Categories
мэдээ нийгэм

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг ирэх сард бүртгэнэ

Төрийн орон сууцны корпораци “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг ирэх сараас бүртгэх аж.

“Буянт-Ухаа
2” хорооллын 68.59 ам метр талбайтай гурван өрөө 214, аймгийн төвүүдэд
байгаа 146 орон сууцыг энэхүү хөтөлбөрт хамруулан түрээслэх юм байна.
Хамгийн анх өнгөрсөн онд уг хөтөлбөрийг эхлүүлэхэд 2500 орчим иргэн
түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ Төрийн орон сууцны корпорацид өгч
байжээ.

Гэвч 600
орчим нь л хөтөлбөрт хамрагдсан байна. Өмнө нь материалаа өгсөн ч
хөтөлбөрт хамрагдаж чадаагүй иргэдийг ирэх сараас дахин бүртгэж
материалыг нь шинэчлэхээр болжээ. Харин шинээр бүртгүүлэх хүмүүсийн
материалыг дөрөвдүгээр сард хүлээж авах юм байна. Иргэд түрээсийн орон
сууцыг тав хүртэлх жилээр түрээслэх боломжтой аж.

Categories
гадаад мэдээ

Д.Трампын амжилтын нууц бол “БИ”

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуульд ялалт байгуулсан амжилтын нууцыг судлаачид тайлжээ. Энэхүү нууц нь “би” гэдэг үгийг ашиглаж буй байдал болон сонгогчидтой шууд харьцах чадвар ажээ.

Швейцарийн хэл судлаач Жак Савойгийн хийсэн судалгааны дүн “Digital Scholarship in the Humanities” хэвлэлд нийтлэгдсэн байна.

“Трамп нам доторх сунгаа, сонгуулийн санал хураалтын аль алинд нь ялсан. Тэгэхээр түүний харилцааны “twitter” загвар нь дараа дараагийн сонгуульд зонхилно гэсэн үг мөн. Улс төрийн илтгэл, үг яриа нь улам бүр хялбаршиж, өгч буй “мессэж” нь богиносох тал руугаа явж байна гэж Невшатель их сургуулийн эрдэмтэн Ж.Савой үзэж байна.

Савой үе үеийн 17 нэр дэвшигчийн хэлсэн үгийг судалж үзээд “Трамп үг хэлэхдээ “би” гэдэг үгийг олонтаа ашигладгаас гадна тэрбээр үг яриандаа маш энгийн бүтэцтэй өгүүлбэрүүдийг хэрэглэдэг. Энэ л түүний онцлог юм” хэмээн дүгнэжээ.

ТүүнчлэнТрампын хэлсэн үгийн ердөө гуравны нэг нь л утгатай байсан бол бусад нь утгын бус сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн янз бүрийн хэллэгүүд, аялга үг, угтвар үгээс бүтсэн байсан. Өөрөөр хэлбэл, Трамп нийгмийн янз бүрийн давхаргын сонгогчидтой ойлгомжтой хэлээр ярихын сацуу сэтгэл хөдлөлийг чухалд үздэг” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны нэр барьж залилан хийдэг этгээдийг яллажээ

Төрийн албаны нэр барьж, халамж, зээл тусламжид хамруулна хэмээн иргэдийг залиладаг байсан этгээдийг шүүх хурал Баянзүрх дуүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнд 13 жил нэг capын ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тодруулбал шүүгдэгч нь “Би Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан байна. Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан шагналд тодорхойлно, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон, гаалийн татварын мөнгө шилжүүл” гэх мэтээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагын захирлуудыг хуурч залилан хийдэг байсан аж.

Тэрбээр өмнө нь залилан мэхэлсэн гэмт хэргээр ял шийтгуулж суллагдаад, ялтай байх хугацаандаа 194 иргэнийг залилсан байна. 2014 оны тавдугаар сарын 14-нөөс 2016 оны гуравдугаар сарын 23-ныг хүртэл Улаанбаатар хотын таван дүүрэг, 16 аймгийн нэр бүхий дээрх тооны иргэдээс 111.855.850 төгрөг авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн байранд гарсан галыг шуурхай ажиллаж унтраалаа

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 1 дүгээр гудамжинд байрлах
18х14 хэмжээтэй 3 давхар 12 айлын нийтийн байранд шөнийн 03:01 цагт гал
гарч, гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 34, 35, 63 дугаар ангийн
нийт 69 албан хаагч гал унтраах автомашин, техник хэрэгсэлтэйгээр
шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа. Гал түймрийн улмаас
түлэгдсэн, гэмтсэн иргэн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Палеонтологичид ажлын байраа буцааж авахаар тэмцэнэ

ШУА-ийн Геологи, палеонтологийн хүрээлэнгийн байрыг БЗД-ийн Прокурорын газарт балансаас баланст шилжүүлэхээр тогтоосон Засгийн газрын 270 дугаар тогтоолыг цуцлуулахыг шаардаж байгаа талаараа “Шинжлэх ухаанаа аваръя” түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос саяхан хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Энэхүү албан бичгийн хариуг энэ сарын 21-ний дотор бичгээр авахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн юм.

Гэвч шаардлагын хариу ирээгүй тул 23-ны өдрийн 11.00 цагаас “Ажлын байрыг минь буцааж өгөөч” эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлж гадаа ажиллахаар шийдвэрлэжээ. Асуудлыг шийдэж өгөхгүй бол 2017 оны гуравдугаар сарын эхээр шинжлэх ухааны салбарынхныг хамарсан “Үлэг гүрвэлийн цурхираан” жагсаал зохион байгуулах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Well mart’’-д гарсан галын дүгнэлт урьдчилсан байдлаар гарчээ

Баянзүрх
дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн автобусны эцсийн буудлын дэргэд
байрлах “Well mart” худалдааны төвд гарсан галын дүгнэлт урьдчилсан
байдлаар гарсан гэдгийг эх сурвалж мэдээлэв.

Галын
шалтгаан нь гаднын ямар нэг нөлөөгүй, цахилгааны богино холболтоос
үүссэн гэж шинжээчид үзэж байгаа аж. Хэрэг бүртгэл тийн шатанд 35 хүнд
500 гаруй сая төгрөгийн хохирол учирсан нь урьдчилсан байдлаар
тогтоогдоод байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэнд холбогдох шүүх хурлыг хойшлуулжээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Таван толгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдоод байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлууллаа.
Шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлсэн боловч хариуцагч талын өмгөөлөгч хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсын зээлжих зэрэглэлд ахин “B-” зэрэглэл тогтоолоо

Олон улсын
томоохон агентлагын нэг Fitch агентлаг өнгөрсөн оны 11 дүгээр сард
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулж, “В-“ гэсэн үнэлгээг өгсөн.
Тэгвэл энэ удаа ч мөн энэхүү үнэлгээгээ хэвээр үлдээх шийдвэр гаргасан
байна.

Шинжээчид
ОУВС-ийн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдсаны дараа зээлжих
зэрэглэлийг бууруулна гэж таамаглаж байсан ч бууруулалгүй хэвээр үлдээв.
Санхүүгийн судалгааны өөр нэгэн агентлаг болох Moody’s агентлаг
Монголын зээлжих зэрэглэлийг бууруулах талаар өргөтгөсөн хуралдаанаараа
хэлэлцэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудлууд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт болно. Хуралдаанаар
сайд нар долоон асуудал хэлэлцэж, нэг танилцуулгыг сонсохоор товложээ.


Categories
мэдээ нийгэм

Г.Маралмаагийн хорих ялыг түдгэлзүүлж, Т.Цогтыг цагдан хорьжээ

Нийслэлийн давж заалдах шатны шүүх энэ сарын 9-ний өдөр дөрвөн настай охиноо зодон аминд нь хүрсэн гэх Г.Маралмаад оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийн 23 жилийн ялыг түдгэлзүүлж, Т.Цогтыг цагдан хорьжээ. Өнгөрсөн 10 дугаар сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Цогтыг буруугүй гэж үзэн холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгасан бол Т.Цогтын хамтран амьдрагч талийгаач охины хойд ээж Г.Маралмаад анхан шатны шүүхээс 23 жилийн ял оноосон юм. Г.Маралмаа дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэрээр “Талийгч охины амь насыг би хөнөөгөөгүй. Т.Цогт ажлаа тарж ирээд зодсон. Үүнээс болж охин амиа алдсан. Гэтэл Анхан шатны шүүхээс Т.Цогтыг гэм буруугүй гэж үзсэнд би гомдолтой байна. Т.Цогтын гэм буруутай үйлдлийг хянаж, үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэх утга бүхий өргөдлийг Давж заалдах шатны шүүхэд гаргасан байна. Тиймээс Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг шинээр үүссэн нөхцөл байдлыг нягтлуулахаар буцаажээ.