Categories
гадаад мэдээ

Японд 540 мянган шувууг устгажээ

Японд өнгөрөгч долоо хоногийн эхээр шувууны ханиад бүртгэгдсэн билээ.

Тус улсын Эрүүл мэндийн яам шувууны ханиад бүртгэгдсэн бүс нутгуудад хөл хорио тогтоож, халдвар авсан шувуудыг устгаж буй юм. Тэгвэл шувууны ханиад хүрсэн 550 мянган шувууг устгаж, ариутгасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Нигата мужийн Сэкикава тосгоны Зеэцү фермд “Н5” вирус илэрсэн юм. Ганцхан долоо хоногийн дотор тус фермийн 310 мянган шувууг устгажээ. Мөн Аомори мужид нугас “Н5” вирусийн халдвар авчээ. Ийнхүү тус улсын хэмжээнд хоёр мужид шувууны ханиад бүртгэгдээд байна. Мэргэжилтнүүд “Н5” вирус бүртгэгдсэн бүс нутгуудад халдваргүйжүүлэлт хийж эхэлжээ.

Өнгөрсөн сарын эхээр Унгар, Австри, Герман, Энэтхэг Израйль, Польш, Швейцарь, Хорват, Голланд, Дани улсад шувууны ханиад бүртгэгджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Өмнөд солонгосчууд бидэнд ардчиллын хичээл зааж байна” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрийн “Танайд өнжье” буланд Бадарчийн Хишиг-Ундрал зочиноор уригджээ. Тэрээр “Ялагдаагүй амьдрал”, “Огторгуйн цагаан гарьд”, “Эрдэмтэнтэй ярилцах цаг”, “Нобелийн шагналтнуудын лекц”, “Хүн гараг”, “Өв соёл” зэрэг нэвтрүүлгүүдийн автор билээ. Дараах линк рүү орж бүртгүүлснээр дэлгэрэнгүйг унших боломжтой. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Мөн маргааш эхлэх Ардчилсан намын Их хурлын эргэн тойронд болж байгаа сонин сайхныг энэ дугаараас унших боломжтой юм. Тэрбээр нийтлэлдээ,

“Өдрийн сонины гуравдугаар нүүрт гарсан нийтлэл цаг үеийн тулгамдаж буй асуудлаар ард түмний дуу хоолой болж гарсан даруйдаа нийгэмд шуугиан тарьж байдаг онцлогтой билээ. Тэгвэл энэ удаад нийтлэлч Дашбалбарын Мөнгөндалайгийн “Өмнөд солонгосчууд бидэнд ардчиллын хичээл зааж байна” нийтлэл хэвлэгдлээ. Тэрбээр нийтлэлдээ, “..Бид хоёр хөршийн захиалгаар Монголын улс төрийн нөхцөл байдлыг өөрсдөдөө ойртуулах, өөрсдөдөө тааруулах, ижил байлгах зорилготой захиалгын төр засаг, парламенттай боллоо. Цаашдаа Монголын төр засгийг хоёр, гуравхан хүн халаа сэлгээгүй ээлжлэн барьж байх шинж бүрдэж байна. Энэ бүгдэд бид дуугүй л сууж байна. Өнөөх л хонь шиг номхон хэвээрээ…” хэмээн бичсэн байна.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрээс сүүлийн үед ид яригдаж байгаа оффшор команиудын цаад талын эздийн талаар сонирхолтой нийтлэлийг уншаарай. Тухайлбал Х.Бум-Эрдэнийн оффшор компани Төрийн банкны захирал Д.Баярсайхан, Б.Ганбат нарт хамааралтай юу хэмээн асуужээ. Дэлгэрэнгүйг дараах линкээр бүртгүүлж цахим сониноос унших боломжтой. https://admin.dnn.mn/plugins/news/login/

10-р нүүрэнд Ерөнхийлөгчийн нэрэмжит жил бүр залуу эрдэмтэн, судлаачдад олгодог шагналын эзэн ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн ЭША, доктор О.Хүрэлдаваатай хийсэн “Улаанбаатар хотын хөрсний судалгааг улам лавшруулна” сонирхолтой ярилцлага нийтлэгдлээ.

11-р нүүрэнд Монголын геологи, уул уурхайн мэргэшсэн институцийн ерөнхийлөгч М.Дагватай хийсэн сонирхолтой ярилцлага нийтлэгдлээ.

Тэрээр ярилцлагадаа, “Төрийн хувьд ашиггүй ажиллаж байгаа уул уурхайн компаниас ч авах мөнгөө авсаар байдаг. Уул уурхайн салбарын тухайд ашигт малтмал ашигласны гээд өөр ямар ч салбарт байхгүй онцлог татвартай. Шууд борлуулалтын орлогоос нь авчихдаг. Ашигтай эсэх нь хамаагүй, юм борлуулсан л бол таван хувиа өг гэдэг. НӨАТ гэх мэт бусад татваруудыг бас авна. Ямар ч компани үйл ажиллагааныхаа зардал, улсад төлөх татвар, зээлсэн өрөө төлсний эцэст тодорхой хугацаа өнгөрсөний дараа ашигтай ажиллаж эхэлдэг…”хэмээн дурджээ. Дэлгэрэнгүйг дараах линкээр бүртгүүлж цахим сониноос унших боломжтой. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ойрын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулав

Энэ сарын 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 5, 7-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулав.

Салхи 4, 6-нд говь талын нутгаар, 5,7-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 4-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндий, Байтаг Богд орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларна.

Categories
мэдээ спорт

А.Ичинноров дэлхийн аварга боллоо

Фитнессийн ДАШТ Тайланд улсад үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж 19 тамирчин өрсөлдөж байгаа билээ.

Тэгвэл спортын энэ төрлөөр гурав дахь монгол хүн дэлхийн аварга боллоо. Тодруулбал, эмэгтэйчүүдийн фитнессийн төрөлд өрсөлдсөн А.Ичинноров дэлхийн аварга болжээ.

Тэрээр өнгөрсөн есдүгээр сард Бутанд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.

ФОТО: А.Ичинноров дэлхийн аварга боллоо

ФОТО: А.Ичинноров дэлхийн аварга боллоо

ФОТО: А.Ичинноров дэлхийн аварга боллоо

ФОТО: А.Ичинноров дэлхийн аварга боллоо

ФОТО: А.Ичинноров дэлхийн аварга боллоо

ФОТО: А.Ичинноров дэлхийн аварга боллоо

ФОТО: А.Ичинноров дэлхийн аварга боллоо

ФОТО: А.Ичинноров дэлхийн аварга боллоо

ФОТО: А.Ичинноров дэлхийн аварга боллоо

ФОТО: А.Ичинноров дэлхийн аварга боллоо

ФОТО: А.Ичинноров дэлхийн аварга боллоо

ФОТО: А.Ичинноров дэлхийн аварга боллоо

ФОТО: А.Ичинноров дэлхийн аварга боллоо

ФОТО: А.Ичинноров дэлхийн аварга боллоо

ФОТО: А.Ичинноров дэлхийн аварга боллоо
Categories
мэдээ нийгэм

А.Баярцэцэгт “Мулан” кинонд шалгуулах хүсэлт тавьжээ

А.Баярцэцэгт “Мулан” кинонд шалгуулах хүсэлт тавьжээ

АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй 66 дахь удаагийн “Дэлхийн мисс 2016” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс А.Баярцэцэг өрсөлдөж байгаа билээ.

Тэрээр тэмцээний шалгаруултад маш амжилттай оролцож байгаа. Тодруулбал, түүний эх орноо танилцуулсан бичлэг энэ жилийн “Дэлхийн мисс” тэмцээний шилдэг 10 танилцуулгыг тэргүүлж, шилдгээр шалгарсан.

Түүний танилцуулгыг “Дэлхийн мисс” тэмцээний албан ёсны цахим хуудсанд “Бүх цаг үеийн миссийн тэмцээнүүдийн түүхэн дэх хамгийн гоё зураглалтай, яг л кино шиг танилцуулга” хэмээн онцолсон байна.

Мөн тэрээр “Miss World-2016” тэмцээний финалыг эхлүүлэх бүжгийн үзүүлбэрт эхний эгнээнд бүжиглэхээр болжээ. Эхний эгнээнд хамгийн сайн бүжиглэдэг 10 орны бүсгүйг сонгодог аж.

Түүнчлэн манай миссийн авьяасын үзүүлбэр шилдэг 21 үзүүлбэрийн нэгээр шалгарчээ. Тэрээр авьяасын үзүүлбэрт уран /каллиграф/ бичлэгийг илбийн үзүүлбэртэй хослуулан толилуулсан юм.

Мөн уншигчдадаа дуулгах нэгэн сайхан мэдээ байна. Диснейн шинээр хийж буй Мулан уран сайхны кинонд А.Баярцэцэгийг портфолиогоо явуулах санал иржээ. Энэхүү саналыг Сан Франциско дахь агентлагаас тавьсан байна. А.Баярцэцэг өмнө нь “Марко поло” кинонд дүр бүтээсэн билээ.

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss world-2016” тэмцээний санал асуулга эхэлсэн бөгөөд гар утсандаа “Miss world” аппликэйшин суулган санал өгөх боломжтой. Хэрэв бид уг санал асуулгад түрүүлбэл финалын өдөр “ШИЛДЭГ 10-т” автоматаар орох юм.

Categories
мэдээ нийгэм

Оюутны зээлийг маргаашнаас олгож эхэлнэ

Оюутны сургалтын төлбөрийн зээлийг маргаашнаас Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк, Хас банк, Капитрон банкнуудаар дамжуулан олгох юм байна. Энэхүү зээлд 2016-2017 оны хичээлийн жилд 70 мянга гаруй оюутан хамрагдах боломжтой бөгөөд энэ оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны төсөвт 110 тэрбум төгрөгийг суулгажээ. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан энэ зээлд хамрагдах боломжтой юм. Мөн сургуулиа төгсөж, ажил эрхлээд таван хувийн хүүтэйгээр төлбөрөө эргэн төлөх аж.

Зээлд хамрагдах оюутнууд,

-Зээл хүссэн өргөдөл

-Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар /

-Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг бүрдүүлэн банкинд хандах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны шөнийн хэрэглээг тэглэнэ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шинэ бүрэлдэхүүний анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Ирэх онд батлагдсан төсвөөс агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж, эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг тэглэх, сайжруулсан зуухаар хангах, шахмал түлшээр хангахад тус тус зарцуулахаар төлөвлөсөн тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.

Түүнчлэн агаарын бохирдлын нөхцөл байдал, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн яамдад цаашид авах арга хэмжээний төслийн саналыг дараагийн долоо хоногийн Лхагва гарагт ирүүлэх үүрэг өгсөн байна.

Categories
гадаад мэдээ

Кубын удирдагч Фидель Кастрог өнөөдөр эцсийн замд нь үдлээ

Фидель Кастротой салах ёс гүйцэтгэхээр Латин Америкийн удирдагчид Кубад ирсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зэрэг томоохон улс гүрнүүдийн тэргүүнүүд ирэхгүй өөрсдийн бие төлөөлөгчөө явуулахаа мэдэгджээ. Түүний шарилыг бямба гаригт чандарласан бөгөөд өнөөдөр эцсийнх нь замд үджээ. Тэрээр Куыг 40 жил удирдсан бөгөөд амьд байхад нь амь насанд нь халдах оролдлого 600 удаа гарч байжээ.

Түүнийг нас барсны дараа дүү Раул Кастро зарлиг буулгаж, орон даяар ес хоногийн хугацаатай гашуудал зарласан юм. Гавана хотноо байрлах парламентын ордны дээр байрлах Кубын төрийн далбааг хагас бөхийлгөжээ. Түүнийг эцсийн замд үдэх ёслол Сантьяго хотноо болсон байна. Кастро гэрээслэлдээ өөрийнх нь нэрээр ямар нэгэн байгууламжийг нэрлэх, өөрийнх нь гэгээн дурсгалд зориулсан хөшөө босгохыг хатуу хориглосон байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 3-ны бямба гаригт Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж, Нарийн сухайтын нүүрсний ордын уурхайнуудын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн сумын иргэдтэй уулзалт хийж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, тэдний асуултад хариуллаа. Ерөнхий сайдын томилолтод УИХ, Засгийн газрын зарим гишүүн хамт ажиллалаа.

Гурвантэс суманд хайгуулын 49 лиценз олгогдсон, нүүрсний томоохон ай сав газар. Өнөөдөр л гэхэд тэнд нүүрсний 6 уурхай үйл ажиллагаа эрхэлж буй бөгөөд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Өмнийн говийн элс”, “Өсөх зоос”, “Монголын алт” ХХК-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцаж, эдгээр компанийн удирдлага нүүрсний нөөц, экспортын хэмжээ, ажилчдын ажиллах орчин, тоног төхөөрөмж болон нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, тулгамдсан асуудлаа хэлж, заримд нь Засгийн газраас дэмжлэг тусламж хүслээ.

Тухайлбал, “Өмнийн говийн элс” компани 460 гаруй ажилтантай, 99 хувь нь монгол, тэдний 50 гаруй хувь нь тус аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй, Даланзадгад сумын иргэд ажээ. Тус компани Овоот толгойн нүүрсний уурхайд Нойтон технологиор баяжуулах үйлдвэр байгуулж буй бөгөөд ирэх хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдүүлэхээс гадна нэгж бүтээгдэхүүний экспортын орлогыг өсгөх, нэмүү өртөг шингэх зэрэг боломжтой. Эхний ээлжинд 800 мянган тн нүүрс баяжуулна, гурав дахь жилээс 3,2 сая тн болгож нэмэгдүүлнэ гэж Ерөнхий сайдад танилцуулав.

МАК компани ч мөн нойтон аргаар баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж буй ажээ. Тус компани БНХАУ-аас 35 Кв-ын цахилгаан дамжуулах шугам дэд станц байгуулан эрчим хүч импортолж, Гурвантэс, Ноён, Сэврэй сум, Овоотын хилийн хороо зэрэг олон аж ахуйн нэгж байгууллагыг эрчим хүчээр хангадаг байна. Тэд цахилгаан станц барих хэрэгцээ, станцын төслөө танилцуулсан юм. Энэ асуудлаар, Эрчим хүчний сайд П.Ганхүү:

-Хятад улсаас эрчим хүчээ авч байгаа нь өртөг өндөр. Тэгээд ч цаашид уурхайнуудад цахилгаан тоног төхөөрөмж ажиллуулах төдийгүй эдгээр сумдад жижиг, дунд үйлдвэр байгуулахад хангалттай эрчим хүч биш. МАК гурван блок бүхий 196 МВт-ийн цахилгаан станц барих ТЭЗҮ гаргаж, зөвшөөрлөө яамнаас авсан. Эхний ээлжинд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниуд болон орон нутгийн хэрэгцээг бүрэн хангах блокийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Станц ашиглалтад орвол уурхайнуудын олборлолтын зардал багасч, Баянхонгор аймагт хэрэгжих уул уурхайн төслүүд болон орон нутгийн хэрэгцээг нэмж хангаж, орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэх учраас яам бодлогын дэмжлэг үзүүлэх нь зөв гэж үзсэн гэж ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Шөнийн цэнгээний газарт гал гарч 9 хүн амь насаа алджээ

Өнгөрсөн шөнө 23 цаг 30 минутад АНУ-ын Калифорни мужийн Оакланд хотод агуулахын аж ахуйн байранд гал гарч 9 хүн амь насаа алджээ. Тус байранд хүмүүс оршин суух зөвшөөрөлгүй байтал олон хүмүүс цуглуулан шөнийн цэнгээний газар ажлуулж байсан байна. Гал гарах үед дуучид, жүжигчид гээд 40 гаран хүн тус байранд байжээ. Байрнаас гарах хоёр гарц л тухайн байшинд байсан байна. Одоогоор галын шалтгааныг тодорхойлоогүй байгаа бөгөөд хэд хэдэн хүн сураггүй алга болоод олдохгүй байгаа аж. Нэгэн хүн фэйсбүүк хуудаснаа тэр клубт Голден Донна хамтлаг ирж дуулна гэсэн зар тараажээ. Ингэснээр олон хүн цуглаж гал гарах шалтгаан болсон гэнэ.

О.ӨНӨР