Categories
мэдээ нийгэм

Махны үйлдвэрүүдэд эрсдлийн үнэлгээ хийх Хятадын баг ажиллана

МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүний талаар санал солилцон, заавар зөвлөмж өглөө.

БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын баг тавдугаар сард манай улсад ажиллаж, махны үйлдвэрүүдэд эрсдэлийн үнэлгээ хийнэ. МХЕГ-аас мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч, тус газарт хандсанаар ийнхүү эрсдэлийн үнэлгээ хийх баг Монголд ажиллах юм.

Уулзалтын үеэр Махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат мах экспортлогчдоо төлөөлөн үг хэлж, мах, махан бүтээгдэхүүн экспорлох үйл ажиллагааг хүндрэл чирэгдэлгүй, шуурхайг шийдвэрлэхийг БНХАУ-ын талд уламжилж өгөхийг хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Элэгний С вирусийн эсрэг 100 эм хандивлалаа

Монгол хүнийг эрүүл, урт удаан, чанартай амьдруулахын төлөөх их үйлст төр ба хувийн хэвшлийн байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагаа хамгийн үнэтэй хувь нэмэр оруулдгийн илэрхийлэл болсон нэгэн үйл явдал Хавдар Судлалын Үндэсний Төв дээр өнөөдөр боллоо.

Монгол Эм Импекс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд элэгний С вирусын халдварын эсрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт бүтээгдэхүүн болох MyDekla эмийг Хавдар Судлалын Үндэсний Төвд гардууллаа. Ингэснээр 100 өвчтөн элэгний С вирусийн халдвараа үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжтой болж байна.

Categories
мэдээ нийгэм

Ганга нуурыг аврахад 200 сая төгрөг төсөвлөжээ

Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт хун шувуудын чуулдаг Ганга нуур сүүлийн үед ширгэсээр байгаа талаар мэдээлж байсан. Нуурын ус ингэтлээ ширгэсэн нь нутгийн иргэд, тэр дундаа малчид ихээхэн буруутай гэж зарим хүн хэлж байсан. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд нутгийн иргэдтэй хамтран “Ганга нуураа аваръя, сэргээе” уриатай цөөнгүй ажил санаачлан өрнүүлсэн ч сүхбаатарчууд Ганга нууртайгаа үлдэж, монголчууд хунгийн чуулган дахиж үзэх, эсэх нь бүдэг хэвээр байлаа. Тэгвэл энэ жил БОАЖЯ-наас нуурыг сэргээхэд 200 сая төгрөг төсөвлөсөн гэнэ. Ганга нуурт цутгадаг булаг, шандыг сэргээж, ойр орчимд нь мод тарихад энэ мөнгийг зарцуулах аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Мөрөн хотод газар хөдлөлтөөс сэргийлсэн сургалт боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт зохион байгуулж Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийг аюулгүй газар түр нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг Мөрөн сумын хэмжээнд зохион байгууллаа.

Мөрөн сумын нутаг дэвсгэрт зарлан мэдээллийн дуут дохиог зургаан байршилд суурилуулж, болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийн аюулгүй газар түр цугларах байршлыг сонгоод байсан юм. Энэ удаагийн дадлага сургууль нь түр цугларах аюулгүй байршлыг иргэдэд таниулах, гамшгийн дараах нүүлгэн шилжүүлэлтийн талаар мэдлэг ойлголт өгөх зорилготой бөгөөд өнөө өглөө 08.30 цагт дуугарсан зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд аюулгүй талбайд цугласан юм.

Газар хөдлөлтийн гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд Мөрөн сумын 14 багийн иргэд болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа “Далай ван” дээд сургууль, МСҮТ, ЕБС, цэцэрлэгийн оюутан сурагчид, нийт 32 мянга гаруй иргэн хамрагдаж, дадлага сургуульд идэвхитэй оролцлоо.

Ийнхүү 32 мянган иргэн аюулгүй талбайд цугласан нь Монгол Улсын хэмжээнд анхны тохиолдол болж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хугацаандаа татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Image result for Авто тээвэр татварАвто тээвэр эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэн та хуулийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч, 2017 оны 5 дугаар сарын 31-нийг дуустал төлнө.

Татвар төлөгч та:

1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 1 дүгээр сард

2, 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 2 дугаар сард

3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 3 дугаар сард

4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 4 дүгээр сард

5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 5 дугаар сард төлнө.

Хэрэв та хугацаандаа татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүйг анхааруулж байна. Татвар, төлбөр төлөх цэгүүд дараах цэгүүдэд байрлаж байна.

1.Дүүргийн татварын хэлтсүүдэд 08:30-17:30

2.БЗД, СХД, БГД-ийн Техник үзлэг оношилгооны төвд байрлах татвар хураах цэг 08:30-20:30

3.Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (Дүнжингарав, Драгон, Мишээл салбар) 08:30-17:30

4.АТҮТ-ийн Цирк салбар 08:30-17:30

5.32-ын тойрогт Сансар сүлжээ дэлгүүрт 08:30-17:30

6.Саруул зах 08:30-17:30

7.Дэнжийн мянгын дэргэдэх 12-р хорооны байранд 08:30-17:30

8.Монгол Хьюндай автомотив 08:30-17:30

9.Да-Хүрээ захад байрлах татварын цэгийн үйлчилгээ 09:00-19:00 гэж Нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

“United Airlines” зорчигчоо хүчээр чирч буулгажээ

“United Airlines” компанийн нисэх онгоцонд болсон явдал олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Тус онгоц зарим үед зорчигчид онгоцондоо суухгүй байх эсвэл билетээ буцаах тохиолдол гардгаас суудлаасаа илүү зорчигчид билетээ борлуулдаг аж. Гэтэл өчигдөр онгоц даацаасаа хэтэрч зарим зорчигчийг буулгах шаардлага гарсан байна. Гэвч хэн ч буухыг хүсээгүй учир өөрийгөө эмч гэж бүртгүүлсэн нэгэн ази эрийг буухыг шаарджээ. Уг нь бол урамшуулал олгох ч юм уу, дараагийн онгоцонд суухад нь хөнгөлөлт үзүүлэх зэргээр шийддэг байсан ч энэ удаад тохирч чадаагүй учир тус зорчигчийг хамгаалагчид чирч хүчээр гаргажээ. Эргэн тойрных нь хүмүүс энэ явдлыг гар утсандаа бичин авч нийгмийн сүлжээнд тавьснаар тэдний нэр хүнд унах шалтгаан болоод байна. Тус зорчигчийг чирч гаргах үед түүний амнаас нь цус гарсан байжээ. Энэ явдал Чикаго хотын нисэх онгоцны буудал дээр гарчээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Хагас нүцгэн жагссан эмэгтэйчүүд маргааш дахин жагсана

“Март-8”-р хагас нүцгэн жагссан эмэгтэйчүүд маргааш дахин жагсахаар төлөвлөсөн байна. Тэд энэ “Март эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ байгуулж энэ удаад нүцгэн биш үндэсний хувцастайгаа жагсаалд нэгдэхийг уриалжээ.

Жагсаал 12-нд 15:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох бөгөөд “Оффшорчид улс төрийн авлигын эсрэг ээж нарын дуу хоолой” уриатай болох юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Оффшорын мөнгөнөөс зөвхөн татвар авахад гадаад өрөө бүрэн төлөх боломжтой

Оффшорын эсрэг лобби бүлэг байгуулж, цаашид шат дараалсан үйл ажиллагаа явуулах болсон талаар УИХ-ын зарим гишүүд мэдээлэл хийлээ. Эдгээр өөрсдөө сайн дураар нэгдсэн гишүүдээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, А.Сүхбат, Х.Болорчулуун нар ирсэн байлаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Оффшор бүсэд байгаа мөнгөний эх үүсвэрийг нь шалгуулах, татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулна. УИХ дахь оффшорын бүлэг гэдэг бол гишүүдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдаж байгаа субьект. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд УИХ-д албан ёсны түр хороо байгуулна. Оффшорын асуудал бол улс төрчдийн бие биенээ намнах хэрэгсэл болж болохгүй. Ингэх юм бол үр дүнд хүрэхгүй байж магадгүй. Тийм учраас оффшорын эсрэг тэмцэл бол нам харгалзахгүй олон нийтийн үйл хэрэг байх ёстой. Өнөөдрийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн нэгэн шалтгаан нь оффшор байгаа. Эдийн засагч Жеймс Хенригийн судалгаагаар Оффшор бүсэд 21-32 их наяд долларын хөрөнгө байна. Үүний зэрэгцээ 5-10 их наяд долларын үл хөдлөх хөрөнгө, алт, усан онгоц, уран зураг тэнд байршсан байна. Эдгээрийн ихэнх нь хөгжиж буй улс орнуудынх байна. Эндээс зөвхөн татвар авах юм бол гадаад өрөө төлөх бүрэн боломжтой гэсэн бодит тооцоо судалгааг хийснийг шалгах ажиллагаандаа ашиглаад явж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Бид байгалийнхаа баялагийн орлогыг бүрэн эдийн засагтаа оруулдаг байсан бол ийм эдийн засгийн хямралд автахгүй байсан. Өнөөдөр Оюу-Толгой, Тамсагийн мөнгө монголоор орж ирэхгүй байгаа. Тиймээс цаашдаа бид УИХ-ын түр хороо байгуулсны дараа үе шаттай арга хэмжээнүүдийг авч эхэлнэ. Монголын байгалийн баялагийн мөнгө монголын татварын дансаар дамждаг болно. Тэгж байж бидний үр хүүхдүүд хямралгүй сайхан амьдардаг болно. Зөвхөн нэг компани л монголын төсөвтэй тэнцэх хэмжээний байгалийн баялагийг гадагшаа ачуулчихаад төсвийн 5 хувьтай тэнцэх татвар л төлж байгаа. Тиймээс бидний зорилго бол байгалийн баялагийнхаа мөнгийг улс орны хөгжилд зарцуулах юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Австрийн Ф.Шубертын хөгжмийн их сургуульд морин хуурын анги нээжээ

Австри улсын Вена хотын Ф.Шубертын нэрэмжит Консерваторийн оюутан, морин хуурч Б.Санжаажавын санаачилгаар монгол үндэсний морин хуур хөгжмийг тус сургуулийн сургалтын системд нэвтрүүлж, морин хуурын дөрвөн жилийн сургалттай бакалаврын зэрэг олгох анги нээжээ.

Морин хуурч Б.Санжаажавт тус консерваторийн захирал хатагтай Даниела Эгг хамтын гарын үсэг зурсан эрх, гэрээг гардуулсан талаар тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.

Монгол Улсын ХБК-ийг морин хуурч мэргэжлээр төгссөн тэрээр эдүгээ тус сургуульд урлаг судлалын чиглэлээр суралцдаг. Дэлхийд нэр хүндээр тэргүүлэгчдийн эгнээнд жагсдаг тус сургуулийн сургалтын системд морин хуур хөгжмийг багтаахын тулд тэрээр дөрвөн жилийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сургуулийн сургалтын хөтөлбөртэй нийцүүлэн боловсруулж төсөл өргөн барьсан байна. Төслийг Консерваторийн сургалтын алба, Удирдах зөвлөл хэлэлцээд дээрх шийдвэрийг 2017 оны хоёрдугаар сард гаргажээ.

Ингэснээр Монгол Улсаас болон дэлхийн өнцөг булан бүрээс монголын болон гадаадын оюутнууд Франц Шубертын нэрэмжит консерваторид нарийн мэргэжлийн хөгжмийн боловсрол эзэмшээд зогсохгүй “Морин хуур” хөгжмөөр бакалаврын зэргийг хамгаалан төгсөх бүрэн боломж нээгдэж буй юм. Мөн гадаадын оюутнууд монголын үндэсний хөгжмийг суралцаад зогсохгүй монголын соёл, урлагтай танилцан суралцах боломжтой болж байна.

Categories
мэдээ улс-төр

Оффшор бүс дэх хөрөнгийг эргүүлэн татна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийн төсөлд хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, мөнгө байршуулах, улмаар компани байгуулж хөрөнгө оруулалт хийхийг хориглож буй юм. ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг байгууллагуудаас жил бүр мөнгө угаах, хууль бусаар олсон хөрөнгөө нуух боломжийг бүрдүүлсэн улс орнуудын жагсаалтыг гаргадаг. 2015 онд Сингапур, Хонгконг зэрэг 42 орныг нэрлэсэн байна. Засгийн газар өөрсдийн болон олон улсын байгууллагын судалгаанд тулгуурлан оффшор бүсийг тогтоохоор хуулийн төсөлд тусгасан байна. Мөн төрийн албанд орохоор нэр дэвшигч нь оффшор бүсэд данстай бол түүнийгээ зургаан сарын дотор эгүүлэн татахаар тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Нямдорж:Энэ хуулийг болно, бүтнэ гээд өмнөх Хуульзүйн сайд нь батлуулсан. Гэтэл дараагийнх нь болохоо байлаа, өөрчилье оруулж ирээд дэмлэг авсангүй. Хэрвээ болохгүй бол хуучин хуулиа мөрд л дөө. Муур хулгана болж тоглохоо боль” хэмээлээ.

Ийнхүү байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болов.