Categories
мэдээ улс-төр

НББСШУ-ны байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 30 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны хуралдааны эхэнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Уг төсөлд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20.1-д заасан хамтарсан баг нь эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар нөхцөл байдлын үнэлгээ хийж, цаашид тухайн хүүхдэд шаардлагатай үйлчилгээний талаар дүгнэлт, зөвлөмж гаргаж, хуульд заасны дагуу тусламж, үйлчилгээ үзүүлнэ” гэж өөрчлөн найруулжээ. Үүнтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцохоор тусгасан байв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Баасанхүү, Н.Номтойбаяр, Б.Гантулга нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Хүүхэд хамгааллын тухай хуульд тусламж, үйлчилгээ авах хүүхдийн 170 мянган төгрөгийн зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад тусгасан байсан. Уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулахдаа энэхүү зардлын асуудал аль салбарын сайдын багцад тусгахыг нь тодорхой байлгахгүй бол, төсөв, хөрөнгөний асуудлыг нь шийдэх эзэнгүй орхигдуулахвий гэдэгт анхаарах шаардлагатай гэдгийг онцолж байв. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хуулийн төслийн ажлын хэсэгт салбарын төлөөлөл байхгүй байж болохгүй гээд яамны төлөөллийг ажлын хэсэгт оруулах горимын санал орууллаа. Ингээд байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал Хууль зүйн байнгын хороонд танилцуулахаар болсон юм.

Үргэлжлүүлэн Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэлчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн А.Ундрааг томилохоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 93.8 хувийн саналаар дэмжив. Харин ажлын хэсэгт УИХ-ын гишүүн М.Билэгт, С.Чинзориг, Н.Учрал, Ц.Цогзолмаа, Д.Гантулга, М.Оюунчимэг нар орж ажиллахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ТОСК цаашид барилга барихгүй, түрээсийн орон сууцаа хариуцаж ажиллана

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр мэдээлэл хийлээ. Мэдээлийн эхэнд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Одоогоор Барилгын салбарын ДНБ-д эзлэх хувь 4.7 хувьд хүрсэн. Нийтдээ 5483 байууллага барилгын салбарт тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байна. 78.660 ААН-үүд дээр байнгын болон улирлын чанартай ажлын байр байгаа юм” гэж онцоллоо.

Харин ипотекийн зээлийн хувьд 88 мянган өрх зээлэнд хамрагдаж, зах зээл рүү 4 их наяд төгрөг гараад байгаа аж. Одоогоор ипотекийн зээл эргэн төлөлтийн 30-35 тэрбум төгрөгөөр санхүүжиж буй бөгөөд сард 600 орчим өрх ипотекийн зээлэнд хамарч байна. Мөн Монголбанкнаас арилжааны банкуудын төлөх ипотекийн зээлийн эх үүсвэрийн зээлийн төлөлтийн 917 тэрбум төгрөгийн гэрээг сунгасан талаар салбарын сайд нь мэдээлж байна. Цаашид Монголбанк, салбарын яам, Сангийн яам хамтран ипотекийн зээлийн бодит эх үүсвэрийг бий болгох талаар ажиллаж байгаа аж.

УИХ-ын гишүүд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяраас асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир“Ипотекийн зээл сүүлийн саруудад бага олгогдож байна. Хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, хувийн хэвшлийнхэн барилгаа бариад явж байхад төрийн өмчийн компанийн хэрэг байхгүй баймаар. ТОСК-ийг цаашид хэрхэх бэ? Борлогдоогүй байгаа орон сууцуудыг хэрхэн зах зээлийн эргэлтэд оруулах, барилгын компаниуд хэт олширч байгаад салбарын яам бодлого барих гэж байна” гэсэн юм.

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр“Одоогоор энэ зээл эргэн төлөлтийн мөнгөөр санхүүжиж байгаа. Тодорхой хугацаанд ингэж явах нь. Сангийн яам бодит эх үүсвэр чиглэлээр ажиллаж байгаа. Сая бодит эх үүсвэр орж ирэх асуудал бараг шийдэгдсэн байсан ч тодорхойгүй хуагцаагаар хойшиллоо. ТОСК цаашдаа барилга барихгүй. Түрээсийн орон сууцны асуудлаа хариуцаж ажиллах юм” гэв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Хөдөө орон нутагт ипотекийн зээлийн олголтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаармаар байна. Орон нутагт орон сууц баригдах нь эрс бага байна. Үүнийг төрийн бодлогоор дэмжих ямар гарч байгаа бэ? Төсвийн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэхдээ орон нутагт нь эрхийг нь өгчихөж болдоггүй юм уу? Ингэхгүй болохоор аймагт эрх мэдэл алга, тендерээр хэдэн тахир дутуу барилга баригдаад, эзэд нь хот руу явчихаад байна. Замын–Үүдэд 100 ортойгоор баригдах эмнэлэг нь одоо жорлон болчихоод байна. Хөрөнгийг нь бүгдийг нь авчихсан. Сургууль цэцэрлэгийн засварын орон нутагт компани очиж хийгээд, эргээд утсаа авахаа больчихдог. Ийм боломж нөхцлийг салбарын яам нь засаг даргад нь өгчихөж болдоггүй юм уу гэлээ.

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр“Аймаг орон нутагт ипотекийн зээлийн хүүг наймаас бага хүүтэйгээр олгох чиглэлд яам анхаарч ажиллаа. Бодит эх үүсвэр олдсон тохиолдод энэ ажлыг эхлүүлнэ. Төсвийн хөрөнгөөр баригдах орон нутгийн барилгын ажлыг бид анхаарна. Орон нутгийн ядуурал, Нийслэлийн утааны асуудлаар бид олон улсын байгууллагуудтай ярьж байгаа. Амины орон сууцтай айлуудыг идотекийн зээлтэй хэрхэн уяж өгөх асуудлаар ажиллана. Үүнийг бид шийдэхээр ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд явагдсан тендерүүдийн тухайд бид асуудлыг нягтлаад, холбогдох шаардлагуудаа тавиад явна. Уг нь аймгийн засаг даргад тендерийн эрх байдаг. Гэтэл тэр нөхөр нь Нийслэлийн компанид өгчихсөн байгаа юм. Цаашид улсын төсвөөс барилгын ажил нь дуусаагүй компаниудын мөнгийг олгодог хэлбэрт хязгаарлалт хийнэ” гэсэн юм.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва“Ипотекийн зээлийг үргэлжлүүэхээр УИХ-аас тогтоол гаргасан. Тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлд салбар яам хэрхэн ажиллаж байна. Үүний хэрэгжилтэд манай байнгын хороо хяналт тавин ажиллах чиг үүрэгтэй” хэмээн тодруулга хүсэхэд

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр“Өнөөдрийн бололцоон дээр тулгуурлаж Монголбанк идэвхтэй ажиллаж байгаа. Сангийн яамнаас ипотекийн зээлийн бодит эх үүсвэрийн асуудлаар мэдээлэл авах хэрэгтэй. Барилга хот байгуулалтын яам чиг үүргийнхээ хүрээнд ипотекийн зээлийн эх үүсвэрийг хариуцахгүй байгаа. Гэхдээ Сангийн яамтай хамтран идэвхтэй ажиллаж байна” гэв.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сангийн яамыг хараад хэрэггүй. Барилга хот байгуулалтын яам хөрөнгө оруулалтаа хөөцөлдөх хэрэгтэй. Яам санаачлагатай ажиллаарай” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Хувьцааны арилжааны үнийн дүн 58.4 хувиар өслөө

Монголын хөрөнгийн биржийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны үнийн дүн сүүлийн 3 жил дараалан өсчээ.

Тодруулбал 12 дугаар сарын 16-ны байдлаар 48.3 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өмнөх оны жилийн эцсийн дүнгээс 58.4 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Хувьцааны арилжааны үнийн дүн өсөхөд 2016 онд томоохон компаниуд хувьцаагаа хувааж хөрвөх чадвараа нэмэгдүүлсэн нь голлох нөлөөллийг үзүүлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал маргааш болно

Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал Шүүхийг шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид маргааш 10.00 цагт болно. Нийслэлийн прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх юм.

Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт болсон ч шүүгдэгчид, хохирогчдын өмгөөлөгч нар хэргийн хавтаст хэрэгтэй бүрэн танилцах, зарим гэрчийг заавал шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасны дагуу хойшилсон юм.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн хувьд “Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан” гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир “маш нууц”-д хамаарч байна. Тиймээс хуралдааныг сурвалжлах хүсэлт гаргасан 55 хэвлэл мэдээллийн ажилтан хурлын зөвхөн нээлтийн дүрс бичлэгийг авах эрхтэйгээр мэдээллэж ажиллах юм.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-д агаарын бохирдлын улаан түгшүүр зарлаад байна

БНХАУ-д агаарын бохирдлын улаан түгшүүр зарласантай холбоотойгоор сургууль цэцэрлэгүүдийн хаалгийг барьж, бусад шаардлагатай арга хэмжээг авч байна. Мөн эмнэлгийн ажилчид бохирдолтой холбоотой өвчлөл нэмэгдэж магадгүй учраас бэлэн байдалд ажиллаж байна.

Агаарын бохирдол замын хөдөлгөөнд оролцох автомашины тоог хязгаарласан байна.

Үүнээс гадна агаарын бохирдлын хэмжээг бууруулах зорилгоор зарим үйлдвэрийг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр зөвхөн Бээжинд гэхэд 700 орчим компани үйлдвэрлэлээ зогсоогоод байгаа аж. Харин Хэбэй мужид нүүрс болон цементийн үйлдвэрүүдэд үйл ажиллагаагаа хязгаарлах үүрэг өгсөн байна БНХАУ-ын Үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Харвони эмийг 210 мянган төгрөгийн хөнгөлөлттэй олгоно

“Омбол” ХХК элэгний С вирүсийн олон улсад болон Монгол Улсад эмнэлзүйн судалгаагаар үр дүн нь баталгаажиж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Харвони эмийг ЭМД-ын хөнгөлөлтөөр олгож эхэлсэн талаар өнөөдөр мэдээллээ.

“Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн АНУ-ын “Gilead Sciense” компанийн Харвони эм ууж, элэгний С вирүсээс бүрэн ангижирсан хүний тоо даруй 5000 гарчээ. Манай эмч нарын судалгаагаар Харвони эмийн үр дүн нь 99 хувьтай байгаа нь олон улсын түвшний судалгааны үр дүнтэй адил байна” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Б. Мөнхдэлгэр хэллээ.

Тэрбээр, “Элэгний С вирүсийн халдвартай тэмцэх талаар Засгийн газар анхаарал хандуулан ажиллаж, ЭМД-ын хөнгөлөлт олгох болсон нь чанартай, үр дүнтэй эмийг олон хүн уух боломж бүрдлээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 12-р сарын 15-ны өдрийн тогтоолын дагуу Харвони, Хепсинат-ЛП эмийг хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлж олгож эхэллээ. 300 ам.доллар буюу 750 мянган төгрөгийн үнэтэй эмийг 210 мянгаар хөнгөвчилснөөр иргэнд 550 мянган төгрөгөөр гар дээр нь очих юм. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 350 мянган төгрөгийн үнэтэй Хепсинат-ЛП эмийг 140 мянган төгрөгийн хөнгөлөлттэй худалдаанд гарна” гэв.

Мөн өнгөрөгч 9 дүгээр сарын 9-нөөс 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд Харвони, Хепсинат-ЛП эмийг худалдан авсан иргэдэд ЭМД-аас эмийн үнийн буцаан олголт хийнэ.

Эмийн буцаан олголт авахын тулд овог, нэр, регистрийн дугаар, /иргэний үнэмлэхний хуулбар/, холбогдох утасны дугаар, буцаан олголтын мөнгийг авах банкны нэр, өөрийн нэр дээрх дансны дугаарыг Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төвд өөрийн биеэр авчирч өгөх эсвэл info@ombol.mnи-мэйл хаягаар явуулах боломжтой юм.

Хөнгөлөлттэй үнээр эм авах гэж буй иргэд Иргэний үнэмлэхний хуулбар, Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, Эмчийн жор, Эмийн үнэ тушаасан баримт бүрдүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг 7000-0042 утсаар лавлах боломжтой.

Categories
мэдээ улс-төр

“Үндсэн хууль-25 жил” сэдэвт хурал болж байна

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран өнөөдөр Төрийн ордонд “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Хурал 09.00 цагт эхэллээ.

Хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт ажилласан гишүүд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 200 орчим хүн оролцож байгаа юм.

Эрдэм шинжилгээний хурлын үдээс өмнөх хэсгийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон даргаллаа.

Хурлыг нээж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман нар үг хэлэв.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлсэн үгэндээ “Жил бүрийн Үндсэн хуулийн өдрөөр УИХ-аас олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээний нэг нь энэхүү эрдэм шинжилгээний хурал юм. Хурлаар шинэ Үндсэн хууль батлагдсаны ач холбогдлыг олон нийтэд хүргэх, ардчилал, Үндсэн хуульт ёсны үндэсний уламжлал, төрийн эрх мэдэл хувиарлах онол түүнийг хэрэгжүүлэх онцлог, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, улс төрийн тогтолцоон дахь инститиудын харилцааны зохистой механизмийг бүрдүүлэх, сонгуулийн ардчилал, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослох арга хэлбэрийг боловсронгуй болгох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг улс орноо хөгжүүлэх хэтийн төлөвтэй холбон авч үзэх, Үндсэн хуулийн дархлааг хангахад юуг анхаарах, Үндсэн хуулийн үзэл баримтлалтай уялдуулан Үндсэн хуулинд хийх өөрчлөлтүүдийг яаж хийх зэрэг олон чухал асуудлуудыг судлан үзэж бодлогын хэмжээнд эрдэмтэн судлаач та бүхэнтэйгээ хамтран ярилцах шаардлагатай гэж үзсэн” хэмээлээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман “Үндсэн хууль 25 жил үйлчилнэ гэдэг бол гайхамшигтай ололт юм. Үүнд Монголын нийгмийн тогтвортой байдал нөлөөлсөн ч Үндсэн хуулийг анх боловсруулагчдын ухаалаг сонголт чухал үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй. Үндсэн хууль 1992 оноос хойш ардчилсан засаглалыг хөгжүүлэхэд бат бэх суурийг бий болгосон. Нэгдсэн үндэстний байгууллага Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ арга хэмжээнд оролцож буйдаа туйлын баяртай байна” хэмээн тэмдэглэлээ.

Үдээс өмнөх хуралд УИХ-ын гишүүн, улстөр судлаач, хуульч Д.Лүндээжанцан “Үндсэн хуулийн хэрэгжилтээс үүдэн гарч буй эрх зүйн үр дагавар, боловсронгуй болгох үндэслэл, шаардлага” сэдэвт илтгэл тавьж, илтгэлдээ “Үндсэн хууль бол 25 жилийн тэртээ монголын ард түмний хийсэн түүхэн сонголт, төр улсын маань бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, хүн ардын маань эрх, эрх чөлөөний эрх зүйн гол баталгаа” хэмээн онцоллоо.

Үдээс өмнөх хуралд мөн УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт ба 5 эрх мэдлийн загвар”, Чикагогийн Их сургуулийн Олон улсын эрх зүй, улстөр судлалын профессор Том Гинсбург “Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн үр дүн: туршлага, сургамж”, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Ж.Амарсанаа “Монгол Улсын Үндсэн хуульт ёсны хөгжлийн чиг хандлага: сургамж, шийдэл”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Үндсэн хуульт ардчилалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр тус тус илтгэл тавьсан.

Дараа нь илтгэлтэй холбогдуулж оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв. Илтгэлийг хуралд оролцогчдоор хэлэлцүүлснээр үдээс өмнөх хэсэг өндөрлөж, оролцогчид дурсгалын зураг авахуулав.

Хуралд оролцогчдод зохион байгуулагчдын зүгээс Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат хуульч Б.Чимид агсны 1992 онд баталсан Үндсэн хуулийн тулгуур үзэл баримтлалыг тайлбарлан бичсэн “Үндсэн хуулийн үзэл баримтлал” ном болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан “Монгол улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” судалгааны тайланг тараалаа.

Эрдэм шинжилгээний хурлын үдээс хойших хэсэг 13.30 цагт эхэлнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Стамбул-Улаанбаатар чиглэлийн онгоц цаг агаарын байдлаас болж саатаад байна

ongotsЧингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардах байсан Стамбул-Улаанбаатар чиглэлийн ТК-343 аяллын нислэг мөн тодорхойгүй хугацаагаар саатжээ. Онгоц саатсан шалтгааныг цаг агаарын байдлаас болж үзэгдэх орчин хязгаарлагдмал байна хэмээн тайлбарлаж буй юм байна. Мөн БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос өглөө 10:00 цагт нисэх байсан бүх нислэг агаарын бохирдлын улмаас 15:00 цаг хүртэл хойшлоод байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

АН-ын даргад нэр дэвшигчид сурталчилгаагаа Хэнтий аймгаас эхлүүлнэ

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа энэ сарын сарын 22-нд буюу ирэх пүрэв гарагт Хэнтий аймгаас эхлэх маршрут гарчээ. Үүний дараа Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймагт ажиллаж, сурталчилгаагаа үргэлжлүүлэх юм байна.

Зүүн аймгуудад ажиллаад ирснийхээ дараа нийслэлийн есөн дүүрэгт ажиллах бол сурталчилгааны хаалт Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт таарч буй аж. Нэр дэвшигчид 40 хоногийн хугацаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн шүүгчдийг өргөн мэдүүлжээ

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг томилуулах саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс гаргажээ.

ШЕЗ-өөс Гочоогийн Банзрагч, Бямбын Мөнхтуяа нарыг Дээд шүүхийн шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

Г.Банзрагч нь МУИС-ийн ХЗДС-ийг дүүргэсэн, Хууль зүйн ухааны доктор /Ph.D/ цолтой бөгөөд ХБНГУ-ын Байротын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн багш, доктор, дэд профессороор ажиллаж байжээ.

Б.Мөнхтуяагийн хувьд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа юм.