Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Яаж улстөрч болох вэ?

-ЗӨВЛӨГӨӨ ФЕЛЬЕТОН-I-

Бодсоноосоо өөрийг ярьж, ярьснаасаа өөрийг хийхийг улс төр гэнэ. Харин хийж мэдэшгүй юмандаа бусдыг итгүүлдэг, хожим яагаад амжаагүйгээ ойлгуулж чаддаг хүнийг улстөрч гэдэг. Улс төр, улстөрч хоёр урвуу пропорциональ харьцаатай байдгийг судлаачид тогтоожээ. Тухайлбал, хаана улс төрийн байдал муу байна тэнд улстөрчид тоймгүй олширдог, заримдаа олширсоор байгаад улс төрөө идчихдэг явдал бий гэлцэнэ.

Харин улс төр сайжрахын хэрээр улстөрчид цөөрч улмаар арилдаг. Манай орны хувьд нэг хүнд ердөө хоёрхон улстөрч ногдож байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад туйлын хангалтгүй үзүүлэлт юм гэж улс төр судлаачид үзэж байна.

Иймд сул иргэдийг улстөржүүлэх ажлыг вакцинжуулалттай хавсран зохион байгуулах, түүнчлэн сүүлийн үед мэр сэр үзэгдэх болсон хошой үзэлт болон нам дамнасан (транспартийный) улстөрчдийг олшруулах шаардлага гарч байна. Хүн болгоныг эмч болгож болдоггүй байтал хүн бүрийг улстөрч болгож болдог.

Өдгөө хараахан улстөрч болж амжаагүй яваа “үндэсний цөөнх”д зориулж цөөн хэдэн зүйл зөвлөе. Улстөрч болохын тулд эхлээд сонгуульд өрсөлддөг. Олон түмэн чамайг сонгодоггүй, чи олон түмнээр өөрийгөө сонгуулдаг гэдгийг эхлээд мэдсэн байгууштай.

Хоёрдугаарт, сонгогчид нэр дэвшигчдийн амлалтыг сонгохоос бус биелэлтийг сонгох бололцоогүй. гэхдээ сонгогчдын өмнө хүн хийж болох зүйл амлаж огт болдоггүй. Тэд хүн учраас хүн юуг хийж болох, болохгүйг сайн мэднэ.

Иймээс нэр дэвшигчийн амлалт “Энийг л би яавч хийж чадахгүй дээ” гэсэн зүйлээс эхлэх ёстой. Ингээд л өрсөлдөнө дөө. Сонгуульд ялах үндсэн нөхцөл нь чиний сайн тал бус өрсөлдөгчийн чинь муу тал байдаг. Хэрвээ сонгогдохгүй бол гуних хэрэггүй. Хүмүүс чиний юу хийж чадахгүйг мэдэхгүй өнгөрөх тул сайн талтай.

Харин ийм үед “Ингээд болгочих байсан юм”, “Тэгдэг учиртай юмыг ингэж буруутлаа” гэх мэтээр байнга ярьж сонгогчид “Энэ хүнийг сонгох минь яалаа” хэмээн толгойгоо шаахад хүргэх учиртай. Харин сонгогдвол яах вэ. Алдаа гаргаж болохгүй. Алдаа гаргахгүйн тулд юу ч хийхгүй байх учиртай. “Энэ тэгсэн” гэж муулуулж байснаас бус “энэ тэгсэнгүй” гэж шүүмжлүүлсэн явдал тохиолдоогүй юм шүү.

Онцолж хэлэхэд нэг ч сонгогчид тус хүргэж болдоггүй юм. Хэрэв тэгвэл үлдсэн бусад нь чамайг хардаад сүйд хийнэ. Эмэгтэй сонгогчтой эр эмийн холбоотой, эрийг эмлэдэг гэх мэт нэр дуулах нь наад захын хэрэг. Манай сонгогчид хэн нэгэнд нь тусалдаг улстөрчөөс хэнд нь ч тусалдаггүй тэгш гадуурхдагийг нь сайнд тооцдог онцлогтой. Үүнээс үүдээд тус болдог улстөрчөөс илүү тус болчихмоор сэтгэгдэл төрүүлдэг улстөрч хол явдаг. Сонгуулийн хугацаанд хийх гол ажил бол яагаад амласнаа хэрэгжүүлээгүйг тайлбарлах, өөр ямар чадахгүй юмаа амлах вэ гэдгийгээ бодох хугацаа байдаг. Ингээд танд амжилт хүсье. Дараагийн сонгуулиар нэр дэвшигчийн тоо сонгогчийнхоосоо давахгүй юм аа гэхэд тэнцэх улс төрийн ерөөл тавья.

1993

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Яаж эдийн засагч болох вэ” хэмээх фельетон хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ өдрийн дугаарт гарсан сонирхолтой ярилцлага, даацтай нийтлэл, үйл явдлын мэдээ мэдээллээс тоймлон хүргэе.

Нийслэл хот шөнийн гудамжтай болох гэж байна. Сөүлийн гудамжийг тохижуулан, засварлаж, өнгө гэрэл нэмэн, хотын хамгийн сонирхол татахуйц амралтын бүс болгохоор болжээ. Энэ тухай мэдээллийг сонины тэргүүн нүүртээ онцоллоо.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн ярилцлагыг энэ дугаараас уншаарай. Тэрбээр “14 их наяд төгрөгийг зүгээр л салхинд хийсгэчихсэн байна” хэмээн ярилцлагадаа өгүүллээ.

Ярилцлагыг нэг болон хоёрдугаар нүүрт нийтлэв.

Харин Өдрийн сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, алдарт гуравдугаар нүүрт манай Орлогч эрхлэгч, Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Яаж эдийн засагч болох вэ” хэмээх фельетон хэвлэгдлээ.

Түүнчлэн “Дэд сайд Б.Цогтгэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг нийгмийн сүлжээгээр доромжлох нь хэвийн үзэгдэл үү?” гэх нийтлэл сонины тэргүүн нүүрт бий.

Харин Баримт, үйл явдлын долдугаар нүүрт “О.Мөнхсайхан: Хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй иргэдийг жагсаал, цуглаанд оролцуулахыг хориглосон нь Үндсэн хууль зөрчиж байна” хэмээх ярилцлага гарлаа.

Эдгээрээс гадна “Багш” нүүр, нэрт найруулагч И.Нямгаваагийн тухай хөрөг, Дэлхийн мэдээ, Энэ өдөр зэрэг булангууд гарсныг олж уншаарай.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Энэ зун ажиллах хүүхдийн зуслангуудын хуваарь

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүхбаатарын талбайд тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгож, олон улсын тийзийн зөвлөгөө өгч байна

Сүхбаатарын талбайд өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдаж байна. Энэ өдөрлөгөөр иргэд автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ үйлчилгээ, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн мэдээлэл зөвлөгөө авах боломжтой юм. Өдөрлөг маргааш мөн үргэлжилнэ.

Тодруулбал, жолооч та Сүхбаатарын талбайд очин машиныхаа шинэ дугаар, гэрчилгээг авч тэр дор нь номероо хадуулж авах боломжтой. Мөн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, тээврийн хэрэгслээ хасалт хийлгүүлэх болон автотээврийн даатгалаа төлөх боломжтой юм. Түүнчлэн мэргэшсэн жолооч нарыг ажилд зуучилж, нийтийн тээврийн цахим төлбөрийн систем, U-money картыг борлуулах зэрэг үйлчилгээг эндээс авах боломжтой юм.

Мөн МИАТ-ийн ажилчид олон улсын тийзийн үнэлгээ гаргаж өгч, зөвлөгөө мэдээлэл өгч байна. Та “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т хүрэлцэн очсоноор олон төрлийн Экобус болон цахилгаан авто машин, аялалын машин, ШУТИС-ын оюутнуудын зохион бүтээсэн эдийн засагт хэмнэлттэй “Эко машин”, эко шатахуун хэмнэгч, шинэ нисэх буудлын танилцуулга, АН-2 онгоцыг үзэж, сонирхож болно.

МИАТ компаниас АН-2 онгоцны загварыг сайжруулан АНУ-д мотор болон дотоод эд ангийг захиалан хийлгүүлж ОХУ-д угсран оруулж ирж байгаа юм байна. Тус онгоц өнөөдөр бууж байгаа аж. Хуучин АН-2 бага оврын онгоц нь 1946 онд ЗХУ-д зохион бүтээгдсэн, Монголд 1956 оноос хойш нийтдээ 90 гаруй онгоц Иргэний агаарын тээвэрт болон Цэргийн нисэх хүчинд зориулан хүлээн авч ой хээрийн түймэр, цас зуд зэрэг байгалийн гамшигтай тэмцэх, үйлдвэрлэлийн ослын хор хөнөөлийг арилгах зэрэгт өргөн ашиглаж байжээ. Энэхүү онгоцны сайжруулсан загварын талаар дараах мэргэжилтнээс тодрууллаа.

МИАТ-ийн Ерөнхий тээврийн агаарын зориулалтын тээврийг хөгжүүлэх хэсгийн ажилтан О.Мөнх-Од: Онгоцны хошууны загварыг өөрчилж АНУ-ын Honeywell компаний TPE-331-12 хөдөлгүүр, Hartzell Propeller Ink компанийн таван алгатай сэнс тавьснаар моторын дуу чимээ, чичиргээ эрс багассан байна. Ер нь бол АН-2-ийн суурин дээр хийгдэж байгаа ТBC-2MC агаарын хөлгийн загвар юм. Энэ онгоцны эд ангийг Америкаас оруулж ирээд ОХУ-д угсраад туршилтаар манайд явуулах гэж байна. Дотоод салоныг нь сайжруулсан. Энэ онгоцыг түргэн тусламж болон орон нутагт зорчигч тээвэрлэх зориулалтаар ашиглана. 10-12 хүний багтаамжтай.

Автотээврийн үндэсний төвийн асарт шинээр туршиж байгаа хот хоорондын тээврийн билет хэвлэх ТҮЦ машиныг сурталчилж байв.

Өмнө ийм машин байхгүй байхад хүмүүс “Драгон” төв рүү очих гэж хамаг цаг заваа алдаж, түгжирч очдог. Эсвэл тулгаад очвол билет нь дуусчихсан байх жишээтэй байсан. Зорчигчид автобус нь явчихаар хулгайн тээвэрт их сууж аюул осолд өртөх магадлал өндөр байдаг. Энэ машиныг тавьснаар маш хүртээмжтэй болж байгаа аж. Одоогоор туршилтын хоёр машин оруулж ирээд байгаа бөгөөд цаашид хотын төвөөр 20 машин байрлуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хүмүүсийн хамгийн их явдаг Их дэлгүүр, Бөмбөгөр, Сансар зэрэг хөл хөдөлгөөн их газруудад тавих аж.

“Эрдэм денвер-Оюун ухаан” ХХК-ий гүйцэтгэх захирал А.Одсайхан: Манайх Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулаад энэ ТҮЦ машиныг өөр компанид захиалан оруулж ирж байгаа. Энэ машины маань ажиллах зарчим нь регистерийн дугаараа хийгээд нэрээ бичээд билетээ захиалах боломжтой. Иргэний үнэмлэх нь нууцын зэрэглэлтэй байдаг учраас одоохондоо иргэний үнэмлэхээр ажиллахгүй. Тагнуулын ерөнхий газраас зөвшөөрлөө авчих юм бол шууд ашиглах боломжтой. Одоогоор туршилтын хоёр машиныг ажлуулж үзэж байна. Нэг нь “Драгон” төв дээр нөгөө нь “Баянзүрх” автобуудал дээр байрлаж байгаа.

Цаашдаа галт тэрэг, орон нутгийн нислэг, U-money-д ашиглаж болно. Мөн “Torguuli.mn” манайд хүсэлт тавиад байгаа. Туршилтын хугацаа нь тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд байгаа.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Шөнийн гудамж ийм болно

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ё.Отгонбаярыг АНУ-д, Л.Пүрэвсүрэнг Швейцарьт суух Элчин сайдаар томилохыг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Энэ талаархи Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан танилцуулсан юм.

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн:

  • Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэн /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/,
  • Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидийн Баттөр /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/,
  • Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбат /Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал/,
  • Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр /Гадаад харилцааны дэд сайд асан/,
  • Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаяр /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд/,
  • Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь /Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх /нарыг тус тус томилох саналыг Байнгын хороотой зөвшилцөхөөр хүргүүлжээ.

Ингээд Монгол Улсаас зарим улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9-84.6 хувийн дэмжлэг авлаа.

Харин Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжжээ.

Элчин сайдуудыг томилох Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банк нийтийн тээврийн санхүүжилтийг сайжруулахад хамтарч ажиллана

Нийслэл хотын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн үйл ажиллагаа, нийтийн тээврийн салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хамтран бэхжүүлэх чиглэлээр өнөөдөр Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хотын нийтийн тээврийн салбарын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр тус салбарын нөхцөл байдлын судалгаа, үнэлгээг гүйцэтгэхээс нийтийн тээвэр төлөвлөлтийн өөр өөр хувилбаруудад дүн шинжилгээ хийн, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлын стратегийг боловсруулах аж. Дээрх үнэлгэ, стратеги нь нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулан, үр ашгийг нэмэгдүүлж, сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй нийтийн тээврийн салбарт зарцуулж буй татаасын хэмжээг бууруулах зорилготой аж.

Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлэхдээ “Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн процессын ил тод, харилцан уялдаатай байдлыг сайжруулснаар аливаа хотын хэрэгжүүлэгч чиг үүрэг бүхий байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог дээшлүүлэн, төслүүдийн үр өгөөжийг улам нэмэгдүүлэхэд тустай. Үүний адил хот нийтийн тээврийн үйлчилгээг санхүүгийн хувьд тогтвортой байдлаар үзүүлэхэд стратеги боловсруулах нь тустай байдаг. Одоогийн төсвийн хүндрэлтэй цаг үед дээрх асуудлуудын ач холбогдол улам ихсэж байна.” гэв.

Энэхүү түншлэл нь Дэлхийн банкны төр, хувийн хэвшлийн дэд бүтцийн зөвлөх сангаар санхүүжиж буй техникийн туслалцааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Дэлхийн банкнаас Улаанбаатар хот дахь төрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр өмнө хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийн үргэлжлэл юм. Дэлхийн банкны тээвэр, МХХТ-ийн Олон улсын газар нь хотын нийтийн тээврийн төлөвлөлт, удирдлагын чадавх бэхжүүлэх мөн одоо хэрэгжиж буй Ухаалаг автобус төслийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зэргээр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахад суурийг бий болгоход Улаанбаатар хотын захиргаатай нягт хамтран ажиллаж ирсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

“Жеймс Бонд” цувралын од Рожер Мур таалал төгсчээ

“Жеймс Бонд” цувралын анхны долоон ангид тоглосон Британийн нэрт жүжигчин Рожер Мур 89 насандаа таалал төгсчээ. Тэрээр удаан хугацаанд хорт хавдартайгаа тэмцэж байсан талаар гэр бүлээс нь мэдэгдсэн байна.

Гэр бүлийнхэн нь жүжигчний албан ёсны твиттер хуудас дээр “Удаан хугацааны турш хорт хавдартай тэмцсэн. Таны зориг тэвчээрээр бид бахархаж байна” хэмээн жиргэжээ.

“Рожер Мур таалал төгслөө” гэх жиргээний дараа Холливуд болон Британийн уран бүтээлчид нийгмийн сүлжээгээр дамжуулан эмгэнэл илэрхийлсээр байна.

Categories
мэдээ улс-төр

О.Алтангэрэл УИХ-ын 30 дугаар тогтоолтой холбоотойгоор ҮХЦ-д хандав

УИХ дахь Ардчилсан намын бүлэгт нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн О.Алтангэрэл УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтыг хүчингүй болгосон УИХ-ын 30 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргах гэж байгаа тухай хүсэлт ирүүлсэн юм.

Тиймээс Ардчилсан намын бүлэг уг асуудлыг хэлэлцээд, иргэн О.Алтангэрэлийн хүсэлтийг нь дэмжиж, нэн шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтын тухайд Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож, олон уллсын валютын нэмэгдүүлэх заалт юм. Гэтэл үүнийг Улсын Их Хурал 30 дугаар тогтоолоороо хасаад байгаа юм.

Тэгвэл өнөөдөр иргэн О.Алтангэрэл Улсын Их хурлын 30 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Үндсэн хуулийн цэцэд мэдээллээ хүргүүллээ. Энэ үеэр иргэн О.Алтангэрэл: Улсын Их Хурлын 30 дугаар тогтоол гэчийг гаргаад, Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтыг хүчингүй болгосон. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд болоод үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “эдийн засгийн бие даасан байдлыг хангах замаар үндэсний аюулгүй байдлаа ханган” гэсэн байдаг. Тэгвэл бид бие даасан баймаар байна шүү дээ. Гэтэл энэхүү чухал заалтыг үгүй хийгээд, Монгол Улсын Үндсэн хуультай харшилсан олон улсын гэрээ бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй байх ёстой. Гэтэл “ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурал хойшлогдчихлоо” гэдэг зүйлээр Монгол төр процессоо зөрчөөд, ийм шийдвэр гаргаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа нь харамсалтай байна. Тиймээс би Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргаж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Маргааш Сангийн яамнаас мэдээлэл хийнэ

Тавдугаар сарын 24-ны өдөр ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдана. Тус зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсыг ОУВС-гийн хөтөлбөрт хамруулах эсэхийг шийдвэрлэх юм. Сангийн сайдын зүгээс энэхүү хөтөлбөр батлагдана гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн.

Хуралдаан Улаанбаатарын цагаар шөнө болох тул маргааш Сангийн яамнаас хэвлэлийн бага хурал зарлаж, ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн шийдвэрийг танилцуулах юм байна.