Categories
мэдээ спорт

Монголын хоккейчид мөнгөн медаль хүртлээ

hocjeyТaйландын нийслэл Банкок хотноо шайбтай хоккейн “Челленж кап” олон улсын тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөв. Уг тэмцээнээс манай улсын хоккейчид мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд оролцсон манай шигшээ баг эхний тоглолтоо энэ сарын 17-нд Сингапурын багтай хийж 13:0-ийн харьцаатайгаар ялж, анхныхаа хожлыг авсан. Харин хоёр дахь тоглолтоо Тайландын багтай хийж гурван үеийн турш эн тэнцүү өрсөлдөж 5:4 онооны харьцаагаар буулган авсан. Үргэлжлүүлэн манай баг тамирчид гурав дахь тоглолтоо өчигдөр Малайзын багтай хийж, 10-5 оноогоор хожсон. Ийнхүү манай хоккейчид мөнгөн медалийн болзол хангаад байв. Харин өчигдөр Арабын нэгдсэн Эмират улсын багтай аваргын төлөө тоглож 5:4 онооны харьцаагаар ялагдал хүлээлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржээр 32 хувьцаат компанийн 77.806 ширхэг хувьцаа арилжигджээ

Монголын хөрөнгийн биржийн баасан гаригийн арилжаа явагдлаа. Өнөөдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 32 хувьцаат компанийн 77.806 ширхэг хувьцаа арилжигд санаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Харин долоон хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байжээ. Тодруулбал, “Их барилга” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.94 хувиар өссөн бол “Авто импекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.22 хувиар уналаа.

Түүнээс гадна энэ өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 3062 ширхэг Засгийн газрын үнэт цаас 292.829.190 төгрөгөөр арилжигдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Гемодиализын эмчилгээнд орох гэж хүлээх шаардлагагүй боллоо

Гемодиализын эмчилгээ зурган илэрцүүдБөөрний хүнд өвчтэй хүмүүс гемодиализ эмчилгээг хувийн эмнэлэгт өндөр өртгөөр хийлгэх нь цөөнгүй. Учир нь улсын эмнэлгийн ачаалал хэт их байдаг. Тэгвэл уг асуудлыг шийдэхээр ЭМЯ, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон хувийн эмнэлгүүд хамтарсан гэрээ байгуулав.

Ингэснээр хувийн долоон эмнэлэг улсын төсвөөс 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 140 хүнд бөөр орлуулах гемодиализ эмчилгээг үнэ төлбөргүй хийх боломжтой болох аж. Мөн хийсэн эмчилгээнийх нь чанарт төрөөс хяналт тавих гэнэ.

2016, 2017 онд 16 аймаг, нийслэлийн зургаан дүүрэгт гемодиализын 46 аппарат шинээр суурилуулжээ. Одоогоор эрүүл мэндийн 35 байгууллагад 161 аппарат байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Эйр маркет” ХХК-иас онгоцны тийз залилжээ

Нийслэлийн прокурорын газраас гадаадын иргэд холбогдсон зарим эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тухайлбал, БНСУ-ын иргэн Х гэгчийг Эйр маркет ХХК-иас онц их хэмжээний үнийн дүн бүхий онгоцны тийзийг залилан мэхэлсэн хэрэгт шалгаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мөн БНХАУ-ын иргэн С гэгчийг МУ-ын нэр бүхий иргэдээс “Амгалан дахь дулааны станцад ажил олж өгнө” хэмээн итгэл эвдэх замаар нийт 138.449.734 төгрөгийг залилан мэхэлж онц хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Categories
гадаад мэдээ

БНСУ-ын экс Ерөнхийлөгч Пак Гын Хэ 30-45 жилийн ял авч магадгүй

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ нгөрсөн мягмар гаригт прокурорын газарт очиж, 14 цагийн турш мэдүүлэг өгч, долоон цаг орчим өгсөн мэдүүлэгтэйгээ танилцсан билээ.

Түүнийг авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, бусдад дарамт шахалт үзүүлсэн зэрэг 13 хэрэгт буруутгаж байгаа бөгөөд эдгээр хэрэг нь түүний найз Чой Сун Шилийг шалгах үед илэрсэн баримтууд юм.

Эдгээрээс хамгийн ноцтой нь Чой Сун Шил “Самсунг” компаниас 43.3 тэрбум вон буюу 39 сая ам.доллар авсан хэрэг юм. “Самсунг” компанийн гурав дахь үеийн залуу удирдагч И Жэ Юнь корпорацидаа эрх мэдлээ тогтоохын тулд хоёр салбараа нэгтгэх зорилгоор хахууль өгсөн гэгдээд байгаа юм.

Пакийг буруутгаж байгаа зүйл ангиудаар ял төлөвлөх юм бол 45 жилийн хорих ял авна хэмээн хуульчид тооцжээ. Сөрөг хүчин болох Ардчилсан намын шүүгч Беом Ки твиттер хуудастаа “Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд хамгийн багадаа 30 жил, зарим зүйл анги нэмэгдвэл 45 жилийн хорих ял ногдоно” гэж бичжээ.

Categories
мэдээ улс-төр

Канад Улсын Кебек мужид Монгол Улсын Өргөмжит консулын газар нээгдлээ

Канад Улсын Кебек мужид Монгол Улсын Өргөмжит консулын газар нээгджээ.

Нээлтийн ёслолд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Р.Алтангэрэл, Кебек мужийн Олон улсын харилцаа, франкофоны асуудал эрхэлсэн Дэд сайд Жонн Стефан Бернар, Монреал хотын захиргааны гадаад хамтын ажиллагааны дарга Хенри Паул Нормандан нар болон Монреал хот дахь зарим орны Ерөнхий болон Өргөмжит консул, Кебекийн Засгийн газрын холбогдох албаны хүмүүс, тус мужид аж төрж буй Монгол Улсын иргэдийн төлөөлөл, Кебекийн бизнесийн болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцжээ.

Канадын Кебек мужид Монгол Улсын 500 орчим иргэн аж төрдөг бөгөөд Монреал хотын Монголчуудын холбоо, Монгол-Канадын боловсрол, соёлын төв, Монгол хэл бичгийн дугуйлан зэрэг байгууллага энэ мужид үйл ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг энэ сарын 25-нд зохион байгуулна

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг харуулж байгаа юм. “Эх дэлхийн цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог. Тийм ч учраас жилээс жилд энэхүү арга хэмжээнд нэгдэгсэд хурдацтай өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийг олон нийтэд ойлгуулж, үр дүнтэй алхам хийхэд уриалан дуудах томоохон арга хэмжээ болсоор байна.

Дэлхийн томоохон хотуудад гэр бүлээрээ, хамт олноороо, найз нөхдөөрөө нэгдэн “Эх дэлхийн цаг”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Нийслэлийн Байгаль орчны газар, Дэлхийн Байгаль хамгаалах сан, Зориг сангийн Байгаль орчны залуу манлайлагч хөтөлбөрийн төгсөгчид, Ариг Банк, Залуу дугуйчин клуб хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гуравдугаар сарын 25-ны оройн 20:30-21:30 цагийн хооронд “Эх дэлхийн цаг”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын иргэдийг энэхүү хөдөлгөөнд нэгдэн орж гэрлээ унтраан уур, амьсгалын өөрчлөлтийг сааруулахыг уриалж байна.

Та бүхэн сошиал орчинд #EarthHourMongolia hashtag-ийг ашиглан бидэнтэй нэгдээрэй. Таны оролцоо хамгийн ЧУХАЛ бас хамгийн ҮНЭТЭЙ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бугын эвэр хөрөөдөж авсан хэрэг гарчээ

Хөдөө орон нутагт бугыг хөөж эцээн, эврийг нь авч худалдан борлуулах тохиолдол цөөнгүй гардаг аж. Тухайлбал, Булган аймгийн Рашаант суманд бугын эврийг авах зорилгоор санаатайгаар морь, мотоциклиор хөөж эцээх явдал гарч байгаа гэнэ. Тус сумын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Мөнхжаргалын мэдээлснээр, бугыг эцээж, эврийг нь хөрөөдөж авсан хэрэг бүртгэгдэн шалгагдаж буй юм байна. Булган аймагт бугыг ашиг олох зорилгоор сүйтгэж, хуулийн байгууллагаар шийдэгддэг тохиолдол цөөнгүй гардаг байна.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголыг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2017.03.24/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх зорилгоор Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг боловсруулжээ.

Хөтөлбөрийн хүрээнд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу төсвийн тодотголын төсөлд тусгасан гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ.

Үүнд:

1.Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан тварыг нэмэгдүүлэх;

2.Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх;

3.Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх;

4.Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох;

5.Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх;

6.Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авна гэж заажээ.

Төсвийн урсгал зарлагыг бууруулахдаа нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлах юм байна.

1.Эм, эмнэлэгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулах;

2.Тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг хүн ам зүйн насны бүтцэд орж буй өөрчлөлттэй уялдуулан урт хугацаанд аажмаар нэмэгдүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

3.Мөн эдийн засгийн идэвхжилийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аяныг эхлүүлэх, Атрын III аяныг үргэлжлүүлэх арга хэмжээг эхлүүлэх;

4.Төсөв, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед төрийн албан хаагчийг цомхотгохоос зайлсхийж, харин одоо авч буй цалингийн хэмжээг 2017-2018 он дуустал хэвээр хадгалах, төрийн албанаас хууль, тогтоомжид заасан эрхийн дагуу чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхийг түр хугацаанд буюу 2017-2019 он дуустал хязгаарлах;

5.Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байх;

6.Эдийн засгийн хүндрэлтэй үед зорилтот бүлгийн өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэх, оновчтой болгох ажлыг үе шаттай эхлүүлэх;

7.Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нөлөөлөл бүхий шинээр батлагдсан зарим хуулийг буцаан өөрчлөх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна.

Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэнэ хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв

Categories
мэдээ нийгэм

Ням гаригт гэр бүлийн өдөр тохионо

Энэ сарын сүүлийн долоо хоногийн ням гариг буюу энэ сарын 26-нд тохиох гэр бүлийн өдрийг “Уулзах газар танайд” уриан доор тэмдэглэж байна. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас “Гэр бүлийн өдөр”-ийн хүрээнд 20 гаруй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж гэр бүлд зориулсан хөнгөлөлт урамшуулал бий болгон, гэр бүлд зориулсан найман удаагийн цуврал сургалт, лекц, хэлэлцүүлэг, тэмцээн уралдаан, гэр бүлийн зөвлөгөө, мэдээлэл, шүлгийн болон захиа бичлэгийн уралдаан, “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах аж. Энэхүү гэр бүлийн өдрөөр та гэр бүлээрээ хамтдаа кино үзэх, номын сан очих, амралт сувилалд явах, гэр бүлээрээ хурал хийх, спортоор хичээллэх, музейгээр зочлох, гэх мэт олон сонирхолтой зүйлсийг хийж нэг өдрийг гэр бүлдээ зориулаарай.

Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэнэ, эцэг эхийн хайр халамжийг мэдрэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болох, гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгал бүрдэх, гэр бүл төлөвлөлт, төсөвлөлт сайжрах, гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ хүндэтгэж сурах, сургаал, ёс заншил, өв уламжлалаа, ураг төрлөө дээдлэх, гэр бүл тогтвортой бат бөх болох гэх мэт олон эерэг үр дагаврууд гарах юм.