Categories
мэдээ улс-төр

Индонез улсад суугаа ЭСЯ-наас төрийн өндөрлөгүүдэд албан тоот ирүүлжээ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ж.ЭНХБАЯР ТАНАА

Жакарта дахь ЭСЯ-ны тухай мэдээлэл хүргүүлэх нь

Их 20-ийн гишүүн орон, Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засаг болох Индонез улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тус улсын нийслэлд байрладаг Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг (АСЕАН)-тэй Яриа хэлэлцээний түншийн харилцаа тогтоох зорилгоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яамыг УИХ-ын 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 43 дугаар тогтоолоор байгуулахаар шийдвэрлэсэн.

Монгол Улсын ЭСЯ Жакарта хотноо 2014 оны 3 дугаар сард байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус хотод гадаадын долоон Элчин сайдын яам шинээр нээгдсэн. Жакарта хотод нийт 154 орны ЭСЯ, олон улсын 28 байгууллагын төлөөлөгчийн газар байдаг бөгөөд 2016 онд Жакарта хот нь Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн том зангилаа (тедаИиЬ) гэдгээр зарлагдсан. Үүнээс гадна тухайн орны Элчин сайдын яамнаас гадна АСЕАН-ы дэргэдэх 16 орны Байнгын төлөөлөгчийн газар ажиллаж байгаа бөгөөд 2015 онд байгуулагдсан АСЕАН-ы Эдийн засгийн хамтын нийгэмлэгтэй бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг бусад орнууд зорьж байна.

Хоёр орны хооронд 1956 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дипломат харилцаа тогтоож, энэ жил 60 жилийн ой тохиож байна. Хоёр талын худалдааны эргэлт БНИУ-ын Худалдааны яамны мэдээллээр 2012 онд 7 сая ам.доллар, 2013 онд 20 сая ам.доллар, 2014 онд 23 сая ам.доллар, 2015 онд 6 сая ам.доллар, Монголын статистикийн мэдээллээр 2015 онд 12 сая ам.долларын худалдаа хийсэн байдаг.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны салбаруудыг тодорхойлсон чухал механизм болох Монгол, Индонезийн ЗГХК-ын анхдугаар хуралдааныг 2015 оны 10 дугаар сард зохион байгуулагдсан ба Индонезийн тал цаашид уламжлалт бус зах зээл руу нэвтрэх сонирхолоо удаа дараа илэрхийлж, 2017 онд төр засгийн болоод бизнесийн төлөөллийг илгээхээр бэлтгэж байна.

Улаанбаатар хотноо 2016 оны 7 дугаар сарын 15-16-нд болсон АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад БНИУ-ын Дэд ерөнхийлөгч Юсуф Калла тэргүүтэй төлөөлөгчид оролцож, энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, БНИУ-ын Төлөөлөгчдийн танхим (Парламент)-ын Дэд дарга Фадли Зон тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 21- 23-нд болсон Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр чуулга уулзалтад оролцсон. Мөн АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтад БНИУ-ын Сангийн дэд сайд Мардиасмо тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын Индонез, Монголын парламентын бүлгийн гишүүд 2 дугаар сарын 22-28-нд Монгол Улсад айлчилж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, Монгол, Индонезийн парламентын бүлгийн дарга О.Баасанхүү, Хууль зүйн сайд Д.Дорлипжав, Хүн амын хөпжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг нартай тус тус ажил хэргийн уулзалт хийсэн.

Монгол Улсын Их Хурал, БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигг УИХ-ын дарга З.Энхболд, БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Адэ Комаруддин нар гарын үсэг зурснаар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны эхлэл тавигдсан.

УИХ дахь Монгол, Индонезийн парламентын бүлгийн УИХ-ын гишүүдийн айлчлалыг 2017 оны эхний улиралд зохион байгуулахаар БНИУ-ын Төлөөлөгчдийн танхим болон ГХЯ-тай урьдчилсан байдлаар тохиролцоод байна.

Тус ЭСЯ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад ихээхэн анхаарч, “Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр!,-ийг хэрэгжүүлэх тус ЭСЯ-ны нарийвчилсан төлөвлөгөөг батлуулж, хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хооронд Санамж бичиг байгуулах, Харилцан шууд хөрөнгө оруулалт, бизнесийн түншлэлийг дэмжих хамтын ажиллагааны тухай Монгол Улсын ЭЗХЯ болон БНИУ-ын Хөрөнгө оруулалтыг зохицуулах хороо хоорондын Харилцан ойлголцлын 2012 оны санамж бичгийг ажил хэрэг болгоход ихээхэн хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа боловч манай талаас төдийлөн идэвхтэй бус байх хандлага ажиглагдаж байна.

Тус ЭСЯ, БНИУ-ын ГХЯ-ны Зүүн Ази, Номхон далайн газартай хамтран Монгол, Индонезийн ЗГХК-ын анхдугаар хуралдааны мөрөөр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 10 дугаар сарын 6-нд Индонез, Монголын Эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, уг уулзалтад БНИУ-ын Эдийн засгийн асуудал зохицуулах яам, Худалдааны яам, Хөдөө аж ахуйн яам, Жижиг, дунд үйлдвэрийн яам, Индонезийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид оролцож, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар тус бүр илтгэл тавьж, санал солилцов.

Уг зөвлөлдөх уулзалтын дүнгээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөпжүүлэх хугацаа заасан төлөвлөгөө батлан ажиллахаар харилцан тохиролцохын зэрэгцээ хоёр орны худалдааны асуудлаарх ажлын хэсгийг байгуулж, эхний уулзалтыг 2017 онд Улаанбаатар хотноо болох ЗГХК-ын хоёрдугаар хуралдааны өмнө зохион байгуулах, Индонезийн төрийн болоод хувийн тэргүүлэх компаниудын төлөөллийг оролцуулсан бизнес төлөөлөгчдийн аялаллыг 2017 онд зохион байгуулж, бизнесийн хамтын ажиллагааны салбаруудыг тодорхойлох, цаашид Монгол Улсаар дамжуулан Төв Азийн орнуудын зах зээл рүү нэвтрэх боломжийг судлахаар тус тус тохиролцсон.

ЭСЯ-ны хүчин чармайлтын үр дүнд Индонезийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох “Президент” их сургуулиас Монголын оюутнуудад тэтгэлэг олгохоор шийдвэрлэсний дагуу анхны оюутан энэ оны 8 дугаар сараас хичээлдээ оров. Одоогийн байдлаар Индонезид монголын хоёр оюутан суралцаж байна.

УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид 3 дугаар сарын 28-4 дүгээр сарын 1-ний хооронд БНИУ-д ажлын айлчлал хийж, энэ үеэр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ БНИУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь Индонез, Монголын найрамдлын парламентын бүлгийн гишүүн Хутомо Сартоно, Жазилуль Фавайд нартай уулзав. Мөн ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНИУ-ын Статистикийн төв газарт зочилж, тус улсад орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлон нийгмийн эмзэг бүлгүүдэд хандсан үйлчилгээ, хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлдэг талаар туршлага судлав.

Элчин сайд Ш.Батцэцэг Жакарта хотын захирагч Басуки “Ахок” Чахаяа Пурнаматай 5 дугаар сарын 27-нд уулзаж, хоёр орны нийслэл хот хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ойрын хугацаанд Гадаад харилцааны хэлтсийн дарга нарын түвшинд айлчлал зохион байгуулахаар тохиролцов.

Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхүүдийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт 5 дугаар сарын 30-31-нд Жакарта хотноо болж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг тэргүүтэй төлөөлөтид оролцов. Мөн Балид 8 дугаар сарын 8 – 13-нд болсон Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адил төстэй байгууллагуудын 3 дугаар чуулга уулзалтад Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төлөөлөгчдийн Индонезид хийх айлчлалыг 6 дугаар сард хэрэгжүүлэхээр ажилласан боловч манай талын санаачлагаар хойшлов. Жакарта хотноо 8 дугаар сарын 12-нд болсон Азийн бүтээмжийн байгууллагын Удирдах зөвлөлийн 58 дахь хуралд Монголын бүтээмжийн төвийн төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын дарга Б.Лхагва тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 13 – 16-ны өдрүүдэд БНИУ-д айлчилж, Индонезийн Бизнесийн өрсөлдөөнийг хянан зохицуулах хороо (КРР11)-ны үйл ажиллагаатай танилцах, туршлага судпах сургалтад хамрагдаж байна. Айлчлалын үеэр ШӨХТГ-ын дарга Б.Лхагва Индонезийн Бизнесийн өрсөлдөөнийг хянан зохицуулах хороо (КРР11)- ны дарга Шаркави Рауф-тай 9 дүгээр сарын 13-нд, монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон УИХ-ын гишүүн, ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан 9 дүгээр сарын 14-нд БНИУ-ын Төлөөлөгчдийн танхим (Парламент)-ын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, хоршоолол, жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан 6 дугаар хорооны гишүүдтэй тус тус уулзаж, өрсөлдөөний хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох асуудлаар санал солилцов.

Балид 9 дүгээр сарын 19-20-нд болсон “Дэвшилтэт эвсэл” (Ргодгеззме АШапсе) байгууллагын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ оролцов.

Өмнөд Тангэранг хотноо 9 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд болсон Дэлхийн технополис нийгэмлэг (\Л/ТА)-ийн Ерөнхий Ассамблейн 10 дахь удаагийн уулзалтын салбар хуралдаанд оролцохоор ирсэн Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, СЕХ-ны Систем хамгааллын инженер З.Тамир, Мэдээлэл технологийн үндэсний тевийн мэргэжилтэн Ө.Батхүлэг нар оролцов.

БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг Жакарта хотноо 10 дугаар сарын 17 – 20-нд болсон Ази, Номхон далайн орнуудын Ойн зөвлөлийн хуралдаанд оролцов.

Балид 10 дугаар сарын 19 – 26-нд болсон Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (АВ11)-ны Ерөнхий чуулганд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Жил бүр Йогяакарта хотноо болдог Зүүн Азийн Бүс хоорондын аялал жуулчлалын чуулган (Еаз! Аз1ап 1п1ег-Редюпа1 Тоипзт Рогит)-ы Ерөнхий ассамблейн 15 дахь хуралдаан 10 дугаар сарын 20 – 23-нд болж, Монгол Улсын Төв аймгийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг угтуулан Монгол Улстай хамтаран хэрэгжүүлэх судалгааны бэлтгэл ажлын хүрээнд Зүүн Ази, АСЕАН-ы Эдийн засгийн судалгааны хүрээлэн (ЕР1А)-гийн төлөөлөгчид 1 дүгээр сарын 11- нд Монгол Улсад ажиллаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Монгол Улс, ЕР1А-тай хамтран ажиллах Санамж бичигт Элчин сайд Ш.Батцэцэг, ЕР1А-гийн Гүйцэтгэх захирал И.Кобаяши нар 3 дугаар сарын 4-нд гарын үсэг зурж, хамтарсан хоёр судалгааны ажлыг албан ёсоор эхлүүлэв.

ЭСЯ-ны хүчин чармалтаар 2016 оны 3 дугаар сараас эхлэн энгийн паспорттой Монгол Улсын иргэд Индонез руу 30 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчдог болсоноос хойш тус улс руу богино хугацаагаар аялал жуулчлал, хувийн шугамаар манай иргэд зорчих нь сүүлийн үед эрс нэмэгдэх хандлага гарч байна. ЭСЯ байгуулагдсанаас хойш БНИУ-аас нийт 550 иргэн Монгол улсад зорчсон байна.

Тус ЭСЯ нь Монгол Улсыг сурталчлан таниулах олон арга хэмжээ зохион байгуулж, тухайлбал 2015 онд Монголын Соёлын Өдрүүд, “Хөсөгтөн” хамтлагийн тоглолт, 2015, 2016 онд Монгол Улсын ЭСЯ-ны нэрэмжит гольфын тэмцээн, 2016 онд Монголын уран бичлэг, оньсон тоглоомын үзэсгэлэн, Индонезийн батик даавуугаар хийсэн монгол дээлний үзүүлбэр, түүнчлэн тус улсын аялал жуулчлалын тусгай бүсэд Монголын соёлын төвийг нээсэн. Эдгээр арга хэмжээнүүдийг индонезийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн түгээсэн нь манай орныг зорих индонезийн жуулчдын тоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

Эцэст нь дүгнэхэд, Монгол, Индонезийн хоёр талын харилцааг өргөжүүлэхэд тус ЭСЯ санал санаачилга гарган идэвхтэй ажилласаар байна. Тус ЭСЯ энэ онд төлөвлөсөн ажлаа үндсэнд нь хийж гүйцэтгэсэн бөгөөд ирэх онд дараахи чиглэлээр голлон анхаарч, суугаа болон хавсран хариуцаж буй оронтой харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр ажиллах зорилт тавьж байна. Үүнд:

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг БНИУ-д айлчлуулах;

-Монгол, Индонезийн ЗГХК-ын хоёрдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулах чиглэлээр ажиллах;

-Монгол, Индонезийн парламентын төлөөлөгчдийг харилцан айлчлуулах чиглэлээр ажиллах;

Монгол, Индонезийн худалдаа, бизнесийн төлөөллийн харилцан айлчлал зохион байгуулах;

-Монгол, Индонезийн хөдөө аж ахуйн хамтарсан ажлын хэсгийн хоёрдугаар уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах;

-Хоёр орны аялал жуулчлалын форум зохион байгуулах;

-Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж;

-Монгол, Индонезийн батлан хамгаалахын хамтын ажиллагааг эхлүүлэх;

-Индонез дахь Монгол судлалыг эхлэлийг тавих боломжийг судлах;

-АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох чиглэлээр ажиллах;

-Тимор-Лесте-тэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг судлах;

-Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсыг сурталчлан таниулах цуврал арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах зэрэг болно.

Тус ЭСЯ нь Монгол Улсын нэрийг таниулах, нэр хүндийг нь нэмэгдүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд татан буулгаснаар ЭСЯ- ны өнгөрсөн хугацаанд хийсэн бүхий л ажлыг үнэгүйдүүлж, тухайн улс дахь Монгол Улсын нэр хүндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх тул ЗГ-ын шийдвэрийг олон талаас нь судалж байгуулсан учир шалтгаан үндэслэлдээ хатуу байр суурьтай байж Монгол улсын ЭСЯ-ыг үргэлжлүүлэн ажиллуулах шийдэл гаргана гэжУлсын Их Хурлын эрхэм гишүүдэд найдаж байна.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Ардчилсан намаас мэдээлэл хийлээ

Ардчилсан нам орон даяар гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийж байгаатай холбогдуулан нийслэлийн АН-аас мэдээлэл хийлээ. Нийслэлийн АН 50 мянга гаруй гишүүнтэй аж. Эдгээр гишүүдээ шинэчлэн бүртгэх ажил эхэлсэн бөгөөд ирэх нэгдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Нийслэлийн дүүргийн намын хороод ирэх сарын 5, 6-нд хуралдахаар төлөвлөсөн учраас бүртгэлийн хугацаагаа ийнхүү тогтоожээ.

Шинэчилсэн бүртгэлд хамрагдах хүмүүс тухай харъяаллынхаа намын байгууллагад биечлэн очиж бүртгүүлэх ёстой гэдгийг онцоллоо. Бүртгүүлэхдээ 2016 оны бүтэн жилийн татвар болох 1200 төгрөгийг төлсөн баримт, иргэний үнэмлэх, 4х3 хэмжээтэй хоёр хувь цээж зурагтайгаа ирэх юм байна. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүд намын даргын сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй болох юм.

Categories
мэдээ спорт

Шилдэг шатарчдын уламжлалт 26 дахь удаагийн тэмцээн боллоо

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны анхны сайд Чин ван М.Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын уламжлалт 26 дахь удаагийн тэмцээн 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд тус яамны “Номин” танхимд боллоо.

picture-12-17

Гадаад харилцааны яам, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулдаг уг тэмцээний нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ТЗУГ-ын дэд захирал Д.Амарсайхан, Монголын Элчин сайд нарын клубын Ерөнхийлөгч Д.Гэрэл, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Д.Баярболд, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, МУГД, ОУМ П.Жигжидсүрэн, Монголын шатрын холбооны Гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар оролцож, үг хэлэв.

mpa_2250

mpa_2253

Энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа шатарчдын 52 хувь нь цолтой шатарчид бол өсвөрийн 43 шатарчин оролцож байна. Тухайлбал Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Б.Гүндаваа, Т.Батчимэг нарын дөрвөн их мастер, Олон Улсын хэмжээний мастер зургаа, Дэлхийн шатрын холбооны мастер 15, Дэлхийн шатрын холбооны дэд мастер 11, Спортын мастер 11, Дэд мастер 7, Гадаад харилцааны яамнаас зургаан тамирчин нийт 108 шатарчин оролцож хурц ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

mpa_2285

Тавдугаар өргийн байдлаар Их мастер Б.Гүндаваа, Оолон улсын мастер Г.Мөнхгал, Дэлхийн шатрын холбооны мастер У.Насанжаргал нар 4.5 оноотойгоор тэргүүлж байна.

Тэмцээн 11 өрөг явагдана.

mpa_2283

mpa_2282

mpa_2244

mpa_2237

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн сая төгрөгийн 6 азтан тодорлоо

Дөрвөн сая төгрөгийн 6 азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2016 оны арваннэгдүгээр сарын сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, энэ сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтууд хамрагдсан байна.

Сугалаагаар

• 4 сая төгрөгийн 6
• 500 мянган төгрөгийн 52
• 100 мянган төгрөгийн 553
• 20 мянган төгрөгийн 5392 баримт тохиролд таарч, нийт 6003 иргэн азтан боллоо.

Categories
мэдээ спорт

Манай оюун ухааны тамирчид дэлхийд хоёрт бичигдлээ

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн энэ сарын 14-18-ны өдрүүдэд Сингапур улсад боллоо. Тус тэмцээнд нийт 30 орны 232 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш оюунаа уралдуулжээ.

ДАШТ-д нийт 30 орны 232 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр оюун ухаанаа уралдуулсан бөгөөд Монгол Улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцлоо. Манай тамирчид хүртэх боломжит 69 медалиас 8 алт, 11 мөнгө, 8 хүрэл медаль буюу нийт 27 медаль хүртсэн байна.

Мөн манай тамирчдаас өсвөр болон бага насны ангилалын “Хоёртын тоолол” төрөлд Б.Шижир-Эрдэнэ, Н.Намуундарь, “Тооны Марафон” төрөлд Э.Пүрэвжав, “Түүхэн үйл явдал” төрөлд Н.Энхшүр, “Олон багц хөзөр” төрөлд Н.Мөнхшүр нар дэлхийн 5 дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Тус тэмцээний нийлбэр дүнгээр Хятадын баг түрүүлсэн бол манай баг тамирчид цөөн онооны зөрүүтэйгээр хоёрдугаар байрт орсон байна.

Categories
мэдээ нийгэм

Н.Уламбаяр: Энэ сарын 20-доос эрс хүйтэрч эхлэх төлөвтэй байна

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд өнгөрсөн 14 хоногийн төлөв байдлын талаар танилцуулсан. Тэрбээр “Нийслэлд хотод зохион байгуулагдсан олон нийтийг хамарсан арга хэмжээний үед 17 удаа хэв журмын хамгаалалт зохион байгуулж, давхардсан тоогоор 250 алба хаагч, 16 автомашинтай үүрэг гүйцэтгэсэн. Явган болон авто эргүүлийн 124 чиглэлд 301 алба хаагч, үүрэг гүйцэтгэж, 53 гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлэн, 542 аж ахуйн нэгж байгууллага, 626 тээврийн хэрэгсэл, 9645 иргэнийг шалган зөрчил гаргасан 8256 иргэнийг 15.265.500 төгрөгөөр торгосон. Мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 251 иргэнийг саатуулж, биеэ авч явах чадваргүй 245 иргэнийг ар гэр асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөн” гэлээ.

“Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3578 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 96, зөрчлийн шинжтэй 1448 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан 96 ослыг материалжуулан шалгаж байна. Шинээр 11 байршилд баруун гар тийш эргэх зохицуулалт хийгдэж өнөөдрөөс хэрэгжиж эхлээд байна. Байгууллага аж ахуйн нэгжүүд шинэ жилийн баяраа тэмдэглэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил ихэсч байгаатай холбоотойгоор “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн алба хаагчдыг орой бүр хуваарилан нэгдсэн шалгалтад ажиллуулж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна” хэмээн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн дэмжлэг үзүүлэх хэлтсийн дарга, хурандаа Д.Дашдорж хэллээ.

НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр “Сарын сүүлч буюу энэ сарын 20-доос хүйтэрч эрс эхлэх төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 90 удаагийн дуудлага ирсэнээс объектын гал түймрийн 84 дуудлага, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 6 удаагийн дуудлагатай байлаа. Объектын гал түймэр, ахуйн болон техникийн холбогдолтой ослоос 3 хүний амь биеийг аварч, 2 хүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлж ажиллалаа” гэж мэдээллээ.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн Засаг даргын 03 тоот албан даалгаврын биелэлтийг ханган ажиллах”-ыг харьяа агентлаг, дүүргийн удирдлагуудад үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол өнөөдөр болно

Сүхбаатарын талбайн сүлд модны гэрэл асаах ёслол өнөөдөр 18:00 цагаас болно. Жанжин Сүхбаатарын талбайн гацуурыг энэ арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс засч эхлэсэн бөгөөд хуучин гацуураа сэргээн засч байгаа талаар албаныхан хэлсэн юм.

Төв талбайд сүндэрлэх гацуур нь 21 метр өндөртэй аж. Энэхүү хотын хамгийн өндөр гацуурыг төмөр арматураар угсарсан бөгөөд 600 ширхэг хиймэл ногоон гацуур зүүсэн байна. Мөн энэхүү гацуурыг тойрон 800 ширхэг буюу 8000 метр урттай шар лед гэрлээр гоёжээ. Харин энэ жил Төв талбайн гацуур маань шар, цагаан өнгөөр гэрэлтэн асах нь ээ.

Энэ жилийн төв талбайн гацуурыг гэрэлтүүлэг чимэглэлийн компанийн 20 ажилчин засч, чимэглэжээ. Ийн шинэ он айсуй энэ л өдрүүдэд төв талбайн мөсөн гулгуурын талбай болон гацуураа асаахад бэлэн болжээ.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад зориулж АНЭУ-аас зээл хүслээ

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-аас Персийн булангийн орнуудад ажлын айлчлал хийхээр ирээд байна. Тэрбээр айлчлалаа Арабын Нэгдсэн Эмират улсаас эхэлж, тус улсын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор Амал Абдулла Ал Кубаиситай уулзлаа.

Амал Абдулла Ал Кубаиси хоёр орны парламентын хамтын ажиллагаа бодит түвшинд шинээр эхэлж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Бидний хамтын ажиллагаа бол итгэлцэлд суурилсан харилцаа. Манай улс олон оронтой дипломат харилцаатай. Гэхдээ эрх тэгш харилцааны зарчим Монголтой илүү сайн хөгжиж байгаад баяртай байдаг” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 20 жил болжээ. Хоёр тал хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тодорхой туршлага хуримтлуулж байна. Улс төрийн харилцаа ч сайн хөгжиж байгаа. 2016 онд Арабын Нэгдсэн Эмират улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээж, Монгол Улс Дубайд өөрийн төлөөлөгчийн газраа нээх болсноор хамтын ажиллагааны байнгын, идэвхтэй механизм бүрэлдэн бий болох эхлэл тавигдлаа.Хоёр улсын харилцааг бүх түвшинд өргөжүүлэх ёстой гэж бодож байна. Тэдгээрийн нэг нь парламент хоорондын харилцаа юм. Худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагаанд эрх зүйн таатай орчин нэн чухал тул ийм нөхцөлийг бүрдүүлэх нь бидний үүрэг. Түүнчлэн парламентын гишүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулах, парламентын бүлэг, парламентын Тамгын газруудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь бидний эхний зорилго байх болно. Мөн олон улсын болон бүс нутгийн парламентын байгууллагуудын түвшинд бие биеэ дэмжиж ажиллах нь чухал юм. Монголын баруун бүс нутгийг эрчим хүчээр хангах Тайширын усан цахилгаан станцын төслийн санхүүжилтэд “Абу Дабигийн сан” 13 сая ам долларын хөнгөлөлттэй зээл олгосонд манай ард түмэн, ялангуяа тус бүс нутгийн иргэд ямагт талархалтай ханддаг. Энэ бүтээн байгуулалт манай хоёр орны хамтын ажиллагааны нэгэн бэлгэ тэмдэг юм” гэж онцлов.

Мөн “Монгол Улс эдийн засаг, санхүүгийн амаргүй нөхцөл байдалтай тулгараад байна. Гэхдээ удаан үргэлжлэхгүй гэдэгт бид итгэлтэй байгаа. Монгол Улс бол өргөн уудам газар нутагтай, 70 сая малтай, байгалийн баялаг ихтэй, 3.0 сая хүн амтай орон. Энэ онд явагдсан парламентын болон орон нутгийн сонгуульд манай нам ялалт байгуулсан. Тэгэхээр ойрын 4 жилд Засгийн газар тогтвортой, төр засгийн бодлого, үйл ажиллагаа нэгдмэл байх болно. Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад зориулж урт хугацааны, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгож өгнө үү хэмээн хүсэж байна. Энэ талаар манай Засгийн газар албан ёсны хүсэлт тавьсан байгаа. Энэ хүрээнд “Абу Дабигийн сан” болон бусад санхүүгийн эх үүсвэрээр дамжуулан томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхол бидэнд бийг уламжилъя. Хатагтай Таныг энэ асуудалд анхаарлаа хандуулж, төр, засгийнхаа түвшинд дэмжиж өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.

Хатагтай Амал Абдулла Ал Кубаиси “Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж дэмжлэг үзүүлж болно. Энэхүү дэмжлэг нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмыг баримталсан байх ёстой” гэж хэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд хатагтай Амал Абдулла Ал Кубаисиг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьсныг талархан хүлээж авлаа.

Categories
энтертаймент-ертөнц

“Дэлхийн мисс”-2016 титмийн эзнээр Пуэрто–Рико улсын мисс тодорч, Монголын мисс шилдэг 11-т шалгарлаа

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн “Дэлхийн мисс”-ийн титмийн эзнээр Пуэрто-Рико улсын мисс Стефани дел Валле тодорсон байна.

Хоёрдугаар байрт Доминикан улсын мисс шалгарсан бол гуравдугаар байрт Индонезийн гоо бүсгүй шалгарчээ. Дөрөв, тавдугаар байрт Филлипин, Кени улсын миссүүд оржээ. Харин Монгол Улсаа төлөөлөн оролцсон А.Баярцэцэг шилдэг 11 миссийн нэг болсон байна.

Categories
мэдээ спорт

Улсын начин Э.Даш түрүүлжээ

Богдхан хайрханы хишиг барилдаанд аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, гарьд Н.Ганбаатар, заан Б.Батмөнх, харцага Ц.Содномдорж нараар магнайлуулсан 256 бөх хүчийг үзэн барилдсанаас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Алдар спорт хорооны бөх, улсын начин Э.Даш түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэв. Их шөвөгт Увс аймгийн Давсат сумын харьяат, Алдар спорт хорооны бөх, улсын арслан П.Бүрэнтөгс, Архангай аймгийн Булган сумын харьяат, Алдар спорт хорооны бөх улсын арслан Р.Пүрэвдагва нар шалгарлаа. Өнөөдрийн барилдааны “од” нь Хөвсгөлийн аймгийн начин Э.Өлзийсайхан байлаа. Тэрээр хоёрын даваанд у.а Н.Батсуурийг, гуравт у.х А.Цацабширийг, дөрөвт аварга С.Мөнхбатыг давж дуулиан тарьсан юм.