Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын дарга Ц.Сандуй дүүргүүдэд ажиллаж байна

НИТХ-ын дарга, Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга Ц.Сандуй 4 дүгээр сарын 10-ны өдрөөс нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна. Тэрбээр Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Багахангай дүүрэгт ажилласан бөгөөд өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж байгаа юм. Нийслэлийн намын хорооноос 2014 онд “Итгэлцэл эв нэгдэл” намын ажилтны зөвлөгөөн, 2015 онд “Бидний шийдэл-Зөв хот” зөвлөгөөн, 2016 онд Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа уриатай “Бид хамтдаа” форумыг зохион байгуулсан. Харин хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр намын идэвхтэн сонгуультны зөвлөгөөнөө хийсэн юм. Уг зөвлөгөөнөөс дүүрэг болон аймаг, орон нутгийн намын байгууллагын зөвлөгөөн зохион байгуулахаар болсон. Энэ дагуу дүүргүүдэд “Итгэлцэл-Эв нэгдэл-Хариуцлага” зөвлөгөөн хийж байгаа юм байна. Зөвлөгөөнөөр намын хорооны өнөөгийн байдал, үйл ажиллагаа болон цаашдын зорилго, зорилтын талаар танилцууллаа. “Итгэлцэл-Эв нэгдэл-Хариуцлага” зөвлөгөөн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

НИТХ-ын дарга Ц.Сандуй Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг тэргүүлж ажилладаг. Тэрбээр дүүргүүдэд ажиллах үеэрээ тус зөвлөлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл мөн өгөв. Нийслэлийн иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах зорилгоор тус зөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар танилцууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Л.Баттулга Казахстан улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барилаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт 4 дүгээр сарын 11-ний өдөр итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Л.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт уламжлаад, Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхитэй ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Л.Баттулга нь Будапештын эдийн засгийн их сургуулийг төгссөн. Орос, англи, унгар хэлтэй. 1978 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооноос ажлын гараагаа эхэлсэн.

Унгар Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх, Москва дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх, Вашингтон дахь ЭСЯ-нд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн даргаар ажиллаж байсан гадаад харилцааны салбарт олон жил ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн дипломатч юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Умард Солонгос туршилт явуулах нь тодорхой болбол АНУ турүүлж цохилт өгнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Солонгосын хойг руу байлдааны хөлгүүдээ илгээсэн билээ. Уг хөлгүүд Хойд Солонгос улсад ямар нэгэн байдлаар заналхийлсэн тохиолдолд сануулга өгөхгүйгээр шууд гал нээхээ тус улсын удирдагч Ким Чен Ун мэдэгдсэн юм. Тэгвэл уг үйл холбогдуулан БНХАУ-ын эрх баригчид Солонгосын хойг руу 150 мянган цэргээ илгээсэн гэх мэдээллийг барууны хэвлэлүүд цацаж эхэллээ.

Энэхүү мэдээллийг анхлан Америкийн “Huffington Post” сонин цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлсэн билээ. “Бээжин Солонгосын хойг руу цэргээ илгээсэн нь: Хэрвээ АНУ, Хойд Солонгост цохилт өгвөл олон мянган дүрвэгч Хятад руу дүрвэнэ. Дээрх армийнхан дүрвэгсдийн урсгалыг зогсоох үүрэгтэй” хэмээн тус хэвлэл мэдээлжээ.

Солонгосын хойг руу цэргээ илгээсэн гэх мэдээллийг өчигдөр БНХАУ-ын Батлан хамгаалах яам эрс үгүйсгэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав. Тус улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Кан хэлэхдээ “Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид, тогтвортой байлгах зорилтыг энх тайванч замаар хэрэгжүүлэх ёстой гэх байр сууриндаа бат зогсож байна” гэж мэдэгджээ.

Хойд Солонгосын дэглэм зургаа дахь удаагаа цөмийн туршилт явуулах нь тодорхой болбол АНУ түрүүлж цохилт өгөхөд бэлэн болсныг тагнуулын байгууллагын хэд хэдэн эх сурвалжаас үндэслэн NBC News суваг саяхан мэдээлжээ.

Томахоук далавчит пуужингийн цохилт өгөх чадвартай хоёр сөнөөгч хөлгийг Солонгосын хойгийн усанд байрлуулаад байгаагийн нэг нь цөмийн туршилтын талбайгаас ердөө 500 хүрэхгүй километрт байрлаж байгааг эх сурвалж мэдээлсэн байна. Мөн Америкийн хүнд бөмбөгдөгч онгоцнууд Гуамын цэргийн баазад байрлаад байгаа бол USS Carl Vinson тээвэрлэгч тэргүүтэй тэнгисийн цохилтын бүлэглэл Солонгосын хойгт ирээд байгаа юм. Үүнээс гадна кибер довтолгоо болон газраар тусгай ажиллагаа явуулахад бэлэн болсныг эх сурвалж баталжээ.

Трамп Хойд Солонгост шахалт үзүүлэхийг Си Зиньпинээс шаардаж буй юм. Флоридад нүүр тулж уулзсанаасаа хойш Дональд Трамп Ши Жиньпинтэй хоёр ч удаа утсаар яриад байгаа бол Бээжин өөрийн яриа хэлэлцээр хийх төлөөлөгчийг Пьёньянд илгээсэн тухай мэдээлэл байгаа юм. Мэдээлэл өгсөн албаныхан хэдийгээр түрүүлж цохилт өгөх нь энгийн ажиллагаа мэт боловч цаашдын том мөргөлдөөний эхлэл болох боломжтойг хүлээн зөвшөөрснийг NBC News мэдээлсэн байна.

Гэхдээ цохилт өгөх шийдвэрийг Өмнөд Солонгосын саналд голлон тулгуурлаж гаргахаар байгааг эх сурвалжууд бас өгүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн мах худалдаанд гаргажээ

Image result for Нөөцийн махМах сүүний анхдугаар аяны хүрээнд хаврын цагт хэрэглэх махны нөөцийг бүрдүүлж амжжээ. Энэ жилийн хувьд нөөцийн махыг урьдын адил Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад худалдаалж байгаа юм. Нөөцөд бэлтгэсэн үхрийн ястай махыг 5750 төгрөг, хонины ястай махыг 5400 төгрөг, ямааны ястай махыг 4400 төгрөгөөр худалдаалж эхэлжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын зургаан дүүрэгт 108 дэлгүүр, Дархан хотод 118 дэлгүүр, Эрдэнэт хотод 21 дэлгүүрээр тус тус худалдан борлуулж байна гэж салбарын яамнаас мэдээллээ.

Зах зээлд нийлүүлж буй махны үнийг нийслэлийн статистикийн газрын 2017 оны 04 дүгээр сарын эхний долоо хоногийн дүн мэдээтэй харьцуулж үзвэл үхрийн махны үнэ 2195 төгрөг буюу 38.2 хувиар, хонины мах г 1440 төгрөг буюу 26.7 хувиар, ямааны мах 425 төгрөг буюу 9.7 хувиар тус тус хямд байгаа ажээ.

Нөөцийн махыг өнгөрсөн нэгдүгээр сард өвөлжилт хүндэрсэн аймгуудаас бэлтгэсэн билээ. Энэ жилийн хувьд 12 аж ахуй нэгж 15 мянга гаруй тонн махыг нөөцөлж бэлтгэжээ.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хаймин-ыг хүлээн авч уулзан хоёр улсын эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хоёр улсын эрүүл мэндийн салбар хооронд халдварт өвчний талаар харилцан туршлага солилцох, урьдчилан сэргийлэх; анхан шатны тусламж үйлчилгээ болон эх, хүүхдийн эрүүл мэнд; уламжлалт анагаах ухаан; анагаах ухааны сургалт болон эрдэм шинжилгээ зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж ирсэн юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг манай хоёр улс олон жилийн хамтын ажиллагаатай, ялангуяа эрүүл мэндийн салбарт 1991 оноос эхлэн хамтын ажиллагааны хэлэлцээр, төлөвлөгөөг 4 жилийн хугацаатайгаар байгуулан ажиллаж, Эрүүл мэндийн сайд нар харилцан айлчлал хийн, саналаа солилцсоор ирсэн гэдгийг дурдав. Тэрээр цааш хэлэхдээ, хоёр улсын ЭМЯ-д хоорондын 2012-2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хүчинтэй хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан уг төлөвлөгөөг шинэчлэн байгуулах саналыг боловсруулан ГХЯ-д хүргүүлсэн байгаа гэв.

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНХАУ-ын ЗГ-аас МУ-ын ЗГ-т олгож буй буцалтгүй тусламжийн тодорхой хувь болох 50 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарт зарцуулах болсонд баяртай байгаагаа дуулгалаа.

Элчин сайд ноён Син Хаймин анх удаа МУ-ын ЭМЯ дээр ирж байгаадаа талархалтай байна. Манай улсаас үзүүлж буй тусламж нь МУ-ын эрүүл мэндийн салбарын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, ард иргэдэд бодитой хувь нэмэр болно гэж итгэж байгаа. Цаашид хоёр улсын ЭМЯ-д хоорондын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх санамж бичгийг баталгаажуулах ажлыг эрчимжүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Увсад 3,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Image result for газар хөдөлжээУвс аймгийн Цагаанхайрхан суманд өчигдөр буюу энэ сарын 13-нд газар хөдөлсөн 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, Тус сумын төвөөс урд зүгт 34 км-т/ Ө-49010/00’’ У-94029/00’’-т байрлах Далан хуруу багийн “Үзүүрийн булаг” гэдэг газарт өдрийн 1:42 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол байхгүй гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон явган хүний замыг чөлөөлнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нараар ахлуулсан харьяа газар, агентлагийн дарга нар, дүүргүүдийн Засаг дарга нар болон холбогдох албаныхан өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж зам гаргах, автомашины зогсоол байгуулах, явган хүний замыг чөлөөлж нээх зарим байршлуудтай танилцлаа.

Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан, хашаа хатгасан 341 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна. Нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам, машин орох орц гарцыг хаасан эдгээр иргэн, аж ахуйн нэгжид НМХГ-аас хяналт шалгалт хийн, газар чөлөөлөх хугацаатай албан шаардлага хүргүүлжээ. Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Эзэмших газрынхаа хэмжээг хэтрүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн хашаа хатгасан, ТҮЦ байгуулсан аж ахуйн нэгж, иргэн олон байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт гэхэд хамгийн олон буюу 82 зөрчилтэй байршил байна. Бид 4 дүгээр сард байгтаад зөрчилтэй байршлууд дахь байгууллага, иргэдийн хашааг стандарт хэмжээнд хүргэж татуулж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, иргэдийн зорчих нөхцлийг бүрдүүлнэ. Газар чөлөөлөх шаардлагаын хугацаанд газраа чөлөөлөөгүй бол төрийн зардлаар татсаны дараа тухайн зардлыг төлүүлэх арга хэмжээ авна.” гэлээ.

Эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан, хашаа хатгасан 341 зөрчлийг дүүрэг тус бүрээр хүргэж байна.

Д/д

Дүүрэг

Эзэмшил газрынхаа хэмжээг хэтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага

Нийт зөрчилтэй иргэн, ААНБ

НЗД-ын захирамж

ДЗД-ын захирамж

1

Баянзүрх

27

55

82

2

Хан-Уул

18

13

31

3

Сонгинохайрхан

8

43

51

4

Сүхбаатар

27

26

53

5

Баянгол

50

56

106

6

Чингэлтэй

4

14

18

Нийт

134

207

341

Эдгээр байршлаас хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Лениний музейн баруун талд байрлах орон сууцны урд талаар шинээр гудамж, зам гаргах ажил, тус дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар сургуулийн баруун талд авто замын хөдөлгөөнд саад болж байгаа гражийг буулгах ажил, Татварын ерөнхий газрын хойд талд шинээр гудамж, зам гаргаж, автомашины газар дээрх болон доорх зогсоол байгуулах ажил, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр дэлгүүрийн зүүн талаар шинээр гудамж, зам гаргах ажилтай танилцлаа.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэлэхдээ “ААНБ, иргэд ингэж эзэмшлийн талбайн хэмжээгээ дур мэдэн тэлж, хашаа хатгаснаар галын болон эмнэлгийн машин орох боломжгүй болж, иргэд, хүүхдүүд тусламж авч чадахгүйд хүрэх эрсдлийг бий болгож байна. Эдгээр 341 байршлын нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлснөөр хот доторх хөдөлгөөний эрчим 20 гаруй хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Үүнээс гадна хамгийн гол нь иргэдийн аюулгүй байдлыг хангах юм.” хэмээн ярилаа.

Туслах замын нэвтрэх боломжийг нэмэгдүүлж, төв замынхаа түгжрэлийг бууруулдаг туршлага олон улсад бий. Манай улсын нийслэлд туслах замууд байдаг ч зарим аж ахуйн нэгж, иргэд нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн хашаа хатгаснаас түгжрэл үүсдэг. Тиймээс иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн тулд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг нээнэ гэдгийг хотын дарга онцоллоо. Зөвшөөрөлгүй баригдсан хашаа, хайс саадыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг зориулалтаар нь ашиглаж, авто зам, явган хүний нэвтрэх урсгалуудыг нэмнэ. гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголбанкны хяналтын зөвлөл хуралджээ

Image result for МонголбанкМонголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал саяхан /2017.04.12/ болжээ. Хурлаар Монголбанкны дотоод аудит ба эрсдэл, валютын улсын нөөцийн удирдлагын талаар зөвлөлийн гишүүн Л.Ариунаагийн илтгэлийг сонсож, засаглалын эрсдэлийн үнэлгээ хийх, гадаад өр зээлийн дарамтыг хөнгөвчлөх, зардлыг багасгах талаар Монголбанкинд зөвлөмж өгөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн Хяналтын зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон гишүүдийн ажил үүргийг шинэчлэн баталлаа. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны эрх зүйн орчин, бүтцийн тогтолцоог боловсронгуй болгох, Монголбанк, банкны системийн ашиг алдагдал, төлбөрийн тэнцэл, өр авлагын асуудалд онцгойлон анхаарч, Монголбанк болон холбогдох талуудтай илүүтэй хамтран ажиллахын чухлыг Хяналтын зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр онцлон тэмдэглэв.

Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу Монголбанк дээр 2017 оны гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр ажилласан ОУВС-ийн ажлын хэсгийн гишүүдийн Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх дүгнэлт, саналыг танилцуулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон сууцны үнэ өсчээ

Image result for Орон сууцны үнэ өсчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 3-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн 3-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1,01 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1.0%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0,17 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 3-р сарын үр дүнтэй харьцуулахад 3,34 хувиар буурсан байна. Үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,15 гарсан. Энэ нь өмнөх сараас 0,98 хувиар өссөн байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,61 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,91. Суурь үеэс 8,7%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,99 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6,10 хувиар буурсан үзүүлэлт юм.

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,01

1,15

0,91

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

1,0%

15,4%

-8,7%

Өмнөх сартай харьцуулахад

0,17%

0,98%

-0,99%

Оны эхэнтэй харьцуулахад

0,10%

-0,06%

-1,04%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-3,34%

-0,61%

-6,10%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4906 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

Categories
мэдээ нийгэм

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулна

Related imageП.Н.Шастиний нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр тус эмнэлэгийн зүрхний мэс заслын тасгийн эмч нар болон БНСУ-ын эмч нарын баг ирэх зургадугаар сарын 18-наас 25-ны өдрүүдэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулахаар болжээ.

Үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс онц хүнд хэлбэрийн эмгэгтэй, яаралтай мэс засал хийх шаардлагатай хүүхдүүдэд тухайн өдрүүдэд Монгол, Солонгос эмч нар хамтран мэс засал хийх аж. Тухайн үзлэгт хамрагдахыг хүссэн хүүхдүүдийн ар гэрийнхэн гуравдугаар эмнэлэгийн Зүрхний мэс заслын тасагт хандах боломжтой юм байна.