Categories
мэдээ улс-төр

Элчин сайд О.Оч итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Одын Оч Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тускд 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх Жуух Бичгээ барьсантай нь холбогдуулж Ерөнхийлөгч Д.Туск Элчин сайд О.Очийг хүлээн авч уулзаж, Монгол Улс-Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов. Уулзалтын үеэр Элчин сайд О.Оч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Тускд уламжилж өнгөрсөн жил Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад Ерөнхийлөгч Д.Туск биечлэн оролцсонд талархал илэрхийлэв. Түүнчлэн Европын Холбоо нь Монгол Улсын гадаад бодлогод чухал ач холбогдолтой “Гуравдагч хөрш”-ийн нэг болохыг тэмдэглэхийн зэрэгцээ монголын тал цаашид Европын Холбоотой Иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхийг зорьж Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг цохон тэмдэглэв.

Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Тускд өнгөрсөн жил Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож сэтгэгдэл өндөртэй буцаж ирсэн тухайгаа дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэндчилгээ уламжлав. Тэрбээр Монгол Улс ардчиллын үндэс суурийг баттай тавьж ардчиллын үндсэн зарчмуудыг бодит утгаар нь өдөр тутам хэрэгжүүлж байгааг дурдаад Монгол Улс бол Европын Холбооны хувьд Холбооны гаднах чухал түнш орнуудын нэг болохыг цохон тэмдэглэв. Чингэхдээ Монгол Улс эдийн засгийн хувьд хүнд үеийг туулж байгаа ч ардчиллын зарчмуудад тууштай байгааг Европын Холбоо өндөрөөр үнэлж цаашид Европын Холбоо Монгол Улс хоорондын бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн сурагчдын дунд Татвар төлөхийн ач холбогдол сэдвээр уралдаан зарлав

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газраас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтан орон даяар ЕБС-ийн сурагчдын дунд зохион бичлэг, гар зургийн уралдаан зарлалаа.

Уралдаан нь ирээдүйн татвар төлөгчдөд татварын мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Уралдаанд ирүүлэх бүтээл нь татварын мөн чанар, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, татварын үйлчилгээний давуу талыг илэрхийлсэн байхаас гадна татвараа зөв, шударгаар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн, татвараар бий болсон баялагийг сурталчилсан агуулгатай байна.

Зохион бичлэгийг А4 хэмжээтэй, 2-оос илүүгүй хуудсанд багтааж, Монгол хэлний зөв бичгийн дүрмийг баримталж бичих бол гар зургийн бүтээл 40х60 хэмжээтэй ватум цаасан дээр өнгө ялгаж зурсан байна.

Зохион бичлэгийн төрөлд эхний гурван байрт өргөмжлөл, 100-200 мянган төгрөг, тусгай байрт таван бүтээл шалгаруулан өргөмжлөл, 50 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах юм.

Гар зургийн төрөлд нэгдүгээр байрт 250 мянга, хоёрдугаар байрт 180 мянга, гуравдугаар байрт 150 мянган төгрөг, өргөмжлөл гардуулах юм. Тусгай байрт таван бүтээлд тус бүр өргөмжлөл, 50 мянган төгрөгийн мөнгөн шагналтай аж.

Уралдаанд оролцох бүтээлийг энэ сарын 22-ныг хүртэл тухайн аймаг, дүүргийн Татварын хэлтэст хүлээж авах юм.

Уралдаанд амжилттай оролцож шалгарсан бүтээлийн эздийн шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийн нээлтийн арга хэмжээний хүрээнд ирэх сарын 08-нд Татварын ерөнхий газарт гардуулна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 15-наас дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжинэ

Image result for Автомашины хөдөлгөөнНийслэлийн ИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж эхэлсэн.

Мөн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм.

Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн. Үүний дагуу 04 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих тул нийслэлийн иргэд Та бүхэн журмаа биелүүлж замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой.

Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны хоёр охин өндрөөс үсэрч амиа хорложээ

Өчигдөр амьдралынхаа алтан босгыг дөнгөж алхах гэж байсан 11, 12 дугаар ангийн хоёр охин өндөр”Tuul one” хотхоны байшингаас үсэрч амиа хорлосон хэрэг гарлаа.

Тус хэрэг өчигдөр 21:00 цагийн үед гарсан бөгөөд охид орцны цонхоор үсэрсэн гэх мэдээлэл байна. Энэхүү хотхон нь Зайсанд байрладаг аж.

Амиа алдсан охид 11, 12 дугаар анги буюу ойролцоогоор 16 настай гэнэ. Түүнчлэн баттай эх сурвалжийн мэдээлснээрохид хоёр хоногийн өмнө гэрээсээ гарсан гэх мэдээлэл байна.

Тэд одоогоор ямар шалтгааны улмаас амиа хорлосон болон хэдэн давхраас үсэрсэн нь тодорхойгүй байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Categories
мэдээ спорт

“Сонгино хайрханы хишиг” барилдаанд Улсын харцага Т.Баасанхүү түрүүлэв

“Дөрвөн уулын хишиг” барилдааны “Сонгино хайрханы хишиг” барилдаан Монгол бөхийн өргөөнд ням гарагт болж Увс аймгийн Тэс сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх улсын харцага Т.Баасанхүү түрүүллээ.

Архангай аймгийн Булган сумын харъяат, Бөхбилэгт дэвжээний бөх улсын арслан Р.Пүрэвдагва энэ барилдаанд үзүүрлэв. МҮБХ-ноос зохион байгуулдаг тус барилдааны 2017 оны эхнийх нь бөгөөд энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулж байна.

“Сонгино хайрханы хишиг” барилдаанд чансаа өндөр 128 бөх зодоглож Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх улсын арслан Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан Хэнтийн Аварга дэвжээний бөх улсын арслан Э.Оюунболд нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд өсөх идэр начин Э.Энхбат, Л.Цэрэнтогтох, улсын начин Л.Шинэбаатар, Ч.Хөхчирэнгэр нар үлдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Таны машин төмрөөр хийгдсэн, харин Би бол үгүй” хэмээн хүүхдүүд жагсав

Замын цагдаагийн албанаас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөг Тусгаар тогтнолын талбайд болов.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх дохиог хүүхдийн дуу хоолойгоор дамжуулан хүргэх зорилготой уг арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Хүүхдүүдийн барьсан лоозонд “Таны машин төмрөөр хийгдсэн, харин Би бол үгүй“, “Нэг жилд нэг анги” гэхчлэн бичжээ.

ТОМЧУУДАД ХАНДСАН ТЭДНИЙ УРИА

Таны машин төмрөөр хийгдсэн, харин Би бол үгүй

Нэг жилд нэг анги

Би эрүүл иргэн баймаар байна

2016 онд зам тээврийн ослоор 50 хүүхэд амь насаа алдсан

Бид өөрсдийгөө хамгаалж чадахгүй

Бид Монголын ирээдүй

Би хамгаалах суудалтай баймаар байна

Categories
мэдээ спорт

Рассел Уэстбрук түүхэн амжилтыг эвдлээ

Image result for Russell Westbrook 42 triple double“Оклахома Тандерс” багийн хамгаалагч Расселл Уэстбрук өнөө өглөө “Мөнхийн” хэмээн нэрлэгддэг байсан түүхэн амжилтыг эвдлээ. Тэр “Дэнвер Наггетс”-ийн эсрэг тоглохдоо 50 оноо, 15 бөмбөг авалт, 10 ашигтай дамжуулалт өгч улирлынхаа 42 дахь трибл даблыг гүйцэтгэж чадлаа. Ингэснээр 1961, 1962 оны “Цинциннати” багийн хамгаалагч Оскар Робертсоны “нэг улиралд хийсэн 41 трибл дабл” хэмээх тавин жилийн настай түүхэн амжилтыг шинэчилж буй нь энэ билээ.

Image result for Russell Westbrook 42 triple doubleЕр нь энэ жилийн шилдэг тоглогчын өрсөлдөөнд ялах магадлал түүнд хамгийн өндөр байна. Уэстбрукийн статистик үзүүлэлтийн дундаж ч гайхамшигтай байгаа. Түүний улирлын тоглолтдоо харуулж буй үзүүлэлт нь 31,7 оноо, 10,7 самбар, 10,4 дамжуулалт хэмээн гарч буй нь мөн л Робертсоны амжилтыг сэргээсэн тоо юм.

Image result for Russell Westbrook 42 triple double

Амжилт, шагналууд

  • НБА-гийн залуу тоглогчдын бүрэлдэхүүн (2009)
  • НБА-гийн Бүх оддын тоглолтын II баг (2011)
  • НБА-гийн Бүх оддын тоглолтонд хоёр удаа оролцсон (2011, 2012)
  • Лондон 2012 алт
  • Турк 2010 алт

С.ГЭРЭЛТ-ОД

Image result for Russell Westbrook 42 triple double

Westbrook-cropped



Related imageImage result for Russell Westbrook 42 trible dableRelated imageImage result for Russell Westbrook 42 trible dable

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэрт халаасны хулгай хийдэг этгээдүүдийг цахим бүртгэлд хамруулжээ

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс халаасны хулгайн гэмт хэрэг олноор үйлдэгддэг нийтийн тээврийн автобус компаниуд, төрийн болон төрийн бус эмнэлгийн байгууллагуудад халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулж байна.

Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран өнгөрөгч нэгдүгээр сараас явуулж эхэлсэн тус сургалтад “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн 1, 2, 3 дугаар бааз, “Тэнүүн Огоо”, “Тулга Огоо”, “Цахилгаан тээвэр”, “Атибус”, “Blue bus”, “Эрдэм транс”, “Сутайн буянт” ХХК-ийн 1000 гаруй жолооч, ажилтан хамрагджээ.

Мөн Шастины нэрэмжит Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн захиргаа, “Эрчим” харуул хамгаалалтын албатай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг сарын аяныг зохион явуулснаар тус эмнэлэгт үйлдэгдэж байсан халаасны хулгайн гэмт хэргийн гаралт 70 орчим хувиар буурсан байна.

Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтаар дээрх байгууллагын ажилтан, алба хаагчдад Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг таниулан сурталчилж, халаасны хулгайн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар санал солилцон хамтран ажиллаж байгаа юм.

“Эрдэм транс” ХХК-ийн 30 автобусны жолооч, ажилтанд энэ сарын 6-ны өдөр халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалт цаашид үргэлжилнэ.

Түүнчлэн Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс эмнэлэг, нийтийн тээврээр явж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэн этгээдүүдийг цахим бүртгэлд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

“G-Time” сүлжээний үйл ажиллагааг сэргээж өгөхийг хүслээ

Монгол Улсад “G-Time” сүлжээний үйл ажиллагааг зогсоосны дараа үүсээд байгаа нөхцөл байдлын талаар “G-Time” сүлжээний харилцагчид мэдээлэл хийлээ. Тэд энэхүү бизнесийг зогсоосноор ач тусыг нь хүртэж байсан иргэдийн амьдрал доройтож, сүйрч байна гэв.

Тэд, “Казакстаны онлайн худалдаа эрхлэгч компани болох “G-Time” нь маш олон хүний амьдралыг авч явж байсан. Бид 135 мянгаас 2 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгээд онлайн худалдаа эрхэлж байсан. Үүнийг төр засгаас хүчээр зогсоосноор монголын 12 мянга гаруй гишүүд хохирч байна. Төр засаг албан ёсоор бүртгэж авч үйл ажиллагааг нь эхлүүлчихээд яагаад ингэж зогсоож байгаа юм бэ. Маш олон хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа учраас ийм мэдээлэл хийж байна.

Бид гишүүнээр элссэнээрээ өөртөө болоод улсдаа хөрөнгө оруулалт хийсэн. Бид амьдралаа болгоод явж байсан. Гэтэл үүнийг зогсоосноор гэр бүлийнхэний маргаан дэгдэж, амиа хорлох ч асуудал гарч байна. Нийгмийн маш олон давхаргын хүмүүс хамрагдсан байдаг. Тиймээс энэ хүмүүс асуудал үүссэнээр маш их хохирч байна. Нийгэм эдгээр хүмүүсийг ажилгүй,тэнэг мангар хүмүүс орчихлоо гэж байна. Гэтэл хүмүүс энэхүү цэнхэр дэвтэрт итгэснээр элссэн. Улсад сар гаруйханы дотор нэг тэрбум төгрөгийн татварыг цагаан сарын өмнөхөн төлөгдсөн байдаг. 600 орчим айл өрх 8000 долларын шагнал авсан. Доод тал нь 1000 хүн 20 сая төгрөгийн шагнал авсан. Үүний цаана нь 3000-6000 иргэдийн амьдрал сайжирч байсан. Тиймээс энэ компаний үйл ажиллагааг сэргээж өгөөчээ хэмээн хүсч байна” гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д хөдөлмөр эрхлэх иргэдийн хэлний шалгалт эхэллээ

Image result for хэлний шалгалт

БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийн солонгос хэлний төвшинг тогтоох шалгалт өнөөдөр эхэлнэ. Уг шалгалт ирэх наймдугаар сарын 16-ныг дуустал үргэлжлэх юм байна.

Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг ажлын өдрүүдэд гурван ээлжээр авах бөгөөд шалгалтад орох өдөр, цаг, ээлжийг өөрчлөх боломжгүй тул заасан өдөр, цагт Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт ирсэн байх ёстойг мэргэжилтнүүд анхаарууллаа.Шалгалтыг EPS-TOPIK шалгалтын компьютер тестийн танхимд авах аж.

Шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэх, гадаад паспорт хоёрын аль нэгтэй нь ирэх шаардлагатай. Шалгалтад ороход хурууны хээ уншуулж бичиг баримтын тулгалтыг гурван удаа хийдэг учраас бусдыг өмнөөсөө шалгалтад оруулах, бусдын өмнөөс шалгалтад орох зэрэг хуурах үйлдэл гаргаж болохгүй.

Хэрвээ дээрх үйлдлийг гаргавал солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөх эрхийг 3 жилээр хязгаарлах юм байна. Шалгалтын бүртгэлд эхэнд, сүүлд хамрагдсан эсэхээс үл шалтгаалж, таны шалгалт өгөх хуваарь гарсан учраас бүртгэлийн дугаарын кодоороо хэдний өдөр шалгалт өгөхөөр хуваарьт орж вэ гэдгээ нягтлах шаардлагатай. Харин солонгос хэлний шалгалтын дүн эхний ээлжийнх нь ирэх тавдугаар сарын 10-наас гарах аж.