Categories
мэдээ улс-төр

С.Батболд Токиогийн Засаг даргатай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Токио хотын даргын урилгаар тус хотод айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Токио хотын Засаг дарга Юрико Койкэтэй уулзлаа. Хатагтай Юрико Койкэ Улаанбаатар хотын даргыг Токио хотод айлчилж байгаад талархал илэрхийлээд тавтай морилохыг хүслээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Токио хотын Засаг даргад цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд “Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн тэмдэглэлт жилд Токио хотын захирагч тантай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол орныг сайн мэдэх, Монголчуудын сайн танил тантай хотын дарга болсны тань дараа уулзаж байгаад улам таатай байна. Найрсаг харилцаатай Япон улстай бүх талын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Улс хоорондын харилцааны чухал суурь нь иргэд хоорондын харилцаа байдаг. Монгол, Япон улс Улаанбаатар, Токио хотуудын иргэдийн харилцааг хөгжүүлж, бэхжүүлэх, ах дүүгийн харилцаат хот болгох ажлыг та бид хоёр хотын захирагчаар ажиллаж буй энэ цаг үед иргэдийнхээ хүсэл эрмэлзэлд тулгуурлан харилцааг шат ахиулах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байна” хэмээлээ.

Тэрбээр цааш хэлэхдээ “Улаанбаатар хот Москва, Бээжин, Сөүл, Пхеньян зэрэг дэлхийн 30 гаруй хоттой эгч дүүгийн болон найрамдалт харилцаатай. Зүүн хойд Азийн бүс нутаг дахь хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй хувь нэмрээ оруулахыг зорьж, Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг 2014 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Тус форумд Бээжин, Тьянжин, Сөүл, Москва, Эрхүү, Пхеньян зэрэг 20 гаруй хотын дарга нар болон орлогчид оролцож байсан. Энэ жилийн форумд Токио хотын захиргааны төлөөллийг оролцоно гэдэгт найдаж байна. Энэ удаагийн айлчлалыг үр өгөөжтэй болгоход Токио хотын захиргаа болон Гадаад харилцааны газрынхан анхаарч, хамтран ажилласанд талархал илэрхийлье” хэмээгээд Токио хотын Засаг даргыг тааламжтай цагтаа Улаанбаатар хотод хүрэлцэн ирэхийг урилаа.

Токио хотын Засаг дарга Юрико Койкэ Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад айлчилж байсан байна. Манай улсын талаар сайн мэдэх учраас уулзалт халуун дотно болж өнгөрснийг хотын дарга онцлов. Хатагтай Юрико Койкэ хэлэхдээ “Улаанбаатар хот хөгжиж байгаа хот. Тийм учраас дэлхийн томоохон хотуудын адил тулгамдсан олон асуудал бий. Цаашид Улаанбаатар хоттой хамтран ажиллах хүсэл бий. Зүүн японы байгалийн гамшгийн үед Монгол Улсын Засгийн газар, ард түмэн сэтгэл харамгүй туслалцаа үзүүлсэн. Үүнд талархаж явдгаа илэрхийлье” гэлээ.

Хотын дарга Токиод айлчлах үеэрээ тус хотын Тохижилт, хог хаягдлын удирдлагын төв, Цэвэрлэх байгууламж болон агаарын бохирдлоос сэргийлэх бодлого, үйл ажиллагаатай нь танилцсан. Улаанбаатар хотын зүгээс эдгээр чиглэл болон соёлын салбарт Токио хоттой хамтран ажиллах хүсэлтэй байгааг Токио хотын захирагчид илэрхийллээ. Хоёр хотын захирагчаар ажиллах хугацаандаа ах, дүүгийн найрамдалт хот болох ажлыг урагшлуулж, харилцаанд ахиц авчирна гэдэгт итгэж байгаагаа Улаанбаатар хотын дарга уулзалтын төгсгөлд дахин илэрхийллээ.

Үүнээс гадна Токио хот 2020 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон байна. Токио хотын захирагч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой уулзах үеэрээ Токиогийн олимпийн энгэрийн тэмдгийг дурсгалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: “МАК” компани эрчим хүчний шугам, замаа өөрсдийн хөрөнгөөр барих ёстой

-Засгийн газраас оруулж ирж буй концессын гэрээний талаар гишүүд мэдээлэлгүй байна гэж чуулганы хуралдаан дээр та хэлсэн. Засгийн газраас ямар учраас энэ концессын гэрээний асуудлыг оруулж ирж байгаа юм бол?

-Энэ ОУВС-тай хийж байгаа хөтөлбөр дотор концесстой холбоотой хэд хэдэн ноцтой тохиролцоо байна гэж харж байна. Нэгдүгээрт, өмнө нь хийгдсэн концессын гэрээнүүдэд аудитын шалгалт хийх, бодит санхүүжилт хийнэ гэсэн тохиролцоо. Хоёрт, ойрын хэдэн жил концессын гэрээг хийхгүй гэсэн тохиролцоо хийгдсэн байгаа юм. Төсвийн тодотгол хэлэлцэж байх үед хэд хэдэн концессын тухай асуудлууд яригдсан. Зарим концессыг сайд нар нь авч байгаа гэсэн яриа хэлэлцээр яваад байгаа. Түүнийгээ үнэн зөвөөр нь тодорхой болгохын тулд ажлын хэсэг гаргаж ёстой гэдэг санал би байнгын хорооны хурал дээр ч, бүлгийн хурал дээр ч хэлж байсан. Түүнээс гадна Засгийн газар байгуулагдсанаас хойш зөвхөн төрийн ажил, Засгийн газрын ажлаа хий, хувийн компанитай холбоотой ямар нэгэн яриа шийдвэр байж таарахгүй шүү гэдгийг Засгийн газар байгуулагдсан цагаас хойш хэлж байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа. Хэрвээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа зүйл үнэн бол алдаагаа засах хэрэгтэй, Засгийн газар. МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулагдаад шалгалт явуулж байгаа. Энэ дүнг л хүлээх үлдэж байна. Энэ Засгийн газар хувийн сонирхлоос хол байж шударга байх ёстой гэсэн зарчимтай л байгаа юм.

-Өнгөрсөн парламентын үед УИХ “МАК” компанид давуу эрх олгон “Цагаан суварга”-ын ордыг олгосон. Гэтэл одоо дахиад зам, эрчим хүч гэх мэт бүтээн байгуулалтыг нь төр хийх гэж байгаа нь өөрөө буруу шийдвэр юм биш үү?

-Ер нь бол Засгийн газрын гишүүн болсон тохиолдолд тэр хүний хувийн амьдралтай холбоотой асуудал ашиг, сонирхлын зөрчил гэх мэт хуулиудаар хязгаарлагдах ёстой. Одоо бол эрчим хүчний шугам, замаа өөрсдийн хөрөнгөөр барих ёстой, тэр МАК компани.

-Засгийн газарт хариуцлага тооцох ёстой субъект нь УИХ. Ард түмэн үүнийг хэлэхээс цаашгүй. Та УИХ-ын дэд даргын хувьд Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөх үү?

-УИХ-ын гишүүдийг нүүрсний арилжаанд оролцох оролцоог нь Ерөнхий сайд хаасан учраас гишүүд бухимдаж байна гэж концессын гэрээний асуудлыг мушгисан байсан. Бүлгийн хурал дээр ч, байнгын хорооны хурал дээр ч зөвхөн концессын гэрээнээс болж гишүүд бухимдсан, шүүмжилсэн, маргасан. Нэг концессын гэрээ хийгээд үнийн дүнг нь 4-5 дахин нэмдэг ноцтой асуудал өмнөх Засгийн газрын үед гаргасан. Тиймээс бид өмнөх Засгийн газрын алдааг давтахгүйн тулд концессын гэрээний асуудлыг шалгах нь зөв гэж үзэж байгаа юм. УИХ-ын гишүүдийн бухимдах нь зөв шүү дээ. ОУВС-ийн хөтөлбөрт орж байгаа бол ар хударгаар нь концессын гэрээг сайдад өгөх, үнийн дүнг нь нэмэх асуудал байж болохгүй. Ямар ч гэсэн ажлын хэсэг тэр концессын гэрээг нь шалгаж, нэгдсэн дүнгнэлт гаргах байх.

-Та хуулийн байгууллагад маш олон жил ажилласан хүн. Гэтэл Тагнуулын газрын дарга байсан хүн таны талаар ноцтой мэдээллүүд хийсэн. Та энэ талаар тайлбар өгөх үү?

-Энэ бол миний санаа зовох асуудал биш. Ж.Баатар гэдэг хүн намайг Хятадын тусгай албанд элссэн, эх орноосоо урвасан гэж 25 жилийн ял тулгаад олон жил болж байна. Энэ хэргийг Тагнуулын байгууллага шалгаж, 2004 онд шүүх хурал болж Ж.Баатарыг гурван жилийн хорих ялаар шийтгэж байсан. Мөн өөрийнхөө гарын үсэгтэй төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайдын оролцоотойгоор Тагнуулын байгууллагын өөрийн хэрийнх нь тусгай ажиллагааны материалыг хулгайлж, задлаад, улсын нууц задруулсан хэргээр долоон жилийн ял авсан байдаг. Энэ хоёр ял нь нийлээд 10 жилийн хорих ялаа эдэлж байгаад гарсан.

Би тэр ярилцлагыг нь үзсэн, их аюултай зүйл ярьж байсан. Тагнуулын газрын дарга байгууллагынхаа нууцыг хүртэл задалж байгаа нь намайг хорлох биш улсаа хорлож байна.

-Ж.Баатар генерал яагаад гэнэт гарч ирээд таны талаар ярив?

-Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Намайг нэр дэвшээд, гарчих вий гэж айсан хүн зөндөө байна. Түүнээс гадна өс хонзонгийн сэдэл байх шиг байна. 1996 онд Ж.Баатарыг Тагнуулын газрын дарга байхад нь хууль бусаар УИХ-ын гишүүдийг тагнаж, чагнадаг асуудал нь илрээд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж байсан. Тэр ажлын хэсгийг талийгаач С.Зориг ахалж, ажлын хэсэгт О.Дашбалбар, н.Одонбаатар бид хэд ажиллаж, П.Жасрай гуайн гэрийн утсыг чагнаж байхад нь илрүүлсэн юм. Ерөнхийдөө тэр шалгалтын үр дүнд Ж.Баатар ажлаа өгч байсан юм. Түүнээс хойш 1998 онд С.Зориг нас барж, 1999 онд О.Дашбалбар нас барсан байдаг. Яг шалгалтын дүнг танилцуулах үед миний бие муудаад, н.Одонбаатарын нь ч гэсэн бие муудаж байсан. Тэр үед О.Дашбалбар “За даа наад нэг шалгалтаас чинь болж бид нэг баларлаа даа” гэж хэлж байсан. Энэ үгийг надад хэлж байхад нь одоогийн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж сонсч байсан. 2000 онд намайг Хууль зүйн сайд болохын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид намайг “Хятадын тагнуул” гэсэн бичиг хүргүүлсэн байдаг. Тухайн үед нь бас тэгсгээд л өнгөрөөсөн. Одоо бас сонгууль дөхөөд л зарим хүмүүсийн зүрхний хий хөдөлж байх шиг байна.

-Та Ерөнхийлөгчид нэр дэвших үү?

-Миний хүслээр шийдэх асуудал биш. Одоохондоо ямар нэг тайлбар хэлэхгүй. Миний ярьж байгаа олон асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж, ярьж байна. Тэгэхээр миний хийж байгаа зүйлсийг битгий Ерөнхийлөгчийн сонгуультай холбоорой. Энэ улсад аливаа асуудал болохгүй байна, төр нь төр биш болсон учраас эрүүл хэвийн төртэй болох шаардлага байна гэдгийг л би хэлж байгаа юм. Энэ улсад төрийн дампуурал нүүрлээд байгаа учраас ингэж ярихад хүрлээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчид хүн амины хэргийг шуурхай илрүүлжээ

Цагдаагийн алба хаагчид  хүн амины хэргийг шуурхай илрүүлжээНийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан салбар зөвлөл, Цагдаагийн I, II, III хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн албан хаагчид, Батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудтай хамтран “1000” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл уг арга хэмжээний хүрээнд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн хэв журмын цагдаа, Ахлах ахлагч Б.Баттулга, болон БХИС-ийн сонсогч Б.Чүлтэм, Б.Мөнх-март нар Хавдар судлалын автобусны буудлын орчимд иргэн Т-г автобуснаас буух үед нь 25 настай Т, 23 настай Б, нар бүлэглэн 195 мянган төгрөг болон бусад бичиг баримт хулгайлж байсныг газар дээр нь таслан зогсоожээ.

Мөн Баянзүрх захын ойролцоо 04 сарын 17-ны 16 цагийн орчимд 40 гаруй настай эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт ирээд нас барлаа гэсэн дуудлагын дагуу тухайн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн II хэлтсийн хэсгийн байцаагч, Дэслэгч Б.Уухайбаатар, БХИС-ийн сонсогч О.Төгөлдөр, Т.Багабанди нар тус хэргийн сэжигтэн болох 60 настай М, 38 настай Э нарыгмэргэжлийн өндөр ур чадвар гарган, шуурхай ажиллаж сэжигтэй этгээдийг олж тогтоон дайчлан баривчилжээ. Дээрх хэргүүдийг дүүргийн Цагдаагийн II хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БСШУСЯ-наас “Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны шаардлагын хариуг хүргүүллээ

БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах шаардлага хүргүүллээЭнэ сарын 18-нд “Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл нарын хүмүүс хэвлэлийн бага хурал хийсэн билээ.

Тэд хэвлэлийн бага хурлын үеэр 116 дугаар сургуультай холбоотой хэд, хэдэн асуудлыг хөндөж, төрийн гурван өндөрлөг болон БСШУСЯ-нд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэгвэл БСШУСЯ-ны зүгээс “Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэлд хаягласан шаардлагын хариуг хүргүүлсэн байна. Тус шаардлагын хариунд 116 дугаар тусгай сургуультай холбоотой хэд, хэдэн асуудлыг тусгажээ.


ШААРДЛАГЫН ХАРИУ

Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл танаа

Шаардлагын хариу өгөх тухай

“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэр дээр ирүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичигтэй танилцаж дараах хариуг өгч байна. Үүнд:

“Сургуулийн харьяалал өөрчлөх” тухайд:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль 2016 онд батлагдсантай холбоотойгоор Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хуульд өөрчлөлт орж, ерөнхий боловсролын тусгай сургууль, цэцэрлэгийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байхаар хуульчилсан.

Тус яамнаас нийслэлийн өмчийн тусгай сургууль, цэцэрлэгийг төрийн өмчид шилжүүлэх, харьяаллыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хууль, тогтоомжид заасны дагуу орон нутгийн өмчийг төрийн өмчид шилжүүлэх талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргах ёстой. Тус яамнаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг 2017 оны 2 дугаар сард хүргүүлсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсны дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандаж төрийн өмчид бүртгэх асуудлыг зохион байгуулна. /Тус яамнаас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуйд 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр явуулсан 3/1075 албан бичгийн хуулбарыг хавсаргав/

“Сургуулийн удирдлагыг өөрчлөх, ингэхдээ сургуулийн захирлаар хараагүй хүнийг томилох” тухайд:

“Сургуулийн удирдлагыг өөрчлөх, ингэхдээ сургуулийн захирлаар хараагүй хүнийг томилох” шаардлагыг тавьжээ. Ийм үндэслэлээр тус сургуулийн захирлыг чөлөөлөх, томилох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.14 дүгээр заалт, 30.1.15 дугаар заалтад заасны дагуу тус сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь одоогоор Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай 116 дугаар сургуулийн талаар тавьсан хүсэлт, шаардлагад хариу өгч байгаатай тохиолдуулан тус сургуулийн талаар хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулъя.

Төсөв, санхүүжилтийн талаар:

Ерөнхий боловсролын 116 дугаар тусгай сургуулийн төсөв 2016 онд 673.9 сая төгрөг байсан бол 2017 оны төсвийг 829.4 сая төгрөг болгож, 155.5 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Тус сургуулийн үдийн цай/хоолны төсвийг өнгөрсөн оноос 34.4 сая төгрөгөөр, туслах багшийн орон тоог 10-аар нэмэгдүүлж 111.1 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Өнгөрсөн онд 1-5 дугаар ангийн сурагчид үдийн цайны зардлаар халуун хоолны үйлчилгээтэй байсан бол энэ оноос 1-12 дугаар ангийн бүх сурагчдыг хамруулж байна.
Тус сургуулийн 2017 оны төсөвт хичээл, практикийн зардалд 5.8 сая, урсгал засварын зардалд 4.4 сая төгрөг тусгасан.

Үдийн хоолны тухайд:

БСШУСЯ тусгай сургуулиудын суралцагчийн үдийн хоолны зардлыг хүүхдийн нас хүйс, эрүүл мэндийн байдал, хөгжлийн онцлогоос хамааруулж нэг өдөрт 2400 төгрөг байхаар тооцон төсөвлөж, Засгийн газарт өргөн мэдүүлээд байна. Үдийн хоолны нэг өдрийн төсөв нь дотуур байрны хүүхдийн нэг өдрийн /3 удаагийн халуун хоол, 2 удаагийн цай/ хоолны төсөвтэй тэнцүү хэмжээтэйгээр тусгагдсан болно.

Тусгай сургуулиудын 1,602 суралцагчдийн үдийн хоолны зардалд өдөрт 2,400 төгрөгөөр тооцож санхүүжүүлэхэд жилд 746.9 сая төгрөг зарцуулагдах бөгөөд энэ зардал 2017 оны улсын төсөвт тусгагдсан болно.

Ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний талаар:

Ерөнхий боловсролын тусгай 116 дугаар сургуулийн сурагчид болон хараагүй иргэдэд зориулан Брайль үсгээр, Дейзи форматаар ном сурах бичиг хэвлэх 2015 оны улсын төсвийн 99.870.340 төгрөгийн хөрөнгө оруулалттай ажлыг Танай холбоо буюу Монголын хараагүй иргэдийн үндэсний холбоогоор гүйцэтгүүлж ном, сурах бичгийг тус сургуульд болон Улаанбаатар хотын номын санд 2016 онд нийлүүлсэн.

Энэ ажлын хүрээнд IX ангийн 3 нэрийн брайлын 168 сурах бичиг, DVD хэлбэрийн сонсдог 32 Дейзи номыг бүтээсэн. Цаашид ерөнхий боловсролын тусгай сургуулийн сурагчдын сургалтын тусгай хэрэглэгдэхүүн, сургалтын материалын зардлыг сургуулийн төсөвт нь байнга, тогтвортойгоор тусгаж байх хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох асуудлыг Боловсролын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөлд тусгаж байгаа болно.

Хөрөнгө оруулалт, засварын ажлын хүрээнд:

2011 онд брайл принтер, хэвлэмэл материал уншигч төхөөрөмж, зөөврийн брайль дэлгэц, бичвэр томруулагч, харааны бэрхшээлтэй хөгжимчдөд зориулсан программ хангамж, график, томьео зэргийг брайл руу хөрвүүлэгч программ, текст зургийг брайл руу хөрвүүлэгч программ, текстийг аудиогоор уншигч программ болон хөгжмийн сургалтад зориулсан 37 нэр төрлийн техник хэрэгслийг нийлүүлсэн. Үүнд 117.8 сая төгрөгийг зарцуулсан.
2013 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 26 хүний суудалтай 98.0 сая төгрөгийн үнэтэй автобусыг нийлүүлсэн.
2014 онд 79.8 сая төгрөгийн өртөгтэй автобусны гарааш барьсан.
2015 онд 30.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Багшийн хөгжлийн төв”-ийг байгуулж багш нарын болон сургалтын тавилга, техник, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.
2015 онд сургуулийн цахилгааны засварт 11.0 сая төгрөг зарцуулсан.
2016 онд 79.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн сантехникийн засварыг гүйцэтгэсэн.

Тус сургуулийг 2006 онд бие даан байгуулсан цагаас эхлэн Япон Улсын Ротари байгууллага, АДРА олон улсын байгууллага, Италийн Олон улсын дэмжлэг туслалцааны байгууллага, ЮНЕСКО зэрэг олон улсын хөгжлийн болон тусламжийн байгууллагуудтай хамтран брайль хэвлэлийн цех байгуулах, брайль принтер, брайлын цаас бусад дагалдах хэрэгслийг хангах зэрэг ажлыг зохион байгуулж ирсэн.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах, тэднийг нийгэм, ахуйн баримжаатай болгож, бие даах чадварт сургах, тухайн хүүхдийн онцлогт тохирсон нөхөн засах, сэргээн сайжруулах, дэмжих орчинг бүрдүүлэн боловсролын үйлчилгээ үзүүлэх, улмаар амьдралд бэлтгэх, бие даан амьдрах, мэргэжил эзэмших, тасралтгүй суралцах адил тэгш боломжийг бүрдүүлэх бодлогыг баримталж ажиллаж байна. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно.

Categories
мэдээ нийгэм

Дархан цаазат газрыг ухаалаг программар хянана

Монголын тусгай хамгаалалттай газар нутагт хяналт шалгалтын Смарт программ хэрэгжиж эхэллээ. Энэхүү ухаалаг программ нь Тусгай хамгаалалттай газар нутагт байгаль хамгаалагч хяналт шалгалтыг тодорхой орон зайд хийж, мэдээ цуглуулж програмд оруулан, дүн шинжилгээ хийж, дараагийн хяналт шалгалтын зорилтыг тодорхойлох юм байна.

2016 оны есдүгээр сараас Говийн бага Дархан цаазат газрын нийт зургаан байгаль хамгаалагч, нэг мэргэжилтэн 103 удаагийн хяналт шалгалт хийж, нийт 185 өдрийг зарцуулж, 24000 гаруй км замыг туулан 78 эргүүл, хяналтын хуудас хөтөлж, тэмдэглэл хийжээ.

Эдгээр мэдээг уг програмын мэдээллийн санд оруулахад, нийтдээ 1099 мэдээ бүрдсэн байна. Энэхүү программ нь уян хатан, мэргэжилтэн, байгаль хамгаалагчийн ур чадвар, мэдлэг, үр дүнтэй арга хэмжээнд тулгуурлан тухайн газар нутагт үр дүнтэй хамгааллын үйл ажиллагааг бүрдүүлдгээрээ чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн тодорхойлолтыг “Иргэдэд үйлчлэх төв”-өөс аваарай

Цагдаагийн тодорхойлолтыг “Иргэдэд үйлчлэх төв” болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв дэх салбараар олгож эхэллээ.

Гадаад улсын элчин сайдын яаманд тус улсад зорчих виз хүсэхээр хандсан иргэдэд визэнд орохоо нотлохоор бүрдүүлсэн бичиг баримтыг нь үндэслэн цагдаагийн тодорхойлолтыг олгож байна. Дашрамд мэдээлэхэд, Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төв хуучнаар Лицензийн төвийн байранд үйл ажиллагаа явуулдаг байна.

Categories
гадаад мэдээ

Венесуэльд Засгийн газраа огцрохыг шаардан жагсч байна

Венеусэлийн нийслэл Каракас хотноо олон мянган жагсагч Засгийн газраа огцрохыг шаардаж жагссан байна.

Жагсаалд ойролцоогоор сая хүн нэгдсэн талаар Сөрөг хүчнээс мэдээллээ. Тус улс эдийн засгийн хямралд орж, иргэд цалин, тэтгэвэрээ хугацаандаа авч чадахгүй байгаа юм.

Олон газар хямралаас болж хаалгаа барьж, олон мянган хүн ажилгүй болж ядуучуудын эгнээд шилжиж буй нь Ерөнхийлөгч Николас Мадура болон Засгийн газрын буруу бодлогоос болсон хэмээн жагсагчид үзэж байна.

Цагдаагийнхан жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хэрэглэж, хүч хэрэглэсэн аж. Жагсагчид дэлгүүр, худалдааны төвүүдийг тонох, бүлэглэн цагдаагийн биед халдсан олон тохиолдол бүртгэгджээ.

Жагсаалын улмаас олон зам хаагдаж, нийтийн тээврийн үйлчилгээ тасалдахад хүрчээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдааны ирц ийм байна

Улсын Их Хурлын гишүүдийн ирцийн мэдээ

Төлөвлөсөн цаг: 10:00

дд

НЭРС

ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ

дд

НЭРС

ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ

1

Н.АМАРЗАЯА

10:02

39

Д.ОЮУНХОРОЛ

2

Т.АЮУРСАЙХАН

10:07

40

М.ОЮУНЧИМЭГ

10:21

3

О.БААСАНХҮҮ

10:01

41

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

09:57

4

Ё.БААТАРБИЛЭГ

09:54

42

Б.ПҮРЭВДОРЖ

10:03

5

Х.БАДЕЛХАН

09:56

43

Ш.РАДНААСЭД

10:20

6

С.БАТБОЛД

10:42

44

Я.САНЖМЯТАВ

Томилолт /гадаад/

7

Ж.БАТЗАНДАН

10:24

45

Д.САРАНГЭРЭЛ

10:12

8

Б.БАТЗОРИГ

10:08

46

Б.САРАНЧИМЭГ

10:20

9

О.БАТНАСАН

10:07

47

Я.СОДБААТАР

Томилолт /гадаад/

10

Б.БАТТӨМӨР

10:06

48

О.СОДБИЛЭГ

11

Ж.БАТ-ЭРДЭНЭ

Томилолт /гадаад/

49

Г.СОЛТАН

10:43

12

Б.БАТ-ЭРДЭНЭ

09:46

50

Д.СУМЪЯАБАЗАР

10:09

13

М.БИЛЭГТ

09:51

51

А.СҮХБАТ

10:13

14

Л.БОЛД

09:58

52

Д.ТОГТОХСҮРЭН

10:01

15

Х.БОЛОРЧУЛУУН

Чөлөөтэй

53

Г.ТЭМҮҮЛЭН

09:59

16

С.БЯМБАЦОГТ

10:06

54

Д.ТЭРБИШДАГВА

10:13

17

Ж.ГАНБААТАР

09:51

55

Ч.УЛААН

18

Д.ГАНБОЛД

10:07

56

Б.УНДАРМАА

11:09

19

Д.ГАНТУЛГА

10:02

57

А.УНДРАА

09:56

20

Ц.ГАРАМЖАВ

10:20

58

Н.УЧРАЛ

10:24

21

Ц.ДАВААСҮРЭН

10:25

59

Д.ХАЯНХЯРВАА

10:13

22

Д.ДАМБА-ОЧИР

10:24

60

Ч.ХҮРЭЛБААТАР

10:19

23

Б.ДЭЛГЭРСАЙХАН

Чөлөөтэй

61

Ц.ЦОГЗОЛМАА

24

Б.ЖАВХЛАН

10:05

62

Д.ЦОГТБААТАР

10:27

25

C.ЖАВХЛАН

63

Н.ЦЭРЭНБАТ

10:27

26

Г.ЗАНДАНШАТАР

09:52

64

С.ЧИНЗОРИГ

10:07

27

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

10:18

65

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

28

Л.МӨНХБААТАР

10:15

66

Л.ЭЛДЭВ-ОЧИР

Томилолт /гадаад/

29

Ж.МӨНХБАТ

10:00

67

Б.ЭНХ-АМГАЛАН

Томилолт /гадаад/

30

Ц.МӨНХ-ОРГИЛ

09:57

68

Л.ЭНХ-АМГАЛАН

09:46

31

Г.МӨНХЦЭЦЭГ

10:17

69

Ж.ЭНХБАЯР

11:20

32

Д.МУРАТ

10:20

70

М.ЭНХБОЛД

10:21

33

З.НАРАНТУЯА

10:12

71

Н.ЭНХБОЛД

34

Б.НАРАНХҮҮ

72

Л.ЭНХБОЛД

09:54

35

Н.НОМТОЙБАЯР

10:24

73

Ө.ЭНХТҮВШИН

10:14

36

Х.НЯМБААТАР

10:22

74

С.ЭРДЭНЭ

37

Ц.НЯМДОРЖ

10:07

75

Д.ЭРДЭНЭБАТ

10:10

38

Н.ОЮУНДАРЬ

10:20

76

Ж.ЭРДЭНЭБАТ

Categories
мэдээ нийгэм

Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа

Энэ оны эхний гурван сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 33.3 хувиар буюу 518.1 сая ам.доллараар өсч, 2076.1 сая ам.долларт хүрсэн байна. Үүнд экспорт 35.6 хувиар буюу 340.9 сая ам.доллараар, импорт 29.6 хувиар буюу 177.2 сая ам.доллараар өссөн нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 523.7 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 163.8 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 68.7 хувь буюу 1427.0 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 11.6 хувь буюу 241.0 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 47.7 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 42.1 хувиар өссөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эдийн засагт залуучуудын оролцоо” чуулга уулзалт болж байна

“Эдийн засагт залуучуудын оролцоо” сэдэвт бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болж байна.

Чуулганаар бизнес эрхлэгч залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх гарцыг хэлэлцэнэ. Гарааны бизнес, Бизнес дэх эмэгтэйчүүдийн оролцоо, Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн орчныг сайжруулах асуудлыг залуучууд зөвлөлдөж байна. Монголын залуучуудын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хөгжлийн төв, Залуу захирлуудын холбоо хамтран зохион байгуулж байгаа аж.