Categories
мэдээ нийгэм

Хуулийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна.

Уг өдөрлөг “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”-д байрлах нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд болно.

2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн харьяа хэлтэс, агентлагууд төлөвлөгөө боловсруулан үе шаттайгаар ажиллаж байна. Үүний нэг жишээ болох хууль, эрх зүйн үнэгүй зөвлөгөө өгөх дээрх арга хэмжээг сар бүр тогтмол зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсныг илрүүлжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Б.Эрдэнэжаргал, ахлах ахлагч Б.Баярхүү нар их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан жолооч нарыг саатуулан, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлжээ.

Замын цагдаа нар “Рэнж ровер” маркийн автомашин тээшнийх хойд нь хэсэг доошоо дарагдсан нь байдалтай байсан тул зогсоон шалгасан аж. Гэтэл тус автомашинаас их хэмжээний буюу 64.5 кг мөнгөн ус илэрчээ. Тухайн машины жолооч Э нарын гурван хүнийг замын цагдаа нар саатуулсан байна. Химийн хорт болон аюултай бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсан иргэнийг илрүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн тэднийг Цагдаагийн ерөнхий газраас “Баярын бичиг”-ээр шагнасан байна. Түүнчлэн хууль бусаар мөнгөн ус тээвэрлэж явсан хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ спорт

Монгол, Ираны багууд өнөөдөр өрсөлдөнө

Ираны Керманшах хотод чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцож буй манай шигшээ баг өчигдөр “Б” хэсгийн хоёрдугаар тойрогт Туркийн багтай өрсөлдөв. Манай багийн бүрэлдэхүүнд 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Т.Тулга, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д Б.Анхбаяр, 86 кг-д П.Өнөрбат, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо нар дэвжээнд гарсан бөгөөд тэд хоёр дахь учраадаа 5:3-аар ялагдлаа. Энэ барилдаанд манайхаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, Ө.Батзул, Н.Золбоо нараас бусад нь ялагдсан юм. Өнгөрсөн жилийн тус тэмцээнд манай шигшээ баг Туркийг 5:3-аар ялж байсан билээ. Манай эрчүүд өнөөдөр тэмцээн зохион байгуулагч Ираны шигшээ багтай өрсөлдөх юм.

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Монгол судлалыг дэлхийд хөгжүүлэх бодитой ажлыг дэмжих ёстой гэв

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн хурал өчигдөр болж, монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны 2016 оны тайлан, 2017 оны төлөвлөгөөний төсөлтэй танилцлаа.

Монгол судлалын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, монгол судлалын бааз суурийг бэхжүүлэх, залуу үеийг бэлтгэх болон монгол судлалыг сурталчлах хүрээнд нэлээд олон ажил хийхээр төлөвлөжээ.

Төлөвлөгөөг боловсруулахад нээлттэй байх зарчмыг барьж, тус зөвлөлд ирүүлсэн төсөл, зохион байгуулах хурал, үйл ажиллагааны саналыг жилийн туршид хүлээн авдаг байна.

Гадаадын нэр хүнд бүхий их, дээд сургууль дахь Монгол судлалын үйл ажиллагааг дэмжиж, санхүүжилт олгох, залуу монгол судлаачдын зуны сургалт, “Монголын түүх судлалын өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол түүхэнд холбогдох архивын баримт, сурвалж бичгийн өв” олон улсын хурал, Монгол ба Алтай судлалын олон улсын хурал зэрэг арга хэмжээг энэ онд зохион байгуулна.

Мөн “Монгол судлалын шилдэг өв” цуврал төслийн хүрээнд Ш.Бира, Ц.Дамдинсүрэн нарын эрдэм шинжилгээний бүтээлийн бүрэн эмхэтгэл гаргах юм байна. “Монгол судлалыг дэлхийд хөгжүүлэх бодитой ажлыг дэмжих ёстой” гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр онцоллоо.

Монгол судлалын үндэсний зөвлөлөөс санхүүлж 2016 онд хэвлүүлсэн “Монголын соёлын өв” цуврал боть зэрэг бүтээлийн дээжээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэмт этгээдийг шилжүүлэн авав

Гэмт этгээд шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Монгол Улсад хүн амины хэрэгт сэжиглэгдэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод саатуулагдсан иргэн А-г Монголын цагдаагийн байгууллага Хятадын талаас 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэн авав.

Энэ нь дээрх гэрээ байгуулагдсанаас хойш хоёр улсын хооронд гэмт этгээд шилжүүлэн авсан анхны тохиолдол боллоо гэж Гадаад харилцааны яамны консулын газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Алдарт эх”-ийн одонгийн материалыг өнөөдөр авч дуусна

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдэд “Алдарт эхийн” I, II одон олгодог. Тэгвэл одон авах шаардлагыг хангасан эхийн материалыг өнөөдөр авч дуусна.

Заасан шаардлагыг хангаж буй эхчүүд өөрийн харьяа хороондоо очиж, холбогдох зөвлөгөө мэдээлэл авах юм байна. Одон авах эхчүүд дараах материалыг бүрдүүлэх аж.

Үүнд:

  1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл /хорооны Засаг даргаар цохуулсан байх/
  2. Алдарт эхийн I,II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет
  3. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой бөгөөд 3-аас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/
  4. Бага хүүхдээ төрүүлээд бүтэн нэг нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана.
  5. Зургаан хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлагаажуулсан байх шаардлагыг тавьж байгаа аж.
Categories
мэдээ нийгэм

V сургууль замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан жишиг сургууль болно

Хүүхэд зам тээврийн осолд өртөхөд олон хүчин зүйл нөлөөлж байдаг бөгөөд үүний нэг нь сургууль орчмын аюулгүй байдал юм. Жилд 40-50 орчим хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна.

Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Зориг сангийн Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн оролцогч, Австралийн тэтгэлэгээр тус улсад суралцаж ирсэн төгсөгчидтэй хамтран хэрэгжүүлж буй “ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛГҮЙ СУРГУУЛЬ” бичил төсөл юм.

Уг төслийн нээлт өнөөдөр Чингэлтэй дүүргийн V дугаар сургуульд боллоо. Нээлтэнд Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын Хүний нөөц түншлэлийн менежер Л.Энхтүвшин, Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Сүхбат, 5 дугаар сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн, төслийн багийн гишүүд , холбогдох албан тушаалтан нар оролцлоо.

Төслийн хүрээнд зам тээврийн осол, хэрэг ихээр гарч болзошгүй, өндөр эрсдэлтэйд тооцогддог, Чингэлтэй дүүрэгт байрлах V дугаар сургуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жишиг танхим байгуулж, сургууль орчимд хоёр гэрлэн дохио, 62 метрийн урттай таван хурд сааруулагч, 34 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 600 орчим метр хайс байрлуулан, тус сургуулийн 6-14 насны 2300 орчим сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг системтэйгээр тогтмол явуулах юм.

“Зам тээврийн осолгүй сургууль” төсөл нь 5-р сарын 26-ны өдрийг хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжих юм. Төслийг бүрэн хэрэгжүүлэхэд нийт 78 сая төгрөгийн санхүүжилт зарцуулагдах юм байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад сургуулийн бүсийг аюулгүй болгон тохижуулах, хүүхдүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хичээл заах гэх мэт маш олон үр дүнтэй аргуудыг хэрэгжүүлдэг байна. Мөн төслийн хүрээнд Хурдаа Хас!ХҮҮХЭД facebook хуудсаар дамжуулан замын хөдөлгөөний ослоос бяцхан үрсээ хэрхэн хамгаалах, хөдөлгөөнд аюулгүй оролцох тухай зөвлөмжүүдийг иргэд, олон нийтэд хүргэхийг зорин ажиллаж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө10 градус хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Богдын гол орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 13-18 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 9-14 градус,Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эх орончдын нам”-д эх орныхоо төлөө “харакири” хийх зориг зүрх бий эсэхийг шалгах цаг ирлээ нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар уншигч таны гарт очлоо.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “GTime” корпорацийн захирал Ж.Маратыг нисэх онгоцны буудлаас саатуулсан тухай мэдээлжээ. Хохирсон иргэд эрүүгийн цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хандах юм байна.

“Улс төр” нүүрт Ш.Раднаасэд гишүүн “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигчид шүүх, цагдаагаар явах байлгүй дээ” хэмээн ярьжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд ямар хүмүүс нэр дэвших тухай мэдээллийг мөн “Улс төр” нүүрээс уншаарай.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Эх орончдын нам”-д эх орныхоо төлөө “харакири” хийх зориг зүрх бий эсэхийг шалгах цаг ирлээ хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Шинэ хуулиар төрийн нарийн бичгийн дарга салбартаа 18 жил ажилласан байх гэсэн шаардлага тавина” гэж ярьжээ.

“Дэлхийн мэдээ” Их 20-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэллээ, “Ким Жөн Намын цогцсыг Умард Солонгосын талд шилжүүлнэ гэв” зэрэг мэдээллийг онцолжээ.

“Нэг ангийнхан” буланд Эвтэй дөрвөн амьтан шиг эв найртай 11г ангийнхны тухай өгүүлжээ. Тэд нийслэлийн 40 дүгээр дунд сургуулийг 2008 онд төгссөн нэг ангийнхан юм байна.

“Утга зохиол” нүүрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Батхүү “Сэнгэнэм намрын усан болор бороо шиг… Э.Хархүү” хөрөг бичжээ.

Өмнөд монголчууд цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг талаар XII нүүрээс хүлээн авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг ОУВС-гаас мөнгө авах эсэхийг хэлэлцэж байна

Төрийн ордны “Б” танхим зурган илэрцүүдУИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Тэд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаа аж. Засгийн газар өнгөрсөн хугацаанд ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хэлэлцээр хийж байгаа гэж мэдээлж байсан. Харин ОУВС-гаас өөр хөтөлбөр санал болгосон бололтой. Энэ хөтөлбөр дөрвөн жил үргэлжлэх хугацаатай, хатуу нөхцөлтэй ажээ. Нийтдээ 450 сая орчим ам.доллар авахаар ярилцаж байгаа гэнэ.

Засгийн газар энэхүү хөтөлбөрийг авах эсэхийг МАН-ын бүлэг хэлэлцэж эхэллээ.