Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-ынхан Д.Даваасамбын өрөөнд үзлэг хийжээ

АТГ-ынхан Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-ны зарим албан тушаалтантай холбоотой хэргийг шалгаж байгаа билээ. Тэгвэл БОАЖЯ-ны Хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийнгазрын дарга Д.Даваасамбыг хорьж шалгах хугацааг шүүхээс 14 хоногоор сунгасан бол бусад албан тушаалтнуудыг өнгөрсөн ням гаригаас эхлэн гадуур шалгаж байна. Зарим мэдээллийн хэрэгслээр БОАЖЯ-ны албан тушаалтныг яаман дээрээс нь баривчилсан талаар мэдээлж байсан ч үүнийг албаныхан үгүйсгэлээ. Харин Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад өрөөнд нь үзлэг хийсэн гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хороо ажлаа тайлагнав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд мэдээллийн эхэнд тус байнгын хороо УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 17 удаа хуралдаж, давхардсан тоогоор 55 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн хуралдаанаар хуулийн төсөл 33, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 12, Байнгын хорооны тогтоол 8, Үндсэн хуулийн цэцийн 1 дүгнэлт, харьяа байгууллагын 2 тайлан, Байнгын хорооны 28 санал дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн 3 тайлбар, нэг төслийн эцсийн хэлэлцүүлгийн танилцуулгыг гаргасан. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 35 албан бичиг, 5 өргөдөл ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж, хариу өгсөн талаар танилцуулав.

Түүнчлэн УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах Ажлын хэсгүүд нийт 18 удаа хуралдсан байна.Мөн тус байнгын хорооноос бие даасан хууль 1, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 6, УИХ-ын 12 тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ. Тухайлбал, Зөвлөлдөх санал асуулгын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолуудыг нэрлэж болох юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо тайлант хугацаанд олон улсын байгууллагуудтай 10 удаагийн уулзалт ярилцлагыг зохион байгуулж, санал солилцсон байна. Мөн тус байнгын хорооноос УИХ-ын гишүүдэд зориулж Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд хууль тогтоомжийн тухай хуулийн сургалт явуулсан. Мөн “Монгол Улсын хөгжлийн бодлого, улсын хөрөнгө оруулалтын салбарын суурь судалгаа”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ийг хэрэгжүүлэхэд бодлогын зохицуулалтыг хэрхэн хийх, институцийн оновчтой хувилбарууд” сэдэвт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсныг Байнгын хорооны дарга Н.Энхболд онцлов.

Мэдээллийн дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар УИХ-аас батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Төрийн албаны тухай хуулийн төслүүд, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Солонгост ажиллаж байсан залуус нэгнийхээ аминд хүрчээ

Гадаад харилцааны яамнаас сар бүрийн уламжлалт “Мэдээллийн цаг” нээлттэй уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтын үеэр сэтгүүлчид гадаадын улс орнуудад монгол иргэдийн амь нас эрүүл мэндийг хохироосон дуулиан шуугиант хэргийн талаар тодруулан асуусан юм.

Энэ сарын 10-ны өдөр БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаа хоёр монгол иргэн архи ууж согтуурсны улмаас нэгийгээ хөнөөсөн хэрэг гарчээ.

Үүнийг зарим хэвлэл монгол залуу солонгос иргэнийг хөнөөсөн мэтээр ташаа мэдээлсэн гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд хэлэв.

Тэдгээр иргэд БНСУ-ын Ёндог гэх газарт хөдөлмөрийн гэрээгээр үйлдвэрт ажиллаж байжээ. Гэмт хэрэгтнийг хоёрдугаар сарын 11-ний өдөр баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Мөн Канадын Калгари хотод буудуулж нас барсан монгол залуу Б.И-гийн хэргийг тус улсын хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ. Хэрэгт холбогдуулан нэг сэжигтнийг баривчилсан бөгөөд уг хэргийг хар тамхитай холбоотой гэсэн мэдээллийг Канадын зүгээс өгчээ.

Энэ сард одоогийн байдлаар гаднын 10 улсад 13 монгол хүн таалал төгссөн бөгөөд нас барсан иргэдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөс цааргалж байгаагаа Я.Ариунболд захирал тодотголоо. Хүмүүнлэгийн үүднээс ийм бодлого баримталж буй аж.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр /2017.02.14/ 2016 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хуралд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Байнгын хорооны ахлах зөвлөх Д.Отгонбаатар нар оролцов. Тус байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, өнгөрсөн хугацаанд Төсвийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 22 удаа хуралдаж, бие даасан хоёр, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 33, Улсын Их Хурлын тогтоол долоог тус тус хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ.

Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголыг хийхдээ төсвийн сахилга батыг хангуулах, хариуцлагыг сайжруулах, төсвийн тоо бүхэн үнэн зөв, бодитой байлгахын төлөө ажилласан. Харин Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг батлахдаа төсвийн нэгдмэл байдлыг хангаж, төсвийн сахилга, хариуцлагыг сулруулах нөхцөлд хатуу арга хэмжээ авах, төсвийн зарлагыг бодитой тооцох зарчмыг баталсан. Мөн 2017 оны төсвийн тухай хуулийг батлахдаа төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарчмыг баримталсан. Улсын төсвийг эрүүлжүүлэх, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд санал, санаачлагатай ажилласан гэж байв.

Тэрбээр, Төсвийн байнгын хорооноос төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргасан. Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд 187.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 11.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байлаа. Иймд төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн өр авлага, алдагдлыг бууруулах удирдлага менежментийг сайжруулах, төрийн өмчийн ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэхээр УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан баталж, үүрэг чиглэл өгсөн гэдгийг онцлов. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд импортоор оруулж ирж байгаа жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2018 он хүртэл гаалийн албан татвараас үргэлжлүүлэн чөлөөлөх шийдвэр гаргаж, жижиг, дунд үйлдвэрлэгчид үйлдвэрээ өргөжүүлэх боломжийг олгосон гэж Байнгын хорооны дарга мэдээллээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Монгол Улсын төсвийн тухай хуулийг батлахдаа өмнө нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг УИХ-аас нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг ихэсгэдэг байсан. Энэ удаа бид төсвийн тоо бүхнийг бодит байлгахын төлөө ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслөөс 600 тэрбум төгрөгийг танаж, баталсан гэдгийг онцлов. Мөн “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг батлуулж, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй газар тариалан, мал аж ахуй, түүнд холбогдох туслах, хүнс, нэхмэл, хувцасны үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл явуулж байгаа жижиг, дунд, бизнес эрхлэгчдийн орлогын албан татварыг 90 хувь чөлөөлж, 1.0 хувийн татвар ногдуулахаар болсон гэдгийг онцлов. Төсвийн байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангийн талаархи мэдээлэл өгсний дараа Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнийн ерөнхий индекс-1,93 хувьтай гарч, суурь үеэс буурлаа

Орон сууцны үнэ буурчээ зурган илэрцүүдМонголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 1-р сарын үр дүнг олон нийтэд танилцууллаа.

Тус судалгаагаар өнгөрсөн нэгдүгээр сард Орон сууцны үнийн ерөнхий индекс-1,93 хувьтай гарч, суурь үеэс буурлаа. Энэ нь өмнөх сараас 2,83 хувиар буурсан үр дүн юм. Ерөнхий индексийг өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 1-р сарын үр дүнтэй харьцуулахад 7,18 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 12,71 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 2,43 хувиар буурсан байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4,65 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс –8,02 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0,31 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6,31 хувиар буурсан үзүүлэлт юм.

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

-1.93%

12.71%

-8.02%

Өмнөх сартай харьцуулахад

-2.83%

-2.43%

-0.31%

Оны эхэнтэй харьцуулахад

-2.83%

-2.43%

-0.31%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-7.18%

-4.65%

-6.31%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4987 орон сууцны мэдээллийг хамрууллаа хэмээн Монгол банкнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сараар хөдөө орон нутгийн сурагчид долоо хоног амарна

ЕБС-ийн сурагчид зурган илэрцүүдСар шинийн баяраар хөдөө орон нутгийн ЕБС-ийн сурагчид 7 хоног, Нийслэлийн ЕБС-ийн сурагчид 3 хоног амарна.

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан, Спортын сайд Ж.Батсуурь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг жил бүр өөрчилж ирснийг цуцалж, 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу сум, тосгон, багийн ЕБС-ийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сар буюу цагаан сарын баяраар шинийн 1-ний өдрөөс эхлэн долоо хоног амарч байхаар зохицуулсан.

Харин сар шинийн баяраар шинийн 1-3-нд олон нийтээр амардаг. Эдгээр өдөр Нийслэлийн оюутан, сурагчид амрах бөгөөд шинийн дөрвөн буюу гуравдугаар сарын 2-нд хичээлдээ орно.

Нийслэлийн ЕБС-ийн сурагчид

Хөдөө, орон нутгийн ЕБС-ийн сурагчид

Нэгдүгээр улирал

Бүх ангийн сурагчид 11/03- 11/9-нийг дуустал /нэг долоо хоног/

Хоёрдугаар улирал

I-V ангийн сурагчид

12/29-01/18 /гурван долоо хоног/

12/29-01/11 /хоёр долоо хоног/

VI-XII ангийн сурагчид

01/5-01/18 /хоёр долоо хоног/

01/5-01/11нэг долоо хоног

Гуравдугаар улирал

Бүх ангийн сурагчид 03I/23-04/5 /хоёр долоо хоног/

Бүх ангийн сурагчид 03/23-04/5 /хоёр долоо хоног/ /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/

Дөрөвдүгээр улирал

I-II ангийн сурагчид тавдугаар сарын 25-наас

III-V ангийн сурагчид зургадугаар сарын 1-нээс

VI-XII ангийн сурагчид зургаадугаар сарын 7-ноос

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалт явагдаж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтад анхан болон давж шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийг сонгон шалгаруулах шалгалт эхэлжээ.

Шүүгчийн 15 сул орон тоонд нэр дэвшигчдийн шалгалт энэ сарын сарын 13-ны өдөр эхлээд байгаа юм. Нэр дэвшигчид өнөөдөр “Эрх зүйд захирагдах ёс ба шүүн таслах ажиллагаа”, “Эрх зүйн хэрэгжилт, түүний хэлбэр, хангах арга” сэдвээр эссэ бичих шалгалт өгч байна. Мөн эрх зүйн тохиолдлуудыг шийдвэрлэх, мэдээллийн технологийн хэрэглээний программ ашиглах чадварыг шалгах зэрэг шалгалтыг үргэлжлүүлэн өгч, сонгон шалгалруулалтын эцсийн оноогоор шүүгчийн тэнцэх эсэхийг шийдэх аж. Уг шалгалт энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 15 сул орон тоонд 72 нэр дэвшигч өрсөлдөж буй юм.

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэт” үйлдвэрийг шалгаж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэт” үйлдвэр ХХК-д 2016 оны жилийн эцсийн байдлаарх үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хамтарсан шалгалт хийж байгаа юм байна. Шалгалт үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, үр ашгийн байдал, төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, мөнгөн хөрөнгийн зарцуулалт, авлага, өглөгийн дүн, худалдан авалт, гэрээ хэлцлийн үр дүн зэрэг чиглэлээр хийгдэх аж. Улмаар Үндэсний Аудитын газраар ахлуулсан Монгол банк, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамтарсан шалгалт оруулахаар төлөвлөжээ. Хамтарсан шалгалт оруулснаар эдийн засаг, санхүүгийн зөрчил, маргаантай байгаа асуудлуудад нэгдсэн дүгнэлт өгөх зорилготой гэнэ. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэрийг УИХ-аас гарсантай холбогдуулан “Монгол зэс” корпорацийн зүгээс одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Зорилтот бүлгийг түрээсийн байранд хамруулах квотыг тогтоожээ

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор түрээсийн орон сууцны түрээсийн төлбөр м2 талбай тутамдаа хот, хөдөөд тус бүр 500 төгрөгөөр нэмжээ.

Тодруулбал, Барилга хот байгуулалтын сайдын тушаал гарч, төрийн болон орон нутгийн өмчийн энэ онд мөрдөх 1м2 талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6000, орон нутагт 4500 төгрөг байхаар тус, тус шинэчлэн тогтоосон байна. Өмнө нь 1м2 талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 5500, орон нутагт 4000 төгрөг байсан аж.

Түүнчлэн зорилтот бүлгийг түрээсийн байранд хамруулах квотыг тогтоож, нийслэлд залуу гэр бүл 20, төрийн албан хаагч 25, хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 20, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл тав, өндөр насны тэтгэврээ тогтоолгосон ахмад настан 15, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл тав, гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон таван иргэнийг тус бүр хамруулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон байна

Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 7 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 4 /мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтсэн/, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, явган зорчигч мөргөсөн 5 /үүнээс 1 хүний амь нас хохирч, 4 хүн гэмтсэн/. Хэргийн газрыг орхин явсан 2 хэрэг, осол бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 31 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал, ХУД-ийн нутаг Шувуун Фабрикийн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 54 настай, эрэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан.

Орон нутагт, Архангай аймгийн Цахир сумын нутаг Солонготын даваа гэх газрын шороон замд Kia Granbird маркийн автобус онхолдож, жолооч Б-н амь нас хохирсон.

Хурд ихсэх тусам зам тээврийн осол гарах магадлал, ослоос учирч болох хохирол ихсдэг болохыг замын хөдөлгөнөд оролцогч хэн бүхэн анхаарахыг Замын цагдаагийн албанаас мэдээлээ.