Categories
мэдээ нийгэм

Боксынхон М.Анхцэцэгийн дүүд нэг сая төгрөг хандивлалаа

Олон нийтийн санаачлагаар “Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд туслацгаая” аян өрнүүлж буй. Тодруулбал, Хүндийн өргөлтийн тамирчин, ОУХМ М.Анхцэцэгийн дүү төрөлжсөн сургалттай, Биеийн тамир спортын дунд сургуулийн сурагч М.Номин-Эрдэнэ их хэмжээгээр түлэгджээ. Тиймээс түүнд ирэх сарын 15-ны дотор БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт гүн түлэгдэлтийн дараах шатны хагалгаанд ороход 65 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Уг аянд олон нийт нэгдэж хандив босгож байна.

Тэгвэл хүндийн өргөлтийн тамирчин, ОУХМ М.Анхцэцэгийн дүүд саяхан Батлан хамгаалах яамны хамт олон нэг өдрийн цалингаа /6 сая төгрөг/ хандивласан бол, жүдо бөхийн тамирчид мөн зургаан сая төгрөг хандивласан. Хамгийн сүүлд түүний дүүгийн эмчилгээнд “Яг түүн шиг” шоуны гурван удаагийн ялагч, жүжигчин Т.Бархүүгийн гэр бүл НЭГ САЯ төгрөг хандивласан талаар бид мэдээлсэн билээ.

Харин өнөөдөр Монголын боксын холбооноос М.Анхцэцэгийн дүүд мөн нэг сая төгрөг хандивлаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

ХАНДИВЫН ДАНС: Ээж Д.Мөнхчимэгийнх нь нэр дээр нээлгэсэн (ХААН банк 5071320523), (Худалдаа хөгжлийн банк 451038475)

ХОЛБОО БАРИХ УТАС: 88063018

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны уулзалтад оролцоно

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зурган илэрцүүдЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх сарын 8-9-нд Казахстаны нийслэл Астана хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүн нарын зөвлөлдөх уулзалтад оролцоно.

Манай улс эхнээсээ тус байгууллагын үйл ажиллагаанд ажиглагчийн статустайгаар оролцож ирсэн. Дээрх хугацаанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол, салбарын сайд нарын уулзалт болон бусад арга хэмжээнд өөрийн нөөц бололцоонд тулгуурлан идэвхтэй оролцжээ.

2001 онд байгуулагдсан тус байгууллагад Монгол Улс 2004 онд нэгдсэн байдаг.

Categories
мэдээ нийгэм

“Приус” машинд ногдуулсан албан татварыг буцаан олгоно

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.30) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр зохицуулсан бөгөөд энэхүү заалтыг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Онцгой албан татвар төлдөггүй байсан эдгээр автомашинд дээрх хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор болсон нь ялангуяа манай улсад хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа хос тэжээлт буюу “Пруис” машины хэрэглэгч, борлуулагчдад эдийн засгийн урьдчилан тооцоолоогүй, огцом дарамт болж байгаа талаар иргэд, аж ахуйн нэгжээс гомдол, шүүмжлэл ирүүлж байна.

Түүнчлэн татвар нэмэхээс өмнө захиалсан болон лизингээр авсан “Пруис” автомашины захиалсан, борлуулсан, худалдан авагч нарын дунд үл ойлголцол бий болох, гааль дээр хугацаандаа автомашинаа авч чадахгүй бөөгнөрөл үүсэх зэрэг асуудал үүссэн юм байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг үндэслэн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцоллоо.
Мөн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашинд 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 50 хувийн онцгой албан татвар ногдуулж, уг хуулийн дагуу татвар төлөгчид албан татвар төлсөн байна. Иймд энэхүү хуулийн төслөөр дээр дурдсан автомашинд ногдуулах онцгой албан татварыг Засгийн газар тогтоох боломжтой болох тул 5 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн төсөл батлагдах хүртэл хугацаанд хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан албан татварыг татвар төлөгчид буцаан олгохоор болжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар зохион байгуулагдах арга хэмжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр энэ пүрэв гаригт тохионо. Энэ өдөр хаана ямар нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдахыг танилцуулж байна.

Сүхбаатарын талбайд

/06 дугаар сарын 01-нд /

11:00-16:00 цагийн хооронд “Монгол хүүхэд” баярын арга хэмжээ болно.

Үндэсний Соёл амралтын хүрээлэнд

Тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 02-ны өдрүүдэд “Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Их тайз, бага тайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

05 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 04-ний өдрүүдэд “Аз жаргалтай хотхонд” баярын арга хэмжээг зохион байгуулна.

“Коосэн – технологийн баяр”- ыг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

Энэ үеэр Японы Коосэн сургуулийн залуу инженерүүдийн бүтээсэн хөдлөдөг, том хэмжээний костюм буюу “Skeletonics ®” роботыг Монголд авчирах гэж байна. “Skeletonics” робот нь хүний хөдөлгөөн мэдэрч, түүний зааварчлалаар олон янзын даалгавар хийх чадвартайн дээр хүний гар, хөлийн хөдөлгөөнийг дагах шилжих механизмтай бөгөөд энэ дөрвөн механизмыг улам сайжруулж, бусад хүн хэлбэртэй роботуудын хийж чадахгүй үйлдэл буюу гарын сарвууны үйл ажиллагааг мэдэрч ажилладагаараа онцлогтой.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудтайгаа хөлбөмбөгийн ногоон талбайд нэгэн өдрийг зугаатай өнгөрөөх боломжтой. Хөлбөмбөгийн баяр 06-11 насныханд нээлттэй бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт баярын бэлэг өгнө.

Зайсан хилл фестивал

Zaisan Hill Festival 2017-д хүрэлцэн ирснээр мэргэжлийн чөлөөт бүжгийн тэмцээн, 3×3 сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхдийн тоглоомын мини парк, худалдаа үйлчилгээ, хөгжөөнт уралдаан тэмцээнүүдийг үзэж сонирхож, оролцох боломжтой.

Children`s day at shangri-la mall

Зургадугаар сар 1-нд Шангрилла моллын гадна

11:00 My Little Pony мюзикл тоглолт

14:00 Pororo болон түүний найзууд мюзикл тоглолт

16:00 Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театрын бүрэн хэмжээний тоглолт

Эдгээрээс гадна Бяцхан Чоно Энжи энэ өдөр тантай хамт баярт өдрийг тань хуваалцах болно. Walt Disney-н үлгэрийн баатрууд, Нүүр будагч, Шаараар тоглоом урлагч нар энэ өдөр таны бяцхан гүнж, ханхүү нарт үнэ төлбөргүй үйлчилж бэлэг барих болно.

Сюрприз: 1000 ЗАЙРМАГ-ны баяр. Эхний 1000 хүүхдэд зайрмаг үнэгүй.

Чингис хааны үрсийн баяр

Чингис хааны морьт хөшөө цогцолборт энэ жил хөтөлбөртөө илбийн үзүүлбэр, тэмцээн, урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом, Бэтмэн, Супер эмэгтэй, Наруто гэх мэт үлгэрийн баатруудын үзүүлбэр, жүжигчилсэн тоглолт, алиалагчдын бүжиг зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг багтаасан.

Номин гайхамшгийн оронд” мюзикл

Улсын их дэлгүүрийн гадаа талбайд “Номин гайхамшгийн оронд” гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн, Хүүхэлдэйн театрын тоглолт, зураг зурах арга барилд сургах #MudraArtClub-ийн авъяаслаг багш нартай хамтран цор ганц бүтээлээ туурвих ховорхон боломж ирсэн хүүхэд бүрийг хүлээж байна. Мөн Номин орсон нэртэй хүүхэд бүрт бэлэгтэй.

Спортын хорооны хөл бөмбөгийн талбайд

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Story Hub ТББ тусгай үйл ажиллагаанд ирсэн хүүхэд бүрийг хөгжилтэй тоглоомууд, олон олон шагналуудтай үлгэр болон урлалын цаг, өдрийн хоол хүлээж байна. Мөн “Sing” хүүхэлдэй киног хүүхэд багачууддаа үзүүлнэ. Зөвхөн 20 хүүхдийн багтаамжтай тул зургадугаар сарын 1-нээс амжиж өмнө бүртгүүлээрэй.

ЖҮЖИГ

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга

06 дугаар сарын 01-ний өдрийн 10:00,14:00 цагуудаас “Хүүхдийн ертөнц” бүжгийн тоглолтыг өөрийн тайзнаа тоглоно.

Улсын драмын эрдмийн театр

06 дугаар сарын 01-ний өдрийн 12:00, 15:00, 18:00 цагуудаас “Цасан гоо ба 7 одой” жүжиг тоглогдоно.

Хүүхэлдэйн театр

05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” жүжиг тавигдана.

“Ид шидийн аялал” хүүхдийн жүжиг

Зургадугаар сарын 1-нд Монголын хүүхдийн ордны сурагчид “Ид шидийн аялал” хүүхдийн жүжгийг тоглохоор болжээ. Тоглолтонд ирсэн хүүхэд бүр хайртай үлгэрийн баатруудтайгаа дурсгалын зургаа татуулах боломжтой.

‘’Буратино алисаг аварсан хүүхдийн хөгжимт нь” жүжиг

АСА циркэд Парадайз театрын уран бүтээлчид “Буратино Алисаг аварсан нь” хүүхдийн хөгжимт жүжгийг ганцхан удаа тоглох гэж байна.

Буратино – алтан түлхүүр

The Corporate Hotel & Convention Centre-ын концертын танхимд Хүүхдүүдийн сайн мэдэх сургамжит үлгэрийн жүжигт урт хамар, шовгор малгайтай дүрсгүй модон хүү Буратиногийн тухай өгүүлэх ба гол баатрууд болох Карло аав, найрагч Пьеро, цэнхэр үст Мальвина, урт сахалт Карабас Барабас зэрэг олон дүр гардаг. Хамгийн гоё хүүхдийн баяр, олон олон гэнэтийн бэлгүүд хүлээж байна.

“Дүрсгүй хөөдийг сэрээцгээе” гэрэлт бүжгийн жүжиг

Хүннү шоппинг моллын зүгээс “Дүрсгүй Хөөдийг сэрээцгээе” гэрэлт бүжгийн жүжгийг зургадугаар сарын 1,3,4-ний өдрүүдэд үнэ төлбөргүй тоглох гэж байна.

06/03-нд 15:00; 17:00; 19:00

06/04-нд 15:00; 17:00; 19:00

“Царцаа намжил” хүүхдийн жүжиг

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч хамт олон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн” төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг.

КИНО

Гэгээнтэн кино театр

06 дугаар сарын 01-ний өдөр

Маргад эрдэнийн орноор аялсан нь / Монгол дуу оруулагатай Хүүхэлдэй кино/

Карибын тэнгисийн дээрэмчид

Спарк /.Хүүхэлдэй кино/

Галактикийн хамгаалагчид -2

Харийнхан

Тэнгис кино театр

06 дугаар сарын 01-ний өдөр Маргад эрдэнийн орноор аялсан нь хүүхэлдэйн кино Өргөө кино театр

06 дугаар сарын 01-ний өдөр Маргад эрдэнийн орноор аялсан нь хүүхэлдэйн кино Монголын хүүхдийн ордон

06 дугаар сарын 01-ний 14:00 цагт Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.

НИЙСЛЭЛИЙН ЕСӨН ДҮҮРГИЙН ХӨТӨЛБӨР

Баянзүрх дүүрэг

05 дугаар сарын 31-ний өдөр 11:00 цагаас Дүүргийн Соёлын ордонд “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Сүхбаатар дүүрэг

05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Баянгол дүүрэг

05 дугаар сарын 31-нд 12:00 цагаас УБ Паласийн гадна талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

05 дугаар сарын 31-нд 12:30 цагаас Төмөр замын дээд сургуулиас УБ Палас хүртэл парад алхана.

Багануур дүүрэг

06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Багахангай дүүрэг

06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Налайх дүүрэг

05 дугаар сарын 31 -нд 9:40 цагаас Соёлын ордны өмнөх талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Хан-Уул дүүрэг

06 дугаар сарын 01-нд 10:30 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Чингэлтэй дүүрэг

06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Сонгинохайрхан дүүрэг

05 дугаар сарын 30-нд 14:00 цагт Аса циркэд Шилдэг өнгө продакшнтай хамтран Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар: Бид ард түмнийхээ дэмжлэгт найдаж байна

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хандивын данс нээсэн талаар мэдээлэл хийлээ. Тэд ард түмний төлөөлөл болсон олон нийтийн сайн дурын хөдөлгөөнийг цаашид дэмжиж ажиллана гэдгээ хурлын үеэр илэрхийлж байлаа.

Нэр дэвшигч С.Ганбаатар: Бид олигархи, оффшор данстай уул уурхайн үндэстэн дамнасан корпорацуудаас хэзээ ч мөнгө авахгүй. Харин ард түмнийхээ дэмжлэгт найдаж хүн болгон мянга мянган төгрөг бололцооныхоо хэрээр хандивлаачээ хэмээн өнөөдөр хандивын дансаа зарлаж байна. Дээд тал нь 10 тэрбум гэж зааж өгсөн байгаа. Бид ард иргэдийнхээ төлөөлөл болж байна. Тэгж явж ирсэн. Өчигдрөөс эхлээд хар пи ар нь эхэлсэн байна лээ. Жинхэнэ монгол хар пи ар. Хуурай гүжирт хариугүй гэж монгол үг байдаг. Очиж очиж Рио-Тинтогоос мөнгө авах тухай ярьж байна. Бидний давуу талаар оролдож байна. Тиймээс шударгаар өрсөлдье. Н.Энхбаяр дарга байхдаа 51 хувийг төрд авъя гэж ярьж байсан. Бүр цаашлаад 100 хувь уул уурхайн баялагтаа эзэн сууя гэсэн байр суурьтай байсан. Миний хувьд олон жил Оюутолгойн гэрээний талаар ярьж ирсэн. Энэ байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Тиймээс би Оюутолгойн гэрээг засаж ард түмэндээ ашигтай болгоно гэсэн байр сууриндаа хэвээрээ байгаа. Таван толгой дээр ч мөн адил. Ард иргэд ингэж байж ядуурлаасаа сална. Тэгэхээр хандив нэг оффшор компаниас хараат байх ёсгүй. Хандиваа ард түмнээсээ бага багаар авнаа гэдэг нь ард түмэн засаглалын эрхээ эдэлнэ гэсэн үг. Маргаашаас эхлээд Нарантуул зах, байгууллагуудаар явж хандиваа цуглуулах болноо.

Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү.

Categories
мэдээ улс-төр

Өргөдлийн байнгын хорооноос Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилттэй танилцлаа

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр (2017.05.30) Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, тус дүүргийн 11 дүгээр хорооны өрхийн эмнэлгүүдэд ажиллав.

УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Ё.Баатарбилэг нар эхлээд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт очлоо. Байнгын хорооны ажлын алба, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нарын албан тушаалтнууд байлцсан.

Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын хандлага, үйлчилгээний талаар иргэдээс өргөдөл, гомдол нэлээд ирүүлж байгаатай холбогдуулж, мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилттэй танилцах зорилготой ажиллаж байгаагаа хэллээ.

Харин гишүүн Ё.Баатарбилэг “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүд, Нэгдсэн эмнэлгүүд, өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж байгааг хэллээ. Тэрбээр эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээтэй холбоотой иргэдийн гомдол тасрахгүй байгаа нь хөрөнгө оруулалт, салбарын бодлого, удирдлагуудын чадвараас болж байна уу гэдгийг тодруулж, асуусан.

Нэгдсэн эмнэлгийн захирал М.Чимгээ эмнэлгийнхээ үйл ажиллагааны талаар хийсэн танилцуулгадаа “Манай эмнэлгийн барилга 1970 онд ашиглалтад орсон. Дүүргийн нийт 137 мянга гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэдэг. 44 их эмчтэй, хүн амын тоонд харьцуулахад их эмчийн тоо бүрэн хангалттай. Сүүлийн жилүүдэд улсаас бэлтгэхээ больсон хүүхдийн эмчийг бид өөрсдөө сургаж, даллагажуулж авдаг” хэмээв.

Мөн 2016 онд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдэд 123 хүүхэд эндсэнийг танилцууллаа. Сүүлийн таван жилийн дүнгээр Сүхбаатар дүүргийн эмнэлэгт 6, Соннгинохайрхан 25, Баянгол 16, Баянзүрх 44, Хан-Уул 10, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт 32 хүүхэд эндсэн статистик гарсныг танилцуулгадаа дурдлаа.

Тус эмнэлэг хорт хавдраар өвчлөгсдийг хүлээн авдаг Хөнгөвчлөх тасаг нээснээрээ бусад дүүргийн эмнэлгээс онцлог юм байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Япон зэрэг орны туршлагаар дагнан шинжилгээ авдаг том эмнэлэг нээж, тэр эмнэлгийн шинжилгээний хариуг бусад эмнэлгүүд хүлээн зөвшөөрч, эмчилгээ явуулдаг тогтолцоонд шилжсэнээр иргэдэд хүндрэлгүй үйлчлэх боломж бүрдэх үү” хэмээн асуусан. Гишүүний асуултад Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хариулахдаа “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв” баригдаж дууссанаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой” хэмээлээ.

Дараа нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, тус дүүргийн 11 дүгээр хорооны “Дотны туслагч” өрхийн эмнэлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хөшгийн хөндий чиглэлийн замын трасст өртсөн иргэн, аж ахуйн нэгжийнхнийг урив

Хан-Уул дүүргийн 8,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар – Хөшигийн хөндийн чиглэлийн 33 км хурдны автозамын трасс батлагдаж, гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп” шалгарч автозамын ажил эхлээд байна.

Нийслэлийн дэд бүтцийг сайжруулах, хот төлөвлөлтийн ажлын хүрээнд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын уг ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоо, дэмжлэг шаардлагатай байгаа юм. Тиймээс Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох үйл ажиллагаа явуулах гэж байгаа тул доор дурдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 2017.05.31-нд 10 цагаас Хан-Уул дүүргийн Газрын албанд ирж, сонсох үйл ажиллагаанд оролцохыг хүсье. Лавлах утас: 11-344927, 99038500 гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

д/д

Нэр

Захирамж, огноо

1

Б.Мөнхбаяр

2012-А/222

2

Бат зуурмаг ХХК

2012-А/222

3

Л.Хурцбилэг

2012-А/309

4

С.Баасан

2015-А/284

5

Р.Мөнхбат

2015-А/284

6

Жемфоунтайн ХХК

2010-401

7

Л.Батжолоо

2016-А/271

8

Н.Оюунтуяа

2016-А/271

9

Ц.Хажидмаа

2016-А/271

10

Г.Сарнай

2016-А/271

11

Смартланд дайрект ХХК

2011-384

12

Э.Сарангэрэл

2013-А/209

13

Халиун голомт эрдэнэ ХХK

2013-А209

14

Н.Баянбат

2015-А284

15

Г.Эрдэнэ

2011-274

16

Эс Ди Ти È Эм ХХК

2011-426

17

Х.Чанцалдулам

2011-146

18

С.Баярмагнай

2011-146

19

Б.Гүндаурен

2011-146

20

О.Отгонбаяр

2011-146

21

Т.Энхжаргал

2011-146

22

Алтанцэцэг

2011-146

23

Б.Бадмаараг

2011-146

24

Ч.Номин-Эрдэнэ

2011-146

25

У.Баярцэцэг

2011-146

26

Г.Ганчимэг

2011-46

27

Б.Энхтуяа

2011-146

28

Л.Наран

2012-А/220

29

Ч.Батцэцэг

2014-А/331

30

П.Батсайхан

2011-274

31

Ш.Түмэнханд

2011-400

32

Ч.Саруул-Ундрах

2011-400

33

Р.Оюунчимэг

2012-А/97

34

Д.Батболд

2012-А/97

35

О.Баярсайхан

2012-А/97

36

Д.Цэцгээ

2012-97

37

Б.Ундрах

2012-97

38

О.Амаржаргал

2012-97

39

Д.Хөлгөн

2012-97

Categories
мэдээ нийгэм

ГХЯ-ны ‘’Нээлттэй өдөрлөг’’ Сүхбаатарын талбайд болж байна

Өнөөдөр гадаад харилцааны яам Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж байна. Уг өдөрлөгт манай улсад суугаа 18 орны Элчин сайдын яам болон олон улсын байгууллагууд үйл ажиллагаагаа танилцууллаа. Мөн Консулын газрынхан иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ танилцуулж, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч байна. Түүнчлэн Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд өөрийн орны соёл уламжлал, үндэсний хоол, брэнд бүтээгдэхүүнээ сурталчилж, үндэсний хувцсаараа гангаран талбайд цугласан иргэдийн нүдийг “хужирлав”. Монголын гадаад харилцаатай холбоотой архивын материал, баримт бичгийг дэлгэн үзүүлж, номын үзэсгэлэн худалдаа, гадаад харилцааны түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэн ч гаргасан байв.

Өдөрлөгийг нээж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ: Монгол Улс өнөөдөр дэлхийн 186 оронтой дипломат харилцаа тогтоосон, олон улсын 58 байгууллагад гишүүнээр элссэн байна. Манайд суугаа 18 дипломат төлөөлөгч, консулын газар өөрсдийн түүх, соёл, үндэстний өвөрмөц онцлогоо танилцуулахаас гадна виз авах журам гэх мэтчилэн иргэдэд хэрэгтэй мэдээллийг өгч, сонирхсон асуултад хариулж байна” гэсэн юм.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигээс өдөрлөгийн ач холбогдлыг тодруулахад “Манай Консулын газар Монголоос гадагшаа зорчих болон суралцах, амьдрах гэж байгаа хүмүүсийн бичиг баримтад баталгаажуулалт хийдэг. Бид баталгаажуулалт хийгээд дэлхийн улс орон бүрт ашиглагдах бичиг баримтын үйлчилгээ үзүүлдэг юм. Мөн бизнесийн зорилгоор гадаад улсын виз олгох зөвшөөрөл зэргийг манай байгууллага хийдэг. Элчин сайдын яамдаа хандаад төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ авах гэх зэрэг иргэний бүртгэлийн бүхий л үйлчилгээг үзүүлж байна” гэж тайлбарласан юм. Түүнчлэн гадаадад зорчиж байгаа иргэд маань юуг анхаарах вэ, эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд хэнд хэрхэн яаж хандах вэ гэдэг мэдээллийг давхар өгч байна. Гадаадад байх хугацаандаа консул, Элчин сайдын яамтайгаа шуурхай холбоо барих, Гадаад харилцааны яамтайгаа хэдийд ч холбогдох боломж бий гэдгийг сурталчилж байгаа. Иргэд эрх ашгаа зөрчигдсөний дараа хандах бус аль болох урьдчилан сэргийлэх тал дээр хийж байгаа ажлуудын маань нэг хэсэг юм гэв.

Энэхүү өдөрлөгийн үеэр иргэд виз болон бусад бичиг баримттай холбоотой мэдээллийг илүү их сонирхож байв.

Б.УЯНГА

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдийг сонсох өдөртэй боллоо

Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүлдэг Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн энэ оны хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдааны үеэр Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулсан “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгааны дүнг танилцуулав. Уг судалгааг хүүхдүүд гэртээ, сургуульдаа, амьдарч буй нутаг орондоо өөрт нь өдөр тутам нөлөөлж байдаг асуудлаар ямар бодол, сэтгэгдэлтэй байдгийг мэдэх зорилгоор Улаанбаатар хотын есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 8, 10 дугаар ангийн 11-16 насны 1236 сурагчийн дунд явуулсан байна.

Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон “Хүүхдийн үзэл бодолтой байх, санал бодлоо илэрхийлэх эрх нь бүх орчинд хэрэгжих ёстой. Хүүхдэд нөлөөлөх бүхий л асуудлаар хүүхдийн дуу хоолой, санал бодлыг сонсох, тэрхүү санал бодолд зохих ач холбогдол өгч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх нь насанд хүрэгчдийн үүрэг бөгөөд хүүхдүүд эрхээ мэдэж, эрхийн зөрчлийг таньж, мэдэгдэх, цаашилбал хэрхэн шийдвэрлэх талаарх саналаа илэрхийлэх нь ардчилсан нийгэмд байх ёстой энгийн соёл юм” гэлээ.

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хоёрдугаар хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр хийлээ. Хуралд маань Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь захирал Мицуаки Тоёода болон ТББ, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн төлөөлөл оролцож байгаагаараа онцлог юм. Хүүхдээсээ санал бодлыг нь сонсдог өдөртэй болсноор ганцхан өдөр хүүхдүүдийн дуу хоолойг сонсоод зогсохгүй. Ер нь тэднийг чиглэсэн хөрөнгө оруулалт хэр үр дүнтэй байна. Цаашлаад дүүрэг, хороонд хүүхдүүдэд зориулсан халамж, тусламжийн хөрөнгө, санхүү хэр үр ашигтай явагдаж байгааг тодорхойлох боломж бүрдэнэ. Монгол Улсын хүн амын тал хувь нь нийслэлд амьдардаг. Үүний 30 хувь нь буюу 450 мянга гаруй нь хүүхэд. Бид хүүхдүүддээ илүү анхаарч ажиллах нь чухал юм. Хүүхдийн эрх нийгмийн аль ч хэсэгт зөрчигддөг. Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд эрх, үүргийг нь таниулах, багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд сургалт зохион байгуулах ажлыг манай байгууллагын зүгээс төлөвлөгөө гарган хийж байна. Мөн 152 хороонд эрсдэлийн программыг ажиллуулж байгаа” гэв.

Түүнчлэн бүх орчинд насанд хүрэгчид, шийдвэр гаргагчид хүүхдийг сонсон зөвлөлддөг байвал тэдний төлөө хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа илүү үр дүнтэй болно гэж хүүхдүүд үзэж байна. Судалгааны дүнд үндэслэн хүүхэд бүрийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор Нийслэл, дүүргийн түвшинд хүүхдээ сонсдог өдөртэй болгох тогтоол гаргахаар тогтоолын төслийг танилцууллаа

Уг хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Батболд “Хүүхдээ сонсох өдөр”-ийг бий болгох тухай тогтоолыг батлав. Тогтоолын дагуу жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гаригийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэхээр боллоо. Энэ үеэр хотын дарга “Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаар жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гаригийг “Хүүхдээ сонсох өдөр” болгосныг албан ёсоор зарлаж байна. Энэ тогтоолын дагуу дүүрэг бүрийн Хүүхдийн зөвлөлийн дарга нарт “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болохыг үүрэг болгож байгаа юм. Харин уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын зохион байгуулахыг Нийслэлийн Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийд даалгалаа. Хүүхдээ сонсч, тэдний дуу хоолойг хүндэтгэнэ гэдэг бидний ажлын үр дүнтэй шууд холбоотой. Хүүхэд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт, бодлогын зөв бурууг хүүхдүүд өөрсдөө дүгнэж хэлбэл бид ажлынхаа үр дүнг бодитоор харах болно” хэмээн тогтоолын төслийг танилцуулахдаа онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2017.05.30) Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзан, сүмогийн дэвжээнд ид хаваа үзүүлэн барилдаж, мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээнд 38 дахь удаагаа түрүүлсэнд нь баяр хүргэлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “Нутгийн дүү Хакүхо 38 башёд ялалт байгуулж, өндөр амжилт гаргаад эх орондоо ирлээ. УИХ-ын даргын хувьд, нэг нутаг усны ахын хувиар энэ амжилтаа цааш нь улам ахиулан баталгаажуулж, улс орон, нутаг ус, өөрийнхөө нэр төрийг арлын Япон Улсад олон жил дуурсгаж яваарай хэмээн хүсэн ерөөе” гэв.

Хакүхо М.Даваажаргал УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд тэмцээнээ амжилттай өндөрлүүлж, эх орондоо ирсэндээ таатай байгаагаа дуулгасан юм.

Тэрбээр “Бэлтгэл сургуулилалт сайхан байлаа. Гуравдугаар сарын башё эхлэхээс өмнө бэртэл аваад тэмцээнээ дуусгаж чадалгүй өнжсөн. Гэхдээ энэ сарын башёд ялалт байгууллаа. Намайг ид барилдаж байх энэ үед дөрвөн аваргатай болно гэж бодоогүй явсан. Сэтгэгдэл өндөр байна” хэмээн тэмдэглэсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд “Аварга та “Токио 2020” зуны олимпийн наадам хүртэл түрүүлэх хэмжээнд барилдах бололцоо байгаа. Таны аав XXзуунд Монголын үндэсний бөхийн дархан аварга болж, чөлөөт бөхийн төрлөөр олимп, дэлхийн медаль хүртэж байсан бол Та XXI зуунд сүмо бөхийн их аварга болж Монгол түмнээ баярлуулж байна. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, ялалтаа үргэлжлүүлээрэй” хэмээн захилаа гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.