Categories
мэдээ нийгэм

СЕХ энэ сарын 17-ны дотор нэр дэвшигчдийг улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ

Сонгуулийн ерөхний хороо зурган илэрцүүд

Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө буюу 2017 оны 5 сарын 2-ноос эхлүүлж 5 хоногийн хугацаанд дуусгахаар хуульд заасан. Энэ дагуу намууд энэ хугацаа дууссан өдрөөс хойш 5 хоногт /2017-5-11-ний дотор/ багтаан нэр дэвшигчдийн баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх ёстой аж.

Харин Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор буюу энэ сарын 14-ны дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш ажлын гурван өдөр буюу энэ сарын 17-ны дотор нийт нэр дэвшигчийг улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын ээлжит X хуралдааны товыг зарлав

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр/2017.05.06/ нийслэлийн ЗДТГ-ын А зааланд боллоо. Хуралдаанаар “Нийслэлийн хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл”, “Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Хуралдаан зарлах тухай”, “Хурлын ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” болон бусад асуудлыг хэлэлцсэн юм. НИТХ-ын ээлжит X хуралдаан энэ сарын 18-нд болох бөгөөд Хуралдаанаар “Нийслэлийн хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл”, “Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэхээс гадна ирэх саруудад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрийг түр хугацаагаар хаалаа

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо буюу Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр 20.00 цаг хүртэл хааж байна. Тус гүүрийг түр хааж, туршилт, шинжилгээний ажлыг хийж байгаа юм.

Яармагийн түр гүүрийн байгууламж нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд олон улсын стандартаар 3 жил ашиглах ёстой. Гэвч БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол дахин хоёр жилийн хугацаанд тус гүүрийг зайлшгүй ашиглах шаардлага тулгарч байгаа юм.

Замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан стандартын дагуу нэг эгнээгээр зорчих ёстой тус гүүрийн даац хэтэрч, хэд хэдэн удаа осол гарч эвдэрсэн. Хамгийн сүүлд 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр тус түр гүүрээр зорчиж явсан 92-71 УНЕ улсын дугаартай “Хово” маркийн ачааны авто машины урд талын дугуй салж, гүүрийн хайс, дугуй цохигч, даацын панеллийг мөргөж гэмтээсэн. Эдгээр зөрчлүүд нь түр гүүрийн ашиглалтын байдалд ноцтой асуудал үүсгэж байгаа тул гүүрийг түр хааж, “Техник ашиглалтын түвшин тогтоох” үзлэг шалгалт хийж, ашиглалтын байдалд дүгнэлт гаргах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хулгайлагдсан охидоос 82-ыг суллажээ

Нигерийн армийнхан хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн барьцаанд байсан сурагч охидыг чөлөөлсөн байна. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Мухаммеду Бухаригийн хэвлэлийн төлөөлөгч баталжээ.

Армийнхан 82 охиныг суллаж, албаныхан хүлээлгэн өгчээ. Охидыг Нигер, Камеруны хил орчмоос олсон байна. Гэсэн ч одоогийн байдлаар 195 охин сураггүй байгаа аж.

Хэргийг сануулахад, террористууд өнгөрөгч 2014 оны долдугаар сард Борно мужийн Чибок тосгоноос сургуулийн насны 272 охиныг хулгайлсан юм. Тус бүлэглэлийн тэргүүн хулгайлсан охидоо дайчидтайгаа гэрлүүлэхээс гадна хил давуулан зарахаа мэдэгдсэн. Мөн зарим охидыг террорист ажиллагаанд амиа золиослогч болгон ашигласан болохыг тогтоогоод байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард армийнхан дээрх охидтой хамт хулгайлагдсан нэгэн охиныг олсон юм. Охин хулгайлагдсаныхаа дараа “Боко Харам” бүлэглэлийн гишүүнтэй хүчээр гэрлэж, охинтой болсон байжээ.

Categories
мэдээ улс-төр

Вьетнам улсын Дэд ерөнхийлөгч айлчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсад тавдугаар сарын 7-10-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Айлчлалын үеэр талууд Монгол, Вьетнамын найрсаг харилцааг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлцээний давтамжийг хадгалах, хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар тус тус санал солилцох юм.

Categories
мэдээ спорт

Э.Содномпилжээ Дэлхийн цомын хошой аварга боллоо

Унгарын Эгер хотноо пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн амжилт гаргажээ. Энэ нь түүний Дэлхийн цомоос хүртсэн гурав дахь медаль юм. Тэрээр саяхан АНЭУ-ын Дубай хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн билээ. Ийнхүү Э.Содномпилжээ гавьяат Унгарт дасгалжуулагчгүй оролцон түрүүлж, дэлхийн цомын хошой аварга боллоо. Түүний дасгалжуулагч Ш.Энхбаяр тус тэмцээнд явах байсан ч эрүүл мэндийн шалтгаанаас болж үлдсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай үеийн “баатрууд”

Холбоотой Зураг

Боннын хэмээн “овоглогддог” Т.Алтангэрэл твиттерт ингэж жиргэв.

“Хэвлэл, телевиз аль сүртэй, сенсаацтай ярьдгийг нь уралдаж гаргах биш, зөв, төлөвшсөн, эрдэмтэй хүмүүсийг гаргавал бид нийгмээрээ түвшин ахина” гэжээ. Эдийн засагчийн чамбай нийтлэлээс илүү элий балай жиргээг олон хүн таалдаг нийгэмд хэвлэлийнхний сонголт хоёр үзүүртэй тайлбарлагдана.

Социализмын үед сурагч явсан манай үеийнхэн ажил үйлсээрээ манлайлсан хүмүүс хэвлэлээр од болдог байсныг мартаагүй биз ээ. Том сонинд магтагддаг баатрууд шиг болохыг залуус хүсдэг байлаа. Тэгвэл одоо эрүүл, өвчтэй нь мэдэгдэхгүй “одод” их болжээ. Манай үеийн баатрууд гэж хэн билээ…

“Зөв төлөвшсөн, эрдэмтэй хүмүүс” нь бас заримдаа аминчхан байхыг яана. “Одоо дуугарах цаг нь биш”, “Би дуугарлаа гээд ямар нэмэр байх вэ” гэдэг сэтгүүлчдийн сонсдог түгээмэл хариу. Ингээд л нийгмээ гэгээрүүлэх учиртай зөв хүмүүс нь “шатахгүй”, хэвлэлээр од болох сонирхолтой шоучид нь уургын морь шиг давхиад байхаар бөх тайлбарлагчдын хэлдэгчлэн “цацаа, цалгиатай” үйл явдлууд өрнөж, нийгмээрээ манарах энүүхэнд.

Уншигч юу уншихыг хүсч байгаа нь хэвлэлийг чиглүүлдэг луужин. Гэсэн ч өмнөх нийгэмд хэрэгжиж байсан олон нийтийг соён гэгээрүүлэх үүрэг хэвлэлийнхэнд өнөө ч хамаатай билээ.


Categories
мэдээ нийгэм

Орон нутагт зөөврийн хурд хэмжигч ажиллаж байна

Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд “Dahua” маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хяналт шалгалтыг явуулж эхэлжээ. Улсын болон орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг жолооч нар замын нөхцөлд хурдаа зөв тохируулаагүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс шалтгаалж байгаа юм. Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч та “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг хэрэглэн” замын хөдөлгөөндөө соёлтой, сахилгатай оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Ардын нам олон түмний бус оффшорчдын бүлэглэл болжээ

СХД-ийн XXIX хорооны иргэн Ж.Дарьханд

Арван цагаан буян амлаж, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, төр засгийн эрхийн жолоог амласан МАН-ынхан амлалтаасаа 180 хэм буцаж 10 хар нүгэл гэмээр үйл ажиллагааг явуулж байна. Тухайлбал, “Цалинтай ээж” хөтөлбөрөө цаасан таталбар болгож, олон эхийн голыг харлатал гомдоов. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг ялгаварлаж, тэдний жаран хувийг залилж, төрийн халамжийн гадна орхилоо. Өтөл насандаа амар түвшин амьдрах итгэлийн гэгээг хойшлуулж, өндөр насны тэтгэвэрт гарах насыг ёстой л “гулгуулан” нэмлээ. Хүн амын орлогын албан татварыг нэмэв. Нөгөө сонгуулийн үеэр татвар нэмэхгүй гэсэн амлалтаа мартдаг хүмүүс байх нь ээ. Оффшорчдын эсрэг биш тэдний толгойг илсэн хууль гаргачихлаа. Арга ч үгүй биз. Одоогоор илэрч нэрлэгдээд буй оффшорчдын ихэнх нь МАН-ын хамааралтай хүмүүс гэдэг нь үнэн аж. Олон нийтэд нууцалсан 45 хуудас баримтыг дэлгэхээсээ МАН-ынхан айсаар буйг тэдний дүр төрх гэж болно. Улаанбаатар хотын захирагчийн албаны орон сууцны мэргэжилтэн гэгдэх хүмүүс ахмадын байраар түрий барьж хөгшдийг чирэгдүүлсээр байна. Бэлэн барьчихаад эздээ хүлээж буй орон сууцуудыг иргэддээ түрээсээр өгөхөөс МАН-ынхан татгалзаж байгаа нь тэдний өнгө биш дотрыг дэлгэн харууллаа шүү. Эдгээрээс үзэхэд МАН ардын биш бирдийн, олон түмний бус оффшорчдын бүлэглэл болжээ.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

С.ЦОМОРЛИГ

Categories
мэдээ нийгэм

Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэмд 5.1 жилийн хорих ял оноожээ

Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэмд холбогдох хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн пүрэв гаригт хэлэлцжээ. Шүүх бүрэлдэхүүн түүнд 5.1 жилийн хорих ял оногдуулах шийдвэр гаргасан байна. Мөн Т.Дорждэрэмд хахууль өгсөн гэх Ц.Алтансүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноожээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хэлэлцэж, Төрийн банкны орлогч захирал асан шүүгдэгч Т.Дорждэрэмийг бусдаас их хэмжээний хээл хахууль авсан, шүүгдэгч Цэеэ-Ойдовын Алтансүхийг бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмийг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч Ц.Алтансүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн юм.

Мөн Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмээс 25.000.000 төгрөг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн гэв.

Хэргийг сануулахад, “Дөрвөлж” компанийн захирал Л.Алтансүх нь орон нутгийн мэдлийн өмчийг Төрийн банкны 800 сая төгрөгийн барьцаанд тавихдаа Т.Дорждэрэмд 25 сая төгрөгийн хахууль өгснийг мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтаар тогтоосон байдаг.