Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг АТГ өнгөрсөн оноос эхлэн шалгаж эхэлсэн. Тэгвэл Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Уг хэрэгт Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр, харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, улмаар улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шалгасан. Түүний энэ хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь ч холбогдон шалгагдсан юм.

Categories
гадаад мэдээ

Иран улсын Ерөнхийлөгч Хасан Роухани нь Б.Асадад баяр хүргэжээ

Ираны төрийн тэргүүн Хасан Роухани Сирийн Ерөнхийлөгч Б.Асадтай утсаар холбогджээ. Тэрбээр босогчдын гарт байсан Алеппо хотыг чөлөөлөх ажиллагаа амжилттай дуусгасанд баяр хүргэсэн байна. Х.Роухани “Алеппо хотыг чөлөөлөх ажиллагаа амжилттай болсон нь Сирийн бүх нутаг дэвсгэрт терроризмыг устгаж, энх тайван, тогтвортой байдлыг тус улсад дахин сэргээхэд чухал алхам боллоо. Бид Сири улстай бүх салбарт хамтран ажиллахад бэлэн байна” гэв. Үүний хариуд Б.Асад “Манай цэргүүд ялалт байгуулахад иранчуудын бидэнд үзүүлсэн эдийн засаг, цэргийн тусламж ихээхэн хувь нэмэр оруулсан” гэж онцолжээ.

Categories
мэдээ улс-төр

Ам.долларын ханш өссөнтэй холбоотой ахмадуудад ханшийн алдагдлыг нөхөж өгөх ёстой

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ахмад настны хуулийн шинэчилсэн төслийг хэлэлцэж байхад гишүүн Ц.Даваасүрэн ам.долларын ханш өссөнтэй холбоотой ахмадуудад ханшийн алдагдлын нөхөж өгөх хэрэгтэй байсныг онцлов.

Тэрбээр цааш нь “Мөнгөгүй гээд байдаг. Гэтэл оффшорт байгаа нэг хүний мөнгө хэдхэн жилийн тэтгэвэр тавих хэмжээтэй байна гэж гадаадын хэвлэлүүд мэдээлээд байна. Удахгүй энэ хүний нэг тодорхой болно. Яагаад ОУВС зэрэг гадаадын байгууллага хамтарч ажиллахгүй байна вэ. Эдийн засгийг сэргээх, тогтворжуулах мөнгө өгөхөөр нэг хэсэг нь хувьдаа ашиглаад байхаар гадаадынхан бидэнд итгэхээ больчихсон. Тиймээс оффшорын хуулийг гацаад байхгүй хэлэлцэх хэрэгтэй хэмээлээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат АН-ын даргад нэр дэвших хүсэлтээ илгээжээ

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ардчилсан намын даргад нэр дэвшихээр болж, өнөөдөр хүсэлтээ намдаа илгээжээ.

Тус намаас энэ сарын 12-нд намын даргын сунгаа албан ёсоор эхэлснийг зарласан.

Харин намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэж эхэлснээс хойших хугацаанд Л.Болд, Л.Гантөмөр, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ж.Батзандан, М.Чимиддорж нар өрсөлдөхөөр болж, нэрээ бүртгүүлсэн бол өнөөдөр Д.Эрдэнэбат нэмэгдлээ.

Намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл арванхоёрдугаар сарын 17-ний 16.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны арванхоёрдугаар сарын дугаар 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны нэгдүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Дэлхийн мисс”-д Монголоо төлөөлж буй Алтангэрэлийн Баярцэцэг

Вашингтон хотноо энэ сарын 18-ны өдөр “Miss World” буюу “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээний шувтрагын шат болно. Яг найм хоногийн дараа энэ жилийн “Дэлхийн мисс” тодрох юм. Тасалбар нь аль хэдийнэ зарагдаад эхэлчихсэн гэнэ.

Энэ жилийн тэмцээнд 119 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа. Монголыг төлөөлөн Алтангэрэлийн Баярцэцэг хэмээх бүсгүй тун амжилттай оролцож байна. Авьяасын үзүүлбэрээрээ шилдэг аравт шалгарсан Монголын гоо бүсгүй маань саяхан шүүгчдэд үндэснийхээ бүжгийг бүжиглэн сонирхуулжээ. Ингэхдээ Ардын жүжигчин Н.Сувд гуай “Мандухай цэцэн хатан” кинонд тоглохдоо зүүсэн гоёл зүүсгэлээр чимсэн байна. А.Баярцэцэгийг “Missosol­ogy” сайтад ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай таван бүсгүйн нэгээр тодруулсан юм. “Miss World” тэмцээний албан ёсны хуудас руу орж үзэхэд түүний нэрийг товчлон Бэла хэмээн бичсэн байна. А.Баярцэцэгийн видео танилцуулгыг хэдэн мянган хүн үзэж магтаалын үг бичсэнийг та бүхэн уншиж сонирхоорой.

Дэлхийн улс орнуудын гоо бүсгүйчүүдтэй авьяас чадвараа уралдуулж байгаа монгол эмэгтэй маань англи, испани хэлтэй, 25 настай. КТМС-ийг маркетингийн удирдлага мэргэжлээр төгссөн. Оюутан болсон цагаасаа “Торго модель” агентлагт загвар өмсөгчөөр ажилласан байна. Багаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан бөгөөд хэд хэдэн кинонд туслах дүр бүтээжээ. Хамгийн сүүлд “Марко Поло” киноны хоёрдугаар ангид тоглосон юм. 2014 оноос хойш гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдэд оролцож эхэлсэн тухайгаа нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг. Энэ хугацаанд нэлээд хэдэн тэмцээнд амжилттай оролцсон. “Miss Mongolia 2014” тэмцээний тэргүүн байрын шагналыг хүртэж “Miss International” тэмцээнд оролцох эрхийг авч байсан удаатай.

Дашрамд дурдахад энэ тэмцээнд амжилттай оролцох эсэхэд та бидний санал маш чухал юм байна. Саналыг гар утсаараа өгөх боломжтой. Хамгийн түрүүн Mobbstar app-ийг татаж аваад BA­YARTSETSEG ALTANGER­EL нэрээр хайж олох юм. Хэрхэн саналаа өгөх талаар А.Баярцэцэгийн өөрийнх нь фэйсбүүкт бичсэнийг та бүхэнд толилуулъя.

MOBSTAR – Multimedia Challenge

Энэ нь албан ёсны VOTE-с тусдаа бөгөөд түрүүлсэн нь шилдэг 20-д автоматаар үлдэх таван шалгуурын нэг болох Multimedia шалгуурын шинэ даалгавар юм.

1. ХҮН БҮХЭН MOBSTAR арр татаж авна уу.

2. BAYARTSETSEG AL­TANGEREL гэсэн нэрээр хайж олно.

3. Бүх зураг контент дээр нь хамгийн олон LIKE + COM­MENT нийлбэр оноогоор ялагч болно.

(Та өөрөө ч мөн адил дэмжсэн зураг өөрийнхөө профайл дээрээ оруулж болох бөгөөд #OfficialMobstar #Miss­World #MissWorldMongolia гэж таг хийхээ мартав аа. Таггүй бол шүүгчид харахад гарч ирэхгүй).

Ингээд та бүхэн А.Баярцэцэгийн төлөө саналаа өгч дэмжээрэй. Эх орноо “Дэлхийн мисс” тэмцээнд төлөөлөн оролцож байгаа А.Баярцэцэгтээ амжилт хүсье.

– ДЭЛХИЙН МИССИЙН ТЭМЦЭЭНД ХЭРХЭН САНАЛАА ӨГӨХ ВЭ-

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцож буй юм.

Дэлхийн миссийн албан ёсны санал хураалт дуусахад зургаан хоног үлдээд байна. Уг санал асуулгад тэргүүлбэл финалын шатны шилдэг 10-т автоматаар шалгарах юм. Иймд санал өгөх зааврыг танилцуулж байна.

Нэгдүгээрт: Хэрэв та Iphone утас ашигладаг бол App Store аппликейшнаас “Miss World” аппликейшныг татаж суулгана. Уг аппликейшны Contestants гэсээ хэсгээс Монголоо олоод VOTE дарна.

Хоёрдугаарт:Хэрэв та ANDROID утастай бол http://share.mnctv.mn/s/IFl7gqRGFTILrol линкээр уг аппликейшныг татан, дээрх байдлаар санал өгөх юм. Та утасныхаа дэлгэцийг цэвэрлээд хэдэн ч удаа саналаа өгч болох юм.

Мөн Дэлхийн миссийн тэмцээний Авьяасын үзүүлбэрийн шилдэг 10-т орсон үзүүлбэрүүд дундаас ялагчийг MobStar аппликейшны санал асуулгаар тодруулах юм. Санал өгөхдөө “Mobstar” аппликейшнээс “OFFICIAL MISS WORLD” гэж бичин хайлт хийнэ. Үүний дараа Монголынхоо авъяасын үзүүлбэрийг зүүнээс баруун тийш гүйлгэн “YES” хэмээн саналаа өгч, comment бичиж саналаа өгөх юм.

Манай улсын мисс авьяас үзүүлбэрийн санал хураалтаар одоогоор гуравдугаар байранд жагсаад байна. Хамгийн олон санал авсан тохиолдолд Авьяас үзүүлбэрийн ялагч болох төдийгүй тэмцээний шилдэг 20-д автоматаар шалгаран үлдэх юм.

Categories
мэдээ нийгэм

АН-ын даргад нэр дэвшихийн тулд Л.Гантөмөр хандивын уулзалт зохион байгуулна

Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхийн тулд УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр өнөөдөр Хандивын уулзалт зохиохоор болжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн твитер хуудаснаа жиргэжээ.

Намын даргад нэр дэвшихийн тулд 250 сая төгрөг шаардлагатай байгаа. Тэгвэл энэ мөнгөний багахан хувийг ч болов босгоход энэ уулзалт үр дүнгээ өгнө гэж тэрээр тооцоолсон бололтой. Хандивын уулзалт 2016 оны 12 дугаар сарын 16-д 18:00 цагт Энх тайвны гүүрний баруун талд “Наран плаза”-н 5 давхарт болох аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Ногоон барилгын жишиг төслийг танилцуулав

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, нийслэлийн Байгаль орчны газар хамтран 2016 оны 12-р сарын 15-ны өдөр “Хүүхдийн цэцэрлэгийн загвар ногоон барилгын зураг төсөл, технологи болон хөрөнгө оруулалт” семинарыг зохион байгууллаа.

Семинараар Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд баригдах 150 хүүхдийн жишиг ногоон цэцэрлэгийн барилгын зураг төсөлтэй оролцогч талууд танилцав. Орчин үеийн барилгын технологи маш олон төрлийн сонголт бий болгож байгаа бөгөөд удаан хугацааны судалгааны дүнд Монгол орны цаг агаар, байгалийн нөхцөлд таарсан хувилбарыг гаргасан гэж төсөл боловсруулагчид танилцуулж байв. Урьдчилсан зураг төсөл, технологийн шийдлийн үнэлгээг Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (ДДНХБ) Солонгосын ногоон технологийн төв (СНТТ) хамтран боловсруулсан бол Монголын ногоон барилгын хүрээлэн болон “Бьюлдингс техноложи” ХХК хамтарсан консорциум барилгын технологийн сонголт, эдийн засаг, нийгэм, байгаль орчны үр ашгийн тооцоо, ногоон цэцэрлэгийн барилгын зураг төсөл, тавигдах шаардлага болон шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулсан байна.

Барилга байгууламж эдийн засгийн хувьд үр ашигтай хэмнэлттэй, ашиглалтын хугацаа урт, тав тухтай байхаас гадна хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх зарчим нь ногоон барилгын гол шалгуур үзүүлэлт болсоор ирсэн. Дэлхий нийтийн хүлэмжийн хийн ялгаралын 39 хувийг барилгын салбар дангаараа эзэлдэг бөгөөд Монгол Улс жишиг ногоон барилгыг барьж ашиглалтад оруулснаар дунд, урт хугацаанд үр ашигтай, ухаалаг хөрөнгө оруулалтын боломжуудыг бий болгоно гэж олон улсын мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн олон улсын өмнө хүлээсэн хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 14 хувиар бууруулах зорилтод чиглэсэн алхам болох юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг бүлэг бүхэлдээ байгаль орчин, ногоон хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэгдэж байгаа бөгөөд зорилтын хүрээнд уламжлалт хүрэн бизнес, бизнесийн практикийг алхам алхмаар халж, төсвийн худалдан авалт, хөрөнгө оруулалт, нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг ногооруулах боломжийг эрэлхийлж байгаа юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Зарим нутгаар цас орж, шуурна

Арванхоёрдугаар сарын 17-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19,20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгороор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 20-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ хэмээн УЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан 10.00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх аж. Үүнд:

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбоотой/;

Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Мөн Оффшорын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Бусад;

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” хэлэлцэхээр товлоод байна. Одоогоор чуулган хараахан эхлээгүй байна.

Яг одоо УИХ-ын чуулганаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ахмадын байгууллагуудтай хамтрах ажиллах асуудлаар яаж туссан бэ? Ахмадын олон холбоод байна.

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр: Ахмадын олон холбоод байгаа. Гэхдээ үндсэн ажиллаж байснаар нь Монголын ахмадын холбоотой хамтарч ажиллаж байна. Монголын ахмадын холбоо ахмадын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг төлөөлнө гэж заасан. Бусад нь ч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Ахмадуудыг нэгдэж ажиллахыг хүссэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өнөөдөр ам.долларын ханш 2012 онтой харьцуулахад 2000 болж нэмэгдсэн. Ахмадууддаа энэ хэмжээний мөнгийг нөхөөд өгөх байсан юм. Санхүүгийн боломжгүй гэж хуураад байх юм. Яагаад гэвэл боломжтой байх хувилбар бидэнд байна. Нэг хүний оффшорт байгаа мөнгө хэдэн ч жилээр тэтгэвэр тавих мөнгө байна. Одоохон та нар тэр хүмүүсийн нэрийг сонсоно. Гаднын хэвлэл дээр гарч байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Сургалтын төлбөрийн зээлд хамрагдсан оюутнууд 70 мянга авахгүй

Оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр авах боломж бүрдсэн билээ. Энэхүү зээлийг арилжааны банкуудаар дамжуулан өнгөрсөн сарын сүүлээр олгоно гэж байсан ч өнөөдрийг хүртэл олгож эхлээгүй. Тэгвэл албаныхны мэдээллээр өнөөдрөөс эхэлж хоёр арилжааны банкаар дамжуулан олгох юм байна.

Боловсролын сайдын мэдээлснээр 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган оюутан байна. Мөн хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж буй өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1,500 орчим оюутанд олгох тооцоо гаргажээ.

Улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаагийн 125 мянга нь бакалаврын өдрийн ангид сурдаг гэх тооцоо гаргажээ.

Дашрамд дуулгахад оюутны сургалтын төлбөрийн зээлд хамрагдасан оюутнууд үндэсний тэтгэлэг болох 70000 төгрөгийг авах боломжгүй юм байна. Үүнийг албаныхан улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбон тайлбарлаж байна.