Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д нийтлэлч Б.Цэнддоогийн “Арилгаж үл хүчрэх…” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

УИХ-ын Ардчилсан намын бүлэг өчигдөр өргөтгөсөн хуралдаан хийж ОУВС-гаас хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар ярилцсан билээ. Энэ талаар уншигч та бүхэн нэгдүгээр нүүрнээс унших боломжтой. Мөн тэд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг АТГ-аас баривчилсан асуудалд ямар бодолтой байгаагаа хэлэлцсэн юм.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүдийн намрын чуулганд суусан дүнгийн тухай сонирхолтой нийтлэлийг уншиж сонирхоорой. Тэдний чуулганд ирсэн ирц болон хуралдааны үеэр хамгийн олон удаа үг хэлж асуулт асуусан гишүүн, мөн огт үг хэлээгүй гишүүд гээд сонирхолтой тоон баримтуудыг энд дурджээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Б.Цэнддоогийн “Арилгаж үл хүчрэх…”нийтлэл хэвлэгдлээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрийг уншсанаар та УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын баривчилгааны эргэн тойрондох баримт, мэдээллүүдийг мэдэж авах боломжтой юм.

Түүнчлэн “Өдрийн сурвалжлага”-аас Монголын нэгэн аж ахуйн нэгж болох бор цаас дахин боловсруулах үйлдвэртэй танилцаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
энтертаймент-ертөнц

НАСА өнөө шөнө шинэ гариг нээснээ зарлана

Нарны аймгийн бүх гаригууд нарыг тойрч эргэдэг байхад нарыг тойрч эргэхгүй өөр одыг тойрон эргэдэг гаригийг НАСА нээжээ. НАСА нь АНУ-ын үндэсний сансар судлалын агентлаг юм. Тэд өнөө шөнө Улаанбаатарын цагаар шөнийн 02.00 цагт энэ тухай зарлахаар болжээ. Энэхүү мэдээллээ НАСА өөрийн телевизийн сувгаар болон вебсайтаараа мэдээлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Фото: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аваргуудад шагналыг нь гардууллаа

21
аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн
материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга
малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5
фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч
хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулсан.
Аваргуудад Засгийн газрын шагналыг энэ өдрүүдэд гардуулж байна.

Монгол
Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Булган, Орхон аймагт ажиллаж салбарын
шилдгүүдэд шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.

Ерөнхий сайд
Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Булган, Орхон аймагт ажиллах үеэрээ “Японы сүүлийн үеийн
дэвшилтэт технологиор хуурай сүү боловсруулах үйлдвэрийг Монголд нэвтрүүлэх
гэрээнд гарын үсэг зурсан. Энэ дагуу төхөөрөмжүүд ирэх гуравдугаар сарын
сүүлчээр ирнэ. Ингэснээр шингэн сүүг
хуурай сүү болгож дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна экспортод гаргах
бололцоог бүрдүүлэх зорилт тавьж байна. Өнөөдөр Монгол Улс 60 сая гаруй толгой
малтай ч сүүнийхээ хэрэглээний 30-40 хувийг импортоор авч байна. Энэ байдлыг
өөрчлөх ёстой. Бидэнд баялаг байна уу, байна. Энэ баялгаа зүй зохистой ашиглах
бололцоог нь малчдадаа олгох ажлыг төр, засаг хийх ёстой. Засгийн газар “Мах,
сүүний анхдугаар аян” зарлаж, энэ хүрээнд хуурай сүү боловсруулах үйлдвэр
байгуулах технологийг нэвтрүүлэх гэж байна. Үүний тулд бид малаа эрүүлжүүлж,
бүтээгдэхүүнээ нүүр бардам борлуулах бололцоо бүрдэнэ” ярьж байлаа.

Мөн “Улсын сайн малчин”
гэсэн цолыг “Улсын аварга малчин” гэж нэрлэсэн. “Сайн малчин” цолтой малчдаа
манайхан бүгд “Аварга аа” л гэдэг. Ард түмний дунд заншсан энэ үгээр нь
шагналаа “Аварга малчин” гэж нэрлэе гэсэн. Аварга малчин бол аварга л байх
ёстой. Малаасаа авч байгаа ашиг шим, ажлын байр нэмэгдүүлсэн, нийгмийн
хариуцлагын хүрээнд бусдад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн зэрэг шалгуураар
аваргуудаа тодруулсан. Тооны биш малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, үүнд
анхаарсан малчин бол аварга малчин юм” гэж хэллээ

“Монгол Улс газар
тариалан, мал аж ахуйн салбарын шилгүүдээ жил бүр тодруулдаг уламжлалтай. Энэ
жил шалгаруулалтад тоо биш чанарыг эрхэмлэж анхаарсан байгаа. Цөөн
малаас өндөр ашиг шим авах нь малчдад төдийгүй байгаль экологидоо хэрэгтэй. Ажлын
байр нэмэгдүүлсэн, аймаг орон нутагтаа ямар тустай ажил хийсэн, малын үүлдэр
угсааг сайжруулсан зэрэг олон үзүүлэлтийг харсан” гэж Хүнс, хөдөө аж ахуй
хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга хэллээ.

Сэлэнгэ Аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ
аймгийн хувьд энэ жил “Улсын аварга малчин”, “Улсын Аварга тариаланч хамт олон”
тус бүр зургаа, гурван механикжуулагч
гээд ургац шигээ олон аварга төрсөн амжилтын жил байлаа. Улсын хэмжээний үр
тарианы 50-60 хувийг дангаараа, төмс, хүнсний ногооны 25-30 хувийг хангаж
байгаа аймгийн хувьд амжилтын буухиа цаашдаа ч тасрахгүй гэж бодож байна.
Өвөлжилт хүнд, 17 сумаас есөн сум нь цагаан зудтай, цас ихтэй байна. Гэсэн ч
Сэлэнгийн малчид, тариаланчид хадлан тэжээлээ сайтар базааж, өвөлд сайн
бэлтгэсэн тул сэтгэл санааны хувьд өөдрөг, өвлийг өнөтэй давахын тулд
хөдөлмөрлөж байна” гэлээ.

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан баг саяхан Сэлэнгэ
аймгийн дөрвөн суманд ажиллаж, 320 мянган тонн өвс, 80 тонн тэжээл улсын нөөцөөс
өгснийг сумдад хуваарилж эхэлжээ. Аймаг ч нөөцийн өвс тэжээлээсээ малчдадаа өгч,
тусалж дэмжиж байна. Мал нэг дордчихвол эргээд тэнхэл авахад хэцүү учир аймаг эртнээс
анхаарч ажиллажээ хэмээн Засгийн газрын
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улсын аваргууд:

Улсын аварга малчин Г.Ансайн

Улсын аварга малчин Ц.Булган

Улсын аварга тариаланч хамт олон “Өглөгчийн хэрэм” ХХК

Улсын аварга тариаланч Б.Жаргалсайхан

Улсын аварга малчин Т.Цэдэнсодном

Улсын аварга малчин Х.Балдандорж

Улсын аварга тариаланч хамт олон “Их шинэстэй” ХХК

Улсын аварга тариаланч хамт олон “Атартрейд” ХХК

Улсын аварга тариаланч хамт олон “Сэлэнгэ тариа” ХХК

Улсын аварга тариаланч М.Батсүх

Улсын аварга тариаланч хамт олон “Өгөөж мандал уул” ХХК

Улсын аварга тариаланч Т.Батбаатар

Улсын аварга малчин С.Мөнхбат

Улсын аварга тариаланч А.Бат-Эрдэнэ

Улсын аварга тариаланч Л.Отгонбаяр

Улсын аварга тариаланч хамт олон “Бүтлийн-Ундарга”

Categories
мэдээ улс-төр

Стратегийн зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс, Япон Улсын ГХЯ-дын
ээлжит Стратегийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 21-нд Улаанбаатар хотноо
амжилттай болов. Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн
дарга Д.Даваасүрэн, японы талаас Гадаад хэргийн дэд сайд Т.Акиба нар
ахалж оролцов. Талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдалд
үнэлэлт дүгнэлт өгч, ойрын болон дунд хугацааны зорилтуудын талаар
дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, улс төрийн харилцаа, итгэлцэл
урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрснийг үнэлж, Эдийн засгийн
түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаныг харилцааны түүхэн амжилт болсныг
тэмдэглэв. Мөн улс орны дээд удирдлагын түвшинд бэхжсэн найрсаг,
итгэмжит харилцааг ажил хэргийн бүхий л түвшинд нэвтрүүлж ажиллах нь
цаашдын чухал зорилт болно гэдэгт санал нэгдэв.

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн
бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг
цаашид эдийн засгийн агуулгаар түлхүү баяжуулах, Эдийн засгийн
түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч
байгаагаа илэрхийлж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45
жилийн ой тохиож буй энэ онд Монгол, Японы харилцааг эрчимтэй хөгжүүлэх
эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол, Японы Стратегийн түншлэлийн шинэ
Дунд хугацааны хөтөлбөрийг ойрын үед байгуулах чиглэлд хоёр улсын ГХЯ
нягт хамтран ажиллахаар тогтов. Японы Гадаад хэргийн дэд сайд Т.Акиба
Монгол улс эдүгээ эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгааг
сайн ойлгож байна гээд ОУВС зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран
Монголын эдийн засгийн шинэчлэл өөрчлөлтийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Мөн Монгол, Японы харилцааг цаашид харилцан ашигтай байх зарчимд
тулгуурлан хөгжүүлэх нь жинхэнэ утгаар Стратегийн түнш болоход нэн чухал
гэдгийг онцлов.

Уулзалтаар талууд олон улс, бүс нутгийн
тавцанд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцож, олон улсын
байдал, харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов. Япон Улсын
Гадаад хэргийн дэд сайд Т.Акиба Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд,
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарт тус тус бараалхлаа гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг илрүүлжээ

Энэ сарын 21-нд
буюу өчигдөр Замын цагдаагийн албанд нийт 359 дуудлага, мэдээ мэдээлэл
хүлээн авснаас, зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгдлээ. Зам
тээврийн ослын улмаас таван хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан,
хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр тав /мөргөлдөх хэлбэрээр
гарсан зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтсэн/, явган зорчигч мөргөж
гэмтээсэн дөрөв бүртгэгджээ.

Цагдаагийн
байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн
үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 33 жолоочийг илрүүлж гарч
болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал,
СХД-ийн нутаг Москвагийн гудамжны замд T.Estima маркийн автомашины
жолооч Э нь T.Pruis-20 маркийн А жолоочтой автомашинтай, T.Pruis-20
маркийн Э жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, явган зорчигч Д-г мөргөж
гэмтээсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

Үндсэн хуулийн цэц өнөөдрийн Дунд
суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний
өдрийн 12 дугаар тогтоолоор Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий
газартай нэгтгэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болгон
тогтоосон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай
маргааныг хянан хэлэлцлээ.

Дээрх тогтоолоор Оюуны өмчийн газрыг
Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэсэн нь төрийн захиргааны
байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг тогтоох талаарх Улсын
Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байгаагаас гадна Үндсэн хуулийн холбогдох
заалтыг тус тус зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Гуравдугаар сард сонгодог жүжгүүдээр амьсгалах нь ээ

УДЭТ-аас
ирэх гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд” болгон зарлажээ. Энэ
ажлын хүрээнд Английн алдарт зохиолч У.Шекспирийн хайрын сонгодог дуулал
болох “Ромео, Жульетта” жүжгийг ирэх сарын 6, 7, 8-нд тоглох юм байна.
Уг жүжгийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулснаар
тоглоно.

Түүнчлэн Грекийн зохиолч Софоклын “Эдип хаан”, Норвегийн их бичгийн
хүн Г.Ибсений “Хүүхэлдэйн байшин” буюу “Нора”, алдарт Мигель Сервантесын
“Кихот ноён” , У.Шекспирийн “Гамлет”, Францын алдарт зохиолч В.Хюгогийн
“Парисын дарь эхийн сүм” жүжгийг тус тус үзэгчдэд хүргэхээр болжээ.

Энэхүү жүжгийн өдрүүдэд зориулсан энгийн болон багц тасалбар
худалдаанд гарч эхэллээ. Энгийн тасалбарын үнэ 10-30 мянган төгрөгийн
үнэтэй бөгөөд сонгодог багц тасалбар 5 жүжиг 60 мянга, 3 жүжиг 45 мянган
төгрөгийн үнэтэй байх аж. Сонгодог жүжгийн өдрүүд ирэх сарын 06-30-ныг
хүртэл үргэлжлэх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​ Ц.Элбэгдорж: Номоор гийсэн ард түмэн урт насалдаг

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхимээс 2016 онд “Монголын эртний түүх” (таван боть) төслийг хэрэгжүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр уг таван боть бүтээгджээ.

Уг таван ботийн нээлтийн ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон юм. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БСШУС-ын сайд Ж.Батсуурь албаны бусад хүмүүс, эрдэмтэд, судлаачид, багш нарын төлөөлөл оролцлоо.

“Монголын эртний түүх” таван боть зохиол нь НТӨ V-IV зуунаас Нийтийн тооллын XII зууныг хүртэлх үеийн Монгол угсаатны түүх, угсаа гарвал, улс төрийн түүх, төр нийгмийн байгуулал, аж ахуй, соёлын түүхийг цогцоор авч үзэж, судалгааны өнөөгийн түвшинд нэгтгэсэн бүтээл бөгөөд Монголын эртний түүх бичлэгийг урагш ахиулсан суурь судалгааны бүтээл хэвлэгдэн гарч байгаараа чухал ач холбогдолтой. Түүнчлэн Монголын эртний улсуудын төрийн залгамж чанар, монгол угсаатан бүрэлдэн тогтох үйл явц, аж ахуй соёлын монгол хэв шинж бүрэлдсэн түүх, нүүдэлчдийн Евроазийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг зэргийг тод томруун нээн харуулснаараа онцлог юм.

“Монголын эртний түүх” таван боть зохиолын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн сар шинийн баярын босгон дээр Монголын эртний түүхийн таван боть цогц бүтээлийг өлгийдөн авч байна.

Манай алдартай эрдэмтэн, судлаачид, шинжлэх ухааны зүтгэлтнүүд, түүхийн тэнхим, түүх-археологийн хүрээлэнгийнхэн, манай нэртэй их, дээд сургуулийн удирдлага, нийгэм соёлын зүтгэлтнүүд энэ танхимд цуглажээ.

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн тэгш ойн босгон дээр буюу хоёр сарын өмнө Та бид “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон”, “Монголын түүхийн цахим тайлбар толь” хэмээх бүтээлийг нээж байсан. Тухайн үед би та нарт амлаж байсныхаа дагуу өнөөдөр “Монголын эртний түүх” таван боть бүтээлийг танилцуулж байгаадаа туйлын баяртай байна.

“Монголын эртний түүх” таван боть бүтээл нь нийтийн тооллоос өмнөх Y-IY зуунаас эхлээд нийтийн тооллын ХII зууныг хүртэлх Монгол газар нутагт оршиж байсан эртний гүрэн, улсуудын түүх, бусад зүйлүүдийг нэгтгэж бичсэнээрээ чухал ач холбогдолтой. Энэхүү таван боть бүтээл хэвлэгдэж, нийтийн хүртээл болсноор Монголын эртний улсуудын түүх бичлэгийг урагш ахиулж байгааг өмнө нь танилцуулсан хүмүүс ярилаа.

Монголын түүх шинжлэх ухааны судалгаагаар урагшлан баяжих тусам би баярладаг. Манай эрдэмтэд, манай ард иргэд ч баярладаг.

Дээр нь манай түүхчдийн залуу халаа болсон эрдэмтэд бүтэн багаараа гарч ирж байгаа нь үнэхээр баярлууштай зүйл юм гэдгийг хэлье.

МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор П.Дэлгэржаргал болон бусад эрдэмтэд, судлаачид нийлж энэ сайхан ажлыг хийсэнд туйлын талархаж байна. Та бүхэн шинжлэх ухаанд их хувь нэмэр оруулахын зэрэгцээ улс үндэстнийхээ өмнө гавьяа байгууллаа гэдгийг энд цохон тэмдэглэе.

Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөв 2,4 дахин багассан. Бид төсвөө 240 хувиар, 11,5 тэрбум төгрөгөөс 4,5 тэрбум болгож бууруулсан ч өнөөдөр эрх, үүргээ хэрэгжүүлээд явж байна. Танагдсан зардлаа улам тэвчиж, Монголын үнэртэй, нэртэй, Монгол агуулгатай, Монголын гэсэн сайн санаачлагыг дэмжээд явж байгаа.

Сэтгэл байвал, дээрээс нь санаачилга байх юм бол үр дүн гардаг юм байна. Монгол төрийн дэмжлэг, оролцоо, сэтгэл багаддагүй юм байна гэдгийг би эндээс харлаа.

Хийж хэрэгжүүлсэн 100 гаруй ажлын бараг гучаад нь Монголын түүх, өв соёлтой холбоотой, ажил, санаачилга байсанд би туйлын баярласан. Үнэхээр Монголын түүхэн өв соёл, уламжлал, заншлын асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, анхаарлынхаа төвд байлгах нь чухал зүйл гэдгийг бас энд хэлье.

Мөн нэг сайхан мэдээ бол Монголын түүх, соёл, өв уламжлалыг цаашаа баяжуулан авч явах талаар тусдаа зарлиг гарсан байгаа. Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай гэсэн зарлиг гарсан.

Хувийнхаа бодлыг хэлэхэд энэ таван ботийг би хоёр хоногийн өмнө авсан. Таван ботийг барихад шууд уншмаар санагддаг. Хуудсыг нь нээгээд харахад нүд татагдана. Түүхэн эх сурвалжуудад тулгуурлаж энгийн хэлээр бичсэнд учир нь байгаа юм. Үүгээрээ энэ ботиуд гайхалтай. Тэдгээр түүхэн эх сурвалжуудыг жирийн иргэд бүгдийг олж унших боломж хэцүү. Гэтэл тэр бүхнийг түүхэн цаг үеийн дараалалд оруулж, шинжлэх ухааны судалгаагаар холбоос хийгээд, энгийн хэл, учир зүйгээр тайлж бичнэ гэдэг бол үнэхээр эрдэнэ мэт үнэ цэнийг энэ таван ботид шингээж чадсан гэдгийг энд би онцлон хэлье.

Үзэг цаас нийлүүлж үг бичдэг хүн бүхэн мэднэ. Аливаа зүйлийг бичихэд түүний бүтэц, зохион байгуулалтыг олох нь маш чухал байдаг. Юу бичихээ томъёолж харах, мөн чанарыг нь өөрөө тайлж ойлгох гэдэг чухал. Үүн дээр ажилласан эрдэмтдийн баг сайн ажиллажээ гэдэг нь таван ботийг уншихад харагдана.

Монгол хэл, соёл, түүх бол Монгол үндэстний оюун санааны нэгдэл, ижилсэл, эх орноо хайрлах сэтгэл, ихийг хийж бүтээх урам зориг хайрладаг шавхагдашгүй ундарга юм. Түмэн үеийн түүх шастир номд байгаа, хүмүүний амьдралын баяр жаргал, зовлон гуниг ч номд бий. Амжилт ололт, алдаа сургамж ч номд байгаа. Номоор гийсэн ард түмэн урт насалдаг. Энэ дэлхийд үлдэх мөртэй, эзэлсэн байр суурьтай байдаг гэдгийг энд хэлэх ёстой. Тийм ард түмний нэг нь Монголын ард түмэн юм гэдгийг онцолж хэлье.

ҮАБЗ-ийн үзэл баримтлалд нэг чухал өгүүлбэр бий. Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж, хөгжүүлэх нь Монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн гэж байгаа. Энэ нь ҮАБЗ-ийн үзэл баримтлалд ч байдаг. Бидний оршин тогтнох, цаашаа үндэснийхээ дархлааг авч явах чухал санааг ч өргөжүүлж хэрэгжүүлж байгаа. Тэр үндэс, дархлааг бататгаж бэхжүүлэхэд Монголын эртний түүхийн таван боть судалгаа бүтээл онцгой хувь нэмэр оруулж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.

Ингээд номын болон Монголын түүхийн ариун цагаан буян та бүхнийг үргэлж ивээж тэтгэж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Та бүхэнд баяр хүргэе. Баярлалаа” гэлээ.

МОНГОЛЫН ЭРТНИЙ ТҮҮХ (таван боть)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхимд 2016 онд “Монголын эртний түүх” (таван боть) төслийг хэрэгжүүллээ.

Энэ төслийн хүрээнд, Монголын эртний улсуудын түүхийг 5таван ботиор бичив. Үүнд,

-“Хүннү” тэргүүн ботийг доктор П.Дэлгэржаргал, доктор З.Батсайхан

-“Сяньби” дэд ботийг доктор П.Дэлгэржаргал

-“Жужан” гутгаар ботийг доктор С.Өлзийбаяр, доктор А.Энхбат

-“Түрэг, Уйгур” дөтгөөр ботийг доктор Б.Батсүрэн, докторант Мөнхтулга

-“Төв Азийн нүүдэлчдийн төр улсууд” (VI-XII зуун) тавдугаар ботийг доктор Б.Батсүрэн, доктор Б.Чинзориг, доктор Э.Жигмэддорж нар бичсэн болно.

“Монголын эртний түүх” (таван боть) бүтээл нь Монголын эртний улсууд болох Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, VI-XII зууны Монголчууд, Хятаны угсаа гарвал, улс төр, төр-нийгмийн байгуулал, аж ахуй, соёлын түүхийг цогцоор нь анх удаа таван ботиор бичиж, нэгтгэн дүгнэсэн бүтээл юм.

Монголын эртний түүх (таван боть) бүтээлийн шинэлэг тал, онцлогоос дурдвал:

1. Арга зүйн хувьд, Европ төвт түүх бичлэгийн уламжлалт тогтсон хандлагаас татгалзаж, шинэлэг арга зүйн үүднээс Монголын эртний улсуудын Евразийн түүхэнд эзлэх байр суурийг бодитой гаргахыг хичээсэн оролдлого юм.

2. Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, VI-XII зууны монголчууд, Хятан гүрний түүхийг цогцоор нь шинэлэг арга зүй, монгол төвтэй концепцийн үүднээс бичиж, нэгтгэн дүгнэсэн.

3. Монголын эртний улсуудын хаадын угсаа залгамжлалыг бүрэн гаргаж, төрийн залгамж чанар, улс төрийн түүхийг цогцоор нь авч үзэн, дараах шинэ дүгнэлтүүдийг дэвшүүлж байна. Үүнд:

-Монгол нутагт НТӨ V-IV зууны үед Хүннү, Дунху, Юэжи зэрэг төр улсууд анх байгуулагдсан гэдгийг нотолсноор Монголын төрт улсын түүхийг 100-200 жилээр урагшлуулсан.

-Сяньбийн нэгдсэн улс задарсны дараа Умард Хятадад байгуулагдсан Муюн сяньбийн Янь улсууд, Түгүхүнь сяньбийн Түгүхүнь улс, Табгач сяньбийн Умард Вэй, Цифү сяньбийн Баруун Цинь улс, Түфа сяньбийн Өмнөд Лян улс зэрэг Сяньби угсааны улсуудын түүхийг тодруулснаар Сяньби улс НТ II зуунаас VI/VII зуун хүртэл оршин тогтнож байсан гэдгийг нотолсон.

-Монгол нутагт оршин байсан Түрэгийн улс төрийн түүхийг шинээр үечилж, Түрэгийн түрүү болон хожуу хаант улсын хооронд буюу 628-690 онд Сеяньто, Уйгурын түрүү хаант улс оршин байсныг тодруулсан.

4. Төр-нийгмийн байгууллын хувьд, Монголын эртний улсууд нь гадаад хэлбэрийн хувьд эзэнт гүрний зохион байгуулалттай боловч, нийгмийн дотоод зохион байгуулалт нь “овог аймгийн нийгэм”-тэй байсан хэмээн үздэг өрнөдийн “нийгмийн хувьслын онол”-ын үзэл баримтлалыг няцаан, эртний улсуудын нийгэм нь засаг захиргааны нэгжүүдэд хуваагдсан төрт улсууд байсан гэдгийг нотолсон.

5. Эртний улсууд (Хүннү, Сяньби, Жужан, VI-XII зууны Монголчууд, Хятан)-ын угсаа гарвалыг судлан, Монголчуудын угсаа гарвалын тогтолцоог нэгтгэн гаргасан. Ялангуя, Түрэг, Уйгурын үеийн жинхэнэ монголчууд болох “Гучин Татар”, “Есөн Татар”-ын түүхийг тодруулснаар Монгол угсаатны угсаа-соёл, түүхийн залгамж холбоог гаргасан.

6. Эртний улсуудын аж ахуй, соёл, түүний залгамж холбоог судлан, аж ахуй-соёлын Монгол хэв шинж байгааг тодоруулсан.

7. Эртний нүүдэлчид, монголын эртний улсуудын түүхэнд холбогдох хятад сурвалжийг аль болох бүрэн дүүрэн ашиглахыг хичээсэн зэргийг дурьдаж болно.

“Монголын эртний түүх” таван боть бүтээл хэвлэгдэж, нийтийн хүртээл болсноор Монголын эртний улсуудын түүх бичлэгийг урагш ахиулж, ахмад эрдэмтдийн залгамж халаа болсон нэгэн шинэ үе төрөн гарсныг харуулж байна.

“Монголын эртний түүх” таван боть зохиол нь НТӨ V-IV зуунаас НТ XII зууныг хүртэлх үеийн монгол угсаатны түүх, угсаа гарвал, улс төрийн түүх, төр нийгмийн байгуулал, аж ахуй, соёлын түүхийг цогцоор авч үзэж, судалгааны өнөөгийн түвшинд нэгтгэсэн бүтээл бөгөөд монголын эртний түүх бичлэгийг урагш ахиулсан суурь судалгааны бүтээл хэвлэгдэн гарч байгаараа чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн Монголын эртний улсуудын төрийн залгамж чанар, монгол угсаатан бүрэлдэн тогтох үйл явц, аж ахуй соёлын монгол хэв шинж бүрэлдсэн түүх, нүүдэлчдийн Евразийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг зэргийг тод томруун нээн харуулснаараа эх түүх, соёлоороо бахархах, түүхээ эргэцүүлэн ухаарах, түүхэн сургамжийг танин мэдэх бололцоог олон нийтэд олгож байгаагаараа онцлог юм.

Categories
гадаад мэдээ

Өөрсдийгөө ТВ шоунд оролцож байна гэж бодсон хэмээн мэдүүлжээ

Энэ сарын 13-ны
өдөр Малайз Улсын Куала Лумпур хот дахь олон улсын нисэх онгоцны
буудалд бусдад хорлогдож амиа алдсан Ким Чен Намыг хөнөөсөн байж
болзошгүй хоёр эмэгтэйгээс байцаалт авч эхэлжээ.

Тодруулбал,
Вьетнам болон Индонез улсын иргэн болох хоёр эмэгтэй хамсаж Ким Чен
Нам-ын амь насыг хөнөөх гэмт хэрэг үйлдсэн хэргээр саатуулагдсан бөгөөд
тэд хийсэн хэргээ хүлээсэн талаар эх сурвалж мэдээлэв.

Дээрх
эмэгтэйчүүд “Бид хүний амь нас хөнөөж байна гэж мэдээгүй. Харин бидний
найзууд болох солонгос залуус “Нууц камер” гэдэг телевизийн хөгжөөнт
нэвтрүүлэгт оролцохыг санал болгосон. Бид тус бүрдээ 60, 80 доллар авч,
тэдний зааж өгсөн хүний нүүр рүү бодис цацсан. Гэхдээ уг бодис нь хүний
амь насыг хөнөөх хортой гэж мэдээгүй” гэж мэдүүлсэн байна. Малайз улсын
цагдаагийн газраас тэдгээр бүсгүйчүүдийг хууран мэхэлж хүний амь нас
хөнөөлгөсөн хэргээр Хойд Солонгос улсын нэг эрэгтэйг баривчилсан бол өөр
дөрвөн эрэгтэйг эрэн сурвалжилж байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэбат: ОУВС Монголын нөхцөл байдлыг дутуу үнэлсэн байж болзошгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсон асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийлээ. Хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс гадна АН-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, Б.Ганбат нарын гишүүд оролцсон байна. Хуралдаанаар ОУВС-гийн хөтөлбөр болон Хөгжлийн банктай холбоотой асуудал, мөн АН-ын гишүүдийг АТГ шалгаж буй асуудлыг хэлэлцсэн байна.

Хуралдааны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Бид өнөөдөр бүлэг дээрээ хоёр асуудал хэлэлцлээ. ОУВС-гийн хөтөлбөрт орох асуудлаар олон нийт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өгсөн мэдээлэлтэй байх шиг байна. ОУВС-гийн тавьж байгаа нөхцөлд анхаарах зүйл олон байгааг манай гишүүд ярилцлаа. Хамгийн гол нь ХХОАТ, НДШ-ийг нэмэх нь байж боломгүй зүйл гэж бид үзэж байна. Төсвийн зарлагад анхаарахгүй орлого тал дээр татвар нэмэх асуудал орж ирсэн нь хамгийн эмзэг. ОУВС Монголын нөхцөл байдлыг дутуу үнэлсэн байж болзошгүй. Эрх баригчид Ардчилсан намын бодлогын алдааг засаж байгаа гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ бол бодлогын алдаа биш бодлогын зөрүү. Тэлсэн эдийн засагт төсөв мөнгөний хатуу бодлого барьж болохгүй. Ардчилсан нам эрх барьж байхдаа 1.5 тэрбумыг бондоор босгож байсан. Харин энэ Засгийн газар 5 тэрбум ам.доллар авч байгаа нь 3.6 дахин их байна” гэдгийг онцоллоо.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэж үзвэл өөр ямар боломж дотоодод байна гэж үзэж байна вэ.

ОУВС Монгол Улсад “Эдийн засаг, санхүүгийн хөтөлбөр” хэрэгжүүлэх боллоо. Эдийн засаг, төсөв хүндэрсэн үед улс орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх маягаар хэрэгжүүлдэг хөтөлбөр юм. Бид ОУВС-гийн төлөөлөгчийн дүгнэлтийг орчууллаа. Түүнд түүхий эдийн үнэ огцом буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт задран унасан нь Монголын эдийн засагт хүнд цохилт болсон гэж… Энэ тодорхойлолтыг би зөв гэж үзэж байгаа.

Монгол Улсын эдийн засаг дан ганц уул уурхайгаас хамааралтай. Өнгөрсөн жилүүдэд түүхий эдийн үнэ уналттай байсан бол өнөөдөр түүхий эдийн үнэ өссөн. Зэсийн үнэ нэг тонн нь 4000 ам.доллар байсан нь 6000 ам.доллар, нүүрсний үнэ 30 ам.доллар байсан нь 110 ам.доллар болсон. Үнэ өсөж, борлуулалт нэмэгдэж байгаа үед төсвийн зөв зохицуулалт хийх юм бол энэ хүндрэлээс гарах боломж бий.Ганц юм зовоож байгаа нь урд талын авсан евро бондын 580 сая ам.долларын зээлийг төлөх хугацаа тулсан учраас үүнийгээ яах вэ гэдэг хамгийн тулгамдсан асуудал. Харамсалтай нь, манай эрх баригчид Засаг авсныхаа маргаашнаас эдийн засгийн үнэлэмжээ буулгах, эдийн засгийн үл итгэлцлийг бий болгох ойлголт төрүүлсэн учраас олон улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан.

-440 саяын ажил 1.8 тэрбум болсон асуудлыг Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байхдаа өөрсдөө шалгаад тогтоочихож болоогүй юм уу. Тэгсэн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан юм биш үү. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах бол найман төрлийн татвар нэмнэ. Татвар нэмэх хүрээнд орлого нэмэгдэх боломж байгаа юм уу?

-Хөгжлийн банкны шалгалт үнэнд нийцэхгүй байгаа. Яагаад гэвэл Хөгжлийн банкны зээлээр олгогдсон бүх ажлууд хийгдэж дууссан. Хүнийг юм хийснийх нь төлөө үндэслэлгүйгээр яллаж болохгүй. Хулгай хийгээгүй, худлаа хэлээгүй, ажлаа л хийсэн. Шалгаж болохоос биш хүний эрхэнд халдаж, үндэслэлгүйгээр баривчилж болохгүй. Бид энэн дээр л байр сууриа илэрхийлж байгаа. Худлаа мэдээллийг нийгэмд тарааж болохгүй. Татвараар орлого нэмэхийг бид шүүмжилж байгаа. Татвараар орлого нэмнэ гэдэг бол иргэд болон баялаг бүтээгчдийн халаас руу орж, энэ зээлийг эргэн төл гэсэн тулган шаардалт юм. Тийм учраас бид ийм байр суурьтай байгаа. Хэрвээ ОУВС-гийн хөтөлбөрийг авах зайлшгүй шаардлага байгаа бол иргэдийнхээ хэрэглээ, хуримтлал, цалинг бууруулах үйлдэл рүү бусдын даалгавраар санаатай орж болохгүй. Энэ бол бидний барьж байгаа бодлого юм.

-АТГ-аас АН-ын хэд, хэдэн гишүүнийг шалгаж байгаа гэлээ. Нэрийг нь хэлэх боломжтой юу?

-“Чингис бонд”-той холбоотой асуудлаар манай намын харьяалалтай хүмүүсийг шалгаж байгаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дээр янз бүрийн асуудал үүсэж болзошгүй байгаа. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр хоёр дээр зохион байгуулалттай хэрэг үүсгэсэн. Жишээлбэл, 440 сая төгрөгийн гэрээний нөхцөл хийхдээ энэхүү гэрээний нийт дүн нь ажлын нийт санхүүжилтийн эхний ээлжит санхүүжилт байна гэж заасан. Ажлын нийт санхүүжилтийн хэмжээг захиалагч, санхүүжүүлэгч тогтоох бөгөөд энэ асуудлыг нэмэлт гэрээгээр зохион байгуулна гээд 1.8 тэрбум болсон. Гэтэл 44 сая төгрөгийн ажлыг гэнэтхэн 1.8 тэрбум болгож өсгөсөн гээд улстөржүүлсэн. Үүнийг хэлмэгдүүлэлт гэж бид үзэж байгаа.