Categories
гадаад мэдээ

2017 онд байгалийн гамшгийн улмаас 306 тэрбум ам.долларын хохирол учирчээ

2017 онд дэлхий дахинд байгалийн гамшгийн улмаас 306 тэрбум ам.долларын хохирол учирсан гэсэн тооцоог Швейцарийн давхар даатгалын компани гаргасан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 63 хувиар өссөн бөгөөд сүүлийн 10 жилийн дунджаас хамаагүй их хохирол учирсан үзүүлэлт аж.

2017 онд Карибын тэнгисийн бүс нутаг болон АНУ-ын өмнөд нутгийг хэд хэдэн удаа хүчтэй хар салхи дайран өнгөрч, Калифорни муж улсад томоохон түймэр дэгдсэн билээ.

Хэдийгээр байгалийн гамшгийн улмаас учирсан эд материалын хохирлын хэмжээ эрс нэмэгдсэн ч амиа алдаж, сураггүй болсон хүмүүсийн тоо өмнөх оныхтой адил буюу 11 мянга гаруй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *