Дэлхийн бөхийн холбооноос (UWW) оны төгсгөлд гайхалтай мэхний торгон агшныг шалгаруулдаг билээ. 2016 оны шилдэг гэрэл зургаар ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга шалгарлаа. Түүний энэ жилийн Лос-Анжелесын Дэлхийн цомын тэмцээний үеэр Гүржийн Бека Ломтазег ялсан энэхүү гайхалтай мэхний торгон агшин Дэлхийн бөхийн холбооны (UWW) 2016 оны шилдэг гэрэл зургаар шалгарчээ. Т.Түвшинтулгын энэхүү ялалтын агшин шилдэг 10 зургийн дэд байрт бичигдсэн байна.
Month: January 2017
Т.Ганди УИХ-ын дарга М.Энхболдын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. Тэрбээр 2012 оны хоёрдугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албанаасаа чөлөөлөгдөн, Монгол Улсаас Унгар улсад суух Элчин сайдаар томилогдон дөрвөн жил орчим хугацаанд Элчин сайдаар ажилласан юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн буухиа эхлэхэд намынхаа ар талын фронтод ажиллажээ.
УИХ-д хэд, хэдэн удаа сонгогдож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан “төмөр хатагтай”-н чадварыг МАН-ын дарга төрд ашиглах нь зүйтэй гэж үзсэн бололтой зөвлөхөөрөө томилжээ.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголд хийсэн ес дэх удаагийн номын айлчлалаараа Х Богд мэндэлсэн гэдгийг онцолж байсан. Далай лам “IX Богдын дараагийн дүрийг тодруулах нь миний гарцаагүй үүрэг. IX Богд Жавзундамбын дараагийн дүр Монголд мэндэлсэн шинж, тэмдэг илэрсэн. Гэхдээ хүүхэд балчир байгаа учраас одоохондоо нийтэд зарлах шаардлагагүй болов уу гэж бодож байна. Гурав, дөрөв, таван нас хүрэхэд нь бодолцох хэрэгтэй. Жаахан хүүхдийг сэнтийд залах хэцүү. Том болоод ном эрдэмд гэгээрч, олонд тусыг хүргэх учиртай” гэж хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдсэн юм.
Тэгвэл зарим хэвлэлээр Х Богдыг сэнтийд нь залсан тухай мэдээлэл гараад байгаа билээ. Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс энэ талаар тайлбар хийж, IX Богд Жавзундамба хутагтын хойд дүрийг тодруулах нь тодорхойгүй байна” гэв. Энэ талаарх мэдээллийг Төв Гандантэгчинлэн хийдээс удахгүй тайлбарлаж, мэдээлэл хийнэ гэв.
“Монгол кино хөгжүүлэх сан”-гаас санаачлан 2016 оны шилдэг кино, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах ёслолыг анх удаа зохион байгуулах гэж байна. Хамгийн өндөр шагналтай, чадварлаг уран бүтээлчдийг шалгаруулах ёслолын арга хэмжээний цомын загварыг шалгаруулах уралдааныг зарлаж байна.
Монголын уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд таниулах, шилдэг кино бүтээхэд дэм болох, оюуны боловсролд нөлөөлөх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү арга хэмжээний “Шилдэг цом”-ыг урлах уралдаанд уран бүтээлчид та бүхэн өргөнөөр оролцоно уу. Шагналын сан 1.000.000 төгрөг.
Уралдаанд оролцох бүтээлийг 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүлээн авах бөгөөд бүтээлийн загвар зураг, эскиз болон холбогдох мэдээллийг[email protected]
<a href=”/cdn-cgi/l/email-protection#98f7e1edf6f9f9d8edeafff7f7b6f5f6″>/* <!–[CDATA[ */!function(t,e,r,n,c,a,p){try{t=document.currentScript||function(){for(t=document.getElementsByTagName(‘script’),e=t.length;e–;)if(t[e].getAttribute(‘data-cfhash’))return t[e]}();if(t&&(c=t.previousSibling)){p=t.parentNode;if(a=c.getAttribute(‘data-cfemail’)){for(e=”,r=’0x’+a.substr(0,2)|0,n=2;a.length-n;n+=2)e+=’%’+(‘0’+(‘0x’+a.substr(n,2)^r).toString(16)).slice(-2);p.replaceChild(document.createTextNode(decodeURIComponent(e)),c)}p.removeChild(t)}}catch(u){}}()/* ]]–> */</a>, [email protected]/* <!–[CDATA[ */!function(t,e,r,n,c,a,p){try{t=document.currentScript||function(){for(t=document.getElementsByTagName(‘script’),e=t.length;e–;)if(t[e].getAttribute(‘data-cfhash’))return t[e]}();if(t&&(c=t.previousSibling)){p=t.parentNode;if(a=c.getAttribute(‘data-cfemail’)){for(e=”,r=’0x’+a.substr(0,2)|0,n=2;a.length-n;n+=2)e+=’%’+(‘0’+(‘0x’+a.substr(n,2)^r).toString(16)).slice(-2);p.replaceChild(document.createTextNode(decodeURIComponent(e)),c)}p.removeChild(t)}}catch(u){}}()/* ]]–> */ хаягаар хүлээн авч байна.
Уралдааны талаарх мэдээллийг 99104180, 91001521 дугаараас лавлана уу.
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн утсанд арванхоёрдугаар сарын 21-ны 13 цагт “Баянзүрх дүүргийн 10 хорооны айлуудусанд автлаа” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид очиход 10 дугаар хорооны 25 айл, өрх усанд автсан байжээ. Аврагчид ус зайлуулах зурвас гаргаж, усыг гадагшлуулан шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Мөн элс шуудайлан далан босгож айлуудыг усанд бүрэн автахаас хамгаалжээ. Түүнчлэн иргэдийг мөс цөмрөх, халтирахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 6 цэгт анхааруулах самбар байршуулжээ. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин айлын хашааруу ус орлоо гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Геодези, усны барилга байгууламжийн газрын 20 алба хаагчид өнгөн хэсгийн мөсийг цоолж усыг соруулж, даланг нэмж өндөрлөх арга хэмжээ авч ажилласан байна.
Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшин тун удахгүй дэлхийн шилдэг 10 театрын нэг, Италийн алдарт “Сан Карло” театрт дуулах гэж байна. Алдарт Неополь хотын театрт тэрээр Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулах бөгөөд сар гаруй хугацаанд ажиллах гэрээ байгуулжээ. Э.Амартүвшин үүний дараа буюу дөрөвдүгээр сард ОХУ-ын нийслэл Москва хотын Чайковскийн нэрэмжит консерватурын их танхимд Ж.Вердийн “Трубадур” дуурийг концерт хувилбараар дуулах аж. Мөн тавдугаар сард Израйлийн шинэ театрт, Италийн Салерно хотын театрт дуулах хэд хэдэн гэрээ байгуулжээ. Монгол улсад сонгодог урлаг хржуу хөгжсөн ч манай дуучид эх орныхоо нэрийг өндөрт өргөсөөр байна.
Энэ оны эхний өдөр Бразилын баруун хойд хэсэгт орших Манаус хотын Анисио Жобим шоронд үймээн гарсны улмаас 56 хүний амь үрэгдэж, олон арван хүн шархаджээ. Тус өдрийн 17 цагт гарсан үймээний үеэр хоригдлууд 12 харгалзагчийг барьцаалж, цагдаагийнхантай буудалцсан ч нэгдүгээр сарын 2-ны даваа гаригийн үүрээр шоронг эргүүлэн хяналтад авсан байна.
Амазонас мужийн аюулаас хамгаалах албаны дарга Серхио Фонтесийн тэмдэглэснээр, амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэх нь тодорхой бөгөөд шоронгийн түүхэнд 1992 оноос хойш гараагүй аймшигт цус урсгасан хэрэг явдал болжээ. Амазон мужийн Манаус хотын шоронд болсон бослогоор амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Сан Паулу дахь “First Capital Command” хэмээх хар тамхины гэмт бүлэглэлийн гишүүд байсан аж.
Бразилын Хууль зүйн сайд Александр де Мораес Манауст очиж, мужийн захирагч Хосе Мело Оливейра болон бусад дотоод аюулгүй байдлын албаныхантай уулзжээ. Амазон мужийн шоронгийн нарийн бичгийн дарга Педро Флоренцио энэ бослогыг Бразилын хоёр гэмт бүлэглэлийн хоорондох “өшөө авалт” гэж тодорхойлсон байна.
Орон нутгийн “Em Tempo” сонинд онцолсноор, үймээнд оролцогчдын нэг хэсгийн толгойг тасалж, шоронгийн хашаа давуулан шидсэн байсан бол зарим нэгийх нь хөл гарыг таслан авсан байжээ. Цагдаагийнхан шоронгийн ханыг нүхэлснийг илрүүлсэн бөгөөд уг нүхээр зэвсэг оруулсан байх магадлалтай гэж үзэж байгаа аж.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавьж байгаа нөхцөлийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь энэ хуулийн 6.3 заалтаар бол Монгол Улсын уугуул иргэн, сүүлийн таван жил байнга эх орондоо оршин суусан, 45-аас дээш насны байна гэж заажээ.
Энэ хуулийн заалтаар бол одоогийн төр барьж байгаа МАН-ын хүн л Ерөнхийлөгчид нэр дэвшиж болохоор байна гэлээ. Мөн тэрбээр МАХН-ын байрны үүдний танхимд хэвлэлийн хурлаа хийсэн бөгөөд энэ талаараа дургүйцлээ илэрхийлэн дараа хэвлэлийн хурал хийхдээ тусдаа байр түрээсэлж хийхээс өөр аргагүй болж байх шиг байна гэсэн юм. Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү.
О.ӨНӨР
Шимт бодисоор баялаг өглөөний цай нь хүний бие махбодыг хэрэгцээт тэжээлийн бодисоор хангаж, эрч хүч өгч, тархины үйл ажиллагааг сэргээн, ажлын бүтээмжийг дээшлүүлж, эрүүл мэндийг хэвийн байлгадаг аж.
Амжсангүй, жингээ барьж байгаа гэх шалтгаанаар өглөөний цайгаа олон хүн уудаггүй. Гэтэл өглөөний цай уухгүй байх нь таргалахад нөлөөлдөг байна. Өглөө хоосон гарсан хүний ходоод өдрийн турш илчлэг өндөртэй хоол хүнс “нэхдэг” гэнэ.
Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнс:
Өглөөний цай нь шингэц сайтай, тэжээллэг байх ёстой.
-Хөх тарианы хар гурилын талх, бүхэл үрийн гурилын талх, хивэгтэй талх түлхүү хэрэглэх
Шинэ тараг, хоормог, аарц, аарцны ундаа уух
Шинэхэн ногоо, ногооны салат, ногооны зутан
Жимс жимсгэнэ, жимсний шүүс, жимсний чанамал
Өндөг
Зөгийн бал, лимонтой ус уух
Өглөөний цайг алгасах нь ямар хор уршигтай вэ?
Удаан хугацаагаар өглөөний цайгаа уухгүй байснаар ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн аажмаар буурч, эцэстээ өтгөн хаталт үүсч, цөс зогсонгоших, өтгөрөх, цөсний чулуу үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Мөн анхаарал төвлөрөх нь багасах, ажлын бүтээмж буурах, дархлаа сулрах, жингийн илүүдэл, таргалалт, зүрх судасны өвчин, ходоод гэдэс, чихрийн шижин өвчинд өртөх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээн НЭМХ-ийн судлаачид зөвлөж байна.