Categories
мэдээ нийгэм

Олон улсын технологийн үзэсгэлэн болно

Олон улсын технологийн үзэсгэлэн энэ сарын 20, 21-нд Шангрилла зочид буудалд болох гэж байна. Уг хурал нь Монгол улсыг хөгжилд хөтлөх нэн тэргүүний салбарын дэлхийн дэвшилтэт шинэ технологи, шилдэг шийдлийг танилцуулах юм. Үзэсгэлэнд Австри, ХБНГУ, Швейцарь, Франц, Австрали, Өмнөд Африкийн шилдэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна олон орны хөрөнгө оруулагчид нэг дор цуглах аж. Дэд бүтэц, барилга байгууламж, уул уурхай, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, мах сүү боловсруулалт, эрчим хүч, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэгчдийг энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж буй юм байна.

Үзэсгэлэнгийн үеэр уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, ерөнхий зориулалтын нисэхийн салбар бүрээр хуралдаанууд зохион байгуулагдаж, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хэтийн төлөвлөгөөг хэлэлцэнэ.

Ерөнхий зохион байгуулагч:BM Mongolian Partners

Хамтран зохион байгуулагч байгууллагууд: Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци” ХК, Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газар.

Энэхүү үзэсгэлэнд оролцсоноор:

– Шинэ дэвшилтэт технологитой танилцах

– Дотоодын болон гадаадын компаниудтай ажил хэргийн холбоо тогтоох

– Ашигтай гэрээ хэлэлцээрийг эхлүүлэх боломжтой.

Үзэсгэлэн, хурлын ажиллагаанд оролцохыг хүсвэл та доорх утсаар холбогдож мэдээлэл аваарай.

Tel: 7000-9393, 7000-1315, 9420-4000, 8615-1540

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.tim.mn

Categories
мэдээ соёл-урлаг

УДЭТ-ын уран бүтээлчид аялан тоглолтоо Дорнод аймгаас эхэлнэ

УДЭТ-ын уран бүтээлчид “УДЭТ-ын аялал тоглолт-2017”-ын анхны салхийг наран ургах Дорнод нутгаас эхлэх гэж байна.

Тус аймгийн Чойбалсан хотод энэ сарын 21-23-нд У.Шекспир “Ромео, Жульетта” сонгодог жүжиг, Я.Баяраа, Б.Хишигзаяа “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тус тус толилуулах юм.

Тэнгэрлэг үнэнч хайрын тэмдэг болон мөнхөрсөн дурлалын түүх “Ромео, Жульетта” жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураачаар СТА Д.Ариундэлгэр, хувцасны дизайнераар Н.Үнэнбат ажилласан бол гол дүр Ромеод жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттад жүжигчин Ч.Сэлэнгэ нар дүр бүтээх юм.

Тоглолтын дараа үзэгчтэй уран бүтээлчдийн уулзалт хийх юм.

Аялал тоглолтын хүрээнд тус театрын уран бүтээлчид Дархан хотод энэ сарын 28,29,30-нд
Ш.Гүрбазар “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг, Я.Баяраа, Б.Хишигзаяа “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг, Эрдэнэт хотод ирэх сарын 2,3,4-нд Ш.Гүрбазар “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг, Я.Баяраа, Б.Хишигзаяа “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тус тус орон нутгйин үзэгчиддээ өргөн барих юм.

Categories
мэдээ нийгэм

Туул гол бол монголчуудын дундын өмч хэмээн шаардлага хүргүүллээ

Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөнөөс өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд шаардлага хүргүүллээ.

Тус хөдөлгөөн нь Туул голын сав газарт хайрга олборлох тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан аж ахуйн нэгжүүдтэй өдийг хүртэл тэмцсээр иржээ. Гэтэл өнөөг хүртэл дорвитой шийдвэрүүд гарахгүй байгаа аж.

Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөний тэргүүн Б.Жагар: Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хууль хэрэгжүүлж ажиллах ёстой газар. Гэтэл, өнөөдөр Туул голын эрэг дээр газар эзэмших, ашиглах хууль бус зөвшөөрлүүдийг энэ яамнаас өмнөх дарга нар болон холбогдох хүмүүс иргэн, аж ахуйн нэгжүүдэд өгсөн байдаг.

Мөн Ашигт малтмалын газар, нийслэлийн тодорхой удирдлагууд хайрганы аж ахуйн нэгж компаниудад Туул голын хамгаалалтын бүс дотор барилга, байгууламж барих хууль бус тусгай зөвшөөрлүүдийг өгсөн. Энэ нь УИХ-ын тогтоолоос давсан шийдвэрийг ашигт малтмалын газар, БОАЖЯ гарган ажиллаж байна гэсэн үг юм. Энэ нь хууль зөрчсөн авлигын шинж чанартай асуудал юм.

Туул гол 718 км урсдаг. Туул гол нь Монголчуудын дундын өмч. Хүмүүс Туул голд чөлөөтэй амарч, зугаалах ёстой. Гэтэл, өнөөдөр Нийслэлчүүдийн ундны усны 90 хувийг хангаж буй Туул голын эргийг тодорхой бүлэг этгээдүүд, эдийн засаг бизнесийн олигархууд хэдэн арван га-аар нь хувьдаа авчихаад байна. Монголчууд бид бүгдийн дундын өмч хэдхэн компаний эрх мэдэлд шилжчихсэн байна. Энэ эрх мэдлээс бид чөлөөлөхийг хүсч байна.

Бид өнөөдөр энэхүү шаардлагыг БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд өглөө. Бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол тодорхой өндөр албан тушаалтнуудтай холбоотой газрыг мэдээллэж, мөн тэрхүү газрын зөвшөөрлийг сунгаж өгсөн БОАЖЯ-нд сууж буй нэр бүхий хүмүүсийг ил болгоно” гэлээ.

Шаардах бичиг:

Categories
мэдээ нийгэм

Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн оюутны байранд гал гарчээ

Өчигдөр буюу 2017.04.09-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн оюутны байранд гал гарсан байна.

Галын дуудлагыг өдрийн 12:27 цагт өгсөн бөгөөд дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч, нэмэлт дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллажээ.

Нийт 21 албан хаагч, таван автомашинтайгаар ажиллан галыг шуурхай унтрааж, утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргасан байна.

Гал гарсан шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Бор гөрөөсний амийг аварлаа

17797563_154818118376200_1786274536_o2017 оны 04 сарын 04-ний өдрийн 16:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг, Сэлхийн амны эхэнд оршин суугч Г.Ганбаатарын зэргэлдээ хашааны орчмоос золбин нохдод бариулсны улмаас бэртэж, гэмтсэн бор гөрөөс олджээ. Уг гөрөөс өмнөх орой нь зэрлэг нохойд хөөгдөн уулнаас хурдтай зугтаан бууж, айлын торон хашааг харалгүй мөргөн 2 эвэр, урд хөлөө хашааны төмрийн завсар зоож шарх аваад зогсохгүй, бөгсөө хүчтэй савснаас болж нуруу, нугасаа гэмтээн, бөгсөн бие нь мэдээгүй болж, хашааны төмөр орооцолдсон байжээ. Бор гөрөөс рүү 2 золбин нохой дайрч байх үед нь иргэн Г.Ганбаатарын 4 настай хүү олж харан, “Авраарай, авраарай” хэмээн орилж, хүмүүсийг дуудан ирүүлж, бор гөрөөсийг нохойд хазуулахаас өмнө нь аварч чаджээ.

Мэдээллийн мөрөөр нийслэлийн Байгаль орчны газраас малын эмч аваачин анхан шатны үзлэг хийлгэж, шархыг боож цэвэрлэсэн боловч бор гөрөөс нуруугаа уруулж, хөл болон нуруу нугасаа хүнд гэмтээсэн тул хөдөлгөөнгүй байлгаж, тэнхэртэл нь тус айлын зуны байшинд байлган тэнхрүүлж, сүрэгт нь нийлүүлэн тавихаар шийдвэрлэв.

Иргэн Г.Ганбаатарын гэр бүл болон түүний бяцхан хүү байгаль хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, бор гөрөөсийг хашаандаа байлгаж, арчлан тордож, иргэний үүргээ үлгэр жишээ биелүүлж байгаад нийслэлийн Байгаль орчны газраас талархал илэрхийлье.

Цаашид бэртсэн гэмтсэн, аюулд өртсөн олон амьтдад анхны тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх мал эмнэлгийн байгууллага, мэргэжлийн эмч нартай хамтран ажиллахыг уриалж байна.

Суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдын талаар мэдээллийг 323780 утсаар мэдэгдэж ажиллахыг хүсье.

Categories
мэдээ нийгэм

Хачигнаас сэргийлэхийг анхаарууллаа

Жил бүрийн 4 дүгээр сараас 6 дугаар сарыг дуустал ойн болон бэлчээрийн хачгийн идэвхжилийн улирал эхэлдэг. Цаг агаар дулаарч, урин цаг ирж байгаатай холбогдуулан иргэд хөдөө амралт, чөлөөт цагаараа агаар салхинд гарах, хөдөө орон нутаг болон зуслан гарах зэргээр задгай агаарт гарах энэ үеэр хачигт хазуулах явдал ихээр гардаг.

Иргэд хачигт хазуулсан тохиолдолд хамгийн түрүүнд эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчээр хачгийг авахуулах шаардлагатай ба хазсан хачгаа эмнэлгийн байгууллагад авч очин, шинжлүүлснээр халдвар авсан эсэхээ тогтоолгох бүрэн боломжтой талаар мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

Хамгийн хортой хачигт ойн хачиг ордог бөгөөд энэ төрлийн хачигт хазуулвал төв мэдрэлийн тогтолцоо гэмтэж, юм мартах, гар хөл саажих, ярьж чадахгүй болох эрсдэлийг үүсгэдэг байна. Монгол Улсын хэмжээнд ойн хачгийн хамгийн их тархалттай бүс нутагт Сэлэнгэ, Булган, Төв, Орхон, Дархан-Уул, Хэнтий зэрэг 7 аймгийн 35 сум орж байгаа бөгөөд тус хачиг нийт 78 газарт голомттой талаар бүртгэгдсэн байна.

Иймд, хачигт халдвараас урьдчилан сэргийлж, хазуулахгүй байхын тулд биедээ хачиг орохооргүй битүү, гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас өмсөх, малгай, алчуур зүүх, түрийтэй гутал өмсөх зэргээр өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Агаар салхинд явахдаа өөртөө болон хүүхдүүдийн биет үзлэг хийх, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях зэргээр анхааралтай байхыг зөвлөж байна.

Байнгын хөдөө орон нутагт ажилладаг хүмүүс хачигт энцефалитийн эсрэг вакциныг урьдчилан хийлгэх боломжтой бөгөөд тус вакциныг “Зоонозын өвчин судлалын төв”-д хийлгэж болно.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэц энэ сарын 19-нд хуралдана

Шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий иргэд албан тушаалд нь эгүүлэн томилоогүй, хууль бусаар огцруулсан гэсэн үндэслэлээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Иргэний болон захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд хандан нэхэмжлэл, гомдол гаргасан байна. Гэвч шүүх харьяаллын бус гэсэн үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэхээс татгалзсан тул аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор тэд Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар хэргийн харьяалал тогтоох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хийхээр товлов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Египетэд гурван сарын онц байдал зарлалаа

Египетийн христийн шашны копт урсгалын хоёр сүмд дэлбэрэлт болж, наад зах нь 44 хүн амь үрэгдэж 100 орчим хүн бэртэж шархдсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарлаа. Тус улсын Ерөнхийлөгч Абдул Фаттах Аль-Сиси энэ хэрэгтэй холбогдуулан улс орон даяараа гурван сарын онц байдал зарлалаа.

Онц байдлын хүрээнд хууль сахиулагчид шүүхийн шийдвэргүйгээр сэжиг бүхий хүмүүсийг баривчилж, тэдний орон гэрт нэгжлэг хийх эрхтэй болдог аж. Энэхүү Александр хотод болсон дэлбэрэлтийг амиа золиослогчид үйлджээ.

Уг халдлагуудын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээхээ мэдэгдсэн байна.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭЕШ-ын хуваарь гарчээ

Image result for ЭЕШ-ын бүртгэлБоловсролын Үнэлгээний Төвөөс ЭЕШ-ын хуваарийг гаргажээ.

ЭЕШ-ын бүртгэл Бүртгэл хоёрдугаар сарын нэгнээс эхэлсэн юм. Энэ сарын 14-ний 18:00 цагт бүртгэлийн хугацаа дуусна. Энэ жил ЕБС-ийг 37 мянга гаруй сурагч төгсөж байна. Үүн дээр нэмэгдээд түрүү жилийн төгсөгчидөөс нэмэгдээд 40 мянга гаруй элсэгч шалгалт өгнө.

Хамгийн эхний шалгалт зургаадугаар сарын 14-ндөгөх Монгол хэлбичгийн шалгалт байх юм байна.

ЭЕШ өгөх байр, анги танхим, суудлын хуваарийн баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой аж.

Шалгалтын хуваарь:

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

АТГ-ын ажлын хэсэг Баянгол дүүрэгт ажиллаж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам агентлагийн дэргэд болон Нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх сурталчилгаа, сургалт зохион байгуулж байна.

АТГ-ын ажлын хэсэг Нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллаж байгаа бөгөөд Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, Авлигын эрсдлийн үнэлгээ хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийнхэн Баянгол дүүрэгт ажиллах Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг ч хүлээн авч байна. Энэ талаарх мэдээллийг Баянгол дүүргийн албан ёсны bgd.mn цахим хуудсаас үзээрэй гэж тус дүүргийн хэвлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.