Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн төв сувилалд инкубатор хүлээлгэн өглөө

Бүгд Найрамдах Чех улсын “TSE” компаниас Хүүхдийн төв сувиллын нярайн тасагт шаардлагатай байсан инкубаторыг хүлээлгэн өглөө.

Хүүхдийн төв сувилал нь хүүхдийн
чиглэлээр үндсэн нарийн мэргэжлийн тусламжийг улсын хэмжээнд үзүүлдэг.
Нийгмийн эмзэг бүлэгт хамаарагдах хүмүүсийн 0-3 насны ихэр, хагас, бүтэн
өнчин, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдэд болон бага жинтэй,
дутуу төрсөн нярай мөн олдмол хүүхдийг хүлээн авч, байнгын 24 цагаар 4
ээлжээр тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.

Тус арга хэмжээнд Монгол Улсаас Чех
улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд асан Д.Зүмбэрэллхам,
Чех-Зүүн Азийн худалдааны танхимын ерөнхийлөгч Милан Клечка, Чех-Зүүн
Азийн худалдааны танхимын Монголын төлөөлөгч Б.Мянганбаяр, Чех улсын
“TSE” компаний төлөөлөгч Д.Мөнхзул, Монбио фарм ХХК-ны Э. Дэлгэрмаа нар
оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны зөвлөлөөс Д.Содном, Д.Мөнхөө нарыг шагнажээ

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, Гавьяат эдийн засагч Думаагийн Содном, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан Доржийн Мөнхөө нарыг Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнажээ.

Энэхүү шагналаар төрийн албанд 18-аас доошгүй жил ажилласан, төрийн албаны чиг үүрэг, хуулиар хүлээсэн үүргээ үнэнч, шударгаар биелүүлэн, мэргэжлийн өндөр ур чадвар, амжилт гаргасан, төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан төрийн албан хаагчийг шагнадаг аж.

Categories
мэдээ нийгэм

​Б.Гарамгайбаатарын хүү болон төрсөн дүүг байцааж эхэлжээ

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг АТГ-аас байцаан, сэжигтнээр татах цагдан хорих шийдвэр гарч, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар түүний төрсөн дүү Б.Оюунцэцэг, хүү Г.Тэнгис нарыг АТГ-аас дуудан байцааж байгаа аж.

Г.Тэнгис нь “Монроуд” компанийн захирал бол дүү Б.Оюунцэцэг нь тус компанийн нягтлан бодогч юм байна. Тэднийг Хөгжлийн банкнаас 43.6 тэрбум төгрөг гаргуулж авсан хэмээн буруутгаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал (улаагчин) тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа өнөөдөр (2017.02.23) Төрийн ордонд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн уулзалтад Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байсан 56 ахмад хүрэлцэн ирэв.

Сар шинийн баярын өмнө ахмадуудаа хүлээн авч уулзан үнэтэй үг, захиа даалгаврыг нь сонсдог сайхан уламжлал тогтсоныг УИХ-ын дарга М.Энхболд үгийнхээ эхэнд онцлоод “Бичин жил Монголчуудын хувьд өнөтэй сайхан жил боллоо. Улсын Их Хурлын ээлжит сонгууль болж, олон түмэн төрд итгэлт хүмүүсээ илгээж, шинэ хууль тогтоох байгууллагыг бүрдүүлсэн онцлогтой жил байлаа.

Үе үеийн түүхийг сөхөн үзвэл 1921 оны цагаагчин тахиа жилд Ардын хувьсгал ялж, шинэ Монгол Улсын үндсийг тавьсан, 1954 оны хөхөгчин тахиа жилд ард нийтийн санал асуулга явуулж, туурга тусгаар Монгол Улс болох чухал алхмыг хийсэн, 1981 оны төмөр тахиа жилд Монгол хүн сансрын уудамд ниссэн зэрэг олон чухал үйл явдлууд өрнөсөн байна. Ирж буй XVII жарны гал тахиа жил ивээл буянаа өгсөн, сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд ахмадууддаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, гарын бэлэг гардуулав.

Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн асан Ч.Авдай, Н.Гэрэлсүрэн нар үг хэлж, төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлуудад байнга анхаарал, халамж тавьж, тусалж, дэмждэг Улсын Их Хурлын удирдлага, түүний Тамгын газарт баярлан талархаж явдгаа илэрхийлээд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ. Мөн Улсын Их Хурлаас эхчүүд, ахмадуудын талаар гаргасан хууль, тогтоомжууд олны талархлыг хүлээсэн, цаг үеэ олсон зөв шийдвэрүүд болсныг онцоллоо.

Хүндэтгэлийн уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Уулзалтын төгсгөлд ахмадууд Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагуудын хамтаар дурсгалын зураг авахууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

​“Морин хуур” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын гранпри шагналтныг тодруулах гала тоглолт өнөөдөр ДБЭТ-т болно.

Монголын дууны урлагийн хөгжлийн төвшинг тодорхойлохуйц шилдэг дуу шалгаруулж олон түмэнд хүргэх, ая, аялга, хэлбэрийг шинэчилсэн содон бүтээлээр үндэсний дууны урын санг баяжуулах зорилготой уг наадмыг Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Жил бүр 100-150 гаруй дуу өрсөлддөг энэхүү наадам анх 1987 оноос түүхтэй. Түүнээс хойш олны сэтгэлд хүрсээр 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж, цар хүрээгээ улам тэлж рок поп, нийтийн дууны төрлөөр зохиогдох болсон хэмээн зохион байгуулагчид онцоллоо.

Нэмж мэдээлэхэд, “Морин хуур” наадмын 30 жилийн ойд зориулж грапри шагнал хүртсэн 30 дууны хүндэтгэлийн тоглолт ирэх сард Бөхийн өргөөнд болох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Гаднын элч, төлөөлөгчдөд гал тахиа жилийн цагаан сарын мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нар өнөөдөр /2017.02.22/ Улаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд хүлээн авч уулзаж, хэдхэн хоногийн дараа тохиох “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн сар, цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчдөд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. Хэлсэн үгэндээ “Та бүхэнд улиран одсон шинэ оны мэндийг хүргэе. Мөн айлчлан ирж буй 17 дугаар жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн Цагаан сарын баярын мэндийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын өмнөөс дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол нутгийн тэсгим хүйтэн өвлийг бидний хамт өнтэй сайн даван туулсан та бүхэнтэйгээ шинэ ондоо ийнхүү уламжлал ёсоор учран золгож буйдаа бид баяртай байна.

Монгол Улсын гадаад харилцаа болон дотоод амьдрал 2016 онд түүхэн үйл явдлаар дүүрэн байлаа.

2016 онд манай гаригийн хоёр тив-Ази, Европын удирдагчид Монголд хуран чууллаа. Бүтэн зууны туршид нэг улсад ховор тохиох түүхэн чуулга уулзалтыг монголчууд нэр төртэй зохион байгуулсан. Ази, Европын бодлого тодорхойлогчид дараагийн 10 жилд баримтлах чухал шийдвэр, чиглэлээ манай орны нийслэлээс дэлхий дахинд тунхаглан зарласан” хэмээн хэллээ.

Дараа нь Дипломат корпусын ахлагч, Бүгд Найрамдах Казахстан Улсаас манай улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Кобландин үг хэлсэн.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарт Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд нар баярын мэндчилгээ дэвшүүллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаар нэмэх хэмд шилжиж, дулаарна

Цаг уур, орчны шинжилгээний газар
/ЦУОШГ/-ын мэдээлснээр сар шинийн өдрүүдэд хүйтний эрч суларч, цаг агаар
тогтуун байх нь ээ. Төв болон говийн аймгуудын нутгаар өнөөдрөөс
агаарын температур + хэмд шилжих төлөвтэй байна.

Улаанбаатар хотын хувьд битүүний урд
өдрөөс буюу ирэх бямба гаригаас өдөртөө -2 хэм байх ба битүүн, шинийн
1-ний өдрүүдэд цаг агаарын энэ температур хэвээр хадгалагдана гэсэн
урьдчилсан мэдээлэл гарчээ.

ӨНӨӨДРӨӨС ХОЁРДУГААР САРЫН 27 БУЮУ ШИНИЙН 1 ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

УЛААНБААТАР ХОТ /2017.02.23 – 2017.02.27/

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:

  • Хоёрдугаар сарын 25-нд нутгийн өмнөд
    хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 20-21-нд зарим газраар 12-14м/с
    хүрч ширүүснэ. Хоёрдугаар сарын 26-наас Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн
    бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, Монгол
    Алтайн өврөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр
    говиор шөнөдөө 4-9 градус, хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад
    нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

  • Хоёрдугаар сарын 23-нд нутгийн хойд
    хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 21-нд зарим
    газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Хоёрдугаар сарын 24-нөөс хүйтний эрч
    суларч, Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус
    өдөртөө 13-18 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын
    хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад
    нутгаар шөнөдөө 14-19 градус, хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:

  • Хоёрдугаар сарын 23-24-нд зарим газраар
    цас орж явган шуурга шуурна. Салхи 22-24нд зарим газраар 12-14м/с хүрч
    ширүүснэ. 26-наас хүйтний эрч суларч, Хэрлэн, Онон, Улз, Халх голын
    хөндийгөөр шөнөдөө 19-24 градус өдөртөө 8-13 градус, бусад нутгаар
    шөнөдөө 14-19 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд
    Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус өдөртөө
    13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус
    хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

  • Хоёрдугаар сарын 23-нд бага зэрэг хүйтэн
    байна. 24-нөөс хүйтний эрч суларч, Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13
    градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18
    градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн гамшгаас хамгаалах мал эмнэлгийн албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа

Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Гамшгаас
хамгаалах сургалт, үзлэг зохион байгуулах тухай” А/11 дүгээр
захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2017 оны хоёрдугаар сарын
21-ний өдөр гамшгаас хамгаалах мал эмнэлгийн албанд Нийслэлийн Засаг
даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа.

Тус үзлэгт нийслэлийн Мал эмнэлгийн газар болон харьяа 21 салбар нэгж байгууллага хамрагдсан.

Үзлэгээр Гамшгаас хамгаалах тухай, Малын
удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуулийн хэрэгжилт, Гамшгаас хамгаалах
орон тооны бус штаб, мэргэжлийн ангийн үүрэг гүйцэтгэх хүч, хэрэгслийн
бэлэн байдал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааны бэлтгэл
бэлэн байдлыг шалгаж илэрсэн дутагдлыг арилгуулах хугацаатай үүрэг
даалгавар өгөв.

Цаашид хамтран ажиллах үүрэг чиглэлийг
тодорхойлон, нийслэлийн нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт өвчнөөс
урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний
талаар зөвлөлдлөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл ирэх сарын 9-нийг хүртэл явагдана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг,
Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлийн
талаар өнөөдөр Батлан хамгаалах яам, Нийслэлийн Цэргийн штаб, Монголын
оюутны холбооны төлөөлөл мэдээлэл хийлээ. “Оюутан цэрэг” сургалт
хэрэгжсэн 3 жилийн хугацаанд нийт 2400 орчим оюутан хамрагдсан байна.
Тус сургалт энэ жил шинэ батлагдсан журмаар зохицуулагдан хэрэгжихийг
Нийслэлийн Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр хэллээ.

Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2017
онд “Оюутан цэрэг” сургалтад 1000 оюутныг хамруулахаар болсон байна.
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р курсын 18
нас хүрсэн оюутан тус сургалтад хамрагдах боломжтой. Бүртгэл явагдаж
байгаа бөгөөд 3 дугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.

Бүрдүүлэх материал:

  • Сургалтын голч дүн (2.8-аас дээш)
  • Иргэний үнэмлэх
  • Оюутны үнэмлэх
  • Эрүүл мэндийн дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх)
  • Сургуулийн тодорхойлолт (сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт)
  • Сургалтын дүнгийн хүснэгт
  • Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

Бүртгэл хийгдэж буй газрууд:

  • Баянгол дүүрэг Хүүхэд хөгжлийн төв
  • Баянзүрх дүүрэг ЗДТГ-ын хурлын танхим
  • Сонгинохайрхан дүүрэг ЗДТГ-ын байранд
  • Сүхбаатар дүүрэг ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээний байранд
  • Хан-Уул дүүрэг Соёлын ордонд
  • Чингэлтэй дүүрэг ЗДТГ-ын байранд

Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого,
төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн
дарга, хурандаа С.Ганбямба хэлэхдээ ““Оюутан цэрэг” сургалтад эхний жил
буюу 2014 онд Улаанбаатар хот, 2015, 2016 онд нийслэл болон хөдөө орон
нутгийн оюутнууд хамрагдаж байсан. Энэ жил нэмээд Дархан-Уул, Орхон
аймгийн оюутнууд хамрагдах боломжтой. Сургалт 2 үе шаттай явагддаг.
Нэгдүгээрт, цэргийн ерөнхий бэлтгэл онолын буюу танхимын сургалтаар
явагдана. Хоёрдугаарт, цэргийн мэргэжлийн бэлтгэл явагдана.” гэлээ.

Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт
Улаанбаатар хот, Дорнод, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд,
Дархан-Уул, Орхон аймгуудад зохион байгуулагдана. Харин цэргийн
мэргэжлийн бэлтгэл шатны сургалтын хувьд нийслэлд байрлах их, дээд
сургуулийн 700 оюутныг ҮБХИС-ийн сургалтын төвд, Дархан-Уул, Орхон
аймгийн их, дээд сургуулийн 100 оюутныг Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний
186 дугаар анги, Дорнод аймгийн 30 оюутан, Говьсүмбэр аймгийн Политехник
коллежийн 20 оюутныг Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар анги,
баруун 5 аймгийн 150 оюутныг Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар
ангийг тус тус түшиглэн зохион байгуулах юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт шахаа, талцал биш нээлттэй удирдлага хэрэгтэй

Эрдэнэт үйлдвэрийн 49%.УИХ-ын шийдвэрийн тухай асуулт, тодруулах хүсэлт ирсээр.Тоймлож хариулав.