Categories
мэдээ нийгэм

Батлан хамгаалахын сайд хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад хатуу арга хэмжээ авна

Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд 311, 350-р анги байлдааны буудлага хийж бэлтгэлээ хангах явцад гарсан ослын талаарх мэдээллийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хүлээн авсан даруйдаа шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн хэмээн БХЯ-наас мэдээллээ. Осол гарсан даруйд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үүрэг гүйцэтгэж байсан эмнэлэгийн бие бүрэлдэхүүн, эмч нар осолд өртсөн цэргийн алба хаагчдад эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийг үзүүлэн, улмаар 20:15 цагт Цэргийн төв эмнэлэгт хүргэн шаардлагатай эрчимт эмчилгээнд оруулсан байна. Өнөөдрийн байдлаар шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч гурван цэргийн алба хаагч эмнэлгээс гарч, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нар энгийн тасагт шилжиж биеийн байдал тогтвортой байна. Батлан хамгаалах яамны удирдлага шархадсан цэргийн албан хаагчид тэдний ар гэрийнхэнтэй уулзан холбогдох хууль журамд заасны дагуу дэмжлэг үзүүлжээ.

Мөн байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцож албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр цэргийн албан хаагчид хүндэтгэл үзүүлэн оршуулах ажилд Батлан хамгаалах яамны удирдлагууд оролцож, ар гэрт нь эмгэнэл илэрхийллээ.

Батлан хамгаалахын сайд энэхүү осолтой холбогдуулан тухайн өдрийн /2017 оны 4 дүгээр сарын 11/ 22 цагт сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулж Тавантолгойд явагдаж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургуулийг зогсоох, байлдааны галт хэрэгслэл, буудлагын зэвсэг техникүүдтэй харьцахыг цэргийн ажиллагааны стандартын дагуу явуулах, галт зэвсэгтэй харьцахаас өмнө заавал 3-5 удаа хуурай дадлага хийлгэж нэг бүрчлэн сургасны дараа ажиллагааг явуулж байх талаар хатуу үүрэг чиглэл өгсөн байна. Энэ сарын 14-ны өдөр сайдын зөвлөлийн хурлыг дахин хуралдуулан 4-р сарын 11-ны өдрийн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилт явц, байдлыг шалган Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, хошууч генерал З.Болдбаатараар ахлуулсан ослын шалтгаан нөхцлийг тогтоох үүрэг бүхий ажлын хэсгийн хяналт шалгалтын явцын дүгнэлт, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваагийн илтгэл, мэдээллийг хэлэлцэж мөн гуравдугаар сарын 15-ны өдрийн тушаалаар БХЯ-ны дэд сайдаар ахлуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөлийн ажлын дүгнэлт, танилцуулгыг сонсон хэлэлцлээ. Батлан хамгаалах яамны зүгээс ажлын хариуцлагыг сайжруулах, цэргийн сургалт бэлтгэлийг стандартын дагуу явуулах тухай тушаал, албан даалгавар, үүрэг чиглэлийг удаа дараа өгч байсан. Тиймээс хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад шүүх, цагдаагийн байгууллагын дүгнэлт, БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсгүүдийн дүгнэлтийг үндэслэн хатуу арга хэмжээ авах санал боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

“Гурван баатар” зураг 1.718 сая ам.доллараар зарагджээ

Оросын нэрт зураач Виктор Васнецовын “Баатар” хэмээх зураг Christie”s дуудлага худалдаагаар 1.718 сая ам.доллараар зарагдаж дээд амжилт тогтоолоо. Зураг 1920 онд зурагдсан бөгөөд өмнө нь нэг ч удаа дуудлага худалдаагаар орж байгаагүй аж. Өнгөрсөн хугацаанд нэг л хүнд хадгалагдаж байжээ. Виктор Васнецовыг монголчууд “Гурван баатар” зургаар нь сайн мэдэх билээ.

28-ны орой болсон уг дуудлага худалдаагаар мөн Верещагины “Распятие на кресте у римлян” зураг 2.675 сая ам.доллараар зарагджээ. Энэ зураг бол түүний “Взрывание из пушек в Британской Индии” “Казнь через повешение в России” гурвал зургийн нэг нь юм.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөлийн ээлжит хурал болно

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Шадар сайдын өрөөнд болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдрийн зөвлөлийн ээлжит хурлаар, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний нэгдүгээр улиралд хийж байгаа ажлын явцыг танилцуулах юм.

Мөн “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин болох” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын төсөл боловсруулах ажлын хэсгийн ажлын явцыг танилцуулах юм.

Аймгуудад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл байгуулах ажлын явцын танилцуулгыг хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

БНАСАУ цөмийн туршилт хийж, пуужин харваж байгааг Монгол Улс эсэргүүцэж байна

БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн анхааруулгыг үл харгалзан, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчин удаа дараа цөмийн туршилт хийж, баллистик пуужин харван бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүйжүүлж буй үйлдлийг Монгол Улс эрс эсэргүүцэж байна.

Зүүн хойд Азийн бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг даамжруулахаас зайлсхийж, асуудалд хүлээцтэй хандаж, аливаа маргааныг гагцхүү яриа хэлэлцээний замаар зохицуулахыг холбогдох талуудад уриалж байна.

Монгол Улс Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой гэж үздэг. ЗХА-ийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад яриа хэлэлцээний бүхий л боломжит суваг, механизмыг ашиглан, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг санаачилгаар дамжуулан цаашид ч хүч чармайлт гаргах болно хэмээн Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэлд дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Коксжих нүүрсний ханш 314 ам.долларт хүрлээ

Коксжих нүүрсний ханш өнгөрсөн пүрэв гаригт 4.6 хувиар өсөж, тонн нь 314 ам.доллартой дүйн, сүүлийн зургаан жилийнхээ дээд түвшинд хүрснийг mining.com-д тэмдэглэжээ. Австралийн Күинслэнд мужийг Дэбби хар салхи дайрч, төмөр замын дөрвөн сүлжээг засварлах шаардлагатай болсноос шалтгаалж уг таваарын үнэ өсөж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Ер нь сүүлийн хоёр сарын дотор коксжих нүүрсний ханш хоёр дахин өссөнийг эдийн засагчид онцолж байна.

Хэдийгээр Күинслэндэд төмөр замын сүлжээнүүдийг өмнөх долоо хоногийн эцэст нээсэн ч хамгийн гол нь болох “Goonyella”-г засахад дөрвөн долоон хоног шаардлагатай аж. Улмаар Хятад, Энэтхэг, Японд нийлүүлэх Австралийн 12-13 сая тонн нүүрсний тээвэрлэлт саатаж буй гэнэ. сонирхуулахад, Хятадын хүрэн болон коксжих нүүрсний импорт хоёрдугаар сарынхаас 25 хувиар өсөж, 22.1 сая тоннд хүрсэн байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалаанд 100 сая төгрөгийн азтан тодорчээ

Image result for НӨАТ-ын суглааНӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа. Өнөөдрийн тохирлоор гуравдугаар сард хэвлэгдсэн 2.3 сая гаруй баримт оролцсон юм.

АЗЫН ДУГААР: 34 41 93 52

СУПЕР ШАГНАЛЫН ДУГААР: 70 37 51 53

Тохирлоор азын дугаар таарсан баримттай 9,974 хүн 20 мянган төгрөг, 999 хүн 100 мянган төгрөг, 122 хүн 500 мянган төгрөг, 10 хүн дөрвөн сая төгрөг, хоёр хүн 20 сая төгрөг, нэг хүн 100 сая төгрөгийн азтан болов.

Харин супер шагнал болох 200 сая төгрөгийн эзэн тодорсонгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОЛИМПИК РЕЗИДЕНС: Загварын байр нээгдлээ

http://www.olympic-residence.com

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөр настай хүн өөд болжээ

Дэлхийн хамгийн өндөр настай хүн уржигдар Италид 117 насандаа өөд болсон тухай эх сурвалжууд мэдээллээ.

Эмма Морано 1899 оны 11 дүгээр сарын 29-нд Италийн Пьемонт мужид мэндэлжээ. Тэрбээр 1800-гаад оны үеийн амьд сэрүүн байсан сүүлчийн хүн байсан юм.
Түүний ийм урт насалсан нь ген болон хоолны дэглэмтэй холбоотой бололтой. Ээж нь 91 насалсан бол эгч нар нь 100 насалж байжээ. Тэрбээр өдөрт гурван өндөг идэх дэглэмийг 90 гаруй жилийн турш баримталсан гэнэ. Гурван өндөгний хоёрыг нь түүхийгээр иддэг байжээ.
Гурван зууныг дамнан наслахдаа Эмма Морано дэлхийн хоёр дайн, Италийн 90 гаруй засгийн газрын нүүрийг үзжээ. Түүний ганц хүү нь зургаан сартай байхдаа эндсэн аж.
АНУ-д төвтэй Геронтологийн /насжилт судлалын/ төвийн мэдэгдсэнээр, Эмма Морано өөд болсноор 1900 оны гуравдугаар сарын 10-нд төрсөн, Ямайкийн иргэн Вайолет Браун өдгөө амьд сэрүүн байгаа дэлхийн хамгийн өндөр настан боллоо.

Categories
мэдээ нийгэм

Гар хөл, амны өвчнөөр бага насны хүүхдүүд өвчлөх нь их байна

Сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа гар, хөл, амны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан дараахи зөвлөмжийг иргэд, олон нийтэд хүргэж байна.
Бяцхан үрсийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж, аливаа өвчний шинж тэмдэг болон яаралтай үед авах арга хэмжээ, эмчилгээний арга зам болон бусад мэдээллийг сайтар мэдэж байх нь чухал билээ.


Categories
мэдээ нийгэм

Тусгай зөвшөөрлийн шинжээч нар гэрээгээр ажил гүйцэтгэдэг

Эрүүл мэндийн яам “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хууль болон Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд нийцүүлэн гадаадын хөрөнгө оруулалттай болон улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, оношлуур үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, импортлох тусгай зөвшөөрлийг олгож байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 19.11 заалтын дагуу Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд орон тооны бус шинжээчийг ажиллуулдаг. 2017 онд шинжээч нарын сонгон шалгаруулалтыг хийж, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 1 сарын 16-ны өдрийн 23 дугаар тушаалаар 33 хүнийг тусгай зөвшөөрлийн шинжээчээр томилон “Ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байгаа бөгөөд дээрх хүмүүст зориулсан сургалт зохион байгуулж байна. Сургалтад эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож хэлсэн үгэндээ Шинээр сонгогдсон шинжээч нарын тусгай зөвшөөрлийн холбогдолтой хууль, журам, эрүүл мэндийн байгууллагын бүтэц үйл ажиллагааны стандарт стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагын ажлын байранд хяналт үнэлгээ хийх нэгдсэн арга зүйгээр хангаж чадавхжуулахын тулд энэ сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтын хөтөлбөрт та бүхний цаашдын ажилд хэрэгцээтэй мэдээллүүд багтсан тул идэвхитэй оролцохыг хүсье. Энэ сургалтын бас нэг зорилго нь эрүүл мэндийн болон эм хангамжийн байгууллагуудад үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгохын тулд харилцан ярилцаж, санал солилцохоор төлөвлөсөн. Иймд өөрсдийн мэдлэг, туршлагад тулгуурлан тухайн байгууллагын үйл ажиллагааг үнэлэхэд тохирох шалгуур үзүүлэлтийг оновчтой сонгоход дэмжлэг үзүүлэхийг хүсье гэлээ.