Categories
мэдээ нийгэм

Улсын шалгалтын хуваарь гарлаа

Image result for Улсын шалгалтын хуваарь

Боловсролын үнэлгээний төвөөс Улсын шалгалтын хуваарийг зарлалаа. Улсын шалгалт нь ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн үндэсний чанарын үнэлгээнд дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх зорилготой юм. Улсын шалгалтыг 2017 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р ангийн төгсөгчдөөс авна. 2017 оны улсын шалгалтын хуваарь.

Улсын шалгалт зохион байгуулах тухай

Нэг. ЗОРИЛГО

БШУ-ны Сайдын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/309 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон боловсролын чанарын үнэлгээний” журмын 4.1-д заалтын дагуу бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн үндэсний чанарын үнэлгээнд дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэхэд оршино.

Хоёр. ХАМРАХ ХҮРЭЭ

2015-2016 оны хичээлийн жилд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшиж буй төгсөх ангийн суралцагчид хамрагдана.

Гурав. УЛСЫН ШАЛГАЛТЫН СЭДЭВ ДААЛГАВАР

  • 5, 9, 12-р ангийн улсын шалгалтын сэдэв даалгавар нь Монгол улсад хэрэгжүүлж байгаа боловсролын үндэсний болон цөм хөтөлбөрийн агуулгад нийцсэн байхаар зохиогдсон байна.
  • Улсын шалгалтын сэдэв даалгаврын блупринтийг бага, суурь, бүрэн дунд боловсролын агуулгын хүрээнд зохиосон байна.
  • Улсын шалгалтын сэдэв даалгаврын бүтэц нь тест, задгай даалгавар хосолсон хэлбэрээр боловсруулагдана.
  • Нэгдмэл агуулга бүхий шалгалтын сэдэв даалгаврууд нь дараах агуулгыг хамарсан байна. Үүнд:
  • 5-р ангийн байгаль шинжлэлийн шалгалт “Хүн байгаль” хичээлийн агуулгыг
  • 9-р ангийн байгалийн ухааны шалгалт “Биологи”,”Газарзүй”, “Физик”, “Хими” хичээлийн агуулгыг
  • 9-р ангийн нийгмийн ухааны шалгалт “Түүх”, Нийгмийн ухаан”, “Англи хэл” хичээлийн агуулгыг
  • 9-р ангийн монгол хэлний шалгалт “Монгол хэл”, “Монгол бичиг”, “Уран зохиол” хичээлийн агуулгыг
  • 12-р ангийн гадаад хэлний шалгалт ”Англи хэл”, “Орос хэл” гэсэн хоёр хичээлийн аль нэг агуулгыг /сурагч сонгоно/
  • 12-р ангийн сонгосон агуулгын шалгалт нь “Биологи”,”Газарзүй”, “Физик”, “Хими” “Нийгэм судлал” хичээлүүдийн аль нэг хичээлийн агуулгыг /сурагч сонгоно/
  • БҮТ-ийн вэб сайтад тавигдсан боловсролын чанарын үнэлгээний судалгаа болон Улсын шалгалтын сэдэв даалгаврууд нь улсын шалгалтын жишиг даалгавар болно.

БШУ-ны Сайдын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/309 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон боловсролын чанарын үнэлгээний” журмын 4.1-д заалтын дагуу дараах шалгалтуудыг зохион байгуулна.

Анги

Шалгалтын нэр

5-р анги

Математик

Монгол хэл

Байгаль шинжлэл

9-р анги

Монгол хэл

Математик

Байгалийн ухаан

Нийгмийн ухаан

12-р анги

Математик

Монгол хэл

Гадаад хэл

Сонгосон агуулга

Categories
мэдээ нийгэм

“Монгол хүн” хүмүүжлийн аяныг эцэг эхчүүдийн дунд зохион байгуулна

НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хөгжлийн хороо , Боловсролын яам, нийслэлийн боловсролын газар, Чингэлтэй дүүрэг хамтран Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд эцэг эхийн анхдугаар зөвлөгөөнийг УБ паласын их танхимд дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 3000 эцэг эх оролцоотойгоор амжилттай зохион байгууллаа. Монгол хүн хүн аян нь Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулиас эхлэн хүүхдийн хүмүүжил нэгт тавигдаж, ирээдүйн монгол хүүхдийг төлөвшүүлэх зорилготой хөтөлбөр юм.

Даяаршлыг дагаад хүүхдийн мэдээлэл олж авах эх үүсвэрүүд нэмэгдэж байна. Богино хугацаанд мэдээлэл олж авах боломж нээгдсэн ч бараан сөрөг мэдээллүүдийн дунд төөрөх нь мөн хурдан болжээ. “Монгол хүн” аян нь Багш, эцэг эхчүүд, төрийн байгууллагууд хамтран хүүхдийн хүмүүжлийг зөв чиглүүлэх, ирээдүйн аз жаргалтай хотын зөв иргэн болгох зорилготой юмаа. Нийгмийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр орчин үеийн Монгол иргэний язгуур суурь чанаруудыг төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжлийн талаар төр засгийн оновчтой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

“Монгол хүн” хүмүүжлийн аяныг санаачлагч НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ “Хүн болгон математикч болохгүй ч эцэг эх болдог. Тийм учраас багаас нь зөв хүмүүжүүлж, төлөвшүүлэх асуудал боловсролын системийн тулгамдсан асуудал болоод байна. Эцэг эхчүүд сургууль, багш нар даатгаад орхидог тогтолцоог халж хамтран ажиллаж, хүүхэддээ цаг гаргах ёстой. Амжилт гаргаж буй хүүхдүүдийн ард хүүхдээ дэмждэг, цаг гаргадаг, зөв хүмүүжүүлдэг эцэг эх байдаг. Тиймээс өнөөдрийн эцэг эхийн зөвлөгөөнөөр нийгэмд Монгол хүнээ бэлтгэхэд ямар асуудлууд тулгараад байгаа, хүүхдийн хүмүүжилд ямар орчин нөлөөлж байгаа, төр засгийн ямар бодлого үгүйлэгдэж байгаа, мөн эцэг эхийн үүрэг роль ямар чухал болохыг зөвлөлдсөн маш ач холбогдолтой зөвлөгөөн анх удаа боллоо. Манай эцэг эхчүүд боловсролын салбарынхан маш идэвхтэй оролцлоо”.

“Монгол хүн” Хүмүүжлийн аянд төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг 623, 225 сургууль, 8 боловсролын төв хамрагдах бөгөөд аянг 2020 он хүртэл жил бүр 4 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэхүү аяны хүрээнд Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, солилцох, Багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэв.

Categories
мэдээ нийгэм

Толгойтын 3.6 км замын ажлыг энэ зун дуусгана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 14 хоног тутамд зохион байгуулдаг “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт өнөөдөр Сонгинохайрхан дүүргийнхэн оролцож мэдээлэл хийлээ. Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлтэй, түргэн шуурхай хүргэж байх үүднээс нийслэлийн есөн дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг юм. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа нар дүүрэгтээ хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Толгойтын эцсээс Орбитын уулзвар хүртэл 3.6 км замыг энэ зундаа багтаан дуусгахаар ажиллаж байна. Мөн Үйлдвэрчний гудамжийг “Москва хороолол”-той холбох зам энэ жилээс эхлэн хийгдэж эхэлнэ. Ойрын хоёр жилдээ багтааж туслах замуудын ажил хийгдсэнээр Улаанбаатар хотын баруун чиглэл рүү чиглэсэн замын ачаалал буурах болно. Мөн сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулах арга хэмжээг авч байна ” хэмээлээ.

Тус дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгөөр 120 хүүхдийн ортой 41 дүгээр яслийн өргөтгөлийн ажил, концессын гэрээгээр 188 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг хийж гүйцэтгэсэн. Мөн 20, 22-р хорооны цэцэрлэгийн барилгын ажил 60 хувьтай байгаа аж. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 3-р хорооны хуучин өрхийн эмнэлэг, 31-р хорооны ахуйн үйлчилгээний байруудыг засварлан цэцэрлэгийн зориулалттай болгосон байна. Мөн дүүргийн хэмжээнд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 13 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Байгаль орчны газарт хүргүүлсэн гэдгээ дүүргийн удирдлагууд хэлж байлаа.

“Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой. 15,000-аас дээш хүн амтай хоёр хороо байна. Хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 10,000-аас дээш хүн амтай 9 хороог хуваах судалгааг гаргаж ИТХ-д хүргүүлээд байгаа. “Иргэдээ сонсъё” аян зохион байгуулж 32 хорооны 2500 орчим иргэний давхардсан тоогоор 490 орчим асуулт, саналыг бичгээр авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дэс дараатай шинэчлэх ажлын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагын үнэлэлт дүгнэлтийг гаргуулан иргэдээс санал авч хот төлөвлөлтийн газарт хүргүүлээд байгаа” хэмээн Засаг дарга Ж.Сандагсүрэн ярьж байв.

Сонгинохайрхан дүүрэг цаашид хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын аижл хийхээр төлөвлөсөн аж. Тухайлбал, Австри Улсын хөнгөлөлттэй зээлээр дүүргийнхээ нутаг дэвсгэрт 100 камер, 10.587 гэрэлтүүлэг хийхээр төлөвлөжээ. Гэрэл цахилгаанд холбогдоогүй 1300 айлыг нийслэлийн төсвийн санхүүжилтээр 100 хувь эрчим хүчинд холбох аж. Мөн 640 хүүхдийн суудалтай 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Түүнчлэн 6, 25, 26, 32-р хороодод БНХАУ-ын буцалтгүй тусламжаар сургуулийн барилга шинээр барих ажлыг эхлүүлж ерөнхий боловсролын бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллэх боломжтой болгон анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлэхээр зорьж буй аж. Мөн 9, 62, 65, 76, 106, 107, 122-р сургуулийн өргөтгөлийн барилга, Ирээдүй цогцолборын бага сургуулийн давхарын өргөтгөлийн барилгын ажлуудыг конценсийн гэрээгээр эхлүүлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг огцруулахыг шаардлаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад албан бичиг илгээлээ. Тэрбээр Тавантолгойд болсон ослын талаар салбар хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ өнөөг хүртэл мэдэгдэл хийхгүй байгаад харамсаж буйгаа илэрхийлэн, цэргийн албан хаагч энхийг цагт амиа алдсан нь сайдын алдаа гэдгийг тодотгожээ.

Тиймээс Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага тооцон, яаралтай огцруулж, түүний оронд мэргэжлийн хүн томилохыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас шаардсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Их засаг” их сургуулийн оюутан хонхны баяраа тэмдэглэж яваад нас баржээ

Image result for Хонхны баяр“Их Засаг” их сургуулийн төгсөлтийн баярын арга хэмжээ энэ сарын 15-нд буюу өнгөрөгч баасан гаригт болсон.

Хонхны баярын албан ёсны арга хэмжээ дууссаны дараагаар тус сургуулийн нягтлан бодохын ангийн төгсөх курсийн оюутнууд Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлах амралтын газарт очсон байна. Энэ үеэр тус ангийн нэгэн оюутан амь насаа алдсан хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа юм байна.

Цагдаагийн ерөнхий газраас хонхны баярыг архи, согтууруулах ундаагүй тэмдэглэх уриалгыг их, дээд сургуулийн удирдлагуудад хүргүүлж, аливаа осол хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хамтарч ажиллахыг санал болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор 10 сартай хүүхэд амь насаа алджээ

Image result for Зам тээврийн ослоор2017 оны 4-р сарын 15, 16-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 618 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 466 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүний 8 нь хүүхэд байсан байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8 осол, мөргөлдсөн 14 осол, онхолдсон 4, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.

Тухайлбал:

  • СХД-ийн нутаг Москвагийн гудамж “Lux oil” ХХК-ны урд замд T.Prius-20 маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож 10 сартай Г-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн. Хэргийг Замын цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
  • БЗД-ийн нутаг Хонхорын зам “Бумбат” амралтын газрын урд замд N.X trail маркийн Д жолоочтой автомашин онхолдож зорчигч 18-19 насны 3 хүн гэмтсэн

Орон нутагт:

  • Төв аймгийн Сэргэлэн сумын “Довийн гуанз” гэх газар T.Prius-20 маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч 44 настай Г-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Categories
мэдээ нийгэм

“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг ээж, аавууд шаардлаа

Өнөөдөр ямар нэгэн намд харьяалалтай биш цахим сүлжээгээр нэгдсэн ээж, аавуудын төлөөлөл хүүхдийн 20 мянган төгрөгийг бүх хүүхдэд ижил тэгш олгох, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг шаардаж “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хуралд залуу ээж, аавуудыг төлөөлж А.Гарамханд, Т.Энх-Төр, Ц.Ариунаа нар оролцлоо. Тэд хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай өгснөөр сургууль дээр нь ялгаварлан гадуурхалт хүртэл гарч байна. Хүүхдүүд бие биенээсээ “чи 20 мянга авдаг уу” гэж асууж байна. Хэрвээ “авдаг” гэвэл танайх ядуу айл юм байна шүү дээ гэж гадуурхаж байна гэдгийг онцлон ярив. Мөн төсвийн тодотголд нэмж оруулж ирсэн 400 тэрбум төгрөг, хэмнээд байгаа 80 тэрбум төгрөгөө хүүхдүүддээ яагаад өгчихөж болохгүй байгаа юм бэ, энэ мөнгө чинь та нарын хармайнаас гараагүй, татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч байгаа шүү хэмээж байлаа.

А.Гарамханд: “Би 0-6 насны гурван хүүхэдтэй ээж. Бид ажлын байртай бол ингээд сууж байхгүй шүү гэж төрдөө хандаж хэлмээр байна. “Цалинтай ээж” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлмээр байна. Энд тусгаж өгсөн зүйлийг би уншиж өгье. “Ээжүүд цалин авдаг болсноор манай өрхийн орлого нэмэгдсэн. Нөхөр маань ганцаараа хүчирдэггүй байсан амьдрал дуусгавар болсон. Тийм болохоор би азжаргалтай ээж” гэнэ. Тийм болохоор бид энэ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээч ээ л гэж байгаа юм. Түүнээс биш нам яриад улстөржих гэсэнгүй. Азжаргалтай гэр бүл болж нөхөрийнхөө ажилд бага ч гэсэн тус нэмэр болмоор байна. Хүүхдийн мөнгө хүүхдийн ирээдүйд өгч байгаа мөнгө шүү. Халамжийн хавтгайрсан бодлого биш шүү. Өрхийн амжиргааг тодорхойлох нэрээр 4.5 тэрбум төгрөгийг үр дүнгүй судалгаанд зориулж байхаар 1.3 сая хүүхдэдээ тараагаад өгчихгүй яасан юм бэ. Энэ бол ирээдүйд нь зарцуулж байгаа мөнгө шүү гэдгийг дахин хэлмээр байна. Бид дараа дараагийн алхмыг хийх болно. Мөн энд гарын үсэг зуруулж байгаа. “Ээжүүдийн оролцоо, монголын ирээдүй”, “Халамж ба хүүхдийн мөнгө” гэсэн цахим группүүдээр бид нартай нэгдэж болно шүү” хэмээв.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар хур тунадас, цас орж цасан шуурга шуурч, сэрүүснэ

Image result for хур тунадас, цас орж цасан шуурга шуурч, сэрүүснэ18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хэсгээр, 19-нд төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 18-нд нутгийн зүүн хагаст, 20-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Дорлигжав: Ерөнхийлөгч гэхээсээ намууд, фракци, бүлэглэл төрийн бодлогыг завхруулж ирсэн

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэнийг манай уншигчид санаж байгаа буй за. Тэрбээр “Ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгчөөр удирдуулсан Засгийн газартай ардчилсан Монгол Улс байх ёстой гэсэн хуулийн төсөл боловсруулсан” гэлээ.

Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байгаа шалтгаанаа ийнхүү тайлбарласан юм. “УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд эхэллээ.

Ерөнхийлөгч нь ард түмнээсээ сонгогдлоо, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээ томилдог. Засгийн газар нь аймаг, нийслэлийн Засаг дарга нараа томилдог, тэр дарга нь сумын даргаа томилдог, чөлөөлдөг байх удирдлагын босоо тогтолцоог бий болгоё гэсэн үзэл санаагаар төслийг боловсруулсан.

Энэ тохиолдолд намууд хууль тогтоох үйл ажиллагаанд оролцоно. Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа улс төрийн намуудын нөлөөллөөс ангид болно.

Ингэж босоо удирдлагын тогтолцоо бүрдүүлэхийн ач холбогдол нь боловсон хүчин, удирдах хүчнийг сонгохдоо ямар нэг үзэл бодлын ялгаагүйгээр, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн менежер дарга нарыг томилох боломж олгоно. Итгэл дааж ажиллаж чадахгүй хариуцлага алдвал шуурхай арга хэмжээ аваад явна.

Одоогийн тогтолцоогоор нэг хүнийг чөлөөлөх гэж өчнөөн юм болдог, нэг нам, фракц хамгаалдаг зовлон бий.

Энэ нь эцсийн дүндээ Монголын төр засаг асуудлыг хурдан шуурхай бодитой шийдэх, үйл ажиллагааны үр дүн нүдэн дээр хурдан гарах, төрийн зарчимч үйл ажиллагаа олон нийтэд ил тод болох, үйлчилгээний чанар сайжрах талтай.

Манай ардчилсан шинэ Үндсэн хууль үйлчлээд 30-аад жил болж байна. Аливаа улс оронд 30-аад жилийн давтамжтай нийгэм, эдийн засаг, улс төрийн томоохон өөрчлөлт явж байдаг. Энэ цаг үе нь ч болж байна.

УИХ-аас боловсруулж байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эсэргүүцэж байна. Яагаад гэвэл нэгдүгээрт, давхар дээлтэй байхыг Үндсэн хуулийн хэмжээнд баталгаажуулахаар байгаа.

Одоо бол Үндсэн хуулийн цэцийн тайлбараар УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хавсраад явж байгаа. Гэтэл давхар дээлтэй байж болохоор төсөл боловсруулсан.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн олон эрхийг Ерөнхий сайд руу шилжүүлэхээр заасан байна. Хүчтэй Ерөнхий сайдтай болно гэсэн яриаг үндэслэн хийсэн бололтой юм.

Өнгөрсөн 27 жилд Монгол Улс дөрвөн Ерөнхийлөгчтэй байлаа.

Төрийн ажил явдаггүй, боловсон хүчний бодлого оновчгүй, хариуцлагагүй хүмүүсийг тавьдаг, хариуцлага тооцож чаддаггүй, хөрөнгө мөнгөө оновчтой зарцуулж чаддаггүй, ууж иддэг, эргээд шалгаж чаддаггүй бүх шалтгаан дөрвөн Ерөнхийлөгчөөс болоогүй. Асуудал нь Ерөнхийлөгч нарт гэхээс илүү энэ парламентад суудалтай намууд, намууд дотор байдаг фракц бүлэглэл төрийн бодлогыг завхруулж, үймүүлж ирсэн.

УИХ-ын сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог. Тэр хүнд нэмээд эрх мэдэл өгнө гэдэг намуудын эрх мэдлийг улам нэмэгдүүлж, боловсон хүчнийг улам үймүүлнэ гэсэн үг.

Асуудлын мөн чанарыг зөв тайлж, зөв уншиж шийдэх ёстой. Өнгөрсөн 27 жилийн төрийн доголдол юунд байна вэ гэдгийг төсөл боловсруулсан нөхдүүд олж хараагүй байна.

Эрх баригчдын боловсруулсан төслийг би хардаж байгаа. Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болъё гэсэн юм явж байгаа.

Зургадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг далимдуулж хойшлуулах, цаашдаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулахгүй байх далд санаа агуулж байх талтай. Ийм зүйл хийж болохгүй, тууштай эсэргүүцнэ.

Яагаад би Үндсэн хуулийн талаар бие дааж төсөл боловсруулахаар болов гэхээр энэ хуулийг батлалцаж явсан хүн. Энэ 27 жилд төрийн өндөр дээд албыг хашиж явсан, төрийн ажлын жаргал зовлон бэрхшээлийг өөрийн биеэр туулсан.

Ингэж явахдаа Үндсэн хуулиндаа байгаа системийн гажгийг олж харсан. Олон зүйлийг хийхийг оролдсон ч Үндсэн хуульд хүрээд тулж, гацаж байсан.

Одоо энэ зөрчлийг арилгах, Монгол шуурхай төртэй болох шаардлагатай. Амьдрал шаардаж байна. Дэлхийн эдийн засаг, геофолитикийн орчин хурдтай өөрчлөгдөж байна. Бид дотроо хэрэлдээд суух боломжгүй.

Ийм учраас ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгчөөр удирдуулсан Засгийн газартай ардчилсан Монгол Улс байх ёстой гэж хуулийн төсөл боловсруулсан” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Шүүхийн иргэдийн төлөөлөгчид Төрийн ордонд зөвлөлдөж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран зохион байгуулсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд анх удаа болж байна.

Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын есөн дүүргээс ирсэн 400 гаруй шүүхийн иргэдийн төлөөлөгчдөөс гадна төрийн болон төрийн бус байгууллага, судлаачид зэрэг нийтдээ 800 гаруй төлөөлөгчид оролцож, шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо, хөгжлийн хандлага, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн тэдгээрийг даван туулах, хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулах санал, зөвлөмж гаргах юм.

Зөвлөгөөн нь “Шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн оролцоо-Уламжлал ба өнөөгийн байдал”, Шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн оролцоо-Хөгжлийн хандлага” гэсэн үндсэн хоёр сэдэвтэй.

Монгол Улсын хэмжээнд анхан шатны шүүхийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн шүүх хуралдаанд 2015 онд 3368 иргэдийн төлөөлөгч, 2016 онд 4567 иргэдийн төлөөлөгч тус тус оролцсон байна.