Categories
мэдээ спорт

Чөлөөтийнхөн ААШТ-нд оролцох боломжгүй болжээ

Ирэх бард болох Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ, ДАШТ-нд манай улсын чөлөөт бөхийн тамирчид оролцох боломжгүй болжээ.

Тодруулбал Азийн АШТ, ДАШТ-нд манай улсын эрэгтэй найм, эмэгтэй найман тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байсан аж. Гэвч монголын чөлөөт бөхийн холбооны зарим дасгалжуулагч Азийн АШТ-д өрсөлдөх баг, тамирчдын мэдүүлгийг хоцроосон тул Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай тамирчдыг оролцуулах боломжгүйд хүрснийг Монголын чөлөөт бөхийн холбоонд мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёр хүний аминд хүрсэн өвөрмонгол эрийг энэ сарын 21-нд шүүнэ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны харъяат 45 настай Ө гэх эр согтуугаар хамтран амьдрагч монгол эхнэрээ дөрвөн настай дүүгийнх нь хамт хөнөөсөн мөн 13 настай дагавар хүүд хүйтэн мэсээр халдаж гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн оны сүүлчээр гарсан.

Хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүх хурлын тов гарчээ. Прокуророос гэр бүлдээ халдсан өвөрмонгол эрийг ЭХТА-ийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 21-нд 09:00 цагаас болох аж.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэмждэг болно

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү төслийн Хамтарсан зохицуулах хорооны хоёрдугаар хурал өнөөдөр ОБЕГ-т боллоо.

Хурлын нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ЖАЙКА-ийн Монгол дах төлөөлөгчийн газрын дарга ноён Мүцүми Сато нар болон төслийн багийн гишүүд, ОБЕГ, НОБГ, БХБЯ, БСШУСЯ, НЗДТГ-аас холбогдох удирдлага, албан тушаалтнууд оролцлоо.

Хурлын нээлтийн ажиллагаанд оролцсон ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ “Монгол улсад энэхүү төслийг хэрэгжүүлснээр Япон Улсын тэргүүн туршлагаас суралцах, болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчинг сайжруулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон нийтийн мэдлэг боловсрол дээшлүүлж урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад тодорхой дэвшил гарна гэж үзэж байна” гэлээ.

Мөн 2017 онд Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэгдэн батлагдсан бөгөөд уг хуульд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар тодорхой заалтууд тусгагдсан. Энэхүү хуультай холбогдуулан нэлээдгүй дүрэм, журам, зааврыг шинээр болон шинэчлэн боловсруулах шаардлага гарч байна.

2017 оны 03 дугаар сарын 20-30-ны өдөр Шадар сайдын Ажлын алба, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын төлөөлөл багтсан 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад ирсэн.

Энэ хүрээнд Япон Улсын тэргүүн туршлагаас суралцан монголын хөрсөнд буулган газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэхэд төслийн баг гол анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм.

Өнөөдрийн Хамтарсан зохицуулах хорооны хоёрдугаар хурлаар төслийн үйл ажиллагааны ерөнхий танилцуулга, цаашдын төлөвлөгөөг хэлэлцэн Япон дах сургалтын тухай танилцуулга, ажлын хэсгүүдээс төслийн явцын талаар танилцуулга хийх юм.

Уг төслийн хүрээнд Нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмж, барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийг үнэлэх багажийг нийлүүлэхээр тусгагдсан. Өнөөдрийн хуралдаанаар дээрхи тоног төхөөрөмжийг нийлүүлэх явцын талаар танилцуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийн хүн амын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дагаж мөрдөх, нийгмийн түншлэлийн зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт хамтын хэлэлцээр”-ийг байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга С.Жаргалсайхан нар өнөөдөр гурван талт хэлэлцээрийг баталж гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналтыг сайжруулах, Үр бүтээлтэй хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийг ханган ажиллах гэсэн гурван үндсэн чиглэлээр 22 зорилтот ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Гурван тал хамтран нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, байнгын ажлын байраар ханган ажиллах зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн ААН, байгууллагуудтай хамтран “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын хөдөлмөрийн аварга шалгаруулах, зохистой бүтээмжтэй ажлын байрыг бий болгох гэсэн гол зорилгыг дэвшүүлж байгаа юм. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэх ажиллахад та бүхэнд амжилт хүсье” хэмээсэн юм.

“Нийгмийн түншлэлийн хэлэлцээрээр нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд гурван тал хамтарч ажиллах байр суурьт нэгдэж энэ гэрээг байгуулсан. Нийслэлийн хэмжээнд энэ гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тохиолдолд нийтийг хамарсан ажил хаялт, хөдөлгөөн зэрэг зүйлийг нийгмийн түншлэлийн талууд гаргахгүй гэдэг ёсзүйн хариуцлагаа талууд хүлээж байгаа” хэмээн Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 20-ноос өмнө бүртгүүлсэн иргэд татварын буцаан олголтоо авч байна

Related imageТатварын буцаан олголт авахаар бүртгүүлсэн эхний ээлжийн иргэдийн мөнгө дансанд нь орж эхэлсэн байна.

Тодруулбал, Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс өмнө тайлангаа ирүүлсэн нийслэлийн I ээлжийн иргэдийн буцаалтыг дөрөвдүгээр сард олгохоор өмнө нь мэдээлж байсан билээ.

Харин нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн илүү төлөлтийг тав, зургаадугаар сард багтааж буцаан олгохоор Нийслэлийн төрийн сангаас төлөвлөсөн байна

Орон сууц худалдаж авсан болон анх удаа амьдрах зориулалтаар барьсан иргэд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлдэг. Хөнгөлөлтийн дээд хэмжээ гурван сая төгрөг. Татварын тайланг жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хүлээн авч, буцаан олгодог.

Categories
мэдээ нийгэм

Аавтайгаа муудалцсаны улмаас хутгалж амь насыг нь хөнөөжээ

Энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн 16-р хороо, “Хархорин” захын арын байранд 17 настай Б гэгч өөрийн төрсөн эцэг болох 48 настай М-ийг хэвлийн тус газарт нь олон удаа хутгалж амийг нь егүүтгэсэн байна.

Хүүгийн аав М нь эхнэр болон хүүгээсээ тусдаа амьдарч өөр хүнтэй гэр бүл зохиосон байсан ба үүнээс болж хүү сэтгэл гутралын байдалтай явдаг байсныг зарим эх сурвалж хэлж байна. Хэрэг гардаг орой хүүгийн ээж төрсөн өдрөө тэмдэглээд явсан хойгуур аав нь гэртээ ирсэн байж. Хүү орой гэртээ ирээд аавтайгаа муудалцаж улмаар хутгалсан байна. Ингээд аав нь газар дээрээ нас баржээ.

Үүрийн 04:00 цагийн орчимд хүү өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

Хэргийн газарт цагдаа нарыг ирэхэд сэжигтэн Б оргон зайлсан байж. Тэрбээр цагдаад мэдүүлэхдээ “Болсон явдлын талаар санахгүй байна. Аавыгаа хөнөөснөө мэдээд маш их айж балмагдсан. Яах учраа олохгүй цагдаад дуудлага өгөөд айсандаа зугтаасан” гэжээ.

Хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хэрэг үйлдсэн гэх Б нь 17 настай учир эрүүгийн хариуцлагад татахаар болжээ. Одоогоор Б-г ШШГЕГ-ын харьяа хүүхдийн хорих ангид түр цагдан хорьж мөрдөн байцаалт явуулж байна

Categories
мэдээ нийгэм

Замын тэмдэг, хайс арчлах ажлыг эрчимжүүлээд байна

tseverlegee“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ -ын Үйлдвэрлэлийн албанаас төвийн зургаан дүүргийн замын тэмдэг, хайс хашлагыг арчилж цэвэрлэх ажлаа эрчимжүүлээд байна. Тухайлбал Энхтайваны өргөн чөлөө дагуу 483 ширхэг 1449 урт метр хайс, Чингисийн өргөн чөлөө дагуу 104 ширхэг 312 метр хайс, Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн автобусны буудлаас 32-н тойрог хүртэлх 243 ширхэг 729 урт метр хайс нийт 2491 урт метр замын голын эгнээ тусгаарлах цагаан хайсыг угааж арчиллаа. Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу 576, Чингисийн өргөн чөлөө дагуу 171, Баянзүрх дүүрэг Дандарбаатарын гудамжинд 52 ширхэг тэмдэг, Доржийн гудамжинд 64, Их Тойруугийн гудамж Баянбүрдээс 13 дугаар хороолол хүртэл 83 нийт 946 ширхэг тэмдэг арчилсан байна.

2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус газар өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан цацруулагч хийж замын хайсанд суурилуулж байгаа бөгөөд “Бөмбөгөр” худалдааны төв, 17 дугаар сургуулиас 32-н тойрог, Зүүн дөрвөн замаас МУБИС хүртэлх замд нийт 1408 ширхэг цацруулагч суурилуулсан байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

tseverlegee

Categories
мэдээ нийгэм

Бусдын гар утсыг дээрэмддэг этгээд баригджээ

Бусдын гар утас дээрэмддэг этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн хажууд “iPhоne-4 гар утасаа дээрэмдүүлээ” гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай шалгаж, тус дүүргийн Алтан өлгийн … тоотод оршин суух Б-гийн гар утсыг оршин суух тодорхой хаяггүй Э нүүрэнд нь цохиж дээрэмдэж зугтаасан байсныг илрүүлжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, наймдугаар байрны гадна иргэн Ө-г явж байх үед Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай Г, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Д нар согтуурсан үедээ бүлэглэн зодож “Samsung galaxy S7” гар утсыг дээрэмдсэн хэргүүдийг тус тус илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нд Монгол, Хятадын хилийн боомтууд амарна

Image result for Монгол, Хятадын хилийн боомтБНХАУ-ын олон улсын хөдөлмөрчдийн баяр ирэх сарын 1-ний өдөр тохионо. Энэ өдөр Монгол, Хятадын боомтууд амрах бөгөөд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж. Харин тавдугаар сарын 2-ноос эхлэн цагийн хуваарийн дагуу автозамын боомт ажиллана.

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу амрах аж.

Categories
мэдээ нийгэм

Маргааш дугаарын хязгаарлалт зуны цагийн хуваарьт шилжинэ

НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж эхэлсэн.

Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ.

Ингэхдээ дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн. Энэ дагуу дөрөвдүгээр сарын 15-аас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих юм.