Туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн тав, багийн дөрөв дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-ний шилдгүүд тодорлоо.
Магнай Трейд компанийн нэрэмжит 2017 оны УАШТ-д дөрвөн клубын 100 гаруй тамирчин ур чадвараа сорин өрсөлдөв. Тэмцээний нээлтийн ёслолын үеэр Багануур ХК-ийн “Уурхайчин” клубын тамирчин Б.Амарзаяа спортын мастерын цолоо гардан авсан бол Б.Ээлт (Дуэль), О.Анударь (УБ Фенсинг), Ө.Хишигдэлгэр (Уурхайчин), Э.Энхтулга (УБ Фенсинг) нар спортын дэд мастер болов.
2017 оны улсын аваргаар эрэгтэй ганцаарчилсан төрөлд: Э.Бат-Эрдэнэ /УБ Фенсинг/ алт, Э.Дөлгөөн /Альянс Тех компани/ мөнгө, /УБ Фенсинг/, Ц.Жигжидсүрэн /БлюМон групп/, /Дуэль/, Э.Нямлхагва /УБ Фенсинг/ хүрэл медаль тус тус хүртэв. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд: Б.Амарзаяа /БлюМон групп/ Алт, /Уурхайчин/, Мөнгө- Б.Цолмон /УБ Фенсинг/ Хүрэл- М.Нямжаргал /Уурхайчин/ О.Должансүрэн /Магнай Трейд ХХК/, /Дуэль клуб/ нар хүртжээ.
Эрэгтэй багийн төрөлд: Алт- УБ Фенсинг 1 /Э.Дөлгөөн, Э.Нямлхагва, Э.Бат-Эрдэнэ, Э.Энхтулга/, Мөнгө- Хангарьд /Б.Батхүү, Б.Хаш-Эрдэнэ, Б.Амарболд, Б.Бат-Эрдэнэ/, Хүрэл- Дуэль 1 /Ц.Жигжидсүрэн, Б.Ээлт, Э.Төгсбаяр, Б.Буяндэлгэр/, Эмэгтэй баг:Алт: Уурхайчин /Б.Амарзаяа, М.Нямжаргал, Ө.Хишигдэлгэр, Б.Анхзаяа/, Мөнгө- Дуэль /О.Должансүрэн, Х.Энэрэл, О.Золбоо, М.Жаргалмаа/, Хүрэл- УБ Фенсинг 1 /Б.Цолмон, А.Халиунаа, Э.Орхон, О.Анударь/ багууд тус тус шалгарлаа.
Д