Categories
мэдээ спорт

И.Ярыгины нэрэмжит тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

Хойд хөршийн Красноярск хотноо олимпийн хошой аварга Иван Ярыгины нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн баасан гарагт эхэлж, энэ өдөр манай тамирчдаас О.Насанбурмаа мөнгө, Э.Гантуяа, Ш.Түмэнцэцэг нар хүрэл медаль хүртлээ.

Тухайлбал, эмэгтэйчүүдийн 69 кг-д гавьяат О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт ОХУ-ын бөх Юлия Максимоваг 6:0, хоёрдугаар тойрогт Ш.Түмэнцэцэгийг 8:3 оноогоор тус тус ялсан. Улмаар хагас шигшээд ОХУ-ын бөх Ксения Бураковаг цэвэр ялж, алтан медалийн төлөө барилдаанд АНУ-ын Т.Менсахтай хүч үзэж 4:8 оноогоор дийлджээ. Ийнхүү О.Насанбурмаа нь тус тэмцээний хошой мөнгө, алт, хүрэл медальт бөх болж байна.

Мөн энэ жинд Ш.Түмэнцэцэг нэгдүгээр тойрогт ОХУ-ын бөх А.Братчиковаг цэвэр ялж хоёрдугаар тойрогт О.Насанбурмаад 3:8 онооны харьцаагаар хожигдсон. Дагах барилдаанд Юлия Максимоваг 10:0 оноогоор ялж хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх К.Бураковаг 12:5 оноогоор хожиж хүрэл медаль хүртлээ.

Харин 58 кг-д ОУХМ Э.Гантуяа нэгдүгээр тойрогт С.Цэрэнчимэдийг 9:7, хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Х.Муртазалиеваг 10:0 оноогоор ялав. Хагас шигшээд Киргизийн бөх А.Туныбековад цэвэр ялагдаж, хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх М.Матушенког 7:0 хожжээ.

Өнөөдөр тус тэмцээний эрэгтэй 61, 86, 125 кг, эмэгтэй 53, 55, 63, 75 кг-ын жингийн барилдаан болж аваргуудаа тодруулна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын даргын сонгуулийн байруудыг эндээс харна уу

АН-ын даргын сонгуулийн санал хураалт маргааш орон даяар явагдана. Намын даргын сонгуульд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, гишүүн асан Л.Гантөмөр нар өрсөлдөж буй. Тэд 40 хоногийн турш Монгол орныг тойрч, намаа шинэчлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

АН-ын даргын сонгуулийн санал хураалтад шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн гишүүд санал өгөх эрхтэй. Нийт 170 гаруй мянган иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсаныг тус намаас мэдээлсэн. Санал өгөх эрх нь нээгдсэн гишүүд дараах байршлуудад очиж, намын даргын сонгуульдаа оролцох боломжтой.

Санал хураалт 10.00-22.00 цаг хүртэл явагдана.

Аймаг Нийт Салбар хороо байгуулсан сум,тосгод Санал авах байрны хаяг байршил
сум
1 Архангай 19 1. Цэцэрлэг АН-ын байр
2. Эрдэнэмандал “Баянгол” төв
3. Ихтамир “Баянбулаг “хүнсний дэлгүүр
4. Цахир АН-ын байр
5. Тариат АН-ын байр
6. Хайрхан Соёлын төв
7. Өлзийт АН-ын байр
8. Хангай “Есөн эрдэнэ” буудал
9. Өгийнуур АН-ын байр
10. Өндөр-Улаан АН-ын байр
11. Хашаат АН-ын байр
12. Булган АН-ын байр
13. Чулуут АН-ын байр
14. Батцэнгэл АН-ын байр
15. Жаргалант АН-ын байр
16. Хотонт АН-ын байр
17. Цэнхэр АН-ын байр
18. Төвшрүүлэх АН-ын байр
19. Эрдэнэбулган АН-ын байр
2 Баян-Өлгий 14 1. Алтай Соёлын төв
2. Алтанцөгц Соёлын төв
3. Баяннуур Соёлын төв
4. Булган “Мейрим” үйлчилгээний төв
5. Бугат АН-н байр
6. Буянт Соёлын төв
7. Дэлүүн АН-ын байр
8. Ногооннуур Соёлын төв
9. Сагсай АН-ын байр
10. Толбо Соёлын төв
11. Улаанхус Соёлын төв
12. Цэнгэл Соёлын төв
13. Өлгий “Бастама” ахлах сургууийн спорт заал
14. Цагааннуур тосгон “Хааны банк”-ны хуучин байр
3 Баянхонгор 21 1. Баянхонгор АН-ын төв байр
2. Өлзийт “Өлзийтийн хүүхдүүд” хоршооны байр
3. Жинст “Их богдын тэргүүн “ ХХК-ны байр
4. Богд АН-ын байр
5. Баянлиг “Оргил” хоршооны байр
6. Баянговь “Сум шиг” ХХК-ны байр
7. Шинэжинст “Баян дөхөм” цайны газрын байр
8. Баян-Өндөр Соёлын төвд
9. Баянцагаан “Баян бум дарь “ ХХК-ны байр
10. Баацагаан Соёлын төв
11. Бөмбөгөр “Хар ат” ХХК-ны байр
12. Бууцагаан Соёлын төв
13. Баянбулаг Соёлын төв
14. Хүрээмарал Соёлын төв
15. Гурванбулаг “MAAMS” дэлгүүрийн байр
16. Заг Соёлын төв
17. Жаргалант “Дөрвөн од “дэлгүүрийн байр
18. Галуут Соёлын төв
19. Баян-Овоо Иргэний танхим
20. Эрдэнэцогт Соёлын төв
21. Шаргалжуут тосгон АН-ын төв байр
4 Булган 16 1. Булган АН-ын байр
2. Баян-Агт АН-ын байр.Хүрэмт баг
3. Баяннуур Соёлын төв .Өлзийт баг
4. Бүрэгхангай Соёлын төв
5. Бугат Соёлын төв
6. Гурванбулаг Соёлын төв
7. Дашинчилэн АН-ын байр
8. Могод АН-ын байр
9. Орхон Соёлын төв
10. Сайхан Иргэний танхим
11. Сэлэнгэ АН-ын байр
12. Рашаант Соёлын төв
13. Хутаг-Өндөр Соёлын төв
14. Хишиг-Өндар Соёлын төв
15. Тэшиг “Баян хурх “цайны газар
16. Хялганат тосгон Захирагчийн ажлын албаны хурлын заал
5 Говь-Алтай 20 1. Алтай Ахуйн үйлчилгээний төв
2. Бигэр Соёлын төв
3. Баян-уул Үйлчилгээний төвийн хажуу талын байр
4. Бугат АН-ын байр
5. Тонхил Соёлын төв
6. Дарив АН-ын байр
7. Шарга Баянгол баг Рашаант 24 тоот
8. Жаргалан АН-ын байр
9. Тайшир Соёлын төв
10. Дэлгэр Соёлын төв
11. Чандмань Соёлын төв
12. Цогт Соёлын төв
13. Халиун Ахуйн үйлчилгээний төв
14. Төгрөг Соёлын төв
15. Хөхморьт Бэлчээр ашиглагчдын холбооны байр
16. Цээл Соёлын төв
17. Эрдэнэ “BISUMA” үйлчилгээний төв
18. Есөнбулаг АН-ын төв байр
19. Баянтоорой тосгон Ахмадын өргөө
20. Гуулин тосгон Соёлын төв
6 Говьсүмбэр 3 1. Сүмбэр ЕБ-ийн 2-р сургуулийн спорт заал
2. Шивээговь Соёлын төв /1-р баг/
3. Баянтал Соёлын төв /1-р баг/
7 Дархан-Уул 4 1. Дархан /12-р баг. ОУ-ын худалдааны төвийн ар талд/
2. Хонгор АН-ын байр
3. Орхон АН-ын байр
4. Шарын гол АН-ын байр
8 Дорноговь 15 1. Айраг Соёлын төв
2. Алтанширээ “Чулуун гишгэр” Уламбаярын дэлгүүрийн байр
3. Даланжаргалан Соёлын төв
4. Дэлгэрэх “Хонгор “төвийн 1 давхар
5. Замын-Үүд АН-ын байр
6. Мандах Төхөм баг
7. Иххэт Зүлэгт 10-р байр
8. Өргөн Найрамдал хороо 1-р байр 15 тоот
9. Сайншанд “Гурван баян” төвийн 4 давхар АН-ын байр
10. Сайхандулаан Иргэний танхим
11. Улаанбадрах Ухаа овооны гудамж 12 байр 3 тоот
12. Хатанбулаг АН-ын байр
13. Хөвсгөл АН-ын байр
14. Эрдэнэ Улаан-Уул Сүүж байр
15. Зүүнбаян тосгон Нефтийн 1-1 тоот
9 Дорнод 14 1. Баяндун АН-ын байр
2. Баян-Уул АН-ын байр
3. Баянтүмэн АН-ын байр
4. Булган АН-ын байр
5. Гурванзагал АН-ын байр
6. Дашбалбар АН-ын байр
7. Матад АН-ын байр
8. Цагаан-Овоо АН-ын байр
9. Чулуунхороот АН-ын байр
10. Чойбалсан АН-ын байр
11. Халхгол АН-ын байр
12. Хөлөнбуйр АН-ын байр
13. Сэргэлэн АН-ын байр
14. Хэрлэн Аймгийн АН-ын байр
10 Дундговь 15 1. Адаацаг Соёлын төв
2. Баянжаргалан Соёлын төв
3. Гурвансайхан Ахмадын байр
4. Говь-Угтаал Угтаал трейд ХХК –ны дэлгүүр
5. Дэлгэрхангай АН-ын байр
6. Дэлгэрцогт Соёлын төв
7. Дэрэн Соёлын төв
8. Луус Соёлын төв
9. Өлзийт Соёлын төв
10. Өндөршил Соёлын төв
11. Сайхан-Овоо Иргэний танхим
12. Сайнцагаан АН-ын байр
13. Хулд Соёлын төв
14. Цагаандэлгэр Иргэний танхим
15. Эрдэнэдалай АН-ын байр
11 Завхан 24 1. Алдархаан АН-ын байр
2. Асгат Соёлын төв
3. Баянтэс Соёлын төв
4. Баянхайрхан АН-ын байр
5. Дөрвөлжин АН-ын байр
6. Завханмандал Иргэний танхим
7. Идэр Соёлын төв
8. Их-Уул Соёлын төв
9. Нөмрөг АН-ын байр
10. Отгон АН-ын байр
11. Сантмаргаз Соёлын төв
12. Сонгино Ахуйн үйлчилгээний байр
13. Тосонцэнгэл Соёлын төв
14. Түдэвтэй Соёлын төв
15. Тэлмэн АН-ын байр
16. Тэс АН-ын штабын байр
17. Ургамал Соёлын төв
18. Улиастай АН-ын байр
19. Цагаанхайрхан Соёлын төв
20. Цагаанчулуут Соёлын төв
21. Цэцэн-Уул АН-ын байр
22. Шилүүстэй Соёлын төв
23. Эрдэнэхайрхан АН-ын байр
24. Яруу Соёлын төв
12 Орхон 3 1. Баян-Өндөр 1-р хэсэг Баян-Өндөр цогцолбор сургуулийн урлагын заал /Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Бүрэнбүст, Согоот, Говил, Баянцагаан, Эрдэнэ багууд/
2-р хэсэг Эрдэнэт цогцолбор сургуулийн урлагын заал / Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж, Баянбулаг, Булаг, Наран, Цагаанчулуут, Рашаант, Яргуйт, Их залуу, Уртын гол, Шанд, Даваат багууд/
2. Жаргалант Соёл мэдээллийн төвийн заал
13 Өвөрхангай 19 1. Баян-Өндөр Соёлын төв
2. Бүрд Соёлын төв
3. Бат-Өлзий Соёлын төв
4. Баруунбаян-Улаан Соёлын төв
5. Богд “Хайрхан” ХХК-ны байр
6. Баянгол “Булга хайрхан” ХХК-ны байр
7. Гучин-Ус Соёлын төв
8. Есөнзүйл Соёлын төв
9. Өлзийт Соёлын төв
10. Зүүнбаян-улаан Соёлын төв
11. Нарийнтээл Соёлын төв
12. Сант Соёлын төв
13. Тарагт Соёлын төв
14. Төгрөг Соёлын төв
15. Уянга Сургуулийн заал
16. Хайрхандулаан Соёлын төв
17. Хархорин Соёлын төв
18. Хужирт Соёлын төв
19. Арвайхээр Шуурхай мэдээллийн төв
14 Өмнөговь 15 1. Баяндалай Дунд сайханы байр
2. Баян-Овоо Хуучин холбооны байр
3. Булган Худалдааны төвийн байр
4. Гурвантэс АН-ын байр
5. Мандал-Овоо Соёлын төв
6. Манлай АН-ын байр
7. Номгон Хуучин дэлгүүрийн байр
8. Ноён Хуучин засаг даргын тамгын газар
9. Сэврэй АН-ын байр
10. Ханбогд АН-ын байр
11. Ханхонгор Шуудан холбооны газрын байр
12. Хүрмэн Соёлын төв
13. Цогт-овоо АН-ын байр
14. Цогтцэций АН-ын байр
15. Даланзадгад АН-ын байр
15 Сүхбаатар 13 1. Асгат АН-ын байр
2. Баяндэлгэр АН-ын байр
3. Дарьганга АН-ын байр
4. Мөнххаан ЗДТГ-ын Иргэний танхим
5. Наран АН-ын байр
6. Онгон ЗДТГ-ын Иргэний танхим
7. Халзан АН-ын байр
8. Уулбаян Бүрэн дунд сургуулийн заал
9. Түмэнцогт АН-ын байр
10. Түвшинширээ АН-ын байр
11. Сүхбаатар АН-ын байр
12. Эрдэнэцагаан АН-ын байр
13. Баруун-Урт АН-ын байр
16 Сэлэнгэ 22 1. Алтанбулаг АН-ын байр
2. Баруунбүрэн АН-ын байр
3. Баянгол АН-ын байр
4. Ерөө АН-ын байр
5. Жавхлант АН-ын байр
6. Зүүнбүрэн АН-ын байр
7. Мандал АН-ын байр
8. Орхон АН-ын байр
9. Орхонтуул АН-ын байр
10. Сайхан АН-ын байр
11. Сант АН-ын байр
12. Сүхбаатар Аймгийн АН-ын байр
13. Түшиг АН-ын байр
14. Цагааннуур АН-ын байр
15. Хушаат АН-ын байр
16. Хүдэр АН-ын байр
17. Шаамар АН-ын байр
18. Дулаанхаан тосгон АН-ын байр
19. Номгон тосгон АН-ын байр
20. Түнхэл тосгон АН-ын байр
21. Бугант тосгон АН-ын байр
22. Рашаант тосгон АН-ын байр
17 Төв 27 1. Алтанбулаг Ахуйн үйлчилгээний төвийн байр
2. Аргалант Соёлын төв
3. Архуст Нарст 2-р баг. Сумын ЗДТГ-ын байр
4. Батсүмбэр АН-ын байр
5. Баян Соёлын төв
6. Баяндэлгэр Соёлын төв
7. Баянжаргалан Соёлын төв
8. Баян-Өнжүүл Шинэ соёлын төв
9. Баянхангай АН-ын байр
10. Баянцагаан АН-ын байр
11. Баянцогт АН-ын байр
12. Баянчандмань Соёлын төв
13. Борнуур Соёлын төв
14. Бүрэн Соёлын төв бүжгийн заал
15. Дэлгэрхаан АН-ын байр
16. Жаргалант Соёлын төв байр
17. Заамар Соёлын төвийн спорт заал
18. Зуунмод АН-ын байр
19. Лүн Соёлын төв
20. Мөнгөнморьт Булаг багийн соёлын төв
21. Өндөрширээт Соёлын төв
22. Сүмбэр Соёлын төв
23. Сэргэлэн Соёлын төв
24. Угтаалцайдам АН-ын байр
25. Цээл Соёлын төв
26. Эрдэнэ Соёлын төв
27. Эрдэнэсант Соёлын төв
28 Заамар сум Хайлааст багийн АН-ын байр
Хайлааст баг
18 Увс 19 1. Баруунтуруун Ханхөхий пирамид худалдааны төв
2. Бөхмөрөн Соёлын төв
3. Давст АН-ын байр
4. Завхан Ахмадын байр
5. Зүүнговь Соёлын төв
6. Зүүнхангай АН-ын байр
7. Малчин Соёлын төв
8. Наранбулаг Соёлын төв
9. Өлгий “Тохилог” зоогийн газрын байр
10. Өмнөговь Соёлын төв
11. Өндөрхангай АН-ын байр
12. Сагил Соёлын төв
13. Тариалан Сумын хурлын танхим
14. Түргэн “Бумбат хишиг” дэлгүүрийн байр
15. Тэс ЗДТГ-ын Иргэний танхим
16. Ховд АН-ын байр
17. Хяргас Соёлын төв
18. Цагаанхайрхан АН-ын байр
19. Улаангом АН-ын байр
19 Ховд 17 1. Алтай “Од” үйлчилгээний төв
2. Булган АН-ын байр
3. Буянт Багийн төвд
4. Дарви Буудлын заал
5. Дуут Соёлын төв
6. Дөргөн Иргэдийн хурлын олон нийттэй харилцах танхим
7. Манхан Соёлын төв
8. Мөнххайрхан Соёлын төв
9. Мянгад Соёлын төв
10. Мөст Соёлын төв
11. Ховд Соёлын төв
12. Чандмань Соёлын төв
13. Үенч Соёлын төв
14. Зэрэг Соёлын төв
15. Цэцэг Соёлын төв
16. Эрдэнэбүрэн Соёлын төв
17. Жаргалант АН-ын байр
20 Хөвсгөл 24 1. Алаг-Эрдэнэ АН-ын байр
2. Арбулаг АН-ын байр
3. Баянзүрх АН-ын байр
4. Бүрэнтогтох АН-ын байр
5. Галт Соёлын төв
6. Жаргалант АН-ын байр
7. Их-Уул Соёлын төв
8. Рашаант Цэнгэл баг .Хувийн үйлчилгээний төв
9. Ренчинлхүмбэ АН-ын байр
10. Тариалан Баялаг төв
11. Тосонцэнгэл Соёлын төв
12. Төмөрбулаг Жаргалант баг.Хувийн үйлчилгээний төв
13. Түнэл АН-ын байр
14. Улаан-уул Соёлын төв
15. Ханх Турт баг. Хувийн үйлчилгээний төв
16. Цагаан-Уул АН-ын байрны хажуугийн Оргил төв
17. Цагааннуур Соёлын төв
18. Цэцэрлэг Халбан баг. Хувийн үйлчилгээний байр
19. Цагаан-Үүр 4-р баг 1-р бүс. Хувийн үйлчилгээний байр
20. Чандмань-Өндөр Хөхөө баг . АН-ын байр
21. Шинэ-Идэр Эрдэнэт баг. Хувийн үйлчилгээний төв
22. Эрдэнэбулган Дуураг баг. АН-ын байр
23. Мөрөн 8-р баг АН-ын байр
24. Хатгал тосгон Хувийн үйлчилгээний байр
21 Хэнтий 23 1. Цэнхэрмандал Соёлын төв
2. Баянхутаг Соёлын төв
3. Биндэр Иргэний танхим
4. Баянмөнх Соёлын төв
5. Бор-Өндөр Соёлын төв
6. Мөрөн АН-ын байр
7. Батноров Иргэний танхим
8. Өмнөдэлгэр АН-ын байр
9. Баян-Адрага Соёлын төв
10. Дархан Иргэний танхим
11. Батширээт АН-ын байр
12. Баян-Овоо АН-ын байр
13. Дэлгэрхаан Иргэний танхим
14. Норовлин Соёлын төв
15. Хэрлэнбаян-Улаан тосгон Соёлын төв
16. Жаргалтхаан АН-ын байр
17. Галшар АН-ын байр
18. Дадал АН-ын байр
19. Хэрлэн “Эзэнт гүрэн “ ХХК-ийн байр
20. Тахилгат тосгон Соёлын төв
21. Өлзийт тосгон Соёлын төв
22. Бэрх тосгон Соёлын төв
23. Хурх тосгон Соёлын төв
22 Баянгол 2 1-р хэсэг. Энх-Орчлон дээд сургуулийн хурлын танхим
/БГД-н 4-р хороо/
1,2,3,4,5,6,7,9,20,21
2-р хэсэг. Хүрээ дээд сургуулийн хурлын танхим
/БГД 12-р хороо/
8,10,11,12,13,14,15,16,17,18,19,22,23
23 Багануур 1 АН-ын байр /3-р хороо, 52-03 тоот/
24 Багахангай 1 Соёлын төв
25 Баянзүрх 3 1-р хэсэг. КТМС –н номын санд
/1.2.3.4.5.7.21.22.27-р хороо/
2-р хэсэг .Монгол кино нэгтгэлийн том заал
/6,12,13,14,15,16,18,19,25,26-р хороо/
3-р хэсэг. Жанжин куб Соёлын төв
/8,9,10,11,17,20,23,24,28-р хороо/
26 Налайх 1 Соёл урлагын ордон
27 Чингэлтэй 1 Хайлаастын 72-р сургуулийн спорт заал /ЧД-н 13-р хороо/
28 Сонгинохайрхан 1 АН-ын байр
29 Сүхбаатар 1 Түшээ дээд сургуулийн хурлын заал
30 Хан-уул 2 1-р хэсэг. Хан-Уул дүүргийн Соёлын ордон /1.2.3.11.15-р хороо/
2-р хэсэг. Яармагийн 60-р сургуулийн спорт заал/8-р хороо/ /4,5,6,7,8,9,10,12,13,14,16-р хороо/
Categories
мэдээ нийгэм

Гиннест бүртгүүлэх Хүндэтгэлийн даалинг 6 сарын хугацаанд урлана

Монгол төрийн сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагт, Их дагина Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан дээл хувцас, хөөрөгний даалин нь өнөөдөр Богд хааны ордон музейд нээлтээ хийсэн “Хатгамлах урлагийн гайхамшиг” үзэсгэлэнгийн танхимд хүндтэй байр эзэлнэ.

Нүүдэлчдийн гайхамшигт соёлын өв болсон уран хатгамал, зээгт наамал, зоос ширээний сүлжмэлийн урлалын түүхийг тэр бүр олонд дэлгээд байдаггүй. Эдгээр сан хөмрөгийн ховор нандин үзмэрүүд болон өнөө цагийн 50 гаруй уран хатгамалчийн сор болсон 200 гаруй бүтээлийг энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн байв.

Тодруулбал, XX зууны эхэн үед Богд хааны ордны шилдэг урчуудын урласан Дондогдулам хатны маргад шигтгээтэй тоорцог, тамхины хавтага, манан тээгтэй аяганы хавтага, Богд хааны сувдан хээтэй хантааз, магнаг торгон ёст дээлийг дэлгэсэн нь хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байлаа.

Богд хааны торгон ёст дээл нь сав шим ертөнцийг дүрсэлсэн хээтэй, шар хоргой өнгөтэй, эржгэр хар хилэн хөвөө, хиаз захтай, магнаг торгон нударгатай, таван гуулин товчтой, дурдан дотортой тэрлэг дээл аж.

Мөн Богд хааны хар хилэн хөвөөтэй, улаан эмжээр, шар торгон сампинтай сандуй бурханы тоог бэлгэдсэн 32 ширээстэй хилэн малгай, язгуурын таван бурхант титэм, хөх торгон дотортой, дөрвөн буланд нь луу, хангарьд, дун, арсланг зүү ороож хатгасан шар торгон даалинг дэлгэжээ.

Дондогдулам хатны маргад шигтгээтэй тоорцог нь хар торгон суурьтай жижиг сувдан битүү дагнаас хээн дээр дунд зэргийн сувд давхар шигтгэсэн чимэгтэй, магнайд нь алтан суурьтай, очир эрдэнээр хүрээлсэн маргад чулуун шигтгээтэй шүрэн эм хас хээтэй сувдан сампинтай, улаан торгон дотортойг нь үзвээс хатгамалчдын урыг илтгэнэ.

Богд Хааны Ордон музейн захирал О.Мэндсайхан хэлэхдээ, “Монголын ард түмний гар урлал бол гайхамшиг юм. Түүхийн археологийн олдворуудыг харахад монголчуудын нүүдэлчин ахуй соёлтой холбогдон оёдол хатгамал гайхалтай хөгжиж ирсэн байдаг. Үзэсгэлэнгээс 100 гаруй жилийн өмнөх урлалын бүтээлүүдийг орчин үед хэрхэн хөгжүүлж байгааг харьцуулан харах боломжтой” гэв.

Энэхүү бүтээлээ Гиннесийн номонд нэр дэвшүүлэх үйл ажиллагааны эхлэл болгон өнөөдрийн үзэсгэлэнгийн үеэр хүндэтгэлийн даалинд уран хатгамалчдын төлөөлөл учиг шингээлээ.

Хүндэтгэлийн даалинг хүр хорхойн утсаар нэхсэн хамгийн тансаг торго, дээд зэргийн пүүсүүгээр шилдэг хатгамалчид зургаан сарын хугацаанд хамтарч урлах юм. Үүний зэрэгцээ хатгамалчид хамгийн хайртай дотны хүндээ зориулсан, сэтгэл шингэсэн даалинг урлан хүндэтгэлийн даалинг Гиннесийн номд бүртгүүлэх үеэр дэлгэн үзүүлэх юм.

Түүнчлэн Богд хааны ордонд үйл урлаж байсан уран гартай хатгамалчдын үр удам тасраагүй гэдгийг уг үзэсгэлэнгээс харах боломжтой.

“Эгнэшгүй санаа” төвийн тэргүүн, уран хатгамалч З.Цэнгэлсайхан хойч үедээ энэхүү үйл хэргийг залгамжлуулж, түгээн дэлгэрүүлж яваа нэгэн.

Тэрбээр, “Манай төв 2005 онд Дархан хотод байгуулагдсан. 1990-ээд оны үед уран хатгамал сонирхдог хүмүүс цөөрч, уламжлал алдагдаж байсан үед бид төвөө нээж байлаа. Сургалтаа эхлүүлснээр байдал жилээс жилд дээрдэж, охид бүсгүйчүүд уран хатгамлыг их сонирхдог болж байна. Миний хамгийн залуу шавь 9 настай бол хамгийн ахмад нь 76 настай. Нийт 3000 гаруй шавь сургаж төгсгөжээ. Сурах хүсэлтэй хүмүүсийн эрэлт хэрэгцээ их байгаагийн зэрэгцээ улам илүү ихийг сурах эрмэлзэлтэй болжээ. Анх зүү ороохыг зааж байсан бол одоо шат ахиулж үзүүр төгсгөл, сүлжээ, өнцөг булан хэрхэн хийх, өнгө будгаа тохируулах талаар нарийвчлан зааж байна. Манай төв уламжлалт талаа барьж сургалтаа явуулдаг. Манай хатгамалчид цорын ганц, хосгүй нандин бүтээлээ урласаар байна” гэв.

Сүүлийн үед техник технологи хөгжихийн хэрээр уламжлалт гар урлалын бүтээлүүд уусан алга болж, оёмол хатгамал бүтээлийг программчлан, компьютерт оруулж, амар хялбар аргаар, хэдэн мянгаар нь үйлдвэрлэх болсон. Гэсэн хэдий ч монгол хатгамлын зүү ороох оёдлыг хэзээ ч, ямар ч аргаар программчлах боломжгүй гэдгийг уран хатгамалчид хэлж байлаа.

Categories
гадаад мэдээ

Отгон ёкозүна Кисэносатогийн ёслол Мейжи сүмд болжээ

Японы сүмо бөхийн түүхэнд 19 жилийн дараа ёкозүна төрсөн бахархам үйл явдал болсон билээ. Тэгвэл отгон ёкозүна Кисэносатогийн дохё-ири буюу дэвжээний ёслол өчигдөр Токио хотын Мейжи сүмд болжээ. Аваргын энэ хүндэтгэлийн ёслолыг 18 мянга хүн үзэж сонирхсон байна.

Нэгдүгээр сарын хацү башёд 14 даваатай түрүүлснээр ёкозүна цолны болзол хангасан түүнийг Ёкозүнагийн зөвлөл дэмжиж, улмаар өнгөрсөн лхагва гаригт хуралдсан Японы сүмогийн холбооны удирдах зөвлөлийн хурлаас батламжилсан юм. Ийнхүү 72 дахь ёкозүна Кисэносато Монголын их аваргууд болох Хакүхо, Харумафүжи, Какүрюү нарын хамт сүмогийн дэвжээг өнгөлөх болж байна.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Пүрэвхүү: Ээжүүд хэвлий дэхь үрийнхээ зүрх цохилох болов уу гэж айж байна

Өнөөдөр Сүхбаатарын талбайд иргэдийн утааны эсрэг жагсаал боллоо. Утааны
эсрэг “Боож үхлээ” жагсаалыг сэтгүүлч Г.Алтантүрүү хөтлөн хүргэлээ. Энэхүү
жагсаалыг “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” ТББ-ын тэргүүн сэтгүүлч
Ц.Пүрэвхүү санаачлан олон нийтэд хүргэсэн юм. Тэрээр өөрөө хоёр хүүхдийн эх
бөгөөд ээж хүн болгон үр хүүхдийнхээ төлөө энэ жагсаалд нэгдээсэй хэмээн уриалж
байв. Өмнөх жагсаалд 2800 хүн гарын үсгээ зуран Өргөдлийн байнгын хороонд өгсөн
боловч тэд хариу ирүүлээгүй учир өнөөдөр 10.000 хүний өргөдлийг Засгийн газарт
хүргэхээр эрчимтэй ажиллаж байлаа. Олон нийтийн зүгээс энэхүү жагсаалын
захиалагчид нь хэн юм бэ гэж их асууж байна, тэгвэл энэ жагсаалын захиалагчид
нь ээж, аавууд юм. Өөр хэн ч биш хэмээж байв.

Өнөөдрийн
жагсаалд дуучин Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун тэргүүтэй 200 гаруй хүн МҮЭСТО-ны өмнөх талбайгаас Сүхбаатарын талбай
хүртэл ачааны машин дээр утааны эсрэг зохиосон шинэхэн уран бүтээлээ дуулан
парад алхан төв талбайд “Боож үхлээ” хэмээн хашгирсаар орж ирсэн нь олны
талархлыг хүлээв. Дуучин Филормонийн дуучин Ц.Хулан болон Лемонс хамтлаг ая
дуугаа өргөлөө. Өнөөдрийн хамгийн сэтгэлд хүрсэн зүйл нь олон албан
байгууллагууд нэгдэн өөрсдийн бүтээгдэхүүнээр жагсагчдад халуун цай, лимоны
жүүс өгч байв. Энэ жилийн хамгийн хүйтэн өдөр таарав уу гэмээр -23 хэмийн
хүйтэнд иргэд маш идэвхтэй оролцон жагсаал зохион байгуулагчдыг дэмжин “Боож
үхлээ”, “Бид амьсгалмаар байна. Гэхдээ цэвэр агаараар”, “Шаардаж байна” гэхчлэн
уриаг хэлэн хашгирч байлаа.

Өнөөдрийн
жагсаалыг маш олон телевиз, сонин, сэтгүүл, сайтууд сурвалжлахаар ирсэн нь
харагдаж байлаа. Иргэд үнэхээр уушигныхаа төлөө санаа зовдог, ирээдүйнхээ төлөө
дуугарч чаддаг, чадахгүй бол зайгаа тавьж өг гэж шаардаж чаддаг болжээ. Утааны
эсрэг хөдөлгөөний тэргүүн Ц.Пүрэвхүү “Энэхүү жагсаал бол эхлэл. Бид утааг
арилан арилтал тэмцэх болно. Ээжүүд хэвлий дэхь үрээ хүү юу, охин уу гэж
чагнадаг байсан бол одоо үрийн минь зүрх цохилж байгаа болов уу хэмээн айж
байна. Өнөөдөр жилд утаанаас болж 0-5 насны 435 хүүхэд нас барж байна. Энэ бага
тоо гэж үү, хотын дарга 2030 онд энэ утааг бүрэн арилгана гэсэн. Бидэнд тийм
цаг байхгүй. Энэ ажлаа хурдлуулаач ээ,” хэмээн шаардаж байв. Мөн зохион
байгуулагчдын зүгээс хар шаарнууд тараасан бөгөөд тэдгээрийг дээш нь хөөргөж
хог тарихгүй, төрийн ордны хайснаас уяж, хорвоод мэндэлж чадахгүй хэвлийдээ
өнгөрсөн ураг болгоны харласан уушгины төлөө өлгөнө гэж байв.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

ФОТО: “Боож үхлээ” жагсаалд иргэд идэвхтэй оролцлоо

Өнөөдөр утааны эсрэг жагсаалд иргэд идэвхтэй оролцлоо. Өмнөх жагсаалын үеэр 2800 хүн өргөдөл дээр гарын үсэг зурсан бол өнөөдрийн жагсаалаар 10.000 хүний гарын үсгийг цуглаалахаар ажиллаж байв. Утаа гамшгийн түвшинд хүрснийг төр засгийн түвшиндээ зөвшөөрчихсөн мөртлөө удаан арга хэмжээ авч байна хэмээн зохион байгуулагчид хэлж байлаа.

О.ӨНӨР

Categories
мэдээ цаг-үе

Д.Чулуунжав: Монголчууд мухар сүсэгт хөтлөгдөж явбал хойч үе минь шинжлэх ухаанд итгэхээ байх нь. Үүний эсрэг хуультай байх хэрэгтэй

Судлаач, профессор Д.Чулуунжавтай ярилцлаа.


-“Шарын шашин Монголд дэлгэрсний үр нөлөө”, “Бизнес болчихсон шашинд шинэчлэл хэрэгтэй” гэсэн таны хоёр нийтлэл цахим ертөнцөд шуугиан дэгдээж байна. Яагаад ингэж үзэх болов?

-Шинжлэх ухааны академид би 42 жил ажилласан. Энэ өгүүлэл, судалгааны ажил бол миний 42 жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Судалгааны бүтээлийн эмхэтгэлийн гутгаар дэвтэр маань “Шашны тухай зүйлүүд” нэртэйгээр удахгүй худалдаанд гарах гэж байна. Гэхдээ энэ тухай ярихын тулд эхлээд монголчуудын оюун санааны амьдралын тухай ярих нь зөв гэж бодож байна.

-Тэгвэл нүүдэлчин монголчуудын оюун санааны амьдрал бусад ард түмэнтэй харьцуулахад ямар онцлогтойгоор хувьсаж, хөгжиж ирсэн бэ?

-Монголчуудын оюун санааны амьдралын түүх тэдгээрийн нүүдэлчин ахуйгаас шалтгаалсан өвөрмөц замыг туулжээ. Цаг үетэй нь холбож улируулан нягталж аман зохиол, түүх, домгоос нь үзэх аваас монгол хүний сэтгэл зүй, ухамсарт айдас, хүйдэс, өвчин шаналлаас үүдсэн мухар сүсэг (анхан үеийн), бөөгийн шүтлэг, суурин иргэдийн томоохон шашны нөлөө, Бурханы шашны гурван удаагийн дэлгэрэлт, марксизм-ленинизмийн шашинчлагдсан түрэмгийлэл, элдвээр хиртсэн либерал ардчиллын хийрхэл, анархизм гээд ер аливаа нийгэмд нэвчдэг, дайрдаг бүхэн л байжээ. Монгол мэргэдийн философи сэтгэлгээ, танин мэдэх арга зүй, логикт гэнэн материализм ба урсгал диалектикийн элементүүд, идеализмын элдэв зүсмийн илрэлүүд, сэтгэлгээний туйлшрал, түүхэн хязгаарлагдмал байдал, үзэл сургаалыг шашинжуулж хиртүүлэх согог гэх мэтийн үзэгдлүүд бүгд бүртгэгдсэн. Тэдгээр алдаа, согогийн шүүмжлэл амаар болон бичгээр үлдсэн байдаг.

Үүнээс гадна дэлхийн том шашнууд хүчтэй хөгжиж нийгмээ бүхэлд нь эзэмдэх болсон бүс нутгуудаас монголчууд хол хөндий, оорцог оршин байсны улмаас христ хийгээд лалын шашны нөлөөнд эргэлтгүй автахаас “аврагдсаар” ирсэн байна. Мөн үүнд нүүдэлчин монголчуудын байгаль дэлхийтэй харьцах болон биологийн шинжлэх ухааны талаарх өргөн дэлгэр мэдлэг нь ч нөлөөлсөн гэж хэлж болно. Ер нь монголчуудын оюун санааны амьдрал бүр анхнаасаа л практик амьдралд яг таг суурилсан, мэдлэгийг дээдэлсэн, үнэнд ойр, худал хуурмагаас хол хөндий, бөө мөргөлд ч яадгаа алдталаа автагдчихсан байгаагүй.

Тэгж явсаар эцэс сүүлдээ үеэ нэгэнт өнгөрөөсөн бөө мөргөлөөс салж Бурханы шашинд орсон байгаа юм. Улмаар нийгмийн бүхий л давхаргын хүмүүс дарга, цэрэггүй шашин шүтдэг болсон. Нэг л жишээ татахад, өнөөдөр дунд сургуулийн сурагчид төгсөлтийн шалгалтаа өгөхийн өмнө, ямар мэргэжил сонгохоо зурхайчаас асууж, ганданд мөргөж даатгадаг болоод байна. Гэтэл шалгалтаа амжилттай өгөх эсэх нь тэдний хичээл зүтгэлээс, ямар мэргэжил сонгох нь хүсэл мөрөөдлөөс нь шалтгаалах зүйлс шүү дээ.

-Буддын шашин анх хэзээ, яагаад манайд орж ирсэн юм бол. Монголчууд Буддын шашин суртлыг зээлдэж, хуулж дэлгэрүүлсэн юм уу. Эсвэл Буддагийн онол, сургаалыг судалж, эзэмшсэн юм уу?

-Бурханы шашинг Монголд дэлгэрүүлэх оролдлого нийтдээ гурван удаа хийгдсэн байгаа юм. Эхнийх нь монголчуудын анхны эзэнт гүрэн болох Хүннүгийн үед Жагараас түрэг хэлтэн улсуудаар дамжин орж иржээ. Хүннүгийн ноёд, язгууртны хүрээнд дэлгэрч эхэлж байсан боловч мөнхүү үеийн дайн, самууны нөхцөлөөс шалтгаалан газар авч, бэхжиж чадалгүй байсаар орхигдож мартагджээ. Хоёр дахь дэлгэрэлт нь Годан хаан ба Сажа бандидагийн уулзсан XIII зууны дунд хэрээс XV зууны дунд хүртэл үргэлжилжээ. Удаахь гурав дахь дэлгэрэлт нь XVI зууны эцсээс XX зууны дунд хүртэлх үеийг хамарч байгаа юм. Эдгээр нь нийтдээ нэг мянга орчим жилийг дундаа хоёр завсарлан багтааж байна.

Монголчууд Буддын шашинг анх шинжлэх ухаан гэж боддог байсан. Үнэхээр ч тийм байсан үе бий. Сүм хийдийн хажууд суралцана гэдэг бол их дээд сургуульд орсонтой ялгаагүй. Яагаад гэвэл эмч нарыг сүм дуганд 14 жил бэлдэж, онош тавьдаг, тан барьдаг, биечлэн эмчилдэг маарамба болгодог байсан. Зурхайчид, тоо боддог хүмүүсийг, мужаан, дархныг хүртэл бэлддэг байж. Бурханы шашны шүхэр доор бүх л мэдлэг байсан. Тэр ч бүү хэл Бурханы шашин суртал Монгол даяарт түгэн дэлгэрснээр Монголын оюунлаг хүмүүс төвд, самгарди хэл, бичиг сурч Энэтхэг, Төвдийн нэр алдар нь дэлхийд цуурайтсан их бичгийн хүмүүсийн зохиол бүтээлтэй танилцаж бүр гүнзгий судалж, тайлбар, шүүмж бичиж, гол чухал олон асуудлаар Монголын эрдэмтдийн гэх ном, бүтээл бичих, хэвлэх болсон.

Энэтхэгийн Нагаржуна, Асанга, Васубанду, Дигнага, Аръядева, Шантидева гэх мэтийн эрдэмтэд, Төвдийн Зонхова, Хайдав, Жалцов, Жамъяншадав, Монголын Лувсанпэрэнлэй, Ишбалжир, Лувсандагвадаржаа, Лувсанчүлтэм, Агваанхайдав, Агваанбалдан нарын ном, бүтээлийг хүрээ, хөдөөгүй лам хуврагууд судалж, гол чухал зүйлүүдээр нь ном хаялцаж, дээд цол олох дамжаа барьж, сав болон шим ертөнц, хүний сэтгэхүйн нууцад цаашлан нэвтэрцгээж байх болжээ.

Монголын уламжлалт мэдлэг, ухаан тэгж Энэтхэг, Төвдийн эрдэмтэн мэргэдийн олж хуримтлуулсан их сан хөмрөгөөр баяжиж XIX зууны дунд, сүүлч үе гэхэд оргил цэгтээ хүрэн цэцэглэсэн юм.

-Тэгвэл Бурханы шашин шинжлэх ухаанч чанараа хэзээ алдаж, шашин болсон юм бэ?

-Нийтийн тооллын VII зуунаас XVI зууныг хүртэлх мянган жилийн дотор Бурханы шашин Төвдөд нутагшин хувьсахдаа ихэд хиртэж, шинжлэх ухаанч шинж нь тасралтгүй буурсаар байжээ. Улмаар Төвдийн зарим том лам, хутагт хувилгаадын ном, ёсоо огоорсон үйлдлүүд ихэсч, нэр хүнд нь унаж эхэлсэн байна. Яг энэ үеэс буюу XVI зууны дунд хавиас Монголд ихэд төвдөчлөгдсөн Бурханы шашин дэлгэрснээр олон жирийн монгол хүн хутагт, хувилгаад, гэгээнтэн болцгоожээ. Чухамдаа тэр шашинжиж хиртсэн байдлаараа Монгол даяарт дэлгэрсэн тул тэрхүү хир буртаг нь Монголын хутагт, хувилгаадад халдаж доройтох, мөхөхийн үрийг бас зэрэгцүүлэн тарьсан юм. Тэр цаг үеэс хойш Буддагийн сургаал номлолыг шашинжуулах бусармаг үйлс 2500 орчим жил үргэлжилжээ.

Энэ сөрөг үзэгдлүүдийн эсрэг Монголын ариун явдалт, шударга гавж нар үгээ хэлж, шүүмж бичиж, олшруулан тарааж, тэмцэж эхэлсэн юм. Тухайн цаг үеийн шашин суртал, ёс журам, дэг, зан үйл, лам хуврагийн биеэ авч явах соёл, хэм хэмжээнд шинэчлэл хийх шаардлага гарчихаад байгааг ариун явдалтан хамба, цорж, гэсгүй нар олж хараад ийм ажлыг эхлүүлэхийн төлөө буйгаа илэрхийлцгээж, бүр бусдыгаа уриалж байв. Тухайлбал, Нийслэл хүрээний их хамба Агваанхайдавын бичсэн “Бурханы шашин их эрдэнэ бээр (шашин нь өөрөө) арван зүгийн ялгуулсан бурхан бодисадва сэлтэд илгээсэн захиа бичиг, “Хонь, ямаа, үхэр гурвын хүүрнэсэн яриа”, “Ламын залбирал” хэмээх судрууд, мөн Агваанбалдан цоржийн “Чирданжи намшаг” зэрэг олон ном, зохиолд ном, нэр ёсоо алдсан хутагт хувилгаадыг хурцаар шүүмжилж, шашин номын үйлсийг ариусгах, шинэтгэхийн чухлыг учирлан өгүүлжээ.

-Бурханы шашинг Монголд дэлгэрүүлэх нь ашигтай гэж үзээд манай ноёд анх авсан юм биш үү?

– Бурханы шашинг Монгол даяар дэлгэрүүлэх замаар монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэх, нэг шашин шүтээнийг тойруулан Ар, Өвөр, Цахар, Барга, Буриад, Ойрд бүгдийг эв найрамдалтай, нэгдсэн захиргаа, төв төртэй болгохыг хичээн энэ зорилгын үүднээс Халх ба Ойрадын ноёд далдуур тохиролцон Чингисийн угсааны Автай сайн хан Гомбодоржийн нуган үр Занабазарыг Монголын Бурханы шашны тэргүүнээр өргөмжилсөн нь тухайн цаг үедээ зөв сонголт байв.

Монголчуудын энэ санаачилга Далай ламд ч бас таалагджээ. Энэ нь монголчууд Бурханы шашин сурталд бүрэн эзлэгдэхийн дохио байлаа. Түшээт хан Гомбодоржийн таван настай хүү Занабазарыг Далай лам Жонан Дарнатын XV дүрийн хувилгаан Гунгаанимбогийн удаахь дүр мөн байна хэмээн айлдаж баталгаажуулжээ. Гунгаанимбо бол Монголд Бурханы шашинг дэлгэрүүлэхэд онцгой хүчин зүтгэл гаргасан хувилгаан бөгөөд 1634 онд Халхад нас баржээ. Занабазар хүү дараа жил 1635 онд төрсөн бөгөөд 1639 онд түүнийг Дарнатын гэгээний удаахь дүр хэмээн зарласан нь зүйд нийцсэн арга хэмжээ байжээ. Бурханы шашинг шинэ тутам хүлээн авсан Монголын сүсэгтэн олныг энэ тэр гэгээнтэн, хутагт, хувилгаадын хойд дүрүүдэд мөргүүлж, шүтүүлж байх нь шашин номын ашиг, сонирхолд тун ч нийцтэй байсан биз. Гэвч хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулдаг арга хэмжээ нь дорхноо л улс төрийн, эдийн засгийн, бизнесийн, бүр булхай луйврын шинжийг олж төрөл арилжаад зальжин ихэс дээдсээс гэнэхэн сүсэгтэн олныг мэхэлдэг гох дэгээ, өгөөш болж хувирчээ.

-Шашин бол хүнийг дотроос нь бүтээдэг үнэт зүйл гэж философичид өндрөөр үнэлдэг шүү дээ?

-Шинжлэх ухаан талаас нь тэгж үздэг. Гэтэл өнөөдөр лам нар тэр үүргээ гүйцэтгэхгүй байна. Өвчтэй, зовлонтой, эрүүл саруул, гэрлэсэн, сөнөсөн бүх хүмүүсийг цуглуулаад дунд нь ганцхан ном уншаад юуг нь засч чадах вэ. Харанхуй шөнө явж байгаад янз бүрийн юмнаас айгаад галзуурах шахсан хүнийг ганцааранг нь хүлээж аваад, асуугаад яриад, тайвшруулаад, шөнө тийм юм байж болно, чи айсан, зовсон, ичсэн байна. Энэ юмыг унтахынхаа өмнө уух юм бол зүүдэлж, айж цочихгүй гэж ухуулж, сэтгэлзүйд нь нөлөөлөх хэрэгтэй.

Монголчууд өнөөдөр хувь заяагаа итгэж, сүсэглэж даатгаад үнэтэй цэнэтэй бүхнээ олон хойт дүрийн Далай лам, Банчин Эрдэнэ, хутагт хувилгаадад үе үеэрээ улиран, ээлжлэн барьсаар 400 гаруй жилийн дотор Монголын бараг бүх баялаг Төвдийн сүм хийдүүд рүү урсан оджээ. Алт, мөнгө, үнэт үс, эдлэл, эрдэнийн чулуу, эмийн ургамал, эмээлтэй морьд, ачаатай тэмээд гэх мэтийн асар их баялгийн үнэ, өртөг нь төвд хэлээр уншуулж сонссон ном, гуулин бурхад, хонх, дамар, эрхи, сахиус, тахилын цөгцнүүд мэтийн зүйлс болж хувирсан юм. Үүнийг тэгш, шударга солилцоо байсан, лам хувраг, хутагт хувилгаадын сүсэгтнүүдэд үзүүлсэн үйлчилгээний тоо, чанар, үр дүнд нийцсэн төлбөр байсан гэх үү?

Үзэл санаа, онол сургаалыг “үйлдвэрлээд” экспортолж болно. Гагцхүү үүнд элдэв заль, булхай, луйвар байж таарахгүй билээ. Үзэл санааг үнэлж, худалдан авч болно. Оюун санааны амьдрал бол өөрийн гэсэн хэрэгцээ, хэрэглээтэй байдаг. Гэхдээ мөнхүү хэрэгцээгээ “хуурамч, хулхи” бүтээгдэхүүнээр хангах гэж “тэнэгтвээс” юу юугаа алдаад, юу ч үгүй хоцордгийн жишээг холоос эрэх хэрэггүй юм.

Буддын шашин өнөөдөр Монголын ядуурлын, мунхарлын, хүн ам цөөрсний, газар нутгийнхаа тавны гурвыг хоёр хөршдөө алдсаны, цэрэг зэвсгийн хүч чадалгүй болсны шалтгаан болчихоод байна.

-Өнөөдөр Монголд Бурханы шашныг шинжлэх ухаанчаар дэлгэрүүлж байгаа лам, хутагт хувилгаад байна уу?

-Жагар, Энэтхэг, Төвдийн гүн ухааны сургаал Буддын гүн ухаанд шингэсэн юм. Тэгэхээр энэ нь нэг ёсондоо сав болон шим ертөнцийн тухай, нүгэл буяны тухай Дорно дахины гүн ухааны сургаал энд агуулагдаж байна. Хоёрт, Дорно дахины анагаахын ухаан Бурханы шашинд агуулагдаж байгаа. Хятад, Энэтхэг, Бирм, Монголын анагаах ухаан Бурханы сургаалын шүхэр дор орсон. Энэ бол шашнаас тусдаа зүйл.

Буддын сургаалын шинжлэх ухаан, мэдлэгийн талыг голчлоод явж байгаа хүмүүс бий. Тэд бол Чойрын номтой улсууд. Эдгээр хүмүүс нь орчин үеийнхээр бол дорно дахины философичид, эмч нар юм. Тэд шинжлэх ухааны шугамыг бариад явж байна. Мөн одон орон судлалыг төвдүүд зурхай, мухар сүсэг болгосон.

-Бизнес болсон буддын шашинд ямар шинэчлэл хэрэгтэй байна вэ?

-Хамгийн нэгдүгээрт, анхнаасаа шинжлэх ухааны шинжтэй байсан шашинг мухар сүсгээс салгах хэрэгтэй. Монголын үндэсний телевизээр “Ариусахуйн гүмүда” гэж нэвтрүүлэг явдаг. Тэр нэвтрүүлэгт оролцож байгаа энд тэндхийн хамба нар өөрсдөө “Монголчууд хурал ном сонсохдоо төвд хэл ойлгохгүй учраас юу ярьж байгааг нь ойлгохгүй, тэр ярьж байгаа зүйл нь тус болох байх гэсэн үүднээс мухар сохроор залбираад сууж байна” гэж ярьцгааж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч төр, шашин хоёр тусгаарласан. Төр, шашин хоёр тусдаа байх ёстой. Гэтэл өнөөдөр Монголын төр мөнгө гаргаж төв ганданд том обьект барьж өгч байна. Манай төрийн зүтгэлтнүүд гүнзгий шүтлэгтэй болчихсон, лам нартай зэрэгцэж суугаад бүх юмаа хийдэг болжээ. Тэгэхээр тэднийг харсан жирийн иргэд юу гэж ойлгох вэ. Тэднийг Далай ламыг шүтэж, гандангийн хамбад даалгахаар их хуралд сонгогдож, сайд болдог юм байна гэж ойлгож байна.

Буддагийн сургаал номлол нь анхандаа хувь хүмүүний амьдрал, аж байдал, оюун санааны ертөнц, зовлон жаргал, зорилго тэмүүлэлтэй холбоотой нийгэм-философи, ухамсар, сэтгэлзүй, танин мэдэхүйн гол чухал асуудлуудыг шинжилж, учир утгыг нь тайлж олон нийтэд сурталчлан гэгээрүүлэх шинжтэй, тухайн цаг үедээ шинжлэх ухааны гэгдэхээр мэдлэг, мэдээлэл, дүгнэлтийг агуулсан ихээхэн дэвшилттэй үзэгдэл байсан. Энд хойт нас, шашин төр хослох тухай байгаагүй. Түүнийг төвдүүд гаргаж ирсэн. Будда, “Миний сургаалыг сонс, судал, таалагдвал амьдралдаа хэрэгжүүл, гэгээр. Түүнээс биш намайг шүтэж болохгүй ” гэж өөрийнхөө амаар хэлсэн гэдэг.

Винайн ёсонд Бурханы шашинд өөрийгөө зориулна гэдэг нь хүн лам болъё гэж шийдвэл багшид шавь орж, мал аж ахуй, аав ээжээсээ салаад, эхнэр авалгүй хүрээ хийдэд амьдарч Бурханы зүтгэлтэн болдог. Тэр хүн номоо уншина, бясалгана, улам гүнзгийрүүлнэ, тэндээ нэг насаа зориулж аль болох бурхан болохыг хичээх юм. Тэгээд бурхан болоод махан биеэ энэ дэлхийд үлдээгээд сүнсээ авч бурхдын оронд очоод мөнхийн хутгийг олох ёстой. Төвдүүдийн суртлаар бол. Гэхдээ тэгнэ гэж Будда өөрөө сургаагүй. Мянган жилийн дараа төвдүүд Буддагийн сургаалыг шашин болгож авахдаа энэ мэтээр өөрчилж, бусад улсад тараагаад, түүнээсээ ашиг олж эхэлсэн байгаа юм.

-Саяхан УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Н.Оюундарь нар “Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Энэ талаар?

-Тийм. Өнөөдөр манайд эцэг, эх нь юу ч мэдэхгүй хүүхдээ гандан хийдэд дагуулж очоод номын дуу сонсгох нэрээр алгыг нь хавсруулаад сөхөрч суулгадаг. Энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг. Эцэг, эх нь хүүхдийнхээ сонголт хийх эрхэд халдаж, өөрийн шүтдэг шашинг хүчээр ухамсарт нь суулгаж байгаа явдал юм. Ингэснээр ирээдүй хойч үе минь Бурханы шашинг, сургаал номлолыг нь ойлгохгүй мухраар шүтэж нэг насаа барна гэсэн үг. Монголчууд ийм маягаар мухар сүсэгт хөтлөгдөж явбал хойч үе минь шинжлэх ухаанд итгэхээ байх нь. Үүний эсрэг хууль хэрэгтэй байна.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхамдолгор: Цэнхэр, ягаан тасалбараар авсан хувьцаанд 10 мянгаас 10 сая төгрөгийн ногдол ашиг бий

“Ард санхүүгийн нэгдэл”-ээс “Хөрөнгө оруулалтаа амилуулах аян” зарлажээ. Тодруулбал, энэ сарын 16-наас 21-нийг хүртэл тус санхүүгийн нэгдлээс иргэдэд хувьцааны талаарх бүх төрлийн зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм байна. Тухайлбал, 1990 оны өмч хувьчлалаар иргэдэд цэнхэр, ягаан тасалбар тараасан байдаг. Уг тасалбарыг хэрхэн ашиглах, хувьцаандаа яаж хяналт тавих, ирэх жилүүдэд болох төрийн өмчийн хувьчлалд хэрхэн оролцож, хөрөнгө оруулалт хийх зэрэг талаар зөвлөгөө өгч байна. Тиймээс хувьцааны талаар “Ард Секюритиз” үнэт цаасны компанийн хөрөнгө оруулалтын менежер Б.Лхамдолгортой ярилцлаа.


-1990 оны өмч хувьчлалыг иргэдэд цэнхэр, ягаан тасалбарыг хувьцаа хэлбэрээр тараан хийсэн. Энэ тасалбарыг одоо ашиглах боломжтой юу?

-Ерэн оны өмч хувьчлалаар иргэд цэнхэр, ягаан тасалбар авч аж ахуйн нэгжүүдийн хувьцаа эзэмшигч болсон. Үүнээс хойш тус өмч хувьчлалаар авсан хувьцаагаа үр ашигтай ашигласан, хөрөнгөндөө хяналт тавьж, хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчдийн эрхээ хэрэгжүүлсэн хөрөнгө оруулагчид байхад, хувьчлалаар авсан хөрөнгөө ашиглаж, хөдөлгөөнд оруулаагүй иргэд бас байна. Жишээ нь, өнөөдрийн байдлаар Үнэт цаасны төлбөр тооцооны төвд 250 мянга орчим иргэн ногдол ашиг болон ногдол хувиа хөдөлгөөнд оруулалгүй өнөөдрийг хүрсэн байна. Энэ хөрөнгийн төвлөрөл одоогоор 10 гаруй тэрбум төгрөг болсон байна. Өөрөөр хэлбэл, иргэд ямар компанийн хувьцаа авснаас хамаарч нэг хүнд 10 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн ногдол ашиг хуримтлагдсан байгаа юм. Гэтэл иргэд энэ их хөрөнгөө хөдөлгөөнд оруулалгүй, идэвхгүй хадгалж, үнэгүйдүүлсээр байгаа юм. Иргэд тус ногдол ашгаа ашиглаж үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт хийж, хувьцаагаа хөдөлгөөнд оруулах хэрэгтэй.

-Иргэдийн ихэнх нь цэнхэр, ягаан тасалбараа үнэгүй, хэрэггүй болсон гэж ойлгодог. Энэ ямар учиртай юм бэ. Тухайн тасалбараа хадгалаагүй иргэд, хаана хандаж, өөрт хичнээн хувьцаа байгааг хэрхэн мэдэх боломжтой вэ?

-1990-1994 онд иргэн бүрт хувьцаа хэлбэрээр цэнхэр, ягаан тасалбар тараасан. Тэгэхээр 1980 оноос өмнө төрсөн бүх хүнд ийм хувьцаа очсон гэсэн үг. Харин 1980 оноос хойш төрсөн хүмүүсийн хувьцаа эцэг, эхийнх нь нэр дээр бичигдсэн байгаа. Тиймээс иргэд өөрт нь хувьцаа байгаа эсэхийг мэдэхийн тулд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр паспорттойгоо очоод дансаа шүүлгэх хэрэгтэй. Тэгээд үнэт цаасны брокерын компани дээр очиж зөвлөгөө авч, хуримтлагдсан ногдол ашиг болон эзэмшиж буй хувьцаагаа хөдөлгөөнд оруулж болно. Тухайн үед 500 кампанийн хувьцаа тарааснаас 235-нь одоо Хөрөнгийн биржид хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, бусад компаниуд нь дампуурч эсхүл хэлбэрээ өөрчилж биржийн бүртгэлээс хасагдсан байгаа. Нэг ширхэг ч байсан таны хувьцаа бол хөрөнгө. Тиймээс хүн ямар хөрөнгө эзэмшиж буйгаа мэдэж, түүндээ анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Аль болох хөрөнгөө үнэгүйдүүлэхгүй байх хэрэгтэй. Өнөөдөр гэхэд л цэнхэр, ягаан тасалбар авч байсан нэг харилцагч ирээд, хувьцаагаа шүүлгэхэд өөрийнх нь хувьцаа долоон сая төгрөгийн үнэлгээтэй, бэлэн мөнгөөр авах ногдол ашиг нь 1.7 сая төгрөг болчихсон байна шүү дээ. Тэр хүн өнгөрсөн 20 гаруй жилд хувьцаагаа нэг ч удаа шалгаагүй байж. Гэхдээ заримынх нь дампуурсан байгаа. Тиймээс иргэн бүр хувьцаагаа байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй. Цаашид Төрийн өмчийн хувьчлалууд болно. Тиймээс иргэд хувьцааны талаар мэдлэг, мэдээлэлтэй байж, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.

Иргэд дансанд нь ногдол ашиг орсон бол түүнийгээ хөдөлгөөнд оруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол ямар ч үнэ цэнэгүй, хүү бодогдохгүйгээр байршиж байна. Иргэд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр очиж дансаа шүүлгэж, хуулгаа аваад манай компани дээр ирж хаана хөрөнгө оруулалт хийвэл ашигтай байна гэдэг дээр зөвлөгөө авч, брокерын үйлчилгээ авах боломжтой. Манайх Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй ихэнх компанийн судалгааг тогтмол хийдэг тул зөвлөх болон жуулчлалын үйлчилгээг өндөр түвшинд хийж байна.

-Хувьцаагаа яаж үнэд хүргэх вэ?

-Цаашид үнэд хүрэх сайн компанийн хувьцаа бол хадгалаад явж болно. Үнэ цэнэд хүрэхгүй байвал зараад, өөр ашигтай компанид хөрөнгө оруулах хэрэгтэй. Манай компани өнгөрсөн онд ийм юм хийсэн, цаашид төлөвлөж буй ажлаа хувьцаа эзэмшигчдэд танилцуулдаг, засаглал сайтай компанид хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тухайн компани хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг нь хамгаалдаг, хөрвөх чадвартай байх ёстой. Сайн компанийн хувьцаа авахгүй бол үнэгүйдэх магадлал өндөртэй. Жишээлбэл, “Говь” Хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа тогтмол хийж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэдэг. Нөгөө талаас Хөрөнгийн биржид бүртгэлтэй боловч үйл ажиллагааны мэдээллээ хувьцаа эзэмшигчдэдээ хүргэдэггүй компаниуд бас байна.

-Хувьцаа арилжаалагдахгүй, иргэд хувьцааны талаар мэдлэггүй байх нь эдийн засагт ямар сөрөг нөлөөтэй вэ?

Хувьцаа хөдөлгөөнд орохгүй, хөрөнгийн зах зээл хөрвөх чадваргүй байна гэдэг чинь эдийн засгийн цусны эргэлт зогсож буйтай адил бөгөөд асар сөрөг нөлөөтэй байхгүй юу. Иргэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болчихвол эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэсэн үг. Тиймээс иргэдийг хөрөнгийн зах зээлийг сонирхооч ээ, ирээдүйд ямар байгууллагууд өмч хувьчлалд орох вэ, хэрхэн хувь эзэмших вэ зэргээ мэддэг болооч гэж хэлмээр байна.

-Тэгвэл хөрөнгийн зах зээл хөгжөөд, иргэд олноороо хувьцаатай болчихвол эдийн засагт наад зах нь ямар өөрчлөлт гарах вэ?

-Зээлийн хүүгийн түвшин буурна. Жишээлбэл, иргэд мөнгөө банкинд дээд тал нь 15 хувийн хүүтэй хадгалуулдаг. Банк иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэр мөнгийг нь 20-24 хувийн хүүтэйгээр зээлдүүлдэг. Банкнаас зээл аваад тогтмол төлдөг аж ахуй нэгжүүд бол санхүүгийн сахилга баттай байна. Тэд томоохон санхүүжилтээ хөрөнгийн зах зээл дээрээс хувьцаа болон бонд гарган татах хэрэгтэй. Энэ нь эргээд зах зээлд хүүгийн түвшинг бууруулах томоохон хөшүүрэг болно.

-Банкны хадгаламж, хувьцаа хоёрын гол ялгаа юу вэ. Иргэд яагаад хувьцаатай байх ёстой юм бэ?

-Банкинд мөнгө хадгалуулах нь хуримтлал. Богино хугацааны хэрэглээний хуримтлал. Тухайн банк ашигтай ажиллалаа гэхэд танд ногдол ашиг орохгүй. Харин хувьцаа гэдэг нь хөрөнгө оруулалт. Тухайн компанид хөрөнгө оруулалт хийгдэж байна гэсэн үг. Тухайн компанийн бодит эцсийн ашгийг хувьцаа эзэмшигчид хүртэнэ. “Ард санхүүгийн нэгдэл” ашигтай ажиллалаа гэхэд хувьцаа эзэмшигчийн хөрөнгийн үнэ цэнэ өснө. Нийт масс тухайн компанийн олж байгаа ашгаас хүртэх ёстой, тийм болохоор компанийн засаглалаа сайн хэрэгжүүлдэг, идэвхтэй компанийн хувьцааг худалдаж авах хэрэгтэй.

-Их хэмжээний мөнгөтэй хүн л хувьцаа худалдаж авах боломжтой гэх ойлголт нийгэмд байдаг?

-Хөрөнгө оруулалтын хамгийн анхны хувилбар бол хувьцаа. Жишээлбэл, үл хөдлөх худалдан авч хөрөнгө оруулалт хийгээд, түрээсийн төлбөрөөр орлого олж, үнийн өсөлтөөс ашиг хүртэж болно. Тэгтэл үл хөдлөх хөрөнгө авахад хамгийн багадаа 100 сая төгрөг шаардлагатай. Хувьцаа гэдэг маань бага багаар хэсэгчилж авч болдог. Хувьцаа тухайн компаниасаа хамаараад янз бүрийн үнэтэй. Жишээлбэл, “Монгол шуудан” компанийн нэгж хувьцаа 340 төгрөг, тэгэхээр 340 төгрөг буюу ганц ширхэг чихэрний үнээр ч та хувьцаатай болж болно. “Монгол шуудан”-гийн хувьцаа яг жилийн өмнө 200 төгрөг байсан бол одоо 340 төгрөг болоод өсчихсөн. Хувьцаа эзэмшигчид нь 70 хувийн ашиг хүртчихээд байж байна. Оруулсан мөнгөнийхөө хэмжээгээр ашиг хүртэнэ. Хэрэв иргэн арилжааны банкинд мөнгөө хадгалсан бол нэрлэсэн хүү буюу дунджаар 15 хувь авах байлаа. Гэхдээ эрсдэлийг тооцоолох хэрэгтэй. Яагаад гэхээр 1000 төгрөгөөр авсан хувьцааны ханш унаад 100 төгрөг болчихсон тохиолдол байна. Энэ мэт зүйлээс болоод иргэд хувьцааны талаар буруу ойлголттой байдаг. Сайн компанийн хувьцааг сонгохын тулд сайн зөвлөгөө өгдөг брокерын компани сонгох нь чухал.

-Тэгэхээр хүн болгон шахуу хувьцаатай болчихвол манай эдийн засгийн хямрал арилах магадлалтай гэж ойлгож болох уу?

-Хүн болгон хөрөнгийн зах зээлийг сонирхдог болчихвол шинэ, шинэ бүтээгдэхүүн гарах боломж нэмэгдэнэ. Тухайн компанийг санхүүгээр дэмжиж өгч байна гэсэн үг. Тухайн компани нь хувьцаа эзэмшигчдийнхээ мөнгөөр томоохон хөрөнгө босгоод, үйл ажиллагаагаа тэлнэ, олон ажлын байр бий болно. Компаниудын үйл ажиллагаа жигдрээд, ашигтай ажиллаад ирэхээр эргээд эдийн засагт сайнаар нөлөөлнө. Мөн хувьцаа бол хөрөнгө учраас хүн бүр хөрөнгөтэй болж байна гэсэн үг. Та тэнд мэргэжлийн ажлаа хийгээд явж байхад, хувьцаа эзэмшдэг компанийнхан чинь таны өмнөөс ажиллаад, таны мөнгийг өсгөж байна гэсэн үг. Япон улсын нийт хүн амын 70 орчим хувь нь хөрөнгийн зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцож хувьцаа эзэмшдэг. Энэ нь тус улсын хөгжлийн гол тулгуур, үйлдвэрлэл хөгжих нөхцөл байж чадсан. Гэтэл манай улсад нийт санхүүгийн зах зээлийн таван хувийг хөрөнгийн зах зээл эзэлж, арилжаа нь идэвхтэй бус байна.

– “Ард санхүүгийн нэгдэл”-ийн нэгж хувьцаа хэдэн төгрөгөөр арилжаалагдаж байна вэ?

-“Ард санхүүгийн нэгдэл”-ийн нэгж хувьцааны үнэлгээ 2517 төгрөг байгаа. Бид хаалттай хүрээнд хөнгөлөлттэй үнээр буюу 2100 төгрөгөөр санал болгож байна. Манай компанийн хувьцааг 2100 төгрөгөөр авах боломжтой.

Н.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

В.Путины эрин үеийн Оросын гадаад бодлогын 10 онцлох шинж

Б.Ельцин 1999 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Ерөнхийлөгчийн ажлаа өөрийн хүсэлтээр өгөхөөр шийдсэнээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэрээр тухайн үед Засгийн газрын тэргүүн байсан В.Путинд ажлаа хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш 16 жил өнгөрчээ. В.Путин улс орныг удирдах ажлыг хүлээн авах үед ОХУ-ын эдийн засаг хүнд байсан төдийгүй улс орных нь нэр хүнд дэлхийн тавцанд нэлээд уначихсан байсан. Богинохон хугацаанд хэд хэдэн Ерөнхий сайд солигдсоны дараахан дахин нэгэн шинэ, залуу улстөрчийг гаргаж ирэхэд олон түмэн гайхаагүй. Харин Оросыг удирдаж чадна гэдэгт бараг бүгд эргэлзэж байсан гэдэг.

Д.Путин хоёр ч удаа улиран сонгогдсон тул 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “Нэгдсэн Орос” намаас түүний дотнын хамтрагч Д.Медведевийг дэвшүүлсэн юм. Тэрээр ялалт байгуулж төрийн тэргүүний ажлыг хүлээн авсан боловч үнэндээ бүх эрх мэдэл Ерөнхий сайдын албыг хашиж байсан В.Путины гарт байсан гэдэг. Үүний дараа хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн сонгуульт хугацааг дөрвөөс зургаан жил болгон өөрчилж В.Путин ч дахин төрийн тэргүүнээр сонгогдсон. Ирэх 2018 онд ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болох ёстой. Харин хуульд өөрчлөлт оруулснаас хойш 2017 онд ээлжит бус сонгууль явуулах талаар нэг хэсэг Орост яригдсан. Ингээд В.Путин ОХУ-д засгийн эрхэнд гарснаас хойш тус улсын гадаад бодлогод гарсан онцлох шинж чанаруудыг дурдъя.

1. М.Горбачевын үеэс барууны орнууд, тэр дундаа АНУ-тай харилцах харилцаанд маш том өөрчлөлт гарч сайжирсан. Зөвлөлтийн задрал, шилжилтийн үе гээд амаргүй даваанууд тулгарч Оросын эдийн засаг туйлдсан тул барууны орнуудаас санхүүгийн дэмжлэг авахаас өөр арга байгаагүй. Ялангуяа олон улсын санхүүгийн байгууллагуудаас тусламж хүртэхийн тулд баруунтай найрсаг харилцаатай байхаас өөр сонголт байсангүй. Хамгийн гол нь Зөвлөлт задарсны дараа Орост ардчилсан нийгэм байгуулах талаар ярьцгааж байсан үе. Үүнд барууны орнууд итгэж байсан. Харин В.Путин засгийн эрхэнд гарснаасаа хойш баруунтай харилцаа сайнгүй болсон. Эдийн засаг нь сэргэсэн Оросын эрх баригчид дэлхийд өөрийн нөлөөгөө тогтоох бодлого баримтлах болсон.

2. В.Путины үед ОХУ нь БНХАУ-тай харилцаагаа онцгой сайжруулсан. Оросын баруунтай харилцах харилцаа муудахын хэмжээгээр зүүн өмнөд хөрштэй харилцаагаа сэргээсэн юм. Учир нь дэлхийн тавцан дээр хамтрагч зайлшгүй хэрэгтэй болсон. Тиймээс эдийн засаг нь эрчимтэй хөгжиж, нөлөөтэй болж байгаа Хятадтай эвсэх нь Оросын гадаад бодлогын нэг чухал хэсэг болов. Хятадын хувьд ч Оростой хамтрах нь ашигтай. Дэлхийн улс төрийн байдал өөрчлөгдсөн энэ үед найрсаг харилцаатай байх нь хил залгадаг хоёр улсын аль алинд нь чухал. Гэхдээ Орос, Хятад хоёрт зөрчилдөөнтэй асуудлууд маш их бий. Газар нутаг, хүн амаараа тэргүүлдэг БНХАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Оросын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын нэг чухал хэсэг.

3. В.Путины гадаад бодлогын онцлогийн талаар ярихад дахин Б.Ельциний үеийг дурдахаас өөр аргагүй. Б.Ельциний шийдэж чадаагүй, тулгамдсан асуудлын нэг нь Чечень байсан. Тус бүс нутагт олон жилийн туршид үргэлжилсэн тэмцлийг зогсоохын тулд В.Путин цэргийн хүч хэрэглэж байдлыг намжаасан. Тэрээр терроризмтой тэмцэх асуудалд онцгой анхаарал хандуулах болсон нь энэ үеэс эхлэлтэй. Исламын бүлэглэлүүдийн алан хядах ажиллагаа ямар аюултай гэдгийг оросууд өөрийн биеэр үзэж, дан ганцаараа тэмцэх утгагүй гэдгийг ч ойлгосон. Алан хядагчдын үйл ажиллагаа идэвхжиж байгаа энэ үед аль ч улстай энэ чиглэлээр хамтран ажиллана гэдгээ Оросын Ерөнхийлөгч нэг бус удаа хэлж байсан юм.

4. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ОХУ нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг. ШХАБ нь албан ёсоор 2001 онд ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Узбекстаны санаачилгаар байгуулагдсан бөгөөд цэргийн эвсэл биш гэдэг. Евразийн бүсэд орших улс орнуудыг нэгтгэсэн тус байгууллагыг НАТО-гийн эсрэг байгуулагдсан хэмээгээд терроризм, салан тусгаарлах үзэлтнүүд, хар тамхины хууль бус наймаатай тэмцэх зорилготой гэдэг. ШХАБ-аар дамжуулан Евразийн бүс нутагт нөлөөгөө бэхжүүлэхийн тулд Кремль тус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж онцгой анхаарал хандуулж байгаа. Тиймээс ч жил бүр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад санхүүгийн чамгүй дэмжлэг үзүүлдэг.

5. ОХУ, барууны харилцаанд хамгийн их хүндрэл учруулж байгаа асуудлын нэг бол Украин. Украины улс төрийн хүчнүүдийн засгийн эрхийн төлөөх тэмцэл нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлж, Орос, Америкийг дэмжигчид хэмээн талцсан. Баруунаас нэлээд хүчтэй дэмжлэг авч буй одоогийн эрх баригчид Европын Холбоонд элсэх хүсэлт гаргасан нь Орост огтхон ч таалагдаагүй. В.Путин байр сууриа тавьж өгөхгүй хэмээн Крымыг хүчээр ОХУ-д нэгтгэсэн. Зүүн Украинд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байхад Крымыг ийнхүү хүчээр авсан явдлыг шүүмжилсээр байгаа.

6. В.Путины АНУ болон барууны орнуудад байр сууриа тавьж өгөхгүй гэдгийн бас нэгэн илэрхийлэл нь Сири. Баруун болон Оросыг дэмжигчид хэмээн мөн л хоёр тал болон дайтаж буй тус улсын байдал хүнд хэвээрээ байна. Барууны орнууд Б.Асадыг огцрохыг шаардаж, улс орон нь дайны галд автаад байхад В.Путин Сирийн Ерөнхийлөгчийг Москвад урьж авчран дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь дэлхийн улс төрийн байдлыг нэлээд хүндрэхэд хүргэсэн билээ. Үүний дараа Оросын эрх баригчид Крымыг хүчээр нэгтгэсэн шигээ Сири рүү цэргээ илгээсэн юм.

7. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орж байсан улс орнуудтай аль болох сайн харилцаатай байх нь В.Путины гадаад бодлогын бас нэг онцлог гэж болно. Оросын эрх баригчид хуучныг сэргээж хөрш улс орнуудыг нэгтгэсэн эвсэл байгуулах бодлого баримталж байгаа талаар судлаачид нэг бус удаа бичсэн байдаг. Оросыг тойрон улс орнууд түүнд нэгдвэл хамгийн түрүүн Узбек, Туркмен, Беларусь орно гэдэг. Гэвч хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудаас В.Путиныг тууштай эсэргүүцдэг орон ч нэлээд бий. Эстони, Латви, Литва зэрэг Балтийн тэнгисийн орнууд хамгийн түрүүн үүнийг эсэргүүцнэ.

8. ОХУ, барууны харилцаа ээдрээтэй байгаа хэдий ч В.Путин Европын Холбоонд онцгой анхаарал хандуулдаг. Тус холбоо зүүн зүгт хүрээгээ тэлсээр Оросын хилд бараг тулж ирчихээд байгаа. Түүнээс гадна Европт нөлөө бүхий улс орнууд түүнд багтдаг. Ямар ч байсан В.Путин Европын Холбоотой хэл амаа ололцож, аль болох сайн харилцаатай байхыг хичээдэг. Хамгийн гол нь газрын тос, хий зэрэг түүхий эдийг нь худалдан авдаг хамгийн гол түнш нь баруун Европын орнууд. Гэвч харилцаанд нэлээд зөрчил үүссэн нь тус улсын эсрэг хориг тавихад хүргэсэн. Тиймээс тус холбоотой харилцаагаа шинэ түвшинд гаргана хэмээн 2020 он хүртэлх гадаад бодлогодоо тусгасан байдаг.

9. Ази Номхон далайн бүс нутагт өөрийн нөлөөгөө алдахгүй байх нь В.Путины гадаад бодлогын бас нэгэн онцлог шинж болсон. Тиймээс ч өнгөрсөн жил ОХУ-ын гадаадын бодлогыг тодорхойлсон баримт бичигтээ тус бүс нутагт онцгой анхаарал хандуулан ажиллана гэдгээ дурдсан байдаг. Ингэхдээ AСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн ажиллагааны нийгэмлэгийн гишүүн орнуудтай харилцаагаа хөгжүүлнэ гэдгээ ч онцгойлон дурдсан байдаг. Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах үүднээс тус нийгэмлэгийн гишүүн орнуудын Батлан хамгаалах яамны сайдуудын уулзалтад онцгой ач холбогдол өгсөөр ирсэн. Евразийн бүс нутаг дахь нөлөөгөө ШХАБ-аар дамжуулан бэхжүүлэх бол Зүүн Өмнөд Ази дахь нөлөө АСЕАН-аар дамжих ёстой. Тиймээс “Ази-Европ” форумд онцгой анхаардаг.

10. Шинэ он гарахаас өмнөхөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гадаадын бодлогынхоо ерөнхий зарчмыг тодорхойлсон баримт бичгийг олны хүртээл болгосон юм. Түүндээ Ази Номхон далайн бүс нутагт ямар бодлого баримтлахаа дурдаад Япон, Монголыг онцгойлон дурджээ. Тус бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж, сайн хөршийн харилцааг хөгжүүлэхийн тулд Японтой харилцан ашигтай хамтран ажиллаж, Монголтой уламжлалт нөхөрсөг харилцаагаа бэхжүүлэх бодлого баримтална гэдгээ онцолсон байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатар хот бол монгол төрийн дархлаа юм шүү

Улаанбаатарын утааны асуудал жил бүрийн өвөл болгоноор хөндөгддөг л сэдэв. Сүүлийн үед иргэдийн бухимдал туйлдаа хүрч, жагсаал цуглаандаа тулангуут төрийн түшээд нойрноосоо сэрсэн юм шиг гэнэт дуугарцгаах болов. Ингэж дуугарахдаа тэд улсынхаа нийслэлийг балгас болсон, ямар ч хэрэггүй, хүн амьдрахын эцэсгүй болсон хот гээд л ярих юм. Үнэндээ Улаанбаатар хот маань монгол төрийн дархлаа юм шүү дээ. Сүүлийн 2000 жилийн түүхэнд улсынхаа төв нийслэлийг ингэж муухайгаар зүхэж, үзэн ядсан сэтгэлээр доромжилж байсан төрийн түшээд лав байхгүй. Тэдний ярьж байгаагаар Улаанбаатар хот нь хог шавхай, үмхий бохиртоо баригдсан, зундаа Богд уулаас хэдэн ан, амьтан гарч ирж Туул голоос ундаалдаг, амьд хүн байхын аргагүй болсон юм байх. Иймд нийслэлийг нүүлгэх нь зөв гарц гээд л дээд, доодгүй донгосцгоох болжээ.

Өнөөдрийн ийм гамшигт байдалд хүрсэн нь үе үеийн төр баригчид утаатай тэмцэх нэрийдлээр маш их хэмжээний мөнгө төсөвлөж байсан хэрнээ хэрэгжилт нь ямар байсны л үнэн нүүр царай. Яахав, цахилгааны шөнийн тарифыг тэглээд, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, бүсчлэл тогтооно гэж шийдэл эрэлхийлж байна л даа. Энэ бол богино хугацаанд дорвитой шийдэгдэх гарц биш. Жинхэнэ утгаар гэр хорооллын янданг цөөлбөл хот цэлмээд л ирнэ. Тэгэхээр утаа арилахгүй байгаа нь төрийн түшээд ерөөсөө сэтгэл гаргахгүй байгаатай шууд холбоотой.

Жишээлбэл, Түрээсийн орон сууц хэмээх хөтөлбөрийг баталсан ч хэрэгжилт нь тийм ч хангалттай биш байна. Өнөөдөр 360 айлын байрыг Түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн ч нэг ч өрх ороогүй гэх юм. Салбарын яам, нийслэл хот, ТОСК-ийн аль нь энэ асуудлыг хэрэгжүүлэх вэ гэдэгтээ гацсан бололтой. Уг нь эрх ашгийн зөрчлөө хойш тавьж хотынхоо янданг цөөлөхөд хамтраад хурдан шийдвэр гаргаад явахад юу нь болдоггүй юм бол.

Мөн энэ чиглэлээр 1000-аад айлын орон сууцыг ашиглалтад оруулахад хөрөнгө мөнгөний гачаал үүсээд зогссон гэнэ. Хөдөө орон нутгийн соёлын ордонг барихад өчнөөн тэрбумаар нь төсөвлөж байхаар иймэрхүү аминд тулсан шаардлагатай асуудалдаа хөрөнгө оруулалт хийвэл дээрсэн дээ.