Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн эх хэлний боловсролд” эрдэм шинжилгээний хурал болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлөөс “Хүүхдийн эх хэлний боловсролд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ Лхагва гаригт болох гэж байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан болж буй тус эрдэм шинжилгээний хурлыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан Спортын Яам, Шинжлэх Ухааны Академи болон МУИС-ийн ШУС-ийн Урлаг, Утга зохион судлалын тэнхим хамтран зохион байгуулж байгаа юм.

Хурлаар,

  • ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторын эрхлэгч, доктор О.Шинэбаяр,
  • ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Гэрэлмаа,
  • ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Мөнхцэцэг,
  • МУИС-ийн ШУС-ийн Урлаг, утга зохиолын тэнхимийн эрхлэгч Г.Нандинбилиг,
  • МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш, магистрт Ч.Бямбацэцэг,
  • Хүүхдийн төв номын сангийн Их мэдэх танхимын номын санч Г.Дарьсүрэн,
  • МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш, доктор Г.Бямбацэрэн,
  • Хүүхдийн урлан бүтээх төвийн мэргэжилтэн Б.Чулуунцэцэг зэрэг эрдэмтэн илтгэл тайвьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Хүүхдийн эх хэлний боловсролд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2017 оны тавдугаар сарын 24-ний 12:00 цагт БСШУСЯ-ны хурлын танхимд болох юм.

Эх сурвалж: Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн Ажлын алба

Categories
мэдээ соёл-урлаг

УДБЭТ-д “Дэггүй лиз” шинэ бүжгэн жүжиг тавигдана

УДБЭТ-ын 54 дэх улирлын шинэ уран бүтээл Ф.Херольдын “La Fille Mal Gardee” /Муу хамгаалагдсан охин/ буюу “Дэггүй Лиз” бүжгэн жүжиг тавигдана.

Удирдаачаар УГЗ Ц.Мөнхболд, найруулагчаар Ц.Чинзориг, ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар, хувцасны зураачаар СТА Г.Оюун нар ажиллаж байна.

Гол дүрүүдэд Лизэд СТА Б.Саруул, О.Анужин, Коленд СТА А.Эрдэнэболд, Симонад МУГЖ Х.Мөнгөнхөлөг, СТА Э.Эрдэнэжаргал Аленд М.Нямтайван, Т.Хан-Очир, Томасд СТА Х.Чойжилсүрэн нар тус тус бүтээх юм.

Тариачин хатагтай Симона үзэсгэлэнт ганц охин Лизтэйгээ амьдардаг. Симона хатагтай өөрийн ганц охиноо хөрөнгө чинээтэй айлын хүүтэй суулгахаар тохирчээ. Лиз охин өөртэй нь суулгахаар тохирсон Аленд дургүй бөгөөд сэтгэлт залуу Колентайгаа хамт амьдрахыг мөрөөднө. Симона хатагтай охиноо бусдаас харамлан сүй тавих өдөр хүртэл гэрээсээ гарч орохыг нь цагдаж байгаагаар бүжгэн жүжиг өрнөнө…

Хайр сэтгэл, нандин харьцааны талаар өгүүлэх сонгодог балет нь бүх насныханд тэр дундаа хүүхдийн урлагийн боловсрол, нийгэмд байр сууриа олох алс ирээдүйн хүмүүжилд нь эерэгээр нөлөөлнө хэмээн уран бүтээлчид ярьж байна.

Нээлтийн тоглолт энэ сарын 27, 28-нд 17.00 цагаас болох ажээ.

Categories
мэдээ утга-зоxиол

Шидтэнүүдийн сургууль

Хүүхдүүд та бүхэндээ зориулан залуу зохиолч О.Өнөрцэцэгийн 2015 онд бичсэн “Шидтэнүүдийн
сургууль” адал явдалт уран зохиолын номыг танилцуулж байна. Энэхүү ном нь 8-13
насны аливаа юмыг төсөөлөн бодож, өөрсдөдөө шинэ ертөнцийг нээх дуртай
хүүхдүүдэд зориулсан байна. Жирийн хүүхдүүдээс онцгой авьяастай төрсөн таван
хүүхдийн нөхөрлөл хийгээд хортон дайснаа хэрхэн дарж байгаа талаар энэхүү
номонд өгүүлэх болно. Гал гаргадаг, амьтан болж хувирдаг, нисдэг, бусдыг
эмчилдэг гэх мэтчилэн төрөл бүрийн шидтэй хүүхдүүдийн сонирхолтой адал явдлыг
эндээс уншаарай. Зохиолч маань хоёрдугаар дэвтэрээ аль хэдийн бичиж дуусчээ.
Энэхүү дэвтэрт тэдгээр хүүхдүүд олон жилийн түүхтэй дэлхийн шидтэний сургуульд
элсэн суралцаж байгаа тухай гарна. Мөн гол баатруудын хайр сэтгэл цаашид хэрхэн
өрнөсөн талаар уншиж болох аж.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин” борлуулалтаараа дахин тэргүүллээ

Хэвлэлийн хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын 2016 оны судалгааны тайланг гаргасан байна. Энэхүү тайлан судалгааг Хэвлэлийн хүрээлэнгээс 18 дахь жилдээ гаргаж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч гол судалгаа билээ.

Учир нь судалгааг бүтэн жилийн турш явуулдаг төдийгүй өнгөрсөн дөрөвдүгээр сар дуустал хамгийн сүүлийн мэдээллийг нэгтгэдэг юм. Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар 89 сонин үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна. Эдгээр сонинуудаас “Өдрийн сонин” жилд гурван сая 120 мянган ширхэгийг борлуулсан үзүүлэлтээрээ дахин тэргүүллээ. Өдөр тутмын сонинуудын нийт борлуулалт, захиалгын дүнгээр нь эрэмбэлснийг хүснэгтээр харуулав.

Categories
мэдээ нийгэм

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хавтаст хэргийг мөрдөн байцаалтанд буцаалаа

Б.Эрдэнэбат зурган илэрцүүд

Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг АТГ-ын комиссар Б.Батболдын биед халдсан гэх хэргийн шүүх хурал завсарлалаа. Гэвч шүүх бүрэлдэхүүн завсарлагааны дараахан энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хавтаст хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа. Түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 230.1-д зааснаар буюу Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцад хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэх саналтайгаар шүүхэд шилжүүлжээ. Яллагдагч Б.Эрдэнэбат нь Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан тушаалын дагуу томилогдсон Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, комиссар Б.Батболдыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ширэндэвийн 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр баталсан “Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “………….” дахь зуслангийн байр”-нд нэгжлэг хийх зөвшөөрлийн дагуу мөн өдрийн 12:00 цагийн орчимд түүний гэрт нэгжлэг хийж, төрийн албан хаагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь түүнийг алгадаж, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдсон байна.

Categories
мэдээ нийгэм

Машинаа шатаахыг оролдсон учраас цагдаагийнхан жагсаалыг зогсоожээ

Онцгой байдлыг алба зурган илэрцүүдӨнөөдөр суудлын автомашины татвар нэмэгдэж байгааг эсэргүүцсэн хэсэг иргэд эсэргүүцлийн жагсаал хийхээ мэдэгдсэн.

Гэвч жагсагч иргэдийн зарим нь Сүхбаатарын талбайн урд зогсоол дээр байсан приус маркийн машинаа шатаахыг оролдсон тул цагдаагийнхан жагсаалыг зогсоосон байна. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийнхэн шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

С.Батболд: Нэхмэлийн шарын бүх байрыг буулгаж, шинээр барих ажил эхэлсэн

Хотын даргын ажилласан дараагийн газар бол Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо. Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 171 барилга бий. Гэсэн ч шаардлага хангахгүй эдгээр барилгуудад иргэд амьдарч, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр байгаа юм. Үүний нэг жишээ нь нисэхийн 34, 35 дугаар байр. 2014 онд уг байрыг ашиглалтын шаардлага хангахгүй, мөөгөнцөртсөн, газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байна. Ашиглалтад орсноосоо хойш засвар үйлчилгээ хийгдээгүй энэ байр өнөөдөр бага зэрэг бороо ороход л дээврээс нь ус гоожиж, салхи шуурганд дээвэр, хана нь нурах шахдаг гэдгийг оршин суугчид нь хэллээ. Харин энэ бүх нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцаж байгаад хотын даргад талархал илэрхийлсэн юм.

Уг 2 байрыг дахин төлөвлөх тендер 5 дугаар сард зарлагдсан байна. 6 дугаар сарын 15-нд эцсийн шалгаруулалт хийж, төсөл хэрэгжүүлэгч компани тодрохыг Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар хэллээ. Одоогийн 96 айлын орон сууцны буурин дээр 348 айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Хүчин чадал нь 3-4 дахин нэмэгдэнэ гэсэн үг юм.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн н.Батболд хотын даргад хандаж “Бид хүчтэй салхи, хур бороо 2-оос айж амьдарч байна. Энэ асуудлыг хойш тавилгүй шийдвэрлэж өгөхийг хүсье.” хэмээсэн бол тус хорооны иргэн н.Дашдорж “Бид энэ асуудлыг 2008 оноос хойш тавьж байна. Асуудал огт шийдэгдээгүй. Бид байрыг байраар солих хүсэлтэй байгаа.” гэсэн юм.

Хотын дарга ч энэ нь боломжтой гэдгийг оршин суугчдад дуулгалаа. Тэрбээр хэлэхдээ “Хотын зүгээс 171 барилгыг ойрын 2-3 жилд багтаан тендер зарлаж, компаниудыг оруулахаар зорьж байна. Энэ жил гэхэд Хан-Уул дүүрэгт нэхмэлийн шар гэгддэг барилгуудын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдэж, нэхмэлийн шарын бүх байрыг буулгаж, ажил нь эхэлсэн. Ноосны үйлдвэрийн нэгдлийн барилгыг өнгөрсөн долоо хоногт буулгаж эхлээд байна. Нийсэхийн 34, 35 дугаар байрны хувьд дэд бүтцийн асуудлыг компаниуд шийдэхээр тендер зарласан ч шийдэгдэхгүй байсан. Харин энэ жил нийслэлийн төсөвт хөрөнгийг нь суулгаж энэ газар 400 орчим айлын орон сууцанд шаардагдах насосны станц, дэд бүтцийн асуудлыг шийдсэн. Одоогийн тендер дээр аж ахуйн нэгж ороод ирвэл иргэдэд хүндрэл учруулалгүй байрыг байраар солих маягаар асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж үзэж, өнөөдөр иргэдтэй уулзаж байна.” гэлээ.

Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан баг Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх арьс ширний гэгдэх 80 айлын орон сууцны нөхцөл байдалтай танилцлаа. Тус орон сууцны барилга нь 1968 онд ашиглалтад орсон. Өнөөдөр дээвэр туурга, хана нь цуурч, ашиглалтын шаардлага хангахаа больжээ. Галын аюулгүй байдал, мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан ч өнөөдрийн хүртэл энд 70 гаруй иргэн амьдарч байна. Дээвэр нь гэхэд шүрэн шанага шиг болж, бороо орвол айлуудын гэр лүү ус шууд нэвтэрдэгийг “Аз 80” СӨХ-ны ТУЗ-ын дарга Д.Баярмаа хэллээ. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх ажлыг эрчимжүүлж, иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарахаа хотын дарга мэдэгдлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дүүргүүдэд ажиллах үеэрээ төрийн албан хаагчидтай уулзаж байна. Төр гэдэг хүнд сурталгүй, иргэддээ хүрч үйлчилдэг байх хэрэгтэйг тэрбээр хэлж байгаа юм. Тэр дундаа төрд зүтгэж байгаа хүмүүс, дүүргийн дарга нар хороо бүртээ хүрч ажиллах үүрэг өглөө. Төрийн албан хаагчдад шаардлага тавихын зэрэгцээ тэдний ажиллах орчныг сайжруулж, нийгмийн асуудлыг нь ч шийдвэрлэхээ хотын дарга хэлж байна.

Хотын даргаар ахлуулсан баг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Технологийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь Технологийн дээд сургууль, “Хан-Уул Коосэн” технологийн коллеж, “Хан бренд” ХХК, “Янзагын найзууд” хүүхдийн цэцэрлэг, “Янзага” хүүхдийн зуслан, Хүнс технологийн политехник коллеж гэсэн бүтэцтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Өнөөдрийн байдлаар 20 гаруй мэргэжлээр 1900 орчим суралцагч суралцаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
гадаад мэдээ

Д.Трамп гэргийн хамт Израйльд айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гэр бүл болон албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр Израйль улсад хүрэлцэн ирсэн талаар “CNN” агентлаг мэдээлэв. Трамп айлчлалынхаа эхэнд тус улсын Ерөнхийлөгч Бенжамен Нетаньяхутай уулзаж, Ойрхи Дорнодын хямралын асуудлаар хэлэлцсэн байна.

Сүүлийн хэдэн жил Ойрхи Дорнодод хямрал газар авсан гэхэд болно. Исламын улс тэргүүтэй алан хядах бүлэглэлүүд Сири, Ирак болон Ливи зэрэг орнуудад эзлэн түрэмгийлэх бодлого явуулж буй билээ.

Террористуудаас зугтаасан олон сая хүн Европын орнуудад цагаачлахаар хүрэлцэн ирж буйтай холбогдуулан Герман, Франц тэргүүтэй орнууд дүрвэгсдийн хямралтай нүүр тулсаар.

Мөн Цагаан ордны тэргүүн Палестин-Израйлийн удирдлагуудыг эвлэрч, хэлэлцээрийн ард суухыг уриалав.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын нохойг бүртгэлжлүүлэх ажил 65 хувьтай явж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх, үржил хязгаарлах ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-оос хэрэгжүүлж эхэлсэн. Чингэлтэй дүүргийн 12, 13, 15, 16, 17, 18, 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 9, 12, 13, 14, 16, 17 дугаар хорооны гэр хорооллын нохойг бүртгэж, гэрчилгээ, хүзүүвч, пайз олгох, үржил хязгаарлахтай холбоотойгоор нохойд эрүүл мэндийн үзлэг хийх, галзуугаас сэргийлэх вакцин тарих, цагаан хорхойн туулгалт өгөх, байр тоног хэрэгсэлд халдваргүйтгэл хийж иргэдэд зөвлөгөө өгөх зэрэг мал эмнэлгийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний “Содхан” ХХК-ийн мал эмнэлгээс 6 баг 8700 нохой, Сүхбаатар дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний “Овоот гол” ХХК-ийн мал эмнэлгээс 4 баг 6300 нохой, нийт 8 баг, 15000 эзэнтэй нохойг бүртгэж, тэдгээрт мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын нохойд эрүүл мэндийн үзлэг хийх, бүртгэж, гэрчилгээ, хүзүүвч, пайз олгох, галзуугаас сэргийлэх вакцин тарих, цагаан хорхойн туулгалт өгөх, байр тоног хэрэгсэлд халдваргүйтгэл хийх ажлын гүйцэтгэл 65.9 хувьтай байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Categories
мэдээ соёл-урлаг

Э.Бат-Энэрэл хүү эмчилгээ хийлгэхээр урд хөршийг зорьжээ

Хөөрхөн эвлэгхэн дуулдаг Б.Бат-Энэрэл хүү урд хөршийг зорин эмчлүүлэхээр явжээ. Тэрээр Завханы дуучин С.Батсүхийн дуулсан “Орчлонг хайрлаарай”, “Хаан заяатай орчлон” зэрэг дуунуудыг дуурайн дуулж ард түмэнд өөрийгөө таниулсан юм. Тэрээр төрөлхийн хараагүй ч бага багаар хардаг болжээ. Гэвч түүнийг зургаан нас хүрэхээс нь өмнө хагалгаа хийлгэхгүй бол болохгүй гэсэн онош гарчээ.

Сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар тэрээр энэ сарын 20-нд хандивийн тоглолтоо амжилттай хийж БНХАУ-ын нийслэл Бээжин хотод нүдний оношлогоо,эмчилгээ хийлгэхээр өчигдөр эх орноосоо морджээ. Одоо тэрээр таван настай аж.