Засгийн газрын 11 дүгээр байр буюу Сонгуулийн ерөнхий хороо байрлаж буй байрнаас МАХН-ын гишүүд, дэмжигчид гарч явлаа. Тус намын гишүүд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж, Тусгаар тогтнолын талбайд жагсаал зохион байгуулах эрх хүсэхээр болов.
Month: May 2017
Улсын арслан П.Аюушийн хүү А.Бандимаамынд. 2017.04.29
Цэрэгт ирээд “Нисэх”-ээр овоглосон, цэнгэлдэхэд барилдаад арслан болсон Пагмын Аюуш Ардын хувьсгалын ойн баяр наадамд улсад түрүүлсэн арслан цолтон Баянхонгор аймагт ганц бий. Уг нь улсын гарьд Пунцагийн Сүхбат агсан энэ нэр хүндтэй цолыг улсын наадамд барилдсан амжилтаараа авах ёстой гэдэг яриа ард түмний дунд байдаг ч эдүгээ нэгэнт бурхан тэнгэрийн орондоо оджээ. “Нисэхийн” хэмээх Пагмын Аюуш Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан хүн. П.Аюуш 1921 оны цагаагчин төмөр тахиа жил одоогийн Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Алтанширээ гэдэг газар малчин эмэгтэй Пагмын хүү болон төржээ. Сайн ноён хан аймгийн Эрдэнэбандид хутагт, Ламын гэгээний шавийн цөм болсон эл нутаг “Ламын гэгээний хийдийн ногоон зодогтнууд” хэмээн улс даяар бөхөөрөө алдаршсан газар байсныг түүхнээ тэмдэглэсэн нь бий. Тэрээр эхтэйгээ хоёулаа цөөвтөр ямаатай, хар багаасаа түүнийгээ маллан аж төрөн явсаар арван настайгаасаа эхлэн адуу тэмээ малласаар гарын шуу нь бяр хүч сууж, эрийн цээнд хүрчээ. П.Аюуш 17 настайгаасаа бөхийн аманд гарч барилдсан байна. Хорьж боломгүй хорин насандаа Богд, Жинст, Баянлиг сумдын наадамд дараалан түрүүлж сумын заан цолтой даага хөтлөн ирж, хорвоод төрүүлж өсгөсөн ээжийгээ баярлуулан, нутгийн олон түмэнд Пагмын хүү ч сайн бөх болох нь гэсэн итгэл төрүүлжээ. Бяр чадал орж барилдах хүсэлд хөтлөгдсөн үедээ 1942 онд эр цэргийн албанд татагдаж Архангай аймаг дахь 31 дүгээр морьт хороонд хоёр жил алба хаагаад, 1944 онд Улаанбаатар хотод гурван нөхрийн хамт шилэгдэн ирж, Нисэхэд цэргийн алба хааж байхдаа Яармаг, Голын цэнгэлдэхэд болдог барилдаануудад тогтмол сайн барилдаж, бөхийн хорхойтон, наадамчин олны анхаарлыг татсан учраас “Нисэхийн” Аюуш хэмээх алдартай болсон байдаг.
П.Аюуш 1945 онд улсынхаа баяр наадамд анх удаа зодоглож дөрөв даваад Архангай аймгийн Чулуут сумын харьяат тэр үедээ улсын начин цолтой байсан Дэндэвийн “Жонго” хэмээх Даваасүрэнтэй тунаж өвдөг шорооджээ. Тэрбээр 1946 оны 25 жилийн ойн их баяр наадамд 1024 бөх барилдахад зургаа давж улам нэмэх заан цол, 1947 онд мөн зургаа давж идэр хүчит чимэг хүртэн, 1949 онд ес даван түрүүлж арслан цолны болзлыг хангасан бөгөөд 1953 оны улсын их баяр наадамд тав давж байсан энгүй их хүчтэн билээ. П.Аюуш 1950 оны наадамд дөрөв давж, Булган аймгийн Могод сумын харьяат залуу бөх Равжаагийн Дэлэгпилд өвдөг шорооджээ. Тэрээр 1948, 1951, 1952 оны улсын баяр наадамд барилдалгүй өнжөөд 1953 оны улсын баяр наадамд ирж барилдан тав давж хурц шаламгай шалгарсан хүчит чимэг авчээ. Мөн тэрээр улсын баяр наадамд 1956 онд нэгийн даваанд унаж 1959 онд гурав, 1961 онд нэг давжээ. П.Аюуш 1949 онд улсын баяр наадамд түрүүлж улсын арслан цолны болзлыг хангасан ч үзүүр түрүүний барилдаанд Ш.Батсуурь аваргыг түүнд бууж өгсөн гэж үзэн баяр наадмын комиссын дарга маршал Х.Чойбалсан уурлан шууд босч явсан төдийгүй цолыг нь олгох нь байтугай наадмаа ч хааж үг хэлээгүй гэдэг гунигт түүх байдаг. Есийн даваанд Ш.Батсуурь аваргатай үлдэж аваргыг гурвантаа дугтрахад өсгийлдөөд хаячихаж. Гэтэл тэр хоёрыг “Хуйвалдаж худлаа барилдлаа, Батсуурь баз хүргэндээ бууж өглөө” гэх зэрэг яриа гарч, Аюушийн авах ёстой арслан цолыг нь битгий хэл, чимэг ч олгоогүй байна. Ш.Батсуурийг төрийн наадамд үнэн хүчээ гаргаж барилдалгүй бууж өгч үлгэргүй байдал гаргалаа хэмээн үзэж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь хилийн цэргийн ангид нутаг заан суулгаж, П.Аюуш заан бай мөрий ч үгүй нутаг буцсан байна.
Дархан аварга Ш.Батсуурь хожим дурсахдаа “Бууж өгч ч болохгүй, биеэр үйлдэх бүү хэл зүүдлээ ч үгүй явахдаа Аюуш заанд бууж өгсөн болж гүтгэгдэн өөрөө ч хохирч, өрөөлийг ч хохироосон юм” гэжээ. Түүний унасан газар, угаасан ус Богд сум байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан П.Аюуш арсланд зориулж бодь суварга, хүрэл хөшөөг 2005 онд Баянхонгор аймгийн төвд босгож алдар нэрийг нь мөнхжүүлсэн билээ. П.Аюуш арслан аймгийнхаа баяр наадамд 1946, 1947, 1949 онд түрүүлж, 1948, 1950 онд үзүүрлэжээ. П.Аюуш заанд алдар цолыг нь амжилт гаргасан ч тэр дор нь өгөхгүй элдвээр муучлан хэлмэгдүүлсэн нь түүний цаашдын барилдааны амжилтад илэрхий муугаар нөлөөлсөн гэдэг. Тэрээр түрүүлэхэд нь арслан цол олгоогүй учир гомдсон уу, аль эсвэл нутаг газар хол, унаа машин ховор байснаас ч тэр үү улсын баяр наадамд харьцангуй цөөн жил барилджээ. Хожим 1956 онд Ардын хувьсгалын баяр наадмын Бөхийн комиссын гуравдугаар хурлын тогтоолд “Нөхөр Аюушийг өөрийн хүчээр барилдаж түрүүлээгүй гэж үзэж цол олгох явдлыг хассан нь зохисгүй учир” гэсэн үндэслэл дурдаж улсын арслан цолыг нь нөхөн олгожээ. Наадмын төв комиссын дарга, МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэнгийн гарын үсэгтэй улсын арслан цолны үнэмлэхийг нь хүү А.Уртнасанд гардуулж өгсөн байна. Энэ нь ч бас цаанаа учиртай байсан хэрэг. Нэг хүнийг тахин шүтэх үзэл харьцангуй зөөлөрч байсан 1956 оны хавар Ю.Цэдэнбал баруун аймгуудын хөдөлмөрчин, малчдын ажил амьдралтай танилцаж явахдаа Аюуш зааны унаган нутаг Богд суманд үдлээд мордохдоо түүнийг хөдөөнөөс дуудан ирүүлж “Энэ жил улсын наадамд очиж барилдаарай. Улсын арслангийн цол үнэмлэхээ аваарай” гэж хэлээд явснаас үүдэлтэй гэх нь бий. Насныхаа хань Цэрэндоржтой улсын арслан цолоо гардаж авчихаад нутагтаа очиход нь тэр үед арван дөрвөн настай байсан хүү А.Бандимаам нь хос жороо морьтой аав ээжээ угтаж эгээ л өөрөө улсын өндөр цол хүртсэн мэт баярлаж байснаа дурсаж байна. “Цэрэгт ирээд “Нисэх”-ээр овоглосон Цэнгэлдэхэд барилдаад арслан цол хүртсэн Алдарт бөх маань Хонгор нутгийнх Аюуш нэр нь харин бурхных” хэмээн яруу найрагч Ш.Гоохүү түүний тухай шүлэглэсэн байдаг. Ард олондоо “Нисэхийн” хэмээн алдаршсан Пагмын Аюуш зоо нуруундаа асар их тэнхээтэй, тонгорох, дэгээдэх мэхийг даацтай хийдэг байснаас гадна ухаан уужуу, хараа сайтай учраас газрын өө, бөхийн хийг анддаггүй нэгэн байж. Тийм ч учраас дархан аварга Б.Түвдэндорж “Улсын арслан Аюуш бол хүнээс ухаан, тэнхээ, мэх гуйхааргүй арал сайтай, бяртай, өөрийн гэсэн дархан мэхтэй хүн дээ” гэсэн дурсан ярьжээ. П.Аюуш арслан 1940 онд Г.Цэрэндорж хэмээх бүсгүйтэй ханилан суужээ. Тэднийх гурван охин, дөрвөн хүүтэй өнөр өтгөн сайхан айл болжээ. Цэвэгмид, Бандимаам, Цэвэгжав, Рагчаа, Уртнасан, Оюунчимэг, Отгонбаяр нар нь одоо Улаанбаатар хотод аж төрж байгаа аж. Том хүү Бандимаам нь аймгийн заан цолтой хүн эдүгээ Улаанхуаранд аж төрж байна. П.Аюуш арслан дунд зэргийн нуруутай 180-185 см өндөр, 90 кг орчим жинтэй цайвар цагаан царайтай, сугадаж тонгорох, барьцгүй цохиж хавсрах мэхийг сайн эзэмшсэн, мэхийг их хурдтай, даацтай хийдэг бөх байжээ.
Арслан маань амьдралынхаа хорь гаруй жилийг хөдөөгийн хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах буянтай үйлсэд зориулжээ. Түүний унасан газар, угаасан ус Богд сум байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан үр хүүхдүүд, аймгийн төр захиргааны байгууллага, бөхөд элэгтэй түмэн олны буянаар П.Аюуш арсланд зориулж бодь суварга, хүрэл хөшөөг 2005 онд Баянхонгор аймгийн төвд босгосон нь зөвхөн түүний алдар нэрийг нь мөнхжүүлсэн явдал төдийгүй нутаг орноосоо дахин ийм алдартай бөх төрүүлэх бэлгэдэл болсон байна. П.Аюуш арслан хөдөө орон нутагт амьдарсаар 1966 онд Улаанбаатар хотноо шилжин ирж Спортын төв ордны аж ахуйн эрхлэгч, Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгийн аж ахуйн эрхлэгч зэрэг ажил алба эрхэлж байгаад 1975 оны оны орчим насан өөд болжээ. Баянхонгор аймагт одоогийн байдлаар П.Аюуш арслангийн энд хүрсэн хүчит бөх төрөн гараагүй байгаа гэж дээр дурдсан. Тэгвэл үүнийг батлах нэгэн зүйл үнэмлэх үр ач нарт нь одоо болтол хадгалагдаж байдаг аж. Энэ өвөрмөц цол, шагналын үгийг сийрүүлбэл “1960 оны долдугаар сарын 12. Үнэмлэх-3. Нөхөр Пагма овогтой Аюуш Ардын хувьсгалын ойн баяр наадмын бөхийн барилдаанд удаа дараа амжилттай барилдсан тул аймаг даяар дуурсагдах дархан аварга цол шагнаж, үнэ бүхий зүйлээр дурсгав. Баянхонгор аймгийн баяр наадмын төв комисс” гэсэн сонирхолтой баримт юм.
Монгол Улсын арслан Пагмын Аюушийн нэрэмжит Баянхонгор аймгаас төрж гарсан улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдааныг энэ сарын 20-ны бямба гаригт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах болсноо “Их Богд” дэвжээний тэргүүн, улсын харцага Д.Батболд өнгөрөгч бямба гаригт түүний үр хүүхдүүдтэй уулзах үеэрээ мэдэгдсэн юм. Баянхонгор аймгийн Бөхийн холбооны даргаар аймгийн Тамгын газрын дарга Дашцэрэнг томилсон байна. Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны түрүү бөхийг гурван сая, үзүүр бөхийг хоёр сая, их шөвгийн бөхийг тус бүр нэг сая төгрөгөөр тус тус байлах болсноо хэлж байлаа. Улсын харцага Д.Батболд, улсын начин Б.Баянжаргал, Баянхонгор аймгийн бөхийн холбооны тэргүүн Ч.Дашцэрэн биднийг улсын арслан П.Аюушийн хүү бэлтгэл хошууч, аймгийн заан А.Бандимаам гуайнд амралтын өдрөөр очих үед түүний дүү А.Уртнасан нар угтан авч алдарт аавынхаа тухай хууч хүүрнэсэн билээ.
Өндөр хөгжилтэй орнуудын бараа, эд материал үйлдвэрлэгсдийн 8090 хувь нь бүтээгдэхүүнээ нанотехнологийн гэх үгээр рекламдаж байна. Эндээс хүн төрөлхтний өнөөдрийн хэрэглээний өнгө төрх хийгээд нанотехнологийн аргаар гарган авсан бүтээл, бүтээгдэхүүнүүд бидний амьдралд хэрхэн түрэн орж ирснийг харж болно. Ер нь хүн төрөлхтөн хэдий үеэс нано технологийг амьдралдаа хэвшүүлж, хэрэглэж эхэлсэн бэ гэдэг асуултад хариулж чаддаггүй. Одоогийн мэдэгдэж байгаагаар IV зуунд Ромд нано ололтот металл агуулсан шил хийдэг байсан гэгддэг. Өнөөгийн барууны сүм хийдүүдийн цонхны шил элдэв эрээн өнгөтэй байдаг нь энэ юм. Мөн 1883 онд Кодакийг үндэслэгч Жорж зургийн хар цагаан хальсыг бүтээхдээ өнгөний давсан давхаргыг нано бүтцээр хийсэн нь хөгжсөөр өнөөдөрт ирсэн байна. Энд монголчууд жоохон амбицалбал Ноён хутагт Данзанравжаа өнөөгийн нанотехнологи судлалын томьёог нарийн тоос, маш нарийн тоос, хумхын тоос гэх мэтээр аль хэдийнэ ангилаад гаргачихсан байсан гэхэд ч хилсдэхгүй гэдэг. Дэлхийд энэ чигийн судлалынхан хүлээн зөвшөөрч ярьсан тохиолдлууд ч байна. Одоогоос 40-өөд жилийн өмнөөс нэг метрийг нэг тэрбум хуваасантай тэнцэх үйлдэлт микроскопийг зохион бүтээж атомуудыг удирдаж эхэлснээр орчин үеийн нанотехнологийн салбарын үүсэл эхэлж, шил даран судлаачид төрж юм бүхэн нано болж эхэлсэн. Дэлхийн бүх зүйл нано орцтой байдаг бөгөөд физик, хими, инженерчлэлээс салбарласан нано судлалаас нанотехнологи, нанотехнологиос наноматериал бий болж дэлхийг бүрхэж байна гэсэн үг. Микротехнологийн үр дүнд компьютерийг бий болгож, тэжээснээр XX зууны сүүлчийн, XXI зууны эхэн үеийн дэлхийн хөгжлийг тодорхойлсон гэдэг шиг нано судлагдахууны ололт нээлт эхэлснээр хүн төрөлхтний түүхэнд зөвхөн эд материалын хөгжлөөр хязгаарлагдаагүй. Анагаах ухаан, электроник, биотехнологи, эрчим хүчний үйлдвэрлэл гээд бидний мэдэх бүхий л салбарт нэвтэрч микротехнологиос ч илүү амжилтад хүрээд байгаа билээ. Тухайлбал, нэг мм диаметртэй нано утас зургаан тонн 300 кгыг даах чадвартай, нэг кг жинтэй унадаг дугуй болоод шатдаггүй, нордоггүй, бохирддоггүй даавуу, хамгийн сайн шингэж арьсыг дээд зэргээр хамгаалдаг нарны тос, хоол хүнсийг шинээр нь хадгалсаар байх боодол, өөрийгөө цэвэрлэдэг бүрээс гэх мэтээр хэдий чинээ хэрэглээнд нэвтрүүлж туршина амжилт нь төдий чинээ их байсан. Гэхдээ энэ бүхэн өнөөдөр хуучирсан ололт болжээ.
Эл салбарын үүсэл болоод хөгжил ийм байгаа бол ирээдүй ямраар зурагдаж байгаа вэ гэдэг асуулт ч тавигдаад эхэлчихэж. Энэ асуултад дэлхийн болоод Монголын эрдэмтэн, судлаачид хэдийнэ хариулчихаад байгаа болов уу. Яваандаа энэ судлал өргөжсөөр нэг метр биетийг нэг тэрбумаас их нэгжид хуваан атомоос жижиг судлагдахууныг зоргоороо байрлуулж, нэгж нь бүр л нарийссаар байна гэсэн төсөөлөлтэй байгаа бололтой. Атомоос цааш байхгүй хоосон руу судалж тэндээс шинийг олж нээсээр байх болно гэсэн санаа энд гарч байна. Урьдчилан тааварлашгүй маш нарийн шинж чанартай хэмжигдэхүүнээр салбарын ирээдүй хэмжигдэх нь эндээс тодорхой болно. Үүнийг батлах гэж оролдвол хүн төрөлхтөн одоогоос хойш 50 жил л тэсчихвэл хуучирч муудсан элэг, бөөр эд эрхтэнээ автомашины сэлбэг хэрэгсэл шиг засч сэлбээд явах боломжтой болж одоогийнхоос урт насалдаг болно гэдэг мэдээлэл. Энэ үнэний ортой гэдгийг өнөөдрийн зарим жишээ нотолно. Жишээ нь нанотехнологийн нурууны диск, үе мөчний хавтант давхаргыг солих гэх мэтээр олон зүйлээр эрүүл мэндийн судлагдахуунд нэвтэрч тэр нь амжилт, ололт өндөртэй байна. Өмнө нь эдгээрийг сольдог байсан ч зэвэрч гэмтэхээс эхлээд хийлгэсэн хүндээ тээр ихтэй байдаг байсан бол одоо үгүй. Хэдэн жилийн өмнөөс ШУТИС-ийн профессор Г.Батдэмбэрэл нано судлал, нанотехнологийн ирээдүйн талаар ярьж хэлж, бичиж нийтэлсээр байгаа. Түүний болоод дэлхийн эрдэмтдийн үзэж байгаагаар жишээ нь эрчим хүчний салбарт томоохон үсрэлт болох нь. Үүний эхлэл нь устөрөгчийн машин байсан. Ер нь бол уснаас асар их энерги гарган авах бөгөөд ямар ч хоргүй, хамгийн хямд эх үүсвэр байхыг хэлээд байгаа. Одоо уснаас эрчим хүч гарган авах боломж, физик, химийн шинж чанарыг нь тодорхойлоод бэлэн болгочихсон гэх сураг дуулддаг. Удахгүй уснаас гарган авсан тэр их энергиэ хадгалах, ашиглаж, зарцуулах технологийг гарган авахаар судалгааг хийж байгаа бөгөөд ирээдүйд нүүрс, нефтийг мартаж магадгүй байгаа аж.
Эрүүл мэндийн тухайд хүний эд эрхтэн, арьсыг буюу яснаас бусдыг шахам ургуулж, төлжүүлээд эхэлчихсэн бөгөөд хараахан ашиглаж эхлээгүй, туршилтын явцад байна. Ингэсэн тохиолдолд дээр хэлсэнчлэн эд эрхтэнээ сэлбэж, засаад явах боломж нээгдэх юм гэсэн. Лав л донор хайж дэлхийгээр нэг давхихгүй болох нь. Гэхдээ хөгжил нь үүгээр саатахгүй. Эд эрхтэн, арьс зэргийг ургуулахтай хамт хийгдэж байгаа ажил бол нян, бактерийн хэмжээтэй бичил роботууд үйлдвэрлэхээр судалгаа эхлүүллээ гэдэг мэдээлэл. Энэ нь хүн төрөлхтөний хэдэн зуун дамнан хайсан мөнхийн усыг оллоо гэсэн үг ажээ. Олох юу байхав нээн илрүүлсэн, хийж бүтээсэн хэрэг болох юм байна. Бичил роботууд нь өтөлж өөрийгөө сэргээж чадахаа больсон улаан, цагаан эсийн үүргийг гүйцэтгэж, хүнийг мөнхийн залуу байлгах ажлыг хийнэ. Хоол хүнсний тухайд гэвэл дэлхийг хэдэнтээ туйлдуулаад амжсан өлсгөлөн хэмээгдэх үг үгсийн сангаас арчигдаж, мартагдана гэвэл хэт өөдрөг сонсогдох ч цаг хугацааны л асуудал болчихоод байгааг судлаачид онцлоод эхэлчихсэн байна. ШУТИС-ийн профессор Г.Батдэмбэрэл нэгэнтээ үхрийн хүнс буюу өвс тэжээлээс мах, сүү, арьс шир, тариа будаанаас өндөг, тахиаг гарган авна хэмээж байсан нь ч бий. Харин үйлдвэрлэлийн тухайд гэвэл нян бактерийн хэмжээтэй робот үйлдвэрлэж чадна гэж амбицалж байгаа юм чинь зөгнөлт киноных шиг хэл яриа ойлгох чадамжит “терминатор”ыг хийх явдал бол энүүхэнд гэсэн зоригтой мэдээллүүд дэлхийн томоохон медиа агентлагуудаар цацагдаад эхэлжээ. Гэхдээ кинон дээр зөгнөсөн шиг өөрсдийгөө устгуулахаар биш зарцлахаар робот хийх нь ойлгомжтой байгаа. Одоохондоо аж үйлдвэрлэл буюу бараа бүтээгдэхүүн ангилах, зөөх, ачиж буулгах зориулалттай роботын хэрэглээгээр Хятад тэргүүлж, үйлдвэрлэлээр Япон манлайлж, тэр дундаа тус улсын “Никкан Когёо Шимбүн” гэх компанийн нэр тодоор сонсогдож эхлээд байгаа юм.
Хөгжилтэй бүхий л орнууд робот үйлдвэрлэлийн холбоотой бөгөөд холбоодын хэтийн зорилго нь үйлдвэрлэлд бус хүний өдөр тутмын хэрэглээг дан биеэрээ хийх чадвартай “зарц” робот үйлдвэрлэх. Үүнээс өмнө “Авто машины дугуйг хэзээ ч хагарахгүй бас обудтай нь цугт нь үйлдвэрлэх, өөрийгөө нөхдөг биет, жишээ нь машины гупер цуурлаа гэхэд эргээд эдгэдэг байх, хичнээн цохиж нүдлээ ч хэмхэрдэггүй, цаас шиг нимгэн утас, базаад хаяхад тэнийдэг тeлeвиз, зэвэрч, цоордоггүй хоолой, барилгын бүх материал шатдаггүй байх, компьютерийн хурд одоогийнхоос сая дахин нэмэгдэнэ гэх мэт хүний бүхий л хэрэглэгдэхүүн эдийн засагт болоод экологид нэн ээлтэй, мянга дахин бат бөхөөр үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж эхэлнэ. Цаг хугацааны хувьд өнөө, маргаашгүй” гэдгийг Америкийн Ерөнхийлөгчийн дэргэдэх шинжлэх ухаан, техникийн зөвлөл “Нанотехнологийн үндэсний санаачилга”аас өнгөрсөн жил албан ёсоор мэдэгдсэн. “Нанотехнологи хүн төрөлхтөний шинэ эринийг эхлүүллээ” хэмээн Билл Клинтон хэлэхэд дэлхий нийт инээж байсан ч өнөөдөр ичиж байгаа гэж Америкийн хэвлэлүүд мөн л бичиж байна.
Тэгвэл монголчууд энэ бүхний аль хэсэгт яваа вэ. Өнөөдөртөө хөгжилтэй орнуудын урд нь гишгэж чадаагүй ч хойно нь хол тасраад үлдсэн гэж бас болохгүй. Суралцаж судлаад, өөрийн нэрийн нано технологийн бараа үйлдвэрлэж, туршаад эхэлчихсэн байна. Тэр дундаа томоохон Их сургуулиудын судалгааны багууд ихээхэн ололт, амжилттай байгаа. Ямартаа ч дэлхийн жишгээр шатдаггүй, нордоггүй даавууг гаргаад авчихсан байгаа юм билээ.
МАХН-ын гишүүд СЕХ-ны байрны дотор болон гадаа эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байна. СЕХ, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн гурван нэр дэвшигчийг бүртгэх эсэхээ өнөөдөр эцэслэн шийдвэрлэхээр хуралдаж буй. СЕХ өнөөдөр 15.00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, шийдвэрээ танилцуулах байсан ч 17-ны лхагва гаригт олон нийтэд зарлахаар хойшлууллаа.
өгжим бүжгийн коллежийн бага, дунд мэргэжлийн сургалт хариуцсан менежер, хуучир хөгжмийн ахлах багш, соёлын тэргүүний ажилтан П.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.
-Юуны өмнө таны төрж өссөн нутаг, Хөгжим бүжгийн коллежид анх орж байсан түүхээс тань яриагаа эхлэх үү?
-Би 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Багын л хөгжим, дуу сонсож, урлагт ойр өссөн хүн. Улмаар 1975 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн хуучир хөгжмийн ангид элсэн орж суралцсан. Энэ ангит анх орж ирэхдээ хуучир гэж ямар хөгжим байдгийг ч мэддэггүй, ямар ч байсан хөгжмийн сургуульд орлоо гэдгээ л сайн мэдэж байлаа. Тухайн үед манай сургуульд ёстой л Монголын урлагийн алтан үеийн алдартай хүмүүс багшилж байлаа шүү дээ. Тухайлбал, төрийн шагналт, ардын жүжигчин Г.Жамъян, хуучрын багш, гавьяат жүжигчин С.Цэвэлмаа, ёочин хөгжмийн багш Г.Дашдаваа, гавьяат М.Цэрэндорж багш нар маань байлаа. Энэ сайхан алтан үеийн хүмүүсээр мэргэжлийн хичээл заалгуулж явсандаа баяртай байдаг. Анх нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхдүүдийг “Зэрэг нэмэхийн өмнө” киноны дүвчин Мижидбалбагомбо зайрангийн дүрийг бүтээсэн цэргийн хөгжмийн удирдаач багш Зогсоолонгийн Доржсүрэн гуай бүртгэн авч байв. З.Доржсүрэн гуай “За та нар юуны ангид ормоор байна” гэхэд нь бүгд л “Ятгын ангид оръё” хэмээн хэлж билээ. Тэр үеийн хүүхдүүдийн дуртай, мэддэг хөгжим л тэр байсан юм байлгүй. Ингэж бүртгэж дуусаад, намар нь яваад очтол С.Цэвэлмаа багштай хуучрын ангид хуваарилагдаж, улмаар дөрвөн хүүхэд энэ ангийг 1982 онд төгсөж билээ. Ингээд л хуучир хэмээх эгшиглэнт хөгжимтэй миний амьдрал холбогдсон түүхтэй юм.
-Тэгвэл төрөлх сургуульдаа үлдэж багшлах болсон тухайгаа ярихгүй юу?
-1982 онд сургуулиа төгсөөд л хуучнаар Зөвлөлт Холбоот улсад очиж суралцсан. Тэр үед манай улсад ардын хөгжмийн дээд боловсрол олгодог байгууллага гэж байдаггүй байлаа. Харин тухайн үеийн манай сургуулийн захирлаар ажиллаж байсан Монгол Улсын гавьяат багш М.Цэрэндорж гуай “Манай улсад ардын хөгжмийн дээд боловсролтой мэргэжилтэн хэрэгтэй” хэмээх санал гаргасны үндсэн дээр тухайн үеийн Боловсролын яамнаас бодлого боловсруулж, анх удаа гадаад руу оюутнууд явуулж билээ. 1976 онд цохивор хөгжмийн Зоригоо, шанзны Оюунчимэг нар Казахстан руу явж, хамгийн анхны ардын хөгжмийн дээд боловсролтой мэргэжилтнүүд болон төгсөж ирсэн. Харин би 1982 онд хуучнаар ЗХУ-ын Алма-Ата хотын Курмангацын нэрэмжит Ардын хөгжмийн дээд боловсролын сургуульд суралцахаар явж билээ. Улмаар энэхүү сургуулийг 1987 онд хуучрын багш, үндсэн найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсөж ирээд сургуульдаа шууд л багшилсан юм. М.Цэрэндорж багш ч намайг сургуульдаа үлдэж багшлахыг их дэмждэг байсан. Мөн чуулга мэргэжил дээшлүүлсэн шинэ боловсон хүчнийг ажиллуулах их сонирхолтой, сүүлдээ яамны мэргэжилтнүүд, чуулгын удирдаач нар хоорондоо намайг булаацалдаж маргасан юм билээ (инээв). Миний хувьд ер нь багш болох хүсэл, бодолтой байсан болохооор чуулгад биш сургуульдаа үлдсэн дээ. Хамгийн анх багшилж эхлэхэд мэдэхгүй чадахгүй зүйл их л байсан. Тэр болгонд миний багш нар хажууд минь байж, зааж сургасанд их баярладаг.
-Хуучир хөгжим бусад хөгжмөөс ямар онцлогтой юм бэ?
-Энэ зэмсгийг тоглоно гэдэг их хэцүү. Намайг сурагч байх үеийн хуучир хөгжим одооных Египет улсын Кайр хотноо болсон буудлагын олон улсын эмэгтэйчүүдийн тэмцээнээс ОУХМ Ч.Нарантуяа хоёр дахь алтан медалиа хүртлээ. Тэрбээр өнгөрсөн мягмар гаригт болсон хийн урт бууны дасгалд дахин тэргүүллээ. Манай тамирчин өмнө нь гурван байдлаас 60 сум буудах дасгалд алтан медаль хүртээд байсан юм. Энэхүү тэмцээнд Монголын тамирчнаас гадна Бахрай, Энэтхэг, Египет зэрэг орны тамирчид амжилттай оролцсон байна. l l l Индонез улсад пауэрлифтингийн насанд хүрэгчид, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ сарын 6-нд өндөрлөх уг тэмцээнд Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор манай 14 тамирчин хүч үзэж байгаа билээ. Тэднээс эрэгтэйчүүдийн газраас таталтын 66 кг-д Д.Батсайхан 252.5 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртсэн бол энэ төрөлд оролцсон Б.Баттогтох дөрөвдүгээр байрт оржээ. Мөн залуучуудын хэвтээ шахалтын 59 кг-д А.Эрдэнэцогт мөнгөн медаль хүртсэн ажээ. l l l ОХУ-ын Борзя хотод тус улсын боксын сургуулийг үндэслэгч Ю.Н.Саранины нэрэмжит сонирхогчдын боксын өсвөр үеийнхний олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбаатар, “Талын бүргэд” клубийн дасгалжуулагч Т.Эрдэнэбаярын удирдлага дор оролцсон манай өсвөрийн тамирчид нийтдээ есөн медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлжээ. l l l Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румын улсын Яси хотноо болж өнгөрлөө. Уг тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид, 12 насны ангилалд 36 медалийн төлөө өрсөлдөхөд Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа түрүүлсэн байна. Түүнчлэн дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцсон манай шатарчдаас 11 нас хүртэлх ангилалд ОУХМ Д.Мөнхзул амжилтаа бататгаж, дэлхийн хос алтан медальтан болжээ. l l l “Барселона-1992”, “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Д.Мөнхбаяр өдгөө Энэтхэгийн буудлага спортын залуучуудын шигшээ багийн албанд хүчин зүтгэж байгаа ажээ. Түүний нэгэн шавь Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон мастеруудын уулзалт тэмцээнээс хоёр алтан медаль хүртжээ. l l l Д.Мөнхбаяр өнгөрсөн оны босгон дээр зодог тайлсан нь дэлхийн буудлага спортынхны ертөнцөд гэнэтийн мэдэгдэл байсан. Түүнийг “Токио-2020” олимпийн наадмаас медаль хүртэх тамирчны нэгээр нэрлэж байсан юм. Хэдийгээр тамирчны карьераа өндөрлөж, зодог тайлсан ч нэрт тамирчны хувьд зүгээр суусангүй Энэтхэгийн багт хүчин зүтгэж байна. шиг боловсронгуй биш байлаа. Ер нь хуучир хөгжим нь монгол ардын үндэсний чавхдаст хөгжмийн нэгэн төрөл зүйл хөгжим юм. Монгол хуучир угалзтай, зургаан талсттай, модон бортоготой, иш нь мөн угалзтай, дөрвөн чихтэй морин толгойтой байсан. Хуучир хөгжмийн бүтэц нь иш, чих, утас, сойлт, хялгас, нум, тэвх, бортого, цар зэргээс бүтсэн байдаг. Доод утсандаа зөөлөн нуугим хүнгэнэсэн дуутай, дээд утсандаа шингэндүү царгимал дуутай боловч, тоглогчдын барил, эв дүй аргаас шалтгаалж, хуучрын өнгө аяс нарийн ур чадвар шаарддаг нарийн хөгжим юм. Энэ хөгжим нь ардын дуу ерөөл магтаал, үлгэр тууль хайлахад илүү нийцлэлтэйгээс гадна ардын болон зохиолын ямар ч бүтээлийг гоцлох, хамсран тоглох боломжтой юм. Морин хуур, шударга, ёочин, лимбэ хавсарсан монгол ардын найрал хөгжимд чухал үүрэгтэй хөгжим л дөө.
-Хуучрын багш байхын онцлог, ер нь хөгжмийн боловсролыг хүүхдэд эзэмшлүүлэх, тоглож сургахын хэцүү нь юу вэ?
-Хөгжмийн багш, тэр дундаа хуучир хөгжмийн мэргэжил гэдэг их нарийн. Бусад ерөнхий эрдмийн багш нараас тэс өөр л дөө. Багаас нь л бүх зүйлийг зааж сургаж, өөрийнхөө гараар л боловсруулдаг. Тэгж байж л хөгжимчин болгож чадна шүү дээ. Мөн тухайн хүүхдийн ааш араншин, сэтгэл санаа, амьдрал ахуй гээд бүгдийг нь мэдэж байх хэрэгтэй байдаг. Хөгжим гэдэг сэтгэлээр эгшиглэдэг зүйл. Үнэхээр авьяастай, зүтгэлтэй байлаа гээд тэр аялгууг сэтгэлээсээ тоглохгүй л бол хүнд хүрдэггүй. Тийм болохоор хөгжмийн багш хүн шавь нарынхаа сэтгэлийг ойлгож, мэдэж байх нь чухал юм. Би өөрийн багш нарынхаа ажлын туршлага, хүүхдүүдтэй хэрхэн харилцаж байгааг нь харж, үлгэр жишээ авч байдаг. Ер нь хөгжмийн боловсролыг хүүхдэд эзэмшүүлнэ гэдэг их хэцүү, олон жилийн хамтын хичээл зүтгэлийн хүчинд л бий болдог зүйл болов уу. Манай улсад хуучир хөгжимчнийг анх 1970-аад оны сүүлээр эхэлж бэлддэг болсон. Тухайн үед хөгжмийн зэмсэг ховор, сурах бичиг гарч ирээгүй, энэ мэргэжил маань бүрэн боловсрогдоогүй, мөн хуучир хөгжимд зориулсан зохиол, уран бүтээл ховор гэх мэт хүндрэлүүд байлаа. Энэ бүхнийг даван туулах гэж хувьдаа эрэл хайгуул их хийдэг байсан. Ер нь урлаг бол хагас цэргийн зохион байгуулалттай байдаг гэдэг нь үнэн л дээ. Би шавь нартаа “Та нар спортоор ярих юм бол улсын шигшээ багийн тамирчид болсон гэж бодох хэрэгтэй” гэж хэлдэг. Дөрвөн жил тутам болдог олимпод оролцохын тулд тухайн тамирчин өдрөөс өдөрт өөрийн амжилтаа ахиулан, бэлтгэл сургуулиалт хийж байх хэрэгтэй байдаг. Үүнтэй адилхан хөгжимчин хүн үргэлж бэлтгэл хийх, давтах шаардлагатай юм. Хамгийн хөнгөхөн элементээс эхэлж, хүнд элементийг тоглож сурахын төлөө өдөр бүр давтах хэрэгтэй болдог. Энэ сургуульд орсон л бол өөрийн авьяас, ур чадвар, ухаан билгээ бүгдийг нь тухайн эзэмшиж буй хөгжимдөө зориулах ёстой.
-Өөрийнхөө гарын шавь нараас дурьдахгүй юу. Мөн цаашдын зорилго тань юу вэ?
-Анх 1987 оноос энэ сургуульдаа багшлаж эхэлснээс хойш өдгөө 30 гаруй жил соёл, урлаг, боловсролын салбарт ажиллалаа. Цаашид ч хийж бүтээх, дэлхий дахинд эх орныхоо нэрийг дуурсгах алдартай хөгжимчдийг бэлтгэхийн төлөө ажилласаар л байх болно. Эгшиглэнт, тансаг аялгуут хуучир хөгжмийг тоглох эрдэмд суралцаж яваа олон шавь нар бий. Тухайлбал, миний хайртай шавь нарын минь нэг Э.Цэндсүрэн нь долоодугаар ангидаа буюу 2008 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо зохиогдсон “Найдал” олон улсын уралдаанд тусгай байрыг, 2014 онд ОХУ-ын Красноярск хотноо зохиогдсон “Надежда-2014” олон улсын уралдаан манай улсаас анх удаагаа оролцож тэргүүн байр эзэлж байсан хөгжимчин. Энэхүү уралдаан нь гурван жилд нэг удаа зохиогддог олон улсын хөгжимчдийн томоохон уралдаан юм. Харин саяхан болсон энэхүү нэр хүндтэй тэмцээнээс миний гурван шавь амжилттай оролцоод ирлээ. Уралдааны гуравдугаар ангилал буюу хамгийн өрсөлдөөнтэй болдог төрөлд Н.Тэмүүлэн маань тэргүүн байрт орсон. Ийм амжилттай яваа гарын шавь нар минь олон. Цаашдаа ч амжилт гаргаж, дэлхийд нэртэй хөгжимчин болох бүрэн боломжтой, чадвартай, авьяастай хүүхдүүд их бий. Мөн эдгээр хөгжимчдийн залгамж болоод явах, хөгжмийн урлагт өөрийн гэсэн нэртэй үлдэх хүүхдүүдийг тасралтгүй бэлтгэх болно. Одоогоор яг хуучир хөгжмийн мэргэжлийн сурах бичиг алга. Гэхдээ энэ чиглэлээр магистр, докторуудын судалгааны ажлууд бий. Энэ бүгдийг эмхтгэн сурах бичиг хийхээр зорин ажиллаж байна. Мөн хуучир хөгжмийг шинэчлэх, Монголд үйлдвэрлэсэн хөгжимтэй болохыг жилийн өмнөөс холбогдох мэргэжлийн хүмүүстэй нь ярилцаж, эхний хөгжмийн зэмсгүүд үйлдвэрлэгдэж эхэлсэн. Цаашдаа Монголд үйлдвэрлэсэн хуучир хөгжимтэй болох болно.
Э.МӨНХТҮВШИН
Конго улсын нийслэл Киншаса хотоос зүүн хойд зүгт 130 км-ийн зайтай ойн бүсэд эбола вирусийн дэгдэлт гарчээ. ДЭМБ-ын мэдэгдсэнээр дөрөвдүгээр сарын 22-ноос хойш эбола вирусийн есөн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, нэг хүн халдвар аван нас барсан нь шинжилгээгээр батлагджээ.
2014 оноос хойш хоёр жилийн хугацаанд Баруун Африкийн гурван улсад эбола вирусийн дэгдэлт гарч 11 мянга гаруй хүн амиа алдсан билээ. Конго улсад мөн уг вирусийн дэгдэлт 2014 онд гарч байсан бөгөөд 40 гаруй хүний аминд хүрсэн юм. Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр дэлхий нийтийн эрүүл мэндийг хямралд хүргэж болзошгүй уг өвчний асуудлыг шийдвэрлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд ДЭМБ-тай хамтран вирусийн тархалтыг зогсоох арга хэмжээг эрчимжүүлж байгаа аж.
“Бүс ба зам” олон улсын дээд түвшний уулзалтад оролцож буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр БНПУ-ын Ерөнхий сайд Беата Шидлотой уулзлаа. Монгол Улс нь НҮБ-ын байнгын бус гишүүний сонгуульд Польш улсыг дэмжсэнд талархаж буйгаа Ерөнхий сайд Беата Шидло онцлов. Монгол Улстай уул уурхайн салбарт хөрөнгө оруулахаас гадна Монгол, Польш улсууд оюутан харилцан солилцох, Монголын их дээд сургуульд польш хэл заах хөтөлбөр хэрэгжүүлэх, палентологийн салбарт хамтарч ажиллахад дэмжихийг Монгол Улсын Ерөнхий сайдаас хүслээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Польшийн хөрөнгө оруулагчидтай хамт Европын технологи, стандарт орж ирэх учир дэмжинэ гээд Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээх хэрэгтэй гэв. Элчин сайдын яамаа нээснээр хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа илүү эрчимтэй хөгжих боломжтойг Монгол Улсын Ерөнхий сайд онцоллоо. Уулзалтаар талууд Польшид суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, соёл, боловсрол, палентлоги, нийгмийн хамгааллын салбарт хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Японы Либерал ардчилсан намын дарга Тошихиро Никай тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа. Манай хоёр улс бол стратегийн түншүүд бөгөөд эдийн засгийн түншлэлийн хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжих боломжтойг ноён Тошихиро Никай тэмдэглэв. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх, энэ хүрээнд Монголд зорчих Японы жуулчдын тоог нэмэгдүүлэх талаар талууд санал солилцлоо.
Өнөөдөр буюу энэ сарын 14-нөөс эхлэн ихэнх нутгаар өдөртөө халж байна. Ирэх лхагва, пүрэв гаригт буюу энэ 17-18-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, 17-18-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 17,18-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-д хийж буй айлчлалаа өндөрлөж, тус улсад болж байгаа “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтын нээлтэд оролцлоо. БНХАУ-ын дарга Си Жиньпиний гаргасан “Бүс ба зам” санаачилгын олон улсын дээд түвшний чуулга уулзалтад 30 гаруй улсын төр, засгийн тэргүүн мөн НҮБ, Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд хүрэлцэн ирээд байгаа аж.
Чуулганы нээлтэд БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттэрэш нар үг хэлжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус чуулганы Удирдагч нарын уулзалтад үг хэлэхээс гадна түүнийг дагалдан яваа салбарын сайд нар салбар хуралдаанд оролцох юм.
Түүнчлэн Ерөнхий сайд чуулга уулзалтад оролцохоор ирсэн зарим улсын төр, засгийн тэргүүн нартай албан уулзалтууд хийж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр тус чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, Узбекийн Ерөнхий сайд Шавкат Мирзиёев, Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф болон ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Кристин Лагард нартай ажил хэргийн уулзалт хийжээ.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, шинэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ. Үүгээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх долоо хоногийн баасан гаригт Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийх аж. Мөн УИХ шинэ долоо хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлахаар төлөвлөжээ.
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
05 дугаар сарын 15-ны Даваа гарагт:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
05 дугаар сарын 15-ны Даваа гарагт:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
- Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
- Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас 334 тоот өрөөнд;
- Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
- Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг шинэчилэн боловсруулах үүрэг бүхий Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
- Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.
05 дугаар сарын 16-ны Мягмар гарагт:
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
05 дугаар сарын 17-ны Лхагва гарагт:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
- Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
- Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.
05 дугаар сарын 18-ны Пүрэв гарагт:
- Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд.
05 дугаар сарын 19-ний Баасан гарагт:
- “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээр” талуудын уулзалт 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
05 дугаар сарын 16-ны Мягмар гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг хэлэлцэх.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны тайлан;
- Ажлын дэд хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол;
- Бусад.
4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
05 дугаар сарын 17-ны Лхагва гарагт:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал
- “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны байдал, цаашдын чиглэлийн талаархи мэдээлэл.
2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
3.Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хийсэн ажлын тайлан;
- Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын мэдээлэл;
- Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын явц байдлын талаархи мэдээлэл;
- Худалдааны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явц байдлын талаархи мэдээлэл.
4.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 15.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх зорилтын талаар Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээлэл;
- “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын биелэлт, дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаар Үндэсний статистикийн хорооны даргын мэдээлэл.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
05 дугаар сарын 18, 19-ний Пүрэв, Баасан гарагт:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Бусад;
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаархи төрийн бодлогын хэрэгжилт, засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар”.