Categories
мэдээ улс-төр

МАН: “ОУВС-гийн хөтөлбөрт орохоос өөр сонголт байхгүй”

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа өнөөдөр /2017.01.17/ тавилаа.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-МАН-ын бүлгийн хуралдаанаар өчигдөр Олон улсын валютын сан /ОУВС/-тай хийж байгаа хэлэлцээрийн талаар мэдээлэл сонссон. Хурлаар яг ямар мэдээлэл сонссон бэ?

-Бүлгийн хурлаар хэлэлцээрийн талаар мэдээлэл хийсэн. ОУВС-гийн хөтөлбөрт орохоос өөр сонголт байхгүй. Ийм том өрийн дарамттай, төсвийн алдагдалтай, зээлжих зэрэглэл буурчихсан үед урт удаан хугацааны зээлээр төсөв, зээлийн ачааллыг давж гарахаас өөр аргагүй байгаа. ОУВС-гаас тавьж байгаа нөхцөл тодорхой байгаа. Монгол Улсад үүсчихсэн өрийн дарамтыг ачаалал багатай хамтарч шийдье, төслийн сахилга батыг хэрэгжүүлье. Үүнтэй уялдуулж 2017 оны улсын төсөвт тодотгол хийх нөхцөл үүсч болзошгүй. Тодотгол хийснээр байнгын хороогоор хэлэлцүүлж батлуулсан зарим хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулахыг үгүйсгэх аргагүй.

-ОУВС манай талд хатуу нөхцөл, шаардлага тавьж буй гэсэн мэдээлэл бий. Энэ асуудлаар тодорхой тайлбар өгөөч?

-Засгийн газар, ОУВС хоорондын хэлэлцээр дуусаагүй байгаа. Хэлэлцээр дуусаагүй байхад хэлэлцээрийн талаар бид мэдээлэл өгөх боломжгүй. Тус сангаас тавьж буй хамгийн гол нөхцөл бол өнгөрсөн дөрвөн жилд гаргасан эдийн засгийн бодлогын алдааг засч залруулах.

Монгол банкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, Хөгжлийн банкнаас санхүүжилт хийсэн төсөл, төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессийн төсөл хөтөлбөрүүд бодлогын алдаа болж, төсвийн алдагдлыг бий болгосон. Үүнийг засч залруулах үүрэг шаардлага тавьж байгаа юм билээ.

-Бүлэг хөтөлбөрт хамрагдахыг дэмжсэн гэсэн мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Тийм ээ бүлэг ОУВС-гийн хөтөлбөрийг дэмжсэн.

-Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх үү?

-Цалин, тэтгэвэр хэзээ нэмэгдэх вэ гэдэг улс орны эдийн засгийн чадамж, төсвөөс хамаарна.

Нэгэнт манай эдийн засаг уул уурхайгаас хамааралтай. Ирэх хоёроос гурван жилд экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнэ өсөх төлөвтэй байна.

Тийм учраас өөдрөгөөр төсөөлж, эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэх зорилт тавьсан. Өсөлт энэ хэмжээнд хүрсэн нөхцөлд ажилгүйдэл найман хувь багасна. Төсвийн хамгийн гол зардлын нэг нь цалин, тэтгэвэр. Үндсэндээ 1.3 их наяд төгрөг зарцуулдаг.

Зээлийн хүү дээр ирж байгаа зардлууд маш өндөр болсон. Одоо бид 1.4 их наядыг авсан зээлийнхээ хүүд төлж байгаа. Төсөв дээр байгаа хамгийн том дарамт болж буй зээлийн хүүгээ бууруулах. Олон улсын валютын сантай хөтөлбөрт орж байгаа хамгийн гол нөхцөл бол зээлийн хүүгийнхээ дарамтыг бууруулъя, төсвийн алдагдлаа багасгая, эдийн засгийн өсөлтийг дэмжье гэсэн ийм л гурван бодлого явуулахаар үе шаттай цалин, тэтгэврийг нэмэх боломж олдоно гэж бодож байна.

Засгийн газар, УИХ 2016-2017 оныг эдийн засгийн хямралаас хохирол багатай гарах, 2018-2019 он эдийн засгийн өсөлтийг хангах он жилүүд байна гэж төлөвлөж байгаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг саяхан 15 хувиар нэмсэн. Энэнтэй уялдаж цалин, тэтгэврийн хэмжээ нэмэгдэх ийм боломжуудыг олгож байгаа.

Ахмадын тухай хуулиар тэтгэврийг амьжиргааны доод төвшин, инфляци, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж нэмэхээр заасан.

Энэ үзүүлэлтүүд нэмэгдвэл тэтгэврийн доод хэмжээ нэмэгдээд явах бололцоо бүрдсэн.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр анхаарч байна вэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн сардаа 140 мянган төгрөг, асран хамгаалагч нь 60 мянган төгрөг авдаг, үүнийг нэмэх үү?

-Монгол Улсад 100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Гурван сая иргэнтэй улсад том тоо. Байнгын хороо байгуулагдаад хийсэн анхны хэлэлцүүлэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний өмнө тулгамдаж байгаа асуудал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй холбогдож байсан.

Мөн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажиллаад УИХ-аас тогтоол гаргахаар ажиллаж байна.

Ерөнхий сайдын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг хариуцах Ерөнхий сайдаар ахлуулсан зөвлөл байгуулсан.

-Малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшиллаа. Дөрвөн хүүхэдтэй малчин эмэгтэй 45 насандаа тэтгэврээ тогтоолгож болох уу. Хөдөлмөрийн хуулиар дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эмэгтэй 50 насандаа тэтгэвэртээ гардаг?

-Малчдын тэтгэврийн насыг урагшлуулсантай холбогдуулаад олон хүүхэдтэй эхчүүд хүүхдийнхээ тоогоор, улсад ажилласан жилээ 1.5 жилээр тооцуулах хуулиудыг баталсан. Гэхдээ хуулийн давхар хөнгөлөлт эдлэхгүй.

Олон хүүхэдтэй байх юм бол 50 насандаа тэтгэвэрт гарах тогтолцоо үйлчилнэ. Хүүхдийн тоо нь бага байх юм бол ажилласан жилээрээ тооцуулаад НДШ төлсөн хугацаан дээрээ нэмж болно.

Гуравдугаарт, малчны тэтгэврийн насыг урагшлуулснаар эмэгтэй хүн мал аж ахуйн салбарт 12.6 жил ажилласан бол 50 насандаа тэтгэвэрт гарах тогтолцоо нь бүрдсэн.

-Тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлээр ажиллаж байна уу. 1960 оноос өмнө төрсөн иргэн, 1960 оноос хойш төрж, тэтгэврээ тогтоолгосон хүний авч буй тэтгэврийн хэмжээ газар, тэнгэр шиг зөрүүтэй байгаа. Энэ асуудлыг үе, үеийн Засгийн газар шийдэж чадалгүй өнөөдрийг хүргэсэн. Юу хийх вэ?

-Монгол Улсад тэтгэвэр, тэтгэмж авч байгаа ахмадуудын 80 орчим хувь нь бага тэтгэвэр авдаг. Байнгын хороон дээр тэтгэврийн шинэчлэлийн талаар авах арга хэмжээний талаар С.Чинзориг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажиллаж байна.

Өнөөдөр Монгол Улсад байгаа тэтгэврийн хамгийн том гажиг бол төлж байгаа шимтгэл, авч байгаа тэтгэврийн бодитой хэмжээ алдагдсан. Тэтгэврийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлага үүссэн. Энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх боломж бүрдэх болов уу.

-Намрын чуулганаар халамжийн чиглэлийн олон хууль батлагдлаа. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй үед төсөвт хэр хүндрэл учруулж байна вэ?

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Манайтай хамтарч ажилладаг олон улсын санхүүгийн байгууллагууд өнгөрсөн 4-5 жилд дүгнэлт хийхдээ эдийн засгийн хямрал нийгмийн эмзэг бүлгийг бүр хэцүү байдалд оруулж байна. Ажилгүйдлийн төвшин сүүлийн долоон жилийн дээд төвшиндөө хүрсэн, 37 хувьтай гарсан. Сүүлийн дөрвөн жилд тэтгэвэр, цалин нэмэгдээгүй. Төгрөгийн ханш 30 хувиар унасан үед ард иргэд рүүгээ чиглэсэн арга хэмжээг авахаас аргагүй. ОУВС-гаас зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн нийгмийн хамгааллын арга хэмжээг авахыг зөвлөж байгаа.

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” ОУХТ рүү нэмэлт 11 чиглэлийн автобус явна

Нарантуул зурган илэрцүүдНийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/51 дүгээр “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд Нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2017 оны 02 дугаар сарын 18-ны Бямба гариг 19-ний Ням гаргуудад тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.

Чиглэлийн нэр

Үйлчлэх цаг

Үйлчлэх ААНБ

1

Орбит-Нарантуул зах

10:00

12:30

15:00

Тэнүүн-Огоо ХХК

2

Нарангийн гол-Нарантуул зах

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ

3

ХМК-Нарантуул зах

Сутайн буянт ХХК

4

Баянхошуу-Нарантуул зах

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ

5

Нисэх-Нарантуул зах

Автотерминал трейд ХХК

6

Яармаг-Нарантуул зах

Эрдэмтранс ХХК

7

Дэнжийн 1000-Нарантуул зах

Монкара ХХК

8

Чингэлтэй-Нарантуул зах

Эрдэмтранс ХХК

9

Бэлх-Нарантуул зах

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ

10

Шархад-Нарантуул зах

Тэнүүн-Огоо ХХК

11

Улаанхуаран-Нарантуул зах

БлюбусХХК

Дүн

Тайлбар: Дээрх 11 чиглэлд үйлчлэх их багтаамжийн автобуснууд том хүн 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

Нарантуул худалдааны төв рүү үйлчлэх нийтийн тээврийн замналын зураглал

Нарантуул худалдааны төв рүү үйлчлэх нийтийн тээврийн замналын зураглал

Иргэдийн Дэнжийн мянгын “Хүчит шонхор” худалдааны төвийг зорих эрэлтийг хангах зорилгоор Дэнжийн мянгын автозамын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төв /хуучнаар/-ийн уулзвар хүртлэх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаатай холбогдуулан нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг чигт оруулж явуулах зохицуулалтыг хийнэ.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт авах утас: 11323176, 11321490, 11326352

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд малчдад 2.7 сая төгрөг хандивлав

БНСУ-д суралцаж буй оюутнуудын нэгдэл болох “Монгол Оюутны холбоо”-ноос өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхүүдэд туслах зорилгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн “Дулаан өвөлжье” аяныг өрнүүлсэн байна.

Тус аяны хүрээнд нийт 2.7 сая төгрөг цугларчээ. Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн болох Д.Таяа, М.Жаргалсайхан, Г.Өлзий-Орших нар хандивын мөнгийг ОБЕГ-ын “Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж”-ийн газрын дарга Я.Гантөмөрт хүлээлгэн өгсөн.

Оюутнуудын зүгээс хандивын хүрээнд цугласан мөнгөөр малчдад хэрхэн бодит байдлаар тусалж болохыг мэдэхгүй байгаа учраас Онцгой байдлын албанд хүлээлгэн өгч, малчдад шаардлагатай тусламжид зарцуулахыг хүссэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

2017 оны “Алтан унжлагат” тахиа жилийн Сар шинийн мэндчилгээг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц ард түмэндээ хандан дэвшүүллээ.

Гал бичин жил Монголын ард түмэн жаргалтай сайхан байлаа. Бичин жилийг янз бүрээр ярьдаг ч тэнгэр хайрхан биднийг ивээж, зуд турхангүй сайхан болж өнгөрлөө. Шашин төрийн хувьд амжилт бүтээлтэй сайхан жил боллоо. Гал тахиа жил эхэлж байна. Нийт монголчуудад сайхан жил болноо гэж билэгшээн бодож байна. Цагаан сарыг монголчууд олон зууны турш тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Цагаан сар бол монголчуудын үндэстнээрээ тэмдэглэдэг сайхан баяр. Жар, далан жил жаахан тиймэрхүү явсан ч 1990 оноос хойш их өргөн дэлгэр болж цагаан сараа өргөн тэмдэглэдэг болж Монголын ард түмэн жаргал цэнгэлтэй байна.

Цагаан сар, Наадам хоёрыг онцлох дуртай байдаг. Яагаад гэвэл монголчуудыг хэн бэ гэдгийг мэдэх хамгийн чухал хоёр баяр нь юм. Энэ хоёр баярыг үзэх гэж гадаад, дотоодын жуулчид ирдэг. Ялангуяа наадамд очиж монголчууд хэн бэ гэдгийг үзэх гэж ирдэг болсон. Цагаан сарыг ч гэсэн үзэхээр гаднын жуулчид их ирдэг болсон. Монголчуудын хөгжиж дэвшиж яваа энэ сайхан үед бие, хэл, сэтгэл гурвын эрх чөлөө ийм төгөлдөр байгаа үед ард түмэн үндэстнийхээ баярыг тэмдэглэж байна. Цагаан сар бол монголчуудын онцлогийг харуулж чаддаг ийм сайхан баяр юм.

Цагаан сараар бусад оронд шинэ жилийнхээ эхийг тэмдэглэдэг бол монголчууд хуучин жилийнхээ сүүлийн өдөр, шинэ жилийнхээ эхний өдөр хоёрыг хамгийн баяр баясгалантайгаар тэмдэглэдгийг Цагаан сар гэдэг. Азийн ард түмэн бол аливаа зүйлийг төгс төгөлдөр бүтээе гэж мэргэдийнхээ сургаалийг дагаж явдаг. Тийм учраас өнгөрсөн 365 өдөр сайн сайхан болоод хамгийн сүүлчийн битүүний өдөр хамгийн сайхнаар төгсгөж байгааг билэгддэг юм. Энэ өдөр гэр орноо цэвэрлээд шинэ дээл хувцсаа оёж дуусгадаг. Хуучин жилийн хир буртагийг бүгдийг нь үгүй хийж байгаа билэгдэлтэй юм. Энэ өдөр гурван янзын юмыг хичээдэг. Нэгдүгээрт биеэ хичээж дээл хувцсаа засч айлд орохдоо товч, бүчээ бүчилж, малгай хувцсаа зөв түвшинд тавьж орно. Энэ бол биеийн билэгдэл. Хоёрдугаарт хэлний бэлтгэл байна. Хэлээрээ билэгдлийн сайхан үгийг хэлж айлд орохдоо “Амгалан сайхан битүүрч байна уу” гээд уужуухан тайван ордог. Энэ бол хэлний билэгдэл. Бие хэл хоёрын ард сэтгэл байдаг. Бие, хэл хоёрын ариун цэвэр байдлаар шинэ оноо үдэж байгаа нэг ийм хэлбэр байгаа юм. Тэгэхээр Монгол айлд хааш яайш хувцаслан бие, хэл хоёроо буруу авч явбал зочин болохдоо тааруу байдаг. Тийм учраас их хичээж амар мэндээ мэддэг.

Сэтгэлийн талаас нь аваад үзвэл хөөргөө зөрүүлдэг. Хөөрөг гэдэг бол хүндэтгэлийн эд. Эрдэнэсийн чулуу зэргээр хийснийг барьдаг. Хөөрөгнийхөө амсрыг жаахан султгаад нөгөө хүндээ барьдаг. Суллаж байгаа үедээ бол би бол энгийнээр сайхан амьдарч байгаа, жаргал зовлон элдэв зүйлсээс бэргэх юм байхгүй гэдэг дохиог өгдөг. Тийм учраас авч байгаа хүн яриа хөөрөөгөө үргэлжлүүлээд аж амьдралын аливаа нэг зүйлийг хөөрөлддөг. Жаахан чангатгаад дараад өгчих юм бол тэр айлд ямар нэгэн гунигтай үйл явдал тохиосон ч байдаг юм уу тэрийгээ дохиж хэлдэг. Тийм учраас эсрэг тал нь үгээ цэнээд энэ айлд ямар нэг юм тохиолдож гээд яриандаа ордог. Сайхан сэтгэлийн билэгдэл, эвслийн билэгдэл болгож хөөргөөр тамхилдаг. Оны сүүлчээр ингэж хөөрөглөдөг ёс бол Өндөр гэгээний үеэс билэгдэлтэй. Яагаад гэвэл эвсэж өгөхгүй, дайн байлдаанч улсууд хоорондоо яриа хөөрөө таарахгүй байгаа үед нь хөөрөглөж бай гэсэн утга хэлсэн. Тийм учраас хөөрөгний ёс журам дэлгэрээд монголчууд хоорондоо хөөрөглөөд амьдралынхаа яриа руу урсаад орохоор сайхан эвссэн байдаг. Тийм учраас битүүний өдөр эв түнжин эвдэрсэн, сэтгэл санаанд юм хийсэн зэрэг зүйлсээ шинэ онд авч орохгүй, үүнээс хойш бид хоёр сэтгэлийн ямар нэг хиргүй боллоо шүү гэж эв найрамдлын тамхиа өгдөг ийм сайхан уламжлал байсан. ..үргэлжлүүлэн доорх бичлгээс үзнэ үү.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Эрх баригчид эдийн засгаа элгээр нь хэвтүүллээ

Эрх баригчид шахаанд орлоо. Сарын дараа төлөх 580 сая долларын өр, Английн арбитрын шүүхэд хүлээгдэж буй “Жаст”-ын “Эрдэнэт”-ийг барьцаалсан өр, арай гэж 49 хувьтайгаа үлдэхийн тулд хувийн хэвшилд төлөх 400 сая доллар гээд асар их мөнгөний эрэлт даалгүй, элгээрээ хэвтсэн эдийн засагтай Монгол Улс сэхээнд байна. “Shock theraphy” буюу шокийн эмчилгээ хийлгэх гарц нь ОУВС байлаа. Харин тэд хамгийн хатуу нөхцөлтэй хөтөлбөрөө манайд санал болгосон. Санхүүгийн бүх эрхийг тэдэнд өгч, тэдний томилсон хүнээр удирдуулна. Халамжийн үйлчилгээг бүрэн цуцалж, НӨАТ, бусад татвар, эрчим хүчний үнийг нэмэх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. Гэхдээ 2020 оны сонгуулиас өмнө амжиж дуусах боломжтой “Stand by Arrangement” бус, бүр 2022 он , цаашлаад 2027 он хүртэл сунжрах магадлалтай “Extended fund facility” хөтөлбөрөө санал болгооод байгаа аж.

Ард түмэн МАН-ын халамжийн бодлогод суурилсан мөрийн хөтөлбөрийг дэмжиж олноор нь сонгосон. Гэвч тэрхүү амлалтууд энэ бүрэн эрхийн хугацаанд нь хэрэгжихгүй боллоо.Өнөөдөр ОУВС-тай хэлэлцээрийг эцэслэх сүүлийн өдөр. МАН-ын бүлэг яаралтай хуралдаж, Засгийн газар ч хуваарьт бус өдрөө цуглаад байна. Эрх баригчид дөрвөн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд, амлалтаа хэрэгжүүлэх боломжгүй болгосон уг хөтөлбөрт хамрагдахаас татгалзах уу. Хэрэв тийм бол тэдэнд ямар гарц байна вэ. БНХАУ-аас хүссэн зээлийн хариу одоо болтол ирээгүй. Энэхүү зээлийн хариуд Тавантолгойн 49 хувийг хятадуудад найр тавин өгөх нөхцөлтэй гэж харддаг. Хэрэв МАН-ын 65 Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтаа бодож, халамжийн бодлогоо хадгалсаар, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсээр байхыг хүсвэл урд хөршөөс зээл авч, дээрх тулсан өрөө төлөхөөс өөр гарцгүй байна. Хоёр хөршийн тэнцвэртэй нөлөөллийг хадгалах нь геополитикийн гол бодлого байсан. Гэвч Оросоос “Эрдэнэт”-ийг аваад, Хятадад Тавантолгойг өгөх юм бол Монгол Улс бүхэлдээ “Нэг Хятад” бодлогынх нь нөлөөнд автаж эхэлнэ. Ингэж МАН-ын эрх барих үед Монгол Улс агуу түүхийн он жилүүдэд үргэлж дайсагналцаж, тэмцэлдэж ирсэн урд хөршийнхөө нөлөөнд орох аюул тулгараад байна. Олонхоороо гаргасан улстөрийн шийдвэр, хувь улстөрчийн амбицаас болж эдийн засгаа сөхрүүлж, цаашлаад Монгол Улсын тусгаар тогтнолоо алдахад хүрээд байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын мэдээллээ засварлах хугацааг энэ сарын 25-ны өдөр хүртэл сунгалаа

Буцаан олголтын нөхцөл, шаардлага хангаагүй буюу нэр, дансны дугаараа алдаатай оруулсан 137,822 татвар төлөгчдийн хувьд татварын урамшуулал авах боломж нээлттэй байгаа бөгөөд холбогдох мэдээллээ засварлах боломжтой хугацааг энэ сарын 25-ны өдөр хүртэл сунгах шийдвэрийг Сангийн яамнаас гаргажээ. Цахим төлбөрийн баримтын нэгдсэн систем “e-barimt.mn”-д 620,409 албан татвар төлөгч бүртгүүлсэн байна. Үүнээс хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан 482,600 татвар төлөгч иргэнд 34.5 тэрбум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байгаа аж.

Мэдээлэлдээ засвар хийхдээ та “Данс тохируулах” гэсэн хэсэгт орж, өөрийн овог, нэр болон данс, утасны дугаар зэргээ дахин нягтлах шаардлагатай. Дансны дугаар гэсэн хэсэгт өөрийн нэр дээр байгаа дансыг зайлшгүй байршуулах юм. Хэрэв баталгаажилт зөв хийгдсэн бол Данс тохируулах гэсэн үгийн ард ногооноор зөв гэсэн тэмдэгт харагдах ёстой. Дашрамд дурдахад, НӨАТ-ын урамшуулал энэ онд ч мөн үргэлжлэн хэрэгжих бөгөөд 2017 оны хувьд сугалаа болон буцаан олголт дээр нийт 80 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төсөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ОУВС-гийн асуудлаар хуралдана

Өнөөдөр 12:00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болжээ. Тус хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа юм. Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн асуудлаар Сангийн яамны мэдээллийг сонссон. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, тус сангийн хөтөлбөрт хамрагдахын тулд шаардлагуудыг нь хүлээн авах чиглэлийг засгийн газарт өгөөд буй аж. Мөн бүлгээс тухайлсан салбаруудад хамаарах асуудлуудаар дахин хэлэлцээр хийх шаардлагатай гэж үзсэн тул засгийн газрын хуралдаанаар уг энэ талаар хэлэлцэнэ гэх таамаг байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцоно

Замын хөдөлгөөн зурган илэрцүүдСар шинийн баяр тун удахгүй болох гэж буйтай холбогдуулан амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилж байна. Маргааш автомашины улсын дугаар нь тэгш доогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал,

•хоёрдугаар сарын 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн,

•хоёрдугаар сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд автозамын хөдөлгөөнд оролцох юм.

Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд өвлийн цагийн хуваарийн хамрах хүрээн дээр Саппорогийн уулзвараас, Таван шарын уулзварыг оруулжээ. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас зорчин ирж байгаа тээврийн жолооч нар тухайн цаг үеийн бүсчлэлийг анзаарч, цагаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Хонх дарж, хаалга тогшъё” өдөрлөг Метромолл худалдааны төвд боллоо

Гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлж, хүн бүрт хүчирхийллийг үл тэвчдэг, мэдээлдэг, таслан зогсоодог байх ухамсар, дадал суулгаж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газраас санаачлан дүүргүүдийн нутаг дэвсгэрт “Хонх дарж, хаалга тогшъё” хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хамтран Метромолл худалдааны төвд ээлжит өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Хөдөлгөөний хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгаан нөхцлийг бодитоор тодорхойлж, урьдчилан сэргийлэх олон талт ажлыг зохион байгуулахын зэрэгцээ, иргэд олон нийтийн дунд байдаг гэр бүлийн маргааны талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх нөлөөллийн арга хэмжээнүүдийг төлөвлөн, зохион байгуулж байгаа юм.

Өдөрлөгийн үеэр иргэдийн асуусан асуулт, санал хүсэлтэд хариулж, хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөв. Мөн дүүргийн 1-8 хорооны нутаг дэвсгэрт энэ оны нэгдүгээр сард хүүхэд-гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 нэгжээр буурсан тухай Цагдаагийн хэлтсийн тайланд дурдагдав.

Хамгийн хайртай дотны хүмүүсээ, айл хөршөө энэ төрлийн гэмт хэргийн золиос болохоос нь өмнө амжиж, “Хонх дарж, хаалга тогшъё” гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

“Самсунг” корпорацийн өв залгамжлагчийг баривчилжээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн нэр холбогдоод буй авлигын дуулиантай холбогдуулан “Самсунг” группийн өв залгамжлагч, гүйцэтгэх захирал И Жэ Ёныг өчигдөр орон нутгийн цагаар 14:00 цагт баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Сөүлийн Дээд шүүх И Жэ Ёныг авлигын хэргээр баривчлах прокурорын хүсэлтийг хүлээн авсан байна.

И Жэ Ён Ерөнхийлөгчөөс дэмжлэг авах зорилгоор түүний дотнын найз болох Чой Сун Шилд олон сая долларыг хууль бусаар өгсөн хэмээн прокурор буруутгаж буй юм.

Түүнийг уг хэргээр өнгөрсөн сард прокурорууд баривчилсан ч шүүхээс хангалттай нотолгоо байхгүй гэх үндэслэлээр сулласан билээ.