Categories
мэдээ нийгэм

Визний зөвшөөрлийн хариуг мессежээр илгээдэг боллоо

Гадаадын иргэн, харьяатын газраас дэвшүүлж буй “Цахим иммигрейшн” зорилтын хүрээнд иргэдэд чирэгдэл багатай, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гадаадын иргэдийн виз зөвшөөрлийн хариуг мессежээр илгээдэг боллоо.

Тодруулбал, визийн зөвшөөрөл хүсэн материалаа ирүүлсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад “Юнител” болон “Мобиком”-ын сүлжээгээр визийн зөвшөөрөл олгосон кодыг мессежээр илгээж эхэлжээ.

Ингэснээр иргэд уг зөвшөөрлийн дагуу виз олгох байгууллагуудад шууд хандах боломжтой. Эхний удаад зөвхөн “Юнител” болон “Мобиком”ын хэрэгчдэд мессэж илгээж байгаа бол цаашид бүх үүрэн телефоны хэрэглэгчдийг хамруулах юм.

Харин мессежээр хариу ирүүлээгүй тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газрын Зөвлөгөө, мэдээллийн төвийн 93141010 дугаарын утсаар тодруулах боломжтой аж.

Categories
мэдээ спорт

Ардчилсан намын 27 жилийн ойн баярт зориулсан бөхийн барилдаан болно

Заалны бөх зурган илэрцүүдАрдчилсан намын 27 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр /04.08/ 14 цагт “Монгол бөхийн өргөө”-нд болно.

Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой 224 бөх барилдах юм. Түрүү бөхөд 5 сая, үзүүр бөхөд 3 сая төгрөгийн бай шагнал хүртээх ажээ. Мөн шөвгийн дөрөвт үлдсэн бөх тус бүр 1,5 сая төгрөгийн мөнгөн шагналыг олгох юм байна.

Categories
мэдээ спорт

Г.Отгонцэцэг “Анталья-2017” гранпри тэмцээнээс алтан медаль хүртэв

otgontsetsegӨнгөрсөн баасан гаригт Туркийн Анталья хотод жүдо бөхийн “Анталья-2017” гранпри тэмцээн эхэлсэн билээ. Тус тэмцээнд 36 орны нийт 274 тамирчин оролцож байгаа бол манай улсаас 11 жүдоч зодоглож байгаа юм. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг түрүүлж, IJF-ийн цуврал тэмцээнүүдээс долоо дахь түрүүгээ авсан байна. Жүдогийн Гран пригийн гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай энэ тамирчин 2012 оноос Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд барилдаж байгаад 2015 оноос Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Авто замын эвдрэлийг засав

Энэ сарын 5-ны өдөр “Дүнжингарав” худалдааны төвийн баруун талын авто замын зорчих хэсэгт үүссэн эвдрэлийг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын алба 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр ачааны автомашин, бага оврын автомашин, бобкат, гар нягтруулагч ашиглан дайргаар дүүргэж нягтруулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Энэ ажлын хүрээнд 23м2 цөмөрсөн талбайн 12м3 тохиромжгүй хөрсийг ухаж мөн хэмжээний дайргаар дүүргэлт хийн нягтруулж зорчих хэсгийг аюулгүй болгосон байна. Хаврын авто замын засвар, арчлалтын ажлын хүрээнд тухайн замын эвдрэлийг асфальт бетоноор нөхөөс хийх юм гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нярайн амийг аварсан Б.Даваадоржийг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа

Дөнгөж төрсөн нярайн эрдэнэт амийг аварсан Дундговь аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадоржийг ХЗДХ-ийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнасныг ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр гардууллаа.

Тус аймгийн цагдаагийн газарт өнгөрсөн сарын 30-ны өдөр “Дөнгөж төрсөн нярай хүүхдээ жорлонд унагачихлаа” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн дэслэгч Б.Даваадорж цаг алдалгүй шуурхай очиж, нөхцөл байдлыг үнэлээд жорлонгийн модыг хөшиж , нүх рүү орж нярайн амийг аварсан байна.

Иймд ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр албаны үүргээ нэр төртэй биелүүлж, авхаалж самбай, иргэний эр зориг гарган эрдэнэт хүний амийг аварсан цагдаагийн дэслэгч Б.Даваадоржийн цаашдын ажилд амжилт хүсч, талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчит компаниуд ажлаа тайлагнаж байна

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийсэн, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлсэн ажил хэрэгч хамтын ажиллагаа энд өрнөж байна. Үзэсгэлэнгийн арга хэмжээнд төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 90 гаруй компани аж ахуй нэгжүүд оролцож үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлав. “Компанийн үйл ажиллагаа хэдий чинээ ил тод нээлттэй байна, төдий чинээ шударга өрсөлдөж, эдийн засаг хүчирхэгжих учиртай. Ийм байдлыг л сайн засаглал гэнэ” хэмээн оролцогч байгууллагууд тодорхойлж байлаа.

Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт “ өнөөдрийн үйл ажиллагаа нь ТӨК-ийн менежментийг хэрхэн өөрчлөх, компанийн чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлэх талаар болон зах зээлийн эдийн засагтай орнуудад ТӨК-ийг яаж үр ашигтай ажиллуулах талаарх олон улсын туршлага зэрэг сонирхолтой чухал мэдээллүүдийн талбар болж байгаа” гэж онцоллоо.

“Эрдэнэс Монгол” ХХК ийн хувьд энэ онд 10 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд өөрийн болон охин компаниудын хэмжээнд сайн засаглалыг хөгжүүлэх, бие даасан үйл ажиллагааны тогтолцоог хэвшүүлэх зарчмаар ажиллаж иржээ. Өнгөрсөн онд тус компани Олон улсын санхүүгийн корпорациар засаглалын үнэлгээг хийлгэж, санхүүгийн болон үйл ажиллагааны менежментийг чадавхжуулах зорилгоор Азийн хөгжлийн банкнаас техникийн туслалцааны төслийг авч хэрэгжүүлж эхэлсэн аж.

Мөн дэлхийн 4 том аудитын компанийн нэгд тооцогддог “Эрнст энд Янг” компаниар аудит хийлгэж, “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын хэмжээнд “олон улсын санхүүгийн тайлагналын стандарт”-ыг нэвтрүүлжээ. Энэ нь олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

С.Батболд: Нийслэлчүүдийн хүнсний хангамжид онцгой анхаарна

Нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэд жилийн 4 улиралд шинэ, эрүүл хүнс, ногоо хэрэглэх тал дээр хотын удирдлагууд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд өнөөдөр хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлчүүдэд өдөр тутамд шинэ сүү, ногоо нийлүүлдэг фермийн болон хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа. Манай улс 1972 онд анх хүлэмжийн аж ахуйг бий болгож байсан бол сүүлийн 10 гаруй жилд эрчимтэй хөгжиж, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн, дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн хөрсгүй технологитой зэрэгхүлэмжийн аж ахуйнууд олноор бий болж байгааг хотын дарга сайшаасан юм.

Ажлын хэсгийн эхний очсон “Грийн сити гарден” ХХК Голланд технологийг нэвтрүүлж, хотын иргэдэд шинэ төрлийн нарийн ногоог нийлүүлдэг байна. Тус үйлдвэр нь нийт 3.0 га талбайтай. Үүнээс 3000 м2 талбайд өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг байна. 2010 онд 200 тонн, 2014 онд 800 тонны багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорь барьж, ашиглалтад оруулжээ. 2016 онд Голланд улсын технологиор 3000 м2 талбай бүхий “Мөнхзун” хүлэмж барьж, ашиглалтад оруулсан байна. Тус хүлэмждээ улаан лооль, өргөст хэмх тариалж, 4 сарын дотор гэхэд 30.2 тонн ургац хураан авчээ.

Гэхдээ шийдвэрлүүлэх шаардлагатай асуудал байгааг ч хэлж байсан юм. “Грийн сити гарден” ХХК-ийн захирал Ж.Эрхэмбаяр хэлэхдээ “Өдөр бүр шинэ, чанартай ургац авахын тулд тасралтгүй хүлэмжийн ах ахуй явуулдаг. Үүнийг дагаад цахилгааны зардал өндөр байдаг. Тиймээс бидний зүгээс хүсэх зүйл гэвэл хотын удирдлагууд цахилгааны хөнгөлөлтөд хамруудах тал дээр анхаарах явдал.” хэмээн ярьсан юм. Ингэвэл хүнсний ногооны үнэ буурах боломж байгааг ч дуулгалаа. Үүнийг судалж, аль болох нааштай шийдэхэд анхаарна гэдгээ хотын удирдлагууд хэлэв.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотыг жилийн 4 улиралд шинэ хүнсний ногоогоор хангах зорилт тавигдаж байгаа. Үүний хүрээнд бид хүлэмжийн аж ахуйг бодлогоор дэмжиж байна. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид өнөөдөр тулгамдсан асуудлуудаа танилцууллаа. Тухайлбал, аж ахуйгаа эхлүүлэхдээ авсан зээлийн эргэн төлөлт, цахилгаан дулааны хөнгөлөлтөд хамруулах зэрэг хүсэлт тавьж байна. Үүнд анхаарч ажиллана.” гэлээ.

Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар Шижирийн аманд байрлах “Тайшир өргөө” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь 2014 оноос дэлхийн 25 оронд үржүүлэн ашигладаг Норвегийн улаан үхрийг үржүүлсэн байна. Норвегийн улаан үхэр нь сүүний гарц өндөртэй, жилд 10 тонноос дээш сүү өгдөг, махны гарц өндөртэй, урт настай зэрэг давуу талтайг танилцууллаа. Мөн симментал үүлдрийн үхэр, эделбай үүлдрийн хонь үржүүлдэг байна. 2014 онд 150 үнээний бүрэн механикжсан ферм ашиглалтад оруулжээ. Гэрэлтүүлэг, агааржуулалт, цэвэрлэгээ, тэжээл өгөх зэрэгтээ сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигласан байна. Мөн Турк улсын 10 үнээ зэрэг саах хүчин чадалтай цахилгаан саалтуур ашиглаж байгааг танилцууллаа.

Сүү үйлдвэрлэгчдийн хувьд тэжээлийн хангамж, үйлдвэрлэлийн асуудал тулгамдаад байгааг хэллээ. Цахим газар өмчлөлтэй холбоотойгоор бэлчээр, тариалалт эрхлэх газар хомс болсныг дуулгасан.Үүнд онцгой анхаарахаа хотын дарга хэлээд “Хүнсний ногоо үйлдвэрлэгчдэд тэжээл үйлдвэрлэхэд нь зориулж тариалан эрхлэгчдэд олгодог хөнгөлөлттэй зээлийг олгох шаардлага байна. Бид хотын иргэдийн хүнсний хангамжид онцгой анхаарна. 1.3 сая хүн амтай том хотын хувьд хотын эдийн засаг гэсэн ойлголт дунд хотын хөдөө аж ахуй гэдэг ойлголт байх ёстой.” хэмээн ярилаа.

Өнөөдөр нийслэлчүүдийн худалдан авч байгаа хүнсний ногоо, нарийн ногооны 70 хувь нь үндэсний үйлдвэрлэл, 30 хувь нь импортын бүтээгдэхүүн байна. Үндэсний үйлдвэрлэлийн хүнсний хэмжээг нэмэгдүүлж, нийслэлчүүдийг 100 хувь дотоодын хүнс, ногоогоор хангахыг зорьж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-д 31 мянга гаруй сурагч бүртгүүлжээ

Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)өгөхөөр одоогийн байдлаар 31 мянга гаруй сурагч бүртгүүлжээ. Улсын хэмжээнд энэ хавар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 37 мянга гаруй сурагч төгсөнө. Үүнээс 31 мянга гаруй нь ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн нь энэ аж.

ЭЕШ-ийн бүртгэл долоо хоногийн дараа буюу энэ сарын 14-нд 18.00 цагт дуусна.

Онцлоход, 2017 оны ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 1-ний 09:00 цагаас эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа 37 мянга гаруй сурагчаас гадна гадаадад төгссөн болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга орчим элсэгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх урьдчилсан мэдээлэл бий.

Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өчигдөр хуралдаж, ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг баталжээ.

Хэлэлцэх асуудлууд

Дөрөвдүгээр сарын 12-ны Лхагва гарагт 15.00 цагаас:

  • Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухайхуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Дөрөвдүгээр сарын 13-ны Пүрэв гарагт:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;

Дөрөвдүгээр сарын 14-ний Баасан гарагт:

  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыгзохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төр нь бизнес хийх гэж зүтгэдэггүй улс л хөгждөг

Уул уурхайгаараа хөгжсөн Австрали, Канад гэх мэт улсын эрдэс баялгийн компаниуд бултаараа хувьд харьяалагддаг.

Ганц уул уурхайгаа биш бүх л салбараа хувийнханд даатгадаг. Австралийн тухайд баялгаа ашиглаж эхлэх үедээ манайхан шиг “төр уул уурхайн бизнест оролцох ёстой” гэж зүтгэсэн юм билээ. Сүүлдээ хувьд өгсөн нь зөв гэж шийдээд өнөөгийнхөө хөгжлийг бүтээсэн гэдэг. Манайхан улстөрчдөө анддаггүй, өнөөдүүлээ дагаж хуйлардаг бол америкчууд тэрбумтнуудаа, баялаг бүтээгчдээ хүндэтгэдэг том ялгаа бас байна. Билл Гейтсийн үг Конгрессын гишүүний байр сууриас жинтэй сонсогддог. Ирээдүйн эрчим хүч гэх мэт ухаалаг төслийг тэрбумтнууд нь санаачилж хэрэгжүүлдэг учраас тэр.

Төр нь баячуудаа хүчирхэг болоход дэм өгсөн учраас ухаантай улсын том бизнесмэнүүд өнөө маргаашийн таван төгрөг биш улс орон, бизнесийнхээ ирээдүйг харж илүү хол алхаж чаддаг. Хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж бизнес хийнэ гэж зүтгээгүй засагтай улсын хөгжил өндрөө авсан жишээ дэлхийн түүхэнд өчнөөнөөрөө бий. Төрийн бизнес дэх ганц гол үүрэг бол татвараа бүрэн авч, төсөвт төвлөрсөн тэр их мөнгөөр хувийнхны хөрөнгө оруулах боломжгүй нийгмийн чанартай төслүүдийг хэрэгжүүлэх.

Мэдээж онцгой тохиолдолд томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын санхүүжилт төрийн халааснаас гарахаас өөр аргагүй. Хувиараа бизнес эрхлэх боломж хүн бүрд нээлттэй, компаниуд нь том төсөл ярих хэмжээний цар далайцтай болох уг нь тийм хэцүү эд биш. Төр мөнгө их олдог салбарт хувийнхантай өрсөлдөж компани байгуулдгаа больчих хэрэгтэй байгаа юм.