Categories
мэдээ нийгэм

Ц.Сандуй, Э.Бадар-Ууган нар 5 км-т хамтдаа гүйлээ

“Улаанбаатар Марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн 4 дэх жилдээ болж байна. Энэ жилийн марафонд хамгийн олон хүн оролцож байгаагаас гадна хотын удирдлага анх удаа иргэдээ уриалан, хамт гүйснээрээ онцлог байв. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдйин хурлын дарга Ц.Сандуй 5000 метрийн зайд иргэд, залуустайгаа хамтдаа гүйлээ. Өмнөх жилүүдийн олон улсын гүйлтийн тэмцээнийг хотын удирдлагууд зөвхөн нээдэг байсан бол энэ жил иргэдээ уриалан, манлайлж гүйснийг иргэд сайшааж байсан юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй марафон гүйлтээр хичээллэдэг байсан бөгөөд одоо ч Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн зэрэг албыг хашиж байгаа спортыг дэмждэг нэгэн юм. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Уугантай 5 км-ийн зайд хамт гүйн барианд орж ирлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: “Эрүүл мэнд-Идэвхитэй хөдөлгөөн” нэгдсэн флаш моб боллоо

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Батлан хамгаалахын их сургууль, Тээврийн дээд сургууль хамтран ‘’Хурдаа хасаж, ирээдүйгээ аварцгаая”, “Би эрүүл иргэн баймаар байна”, “Хүүхэд бүрийн төлөө хурдаа хасч явъя’’ гэсэн уриа лоозон барин төв зам дагуу автомашингүй өдөрт зориулан алхлаа. Тэд алхангаа нийтээрээ дуулж байсан нь хажуугаар нь алхаж байсан иргэдэд үзүүштэй бас бахдалтай байв.

Б.УЯНГА

Гэрэл зургуудыг С.ГЭРЭЛТ-ОД

Categories
мэдээ нийгэм

Х.Мөнхзаяаг “Алтан од” тэмдэгээр шагналаа

Дэлхийн томоохон хотууд “Автомашингүй өдөр”-ийг жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс ч мөн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Жил бүр зохион байгуулдаг “Автомашингүй өдөр”-ийн албан ёсны нээлтэд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц болон бусад албаныхан оролцов. Тэд Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар тун удахгүй хэлэлцэх гэж байгааг тодотгон дурьдаад нийслэлийн иргэдийг автомашинаасаа нэг өдөр ч болтугай татгалзаж, биеийн тамираар хичээллэж хэвшихийг уриаллаа.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц “Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийтийн биеийн тамирыг Монголд хөгжүүлэх талаар маш олон эерэг заалт оруулсан байгаа. Спорт сонирхогч, тамирчин, дасгалжуулагч, иргэд та бүхэн анхааралтай чих тавин сонсч, энэ хуулийг УИХ-аар орох үед дэмжээд батлуулаад өгөөрэй гэж хүсмээр байна. Өнөөдрийн үйл ажиллагаа нийт иргэд та бүхэнд зориулагдсан юм шүү. Тиймээс та бүхэн энд байгаа асаруудаар зочилж, танилцаад өөрт тустай мэдээ мэдээллийг авч, зохион байгуулж буй тэмцээн уралдаанд идэвхтэй оролцоорой” хэмээв.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болсон юм. Биеийн тамир, спортын газрын“Хүндэт тэмдэг”-ээр нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Б.Түвшинбаяр, “Спортын алдар” одонгоор Монголын гимнастикийн холбооны дасгалжуулагч Б.Халиун, “Алтан од” тэмдэгээр Монголын гимнастикийн холбоо, МУБИС-ийн багш Г.Болортулга, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын ажилтан Х.Мөнхзаяа нарыг шагналаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: “Автомашингүй өдөр” иргэдийн хүсэн хүлээдэг өдөр болжээ

Автомашингүй өдөр өнөөдөр тохиож байна. Ард иргэд жил бүрийн автомашингүй энэ өдрийг идэвхтэй хөдөлгөөн хийж, гэр бүлээрээ алхаж үр дүнтэй өнгөрөөж сурчээ. Сүхбаатарын талбай дээр төрөл бүрийн арга хэмжээ зохиогдож хүүхдүүд уйдах завгүй байлаа. Тухайлбал сагсан бөмбөг, олс таталт, шатар, даамны тэмцээн болж хүмүүс идэвхтэй оролцож байлаа. Талбайд бяцхан тайз засаж шигшээ багийн тамирчид үзүүлбэр үзүүлж хурсан олныг баясгав. Түүний дотор монголын таэквондогийн шигшээ багийн тамирчдын үзүүлбэр хүүхдүүдийн сонирхлыг ихэд татаж байв.

Энэ үеэр зарим хүнээс сэтгэгдлийг нь сонслоо. Д. Оюунцэцэг ‘’Зүгээр л хүүхдүүд ээ дагуулаад хүрээд ирлээ. Манай бага хүү энэ жил шинэ дугуй авсан юм. Авснаасаа хойш дөнгөж өнөөдөр л унаж байна. Төв зам дагуу дугуйн замтай хэдий ч тэр нь бага насны хүүхэд явахад жаахан хэцүү. Өнөөдөр энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна’’ гэв.

Энэ өдөр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэл, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг 08:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлаж байгаа юм.

Иргэд тамирчдын аюулгүй байдал, эмнэлгийн тусламжийг түргэн шуурхай үзүүлэх гэж уулзвар болгонд дүүргийн эмч ажилчид бэлэн байдалд ажиллаж байлаа.

Сүхбаатар дүүргийн эмнэлэгийн эмч Д.Баттуяа ‘’Өнөөдөр өглөө долоон цагт цэг дээрээ үүрэг аваад ирсэн. Одоогоор хүнд гэмтэж бэртсэн хүн байхгүй. Ороцож байгаа тамирчидаас найман хүн хөл гарны шөрмөс татсан бидэнд хандсан тэр болгонд бид тусламж үзүүлэн арга хэмжжэг авч байна’’ гэлээ.

Марафонд оролцогч О. Нармандах “Анх удаа марафонд оролцож байна. Замынхаа талыг туулаад л дундаас нь гарчихсан. Санасныг бодоход хэцүү юм байна. Гэхдээ дараа жил хэдэн өдрийн өмнөөс бэлдэж байгаад дахиад оролцоно гэсэн зорилго тавьсан.

Төв зам дагуу байрлах ихэнх худалдаа үйлчилгээний цэг хаалттай, ус ундаа худалдаж байгаа цэг хомс байлаа.

Иргэн Б.Баттулга “Өдөрлөгт ирсэндээ баяртай байна. Сайхан санагдаж байна. Хааяа машингүй алхаж явах зүгээр юм, харин бага насны хүүхдүүдтэйгээ явж байгаа болохоор бие засах газар бага байгаа нь асуудалтай санагдлаа.

Хүмүүсийн бас нэгэн цугларч байгаа газар бол Хан- Уул дүүргийн зохион байгуулж байгаа хөгжөөнт тэмцээн уралдаан иргэдийг багагүй хөгжөөгөөд авлаа. Тэнд сонирхолтой жижиг тэмцээнүүдээс гадна, гурвын эсрэг гурав сонирхогчдын сагсан бөмбөгийн тэмцээн болж байлаа.

Б.УЯНГА

Гэрэл зургуудыг С.ГЭРЭЛТ-ОД

Categories
мэдээ нийгэм

Монгол банхарын худалдаа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д болж байна

“Монгол банхар” клубээс зохион байгуулж буй Монгол банхарын гөлгөн нохдын аварга шалгаруулах “Ирээдүйн аварга 2017” үзэсгэлэн, тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна.

Тэмцээнд монгол банхар, бошон, анч тайга нохойн 3-6 сартай гөлөгнүүд оролцож, зоотехник буюу бие бялдрын хөгжлөөрөө өрсөлдөх юм. Дэлхий дээр 500 гаруй тусдаа бие даасан нохойн үүлдэр байдаг ч монгол банхар нь өнөөдрийг хүртэл үүлдрийн албан ёсны бүртгэлгүй байдаг аж.

Тиймээс монгол банхарыг Олон улсын нохой судлалын холбоонд бие даасан үүлдэр болгон албан ёсоор бүртгүүлэх зорилго тавьсан байна.

Categories
мэдээ спорт

Улсын арслан П.Аюушийн нэрэмжит барилдаан болж байна

Холбоотой Зураг

Улсын арслан П.Аюушийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан өнөөдөр /2017.05.20/ Монгол Бөхийн өргөөнд болж байна.

Хүчит 256 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг гурван сая төгрөг, үзүүрлэсэн бөхийг хоёр сая төгрөг, их шөвөгт шалгарсан бөхчүүдийг тус бүр нэг сая төгрөгөөр байлах юм байна.

‘Нисэхийн’ хэмээх Пагмын Аюуш нь Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм. Тэрээр 1946 онд зургаа давж улсын заан болсон бол 1949 онд ес давж түрүүлэн арслан цолны болзлыг хангаж байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээний дүн гарлаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” өнөөдөр болж, “Улаанбаатар марафон-2017” гүйлтийн тэмцээнд дэлхийн 17 орны тамирчид оролцлоо. Нийтдээ 36 мянга гаруй иргэн оролцож байна.

Олон улсын гүйлтийн тэмцээний нээлт 10 цагт болж, гарааны дохионы буудлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд буудсанаар “Улаанбаатар марафон”-ы элит гараа буюу хотын зайн гүйгчид гараанаас гарлаа.

Хотын дарга тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Энэ жилийн марафон маш их онцлогтой сайхан болж байна. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такаока Масато, Их Британи Умард Ирландын нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кетрин Элизабет Арнолд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдЭд Жэйгэр нар гүйж байгаад талархал илэрхийлье. Монгол эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхий дахинд сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдрын болон оюуны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх зорилготой энэхүү гүйлтэнд оролцогчиддоо спортын өндөр амжилт хүсэж, гүйлтийн ажиллагаа нээснийг мэдэгдье” гэлээ.

Гүйлтийн тэмцээнд 12-17 насны охид, хөвгүүд болон 18-35 насны эрэгтэй, эмэгтэй, 36-54 насны, 55-аас дээш насныхан оролцож, эхний найман байрт шалгарсан тамирчдад шагнал гардууллаа.

Олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчид 5 метр, 10 метр, 21 метр, 42, мянган метрийн зайд уралдлаа.

Тэмцээний 21 мянган метрийн зайд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од түрүүлсэн бол 42 мянган метрийн зайд Кени улсын тамирчинтэргүүлж, 2-р байрт Хилчин спорт хорооны тамирчин н.Мөнхбаяр, 3-р байрт Алдар спорт хорооны тамирчинн.Бямбажав нар орж, эмэгтэйчүүдийн 42 мянган метрийн зайд Хөнгөн атлетикын олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа түрүүллээ.

Өсвөрийн 12-17 насны охидын гүйлтийн төрөлд:

        • Оюунчимэг /1-р байр/
        • Мөнхзул /2-р байр/
        • Барсмаа /3-р байр/
        • Буянхишиг
        • Оюунтунгалаг
        • Эрхнаран
        • Одгэрэл
        • Энхжин

Өсвөрийн 12-17 насны хөвгүүдийн гүйлтийн төрөлд:

        • Төрбат /1-р байр/
        • Цогтжаргал /2-р байр/
        • Мягмарсүрэн /3-р байр/
        • Билгүүн
        • Мелдос
        • Нямдорж
        • Ачбуян
        • Асалбек нар эхний найман байрт шалгарлаа.

18-35 насны гүйлтийн төрөлд 1,2-р байр:

        • Эмэгтэйчүүд: Энххүслэн, Халиунаа
        • Эрэгтэйчүүд: Төртогтох, Бахет

36-54 насны гүйлтийн төрөлд 1,2-р байр:

        • Эмэгтэй: Лхамжав, Уранчимэг
        • Эрэгтэй: Мөнх-Од, Дашням

“Улаанбаатар Марафон”-д Монгол Улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны хооронд 4000 гаруй байгууллагаар аялуулжээ.

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ
С.ГЭРЭЛТ-ОД

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдөр ”“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болдог.

“Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр хотын төвийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 34 чиглэлийн 331 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.

Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд үйлчилгээ үзүүлэхгүй болохыг иргэдэд анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш НӨАТ-ын ээлжит азтан тодорно

Маргааш ээлжит азтан тодруулах НӨАТ-ын сугалааны тохирол болно. EBARIMT сугалааны тохирлыг 19:30 цагаас “Боловсрол” телевизээр шууд дамжуулна.

Иргэд сугалааны тохиролд оролцохын тулд өнөөдөр 23:59 цагаас өмнө дөрөвдүгээр сарын 1-30-ны өдрүүдэд хэвлэгдсэн баримтуудаа ebarimt.mn болон 131313 тусгай дугаарт мессеж илгээн бүртгүүлж сугалаандаа оролцох юм.

Энэ оны хувьд супер сугалааны шагналын эзэн тодроогүй байгаа бөгөөд тул шагналын сан 250 сая төгрөг болсон байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Cinema awards”-ын шилдгийн шилдэг уран бүтээлээр “Итгэл” шалгарчээ

Монголын анхны кино наадам “Cinema awards” анх удаагаа амжилттай зохион байгуулагдаж, 2016 онд Монголын кино урлагийн тэнгэр мандсан оддыг тодрууллаа. Монголын урлагын зөвлөлөөс зохион байгуулсан уг наадамд 2016 онд нээлтээ хийсэн 46 МУСК өрсөлдсөн бөгөөд сүүлийн шатанд шилдгээр шалгарч үлдсэн 12 кино 14 номинацид өрсөлдсөн юм.

-ТУС НААДМААС ШАЛГАРСАН ШИЛГҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ-

Шилдгийн шилдэг уран бүтээл- “Итгэл” УСК

Шилдэг эрэгтэй гол дүр-Б.Амарсайхан “Итгэл” УСК

Шилдэг хөгжмийн зохиолч-Б.Одбаяр “Итгэл” УСК

Шилдэг нүүр хувиргалт-Ц.Дэлгэр “Бүү март” УСК

Шилдэг зураач-Н.Батжаргал “Бүү март” УСК

Залуу үед үлгэр дууриал үзүүлсэн кино- “Цагаан хадаг” УСК

Шилдэг дууны найруулагч-Билгүүдэй “Үргээлэг-2” УСК

Шилдэг кино зохиол-Т.Бум-Эрдэнэ.”Үргээлэг-2” УСК

Шилдэг эрэгтэй туслах дүр-Ц.Төмөрхуяг “Ээж” УСК

Шилдэг эмэгтэй гол дүр- Ардын жүжигчин Д.Мэндбаяр “Ээж” УСК

Шилдэг найруулагч-Ж.Сэнгэдорж “Lovers” УСК

Шилдэг эмэгтэй туслах дүр-У.Уранчимэг. “Атганд үлдсэн эрдэнэ” УСК

Шилдэг зураглаач-Б.Ангараг “Атганд үлдсэн эрдэнэ” УСК

Шилдэг хувцас, дизайн-П.Бэрхээдэй “Өртөө” УСК