Categories
мэдээ нийгэм

Аялагчдын заавал үзэх ёстой Монгол орны үзэсгэлэнт газрууд

Ажлын улирал “шувтарч”, амралт, аялал, зугаалгын улирал эхэллээ. Уудам Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой богинохон энэ улирлыг гэртээ суугаад өнгөрөөнө гэвэл дэндүү гунигтай биз. Тэгвэл гадаад, дотоодын аялагчиддаа зориулж, мөн аяллын маршрутад нь санал болгох нүд хужирлам үзэсгэлэнт газруудыг цувралаар танилцуулж байна. Харин хаагуур аялж, аль зүгт хүлгийн жолоо залах нь таны эрх билээ.

Тэрхийн цагаан нуур, хорго:

Хоргын тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгийн өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 метр бол гүн нь 70-80 метр. Харин гадна талын налуу нь 35-40 хэм бол тогооны дотор талын налуу нь 45-50 хэм аж. Тэрхийн цагаан нуур нь далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт байдаг. Энэ нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 метр. Ганц гол эх авч урсдаг бөгөөд энэ нь Суман гол юм. Энэхүү нуур голдоо жижиг аралтай ажээ.

Хөвсгөл нуур:

Монгол Улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Мөн Монголын болон гадаадын иргэдийн сүүлийн жилүүдэд хамгийн ихээр аялах болсон газруудын тэргүүн эгнээнд бичигддэг. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 1 хувь болно. Хөвсгөл нууранд нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг юм. Нэг очиж үзэсгэлэнт байгалийг нь харсан хүн дахин очихгүй байна гэж үгүй. Өө, тийм. Нууртай хамт сэльфи хийхээ мартуузай.

Алтай таван богд уул:

Алтай таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц гэж жуулчид ярьдаг. Энэ нь таван ноён оргилоос бүрддэгтэй нь холбоотой юм.

Увс нуур, Их нууруудын хотгор:

Увс нуур нь далайн төвшнөөс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутагтай Монгол Улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд давсархаг, гүехэн устай. Мөн Увс нуур нь Их нууруудын хотгорын хойд хагаст оршдог. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38 гол, горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор руу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг учир ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэгдсэн байдаг. Уг нууранд аялахдаа хог, хаягдлаа зориулалтын саванд хийхийг сануулж байна.

Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг:

Аялагчдын төдийгүй түүхчид, археологичдын хамгийн их сонирхол татсан хэсэг. Мөн өнгөрсөн түүхийн үнэт олдвор. Ховд аймгийн Манхан сумын нутаг Монгол Улсын нутгаас палеолитийн үеийн урлагийн бүтээл болох зосон зураг энэ агуйгаас олдсон бөгөөд энэ нь Монголд төдийгүй Төв Азийн хүй нэгдлийн урлагийн голомтод зүй ёсоор тооцогддог. Агуйн хананд ан амьтан, мод зэргийг дүрслэхдээ нэг хэсгийг улаан хүрэндүү, нөгөө хэсгийг арай цайвар ягаан өнгөтэй улаан зосоор зуржээ. Мөн заан, хирс, анааш зэрэг амьтдыг дүрсэлсэн байдаг бөгөөд зарим амьтныг чухам ямар амьтан болохыг одоогоор тогтоогоогүй байна. Агуйн хананы өндөр 2.5 метр аж.

Амарбаясгалант хийд:

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Манжийн төрийн бодлогоор буддын шашны нэгэн дурсгал болох шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэх үүднээс Манжийн хаан Энх-Амгалангийн зарлигаар Монголын төр шашны нэрт зүтгэлтэн анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулан 1727-1736 онд барьжээ.

Дуугардаг элс:

Марко Поло Төв азийн нутгаар жуулчилсан тухайгаа “Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсогдох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог” хэмээн бичсэн байдаг. Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг залуу мужаан Н.Эрдэнэмөнх: “Дэлхийн ур чадварын тэмцээн”-ээс медаль хүртэх зорилготой байгаа

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод 10 сард болох “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – “Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттай болсон. Тус олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд мужаанд Н.Эрдэнэмөнх, сантехникт Ц.Долгормаа, өрөг угсралтад Ц.Мягмарсүрэн, цахилгаанд Л.Төгөлдөр, гагнуурт Ж.Жанлав-Ойдов нар шалгараад байна. Эдгээр тамирчдыг Монгол улсын шилдэг залуу мужаан, сантехникчид хэмээн нэрлэж болно. Учир нь, Монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-д суралцагч 43 мянган хүүхдээс шилдгээр шалгарсан таван тамирчин юм. Ингээд тэдний төлөөлөл болгож, шилдэг залуу мужаан Н.Эрдэнэмөнхтэй товч ярилцлаа.

-Олон улсын тэмцээнд орох эрхээ гардан авсанд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Олон жил зүтгэж, олон улсын тэмцээний эрхээ авсандаа баяртай байна. “Монгол ур чадвар”-ын тэмцээнд нийт найман удаа оролцсон. Хоёрдугаар байрт гурван удаа орж, хоёр удаа түрүүлсэн. 2012 оноос хойш түрүүлэхийн төлөө өөрийгөө бэлдсэн гэж хэлж болно. Дунд нь хагас жил л бэлтгэлгүй завсарласан байх. 2015 онд Нармандах гэж хүүхэдтэй эцсийн шатанд шалгарч, бутархай оноогоор ялагдсан. Нармандах маань тэр жилээ Бразилд болсон ”Дэлхийн ур чадвар” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон. Энэ жил хоёр дахь удаагаа эцсийн шатанд шалгарч, түрүүлсэндээ баяртай байна.

-Тухайн үед өөртөө ямар дүгнэлт хийж байв?

-Хичээх хэрэгтэй юм байна гэж бодогдож байсан. Миний бэлтгэл жаахан тааруу, өөртөө итгэл муутай оролцсон л доо. Жаахан бэлтгэл хийсэн бол өөртөө итгэлтэй байхсан гэж боддог. Сая эцсийн шатны тэмцээнд орохын өмнө өөртөө итгэлтэй байсан. Гэхдээ мэдээж бага зэргийн айдас бол байсныг нуухгүй.

2014 онд эцсийн шатанд шалгарсан хоёр тамирчныг Солонгост 21 хоног бэлтгэл хийлгэсэн юм. Тэнд 21 хоног сурахдаа энд нэг жил сурсантай тэнцэхүйц зүйлийг мэдэж авсан. “Дэлхийн ур чадвар” тэмцээнд Өмнөд Солонгост арав оролцсоноос есөд нь медаль авч байсан улс. 2019 онд Олон улсад оролцох тамирчин нь одоо аль хэдийнэ шалгараад, бэлтгэлдээ орчихсон байгаа. Тэдний олон жилийн туршлагыг газар дээрээс нь суралцах бидэнд маш том боломж. Харин бид дотооддоо,“Дэлхийн ур чадвар” тэмцээнд ирж байсан даалгавруудыг татаж авч, бэлддэг. Эксперт багш нь оноо өгч шүүдэг. Өглөөнөөс орой хүртэл сургууль дээрээ бэлтгэл хийнэ. Шилдэг таван хүүхэд маань аравдугаар сарын тэмцээнээс өмнө Герман улс руу явна. Мужаанаар Европтоо Герман, Азидаа Өмнөд Солонгос толгой цохидог.

Өнгөрсөн удаагийн тэмцээнийг бодоход энэ жил бэлтгэл хийх нөхцөл харьцангуй сайжирсан. Тоног төхөөрөмж, материал бааз сайн. Бэлтгэлийг эрчимтэй хийх боломжтой. “Дэлхийн ур чадвар” тэмцээнд амжилттай оролцоно, медаль хүртэнэ гэсэн зорилготой байгаа.

-Энэ жил та нар эхний шатанд 3D, сүүлийн хоёр шатанд 2D загвар бүтээж өрсөлдлөө. Хэцүү даалгавар уу?
-Дэлхийн ур чадварын тэмцээн мужааны гурван төрлөөр аваргаа шалгаруулдаг. Барилга, тавилга, дотоод заслын мужаан гээд. Бид дотоод заслын мужаанаар өрсөлдөнө. Дотоод заслын даалгавар нь 2D, 3D загварын хавтан, шатан хийц, хаалга, цонх хийж өрсөлддөг юм. 570-аас дээш оноо авбал алтан медаль хүртэх болзлоо хангана. 540-өөс дээш хүрэл медаль байдаг гэсэн. 500-аас дээш оноо авбал тусгай байрт орж, дэлхийд өндөр үнэлэгдэж байна гэсэн үг. 2015 онд Монголын тамирчин Нармандах анх удаа оролцож байгаа гэхэд 480 оноо авч, өндөр амжилт үзүүлсэн.

-Танай удамд гарын дүйтэй хүн бий юу. Анхны багшийнхаа тухай яриач?
-Аав маань миний анхны багш. Гарын дүйтэй хүн л дээ. Би 12 наснаасаа сийлбэр хийсэн. Сийлбэрт хоббитой. Би Хөвсгөлийн Жаргалант сумынх. Сийлбэрчин болно гээд Дарханд ирсэн чинь тийм анги байхгүй болохоор нь ойролцоо гээд мужааны ангид элсэж орсон. 2014 онд Дарханаас анх удаа ирж тэмцээнд оролцоход Бат-Орших маань эхний тэмцээнд хоёрт ороод, Нармандах тэргүүлсэн. Хоёрдугаар шатанд би Нармандахтай ойролцоо амжилт үзүүлсэн. Тэгэхэд Бат-Орших гуравт орсон. Бид гурав ингэж нэг дэвжээнд олон жил уралдсан. Сая Бат-Орших бид хоёр хоёулаа үлдсэнээ мэдээгүй. Эцсийн шалгаруулалтад таарчихсан.

Нармандахыг би ялж чадаагүй ч гэсэн Нармандах, Бат-орших хоёроос давуу нэг зүйл нь би сийлбэрт дуртай. Нарийн мэдрэмж шаарддаг ажил шүү дээ. Хоббитой болохоор болох, болохгүй юм их хийдэг хүүхэд байсан. Төрийн том сийлбэрчдийн бүтээлийг хараад бахархдаг. Аав маань миний алдаа, оноог хэлж өгдөг. Багадаа СУИС-ийн сийлбэрийн ангид орно гэж мөрөөддөг байсан. “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцож ирээд дахин суралцана гэж бодож байгаа. Бүтээлийн хувьд бага сага юм бий. Нэг хэсэг захиалгаар элдэв зүйл хийсэн. Тэмцээний бэлтгэлд орсноос хойш тэгж чадахаа больсон.

-Бэлтгэл хийхэд тусалж дэмждэг ямар хүмүүс байна?
-Олон хүн байна. Аав, ээж маань намайг үргэлж дэмждэг. Утсаар ярихдаа ганцхан зүйл л захина. “Миний хүү бэлтгэлээ л сайн хийгээд байгаарай. Зорилгодоо хүрээрэй” гэдэг. Миний анхны мэргэжлийн багш бол Дархан-Өргөө политехникийн коллежийн багш Д.Сумъяа. Техник технологийн дээд сургуулийн Б.Батхүү багш маань намайг үргэлж дэмждэгт талархаж явдаг. Залуу багш Гантүлхүүр, Анхаа, эксперт багш Мөнхмандах, мөн захирлууд маань намайг маш их дэмждэг. Бэлтгэл хийх боломжийг бүхий л талаар олгодог Германы хамтын ажиллагааны нийгэмлэгт баярлаж явдгаа бас хэлмээр байна. Олон улсын зөвлөх багш Эрик багш маань манай сургууль дээр багшилж, бидэнд ихийг заадаг.

-Сургуулиа төгсөөд цаашид хэрхэх тухайгаа бодсон уу?
-Би сургуулиа 2016 оны нэгдүгээр сард төгссөн. Төгсөөд гэртээ харьсан. Цэрэгт ч явчихдаг юм уу гэж бодоод, аав, ээжид хэлтэл “Өөрөө мэдэхгүй юу” гэсэн. Комиссоор орохын өмнө тэмцээний тухай дуулсан байсан болохоор сэтгэл нэг л гэгэлзээд байлаа. Тэгэхээр нь явахаа болиод гараад ирсэн. Гэтэл дараахан нь “Монгол ур чадвар” тэмцээн болох гэж байна гээд над руу утасдсан. Сургуулиа төгсөхөд Дархан-Өргөө политехникийн коллеж, Техник технологийн дээд сургуулиас хоёулангаас нь багшлах урилга авч байсан. Багшлах бодол бий. Гэхдээ өөрийн гэсэн цехтэй болоод, дуртай ажлаа хийж, кайфтай амьдрах юмсан гэж боддог.

-Бүгд л их, дээд сургууль руу зүтгэх болж. Гэтэл МСҮТ-д ажлын байрны боломж их байдаг?
-МСҮТ-д суралцагч хэн ч байсан мэргэжилдээ дуртай, өөрөө хичээлтэй, зүтгэлтэй байвал бүх боломж байгаа. Дуртай ажлаа хийж байгаа хүн хүчтэй байдаг. Мэргэжил бүхэн сайхан гэдэг дээ. Төгсөөд ажлын байр олдохгүй бол хувиараа ажиллаад явж болно. Ажлын байр зөндөө байдаг. Би төгсөөд таван компаниас ажлын санал авч байсан.

-Танд амжилт хүсье.

Categories
мэдээ улс-төр

А.Цогцэцэг хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.17) Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан.

Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь:

1. Зээлийн хүү (жилийн): 1,75%

2. Зээлийн хугацаа: 20 жил

3. Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил

Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч: 200 сая ам.доллароос дээших дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллароос дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байх юм.

Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрийн ХЭЛЭЛЦЭЭРЭЭР: хэсгийн (i) -д “…төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг…” гэснийг “…аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүдийг…” болгон нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцсон гэдгийг сайд А.Цогцэцэг дурдав.

Зээлийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын Эдийн засаг, Төсөв, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын 2017 оны 2 дугаар сарын 9-ны өдрийн хуралдаанаар зөвшилцөн, Ерөнхий сайдын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар захирамжийг үндэслэн Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд Сангийн сайд 2017 он 4 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан юм байна.

Энэхүү хэлэлцээр нь “Олон улсын гэрээний тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2- т заасан “гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаархи …” гэрээ тул Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулахаар Хуулийн төсөл, Хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.

Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр тогтжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Буриад улсын Хүн ам, нийгмийн хамгааллын сайдыг хүлээн авч уулзав

Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Буриад улсын Хүн ам, нийгмийн хамгааллын сайд Хатагтай Т.А.Быковатай уулзлаа. 2015 оны 5 дугаар сарын 15-нд Буриад Улсын Хүн амын нийгмийн хамгааллын яам нь Монголын Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газартай 5 жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Өнөөдөр НХҮЕГ нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болж өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд сайд Т.А.Быкова хамтын ажиллагаагаа сэргээх, дахин хэрэгжүүлэхээр манай улсад ирээд буй юм.

Хамтын ажиллагааг сэргээж буйн хувьд ажлын туршлага солилцох, хүн амын нийгмийн хамгааллын хүрээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг сэргээн засах байгууллагад харилцан солилцох, эмчлэн сувилж, дэмжлэг үзүүлэх, салбарынхаа харьяа байгууллагуудын хооронд онол-практикийн бага хурал, семинар зохион байгуулах, мэргэжилтнүүдийг харилцан дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалт зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагаа өрнүүлэхээр санал солилцлоо.

Урьд нь 2011, 2015 онд баталсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр улсын хооронд Монгол талаас 100, Буриадын талаас мөн 100 ахмад настныг эмчилгээ сувилгаа үзүүлэх үйлчилгээнд хамруулж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах худалдааны төвүүд амарна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны бямба гарагт болно.

Энэ өдөр томоохон зах худалдааны төвүүд амрах юм. Ингэхдээ тухайн өдрийн ажлыг дараагийн долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэх аж. Тухайлбал, “Нарантуул” зах амрах өдрөө буюу ирэх мягмар гаригт ажиллана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЗАХУУДЫН АМРАХ ХУВААРЬ:

Худалдаа, үйлчилгээний төвийн нэр

Аж ахуйн нэгжийн

нэр

Байршил

Чингэлтэй дүүрэг

1

“Бөмбөгөр-1” худалдааны төв

“Эрдэнэбулган” ХХК, “Юмт бөмбөгөр” ХХК

Чингэлтэй дүүрэг,

2 дугаар хороо

2

“Бөмбөгөр-2”, “Содон” худалдааны төв

“Эрдэнэбулган” ХХК

Чингэлтэй дүүрэг,

2 дугаар хороо

3

“Алтжин бөмбөгөр” худалдааны төв

“Алтжин санаа” ХХК

Чингэлтэй дүүрэг,

2 дугаар хороо

4

“Шонхор зах”

“Хүчит шонхор” ХХК

Чингэлтэй дүүрэг,

11 дүгээр хороо

5

“Нарантуул-2” худалдааны төв

“Анко” ХХК

Чингэлтэй дүүрэг,

12 дугаар хороо

Баянзүрх дүүрэг

6

“И март” худалдааны төв

“Скай хайпермаркет” ХХК

Баянзүрх дүүрэг,

14 дүгээр хороо

7

“Нарантуул” худалдааны төв

“Нарантуул трейд” ХХК

Баянзүрх дүүрэг,

14 дүгээр хороо

8

“Дүнжингарав” худалдааны төв

“Дүнжингарав” ХХК

Баянзүрх дүүрэг,

26 дугаар хороо

9

“Өгөөмөр” техникийн зах

“Собу” ХХК

Баянзүрх дүүрэг,

14 дүгээр хороо

10

“Сандэй плаза” худалдааны төв

“Сандэй плаза” ХХК

Баянзүрх дүүрэг,

14 дүгээр хороо

11

Шөнийн зах

“Нармон” ХХК

Баянзүрх дүүрэг,

14 дүгээр хороо

12

“Баянзүрх” худалдааны төв

“Хан талст” ХХК

Баянзүрх дүүрэг,

6 дугаар хороо

13

“Баянзүрх” худалдааны төв-2

“Маркет плейс менежмент” ХХК

Баянзүрх дүүрэг,

6 дугаар хороо

Сүхбаатар дүүрэг

14

100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр

Сүхбаатар дүүрэг, 10, 11 дүгээр хороо

15

“Меркури” худалдааны төв

“Гурван эвтэн” ХХК

Сүхбаатар дүүрэг ,

3 дугаар хороо

Баянгол дүүрэг

16

“Барс” худалдааны төв

“Барс импекс” ХХК

Баянгол дүүрэг,

3 дугаар хороо

17

“Хар хорин” худалдааны төв

“Хар хорин хүрээ трейд” ХХК

Баянгол дүүрэг,

20 дугаар хороо

18

“Барс-2” худалдааны төв

“MBC групп” ХХК

Баянгол дүүрэг,

20 дугаар хороо

Хан-Уул дүүрэг

19

“Мишээл экспо” худалдааны төв

“Мишээл групп” ХХК

Хан-Уул дүүрэг,

2 дугаар хороо

Categories
мэдээ улс-төр

ОХУ-тай сэргээгдэх эрчим хүчний систем байгуулах чиглэлээр хамтарна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын “Россети” компанийн ерөнхий захирал Бударгин Олег Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

“Россети” компани сэргээгдэх эрчим хүчний сүлжээ байгуулах төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. Монгол, ОХУ-ыг холбосон 500 вольтын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний шугам сүлжээтэй болох чиглэлээр хоёр талаас Ажлын хэсэг байгуулж ажлыг нь эхлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайд дэмжлээ.

Шугам сүлжээтэй болсноор манай улс тогтвортой эрчим хүчээр хангагдах боломж бүрдэнэ. Мөн энэ төслийг хэрэгжүүлснээр цаашид 220 вольтын хүчин чадал бүхий сүлжээгээр өргөтгөхийг талууд зорьж байна.

Шилэн кабелиар тавих эрчим хүчний энэ сүлжээний хүрээнд харилцаа холбоог хөгжүүлэх боломж бий болно. Европын улс орнууд нэгдсэн эрчим хүчний тогтолцоотой болохыг зорьж байгаа өнөө үед Монгол улс үүнд нэгдэж энэ зах зээл дээр тоглох боломжтойг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

НҮБ-аас Дэлхийн эрчим хүчний нэгдсэн системд сэргээгдэх эрчим хүчийг ашиглана гэж шийдвэрлэсэн. Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзаж байгаа өнөөгийн нөхцөлд манай хоёр улс нэгдмэл эрчим хүчний сүлжээ бий болгож Ази-Европыг холбох боломж байгаа гэдэгт талууд санал нэгдлээ.

Монгол Улс баруун зүүн, төв гэсэн төмөр замын корридор байгуулахаар хөрш орнуудтайгаа тохиролцсон. Сэргээгдэх эрчим хүчний сүлжээгээ ч ийм байдлаар байгуулж болохыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Голын түвшин олон жилийн дунджаас 10-40 см даван үерлэж байна

Өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай, Харбут, Чигэртэй голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-40 см даван үерлэж байна. Мөн Булган голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-30 см даван үерлэж байгаа гэж .

Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ-ынхан Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд ажиллаж байна

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг яам, агентлаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд Х.Хашбаатар ахлагчтай ажлын хэсэг цаашид хэрхэн хамтран ажиллах талаар болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийн мэдээлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх гэх мэт олон талт арга хэмжээг авч ажиллахаар танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм

Төгсөгчдийг ЭЕШ-ын суудлын хуваариа хэвлэж авахыг анхаарууллаа

ЭЕШ-д нийт 40388 шалгуулагч бүртгүүлсэн байна. ЭЕШ-ыг Улаанбаатарт 27 шалгалтын байранд, хөдөө орон нутагт 22 шалгалтын байранд зохион байгуулна.

Бүртгүүлсэн шалгуулагчид www.eec.mn вебсайтаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авахыг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна.

Хэвлэхдээ эхлээд шалгуулагчийн булангаар нэвтэрч ороод хувийн мэдээлэл гэсэн хэсэгт дарна. Дараа нь зүүн дээд буланд байрлах хэвлэх гэсэн хэсэгт дарж хэвлэх ёстой аж. Шалгуулагчид Монгол хэлбичгийн шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр ирэхдээ дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ.

1.Бүртгэлийн хуудас \ Баталгаажуулсан байх. Энэ онд ЕБС төгсөж байгаа бол сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулна. Өмнөх оны төгсөгч бол БҮТ-д ирж гарын үсэг зуруулж баталгаажуулна\

2.Суудлын хуваарь

3.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсролын баримт бичиг

4.Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

Categories
мэдээ соёл-урлаг

С.Гантогоо тоглолтоо хийнэ

Сүүлийн үед “Яг түүн шиг” шоугаар олны танил болоод байгаа Солонгос улсад ажиллаж, амьдрангаа өөрийн дуулах хүсэл мөрөөдлөө чамгүй амжилттай биелүүлж байгаа дуучин С.Гантогоо тоглолтоо хийх гэнэ. Тэрээр БНСУ-ын олон үндэстний дуулаачдын “Монтант” /Multicultural Transnational Chorus/ урлагийн байгууллагын дуучин юм. Түүний тоглолт баасан гаригт 21:00 цагаас “Клуб 24”-т болох юм байна.

Тэрбээр өөрийн уран бүтээлүүдээ толилуулахаас гадна арга хэмжээ нь такс болон нэмэлт төлбөргүй аж.