Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баярын өдөр үйлчлэх нийтийн тээврийн хуваарь

XVII Тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 27, 28 болон 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүдэд тухайлбал Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлүүдийн тээврийн хэрэгслийн тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.

Шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 27, 28 болон 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд амралтын өдрийн хуваарийн дагуу үндсэн болон хот орчмын 86 чиглэлд 660 их, дунд багтаамжийн автобус, троллейбус хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуй нэгж, байгууллагын 15 микроавтобусны захиалгат үйлчилгээ, Нийслэл хот дотор таксийн үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529 такси нийт 1204 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилгээ хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд хурд хэмжигч байршуулжээ

Орон нутгийн замд хурд хэмжигч байршуулжээ зурган илэрцүүд

Орон нутгийн замд хурд хэмжигч байршуулжээ. Тодруулбал, дээрх хурд хэмжигч багаж нь зөрчлийг өөр дээрээ хадгалах хүчин чадалтайгаас гадна тухайн зөрчлийг тусгай программын тусламжтайгаар Замын хөдөлгөөний удирдлагын төвд рүү шилжүүлж байгаа аж. Ингэснээр зөрчил гаргасан тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлж байгаа юм байна. Тиймээс хөдөө орон нутгийг зорьж буй иргэд хурдаа тохируулж явах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд нийтийн тээврээр үйлчлүүлэхийг анхаарууллаа

нийтийн тээврээр үйлчлүүлэхийг анхаарууллаа зурган илэрцүүд

Баярын өмнөх өдрүүд болон Битүүний өдөр томоохон зах худал­дааны төвийн ачаалал эрс нэмэгддэг учир ир­гэд, жолооч нар аль болон хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврээр үйлч­лүүлэхийг холбогдох газруудаас анхааруулж байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид баярын өдрүүдээр гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй зор­чуулах зорилгоор өндөр­жүүл­сэн бэлэн байдалд ажил­лаж байгаа ажээ.

Онцгой байдлын байгууллагаас баярын өд­рүүдэд ердийн гал­лагаатай пийшин зуухны аюулгүй байдлыг хангах, эвдрэл гэмтэлгүй, зориу­лалтын цахилгааны утас хэрэглэхийг зөвлөж байна. Мөн баяр, амралтын өдрүүдээр байгууллага, аж ахуй нэгжүүд амрах учраас хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах, дохиоллын системийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хөөрөг зөрүүлэх ёс заншил

Хөөрөг бол Монголчуудын зан үйлийг илэрхийлдэг эрэгтэйчүүдийн нэг гол гоёл юм. Мөн эмэгтэйчүүд бас хэрэглэдэг. Монголчууд уламжлалт ёсоороо мэндлэхдээ хөөргөөр тамхилдаг эртний заншилтай. Тэр бүр хөөрөг хэрэглэхээ больсон суурин газрын орчин цагийн Монголчууд сар шинийн баяраар хөөргийг хүндэтгэн хэрэглэж, бие биетэйгээ амар мэнд мэддэг. Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлнэ. Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог ажээ. Энэ нь ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм.

Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг. Хөөргийг “Тамхилдаг заяатай шар”, “Мэндийн шар”, “Мэнд сайхны тамхи” хэмээн нэрлэдэг байна. Хөөрөг харшуулах нь, тэр тусмаа шинийн нэгэнд харшуулан тамхилах нь эв эе эвдрэлцэж, тангараг тасарсны дохио тэмдэг аж. Баруун гарын дөрвөн хурууны үзүүр хэсэгт хөөргөө тавьж хүндэтгэл үзүүлж буй хүндээ барих ёстой. Хөөргийг эрхий, долоовор, дунд хурууг оролцуулан бариваас эртний монгол ёсонд нийцнэ. Барихдаа хөөрөгний толгойд долоовор хуруугаа тааруулна. Эл барилтыг монголчууд “төрийн гурван тулгуур” хэмээн үздэг. Хөөрөгний толгойг хаан, баруун хэсгийг хатан, зүүн хэсгийг цэрэг зэвсэг хэмээн үзнэ. Тиймээс тухайн хүний мэндчилгээг төрийн хэмжээнд хүлээн авч буйн илрэл нь энэ болдог ажгуу. Мөн хамрын тамхийг чимхэн авч татах нь монгол бус төвдөөс гаралтай ёс юм. Хуучин цагт ихэс дээдэс болон том лам нар их, бага гарын хоёр хөөрөгтэй явж, их гарын хөөргөөрөө дээдэстэй солилцдог байжээ. Хөөрөг зөрүүлж тамхилах нь эвтэй явахын бэлэгдэл юм. Эвдрэлцсэн хүмүүс энэ өдөр хөөргөө зөрүүлж сэтгэлээ цайлгах заншилтай байжээ.

Ерийн тамхилахад хөөрөгний толгойг заавал хөндийрүүлж өгөлцөнө. Дээр үед хороогдох ялд унасан хүнд, эцсийн ёс гүйцэтгэх үед нь тамхилахдаа хөөрөгний толгойг хөндийрүүлэхгүй тамхилдаг байсан учир цээрлэдэг. Толгойг нь сугалахгүйгээр үнэрлээд өгөх нь “Би уй гашуутай яваа хүн”, өөрөөр хэлбэл “Бурхан болоочийнхоо хоногийг хураагаагүй яваа хүн” гэсэн санааг илэрхийлдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэдээ даатган мандал өргөлөө

Нийслэлийн удирдлагууд өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд ном хуруулж, мандал өргөлөө. Шинэ үндсэн хууль батлагдан гарснаас хойш жил бүрийн сар шинийн баяраар нийслэлийн иргэдийнхээ ирэх жилийн заяа буян,хийморь лундааг даатган ном айлдуулж, мандал өргүүлдэг уламжлалтай.Энэхүү уламжлал, ёсын дагуу бичин жилийн өвлийн адаг сарын битүүнд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, хамт олон Гандантэгчэнлин хийдэд Гүсэн түгийн мандал өргөж, ирэх цагийн сайн сайхан бүхнийг нийслэлийн иргэддээ ерөөн, ирж буй алтан унжлагат хэмээх гал тахиа жилдээ хийх аливаа үйл хэрэг, ажил үйлсийг нь даатган ном хурууллаа. Гүсэн түгийн мандал гэдэг нь бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг ариусгах, санасан ажил хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн тухайд бурханы лагшин зарлиг, таалалд мандал өргөдөг зан үйл юм.

Мандал өргөх ёс нь одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой. Буяны үйл нь цувирч барагддаг буян, цувирч барагддаггүй буян гэж байдаг. Бурхан, бодьсадва нарын буян нь цувирч барагддаггүй буян учраас үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвидаж байдаг гэж үздэг тул буяны үйл үйлдсэнийхээ дараа заавал зориулга, ерөөл, гүйцэтгэдэг ёстой аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл гэрээсээ бичлэг хийж, худал гүтгэлэгт тайлбар өглөө

Бат-Үүл зурган илэрцүүдЭ.Бат-Үүлийг хүүгийнх нь хамт шоронд хорьжээ гэсэн мэдээллүүдийг цахимын хуурамч хуудсуудаар өчигдөрөөс эхлэн тараасан байна. Энэ нь огт үндэслэлгүй, төлбөртэй, улстөрийн гүтгэлгийн чанартай байгаа учраас, мэдээлэл тарааж буй иргэнийг олж тогтоон шүүх хяналтын байгууллагаар шалгуулна гэж Э.Бат-Үүл өөрөө мэдэгдлээ.

Тиймээс тэрээр өөрийн гэрээсээ гар утаснаасаа бичлэг хийн олон нийтэд хариулт өгсөн байна. Тэрээр ярихдаа “Энэ худал мэдээ нь нэр бүхий хоёр facebook хуудаснаас sponsored буюу төлбөртэйгөөр цацагдсан болохыг баримтаар үзүүлээд энэ зохион байгуулалттай гүтгэлгийн зорилго нь маргааш битүүний орой болж хүмүүс цуглах үед зориуд ярианы сэдэв болгох гэсэн арга” гэдгийг онцолсон байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын удирдлагууд Жанжин Сүхбаатарын хөшөө, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Ирж буй XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал (улаагчин) тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан МАН-ын удирдлагууд өнөөдөр Жанжин Сүхбаатарын хөшөө, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, ахмад настнууд ард иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй ч өнөөдөр зам түгжрэлгүй байна

машин түгжрэл зурган илэрцүүд

Өнгөрсөн өдрүүдэд хотын замын түгжрэл бараг дээд цэгтээ хүрсэн. Зах худалдааны төвүүд тэр дундаа Нарантуул захыг зорих иргэдийн цуваа их түгжрэлийг үүсгэж байлаа. Харин өнөөдөр замын түгжрэл гайгүй сийрэг болсон байна. Сар шинийн барилдаан эхэлсэн тул эрчүүд бөх үзээд, эмэгтэйчүүд гэртээ сар шинийн бэлтгэлээ базааж байгаа бололтой. Үүнээс гадна нэлээдгүй тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгийг зорьсон байна. Учир нь сар шинээ хөдөө өнгөрүүлдэг хүмүүс олон. Гэхдээ томоохон захууд өнөөдөр 18:00 цаг хүртэл ажиллана.

Гэхдээ сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан баярын өдрүүдэд тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлахгүй хөдөлгөөнд оролцуулж байгаа. Өнөөдөр ч мөн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Ирэхсарын 1-ний өдрийг хүртэл автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх журам гарсан.

Н.Ганаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин” уншигч захиалагч, харилцагч байгууллагууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна

Image may contain: one or more people and text

Монгол эх нутагт минь хаврын тэргүүн сар айлчлан ирж, урь орлоо. Эрхэм уншигчид та бүхэндээ болон хамтран ажилладаг харилцагч байгууллагууддаа билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн халуун сайхан мэндийг хүргэе!

Улиран одож буй бичин жил маань амжилт бүтээлээр дүүрэн байлаа. 2016 оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Өдрийн сонин“ шалгарч, гран при шагналыг хүртлээ. Монголын сэтгүүлчдийн эвлэлээс бидэнд энэхүү шагналыг олгохдоо “Өдрийн сонин нь байгуулагдсан цагаасаа эхлэн хэвлэл мэдээллийн салбарт манлайлагч байр сууриа баттай хадгалж ирсэн.

Эдүгээ уншигч захиалагчийнхаа тоогоор тэргүүлэн, энэ онд л гэхэд 3.4 сая ширхэг хэвлэгдэж Монгол орон даяар түгсэн байна. “Өдрийн сонин”-ы сэтгүүлчид үйл явдал өрнөж буй газар бүрт хүрч, халуун цэг дээрээс нь сурвалжлан даацтай нийтлэл, ярилцлага, сурвалжлагыг уншигчдадаа хүргэж байдаг. Тухайлбал, энэ онд Баян-Өлгий, Хэнтий нутгийн иргэдийн аж амьдрал, дархан хилийн заставуудаас хийсэн сурвалжлага, нийтлэл нь уншигч түмний талархлыг хүлээж, мэргэжлийн ур чадвар, үр нөлөөгөөрөө тэргүүллээ” хэмээн онцолсон юм. Ийнхүү манай сонин хэвлэл мэдээллийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналыг найм дахь удаагаа хүртэж байна. “Өдрийн сонин” төр засаг, түмэн олныгоо холбогч гүүр нь байж, эрх нь зөрчигдөж, хүчин мөхөсдсөн бүхнийг өмгөөлж хамгаалан “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч”-ийн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирлээ.

“Өдрийн сонин” Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар “Хамгийн түгээмэл сонины жагсаалт”-ыг тэргүүлж ирсэн билээ. Хамгийн түгээмэл сонинтой хамтарч ажиллан, бизнесийн нэр хүндээ өсгөн, харилцагчдынхаа тоог нэмж, ашиг орлогоо арвижуулж ирсэн бүх харилцагч, бизнес эрхлэгчдэдээ сайн сайхныг хүсье. “Алтан унжлагат” гал тахиа жилдээ ч бидний хамтын ажиллагаа үр өгөөжтэй байх болно гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатарт төдийгүй, орон нутагт хамгийн олон захиалагчтай “Өдрийн сонин” өглөө бүрийн ургах нарнаар уншигч Таны гарт очиж, шинэ соргог мэдээ мэдээлэл, даацтай уншууртай нийтлэл, ярилцлага, сурвалжлагуудаа хүргэх болно.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал хүсье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы албаны дарга, “Болор цом”-ын эзэн Н.Гантулга Алтан гадас одон хүртэв

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спорт, хэвлэл мэдээлэл, иргэний нисэхийн салбарын 30 гаруй хүнд Төрийн дээд одон, медалиар шагналаа. Эл өдөр “Өдрийн сонин”-ы албаны дарга, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч, сэтгүүлч Норовын Гантулга “Алтан гадас” одон хүртсэн юм. “Болор цом”-ын эзэн, “Өдрийн сонин”-ы шилдэг нийтлэлчдийн нэг түүний уран бүтээлийн гараа 2000 оноос эхтэй билээ. Тэрбээр “Тусгаар тогтнол-2004”, “Янжинлхам-2005”, Р.Чойномын нэрэмжит “Алтан Оюухай”, “Залуу нас”, хайрын шүлгийн “Аморэ” зэрэг олон наадмын тэргүүн шагналыг хүртсэн, манай сонины шилдэг нийтлэлч, яруу найрагч юм. Мөн идэр залуу гучин настайдаа гуч дахь удаагийн “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн байрт “Уулсын сэтгэлгээний тэлэлт” шүлгээрээ шалгарч байсан түүхтэй. Түүний шүлэг, яруу найргийн талаар шинжлэх ухааны доктор Ч.Билигсайхан, Л.Дашням нарын олон хүн санал сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг билээ.