Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулгын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл, уг ажлын зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр байгуулагдсан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газраас анхдугаар зөвлөлдөх санал асуулгын талаар өнөөдөр (2017.04.18) хэвлэл мэдээллийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Энэ үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, ажлын дэд хэсгийн ахлагч М.Оюунчимэг, анхдугаар санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга, Улсын Бага Хурлын гишүүн асан Үндсэн хууль судлаач Д.Ламжав, зөвлөлийн гишүүн, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор Г.Чулуунбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан нар оролцов.

Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар энэ үеэр хэлэхдээ, Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар хандаж байгаа. Эхний хэмжилт нь Үндэсний статистикийн хорооноос олон улсын аргачлалын үндсэн дээр боловсруулсан санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын нийт өрхөөс 1570 өрхийг сонгон авч, тэдгээр айл өрхөөс нэг хүнийг анхдугаар зөвлөлдөх санал асуулгын судалгаанд хамруулсан. Энэ судалгааны ажлыг 2017 оны 04 дгээр сарын 12-ны өдрөөс эхлэн орон даяар явуулж байна. Харин хоёр дахь хэмжилт нь зөвлөлдөх санал асуулгын судалгааны эхний шатанд хамрагдсан эдгээр иргэдээс 750 иргэнийг сонгож, энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд болох хэлэлцүүлэг мэтгэлцээнд оролцуулах юм. Эдгээр иргэдэд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад заагдсан үндсэн зургаан сэдвийн хүрээний 13 асуудлаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлэн тодорхой мэдээлэл, ойлголтой болсны дараа санал асуулгыг явуулах юм. Энэхүү мэтгэлцээний үр дүнгээс монгол хүний саруул ухаан харагдана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг Улсын Их Хурлын тогтоолоор найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг зөвлөл нь анхдугаар зөвлөлдөх санал асуулгын дүнг нэгтгэн зөвлөмж гаргаж Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх үүрэгтэй ажиллаж байгаа юм.

Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд болон анхдугаар санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хонконг, Сөүлийн нислэг хойшлогджээ

Өнөөдөр 16:45 минутад буух ёстой байсан Хонконг, Сөүл чиглэлийн нислэгүүд тэнгэр бүрхэг, шороон шуурга битүү шуурч байгаатай холбогдуулан тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна.

Мөн МИАТ компанийн өнөөдрийн олон улсын нислэгээс Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 нислэг, Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ 298 нислэг хойшлогджээ.

Categories
мэдээ нийгэм

“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА АЖИЛ ЭРХЛЭЛТ-2017” хөдөлмөрийн яармаг болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй хөдөлмөрийн яармаг 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар чуулгын 2 давхарт болох гэж байна. Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан, ажилд шалгаруулж авна. Тус арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Залуучуудын хөгжлийн газар, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаадад төрсөн монгол аав, ээжтэй хүүхдэд давхар иргэншил олгоно

Image result for давхар иргэншил олгоно

Гадаадад төрсөн монгол аав, ээжтэй хүүхдэд давхар иргэншил олгох асуудлыг Гадаад харилцааны яамнаас ажлын хэсэг гарган судалж эхэлжээ. Энэ талаарх асуудал байнга яригдаж, нэлээд шүүмжлэл дагуулж ирсэн.

Эхний ээлжинд эцэг эх нь хоёулаа Монгол Улсын иргэн бөгөөд хүүхэд нь гадаад улсад мэндэлсэн бол давхар иргэншил олгодог болох нь зүйтэй гэсэн санал боловсруулаад явж байгаа гэнэ.

Монгол аав ээжтэй 20 гаруй мянган хүүхэд гадаадад аж төрж байгаа гэх тоон мэдээ байна. Тэд мэндэлсэн улсынхаа иргэншлийг авч, тухайн улсын харъяалалтай болдогийн зэрэгцээ тус улсад боловсрол эзэмшдэг байна. Тиймээс давхар иргэншлээс гадна монгол хэл, бичиг заах асуудал ч хөндөгдөж эхэлжээ. Уг асуудлыг шийдэх зорилгоор Гадаад харилцааны яамнаастэдгээр хүүхдэд монгол хэл, бичиг заахаар 40 сургуулийг Консулын газруудаар дамжуулан ажиллуулж эхэлсэн байна. Мөн БСШУЯ-наас хамтарсан баг гаргаж, гадаадын улс орнуудад аж төрж буй хүүхдүүдэд монгол хэл заах аргачлал, сурах бичгийн талаар судалж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Заамар сумын иргэд “Алт-2” хөтөлбөрийг цуцлахыг шаардав

Төв аймгийн Заамар сумын иргэдийн төлөөлөл Засгийн газраас энэ онд хэрэгжүүлэхээр баталсан “Алт-2” хөтөлбөрийг цуцлахыг шаардаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэд Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 1992 оноос хэрэгжиж эхэлсэн “Алт-1” хөтөлбөрийн хүрээнд Заамар суманд 50 гаруй уул уурхайн компани үйл ажиллагаагаа явуулж 120 тонн алт олборлосон ч өнөөдрийн байдлаар нэг ч га талбайд нөхөн сэргээлт хийгээгүй гэдгийг онцолсон юм. Тухайлбал, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцсон “Алтан Дорнод Монгол”,“МАК”, “Монполимент групп”, “Монголросцветмет”, “Их тэмүүлэл”, “Эрэл” зэрэг компаниуд нөхөн сэргээлт хийлгүй, байгаль орчныг сүйтгэсэнгэж нутгийн иргэд ярилаа.

Энэ талаар тус сумын өндөр настан н.Баасан “Би энэ Заамар суманд насаараа амьдарч байгаа хүн. Цэргийн алба хаасан гурван жилийн эс тооцвол насаараа амьдарсан юм. Одоо энэ ухаж байгаа газрууд ямар байж байгаад одоо ямар болсныг би сайн мэднэ. Заамар сум бол улсдаа сангийн аж ахуйгаараа тэргүүлдэг, мал аж ахуй, газар тариалан хөгжсөн тэргүүний сум байсан. Гэтэл одоо малчдын малын бэлчээр, тариалалтын талбай эвдэрч сүйдэж, хордоод байна. Тиймээс “Алт-2” хөтөлбөрийг Төв аймгийн Заамар сумын хамгийн үржил шимтэй хөрстэй Төмстэй багийн нутагт хэрэгжүүлэх гэж байгааг эсэргүүцэж байна” гэв.

Тэгвэл уг хөтөлбөрийн балаг дуусаж амжаагүй байтал “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, Засгийн газрын 2017 оны 37 дугаар тогтоолоор Заамар сумын нутаг дэвсгэрт 21 мянган га талбайд ашигт малтмалын эрэл, хайгуул хийх зөвшөөрөл олгосонд иргэд ихэд бухимдалтай байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурнагэдгийг Цаг уурын газраас анхааруулж байсан. Тэгвэл яг одоо борооны өмнө шороо гэгчээр Улаанбаатар хот даяар улаан шороон шуурга болж байна. Мөн Сэлэнгэ,Төв аймгийн нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, зорчигч, жолооч нар анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Цаг агаарын урьдчилсан төлвөөр маргааш баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, нөгөөдөр нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж салхи секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах аж.

Tserendolgor Dashdorj-н зураг.

Categories
мэдээ нийгэм

Гадаадад байгаа монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө

Related imageГадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэд ирэх зургаадугаар сарын 10-11-нд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө хэмээн Консулын газрын захирал Я.Ариунболд мэдээллээ.

Гадаад харилцааны яаманд сонгуулийн төв комисс байгуулагдсан бөгөөд бүх Элчин сайдын яамдуудад дэд комисс байгуулахаар ажиллаж байгаа гэнэ. Тиймээс гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд саналын байрны талаарх мэдээллийг хүргэх аж.

Categories
мэдээ нийгэм

Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн талаар Шангри-Лад хэлэлцэж байна

Related imageДэлхийн Банк Групп, ХХААХҮЯ хамтран “Хөдөө аж ахуйн салбарын хөгжил: Хөрөнгө оруулалт ба Дэлхийн үнэ цэнийн сүлжээ” сэдэвт хурлыг Шангри Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.

Уг хурлын үеэр хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах талаар өрсөлдөх чадварын үнэлгээг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломж болон тулгарч буй сорилтууд, Монголын махны салбар ба дэлхийн үнэ цэнийн сүлжээ гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийнэ. Хэлэлцүүлэгт салбарын мэргэжилтнүүд, ХХААХҮЯ, Малчдын хамтын нэгдсэн холбоо, аж ахуйн нэгжүүд, Үндэсний хөгжлийн газар, Гадаад харилцааны яам, Дэлхий Банкны төлөөлөл оролцож, санал зөвлөмжийг боловсруулан, тайланд тусгах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ундармаа “Алтай” хотын хүндэт иргэн болов

Image result for Г.Ундармаа

Х Түц” продакшны жүжигчид баруун аймгуудаар аялан тоглолт хийж байгаа билээ.

Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Говь-Алтай аймагт тогложээ. Тус тоглолтын үеэр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул жүжигчин Г.Ундармааг Говь-Алтай аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнасан байна. Мөн түүнийг Алтай хотын хүндэт иргэнээр өргөмжилжээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн чанад дахь монгол сургуулиудын үйл ажиллагаанд дэмжлэг хүсэв

ЗурагГадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хилийн чанад дахь ДТГ-ууд болон Монголчуудын холбоо, ТББ-уудын төлөөлөлтэй өнгөрсөн бямба гарагт ГХЯ-нд цахим уулзалт хийв.

Уулзалтын эхэнд сайд Ц.Мөнх-Оргил Засгийн газрын үйл ажиллагаа болон улс орны нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны салбарт хийж буй тоймтой ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Уулзалтад оролцсон Монголчуудын холбоо, ТББ-уудаас тодорхой асуудлаар ялангуяа хилийн чанад дахь монгол хүүхдүүдэд монгол хэл, соёлыг сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сургууль, соёлын төвүүдэд Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлэх, монгол хэлний багш нарыг мэргэжил дээшлүүлэхэд дэмжих, нийгмийн даатгал болон монгол оюутнуудыг эх оронд нь дадлага хийлгэх, ажлын байраар хангах чиглэлээр тодорхой саналуудыг танилцуулж Гадаад харилцааны сайдаас дэмжлэг хүссэн.

Сайд Ц.Мөнх-Оргил монгол иргэдийн тавьсан саналуудыг холбогдох байгууллагуудад уламжилж, тодорхой ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

ГХЯ-наас энэхүү цахим уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд гурав дахь удаагийн уулзалт амжилттай болж өндөрлөв. Уулзалтад Монгол Улсаас хилийн чанадад суугаа 45 ДТГ, 28 оронд үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоо, ТББ-ууд оролцсон аж.