УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд ярихдаа “МАХН өөрийн гэсэн дүрэмтэй нам. Бага чуулганаараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна. Таван хүн нэр дэвшүүлж, хамгийн өндөр санал авсныг нь өрсөлдүүлнэ. Намын даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж ярьж байгаа. Бага чуулганаасаа дэмжлэг авбал эцсээ хүртэл дэмжиж ажиллана. Ямар нэг шалтаг хэлээд, дарамт шахалт учруулахыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд хувилбар бий. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун гуайтай нэлээн олон удаа уулзаж, ярилцсан. Л.Эрдэнэчулуун гуай эцсийн хариугаа хэлээгүй байгаа. Гэхдээ бас татгалзаагүй. Нэр дэвшье гэдэг шийдвэр гаргахаасаа өмнө олон зүйлийг нягтлах шаардлага байна” гэж хэлсэн хэмээн ярьжээ. Мөн тэрбээр “МАХН-ын Бага чуулганы 200 орчим гишүүний 50-иас дээш хувь нь надтай ижил байр суурьтай байгаа. Би хувьдаа манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялах зорилготой орно гэж ойлгож байгаа. Санал хуваах, аль нэг намыг дэмжих зорилготой байж болохгүй. Яагаад гэвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай явах болов уу. Шууд эхний сонгуулиар нэр дэвшигч 50-иас дээш хувиар гарчихна гэж харахгүй байна. Тийм учраас манай намд боломж бий” гэжээ.
Month: April 2017
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр Монголын Хөлбөмбөгийн холбоо, “Их Талын Дуулиан ТББ” болон Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Нийслэлийн Боловсролын Газар хамтран Нийслэлийн аварга шалгаруулах “ДУУЛИАН-2020” заалны хөлбөмбөгийн 11 дэх удаагийн тэмцээний Финалын тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийн спортыг хөгжүүлэх зарлигийг хэрэгжүүлэх, нийтийн хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, энэ салбарт дэмжлэг туслалцаа үзүүлдэг хувь хүн, албан байгууллагын тусламж хамтын ажиллагааны хүрээнд материаллаг баазыг нэмэгдүүлэх, Монголын хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг, авъяаслаг, эрүүл монгол иргэнийг төлөвшүүлэх үндсэн зорилго ач холбогдолтой юм. Энэхүү тэмцээнд олон байгууллага ивээн тэтгэгчээр оролцсон бөгөөд дэлхийн хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй хөлбөмбөгийн спортод Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг амжилттай оролцуулах баг тамирчдыг бэлтгэх зорилготой юм.
“Дуулиан-2020” заалны хөлбөмбөгийн тэмцээнийг анх 2006 оноос эхлэн зохион байгуулж ирсэн ба ерөнхий боловсролын сургуулиудын дунд охид, хөвгүүдийн насны ангиллаар зохиодог энэхүү тэмцээнд жил бүр ойролцоогоор 30,000 гаруй мянган охид, хөвгүүд хамрагдаж энэ спортоор хичээллэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмцээний хамгийн сүүлчийн тоглолт болох 15 настай хүүхдүүдийн хөлбөмбөгийн тэмцээнийг үзэж сонирхоод баг тамирчдад шагнал гардуулж үг хэлэв. Тэрбээр, “Тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн дундаас Монголоороо овоглосон ирээдүйн Роналдо, Месси, Бекхем, Торрес нар шиг сайн тамирчид төрөн гарна гэдэгт миний бие итгэлтэй байна” хэмээжээ. Мөн энд хүүхэд, залуучуудыг ивээн тэтгэн оролцуулж байгаа бизнесийнхний дундаас дэлхийд алдартай Челси, Реал Мадрид, Барселона багийн эзэд шиг хүчирхэг, чадалтай багийн эзэд төрөн гарахыг ч үгүйсгэхийн аргагүй. Монгол Улсад хөлбөмбөг эрчимтэй хөгжих үндэс суурь нэгэнт тавигдлаа” хэмээн онцлон хэллээ.
“Дуулиан-2020” заалны хөлбөмбөгийн тэмцээний нас, насны ангиллын шагналт байранд орсон баг тамирчдыг танилцуулж байна.
Охид-11 насны ангилалд
- I- байр – 10-р сургууль Termigas
- II- байр – 79-р сургууль /БСБ сервис /
- III- байр – 41-р сургууль /Сэлба Сервис /
- IV- байр – 65-р сургууль /Сүү ХК/
- Шилдэг тоглогч н.Хандмаа /10-р сургууль/
- Шилдэг хаалгач н.Ганболор /41-р сургууль/
- Мэргэн бууч н.Баясгалан /79-р сургууль/
Охид-13 насны ангилалд
- I- байр – ESM English shcool of Mongolia
- II- байр – 33-р сургууль / Богд Үйлст /
- III- байр – 107-р сургууль / Ард даатгал /
- IV- байр – 119-р сургууль
- Шилдэг тоглогч н.Энхномун /ESM/
- Шилдэг хаалгач н.Бүжинлхам /33-р сургууль/
- Мэргэн бууч н.Мөнхцэцэг /107-р сургууль/
Охид-15 насны ангилалд
- I- байр – 34-р сургууль /Бумо/
- II- байр – 107-р сургууль /Ард даатгал /
- III- байр – Амгалан ЦС /Хасбанк /
- IV- байр – 84-р сургууль /Тэнгэр даатгал /
- Шилдэг тоглогч н.Билэгмаа 34-р сургууль
- Шилдэг хаалгач Ж.Уянга 107-р сургууль
- Мэргэн бууч н.Уянга /Амгалан ЦС/
Охид-17 насны ангилалд
- I- байр – 79-р сургууль / БСБ Сервис /
- II- байр – 26-р сургууль /Амарбаясгалант зочид буудал/
- III- байр – 92-р сургууль /Миг даатгал /
- IV-байр – 53-р сургууль /Рендербау /
- Шилдэг тоглогч н.Дэлгэрзаяа /26-р сургууль/
- Шилдэг хаалгач н.Солонго /79-р сургууль/
- Мэргэн бууч н.Минжин /53-р сургууль/
Хөвгүүд-11 насны ангилалд
- I- байр – Буянт-Ухаа ЦС /Хүннү эйр/
- II- байр – 84-р сургууль /Тэнгэр даатгал/
- III- байр – Оюуны-Ундраа ЦС /Хасбанк/
- IV- байр – 14-р сургууль /Худалдаа хөгжлийн банк /
- Шилдэг тоглогч н.Содбилэг /Буянт-Ухаа ЦС/
- Шилдэг хаалгач н.Итгэлт /14-р сургууль/
- Мэргэн бууч н.Түвшинтөр /137-р сургууль/
Хөвгүүд-13 насны ангилалд
- I байр – 97-р сургууль /Keisy Fine/
- II байр – 10-р сургууль /Termigas/
- III байр – 14-р сургууль /Худалдаа хөгжлийн банк/
- IV байр – Буянт-Ухаа ЦС /Хүннү эйр/
- Шилдэг тоглогч н.Шинэбаяр /97-р сургууль/
- Шилдэг хаалгач н.Тэргэл /10-р сургууль/
- Мэргэн бууч н.Төгөлдөр /102-р сургууль/
Хөвгүүд-15 насны ангилалд
- I- байр – 40-р сургууль /Хасбанк/
- II- байр – 41-р сургууль /Сэлба сервис/
- III- байр – ОУЦС /Хасбанк/
- IV- байр – 107-р сургууль /Ард даатгал /
- Шилдэг тоглогч н.Зоригзуунай /40-р сургууль/
- Шилдэг хаалгач н.Цэнгүүн /Оюуны ундраа цогцолбор сургууль/
- Мэргэн бууч н.Хүслэн /41-р сургууль/
Хөвгүүд-17 насны ангилалд
- I- байр – 5-р сургууль /Сэлэнгэпресс/
- II- байр – 41-р сургууль /Сэлба сервис /
- III- байр – 28-р сургууль /Deloitte Onch/
- IV- байр – 58-р сургууль Sound of Mongolia
- Шилдэг тоглогч н.Есөнхүсэл /5-р сургууль/
- Шилдэг хаалгач н.Одбилэг /41-р сургууль/
- Мэргэн бууч н.Мөнхбаатар /28-р сургууль/
Багш нарын тэмцээнд эрэгтэй
- I- байр – Хан-Уул Дүүрэг
- II- байр – Баянгол Дүүрэг
- III- байр – Налайх Дүүрэг
- Шилдэг тоглогч н.Биндэръяа /Хан-Уул дүүрэг/
- Шилдэг Хаалгач н.Ариунболор /Баянгол дүүрэг/
- Мэргэн бууч н.Батзориг /Баянзүрх дүүрэг/
Багш нарын тэмцээнд эмэгтэй
- I- байр – Хан-Уул дүүрэг
- II- байр – Баянзүрх дүүрэг
- III- байр – Сүхбаатар дүүрэг
- Шилдэг тоглогч н.Ариунтуяа /Сүхбаатар дүүрэг/
- Шилдэг Хаалгач н.Ганцэцэг /Баянзүрх дүүрэг/
- Мэргэн бууч н.Сонинцэцэг /Хан-Уул дүүрэг/
Ивээн тэтгэгчдийн тэмцээнд
- I- байр – Голомт банк
- II- байр – Мобиком
- III- байр – MBC
- Шилдэг тоглогч н.Төгөлдөр /Мобиком/
- Шилдэг Хаалгач н.Мөнхсайхан /MBC/
- Мэргэн бууч н.Мөнхсүх /Голомт банк/
- Шилдэг Менежер /БСБ Сервис/
- Шилдэг Шүүгч н.Баянмөнх
- Шилдэг Хөгжөөн дэмжигчид 10-р сургууль
- Шилдгийн Шилдэг тоглогч Есү-Очир 40-р сургууль нар нар тус тус хүртжээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Говь-Алтай аймгийн намын хорооны өргөтгөсөн хуралдаанд оролцож, шинээр сонгогдсон дарга, ҮБХ, намын хорооны гишүүдийг батламжиллаа. Тэрээр “Ардчилсан намын шинэчлэл амжилттай явагдаж байна. Энэ бол шинэчлэлийн эхлэл юм. Шинэчлэл цаашаа илүү өргөн хүрээнд хэрэгжих болно. Бидний хамгийн ойрын том зорилго бол Ардчилсан Ерөнхийлөгчийнхөө буухиаг таслахгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах. Намын гишүүд та бүхний саналаар Ерөнхийлөгчид нэр дэвших хүн тодорч, мөн та бүхний саналаар ялалт байгуулах юм. Тиймээс Ардчилсан нам 2020 оны ялалтыг авахын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялах ёстой” гэв.
1990 онд Ардчилсан хувьсгал ялснаас хойш 27 жил өнгөрчээ. Гэвч Говь-Алтай аймагт энэ 27 жилийн 24-т нь “коммунистууд” засаглажээ. Өөрөөр хэлбэл, МАН 24 жил Говь-Алтай аймагт ноёрхсон гэсэн үг. Гэлээ гээд энэ аймаг хөгжил дэвшилд хүрсэн нь үгүй. Харин 2012-2016 оны хооронд Ардчилсан нам засаг барихдаа “Гудамж төсөл” ийн хүрээнд энэ аймагт зам талбай, гэрэлтүүлэг, усны хангамж зэрэг дэд бүтцийн томоохон ажлуудыг хийжээ.
Үүний дараа Ардчилсан намын ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан Говь-Алтай аймгийн Цогт сумыг “Эрх чөлөөний одон”- гоор шагнаж, намын зарим гишүүдийг Ардчилсан намын дээд шагнал “Эрх чөлөөний одон”, “Ардчиллын ахмад зүтгэлтэн”, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дээд шагнал “Лиш одон”-гоор тус тус шагналаа гэж АН-аас мэдээллээ.
Япон Улсын “Mitsubishi Electric” корпорацийн “Setsuyo Astec corporation”-ийн хандиваар байгуулагдсан “Програмчлагдах логик контроллёр, хөдөлгүүрийн удирдлагын лаборатори”-ийн өргөтгөлийн нээлт өнөөдөр /2017.04.24/ ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд боллоо.
Энэхүү тусламжаар хамгийн сүүлийн үеийн өндөр хурдтай, мэдрэгч дэлгэц бүхий “FX3G-40MT/ES-A” маягийн 15 иж бүрдэл төхөөрөмж, “Melservo JN A” маягийн хөдөлгүүрийн удирдлагын хоёр иж бүрдэл төхөөрөмж зэрэг нийт 750 гаруй мянган иенийн үнэ бүхий тоног төхөөрөмж хүлээн авч байгаа юм байна.
ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав “Дэлхий нийтэд цахилгаан үйлдвэрийн автоматжуулсан систем маш хурдтай хөгжиж байгаа. Энэ үед бид шинэ техник, технологи нэвтрүүлэхгүй бол “Оюу толгой”, “Эрдэнэт”, “ТЭЦ-4” зэрэг томоохон үйлдвэрийн газар оюутан залуусаа ажиллуулахад тун төвөгтэй байдаг. Уг лаборатори бий болсноор манай оюутнууд орчин үеийн цоо шинэ технологи дээр онолын мэдлэгээс гадна практик дадлага хийх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл Японд хэрэглэж байгаа техникийг бид хэрэглэж байна гэсэн үг” гэлээ.
Уг лабораторыг анх 1995 онд Эрчим хүчний сургуульд байгуулж байсан бөгөөд 2002 онд хоёр дахь удаагаа шинэчилж, өнөөдөр гурав дахь удаагаа хамгийн сүүлийн үеийн технологоор шинэчилж байгаа нь энэ юм байна.
Мөн нээлтийн үеэр “Mitsubishi Electric” корпораци нь Ази тивдээ контроллёр чиглэлээр нэгдүгээрт бичигддэг талаар онцолж байв.
Эрчим хүчний сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалт, үйлдвэрийн автоматжуулалтын мэргэжлээр төгссөн оюутнууд орчин үеийн нарийн технологи бүхий үйлвэрүүдэд буюу Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, “Оюу толгой”, “Кока Кола”, “Витафит” зэрэг үйлдвэрүүдэд ажилладаг юм байна. Лабораторыг шинэчилж хамгийн сүүлийн үеийн технологоор сайжруулснаар ирээдүйд бэлтгэгдэх залуу хүчнүүд илүү чадварлаг болно гэж удирдлагууд үзэж байна.
Шинэ Зеландын Оакланд хотод Дэлхийн мастеруудын спортын наадам энэ сарын 21-нд эхэлжээ. Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд 165 орны 28 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөж байгаа аж.
Манай улсаас спортын зургаан төрөлд 30 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд Монголын багийн медалийн “салхийг” хагалж зээрэнцэг шидэлтийн төрлийн 75-79 насны ангилалд манай тамирчин Т.Цэрэндолгор алтан медаль хүртжээ. Тэрээр одоо 78 настай бөгөөд 20.90 метрийн зайд зээрэнцэг шидэж алтан медалийн болзол хангасан байна.
Энэ төрөлд нийт найман тамирчин өрсөлдсөнөөс мөнгөн медалийг АНУ, хүрэл медалийг Австралийн тамирчин хүртсэн юм.
Хаврын тариалалтын бэлтгэл ажил болон 2017 онд тариаланчдад үзүүлэх дэмжлэгийн талаар өнөөдөр/2017.04.24/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн захирал В.Үнэнбат нар мэдээлэл хийлээ.Энэ онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа, үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийж, 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаанбуудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлсэн.
Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун мэдээлэл өглөө. Мөн хаврын тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлсэн юм. Тодруулбал, хаврын тариалалтад нийтдээ 54.3 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2016 оны ургацаас 39.8 мянган тонныг нөөцөлж, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 4.6 мянган тонн, ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт 5.8 мянган тонн, нийтдээ 50.2 мянган тонн үрийн нөөц бүрдээд байна. Мөн хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрийн зардлаар шинэчлэхээр хүсэлт ирүүлсэн 8 аж ахун нэгжид 820 тонн үрийн буудай импортоор авах зөвшөөрөл олгожээ.
Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30-40 хувийн, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэн гэрээ байгуулах бэлтгэлийг мөн хангажээ.
2017 онд газар тариалангийн үйлдвэрлэлд ТЭДС-гаас үзүүлэх дэмжлэг
Энэ онд ТЭДС-гаас үзүүлэх дэмжлэгийн талаар Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн захирал В.Үнэнбат мэдээлэл хийлээ. 2017 онд улсын хэмжээнд 420,9 мянган га талбайд нийт 1365 аж ахуй нэгж, иргэн улаан буудай тариалахаар бэлтгэж байна. ТЭДС-гийн зүгээс энэ жилийн нийт хэрэгцээт үр ариутгах бодисын 20 хувь, бордооны 10 хувь, үрийн буудайн 40 хувь, шатахууныг 100 хувиар тус тус хангахаар дэмжлэг хэлбэрээр ажиллаж байна. Дэмжлэгт хамрагдах аж ахуй нэгж, иргэд хуваарийн дагуу төв болон сангийн салбарууд дээр гэрээ байгуулан дэмжлэгт хамрагдана гэв.
Үр ариутгах бодис худалдан авах аж ахуй нэгж, иргэнд
Гэрээ байгуулах нөхцөл
Төрөл |
1 тн/үрэнд |
Нэгж үнэ /төгрөг/ |
Урьдчилгаа /хувь/ |
Үлдэгдэл төлбөр |
Тебу-60 |
0,5 литр |
22,000 |
30 хувь |
Намрын ургацын буудай болон бэлнээр төлөх |
Фолмекс |
0,1 литр |
127,500 |
30 хувь |
Үрийн буудай худалдан авах аж ахуй нэгж, иргэнд
ТЭДС-ийн Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин салбаруудын элеваторт болон түрээсийн агуулахуудад 2016 оны ургацын Бурятская Остистая, Алтайская 325,530, Дархан 144.131, Сэлэнгэ сортын элит болон 2-3 репродукцын үрийн нийт 5,8 мянган тонн үр нөөцөлсөн. Энэхүү үрээр 2017 хаврын тариалалтад нийлүүлэх ба тус сангийн салбаруудад гэрээ байгуулан олгох ажил зохион байгуулагдах юм.
Гэрээ байгуулах нөхцөл
Агууламж |
1 га/кг |
Нэгж үнэ /төгрөг/ |
Урьдчилгаа /хувь/ |
Үлдэгдэл төлбөр |
Элит үр |
0,150 кг |
880,000 |
40 хувь |
Намрын ургацын буудай болон бэлнээр төлөх |
2-3 репродукц |
0,150 кг |
830,000 |
Үр үржүүлгийн аж ахуй нэгжүүдэд: Үр тариа, тэжээлийн таримлын үрийн чанар хангамжийг сайжруулах, нутагшсан чанар сайтай сортын элит үр үржүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс ,хөдөө аж ахуй ,хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй улаан буудайн элит үр болох Дархан 131,34,144,166 сортын 360,8 тонн, арвайн Бурхант 1 сортын элит 104, хошуу будааны Ровесник сортын элит 39.9 тонн, хөх тарианы Онохойский сортын элит 27.0 тонн, вандуйн И-20964 сортын элит 10,0 тонн үрийг үр тариа, тэжээлийн ургамлуудын элит үрийг үрийн аж ахуйнуудад нийлүүлэн үржүүлэх замаар бусад гэрээ байгуулан олгоно.
Шатахууны дэмжлэг
Үр тарианы тариалалтад шатахууныг нормыг 1 га-д 10 литр тооцох ба гэрээг Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин салбарууд болон төв сан дээр гэрээ байгуулна. Тухайн шатахууны үнийг тухай аймаг орон нутгын нэгжийн үнээр тооцох ба НИК ХХК-ны түгээх станцуудаас хүлээн авна.
Нөхцөл |
1 га/литр |
Олгох хязгаар |
Урьдчилгаа /хувь/ |
Үлдэгдэл төлбөр |
Жижгэлэн |
10 |
хамаарахгүй |
50 хувь |
Намрын ургацын буудай болон бэлнээр төлөх |
Бөөний |
10 |
3,0 тн-с дээш |
Төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалах тариаланчдад:
Төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалж буй аж ахуй нэгж, иргэдэд шатахууны дэмжлэг олгохдоо тухайн аймгийн ХХААГазраар дамжуулан олгох ба хүнсний ногоонд нэг га 6 литр, малын тэжээлд нэг га-д 8 литрээр тус тус тооцон гэрээ байгуулах ба урьдчилгаа төлбөр 50 хувь төлөөд үлдэгдэл төлбөрийг жилийн эцсээр төлөх нөхцөлтэй олгоно.
Нийлмэл бордоо
Нийлмэл бордоо худалдан авах тариаланч аж ахуй нэгж, иргэд үйл ажиллагаа явуулж буй бүс нутагт харьяалагдах сангийн Төв, Хөтөл, Сэлэнгэ, Булган, Хархорин, Угтаал салбаруудад тус тус гэрээ байгуулан олгоно.
Гэрээ байгуулах нөхцөл
Агууламж |
1 га/кг |
Нэгж үнэ /төгрөг/ |
Урьдчилгаа /хувь/ |
Үлдэгдэл төлбөр |
Бордоо NP2O5:K2O N20 P10 K10 |
0,04 кг |
1,250,000 |
30 хувь |
Намрын ургацын буудай болон бэлнээр төлөх |
Өнөөдөр УИХ-д МАХН-ыг төлөөлөн суудаг гишүүн О.Баасанхүүгийн өрөөг солих болсонтой холбогдуулан тэрбээр хэвлэлийн хуралд цахим хуудсаараа дамжуулан сэтгүүлчдийг урьсан юм.
Тэрбээр Төрийн ордны баруун жигүүрийн хоёрдугаар давхарт 203 тоот өрөөнд суудаг. Өмнөх парламентын үед “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар томилогдохдоо энэ өрөөнд шилжин ирсэн бөгөөд шинээр парламент бүрдэхэд ч дахин энэ өрөөндөө тохижжээ. Үүдэнд нь туслахууд суудаг, хоёр тасалгаатай уг өрөөг бүлгийн дарга нарын өрөө ч гэж ордныхон нэрийддэг.
УИХ-ын Тамгын газрын зүгээс түүний байрлаж байгаа өрөөнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг оруулж, харин О.Баасанхүү гишүүнийг Д.Эрдэнэбат гишүүний өрөө рүү шилжүүлэхээр шийдсэн аж. Үүнтэй холбогдуулан О.Баасанхүү гишүүн УИХ-ын чуулганы танхимын дэргэдэх индэрээс мэдээлэл хийлээ.
Тэрбээр: Парламентад ганц суудалтай МАХН-ын төлөөлөл миний өрөөг заавал солих шаардлагатай юу. Хэрвээ өрөө солих шаардлагатай бол 65 гишүүнийхээ өрөөнөөс сонгох хэрэгтэй. Үгүй бол тэднийхээ нэг өрөөнд нь намайг оруулж болно. Ийм байдалд хүргэсний цаад санаа нь О.Баасанхүү улс төрийн акци биш өрөөний хэрүүл хийдэг гэдэг ойлголт төрүүлэх гэж байна.
Намайг МАН-д орох гэж байна гэдлэг яриа гаргаж байна, битгий горьд гэж хэлнэ. Хэрвээ эд нар өрөөнөөс гаргаж байгаа бол би коридорт гаръя. Дөрвөн жил идэж уудаг, төрийн хамаг эрх мэдлээ ашиглаж, өр ширэнд хийж байгаа асуудалтай хатуу тэмцэнэ хэмээн тун цухалдангуй мэдээлээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Таны байгаа өрөө бүлгийн дарга нарын байдаг өрөө юм биш үү?
-Төрийн ордонд тэр байдаг, энэ байдаг гэдэг өрөө байдаггүй. Өрөөндөө жил шахам болох гэж байна. Чуулганы үйл ажиллагаа хэвийн явж байхад хүндрүүлж байгаа нь таалагдахгүй байна.
-Таныг өмнө нь суллаж өг гэдэг шаардлага тавьж байсан гэсэн?
-Бичгээр ганцхан энэ шаардлага л ирсэн. Хэрвээ ийм байдалтай байвал Ардын намын бүлгийн даргын өрөөнийх нь үүдэнд суусан ч болно. Нарийн яривал УИХ-ын даргын өрөө ч гэж байхгүй. Ер нь бол ганц гишүүнийг хэн ч биш болго гээд явуулаад байгаа зүйл.
О.ӨНӨР
Элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгааны дараа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нийт багийнханд баяр хүргэж, хамтарч ажилласан БНСУ-ын Асан төвийн эмч нартай цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Солонгосын эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч нар Монгол хүнд туслах гэсэн сэтгэлээр л ирдэг. Тэд манай багтай хамтарч ямар ч цалингүй 26 хүнд элэг шилжүүлэн суулгасан гэдгийг хэлээд, эдгээр эмч нарыг ЭМЯ- ны хүндэт тэмдгээр шагналаа.
Тэрээр цааш хэлэхдээ, “Монгол Улсад Элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа 15 орчим цаг үргэлжилж, дууслаа. Хэдийгээр хагалгаа дууссан ч хагалгааны дараах, үе шаттай явагддаг эмчилгээ маш том хариуцлага” гэв.
Профессорын багийн ахлагч доктор Moon Deok-Bok, эмч Jung Dong-Hwan, Kang Woo-Hyun; анестезиолог Jun In-Gu нар цаашид ч эрсдэл өндөртэй хагалгаанд хамтарч оролцохоо илэрхийллээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Амгалан хотхон”-д гал түймэр гарч, хаус шатсан осол энэ сарын 22-ны шөнө гарсан. Иргэд ослын дуудлагыг тухайн өдрийн 23:24 цагт НОБГ-т өгсөн бөгөөд Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, нэмэлтээр гал түймэр унтраах, аврах 14, 26 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ослын газарт ажилласан юм.
Гал түймэр гарсан газарт албан хаагчдыг очиход хоёр айлын 28х14 хэмжээтэй орон сууцанд гал бүрэн дэлгэрсэн, урд талын 2 айлын 28х7 хэмжээтэй орон сууцанд гал тархсан байдалтай байсан байна.
Гал унтраах зориулалтын 7 автомашин, 30 албан хаагч 65,5 тонн ус зарцуулж, хорт хий утаанаас хамгаалах 4 багтайгаар шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 00:05 цагт зогсоож, шөнийн 03:06 цагт бүрэн унтраасан.
Албан хаагчид шуурхай ажиллаж гал түймрийг унтрааснаар шатлагад өртсөн байшингийн ойр байрлах хоёр байшинг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж авран хамгаалав.
Гал түймэр гарсан шалтгаан нөхцөл, хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.
Гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Хамгаалалтын бүс шинэчлэн батлагдсантай холбогдуулан Туул болон түүний цутгал голуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, үерийн хамгаалалтын барилга байгууламж, хамгаалалтын бүс дэх газар олголтын талаарх судалгааг гаргасан. Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, түүний хамгаалалтын бүс, үерийн эрсдэлтэй бүс, зурваст зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй 3100 орчим нэгж талбарт иргэн аж ахуйн нэгж байгууллага байрлаж байгаа тогтоосон. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/221 дүгээр захирамж, нийслэлийн Онцгой комиссын 2017 оны 03 дугаар албан даалгавар, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны А/24 дүгээр тушаал, Байгаль орчны багц хууль тогтоомжийн нэгдсэн хяналт шалгалт хийх тухай 2017/06 дугаар удирдамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийг энэ сарын 10, 13, 14, 15-ны өдрүүдэд нийслэлийн ногоон бүсийн нутаг дэвсгэрт ажиллуулсан. Нийслэлийн төвийн 6 дүүргийн гол болон туслах замуудад угсарч байрлуулсан замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг, тэмдэглэгээний ашиглалтад Замын цагдаагийн алба, УБЗЗАГ ОНӨААТҮГ-уудтай хамтран үзлэг тооллого хийж, гудамж замын тэмдэг тэмдэглэгээг сэргээх ажлыг ирэх сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” гэлээ.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдал өмнөх 14 хоногтой харьцуулахад харьцуулахад 2206 нэгж буюу 18 хувиар, 2061 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 18 нэгж буюу 0.9 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлтэй байна. Мөн хугацаанд давхардсан тоогоор 2730 алба хаагч эргүүлд үүрэг гүйцэтгэн зөрчил гаргасан 5950 иргэнийг 16.260.000 төгрөгөөр торгож, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1076 иргэнийг саатуулж, биеэ авч явах чадваргүй 357 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 31 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэн ажилласан. “Аюулгүй хот” төслийн хүрээнд хэрэгжүүлэх “Телекамер”, “Эргүүл”, “Гэмт хэргийн хяналтын цогц систем” гэсэн гурван дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа” гэж танилцуулав.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3604 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 122, зөрчлийн шинжтэй 1135 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1257 ослыг материалжуулан шалгаж байна. Ирэх зургадугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд зохион явуулж байгаа “Хүүхэд-зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлага-2017” аяны хүрээнд Энхтайваны өргөн чөлөөн дэх хөдөлгөөний ачаалалтай зам, явганы гарцууд буюу 15 цэгт 52 олон нийтийн цагдааг ажиллуулж хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.
НОБГ-ын дарга Н.Уламбаяр “Өнгөрсөн 14 хоногт нийслэл хот орчим 2-3 удаагийн бага хэмжээний хур тундас орж, зөөлөн салхи шуургатай байсан. Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор дулааны эрч сулавтар байх бөгөөд хуурайшилтын эрсдэлийн “Дунд” зэрэгт байна. Хуурайшилтын аюултай зэргийн үед нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар энэ сарын 10-ны өдрөөс зохион байгуулан 59 аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалт явуулж хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллалаа” гэв.
“Нийслэлийн Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн дагуу зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлж хашаа барьсан болон барилгын нүх ухсанаас хойш үйл ажиллагаа явуулаагүй иргэн, аж ахуйн нэгжид шалгалт явууллаа. Эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлсэн 341 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, мөн барилга байгууламжийн нүх ухсан 70 зөрчил илэрчээ. Эдгээр 70 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тав хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. “Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Хоггүй хот-Утаагүй Улаанбаатар” сэдвээр Нийслэлийн иргэний танхимд 9 дүүрэг болон 152 хороодын Засаг дарга, 183 хэсгийн ахлагч нарыг хамруулж хэлэлцүүлэг зохион байгуулсан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Туул болон түүний цутгал голуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, үерийн хамгаалалтын барилга байгууламж, хамгаалалтын бүс дэх газар олголтын асуудлыг яаралтай цэгцлэх хэрэгтэй. Бид өмнөх асуудлаа цэгцэлж байж дараагийн газар олголтын асуудлаа ярих болно. Зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ хэтрүүлж барьсан хашааг буулгах асуудлыг түргэвчилж, дүүргийн Засаг дарга нар энэ асуудалд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гээд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг сайн бэлтгэж зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.