Categories
мэдээ нийгэм

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалджээ

НМХГ-аас шинэ жилийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийжээ. Шалгалтад худалдааны 334, хоол үйлдвэрлэлийн 84 нийт 418 байгууллага хамрагдсанаас нийт 296 зөрчил илрүүлсэн байна.

Тодруулбал, хүүхдийн бэлгэнд хугацаа дууссан болон сав баглаа боодол нь урагдсан печень чихэрийг багцалж боосон, түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох өндөг, бялууг ил задгай лангуу тавиур дээр овоолон худалдаалсан, хиамны үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тэмдэглээгүй худалдаанд гаргасан зөрчлүүд Нарантуул, Барс, Хархорин худалдааны төв, Алтжин худалдааны төв, Содон, Эрдэнэбулган худалдааны төвүүдэд илэрчээ.

Мөн шалгалтаар “Мон-Үр кек” ХХК, “Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 10 нэр төрлийн 47 ширхэг 104350 төгрөгийн үнэ бүхий бялуу, бялууны төрлийн бүтээгдэхүүн, “Хос ивээл” ХХК-ийн үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 18800 төгрөгний үнэ бүхий 2.35 кг “Зочин” “Чанамал хиам”, нийт 11 нэр төрлийн 2.35 кг, 47 ширхэг, 123150 төгрөгний үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй, шошгололтын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг худалдаалж байсныг татан авахуулж, зөрчлийг арилгуулсан байна.

Түүнчлэн Сүхбаатар дүүрэг дэх дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Номин хайпермаркетэд, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Наранпойнт дэлгүүрт тус тус зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс сургалт, зөвлөгөөн зохион байгуулжээ.

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн бэлгэнд боосон байжээ

Иргэдэд сэрэмжлүүлэхэд:

  • Хэн, хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй, гар дээрээс худалдаалаж байгаа түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох бялууг худалдан авахгүй байх;
  • Худалдан авч байгаа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа,сав баглаа боодлын битүүмжлэл зэргийг сайтар шалгаж авах;
  • Худалдааны төвүүдэд хувь хүмүүсийн боосон хүүхдийн бэлгийг худалдан авахдаа хугацааг шалгаж авах шаардлагатай.
Categories
мэдээ улс-төр

Ахмад настны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүд хэлэлцэхийг дэмжлээ.

Энэхүү хуулийн шинэчилсэн төсөлд тэтгэврийн зээлэнд 1-6 сарын хугацаа тогтоох, дараа 6 сард нь тэтгэвэр өгөхгүй байх эсвэл 50 хувьд нь зээл олгох, нэг дор зээлийн хүүг авч байгааг уян хатан болгох зэрэг зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. Гишүүд асуулт асууж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хариулт өглөө.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг ярьж байна. 600 гаруй тэрбум төгрөгийг 15 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад байршуулснаар зөрүүнээс нь 30 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллана гэж ярьлаа. Цаашлаад 15 хувийг бууруулж есөн хувь болгоно гэлээ. Тэгвэл ахмадууд тэтгэврийн хүүг бууруулсны үр дүнг хэзээ мэдрэх вэ. Мөн ажилгүй байга тэр дундаа 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд анхаара хэрэгтэй байна.

Н.Номтойбаяр: Журам гаргаад ахмадын нас, хүйсийг заагаад ажил хийлгээд байж болохгүй. Энэ бол хуулиараа явах ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах багц хуулиудыг ирэх оны эхний улиралд боловсруулж оруулж ирэхээр төлөвлөсөн байгаа.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Ахмад настны тухай хуулийн төслийг дэмжиж байна. Цаг үеэ олсон бодит хууль орж ирлээ. Ахмад настны амжиргааг дэмжих гэдэг асуудал дээр түрээсийн орон сууцны хөнгөлөлт нөхцлийг эрх зүйн зохицуулалт хийж өгөөч. Бүх сумдад ахмадын өргөө бий болсон. Хамгийн гол нь ахмадын өргөөны урсгал зардлыг төрөөс дэмжих боломж байгаа эсэхийг ахмадын холбоод асуудаг.

Н.Номтойбаяр: Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв. Хэрэгжүүлэх арга зам болон санхүүгийн эх үүсвэрийн талаар хэлэлцээд явж байгаа. Түрээсийн үнэ тарифыг тухайн орон нутгийн удирдлагууд тогтоох боломжтой. Ахмадын өргөөний тухайд энэхүү хуулийн төсөл дотор хэд хэдэн заалт орсон.

Ийнхүү хуулийн төслийн талаар асуулт асууж хариулт аваад, гишүүдийн 80 гаруй хувь нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Үүгээр УИХ-ын үдээс өмнөх чуулган түр завсарлаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Орон сууцны санхүүжилтийн хугацааг сунгалаа

Image result for Монгол банк

“Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд 2013 оны зургадугаар сараас хойш Монголбанкнаас банкуудад олгосон санхүүжилтийн үлдэгдэл 994.1 тэрбум төгрөг байгаагийн 83 хувийн санхүүжилтийн гэрээний хугацаа энэ улиралд дууссан юм.

Эдийн засгийн идэвхжил суларч, банкны зээлийн эргэн төлөлт муудах эрсдэл өндөр байгаа энэ үед банкны системээс их хэмжээтэй мөнгөн хөрөнгө татах нь банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа буурах, хөрвөх чадвар муудах, актив, пассивын хүү, хугацааны зөрүү үүсэх, улмаар банкны тогтвортой үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй. Иймээс уг санхүүжилтийг банк өөрийн эх үүсвэрээс төлөх боломжгүй байгаа тул үнэт цаас жуулалтын явцтай уялдуулан санхүүжилтийн хугацааг нэг хүртэл жилээр сунгах шийдвэрийг Монголбанкнаас гаргажээ.

Ипотекийн санхүүжилтийн эргэн төлөлтийг хойшлуулах энэхүү шийдвэр мөнгөний бодлогын төлөв чангарах нөхцлийг зөөлрүүлэх, банкны системийн зээлжүүлэх чадавхийг хадгалах, эдийн засгийн идэвхжилтийг дэмжихэд эерэг нөлөөтэй гэж Монголбанк үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх даваа гаригаас дараахь 11 уулзвараар баруун гар тийш эргэнэ

Image result for 11 уулзвараар баруун гар тийш эргэнэ

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 296 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 232 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 66 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан

Тухайлбал: БЗД-ийн нутаг Монелийн зам, 137-р бага сургуулийн баруун замд T.Pruis-20 маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.

ХУД-ийн нутаг Өлзийтийн зам, 303-р цэргийн ангийн блокон хашааг амины Kia Lotze маркийн автомашины жолооч мөргөж тээврийн хэрэгслээ орхин явсан.

Image result for Замын цагдаагийн газар

-ИРЭХ ДАВАА ГАРИГ БУЮУ 2016.12.19-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН НЭР БҮХИЙ 11 УУЛЗВАРААР БАРУУН ГАР ТИЙШ БАЙНГА ЭРГЭНЭ-

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрөгч 10 дугаар сарын 10-ны өдрөөс нийслэлийн дөрвөн уулзварт /Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппоро төвийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар/ байнга баруун гар тийш эргэх боломжтой болсон билээ.

Туршилтын хугацаанд дээрх уулзваруудын ачаалал буурч, нэвтрэх чадвар нэмэгдсэн тул дахин 11 уулзварыг баруун гар тийш байнга эргэдэг болгож байгаа аж. Үүнд:

1. 32-н тойргийн уулзвар

2. 100 айлын уулзвар

3. Дарь-Эхийн уулзвар

4. Тасганы овооны уулзвар

5. ЭНЭШТ-ийн уулзвар

6. Төв шуудангийн уулзвар

7. 10-р хорооллын уулзвар

8. 120мянгатын уулзвар

9. АПУ-ын хойд уулзвар

10. “ТЭЦ-3”-ын арын уулзвар

11. Амарсанаагийн уулзвар багтаж байгаа юм.

Тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь Тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм.

Categories
энтертаймент-ертөнц

​Хакүхо аварга охинтой болж бүл нэмжээ

Image result for Хакүхо аварга охинтой болж бүл нэмжээХакүхо аварга маань уржигдар 3 кг 400г охинтой болж бүл нэмсэн байна. Ингэснээр Их аварга маань гурван охин, нэг хүүтэй болж байна.

Аварга өөрийн фэйсбүүк хуудаснаа “Заа та бүхэн сайн байцгаана уу?
Бид тойргийн барилдаандаа сайн явцгааж байна. Өнөөдрийн тэмцээнд түрүүллээ .өнөөдөр яагаад түрүүлсэн бэ гэвэл өчигдөр миний 4 дахь хүүхэд 3400г охинтой болсон юм аа. Шинэхэн гишүүндээ анхны бэлгээ барилаа” хэмээжээ.

Image result for Хакүхо аварга охинтой болж бүл нэмжээИх аваргын гэр бүлд 2007 онд ууган охин Д.Юнрэнцоо, 2008 онд хүү Д.Мөнхжаргал, 2011 онд бага охин Д.Мааяа нь мэндэлж байсан юм. Их аваргадаа гэр бүлийн азжаргалыл сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Тэрбээр энэ оныг 1000 ялалттай, шинэ хүнтэй үдэж байна. Шинэ ондоо олон түрүү авч, олон амжилт тогтоох болтугай.

Categories
мэдээ нийгэм

Солонгос улсад ажиллаж буй иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаална

БНСУ-д одоо ажиллаж буй болон урьд нь ажиллаж байсан монгол иргэдийн зөрчигдсөн эрхийг хуулийн дагуу сэргээж, эрхийг нь хамгаалах гэрээг албан ёсоор байгуулсан тухайгаа “Тэюу” /DAEYU/ хуульзүйн товчооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Монгол иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх асуудлаар Солонгосын талаас “Тэюу” хуульзүйн товчоо, Монголын талаас “Түдэй Лоонж” компанийн хооронд хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ. “Тэюу” компанийн хувьд БНСУ-д хөдөлмөрийн харилцааны чиглэлээр 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй бөгөөд иргэдээс хүсэлт хүлээн авч шийдвэрлэдэг тухайгаа сэтгүүлчдэд тайлбарлалаа. Нэг жилд 300 гаруй иргэний хөдөлмөрийн харилцаанд үүссэн маргаан, зөрчилтэй холбоотой гомдлыг шийдвэрлэдэг ажээ.

Хөдөлмөрийн харилцааны өмгөөлөгч И Гван Су “Солонгост хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ долоо хоногт 40 цагаар тооцож 1 260 000 вон гэж тогтоосон байдаг. Хэрвээ таныг БНСУ-д ажиллаж байхад хөдөлмөрийн хөлсний энэ хэмжээнд хүрэх цалинг олгоогүй бол бидэнд хандаж болно. Хуулийн дагуу зөрүүг арилгаж, шаардлагатай мөнгийг олгуулна. Мөн ажлаас гарсны тэтгэмжээ авч чадаагүй бол мөн л хуулийн дагуу шийдвэрлэнэ. БНСУ-д ажиллаж байгаад одоо Монголдоо ирсэн иргэд ч гомдлоо шийдвэрлүүлж болно. Учир нь ажлаас гарсны болон үйлдвэрлэлийн ослын, зүй бусаар ажлаас халагдсаны нэхэмжлэл нь гурван жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Өөрөөр хэлбэл гурван жилийн хугацаанд энэ эрхээ сэргээлгэж, гомдол гаргах боломжтой гэсэн үг” гэлээ.

БНСУ-д ажиллахдаа эрх нь зөрчигдсөн иргэд дээрх хоёр компанид хандаж үнэ төлбөргүй зөвлөгөө авч, хуулийн дагуу шийдвэрлүүлэх юм байна. Монгол дахь иргэд “Түдэй Лоонж” компанийн /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, “Монгол ньюс” бьюлдинг дөрвөн давхарт/ 93399939 утасны дугаарт хандаж болох аж.

Categories
гадаад мэдээ

Д.Трампын тангараг өргөх ёслолд 16 настай дуучин сүлд дууг дуулна

Шинээр сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ирэх оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орно. Түүний тангараг өргөх ёслолд дуучин охин, 16 настай Жеки Иванко Нэгдсэн улсын сүлд дууг дуулах юм. Ж.Иванко нь “Авьяаслаг америкчууд» (America’s Got Talent) телевизийн шоуны үеэр үзэгчдийн сэтгэл зүрхийг татаж чаджээ. Д.Трамп түүнийг тангараг өргөх ёслолдоо урьсан бөгөөд охин урилгыг хүлээн авснаа мэдэгдсэн байна. Тэрбээр “Би маш их сэтгэл түгшиж байна. Энэ бол нэр төрийн хэрэг” гэжээ. Дуучин охин долоон жилийн өмнөөс телевизийн шоунд орж алдаршсан аж. Тэрээр Вашингтон дахь Цагаан ордны өмнө Үндэсний гацуур модны дэргэд ая дуугаа өргөж байжээ.

Categories
мэдээ нийгэм

​Хүй долоон худагт шинэ цанын бааз нээгджээ

Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т байгуулсан “Ub Resort” цанын бааз өнөөдөр туршилтын байдлаар ажиллаж байна. Улаанбаатар хотын иргэдийг эрүүл цэвэр агаарт амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус баазыг байгуулсан билээ. Цана, чарга, тэшүүр, дулаан гэр, халуун хоол цайгаар үйлчлэх гээд иргэд амарч зугаалахад таатай орчныг бүрдүүлжээ. Цанын баазын үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын орлогч дарга Я.Болдбаатар “Манай “Ub Resort” цанын бааз нь эрүүл агаарт иргэдийг ая тухтай амарч зугаалах боломжоор хангах гол зорилготой. Үнэ хямд, аюулгүй байдлыг хангасан үйлчилгээг үзүүлж байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хэт өндөр биш газрыг сонгосон. Нийтийн тээврийн асуудлыг шийдүүлэхээр бид амралтын өдрүүдэд чиглэлийн автобус явуулах хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлсэн. Цаашдаа бид орчин үеийн цанын бааз байгуулахаар төлөвлөж байна. Энэ бол эхлэл ажил юм. Нэг дор 100 хүн хүлээн авах боломжтой. Цанын баазыг байгуулахад нийслэлийн төсвөөс хөрөнгө зарцуулаагүй.“ гэлээ. Мөн байгууллага, хамт олон цасны баяраа тэмдэглэх боломжтойг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Амгаланбаатар: Б.Содномдаржааг гадаа хүн харж байх хооронд Т.Чимгээтэй хамт С.Зоригийн гэрт орж түүнийг хөнөөсөн

Ардчиллын алтан хараацай С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал энэ сарын 14-д болох байсан боловч долоо хоногоор хойшилсон билээ. Энэхүү хэрэгт холбогдоод байгаа Ц.Амгаланбаатар С.Зоригийг хэрэгт татагдсан Б.Содномдаржаа гэгч гадаа хүн харж байх хооронд С.Зориг агсны малчин Т.Чимгээтэй хамт гэрт нь орон хөнөөсөн гэж мэдүүлжээ. Мөн дээрх эмэгтэйн үс хэргийн газраас олдсон тул баривчлан хорьсон байна.

Үсийг Япон улсад шинжлүүлсний дүнд ДНК нь бүрэн нийлж байгааг баталсан гэх мэдээлэл байна.

Дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Р.Мугабе Ерөнхийлөгчид дахин өрсөлдөнө

Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе эдүгээ 92 настай. Дэлхийн хамгийн өндөр настай төрийн тэргүүн 2018 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөх болсноо албан ёсоор зарлажээ. Төрийн эрхэнд 36 жил болж буй тэрээр “Эцсийн амьсгалаа хураах хүртлээ улс төрд үнэнчээр зүтгэмээр байна. Тиймээс надад итгэл хүлээлгэхийг хүсч байна” гэсэн байна. Р.Мугабе ийн зарлаж байгаа ч иргэдийнхээ дэмжлэгийг авах эсэх нь тодорхой бус аж. Учир нь 2010 онд түүний улсын мөнгөөр газар худалдан авсан, тансаг харш бариулсан зэрэг нь ил болох үед сөрөг хүчнийхэн жагсаал зохион байгуулж, огцрохыг шаардаж байв.