Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжлахыг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүлжээ.

Шаардлагад тайлбарласнаар өнгөрсөн онд болсон орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдох Засаг дарга нарын томилгоо одоо хэр нь цэгцрээгүй хүлээгдэж байгаа аж.

Ардчилсан нам орон нутгийн сонгуульд 104 суманд ялалт байгуулснаас 12 сумын Засаг даргыг томилоогүй, 16 сумын Засаг даргыг хууль бусаар томилжээ.

Мөн Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжлаагүй байна. Иймд төрийн ажилд улстөржилгүй, томилгоог яаралтай хийхийг энэхүү шаардлагад онцолжээ.

Засаг дарга нар томилогдохгүй байгаагаас газар тариалангийн ажлаас эхлүүлээд олон ажил орон нутагт цалгардах болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Москва дахь ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ

ОХУ-д сүүлийн үед алан хядах үйл ажиллагаа ихээр гарч байгаатай холбогдуулан тус улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа Монгол иргэдэд Москва дахь Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг хүргэжээ.

Зөвхөн Москва хотод л гэхэд 1000 гаруй монгол оюутан суралцдаг гэсэн тоо байдаг ажэ. Тиймээс алан хядагч, амиа золиослогчид ихэнхдээ олон хүн цугласан газрыг сонгон үйл ажиллагаагаа явуулдаг учир онцын шаардлагагүй бол үзвэр үйлчилгээний газар, дэлгүүр худалдааны төвүүд болон хүн ам олноор төвлөрсөн газар явахгүй байхыг Москва дахь ЭСЯ-аас санууллаа.

Мөн сэжиг бүхий царай төрх, үйл хөдлөлтэй хүмүүстэй харилцаанд орохгүй, тиймэрхүү хүмүүсийн тавьж буй санал үйлдэлд хариу өгөхүй, байнгын сонор сэрэмжтэй байснаар та өөрийгөө аюулаас хамгаалах боломжтой юм.

Аливаа асуудал гарсан тохиолдолд тус улсын хууль хяналтын байгууллагад болон ЭСЯ-ны Консулын хэлтсийн шуурхай утсанд холбогдон туслалцаа авахыг Москва дахь ЭСЯ, Консулын хэлтсээс анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Монголбанкны төлөөлөгчид ОУВС-гийн уулзалтад оролцохоор Вашингтоныг зорилоо

Монголбанкны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг Олон Улсын Валютын Сан /ОУВС/-гийн хаврын ээлжит уулзалтад оролцохоор өнөөдөр АНУ-ын Вашингтон хотыг зорилоо. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн чуулга уулзалтын үеэр ОУВС-гийн захирал хатагтай Кристин Лагард, Дэлхийн Банкны ерөнхийлөгч Жим Ким, ОУВС –гийн Ази Номхон Далайн газар, Монгол Улсыг хариуцсан захирал Хинам Чой нартай тусгайлан уулзаж, Монголын нийгэм эдийн засгийн байдлын талаар танилцуулахын сацуу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтээ илэрхийлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Зориг агсаны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн үүдээ нээлээ

Image result for Зориг агсаны хөшөө

Ардчилсан хувьсгалын оюун санааны нэгээхэн илэрхийлэл болсон МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой энэ сарын 20-ны өдөр тохиож байгаа билээ.

Төрсөн өдрийг нь тохиолдуулан Монголын Үндэсний музей “Зориг сан”-тай хамтран “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн”-г олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлхээр болжээ. Уг үзэсгэлэнд түүний гэрэл зураг болон эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс түүвэрлэн 100 гаруй үзмэрийг танилцуулах юм байна.

Тодруулбал С.Зоригийн түүхэн гэрэл зургууд, хэрэглэж байсан шатар, өмсөж байсан хослол, цүнх зэргийг болон УИХ-ын гишүүн асан дүү С.Оюундаа бичсэн захидлыг олонд дэлгэх юм байна. Үзэсгэлэн 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс 28-ыг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд байршина.

Categories
мэдээ нийгэм

Манай улсын 32 иргэн эх орондоо ялаа үргэлжлүүлэн эдлэх хүсэлт гаргажээ

Image result for гэмт хэрэгтэн

Хилийн чанадад ял эдэлж байгаа манай улсын 32 иргэн ялтан шилжүүлэх гэрээний дагуу эх орондоо ялаа үргэлжлүүлэн эдлэх хүсэлт гаргажээ.

Манай улс нь ялтан шилжүүлэх гэрээг 9 улстай байгуулсан бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдсэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Энэ хүрээнд өнгөрсөн онд БНХАУ-аас хоёр, БНКаз Улсаас нэг иргэн тус тус шилжүүлэн аваад буй.

Мөн гадаадын 15 улсад манай улсын 33 иргэн нас баржээ. Иймд ГХЯ-ны Консулын хэлтсээс тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, тэдэнд тухайн улсын виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, зарим тохиолдолд Иргэдэд туслах сангаас дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн автозамын засвар үйлчилгээнд 37.5 тэрбум төгрөг зарцуулна

Image result for автозамын засварУлаанбаатар хот энэ онд 660 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг үйл ажиллагааны зардалд тусгасан байна. Энэ хүрээнд хэд, хэдэн ажлыг өрнүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал “Эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Засгийн газарт өргөн бариад байгаа юм.

Мөн нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж 3000 орчим ажлын байранд иргэдийг зуучилжээ.

Түүнчлэн нийслэлийн удирдлагууд иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд нэгдсэн камерын системд шилжүүлэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Харин Улаанбаатар хотын автозамын хувьд анх удаа мастер төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд энэ хүрээнд автозамын засвар тэмдэглэгээ, нөхөөс, шинэ зам тавих ажлыг өрнүүлэх аж. Дээрх ажилд 37.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Цаашид хотын удирдлагууд нийтийн тээврийн салбарт бүх төлбөрийн хэрэгслээр автобусанд зорчих боломжийг олгохоос гадна орон нутгаас ирсэн иргэдэд зориулсан нэг удаагийн карт гаргах талаар судалж байгааг албаныхан хэллээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх төсөл” хэрэгжинэ

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Дэлхийн Банкны Группийн Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Зүүн Ази, Номхон Далайн бүсийн захирал Мона Хаддад-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд тэрээр Дэлхийн Банкны Группын Олон Улсын Санхүүгийн Корпорацаас /ОУСК/ Монгол Улсын Засгийн газарт техникийн туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Дэлхийн Банкны Группийн Олон Улсын Санхүүгийн Корпорациас өмнө нь манай улсад 2009-2016 онд “Бизнесийн хяналтын шинэтгэл”-ийн төсөл амжилттай хэрэгжиж байсан билээ. Улмаар тус байгууллагаас энэ онд “Хөрөнгө оруулалтын бодлого, Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” хэрэгжүүлж байгаа юм.Цаашид ОУСК-аас шинээр “Монгол Улсын экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Харин Дэлхийн Банкны Группийн Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Зүүн Ази, Номхон Далайн бүсийн захирал Мона Хаддад хэлэхдээ “Монгол Улсын экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх” төслийн зорилго нь: Шинэ зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, хилийн худалдааны зардлыг бууруулах, тэргүүлэх ач холбогдол бүхий салбарууд, ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний чанарын стандарт, нэмүү өртгийг нэмэгдүүлэх замаар экспортын төрөлжилтийг сайжруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх юм. Тус төслийн хүрээнд дараах бүрэлдэхүүн ажлуудад төвлөрч ажиллана гэв. Үүнд:

– Импортлогч улс орнуудын тарифын болон тарифын бус, түүнчлэн холбогдох зохицуулалтын саад тотгорыг бууруулах, экспортын бараа бүтээгдэхүүн, түүний дотор малын гаралтай бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн институц, дадлыг бий болгох замаар зах зээлд (ялангуяа хөрш зэргэлдээ улс орон болон Чөлөөт худалдааны хэлэлцээр хийгдэж буй улс орнуудын хувьд) нэвтрэх чадамжийг дээшлүүлэх;

– Худалдааны хууль эрх зүйн зохицуулалтын уялдааг хангаж хялбарчлах, хилийн хяналт болон түүний үйл явцтай холбоотой хүндрэл, чирэгдлийг бууруулах, худалдааны нэгдсэн порталыг байгуулах замаар худалдааг хөнгөвчлөх, ложистикийг сайжруулах;

– Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, стандартыг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, экспортод чиглэсэн малын гаралтай бүтээгдэхүүний брэнд тэмдэг, гэрчилгээг олгох, экспортын баримжаатай бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн үнэ цэнийн сүлжээнд нэвтрэх, хамрагдахад бизнес эрхлэгчдийн чадамжийг бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хувийн хэвшлийн чадамжийг бэхжүүлэх зэрэг болно гэв.

Шадар сайд уулзалтын үеэр уг төслийг экспортын баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Монголын бараа бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд гаргахад жинтэй хувь нэмэр оруулна гэж тодотголоо. “Монгол Улсын экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд хилийн худалдааны зардлыг бууруулах, мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний чанарын стандарт, нэмүү өртгийг нэмэгдүүлэх замаар экспортын төрөлжилтийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ дахь АН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2017.04.18/ хуралдаан 68.4 хувийн ирцтэйгээр 14 цаг 40 минутад эхэллээ. Байнгын хорооны дарга өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав.

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд буй Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс 5 өдрийн завсарлага авч буйг тэрбээр мэдэгдлээ.

Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийг баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих байсан. Харин Засгийн газар хуулийг буцаан татаж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн болохыг тэрбээр мэдэгдэлдээ дурдав. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүний эрхийн зөрчил үүсэх нөхцөл бүрдүүлэх, хүний эрхийг дордуулсан байж болзошгүй заалтууд тусгагдсан хэмээн үзсэн тул Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг уг хуулийн төслийг судлан, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулжээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27.1.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6 дахь заалтыг тус тус үндэслэн завсарлага авч байгаа гэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Н.Оюундарь, Ш.Раднаасэд нар асуулт асуулаа. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагын талаар Байнгын хорооны дарга тодруулав. Их, бага хэмжээний дүнтэй гүйлгээ, картын тооцоо, опетарорууд, арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллага гээд Монгол Улсын төлбөрийн системд олон байгууллага оролцдог бөгөөд Монголбанк гол зохион байгуулагчаар ажилладаг талаар тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өглөө. Уг хуулийн төсөл батлагдсанаар төлбөрийн системд оролцогч талуудын үйл ажиллагааны нэгдсэн системийг бүрдүүлж, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэх юм байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан бөгөөд төлбөрийн системд зөвшөөрөлгүйгээр оролцсон, эсвэл хуурамч баримт материал бүрдүүлэн хууль бусаар зөвшөөрөл авсан тохиолдолд хариуцлага тооцох тухай заалтуудыг тусгасан байна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар арилжааны банкууд картын үйлчилгээ үзүүлснийхээ төлөө иргэдээс авдаг шимтгэлийн хэмжээнд өөрчлөлт орох эсэхийг тодруулсан юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банк бүр иргэдэд үзүүлж буй картын үйлчилгээний цар хүрээ, зардал, үйл ажиллагаанаасаа хамаараад янз бүрийн шимтгэл авч байна. Харин Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөлд эдгээрийг нэгдсэн системд оруулж, үйлчилгээний шимтгэлийн дээд хязгаарыг Монголбанк тогтоохоор тусгасан хэмээн Ажлын хэсэг хариулт өглөө. Иноваци, техникийн дэвшлийн үр дүнд бий болж, дэлхийн олон орны төлбөрийн системд хэрэглэгдэж буй цахим мөнгийг ашиглах зохицуулалт хэлэлцэж буй хуулийн төсөлд тусгагдсан эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь тодрууллаа. Монгол Улсын төлбөр тооцоонд хэрэглэж буй гол мөнгө бол төгрөг, харин техник, технологийн дэвшилтэй холбоотойгоор бүтээгдсэн, төгрөгийг орлуулж болохуйц төлбөрийн хэрэгслүүдийг цахим мөнгө хэмээн хуулийн төсөлд тодорхойлсон байна. Цахим мөнгийг Монголбанкнаас өгсөн тусгай зөвшөөрлөөр төлбөрийн системд ашиглах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ийнхүү Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Байнгын хорооны санал дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын Тамгын газар “Дэлхийн номын өдөр”-т зориулан өдөрлөг зохион байгуулна

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж иржээ.

“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын номын сангаас санаачлан төрийн байгууллагууд, тэдгээрийн ажлын албаны ажилтнуудад шинээр хэвлэгдсэн ном зохиолуудыг танилцуулах, нэг дороос өргөн сонголттойгоор ном худалдан авах боломж олгох зорилгоор Номын өдөрлөгийг Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар, хэвлэлийн газруудтай хамтран Төрийн ордонд маргааш зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд “Интерном”, “Аз хур” номын их дэлгүүр, “Непко”, “Мөнхийн үсэг”, “”Мон судар”, “Болор судар”, “Мир ном”, “Сэлэнгэ пресс” зэрэг хэвлэлийн газрууд оролцож, шинэ ном товхимлын дээжээ танилцуулан, хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж олгох юм байна.

Өдөрлөгийн үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Монголын үндэсний номын сан, Хууль зүйн үндэсний хүрээлэнд хандивын ном гардуулж, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос УИХ-ын Тамгын газрын номын санд ном хандивлах арга хэмжээ болно хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.04.18) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ.

1992 онд батлагдсан Үндсэн хуулийн үзэл баримтлал нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Улсын Их Хурлаас 1993 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Прокурорын байгууллагын тухай хуулийг батлан гаргажээ. Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталж мөрдүүлсэн нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд 8 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ.

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоо мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тэмдэглэн хэлэв.

Тэрбээр дээр дурьдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан зарим нэр томъёог оновчтой болгох, Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, прокурорын байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж, үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах, бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох, прокурор үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгааг дээшлүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулсан Прокурорын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан гэлээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа тус байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгох зарчмууд нь хүний эрх, эрх чөлөөг хангахад суурилсан, хэрэгжихүйц байхаар, байгууллагын тогтолцоог хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах боломжтой байхаар, түүнчлэн прокурорын зэрэг дэвийг албан тушаал, ажилласан жил, ур чадвараас хамаардаг байхаар шинээр тусгаж, туслах прокурор, туслах ажилтан, дүүргийн прокурор зэрэг зарим ойлгомжгүй нэр томъёогшинээр тусгахдаа туслах прокурор нь зөвхөн Улсын ерөнхий прокурорын газарт байхаар зохицуулалтыг тусгаж өгсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.