Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн цагдаагийн газраас зөвлөв

Сүүлийн үед фейсбүүк болон зарын сайтуудаар “Их хэмжээний мөнгийг бага хүүтэй зээлүүлнэ” гэх хуурамч зарууд ихээр явах болсонтой холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс сэрэмжлүүлэг гаргалаа. Тодруулбал, хуурамч хаяг үүсгэн өөрийгөө банк санхүүгийн байгууллагад өндөр албан тушаал хашдаг гэх мэтээр бусдад ойлгуулж, зээлийн бичиг баримт орчуулгын төлбөр, мөнгө шилжүүлэх хураамж зэргээр мөнгө шилжүүлэхийг шаардсан залилангийн гэмт хэрэг гарах болжээ. Гэмт этгээдүүд хохирогчдын итгэлийг олохын тулд “Google.translate” ашиглан монголоор бичих, монгол хүний нэр зураг ашиглан хуурамч фейсбүүк хаяг нээн, зээл өгсөнд баярлалаа гэх мэт худал мэдээлэл тараах, хуурамч бичиг баримт зураг янзалж өөрчлөн явуулах зэрэг олон арга ашиглаж байгаа тул иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

М.Оюунчимэг гишүүн өрхийн эмнэлэгт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар өнөөдөр (2017.05.09) Чингэлтэй дүүргийн зарим хороодын өрхийн эмнэлгүүдэд ажиллалаа. Тэд өрхийн эмнэлгийн эмч нартай уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх чиглэлээр саналыг нь сонсож ярилцав.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд энэхүү тогтоолын төсөлд өрхийн эмнэлэгүүдэд тулгамдаж буй зарим асуудлыг тусган, шийдвэрлэх үүднээс ийнхүү ажилласан юм.

Эхлээд Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, эмч, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг сонсов. Үргэлжлүүлэн 7, 8, 9, 10, 11 дүгээр хорооны өрхийн эмнэлгүүдийн эмч нартай уулзлаа.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр Чингэлтэй дүүрэгт эрүүл мэндийн төв барих асуудал шийдэгдсэн, гагцхүү дүүргийн удирдлага 2.4 га газар чөлөөлөх шаардлагатай байгааг энэ үеэр дуулгасан юм.

Өрхийн эмнэлгийн эмч нар анхан шатны эмнэлэгт тулгамдаж буй асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэх хүсэлт тавилаа. Тухайлбал, өрхийн эмнэлгүүд хүн амдаа шуурхай үйлчлэх үүднээс анхан шатны эмнэлэгт хэрэгжүүлж болохуйц зарим эмчилгээг нэвтрүүлж чаддаггүй нь тулгамдсан асуудал болж байгааг хэлсэн. Мөн нийтлэг хэрэглэгддэг 1-2 төрлийн физик эмчилгээний, зүрхний бичлэгийн, ЭХО-ны, нярайн шарыг хэмжих, эмчлэх аппаратаар анхан шатны эмнэлгүүдийг хангах асуудлыг хөндлөө. Ингэснээр иргэд эмнэлгийн үйлчилгээг шуурхай авч, цаашлаад дээд шатны эмнэлгүүдэд үүсдэг ачааллыг бууруулах боломжтой гэлээ.

Түүнчлэн нярайн шарыг хэмждэг, эмчилдэг аппарат анхан шатанд байдаггүйгээс иргэд нярай хүүхдээ тэврэн нэгдсэн эмнэлгүүдийн оочерт удаан хугацаагаар зогсдог, зарим иргэд хүүхдийнхээ шарлалтыг хүндрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй болох хүртэл бэрхшээл үүсдэг талаар эмч нар хэлсэн юм. Дээрх хоёр аппаратын зах зээлийн үнэ өртөг нэг бүр нь 2.5 сая төгрөгийн үнэтэй бөгөөд нийлээд 5 сая төгрөг болдог байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, иргэдэд хамгийн ойрхон байдаг, анхан шатны тусламж үйлчилгээ, эмчилгээг үзүүлдэг өрхийн эмнэлгүүдэд тулгамдаж буй дээрхи асуудлыг улсын хэмжээнд шийдэхийн тулд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос боловсруулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх тогтоолын төсөлд зарим асуудлыг тусган, шийдвэрлэх боломжтойг энэ үеэр хэллээ.

Төгсгөлд нь өрхийн эмнэлгүүд нь аж ахуйн нэгж болон төсвийн байгууллага гэсэн хоёр статусаар явдгийг нэг талд эцэслэн шийдвэрлэх шаардлагатайг хөндлөө. Өрхийн эмнэлгийн эмч, ажиллагсад төрийн албан хаагчид хамаардаггүй учир орон сууцны зээлд хамрагдаж чадахгүйгээс эхлээд нийгмийн асуудлаа шийдвэрлүүлж чаддаггүй юм байна. Эмч нар энэ талаар болон эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулахтай холбоотой яаралтай шийдвэрлэх асуудлаа дэлгэрэнгүй танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ялтын уулзалтыг харуулсан хоёр дахь хөшөө Монголд нээлтээ хийлээ

Их Засаг их сургуулийн хүндэтгэлийн талбайд бүтээгдсэн дурсгалын гэрэлт хөшөөний нээлт өнөөдөр ялалтын баярын өдөр нээлтээ хийлээ.

ЗСБНХУ, АНУ, Их Британи гурван их гүрний удирдагч И.Сталин, Ф.Рузвельт, Уинстон Черчилль нарын Алс Дорно дахины багц асуудлаар хэлэлцэж байх үеийн зургаас сэдэвлэн энэ хөшөөг бүтээжээ.

ЗХУ, АНУ, Их Британи гурван их гүрний тэргүүн нар Монголын статус одоогийн байгаагаар хадгалахаар тохиролцсон нь Манай улсын тусгаар тогтносон байдал олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдөх үндэс болсон юм.

Ийнхүү тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхийн их гүрнүүд хүлээн зөвшөөрсөн энэхүү түүхэн уулзалт хөшөө болон мөнхөрлөө.. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Учрал, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Их Засаг их сургуулийн ректор Н.Ням-Осор болон ахмад дайчдын төлөөлөл оролцлоо.

Ялтын уулзалтыг харуулсан хөшөө ОХУ-ын Сочи хотод байдаг. Харин энэхүү түүхэн уулзалтыг мөнхөлсөн хоёр дахь хөшөө Монгол Улсад ийн сүндэрлэлээ.

Түүхэн уулзалтыг хойч үед таниулах зорилготой энэхүү хөшөөг нийслэлийн соёлын өвд бүртгүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

24 зуслан хүүхдүүдээ авахад бэлэн болжээ

зуслан хүүхдүүд зурган илэрцүүд

2017 онд нийт 24 зуслан хүүхдүүдийг амраах саналаа Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжлийн Газарт ирүүлжээ.

Ихэнх зуслангуудын эхний ээлж зургаадугаар сарын эхээр эхлэх аж. Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүл Хөгжлийн Газраас гаргасан энэ зун ажиллах, хүүхдүүдийн хамгийн их явдаг, зуслангуудын талаарх мэдээллийг хүргэе

1. Сонгино хайрхан дүүрэг

ОУХНайрамдал төв

Байршил: СХД-ийн Баянголын ам
Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 02-ноос эхний ээлж эхлэж сүүлийн ээлж наймдугаар сарын 25-нд дуусна.
Үнэ: 149,500-327,000 төгрөг /тухайн ээлжээс шалтгаалж өөр төлбөртэй/
Холбогдох хаяг: nairamdal.mn

Нарс зуслан

Байршил: СХД-ийн Толгойтын баруун салаа “Баян Согоот”-ын ам
Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 12-нд эхлээд наймдугаар сарын 24-нд дуусна
Үнэ: Өдрийн 25,000-27,000 төгрөг
Холбогдох утас: 99096109
Хүүхдийн багтаамж: 180-240

2. Сүхбаатар дүүрэг

Маргаашийн хөгжил зуслан

Байршил: Улаанбаатар хотын төв цэгээс 26 км зайнд Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Сэлбэ зуслангийн Гүнжийн аманд
Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын дундаас эхлэнэ
Үнэ: Одоогоор тодорхойгүй
Холбогдох утас: 9910-7986

Ундраа зуслан

Байршил: Улаанбаатар хотоос 30 км, Хандгайтын амнаас зүүн тийш 3 км-ийн зайд
Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
Үнэ: 160,000 төгрөг /нэг ээлж/
Холбогдох утас: 9907-2318

3. Баянзүрх дүүрэг

Сансар зуслан

Байршил: Улаанбаатар хотоос 38 км зайтай, БЗД-ийн Гачууртын Шар хоолойн аманд
Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 10-наас эхлэнэ
Үнэ: 162,000 төгрөг
Холбогдох утас: 99927-9292

Галакси зуслан

Байршил: Улаанбаатар хотоос 28 км зайд БЗД Гачуурт Баянтөхөмийн ам
Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 9-нд эхлээд наймдугаар сарын 11-нд дуусна
Үнэ: 170,000 төгрөг /нэг ээлж/
Холбогдох утас: 9902-6644
Хүүхдийн багтаамж: 180-200

4. Налайх дүүрэг

Нарлаг зуслан

Байршил: Мэлхий хадны ойролцоо
Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 8-наас эхэлнэ.
Үнэ: Нэг ээлж /6-7 хоног/ 165,000 төгрөг
Холбогдох утас: 9908-3378
Хүүхдийн багтаамж: 180-240

Жавхлант зуслан

Байршил: Хотоос 63 км, Мэлхий хадны ойролцоо /Нарлаг зуслангийн хажууд/
Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 9-нөөс эхэлнэ
Үнэ: 170,000 төгрөг /нэг ээлж/
Холбогдох утас: 9609-7985
Хүүхдийн багтаамж: 200-280

Өгөөмөр Заан зуслан

Байршил: Тэрэлжийн ам, УБ хотоос 55 км зайд оршдог.
Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 10-наас эхэлнэ
Үнэ: 170,000 төгрөг /нэг ээлж/
Холбогдох утас: 9191-0192
Хүүхдийн багтаамж: 250-300

5. Багануур дүүрэг

Тэмүүлэл зуслан

Байршил: Багануур дүүргийн төвөөс 17 км
Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
Үнэ: одоогоор тодорхойгүй
Холбогдох утас: 9562-8087
Хүүхдийн багтаамж.100-150

Дээрх зуслангуудаас гадна хувийн хэвшлийн хэд хэдэн зуслан ч мөн үйл ажиллагаа явуулах юм байна.

Үүнд “Ирээдүйн эзэд”, Төв аймагт Цагааннуга, Мөрөөдөл, Цоглог, Чухаг, Хайрын билэг, Од, Шонхор гэх мэт зуслангууд орж байгаа юм.

Цоглог зуслан (англи хэлний сургалттай зуслан)

Байршил: Төв аймгийн 290-р өртөө
Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
Үнэ: 10 хоног 250,000
Холбогдох утас: 8800-8870

Шонхор зуслан (цэрэгжүүлсэн спорт амралтын зуслан)

Байршил: Улаанбаатар хотоос 130 км зайд оршдог учир галт тэргээр аялан очно
Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 12-ноос эхэлнэ
Үнэ: өдрийн 25,000-30,000
Холбогдох утас: 8800-8870

Хайрын билэг зуслан (спорт зуслан)

Байршил: Цонжин болдог Чингис хааны морьт хөшөөний зүүн талд
Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 19-нөөс эхэлнэ
Үнэ: өдрийн 22,000-25,000
Холбогдох утас: 9511-3330

Мөрөөдөл зуслан

Байршил: Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хэнтий нурууны баруун өмнөд салбар уулсад далайн төвшинөөс дээш 1200м өндөрт Түшээ гүн Баянголын үзэсгэлэнт хөндийд байрладаг
Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 10-наас эхэлнэ
Үнэ: 8 өдрийн 200,000
Холбогдох утас: 11-312895

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тавдугаар сарын 8-12-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Мөн Монгол, Хятад, Орос гурван улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцсон байна. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт БНХАУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Хятадын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Жианжүтэй уулзлаа.

Уулзалтын үеэр сайд С.Бямбацогт дипломат харилцааны 68 жилийн түүхтэй Монгол Хятад хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг төдийгүй хууль сахиулах салбарт эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Энэ үеэр талууд иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хоёр талын хамтын ажиллагаанд хоёр орны хууль зүй, дотоод хэргийн салбар ихээхэн чухал үүрэгтэй болохыг онцлоод зургаан жилийн дараа Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хийж байгаа айлчлал өндөр үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол, Хятад, Орос гурван улсын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа энэ цаг үед гурван улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тухайлбал хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, мөнгө угаах гэмт хэрэгтэй хамтран тэмцэх механизм бий болгох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зохиолын уралдаан зарлажээ

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу энэ удаагийн хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдааныг зарлан явуулж байгаа аж. Уралдаанд ирүүлэх зохиолыг энэ оны наймдугаар сарын 10-ныг хүртэл авах бөгөөд 4-6 сая төгрөгийн бай шагналтайгаараа онцлог юм байна. Ингээд уралдааны журмыг танилцуулъя.


Нэг. Уралдааны зорилго

Орчин үеийн хүүхдийн нас сэтгэхүй, гоо зүйн онцлогт тохирсон тайз дэлгэцийн бүтээл туурвих, хүн байгалийн шүтэн барилдлага, эх дэлхийгээ хайрлах ухамсартай, хүмүүнлэг ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.

Хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдааныг:

1.Уран сайхны киноны зохиол

2.Телевизийн олон ангит уран сайхны киноны зохиол

3.Драмын жүжгийн зохиол

4.Хөгжимт жүжиг /мюзикл/-ийн зохиол гэсэн 4 төрлөөр шалгаруулна.

ХОЁР. УРАЛДААНЫ МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА БА БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Уралдаанд оролцогч нь бүтээлээ 2017 оны 08 дугаар сарын 01-ээс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагаас өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын бичиг хэрэгт ирүүлнэ. Бүтээлээ ирүүлэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

1.Уралдаанд оролцохыг хүссэн албан бичиг /овог, нэр, дэлгэрэнгүй хаяг, холбоо барих утас зэргийг тодорхой бичсэн байна/

2.Уран бүтээл нь бүрэн эх хэлбэрээр байна. /бүтээлийг дугтуйлан битүүмжилж ирүүлэхдээ бүтээл дээр нэр хаяг тавихыг хориглоно/

ГУРАВ. Уралдааны шалгаруулалт

1.Уралдаанд оролцогчид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын www.culture.gov.mn цахим хуудсанд байршуулсан Бүтээлд тавигдах шаардлага, Бүтээл ашиглах гэрээнд нийцүүлэн бүтээлээ ирүүлнэ.

2.Уралдаанд ирсэн бичиг баримт, бүтээлийг БСШУС-ын сайдын томилсон орон тооны мэргэжлийн зөвлөл хуралдаж шалгаруулах тухай дүгнэлт гаргана.

3.Зарласан төрлөөр шаардлага хангасан бүтээл ирээгүй тохиолдолд тухайн төрөл дээр шалгаруулалт хийхгүй.

4.Бүтээл нь шалгарсан тохиолдолд зохиогчийн эрхтэй холбоотой Бүтээлийг ашиглах онцгой эрхийн талаар гэрээ байгуулж ажиллана.

5.Хүүхдийн уран бүтээлд зориулсан хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.

ДӨРӨВ. ШАГНАЛЫН САН

A.Уран сайхны киноны зохиол

1.Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /6 сая төгрөг/

2.Дэд байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /4 сая төгрөг/

B.Телевизийн олон ангит уран сайхны киноны зохиол

1.Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /7 сая төгрөг/

2.Дэд байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /5 сая төгрөг/

C.Драмын жүжгийн зохиол

1.Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /5 сая төгрөг/

2.Дэд байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /3 сая төгрөг/

D.Хөгжимт жүжиг /мюзикл/-ийн зохиол гэсэн 4 төрлөөр шалгаруулна.

1.Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /6 сая төгрөг/

2.Дэд байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /4 сая төгрөг/

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр, 301 тоот. Харилцах утас: 264942 Цахим шуудан: info@culture.gov.mn

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Хелико бактер тодорхойлох шинжилгээг 1000 төгрөгөөр өгөөрэй

Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч “Хаппи Веритас” эмчилгээ оношилгооны төв болон ХСҮТ, МЗХ хамтран “Ходоодны хорт хавдаргүй Монгол” аяныг эхлүүлж буй талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Аяны хүрээнд маргаашнаас эхлэн энэ сарыг дуустал 20 хоногийн хугацаанд хелико бактер тодорхойлох шинжилгээг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 1000 төгрөгөөр хийх юм.

Манай улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрт байгаа нь анхаарал татсан асуудал болж буйг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Энэ нь 100 мянган хүн амд 32.9 тохиолдол гэж үзэхэд гурван сая хүн амд харьцуулахад жилд 600-700 хүнд ходоодны хорт хавдар оношлогдож байна гэсэн үг. Үүний 70 орчим хувь нь хожуу үе шатандаа оношлогдож тухайн жилдээ 50-иас дээш хувь нь нас барж байна. Тиймээс монгол хүний нас баралтын шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчин, хоёрдугаарт хорт хавдар ордог. Харин хорт хавдар дотроо ходоодны хорт хавдрын нас баралт хоёрдугаар байрыг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд хелико бактерийн халдвар өргөн тархаж байгаа ч цэгцтэй, нэгтгсэн судалгаа хангалттай хийгээгүй аж. Харин Монгол, Япон эмч нарын хийсэн сүүлийн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн бараг 60 орчим хувь нь хелико бактертай гэсэн дүн гарчээ.

Иймээс энэхүү аяны хүрээнд Зүүн 4 зам дахь Хаппи веритасын салбарт хелико бактери тодорхойлох шинжилгээ хөнгөлөлттэй үнээр хийхээс гадна ходоодны дурангийн эмч үзлэг зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт анхны аваргын бүсээ гардан авлаа

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт энэ сарын эхээр мэргэжлийн боксын ринг дээр ээлжит тулаанаа хийж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж, анхны аваргын бүсээ гардан авлаа.

Тэрээр таван ялалт дараалан байгуулсан амжилтаар “State Champion” цол хүртсэн бөгөөд одоогоор мэргэжлийн боксын рингэнд нэг ч ялагдаагүй байгаа юм. Монголын боксын спортын түүхэнд өөрийн түүхийг бичиж яваа шилдэг боксчин Н.Төгсцогт 2009 онд 17 насандаа сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 20 насандаа “Лондон-2012” зуны олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн юм.

Гавьяат тамирчин Н.Төгсцогт “Инчеон-2014” Азийн наадмын дараа мэргэжлийн бокст шилжиж АНУ-д бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ.

Categories
мэдээ улс-төр

Вьетнам-Mонголын бизнес эрхлэгчдийн уулзалт болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд Вьетнам-Монголын бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо. Уулзалтыг Монгол Улс дахь БНСВУ-ын Элчин сайдын Яам, БНСВУ-ын Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн Нэгдсэн холбоо зохион байгуулж буй юм.

Уулзалтад БНСВУ-ын талаас Дэд Ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь, Гадаад хэргийн дэд сайд Ха Ким Нгок, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыөнг болон бизнесийн төлөөлөгчид, Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон бизнесийн төлөөлөл оролцож байна.

Бизнес уулзалтыг нээж БНСВУ-ын Дэд Ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь хэлсэн үгэндээ худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны чиглэлээр Монгол Улсын бизнес эрхлэгчидтэй үр дүнтэй яриа, хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Уулзалтын эхний хэсэгт хоёр орны худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хоёр улсын төр, засгаас явуулж байгаа бодлого, эрх зүйн орчин, бизнес дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцууллаа.

БНСВУ-ын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яамны дэд сайд Дао Куанг Тхү “Вьетнам-Монгол улс хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа цаашдын боломж”, Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Ху Тхи Ким Тхоа “БНСВУ-ын худалдааны өнөөгийн байдал, Монгол Улстай хамтран ажиллах нөөц боломж”, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөлийн дарга Нгуен Тхи Тует Минь “Бизнесийн хөгжлийн талаарх Вьетнам улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа.

БНСВУ-ын гаалийн мэдээгээр хоёр улсын худалдааны эргэлт 58,0 сая ам.доллар байна. Манай улс БНСВУ-аас 40 гаруй сая ам.долларын үнэ бүхий цагаан будаа, чихэр, лаазалсан бүтээгдэхүүн, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппарат импортоор авдаг. 1990 оноос хойш манай улсад Вьетнам Улсын хөрөнгө оруулалттай 164 аж ахуйн нэгж 32,9 сая ам.доллар хөрөнгө оруулалт хийсэн байна. Хоёр улс мөн худалдаа, эдийн засаг, боловсролын салбарт 20 гаруй гэрээ байгуулжээ.

Цаашид ашигт малтмал, газрын тос, хүнс зэрэг салбар болон бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах нөөц боломж их байгаа гэдэгт бизнес эрхлэгчид санал нэгдэж байлаа.

“Хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт болон бизнесийн таатай орчинг бүрдүүлэх нь” сэдвээр Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар илтгэл тавьж худалдаа, эдийн засгийн талаар танилцууллаа.

Хоёр улсын бизнес эрхлэгчдийн анхны уулзалт 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСВУ-д хийсэн айлчлалын үеэр, дараагийнх нь 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ чуулга уулзалтын үеэр болсон юм.

Дашрамд дурдахад, Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссын 16 дугаар хуралдаан энэ онд болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

Нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудыг ухаалгаар шийдвэрлэж, ард иргэдийн амьдрах орчинг илүү таатай болгохоор “Ухаалаг Улаанбаатар” дэд хороо нь олон улсад шалгарсан орчин үеийн өндөр технологи буюу нано асфальтаар замын эвдрэл гэмтлийг хялбараар нөхдөг технологийг нийслэлийн автозам засварын салбарт ашиглахаар боллоо. Орчин үеийн дэвшилтэт технологи, ноу-хауг шингээсэн нано резинэн асфальт нь бүх төрлийн материал дээр барьцалдах чадвар өндөртэй, хэрэглэхэд хялбар, өндөр чанартай шинж чанараараа бусад бүтээгдэхүүнээс онцлог бөгөөд цаг агаарын ямар ч нөхцөлд (-30°С-аас +45°С хүртэл) ашиглан замын нөхөөс хийх бүрэн боломжтой гэдгээрээ давуу талтай аж.

Мөн эдийн засгийн хувьд уламжлалт замын нөхөөс хийх технологиос зардлын хувьд 50%-60%-ийн хэмнэлт үзүүлэхээс гадна маш богино хугацаанд нөхөөсийг бөглөж, тэр даруй автомашин зорчиж явах нөхцөлийг бүрдүүлдгээрээ ихээхэн онцлогтой юм.

Резинэн асфальтыг халуун асфальтан бетоноор нөхөөс хийдэг уламжлалт аргатай харьцуулахад үүссэн нүхэн эвдрэлийн сул шороо, бутарсан хэсгийг цэвэрлэж, шууд дүүргэлт хийдгээрээ давуу талтай. Уг бүтээгдэхүүний үндсэн түүхий эд нь хаягдал асфальт болон хуучин дугуй бөгөөд байгаль орчинд ээлтэй, ногоон бүтээгдэхүүн хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг байна.

Монгол Улсын хувьд эрс тэс уур амьсгалтaй учир замын эвдрэл, хагарал жилийн дөрвөн улиралд түгээмэл тохиолддог. Тиймээс эдгээр эвдрэлийг богино хугацаанд, шуурхай шийдэх хамгийн найдвартай, байгаль орчинд ээлтэй шийдэл бол орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан резинэн асфальт юм. Зам засварын ажлыг чанартай, богино хугацаанд гүйцэтгэх нь Улаанбаатар хотыг цэвэр цэмцгэр байлгахаас гадна автомашины түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулж, хотын үзэмжийг нэмэгдүүлнэ.

Энэхүү нано резинэн асфальтыг “Битумина Сэнтрал Азиа” ХХК нь олон улсын Bitumina Групптэй хамтран ажиллаж албан ёсны гэрээтэйгээр Монгол Улсад үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байгаа юм гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.