Categories
мэдээ нийгэм

Манай улсын 10 гаруй иргэн цаазын ял сонсчээ

Саяхан манай улсын иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи зөөвөрлөх гэж байгаа баригдсан билээ.

Тэгвэл урд
хөршид хар тамхитай холбоотой хэргээр манай улсын 36 иргэн хоригдож
байна. 2008 оноос хойш БНХАУ-ын шүүхээс манай улсын арав гаруй иргэн
цаазын ял оноогоод байгаа аж.

Хамгийн сүүлд
Б.Халиун гэх эмэгтэй Малайзад хар тамхи өрөөндөө хадгалж байгаад
баригдсан байна. Түүнийг цаазаар авах ялаар шийтгэсэн ч албаны эх
сурвалжийн мэдээллээр ялыг хөнгөлж, бүх насаар нь хорих ял болгосон гэх
мэдээлэл ч байна.

Categories
мэдээ эдийн-засаг

ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Монголбанк дэмжин ажиллана

Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сан /ОУВС/ -тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тохиролцоонд ажлын хэсгийн түвшинд хүрээд байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хэлэлцээр 2017 оны 2 дугаар сарын 1-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болж, ОУВС-гийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх эдийн засгийн бодлогын багц арга хэмжээний талаар харилцан тохиролцсоноор Монголбанк энэхүү хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхэд Засгийн газартай хамтарч дэмжин ажиллаж байна.

Өнөөгийн эдийн засаг, санхүүгийн тэнцвэргүй нөхцөл байдал нь тус хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагыг бий болгосон билээ. Эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд саарч, төсөв, төлбөрийн тэнцлийн алдагдал үргэлжилж, гадаад өр төлбөрийн хугацаа ойртож байна. Сүүлийн жилүүдэд төсвийн сахилга бат, нэгдмэл байдал хангалтгүй явж ирснээс төсвийн ужгирсан алдагдлыг бий болгож, Засгийн газрын өрийг их хэмжээгээр нэмэгдүүлж, төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод байна. Эдийн засгийн дархлаа, идэвхжил сулрахын хэрээр санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдаж, эдийн засгийн дотоод санхүүгийн эх үүсвэр хумигдаж байна. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагыг бий болголоо. Гэвч олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2015 оноос бууруулж байгаа нь шаардлагатай эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг гадаад зах зээлээс босгох боломжийг хязгаарлаж байна.

Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж, эдийн засгийг тогтворжуулж, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” чухал үүрэг гүйцэтгэнэ. Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн зориулалтаар авч ашиглана. Энэ хөтөлбөрийн үр дүнд төлбөрийн тэнцэл сайжирч, гадаад валютын нөөц нэмэгдэж, төсвийн алдагдал буурч, эдийн засаг, өрийн тогтвортой байдал сэргэхийн зэрэгцээ санхүүгийн зуучлалын үр ашиг нэмэгдэж, эдийн засгийн өндөр, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах суурь орчин бүрдэнэ. Тухайлбал, төлбөрийн тэнцэл ирэх жилүүдэд ашигтай гарч, гадаад валютын нөөц 4 орчим тэрбум ам.долларт хүрч нэмэгдэх, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг 8 хувьд, инфляцийг 6-7 хувьд хүргэж тогтворжуулахаар тооцож байна.

Төсвийн алдагдлыг бууруулж, төсвийн тогтвортой байдлыг хангах нь хөтөлбөрийн нэг гол зорилт юм. Энэ хүрээнд төсвийн зардлыг хязгаарлах, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг боломжит түвшинд бага байлгах, иргэдийн орлогын ялгааг нэмэгдүүлэхгүй байхаар авч хэрэгжүүлнэ. Гэхдээ зайлшгүй байх ёстой нийгмийн зардлууд хадгалагдан үлдэнэ. Төсвийн алдагдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр цаашид банкны салбарын хувийн хэвшилд олгох зээлийн эх үүсвэр чөлөөлөгдөж, хэмжээ нэмэгдэх боломж бүрдэнэ.

Хөтөлбөрийн хүрээнд инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах зорилтыг хангахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ. Цаашид эдийн засаг тогтворжиж, төлбөрийн тэнцэл сайжирч, инфляци нам түвшинд хадгалагдах, төлбөрийн тэнцэлд гарах эерэг өөрчлөлт нь бодлогын хүүг бууруулах нөхцөл болно. Валютын ханш макро эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцтэй уян хатан тогтох, валютын интервенцийг зөвхөн ханшийн огцом савалгааг зөөлрүүлэх чиглэлд хийх суурь зарчмаа Монголбанк үргэлжлүүлэн баримтлана. Монголбанкны эрх, үүргийг тодорхой болгож, засаглалыг бэхжүүлэн, хараат бус байдлыг сайжруулах үүднээс Төв банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-аар батлуулан мөрдөж ажиллана. Түүнчлэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг одоогийн нөхцөлөөр хэвээр үргэлжлүүлэхээр харилцан ойлголцож тохиролцов. Өмнө нь олгогдсон ипотекийн зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтөөс орж ирэх хөрөнгөтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг Монголбанкнаас, үлдэх хэсгийг улсын төсвөөс гарган санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Иймд ипотекийн зээлийн санхүүжилтийн дүн одоогийн түвшнээс буурахгүй.

Санхүүгийн салбарыг бэхжүүлж, эдийн засгийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг дэмжих чадварыг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд банкуудын активын чанарын үнэлгээг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. Үнэлгээний үр дүнд үндэслэн санхүүгийн салбарын тогтвортой, үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээ авна. Түүнчлэн зохицуулалт, хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх, хадгаламжийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэнцэх орчинг бэхжүүлэх чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Эдгээр бодлогын арга хэмжээний үр дүнд эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал сайжирч, өрийн тогтвортой байдал хангагдаж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, зээлжих зэрэглэл сайжирч, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөл бүрдэх юм гэж Монгол банкнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс ердийн цагийн хуваарийн дагуу бямба, ням гарагт ажиллана

Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ -аас сар
шинийн баярыг тохиолдуулан нэмэлт цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа
билээ. Тэгвэл энэ сарын 25, 26-ны өдөр буюу бямба, ням гарагт тээврийн
хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн хамт олон 09:00-18:00 цаг хүртэл ердийн
цагийн хуваарийн дагуу ажиллах болно.

Сар шинийн баярыг тохиолдуулан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэг цэгийн бүх үйлчилгээг дараах салбаруудаас авч болно. Үүнд:

  1. Баянзүрх дүүргийн 17-р хороо, “Дахүрээ” дэх салбар
  2. Баянзүрх дүүргийн 8-р хороо Хилчний 1-р гудамж “Таван ган трейд” ХХК-ийн байр
  3. Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо “Синчи Ойл” ХХК-ийн байр
  4. Баянгол дүүргийн 20 -р хороо “Хөсөг трейд”-ийн байр

Мөн та http://www.transdep.mn
хаягаар орж Автотээврийн үндэсний төвийн бүхий л мэдээ мэдээлэл,
салбаруудын байршилыг харах боломжтой бөгөөд Тээврийн хэрэгслийн
бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой үнэ тариф, цагийн хуваарь, утасны
дугаар, бүрдүүлэх баримт бичиг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг та 1900-1234
дугаарын утсаар лавлах боломжтой юм.

Categories
мэдээ спорт

Бичин жилийн шилдэг бөхчүүд тодорчээ

Цагаан сарын баярын өмнө улс болон аймгийн
цолтой шилдэг найман бөхийг шалгаруулдаг билээ. Өчигдөр Монголын
үндэсний бөхийн холбооноос Цагаан сараас Цагаан сарын хооронд өрнөсөн 25
барилдааны үзүүлэлтээр бичин жилийн шилдгүүдээ шалгаруулав. Тус
жагсаалтын улсын цолтнуудын тэргүүн эгнээнд энэ жилийн Улсын баяр
наадмын үзүүр бөх отгон арслан Р.Пүрэвдагва бичигдсэн бол түүний араас
шинэ заан Б.Пүрэвсайхан, аварга Ч.Санжаадамба, харцага Ц.Содномпорж,
гарьд Б.Гончигдамба, начин Э.Даш, харцага Т.Баасанхүү, арслан Н.Батсуурь
нар удааллаа. Харин аймгийн цолтнуудаас хурц арслан Б.Эрдэнэхүү
тэргүүлж, О.Хангай, Ш.Мөнгөнбаатар, М.Бадарч, Н.Золбоо, Б.Бат-Эрдэнэ,
О.Гантулга, Ш.Пүрэвгарьд нар шилдэг наймд багтав. Дээрх шилдэг болсон
бөхчүүдэд удахгүй болох Цагаан сарын барилдааны үеэр шагнал гардуулах
юм.


Categories
мэдээ улс-төр

​Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Удахгүй болох сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, Захиргааны албаны дарга Ч.Мөнхбат нар үе үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан ахмадуудад хандан сайн сайхныг хүсч, эрүүл саруул урт удаан наслахыг ерөөжээ.

Categories
мэдээ улс-төр

​Хятад болон ОХУ-аас 2.5 тэрбум ам.долларын зээл авахаар тохиролцжээ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд мэдээлэл хийж, ОХУ, БНХАУ-д хийсэн ажлын айлчлалынхаа үр дүнг танилцууллаа.

ОХУ-д хийсэн айлчлалын тухайд хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ онд хийхээр төлөвлөсөн айлчлалыг оны эхний хагаст, болж өгвөл эхний улиралд багтааж зохион байгуулахаар хоёр талын Гадаад харилцааны яам тохирчээ. Энэхүү айлчлалаар Засгийн газар хоорондын 14, яам хоорондын 10-аад баримт бичигт гарын үсэг зурж эцэслэн батлахаар болсон гэдгийг Ц.Мөнх-Оргил сайд онцоллоо.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын урилгаар энэ сарын 13-14-ний хооронд айлчилсан юм. С.Лавров сайдтай бараг хоёр цаг гаруй олон асуудлаар ярилцжээ.

Чухамдаа ОХУ-тай шийдэгдээгүй эдийн засаг, мөнгө санхүү, улс төрийн асуудал байхгүй. Хамгийн гол нь өмнө нь хийсэн яриа хэлэлцээрийн биелэлтийг хангах ажил үлдээд байна хэмээв.

Тэд 100 тэрбум рубль буюу 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлэх асуудлаар ярилцжээ. Мөн ОХУ-ын банкнаас 200 сая ам.долларыг Хөгжлийн банк авахаар ярьж байгаа аж. Энэ мөнгөөр Улаанбаатар төмөр зам, эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

ОХУ-ын тал өнгөрсөн хавар их өрийн асуудлыг шийдсэн учраас энэ асуудлыг шийднэ, гагцхүү хоёр тал төслөө тохирох хэрэгтэй, ОУВС-гийн гэрээ хэлэлцээрийг анхааралтай харж байгаа гэсэн хариу өгсөн.

Мөн Эгийн голын усан цахилгаан станцын талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Монголын эрчим хүчний хангамжийг сайжруулахад хоёр тал хамтран ажиллахаар болжээ. Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станц байгуулснаар Байгаль нуурын орчинд хор хөнөөлтэй үгүйг судалж, эрдэмтдийнхээ үгийг сонсож шийдвэрлэхээр болсон байна.

Хятадаас өгөхөөр тохирсон 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдэхээр болжээ.

БНХАУ-д хийсэн айлчлалын талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил:

“Өчигдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай дэлгэрэнгүй яриа хэлэлцээр хийлээ.

Мөн БНХАУ-ын дэд даргад бараалхаж хоёр орны асуудлаар санал солилцлоо.

Хоёр улсын хооронд байгуулахаар бэлэн болоод буй хэд хэдэн асуудлууд байна. Юуны өмнө Монголын “Талын зам” санаачилгыг БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгатай уялдуулна.

Монгол-Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах санамж бичиг байгуулах зэрэг олон асуудлыг ярилцлжээ.

БНХАУ ОУВС-тай тохиролцоо хийж байгааг сайшааж, хамтын ажиллагаагаа тогтвортой төлөвлөхөд ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж байна.

БНХАУ-аас Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк, ОУВС-гаар дамжуулан дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

Хоёр төв банкны хооронд байгуулсан своп хэлэлцээг сунгана гэдгээ илэрхийлсэн. Мөн манай хүсэлтийн дагуу своп хэлэлцээрийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг нааштай шийднэ гэдэгээ хэлсэн.

Өмнө нь олгохоор шийдсэн хөнгөлөлттэй зээлийнхээ хэрэгжилтийг судлахаар болсон. Тухайлбал өнгөрсөн жил БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян манайд өгөхөөр тохирсон 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдээгүй байгаа бөгөөд үүнийг шийдэхээр боллоо.

Энэ мөнгийг манай тал гэр хорооллыг орон сууцжуулахад ашиглана, мөн хоёр орны боомтын Монголын талын дэд бүтцийг сайжруулахаар тохирчээ.

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сарын 2-нд ажил, сургууль цуглана

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баяраар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна.

Энэ жилийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-ны даваа гарагт тохиож байгаа.

Бүх нийтийн амралт хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-нийг дуустал үргэлжилж, гуравдугаар сарын 2-ны /шинийн 4-нд/ пүрэв гарагт ажил, сургууль цуглах юм.

Categories
мэдээ нийгэм

Цэвэрлэх байгууламжийн шинэ технологийг танилцууллаа

Барилга хөгжлийн үндэсний төвд “Ахуйн болон үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн үр дүн ба ашиглалт” сэдэвт сургалт семинар болж, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр оролцож, үг хэллээ. Тэрбээр “Бидний шийдэж чадахгүй байсан цэвэрлэх байгууламжийн технологийг хамгийн энгийн арга, хямд өртөгтэйгээр шийдэж ирсэн хотуудын туршлагыг судалж, мэргэжилтнүүдийнхээ санал зөвлөгөөг нээлттэй хүлээн авч хамтран ажиллах бодлогыг БХБЯ баримталж байна. Мэргэжлийн хүний хувьд би байгалийн аргаар, микробиологийн түвшинд боловсруулагдаж 10 гаруй жил Монгол Улсын газар нутаг, Дархан хот, Хараа голын сав газарт туршилт хийж амжилттай хэрэгжиж буй энэ технологийг дэмжих болно. Тиймээс ХБНГУ-ын Бергманн группын ерөнхийлөгч Ларс Бергманн болон Фраунхоферийн систем техникийн хэрэглээний төвийн дарга Ш.Бүрэн нарын танилцуулсан энэ төслийн талаар нийслэл орон нутгаас ирсэн төлөөлөлүүд сайтар танилцаж сургалтдаа идэвхтэй оролцохыг хүсч байна” гэлээ.

Барилгын салбарт тулгамдсан олон асуудлын нэг нь технологи юм. Монголчуудад хэдийнэ танил болсон “МоМо-3” төслийн танилцуулга энэ үеэр болсон юм.

“Бергманн” групп нь 2006 оноос хойш ХБНГУ-ын Боловсролын яамны санхүүжилтээр Дархан хот, Хараа голын сав газарт “Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежмент загвар бүс нутаг Монгол” нэртэй “МОМО-1”, “МОМО-2” төслийг амжилттай хэрэгжүүлж, одоо “МОМО-3” төслийг хэрэгжүүлэхээр БОНХЯ, БХБЯ-тай тохиролцоод байгаа юм. Уг төсөл нь хүн амын усан хангамжийг сайжруулах, ариутгах татуурга суурилуулахад чиглэгдэж байгаа билээ. Цаашид Улаанбаатар хотын төвлөрсөн бус систем бүхий гэр хороолол, хотхон болон Улаанбаатар хотын дагуул хотуудын хүн амын усан хангамжийг сайжруулах, ариутгах татуурга бүхий, бие даасан цэвэрлэх байгууламж барих боломж, суурилуулалтын дараах цогц үйлчилгээ, хяналтын системийн хамгийн шилдэг гэж хэлж болохуйц энэ технологи манай улсад нэвтэрснээр одоогоор 20-иод бага оврын цэвэрлэх байгууламж барьсан. Одоо ажиллаж байгаа аж.

Улаанбаатар хотын төвийн шугамд холбогдоогүй цэцэрлэг, сургууль болон гэр хорооллын 10-20 айлыг нэгтгэсэн бага оврын цэвэрлэх байгууламж барих санал тавиад байгаа юм байна. Нэг цэвэрлэх байгууламж нь 5-5000 хүний бохирыг цэвэрлэх хүчин чадалтай юм. Хоёр жилд нэг удаа соруулж цэвэрлэдэг нь гэр хорооллын иргэд, оршин суугчдын ая тухтай, эрүүл орчинд амьдруулахад тохиромжтой технологи юм гэдгийг сургалтад оролцогчид хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амралтгүй ажиллаж байна.

“Нарантуул” олон улсын худалдааны төв
долоо хоног бүрийн мягмар гаригт амрах хуваарьтай ч өчигдөр ажилласан
бол битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 26-ны ням гаригт 10-18 цагийн
хооронд ажиллах хуваарьтай байна.

“Нарантуул” худалдааны төв шинийн нэгний өдрөөс эхлэн гуравдугаар сарын 9-нийг хүртэл урт хугацаагаар амарна.

“Дүнжингарав” худалдааны төв сар шинийн өмнөх бүх өдрүүдэд ажиллана. Ингэхдээ битүүний өдөр хагас ажлын цагаар буюу 10-12 цагийн хооронд ажиллах юм байна.

Харин “Хархорин”, “Бөмбөгөр” захууд
битүүний өдөр 10-18 цагийн хооронд ажиллаж, шинийн нэгнээс /2017.02.27/
гуравдугаар сарын 1-нийг хүртэлх албан ёсны амралтын өдрүүдэд бүтэн
амарна.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны цахилгаан шат долоон давхраас унажээ

“Хурд” группийн барьсан хорооллын 25 дугаар байрны цахилгаан шат долоон давхараас унаж, B1 давхарт зогссон байна. Тодруулбал, СӨХ-ны ажилчид байрны тогийг таслахдаа цахилгаан шатыг шалгаагүйгээс уг осол гарчээ.
Тус цахилгаан шатанд иргэн Ж дөрвөн настай охины хамт явж байсан бөгөөд долоон давхар өнгөрч явахад нь гэнэт тог тасарч шат доош унан, В1 давхарт зогссон байна. Улмаар иргэн Ж болсон явдлын талаар тус байрны цахилгааныг тасалсан ажилчдад хэлэхэд хэл амаар доромжлон, танхайрсан байна.