Categories
мэдээ нийгэм

ФОТО: Сар шинийн баярын босгон дээр шагналын хур буулгалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, Төрийн дээд одон, медалиар дараахь хүмүүсийг шагналаа.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР

  • Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн

  • “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат
  • Хэнтий аймгийн уугуул, малчин Г.Сампил


АРДЫН ЖҮЖИГЧИН

  • Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа


МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛ

  • Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор С.Энэбиш
  • Монгол Улсын Гавьяат багш цолоор Б.Даваасүрэн
  • Монгол Улсын Гавьяат барилгачин цолоор н.Батбаяр
  • Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Ч.Базарсүрэн, Д.Батсүрэн
  • Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор гарамгай мэргэн Цэвээний Хүдэрчулуун
  • Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор Г.Золбоот

  • Монгол Улсын Гавьяат малчин цолоор Намнансүрэн
  • Монгол Улсын Гавьяат нисгэгч цолоор Н.Оюунболд

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН

  • ММ агентлагийн дарга, “Монголын мэдээ” сувгийн дарга асан, сэтгүүлч Ц.Мөнхтөр
  • ММ агентлагийн нэвтрүүлэгч Ш.Бямбацогт


АЛТАНГАДАС ОДОН

  • ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ЭША Ц.Оюунчимэг
  • Философийн хүрээлэнгийн номын санч Л.Өсөх
  • Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн нягтлан бодогч Л.Ренчинбадам
  • Олон улсын Монгол судлалын холбооы судлаач Ч.Нарантуяа

“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”

  • Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ц.Рэнцэнханд
  • Дуучин Б.Сийлэгмаа нарын хүмүүс шагнагдаж байна.
Categories
мэдээ нийгэм

Б.Лхагвасүрэн: Зорголын улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, сар шинийн баярын босгон дээр Төрийн дээд одон, медалиар шагналаа. Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн, “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат, Хэнтий аймгийн уугуул, малчин Г.Сампил нарыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан бол Д.Ухнааг Ардын жүжигчин цолоор шагналаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэсэн нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн сэтгэгдлээ илэрхийлэхдээ: Төрт ёс хууль цаазын хичээлийг их ухаан, эрэлхэг зориг, илдний ирээр заасан өвөг дээдэстээ баярлалаа. Гэр, төр, дэлхий бүрэлдүүлдэг хүн төрөлхтнөөс толгой өндөр заяасан мөнх тэнгэрийн зарлигт хүн бүхэнд баярлалаа. Эх орны минь онгон дагшин уулс агуу их Алтай, Бурхан Халдун, Отгонтэнгэр миний унасан газар, угаасан ус, урд хойд Өнжүүл Зорголын улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа

Categories
энтертаймент-ертөнц

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга твиттерт хамгийн олон дагагчтай гэнэ

Фэйсбүүк, твиттер, youtube хуудасанд тэргүүлэгчдийг Socialbakers.com мэдээллийн сайтын жагсааснаар хүргэж байна.

МОНГОЛЫН ФЭЙСБҮҮК ХУУДАСНЫ СУДАЛГАА

Цахим ертөнцөд тэргүүлэгчид

Цахим ертөнцөд тэргүүлэгчид

ТВИТТЕРИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Цахим ертөнцөд тэргүүлэгчид

Цахим ертөнцөд тэргүүлэгчид

YOUTUBE ХУУДАСНЫ ТАЛААРХ СУДАЛГАА

Цахим ертөнцөд тэргүүлэгчид

Цахим ертөнцөд тэргүүлэгчид

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас боловсруулсан мэдээллээр 02 дугаар сарын 26-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-ны өдөр нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, зөөлөн цасан явган шуурга шуурах төлөвтэй байна.

Хүйтний эрч суларч байгаа хэдий ч гол, мөрөн, нуурын мөсний нягт улам багасч байгаа тул иргэд мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал тууварлах, тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Түүнчлэн цаг уурын дулааралттай холбоотой голын эрэг татам орчимд айл өрх, автозам, гүүрний дагууд усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүйг анхаарч, болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг зөвлөв.

Мөн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр золгуутаар явуулахгүй байх, иргэд хол, ойрын замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг сайтар хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Төрийн их золголт морь цагт болно

Төрийн их золголт зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар цагаан сарын шинийн нэгэнд морин цагт Төрийн их золголт хийх юм байна.

Дараа нь 08.30-09.30 цагийн хооронд ахмад буурлуудтай золгох ажээ. Монгол Улсын хамгийн өндөр настай ахмад буурлууд энд хүрэлцэн ирдэг билээ.

Categories
мэдээ нийгэм

“Гацуурт”-ын Л.Чинбат Хөдөлмөрийн баатар боллоо

Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч улс эх орондоо ихийг хийж бүтээсэн зарим хүнд Төрийн дээд одон, медаль гардууллаа.

  1. Төрийн шагналт, СГЗ, Монгол Улсын Ардын уран зохиолч, Бавуугийн Лхагвасүрэн,
  2. Хэнтий аймгийн уугуул малчин Г.Сампил,
  3. “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо.


Монгол Улсын Ардын жүжигчин цолоор МУСГЗ, СУИСийн хүндэт профессор Д.Ухнаа,


Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор С.Энэбиш

Монгол Улсын Гавьяат багш цолоор Б.Даваасүрэн

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Ч.Базарсүрэн

Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор Г.Золбоот


Монгол Улсын Гавьяат малчин цолоор Ц.Дандар

Монгол Улсын Гавьяат нисгэгч цолоор Д.Оюунболд

Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор Ц.Хүрэлчулуун, Б.Ганбат

Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор Ш.Батбаяр

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор Ц.Мөнхтөр, Д.Цогзол

Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цолоор Д.Алтантуул, Г.Ганбаатар

Монгол Улсын Гавьяат эмч цолоор Ш.Энхтөр, С.Юндэн

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Б.Ичинхорлоо нарыг шагналаа.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сараар зүүн аймгуудын нутгаар зөөлөн цасан шуургатай

25-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сараар хүүхдээ салхин цэцгийн халдвар авахаас сэргийлээрэй

Холбоотой ЗурагСар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

1. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх.

2. Сүүлийн үед салхин цэцэг өвчний тархалт нэмэгдэж байгаа тул өвчилж байгаагүй, бага насны хүүхэд халдвар авахаас сэргийлж, өвчлөл гарсан айлаар орохгүй байх, салхин цэцгийн өвчлөл гарсан бол бага насны хүүхэдтэй хүмүүст урьдчилан сануулах

3. Архи дарс согтууруулах ундааны хэрэглээнд онцгой анхаарах, архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг заавал гэрт нь хүргэж өгөх.

4. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх нь таны болон ойр дотны хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эдийн засагт эрсдэлгүй юм.

5. Хэт өндөр илчлэгтэй хоол унд нэг дор идэж уухаас татгалзах.

6. Хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсаны дараа гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших нь баяр наадмын үеэр ихсэх хандлагатай байдаг бохир гараар дамждаг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой юм.

7. Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх.

Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд:

Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалт, хамгаалалт, сав баглаа боодлын бүтэн байдлыг шалгаж, баталгаатай газрыг сонгон үйлчлүүлээрэй.

Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах хэвших.

Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх.

Бялуу, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх.

Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх.

Ундаа, айргийг ам дамжуулан нэг аяга саваар уухыг цээрлэх.

Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах

Монголын уламжлалт цагаан сарын баярыг архигүй тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт ард иргэддээ уриалж байна гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ахлах ангийн сурагчдыг хорт зуршлаас татгалзах зоригтой байхыг уриалав

Монголын сэтгэл судлалын хөгжлийн төвөөс 2016 онд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн зургаан сургуулийн ахлах ангийн 194 сурагчийг оролцуулан хорт зуршлын талаар судалгаа хийжээ. Судалгаагаар таван хүүхэд тутмын гурав нь “Мансууруулах бодис хэрэглэдэг хүн танина” гэж хариулсан гэнэ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга “Таны ирээдүй таны гарт байна. Өнөөдрийн хийсэн сонголт бол таны ирээдүйг тодорхойлж байдаг. Тиймээс өсвөр насандаа аль болох хорт зуршлаас сэргийлэх, өөрийгөө болон найзыгаа буруу зүйлд уруу татагдахаас хамгаалж чаддаг эр зоригтой байх хэрэгтэй. Ирээдүйд хэн болох вэ гэдгийг одооноос маш сайн тунгаан бодож өөртөө бага ч гэсэн өөрчлөлт, шинэчлэлт хийж, зорилго, тэмүүлэлтэй байж ирээдүйд сөргөөр нөлөөлөх буруу сонголтоос татгалзаж чаддаг байгаарай” гэж захилаа. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн монгол олон улсын байгууллагын “Толгойт” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллага энэ сарын 23-нд “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа” сэдэвт сургалт зохион байгуулсан юм. Уг сургалтад Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 9, 62, 65 дугаар сургуулийн 90 гаруй сурагч оролцов.

Цаашид өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгаа тул нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус сургалтыг нэг жилийн турш ахлах ангийнхан болон оюутан залууст зориулан зохион байгуулах юм гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод Турк Улсын буцалтгүй тусламжаар 10 эмнэлэг барина

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Турк Улсын Истанбул хотын Хурлын төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Турк улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 эмнэлгийн барилга барих төслийн талаар ярилцав. Тодруулбал, манай улсын нийслэлд есөн өрхийн эрүүл мэндийн төв, нэг Диализын төв барихаар төлөвлөж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Турк Улсын зүгээс Улаанбаатар хотод энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсонд талархал илэрхийлээд “Монгол Улсад гадны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл олон бий. Түүний дотроос буцалтгүй тусламжаар хэрэгжих цөөн төслийн нэг нь энэ юм. Улаанбаатар хотод 152 хорооны 152 өрхийн эрүүл мэндийн төв бий. Есийг нь шинэчилж барина гэдэг маш том тус гэж бид үзэж байна.” гэлээ. Төслийг дөрөвдүгээр сарын эхээр эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаас гадна эмнэлгийн барилгын ажлыг Монголын компаниудаар гүйцэтгүүлэхийг Истанбул хотын Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч хэллээ. Мөн Диализын төв 10 аппараттай байхаар төсөлд тусгажээ.

Өрхийн эрүүл мэндийн төв болон Диализын төвийн барилга барих газрыг нийслэлийн зүгээс бэлдсэн байна. Тодруулбал, Диализын төвд Хан-Уул дүүрэгт 5000 м2 талбай, есөн өрхийн эрүүл мэндийн төв тус бүрт 1000 м2 талбай захирамжилсан гэв. Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 600 м2 талбайд төвийн барилга, 400 м2 нь ногоон байгууламж бүхий орчны талбай байна гэж тооцсон байна.

Туркын талын тооцоолсноор нэг өрхийн эрүүл мэндийн төв зургаан эмчтэй. Эмч тус бүр 1800-2000 иргэн буюу нийт 12 мянган иргэнд үйлчлэх хүчин чадалтай гэж тооцоолжээ. Истанбул хотын төлөөлөгчид сонгогдсон газартай очиж танилцаад Улаанбаатар хотын удирдлагатай дахин ярилцахаа хэллээ. Төслийг хурдан хугацаанд эхлүүлж, хэрэгжүүлэхэд хотын зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлнэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.