Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сан идүүлж, салхи залгиулахгүй гэнэ” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар уншигч таны гарт очлоо.

“Өдрийн сурвалжлага” энэ удаа “Улаанбаатар-хөрөнгө оруулалт бизнес уулзалт 2017”-г онцолжээ. Хотын удирдлагууд хувийн хэвшлийнхэнд төсөв, зээлээр хийх ажлаа танилцуулсан тухай эндээс уншаарай. Нийслэлийн тендер шалгаруулалт гуравдугаар сараас эхлэх гэнэ.

Б.Энх-Амгалан гишүүн:Монгол Улс хариуцлагатай болсон гэдгийг бодитоор харуулж хөрөнгө оруулалт татах хэрэгтэй хэмээн ярьжээ.

Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ өдрүүдэд ОУВС гэдэг байгууллага бидэнд зам заах болоод байгаа. Энэ чухам ямар байгууллага болох талаар “Улс төр” нүүрт мэдээлжээ. Тэд хэрхэн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг талаар болон эцсийн шийдвэр гаргах учиртай Захирлуудын зөвлөлийн талаар эндээс тодруулж уншаарай.

“Сан идүүлж, салхи залгиулахгүй гэнэ” нийтлэлийг “Баримт, үзэл бодол” нүүрээс хүлээн авна уу. ОУВС Монголд алгаа дэлгэж, тусламж үзүүлэхээр болсон ч дарга нараар “Сан идүүлж, салхи залгиулахгүй” гэнэ шүү.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Улс төр” нүүрт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад дотоодын улстөржилт саад болсон хэмээн ярьжээ.

Өндөр настнуудад зориулсан явуулын үйлчилгээ бий болгох тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн А.Нэмэхбаатар мэдээлсэн байна.

МҮХАҮТ-ийн мэргэжилтэн Д.Адъяасүрэн “Худалдааны хуультай болбол пирамид хэлбэрийн сүлжээний бизнесүүд цэцэглэх боломжгүй” хэмээн ярьжээ.

Шүүгчдийн талаар ирдэг гомдлын багагүй хувь нь “Хувийн ашиг сонирхлын үүднээс нэг талд үйлчилсэн” гэдэг аж. Шүүгчдийн ёсзүйтэй холбоотой асуудлаарх мэдээллийг V нүүрээс уншаарай.

Баримт, үйл явдал нүүрт “Улаан мөнгөн ус зарах гэж оролдсон этгээдүүдийг баривчилсан” тухай мэдээлсэн байна.

Г.Маралмаагийн гомдлын дагуу Т.Цогтыг баривчилсан талаар мөн энэ нүүрээс уншаарай.

“Дэлхийн мэдээ” ОУВС Монголд тусламж үзүүлэх болсон талаар “Форбес”-т онцолсон тухай мэдээлжээ. Анжелина Жоли BBC-д ярилцлага өгөхдөө “Гэр бүл салалтын талаар ярихыг хүсэхгүй байна. Бид хүнд хэцүү цаг үеийг даван туулж байна” гэжээ.

“Дурсахуй” нүүрт “Цагаан сарын барилдаанд Монголын хүчит их аваргууд түрүүлдэг байв. Сүүлийн жилүүдэд шинэ залуу бөхчүүд магнайлах болжээ” нийтлэл гарсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Шүүгч хийх ёстой ажлаа хийхгүй байна гэсэн гомдол ихэсчээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, доктор Б.Уранцэцэг, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар нар “Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар ярихдаа “Шүүхийн ёс зүйн хороо 2014 онд 208, 2015 онд 213, 2016 онд 231 гомдлыг иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс хүлээн авсан. Өнгөрсөн онтой харьцуулахад гомдлын тоо 7,8 хувиар, гомдолд холбогдох шүүгчийн тоо 33.5 хувиар өссөн. Гомдлын тоо ихэссэн нь бүрэлдэхүүнд гомдол гаргах, зарим хуулийн этгээд олон удаа гомдол гаргасантай холбоотой. Иргэд, хуулийн этгээдээс 2016 онд 183 шүүгчид холбогдуулан гомдол гаргасан. Сахилгын хэрэг үүсгэх, татгалзах шийдвэрийг Шүүхийн ёс зүйн хорооны гурван гишүүн хянаж шийдвэрээ гаргадаг. Өнгөрсөн онд 156 гомдол буюу 82.2 хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан. Шүүхийн ёс зүйн хорооны чиг үүрэгт хамааралгүй, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой, ирүүлсэн гомдол нь нотлогдохгүй байх зэрэг шалтгаанаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж байна. 33 гомдлын мөрөөр сахилгын хэрэг үүсгэснээс 8 буюу 24.2 хувьд нь сахилгын шийтгэл оногдуулсан.

Өөрөөр хэлбэл, шүүгчдэд сануулах гурав, цалин бууруулах дөрөв, огцруулах нэг сахилгын шийтгэл оногдуулжээ.

2014 онд 7 сахилгын шийдвэр ноогдуулах шийдвэр гарсан ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэгсэхгүй болсон.

2015 онд 13 сахилгын шийтгэл ноогдуулсны 10 нь сануулах, 2 нь цалин бууруулах, 1 нь огцруулах хэлбэртэй байлаа. Эндээс дүгнэхэд Шүүхийн ёс зүйн хороо сахилгын хэрэг үүсгэсэн хэргийн 24 хувьд нь шийтгэл ноогдуулж байгаа юм. Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянадаг тогтолцоотой. Сахилгын шийдвэр ноогдуулсан Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэрийн 80 орчим хувь нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэгсэхгүй болдог. Үүнээс үүдэж иргэд, гомдол гаргагчид шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцлээ илэрхийлдэг.

Энэ нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн ёс зүйн дүрмийг өөрчлөх шаардлага байгааг харуулж байна.

Шүүгчийн ёс зүйн дүрэмд шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой асуудал нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж заасан байдаг. Энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ноогдуулсан таван хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон. Мөн хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан хэм хэмжээг зөрчөөгүй гэдэг үндэслэлээр гурван хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх бүх үйл ажиллагаа хуульд нийцүүлэх, биелэлтэд хяналт тавих үүрэгтэйг зөрчөөгүй. Шүүхийн ёс зүйн хорооноос оногдуулсан сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр зарим хэргийг хүчингүй болгосон. Гурван жилийн хугацаанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Шүүхийн ёс зүйн хороо гурван шүүгчид сахилгын шийтгэл ноогдуулсан шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Ирүүлсэн гомдлын тухайд хэргийн хөдөлгөөний удирдлагатай холбоотой гэх 29 хувь, хувийн ашиг сонирхлын үүднээс нэг талд үйлчилсэн гэх 34 хувь, хууль буруу хэрэглэсэн гэх 15 хувь, зохисгүй байдал гаргасан гэх 14 хувь байна. Одоо үед шүүгч юу хийх ёстой түүнийгээ хийхгүй, юу мэдэх ёстой түүнийгээ мэдэхгүй байна гэдэг асуудлаар гомдол гаргах нь ихэссэн. Тухайлбал, шүүгч шүүх хуралдаанд хоцорсон, шийдвэрээ цаг хугацаанд нь гардуулаагүй гэх зэргээр гомдол гаргаж байгаа нь шүүгчид тавих иргэдийн хяналт өндөр болсны илэрхийлэл. Шүүгчийн гаргаж байгаа шийдвэр олон нийтэд ил болсонтой холбоотой иргэд мэдээлэл сайн авч, эрх зүйн мэдлэг нь дээшилж байгаа нь харагдаж байна.

Улсын хэмжээнд 520 шүүгч ажилладаг. Тэдний 35 хувьд нь гомдол гаргасан байна. Үлдсэн 65 хувь нь ёс зүйн зөрчлөөр иргэн, хуулийн этгээдийн зэмлэлийг хүртээгүй гэж үзэх үндэслэлтэй” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнх-Оргил Хонконгийн “Феникс” телевизийн “Дэлхийн удирдагчидтай хийх яриа” нэвтрүүлэгт оролцов

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны 2 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй 20-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх сонирхлоо харилцан нотолж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав. Талууд хоёр улсын хоорондын дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлуулах, Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь уулзалт, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн анхдугаар хуралдааныг ойрын үед зохион байгуулахаар тохиролцов.

Хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг улам бүр бэхжүүлэх үүднээс “Талын зам” ба “Бүс ба Зам” стратегийг уялдуулах тухай санамж бичиг зэрэг гэрээ хэлэлцээрийг байгуулах, “Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулахаар санал нэгдэв.

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцаж, Монгол Улсаас Хятадад нийлүүлэх уул уурхайн бүтээгдэхүүн болон үхэр, хонины мах зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх тодорхой арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлэв. “Монгол Улс Хятадын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах, буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталснаа хятадын тал мэдээлэв.

Монгол Улсад тулгараад буй эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад хоёр талын болон олон талын шугамаар дэмжлэг үзүүлэхээ хятадын тал илэрхийлж, Монгол Улс өнөөгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, эдийн засгийн хурдацтай хөгжлөө хадгалж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг солилцох хэлцлийн хугацааг сунгахад бэлэн байгаагаа хятадын тал мөн илэрхийлэв.

Албан ёсны хэлэлцээний үеэр хоёр тал Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгөө онцолж, гурван улсын Төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг зохион байгуулах, “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төв”-ийг байгуулах зэрэг асуудлаар тодорхой ярилцав.

Ц.Мөнх-Оргил сайд Ван И сайдыг тааламжтай цагтаа Монгол Улсад дахин айлчлахыг урьсныг талархан хүлээн авав.

Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд нар хоёр улсын сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултуудад нь хариулав.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хонконгийн “Феникс” телевизийн “Дэлхийн удирдагчидтай хийх яриа” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгөв.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхаж, БНХАУ-ын Худалдааны яам, Хөгжил, шинэчлэлийн хороо зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзана.

Categories
мэдээ нийгэм

Шинээр бойжуулсан ботго тутамд 10 мянган төгрөгний урамшуулал олгоно

Тэмээн сүргээ өсгөсөн малчдаа урамшуулдаг болсноор сүүлийн гурван жилд тэмээгээ бараг хоёр дахин өсгөсөн сайн мэдээ Дундговь аймгийн Адаацаг суманд байна.

Тус сум 2013 онд 460-аад тэмээ тоолуулж байсан бол 2016 оны эцэс гэхэд тэмээн сүрэг нь 900 илүү болж өсчээ. Говийн нөхцөлд, хувьсан өөрчлөгдөж байгаа байгаль уурын байдалд дасан зохицож, өсч үржих чадвартай мал бол тэмээн сүрэг. Ашиг шим ч арвин. Тиймээс тэмээн сүргийнхээ тоо толгойг өсгөх зорилгоор сумын бодлого гаргаж, шинээр бойжуулсан ботго тутамд 10 мянган төгрөгийн урамшуулалыг малчин эзэнд нь олгодог байхаар шийдвэрлэсэн юм” гэж сумын Засаг дарга Ж. Батхөлөг ярилаа.

Энэ бодлогын дүнд тус сумын тэмээн сүрэг сүүлийн гурван жилд тасралтгүй өссөн байна. Өнгөрсөн оны хувьд тэмээнийхээ тоо толгойг өсгөсөн 52 өрх бий бөгөөд тэдэнд 1 сая 270 гаруй мянган төгрөгийн урамшуулал олгоно гэж сумын Засаг дарга хэлж байна.

Тус суманд хамгийн олон тэмээтэй нь Сүм багийн малчин Б. Хишигсүрэнгийнх бөгөөд оны эцэст тэрээр 120 гаруй тэмээ тоолуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Хаврын морин уралдаан нь хүүхдийн сурч боловсрох эрхийг ноцтой зөрчиж байна гэв

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүрийн арван нэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг. Гэтэл жил бүр тус уралдаан зохион байгуулагдсаар байгаа билээ.

Тиймээс, Монгол Улсад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Үндэсний төрийн бус байгууллагуудын сүлжээ, эвсэл болон Олон улсын байгууллагууд хурдан морины ХАВРЫН уралдааныг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсэн хэвлэлийн бага хурал өнөөдөр хийлээ.

Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн, “Энэ жил хүүхдийн эрхийн тухай хууль дөнгөж батлагдсан. Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийг таван орчинд хамгаалах талаар зааж өгсөн. Тухайлбал, гэр бүлийн орчинд, боловсролын орчинд, цахим орчинд, эрүүл мэндийн орчинд, хамгийн гол нь олон нийтийн газар буюу уралдаан, тэмцээний үед гэсэн заалтууд байдаг. Бид хаврын урь ороод удаагүй энэ үед ийм уралдаан зохиох нь аюултай гэж үзэж байна. Энэ удаад тавдугаар сарын 15-ныг хүртэл хаврын уралдааныг зохиохгүй байгаасай гэж бид хүсэж байна” гэлээ.

Хаврын уралдааны бэлтгэл ӨВӨЛ хийгддэг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд хөхөө өвлийн хүйтэнд сунгаа, үсэргээнд оролцож хавар уралддаг. Энэ нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлдөг байна.

Бүх нийтийн боловсролын Сангийн дэд зохицуулагч Б.Болорсайхан, “Сүүлийн 5 жилд 1,500 гаруй хүүхэд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үед мориноос унан хүнд, хөнгөн гэмтсэн, олон хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй үлдсэн, мэдээлэгдсэн тоогоор 10 гаруй хүүхэд амь насаа алдсан байна.

Хурдан морины уралдаан нь төрт ёсны түүхэн уламжлал, өёл мөн. Гэвч ӨВӨЛ, ХАВРЫН УРАЛДААН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ БИШ. Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй (1803-1920 оны) Наадмын баримтын нийт 381 цуглуулга дансыг шүүж үзэхэд тухайн оныхоо 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан нь тодорхой харагдаж байна” хэмээн хэллээ.

ХАВРЫН хурдан морины уралдаан нь хүүхдэд аюултай хөдөлмөрийн хэлбэр бөгөөд хүүхдийн сурч боловсрох боломжийг хаагдуулж, эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулан, улмаар хүүхдийн хамгаалагдах эрхийг НОЦТОЙ зөрчиж байгаа явдал юм. Иймд, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг хэрэгжүүлэхэд Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар онцгой анхаарч, Хаврын улирлын хурдан морины уралдаанд хүүхэд оролцохыг улсын хэмжээнд хатуу хориглохыг Хүүхдийн эрхийн үндэсний болон олон улсын байгууллагууд уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Сүм, хийдүүдийн галын аюулгүй байдлыг шалгажээ

Сүм, хийдүүдийн галын аюулгүй байдлыг шалгажээ зурган илэрцүүдСар шинийн баярын өдрүүдэд монголчууд сүм хийдийн байгууллагуудад олноор цуглаж идээний дээдийг өргөж, зул хүжээ бадамлуулдаг уламжлалтай. Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг хоёрдугаар сарын 13-наас эхлэн зохион байгуулж байна.

Шалгалтын явцад 36 объект хамрагдаж, галын аюулгүйн норм дүрэм, стандартын заалтыг хэрэгжүүлээгүй 225 зөрчил илрүүлж, 97 зөрчил буюу 43.1 хувийг газар дээр нь арилгуулсан байна. Түүнчлэн бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийг хүргүүллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОУВС-гийн шаардлагын дагуу төсвийг тодотгоно

Цагаан сарын дараа ээлжит бус чуулган хуралдаж, ОУВС-гаас тавьсан шаардлагуудын дагуу 2017 оны төсөвт тодотгол хийхээр төлөвлөж байна.

Төсвийн тодотголоор нийгмийн халамжийн чиглэл дэх зарим хуулиудад өөрчлөлт оруулах, хүчингүйд тооцох, зарим төрлийн татвар нэмэх асуудлыг хэлэлцэх чимээтэй байна.

Сангийн яамны зүгээс ирэх долоо хоногийн гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын хувилбарыг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Categories
гадаад мэдээ

Ким Чен Нам-г хороох үеийн бичлэг дэлгэгдлээ

Куала-Лампурын нисэх онгоцны буудлын ажиглалтын камерт Ким Чен Намын үхэлд холбоотой байж болзошгүй эмэгтэйн бичлэг үлджээ. “The Star” сонинд “Бичлэгийг томруулбал дунд эргэм насны, ази царайтай эмэгтэй тод харагдана. Энэ эмэгтэй цагаан цамц, богино хөх банзал өмссөн бөгөөд мөрөндөө жижиг цүнх үүрсэн байсан” хэмээн бичжээ.

Цагдаагийн газрынхан нисэх онгоцны буудал дээрх аллагатай холбогдуулан мөрдлөг шалгалт явуулж, ажиглалтын бүх камерын бичлэгийг хянаж байна. Хэвлэлүүдэд бичиж буйгаар Ким Чен Намыг БНАСАУ-аас гаралтай байж болзошгүй хоёр эмэгтэй хордуулсан байх магадлалтай гэнэ.

Пхеньян, Куала-Лампур хооронд визгүй зорчдог аж.

КИМ ЧЕН НАМ
ГЭЖ ХЭН БЭ

Ким Чен Нам нь БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн ууган хүү. Түүний эх нь Хойд Солонгосын алдарт жүжигчин Сон Хе Рим юм.

Тэрээр 1971 оны тавдугаар сарын 10-нд Пхеньянд төрсөн. Хэвлэлүүдэд мэдээлснээр Ким Ир Сен хүү Ким Чен Ирийнхээ жүжигчин бүсгүйтэй холбогдсоныг хүлээн зөвшөөрдөггүй байсан болохоор Ким Чен Намыг төрсөн тухай мэдээллийг 1975 он хүртэл нуусан гэдэг. Гэвч удалгүй Ким Чен Ир, Сон Хе Рим нар салсан юм. Зарим баримтаас үзэхэд Сон Хе Рим 1980-аад оноос Москвад амьдарч, сэтгэцийн өвчнөө эмчлүүлсээр 2002 онд өөд болсон гэлцдэг.
Харин өнөөгийн БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нь Ким Чен Ирийн хоёр дахь эхнэр Ко Ён Хигээс төрсөн бөгөөд Ким Чен Намтай эцэг нэгтэй ахан дүүс юм. Ким Чен Ун, Ким Чен Нам нар Швейцарьт боловсрол эзэмшсэн.

2000-аад онд Ким Чен Ирийн биеийн байдал эрс муудах үед шинжээчид түүнийг ууган хүү Ким Чен Намдаа төрийн тэргүүний суудлаа шилжүүлэх байх гэж таамаглаж байлаа. Гэвч БНАСАУ-д удирдлагуудын дотор улс төрийн тэмцэл өрнөж, Ким Чен Нам эцгийнхээ суудлыг залгамжлах эрхгүй болсон юм. Магадгүй энэ нь 2001 оны зун болсон үйл явдалтай ч холбоотой байж мэднэ. Тухайн үед Ким Чен Нам эхнэр, хүүхэдтэйгээ Токиогийн нисэх онгоцны буудалд баригдсан билээ. Японы засаг захиргаа түүнийг Доминиканы хуурамч паспортоор хил нэвтрэхийг оролдсон хэргээр буруутгасан. Гэтэл тэрээр Токиогийн Диснейлэнд л орох зорилготой явсан гэжээ. Энэ явдлаас болж тэрээр Хятад руу нутаг заагдсан билээ.

Ким Жон Намыг хөнөөсөн дүрс бичлэг ил боллоо Зарим хэвлэлд түүнийг 2003 оноос Макао, Шанхайд амьдарч эхэлсэн гэж мэдээлдэг. 2012 онд Японы сэтгүүлч Ёжи Гоми Ким Чен Намтай 2004 оноос хойш захидлаар харьцсанаа ном болгон хэвлүүлсэн. Уг захидлууддаа Ким Чен Нам эцгийнхээ бодлогыг байнга шүүмжилж байжээ. Тухайлбал, тэрээр Пхеньяны дэглэм Солонгосын эдийн засгийг хэтэрхий их цагдан хорьсон гээд БНАСАУ-ын энэ байдал тун удахгүй засарна гэж бодож явдаг гэжээ.

2012 онд Британийн хэвлэлээр Ким Чен Намыг Макаогоос гарч, Сингапурт нүүж ирэх шаардлагатай болсон тухай мэдээлсэн. Учир нь тэрээр БНАСАУ-ын тусгай албаныхны халдлагаас эмээж байсан гэдэг.

Categories
гадаад мэдээ

Сомалигийн нийслэлд дэлбэрэлт болов

Сомалигийн нийслэл зурган илэрцүүд

Өчигдөр Сомалигийн нийслэл тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 39 хүн нас барж, 40-өөд хүн шархадсан тухай мэдээллээ. Орон нутгийн цагаар 18 цагийн үед тэсрэх бөмбөг дэлбэлсэн гэв. Одоогийн байдлаар алан хядах бүлгүүдийн нэг нь ч уг хэргийг хариуцлагыг хүлээгээгүй аж.

Сомалид “Аш-Шабаб” террорист бүлэг Сомалид идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Гэвч энэ удаагийн алан хядах ажиллагааг тус бүлэг зохион байгуулсан эсэх нь батлагдаагүй аж.

Categories
гадаад мэдээ

АНУ, БНАСАУ хоёр хэлэлцээ хийнэ

АНУ, БНАСАУ хоёр хэлэлцээ хийх гэж байгаа тухай мэдээллээ. “The Washingtton Post” сонинд бичсэнээр хоёр талын албан ёсны төлөөлөгчид тун удахгүй эхлэх юм байна. Америкийн талаас хэлэлцээрийг Гадаад бодлогын асуудал хариуцсан Үндэсний хорооны зөвлөх Жимми Картер хариуцан явуулах гэнэ. Харин БНАСАУ-ын талаас Гадаад хэргийн яамны АНУ-ын асуудал хариуцсан газрын дарга Чхон Сон Хи ажлын хэсгийг ахлах бололтой. Одоогийн байдлаар хоёр талын хэлэлцээг бэлтгэж байгаа гэнэ.