“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Нэгдүгээр нүүрт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: “Эцсийн хариуцлагыг сонгогчид намтай л тооцдог” ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр ярилцлагадаа хэвлэлийн компани эрхэлж, өдөр тутмын сонин гаргаж явснаа ч ярьжээ: “…Тийм ээ би инженер хүн. Мэдээлэл хэмжлийн электроник, цахилгаан холбооны инженер гэсэн хос мэргэжлээр төгссөн ШУТИС- ийн анхны гурван оюутны нэг. Оюутан байх үеэсээ бусдын адил ажил хийдэг байлаа. Манай гэр бүлийнхний бизнес бол хэвлэлийн салбартай холбоотой. Ерээд оны сүүлээс ах нартайгаа нийлж эхлүүлсэн бизнестээ идэвхтэй оролцож явсаар инженерээр төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй. Харин хэвлэлийн салбарын хүн болж хувирсан. Хэвлэлийн компанийнхаа үйл ажиллагааг өргөтгөх зорилготой явсаар чөлөөт хэвлэлэрхлэх болж, улмаар өдөр тутмын сонин хүртэл гаргаж энэ гал тогоонд чанагдах болсон. Энэ ч утгаараа сонин хэвлэл, пиар улс төрийн намын сонгууль гэж явсаар сүүлдээ сэтгүүлч гэж андуурах болтол хэвлэлийн хүн болж хувирсан юм уу даа.
Улс төрийн 5-р нүүрт УИХ-ын дарга М.Энхболдын Япон улсад айлчилсан айлчлалын үр дүнгийн талаар Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн багш Б.Майцэцэгтэй хийсэн ярилцлага орлоо. Тэрбээр, “…2014 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн айлчлалын үеэр уг хэлэлцээрийг байгуулах асуудлаар зарчмын хувьд эцэслэн тохиролцсон. Энэ нь Монгол Улсаас гадаад улстай байгуулсан анхны чөлөөт худалдааны гэрээ бөгөөд тус гэрээгээр манай тал Япон улсад 5700 нэр төрлийн барааг хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох боломжтой болсон. Тухайлбал, оёмол сүлжмэл, ноос ноолууран бүтээгдэхүүн арьсан болон үслэг эдлэл, уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, гоймон зэрэг гурилан бүтээгдэхүүн, архи дарс, жимсний ундаа зэргийг шууд болон үе шаттайгаар тэглэхээр хэлэлцээрт тусгасан байгаа…” хэмээн ярьсан байна.
“Ард түмнээ хамгаалах үүрэгтэй төрийн цагдаа нар ахыг минь хэвтэрт ортол зодчихоод бичлэгээ устгуулах гээд явж байж болохгүй шүү дээ” хэмээх хохирогчийн дүү Б.Мөнхбадрахтай хийсэн ярилцлага баримт, үйл явдлын 6-р нүүрт орлоо. Тэрээр, “Миний ах зодуулснаасаа болж биедээ маш олон оёдол тавиулсан. Цээж, нуруу, гарын бугуй хөхөрч, няцарсан. Хөл нь хоёр ч газраа хугарсан. Өсгий, шагай хэсэгтээ их хүнд гэмтэж, хугарсан байсан. Хоёр ч удаа хөлний хагалгаанд орлоо. Анх эмнэлэгт ирснээ бодвол арай л дээрдэж байна” хэмээн ярьжээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: “Хувийн хэвшлийнхэн ухаангүй, мэдрэмжгүй, тансаглах дуртай төрийн төлөө мөнгө төлөх үүрэггүй” ярилцлага 13-р нүүрт нийтлэгдлээ. м. Уг нь нийтийн сайн сайхны төлөө татвар төлөх үүрэгтэй. Тэрбээр, “Ухаангүй, мэдрэмжгүй, тансаглах дуртай төрийн төлөө төлөх үүрэггүй. Татвар бол татвар төлөгч, татвар авагч хоёрын хоорондын асуудал. Сангийн яам зөвхөн кондуктор. Биднээс татвар цуглуулаад улсын санд хийдэг газар. Гэтэл Сангийн яам төсвийн тодотголыг оруулж ирэхдээ татвар төлөгчдөөс асуугаагүй. Мал шиг үзэж байна л даа. Ийм шалтгаанаар манай танхимын Удирдах зөвлөл хуралдаад “Уучлаарай, бид мал биш татвар төлөгчид, наад санд чинь жилдээ 3.6 их наядыг өгдөг улс. Яагаад тоглоомын дүрмээ ярихдаа бидэнд хэлээгүй юм” гэсэн” хэмээн ярилцлагадаа дурджээ.
Барилгын материалын үнийн талаарх өдрийн сурвалжлагыг 17-р нүүрээс уншаарай. Барилгын материалын үнэ өмнөх жилээсээ өсчээ.
Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ