Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхийг шалгаруулан “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр өргөмжилдөг. 1995 оноос хойш 22 дахь жилдээ зохион байгуулж 143 өрхийг шалгаруулаад байна.
Нийслэлийн 378 жилийн ойн хүрээнд 2017 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан тэргүүний есөн өрхийн шагналыг Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр гардууллаа.
Тэргүүний өрхүүд нь үр хүүхдээ амьдрах ухаанд сургаж, амьдрах нөхцөл бололцоог хангаж, ам бүлээрээ нийгмийн хэв журам сахиулах болон хороо, дүүргийн хэмжээнд зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, иргэний үүргээ үлгэр жишээч ухамсартай биелүүлдэг, гэр орон, сууц хашаа ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулж, зүлэгжүүлэн, цэцэгжүүлж, соёлч боловсон аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлж хороо дүүрэг, нийслэлдээ туршлага болохуйц шинэ санаачилга гаргасан, нийслэлээс баримталж буй бодлого чиглэлийн дагуу өрхийн туслах аж ахуйг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, гар урлал эрхлэх зэрэг тэргүүний үйл ажиллагаатай өрхүүд юм.
Нийслэлийн 2017 оны Тэргүүний 9 өрх:
1.Санжаажамц овогтой Сүрэн – Сонгино хайрхан дүүрэг 27-р хороо
2.Чойрог овогтой Цэдэндамба – Сонгино хайрхан дүүрэг 25-р хороо
3.Зул овогтой Амангелд – Сүхбаатар дүүрэг 19-р хороо
4.Дүрэгсүрэн овогтой Өлзийбаяр – Хан-уул дүүрэг 4- р хороо
5.Гомбо овогтой Аюушмаа – Баянзүрх дүүрэг 9-р хороо
6.Лхамсүрэн овогтой Цэвэлмаа – Баянзүрх дүүрэг 12-р хороо
7.Кажей овогтой Базар – Налайх дүүрэг 4-р хороо
8.Даваа овогтой Цэдэнбалжир – Чингэлтэй дүүрэг 4-р хороо
9.Алаг овогтой Зул – Баянгол дүүрэг 19-р хороо