Categories
гадаад мэдээ

АНУ-ын байлдааны хөлөг онгоц Солонгосын хойг руу хөдөллөө

АНУ-ын төрийн далбааг намируулсан байлдааных хөлөг онгоц Солонгосын хойгийг зорьсон талаар “СNN” мэдээллээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өнгөрсөн долоо хоногт “Хойд Солонгосын талаар ярих бидний зүйл дууссан” хэмээн мэдэгдсэн билээ.

Доналд Трамп БНХАУ-ын дарга Си Зиньпинийг хүлээн авч уулзахдаа Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар ярилцсан юм.

Энэ талаар “Трамп Сирид цохилт өгсөн. Тиймээс Хойд Солонгост ч гэсэн цохилт өгч магадгүй” хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

Солонгосын хойг руу чиглэж яваа “The Carl Vinson” цохилтын анги нисэх онгоц тээгч болон бусад байлдааны хөлөг онгоцнуудаас бүрддэг гэнэ.

АНУ “Солонгосын хойгийн аюулгүй байдлын улмаас байлдааны хөлгөө илгээхээр болсон” гэж мэдэгджээ. “Байлдааны хөлгүүд зорьсон газраа хүрэх үед Пхеньян хариу арга хэмжээ авч, хямрал улам даамжрах магадлалтай” хэмээн сөрөг хүчин Ардчилсан намынхан сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх 2 сарын аян эхэллээ

Манай улсад жил бүр зам тээврийн ослоор 500 гаруй хүн нас барж, 5000 гаруй нь хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэн, 10 гаруй тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирдаг байна. Үүнд хүүхдүүд багагүй хувийг эзэлж байгаа учир хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх 2 сарын аяныг зохион байгуулахаар нийслэлээс баталлаа.

Аяны хүрээнд явган зорчигчийг зам хөндлөн гарахад нь зам тавьж өгч, дуут дохиогоор цочоохгүй байх, замын хөдөлгөөний сахилга, соёлыг дээшлүүлэх талд анхаарч үе шаттайгаар тодорхой ажлыг хийхээр төлөвлөжээ. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аяныг өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулахаар болжээ.

Энэ ажлын хүрээнд нарийвчилсан төлөвлөгөөг Улаанбаатар хотын цагдаа, Замын цагдаагийн албанаас гаргаж замын хөдөлгөөнд эмх замбраагүй оролцож буй жолооч нарт тавих хяналт, хүлээлгэх хариуцлагыг анхаарч, үе шаттайгаар төлөвлөгөө боловсруулж ажиллахаар болжээ.

Жолооч нар явган зорчигчийг гарцаар гарахад нь зам тавьж өгч, шугамнаас хэтрэлгүй зогсох шаардлагатай. Бид үүнийг камераар болон алба хаагчдын хяналтаар илрүүлж замын цагдаагийн газраас хариуцлага тооцож ажиллаж буй аж. Замын хөдөлгөөний журмаар явган зорчигчид гарцаар гарах тохиолдолд л давуу эрх эдэлнэ. Ингэхдээ замын хөдөлгөөний дүрмийг удирдлага болгож, гэрэл дохиогоор гарах ёстой байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Амиа хорлосон хүүхдүүд 115-р сургуулийн сурагчид байжээ

Image result for Tuul oneӨчигдөр амьдралынхаа алтан босгыг дөнгөж алхах гэж байсан 11, 12 дугаар ангийн хоёр охин “Tuul one” хотхоны нэгэн байшингаас үсэрч амиа хорлосон хэрэг гарсаныг билээ.

Тус хэрэг өчигдөр 21:00 цагийн үед гарсан бөгөөд охид орцны цонхоор үсэрсэн гэх мэдээлэл байгаа юм. Энэхүү хотхон нь Зайсанд байрладаг бөгөөд тэднийг гуравдугаар орцны цонхоор үсэрсэн гэж ойр хавийн оршин суугчид нь хэлж байна. Амиа алдсан охид тус дүүргийн 115 дугаар дунд сургуулийн орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 12 дугаар ангийн хүүхдүүд байжээ.

Одоогоор ямар шалтгааны улмаас амиа хорлосон болон хэдэн давхраас үсэрсэн нь тодорхойгүй байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Мэргэшсэн инженерүүдэд гэрчилгээ гардууллаа

“Хүнд үйлдвэрийн салбарын инженерүүдэд мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэг олгох журам”-ын дагуу салбарын мэргэшлийн зэрэг олгоход тавигдах шаардлагыг хангаж, сургалтанд хамрагдан, мэргэжлийн шалгалтаа амжилттай өгсөн горилогчдод “Мэргэшсэн инженер”-ийн зэргийн гэрчилгээг нь гардуулан өглөө.

Монгол Улсын хүнд үйлдвэрийн салбарын хувьд мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэргийг анх удаа олгож байгаа бөгөөд энэ сарын 07-нд анхны 22 хүн “Мэргэшсэн инженер”-ийн гэрчилгээгээ гардсан байна.

Гэрчилгээ, тамга тэмдэг, энгэрийн зүүлтийг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга, Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн дэд дарга Б.Баатарсүх гардуулж баяр хүргэлээ.

Categories
мэдээ нийгэм

Дахин төлөвлөлтөөр 60 айл орон сууцтай боллоо

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний ээлжийн 60 айлын орон сууцны барилгын түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хороо хотын төвд хамгийн ойр. Агаарын бохирдлын хувьд хамгийн их байдаг бүс. Гэр хорооллыг орон сууцжуулах нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нэн чухал асуудал. Хариуцлагатай, чадамжтай компаниуд оролцсон хэсгүүд амжилттай сайн явж байна. Мөн иргэдийн оролцоо энэ ажилд чухал гэдгийг хэлмээр байна. Хотынхоо бүтээн байгуулалтын ажлыг зөвөөр ойлгож, өөрсдийн хөрөнгийн үнэлгээг үнэн зөвөөр гаргуулж, комппанитайгаа ойлголцож чадвал ажил хурдан явагдаж байна. “Пример Инвестмент групп” ХХК-ийн хамт олонд нийслэлийн зүгээс гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, газраа чөлөөлсөн иргэдийг орон сууцаар хангаж байгаад талархсанаа илэрхийлье. Мөн өнөөдөр шинэ орон сууцныхаа түлхүүрийг гардан авч байгаа иргэддээ баяр хүргэж, аз жаргал сайн сайхныг хүсье” хэмээлээ.

Орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлж буй “Пример Инвестмент групп” ХХК нь жил гаруй хугацаанд эхнийхээ 60 айлын орон сууцны барилгыг хүлээлгэн өгч байгаа аж. Цаашид үе шаттайгаар 2.5 жилийн хугацаанд нийт 660 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байгаа гэдгийг тус компанийн захирал Х.Ганболд хэлж байлаа.

Хотын дарга С.Батболд “Цаашдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Компаниудын хариуцлагагүй, зохион байгуулалт муутай, санхүүгийн чадамжгүй байдлаас зарим хэсэгт удааширсан байдалтай байна. Засаг даргын зөвлөлийн хурлаараа хэлэлцээд дахин төлөвлөлтийн хүрээний 24 байршлаа дахин хувааж компаниудад олгохоос өөр аргагүй байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хурдан шуурхай үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудтай үйл ажиллагааны гэрээг үргэлжлүүлж явуулна” гэдгийг энэ үеэр тодотгож хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

АН-ын дээд шагнал “Чингисийн одон”-г таван хүн хүртэв

АН үүсэн байгуулагдсаны 27 жилийн ойг тохиолдуулан тус намын дээд шагнал болох “Чингисийн одон”-гоор таван хүнийг шагнав.

Эдгээр таван хүний хувьд бүгд анхан шатны намын үүрийн дарга нар байснаараа онцлог байв. Тухайлбал, Архангай аймгийн Цахир сумын Ардчилсан намын дарга Д.Галбаатар, Дундговь аймгийн Өлзийт сумын Ардчилсан намын дарга А.Эрдэнэбат нар 1996-2016 онд болсон орон нутгийн бүх сонгуульд амжилттай оролцож, нэр дэвшигчидээ ялалтад хөтөлсөн байна. Мөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Ардчилсан намын дарга Б.Ганцогт, Хэнтий аймгийн Биндэр сумын Ардчилсан намын дарга Н.Алтангэрэл нарыг Чингисийн одонгоор шагнаж урамшуулав.

АН-ын дээд шагнал болох Чингисийн одон нь цалин цагаан мөнгөөр хийж, шижир алтаар бүрсэн өвөрмөц, гоёмсог загвар бүхий одон бөгөөд өртөг нь гурван сая төгрөг аж.

Categories
мэдээ нийгэм

С.Жавхлан: Бид биш тэд өөрчлөгдөх ёстой

УИХ-ын гишүүн С.Жавхлан Бурхан Халдун хайрханыг энэ сарын 5-нд буюу ханш нээх өдөр зорьж төрийн ёс жудаг алдагдаж, авлигал хээл хахууль хэрээс хэтэрч байгаа талаар айлтгаад иржээ. Тэрээр ийнхүү хаврын чуулганы нээлтээр ордонд бус Бурхан халдунд байсан юм.

Түүний хэлсэн үгээс дурдвал, Монгол төр төрийн шинж чанараа алдаж байна. Дордохын долоо гэгчээр долоон татвар нэмж байна. Монголын төр үнэнээр цангаж байна. Бүх хүмүүс байгаа газраа хүчээ нийлүүлж үнэнийг хураагаач ээ. Бид биш тэд өөрчлөгдөх ёстой. Төрийн нэрийг барьдаг идээ бээрийг авч хаях хэрэгтэй. Бид өөрчлөгдөх ёсгүй. Бид хангалттай өөрчлөгдсөн. Төрийн тамгаар луйвар хийдэг тэд өөрчлөгдөх ёстой. Тэрхүү өөрчлөлтийг хийхийн төлөө би явах болно гэгчлэн айлтгажээ.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

АНУ-д сакура цэцгийн баяр болж байна

Image result for АНУ-д сакура цэцэг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том охин Иванка Трамп гэр бүлийнхээ гишүүдийн хамт жил болгон Вашингтон хотод зохион байгуулагддаг сакура цэцэглэх наадамд оролцсон байна. Тус наадмын үеэр Японы урлаг соёлыг танилцуулсан үзэсгэлэн болон хүлээн авалт болжээ.

Хүлээн авалтад нийт 400 гаруй зочид төлөөлөгч оролцсон байна. Үзэсгэлэнгийн үеэр Иванка Трампын охин Арабелла болон хүү Жозеф Японы үндэсний тоглоом бөмбөр, Хина хүүхэлдэй зэргээр тоглож танилцжээ. Үйл ажиллагааны үеэр Арабеллаг сакура цэцэглэх наадмын хүндэт гүнжээр томилсон байна.

Хүлээн авалтын үеэр Арабеллагийн дуртай Японы алдарт хошин шогийн жүжигчин Пикоторогийн мэндчилгээ дэлгэцэн дээр гарчээ. Сакура цэцэглэх наадам нь АНУ-ын Вашингтон Ди Си хотод жил бүрийн хавар зохион байгуулагддаг. Японы ард түмэн найрамдалт харилцааны бэлгэдэл болгож тус сакура модыг АНУ-д бэлэглэжээ.

Categories
мэдээ улс-төр

Т.Аюурсайхан нар оффшорын эсрэг лобби бүлэг байгуулах бичгээ өргөн барина

Image result for Т.Аюурсайхан

УИХ-ын хаврын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа билээ. Уг хуулийн төсөлд төрийн албанд ажиллагсдыг оффшор данстай байхыг хориглохоор заасан.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын гишүүд оффшорын эсрэг лобби бүлэг байгуулахаар болжээ. Энэ талаарх албан бичгээ өнөөдөр УИХ-ын даргад өргөн барих аж.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн хуралдаан завсарлалаа

УИХ дахь МАН-ын бүлэг одоо Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж байна.

Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай, 2017 оны төсвийн тодотголыг тус тус авч хэлэлцэж байгаа юм.

Бүлэг эдгээр асуудлыг нэлээд нухацтай хэлэлцэж байгаа бөгөөд хуралдаанаа түр завсарлууллаа. Үдээс хойш 15 цагаас хуралдаан үргэлжлэх бөгөөд хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна.