Categories
мэдээ соёл-урлаг

“Snow melody”-д шинэ болон сэтгэлд хоногшсон уран бүтээлүүд эгшиглэнэ

Улсын Филармониос шинэ жилийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг “Snow Melody” нэгдсэн тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 21-нд Улсын Филармонийн фойед боллоо.

Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр улсын Филармонийн маркетингийн албаны дарга Г.Алтан-Од, ерөнхий найруулагч Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар, соёлын тэргүүний ажилтан, гоцлол дуучин Н.Наранбаатар, Л.Насанбуян нар хэвлэлийн бага хуралд оролцлоо.

Хурлын үеэр тус тоглолтын ерөнхий найруулагч С.Сүхбаатар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн өмнөх жилүүдийнхээс шинэ уран бүтээлүүд, хуучны сэтгэлд хоногшсон мартагдсан шинэ жилийн дуунуудаас үзэгч, сонсогчдодоо толилуулахыг онцоллоо.

Шинэ жилийн хамгийн том тоглолт нь 200 гаруй уран бүтээлчдийн зүрх сэтгэл, авьяас хөдөлмөр шингэсэн баярын тоглолт гэдгээрээ онцлогтой аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн оны шилдэг хүүхдүүд тодорно

Улирч буй онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн ёслолын ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 14.00 цагт Улаанбаатар чуулгын их танхимд зохион байгуулагдах гэж байна.

Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэх 5 номинациар шалгаруулна. Энэ жилийн шалгаруулалтад 9 дүүргээс сургууль, дүүргийнхээ шилдэг 2000 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс шилдэг 45 хүүхэд Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшээд байна. Үүнээс шилдэгийн шилдэг 5 хүүхэд тун удахгүй тодорно гэж Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсад Олимпийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал өнөөдөр “Корпорейт Конвейшн” төвд болсон бөгөөд тус хуралд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд уншиж сонордуулав.

Тус мэндчилгээнд “Монголын спортыг дэлхийд төлөөлдөг итгэмжит элч, Олон улсын олимпийн хөдөлгөөний үзэл санааг эх орондоо түгээн дэлгэрүүлэгч Монголын Үндэсний Олимпийн хорооны 60 жилийн ойг тохиолдуулан спортын гарамгай зүтгэлтэн, тамирчин, дасгалжуулагчид, спортоор овоглосон хүн бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

1956 онд тулгаа тулж, галаа бадраасан энэ байгууллага өнгөрсөн 60 жилийн хугацаанд Олон Улсын Олимпийн хорооны бүрэн эрхт гишүүн нь болж, “Олимпийн Харти”-ийг үйл ажиллагааныхаа хэлбэрэлтгүй удирдлага болгосноор дэлхийн спортын хамтын нийгэмлэгт Монгол Улс алхаа зорилгоо бүрнээ нэгтгэж, Монголын спорт, монгол хүний оюун ухаан, бяр хүч, хурд самбааг дэлхийд таниулсан түүхэн үнэ цэнийг бүтээсэн юм. Тавь гаруйхан жилийн тэртээ 1964 онд анхны олимпдоо оролцож байсан монгол тамирчид өдгөө 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медалийн эзэн болоод байна. Дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн медалийн тоо арваар биш, хэдэн зуугаар яригдана. Энэ бол монгол түмний омогшил бөгөөд энэ гайхам түүхийг бүтээлцсэн гэдгээрээ Монголын Үндэсний Олимпийн хороо бахархах эрхтэй.

Монгол Улсын үе үеийн төр, засаг улс орондоо Олимпизмийн үзэл санааг дэмжин дэлгэрүүлэх, их спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр байнга анхаарал тавьсаар ирсэн бөгөөд энэ салбарын эрхзүйн орчин улам боловсронгуй болж, шинэчлэгдсээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн удаа дараагийн шийдвэр, Засгийн газарт өгсөн чиглэлүүд нь олимпизмийг хөгжүүлэх, спортын байгууллагуудыг бэхжүүлэх, өсвөр хойч үеэ эрүүл чийрэг бие бялдартай болгож төлөвшүүлэх, тамирчин, дасгалжуулагчдын хөдөлмөрийг зөв, шударгаар үнэлэх зэрэг олон талт асуудлыг хамарсан юм.

Энэхүү баярын өдрийг тохиолдуулан алтан соёмбот төрийнхөө далбаан дор аугаа дээдсийнхээ нэр сүрийг дархалж, монгол орон, монгол хүний гайхамшигт чадавхийг нотлон харуулсаар байгаа Та бүхэнд, тэдний тулах түшиг, түших багана болсон Монголын Үндэсний Олимпийн хорооныхонд хүчтэйгээс хүчтэй, хурднаас хурдан, өндрөөс өндөрт оршин байхын ерөөл дэвшүүлье” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хальтиргаатай замуудад 45.5 тн бодис цацлаа

2016 оны 12 сарын 20-ны өдөр “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн 317 ажилтан хариуцсан зам талбайнхаа автобусны буудал болон явган хүний замын цасыг цэвэрлэж ажиллалаа. Ингэхдээ шүүр, цас үлээгч болон явган хүний замын цас цэвэрлэгч төхөөрөмжүүдийг ашиглаж, явган хүний замын цасыг түргэн шуурхай цэвэрлэж байна. Мөн Энхтайваны өргөн чөлөө, “Макс молл”-н уулзвараас Саппорогийн уулзвар, Магсаржав, Маршлын гүүр, Богд уулын арын замаар Баянзүрхийн товчоо, Нарны замаар Үндэсний соёл амралтын хүрээлэн, 10-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Дөлгөөн нуурын уулзвараас Энхтайваны гүүрээр ХААИС, Баянхошуу, Телевиз, Тасганы овооны хойд уулзвар, Саппорогоос хорооллын эцэс, Ард Аюушийн өргөн чөлөө, Хасбаатар, Хувьсгалчид, Амарсанаа, Энэбиш, 100-н айлын уулзвараас Доржийн гудамж, Шар хадны эцэс, Сүхбаатарын талбай, Бээжин, Сансрын тунель, Токио, Их тойруу, Бага тойруу, НҮБ, Анкара, Амарийн гудамж, Оюутны гудамжуудад 45.5тн бодис цацаж ажиллалаа гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Монгол Улсын Засгийн газрын 61 дэх ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт болно. Тус хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний улсын бүртгэлийн тухай болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Мөн Төрийн ордны барилгын чанар, аюулгүй байдалд хийсэн үнэлэлт дүгнэлт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын дүн зэрэг асуудлаар чиглэл хариуцсан сайдын танилцуулгыг сонсох юм байна.

Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
1
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай*
У.ХҮРЭЛСҮХ
2
Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын дүнгийн тухай
Ж.МӨНХБАТ
3
Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах, үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай*
Ж.МӨНХБАТ
4
Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батлах тухай*
Ж.МӨНХБАТ
5
“Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн тухай
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
6
Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай* ( Монгол Улсын Засгийн газар, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллага хооронд)
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
7
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын санаачлан боловсруулсан “Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
С.БЯМБАЦОГТ
8
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
С.БЯМБАЦОГТ
9
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
С.БЯМБАЦОГТ
10
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*
С.БЯМБАЦОГТ
11
Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очирын санаачлан боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*
С.БЯМБАЦОГТ
12
Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатарын санаачлан боловсруулсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*
С.БЯМБАЦОГТ
13
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
С.БЯМБАЦОГТ
14
Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын санаачлан боловсруулсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*
С.БЯМБАЦОГТ
15
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний улсын бүртгэлийн тухай болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл*
С.БЯМБАЦОГТ
16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*
С.БЯМБАЦОГТ
17
Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын санаачлан боловсруулсан Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*
С.БЯМБАЦОГТ
18
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал
Н.НОМТОЙБАЯР
19
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2017 оны хэмжээг тогтоох тухай
Н.НОМТОЙБАЯР
20
Хэлэлцээрт гарын үсэг зурах тухай*
Б.БАТ-ЭРДЭНЭ
21
“Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барьж байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Д.ГАНБАТ
22
Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл
П.СЭРГЭЛЭН
23
Малын генетик нөөцийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл
П.СЭРГЭЛЭН
24
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоол)
П.СЭРГЭЛЭН
25
Бусад асуудал*
Ж.ЭРДЭНЭБАТ
Танилцуулах асуудал
26
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын дүнгийн талаар*
Ж.МӨНХБАТ
27
Төрийн ордны барилгын чанар, аюулгүй байдалд хийсэн үнэлэлт дүгнэлтийн талаар*
Ж.МӨНХБАТ
28
Хууль зүй, дотоод хэргийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар*
С.БЯМБАЦОГТ
Categories
мэдээ нийгэм

АСЕМ-аар ажилласан жолооч нарын ажлын хөлсийг дутуу өгчээ

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр ажилласан жолооч нар өнөөдөр цалингаа авахыг шаардан өнөөдөр мэдээлэл хийлээ. Жолооч Б.Очирпүрэв нарын 50 хүн 53 хоног ажиллаж 1.590.000 төгрөгийн цалин авах ёстой байтал 500 мянган төгрөг олгожээ. Жолооч нарын тайлбарласнаар гэрээ ёсоор 48 хоног, дээрээс нь тээврийн хэрэгслээ хүлээлгэж өгөх хүртэл нийтдээ 53 хоног ажилласан гэж үзж байгаа аж. Гэтэл тэдний ажилласан хоногийг 35 гэж тооцож 1.050.000 төгрөг гэж бодоод шимтгэл төлөгдөөд үндсэндээ 875 мянган төгрөг олгоно гэж тооцоод байгаа гэнэ.

Тэднийг Авто тээврийн үндэсний төвд хандахад Сангийн яамнаас мэдэгдэл ирсний дараа олгоно хэмээн тайлбарлажээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Отрын бүсэд 19 мянган өрх айл нүүдэллэн амьдарч байна

Улсын хэмжээнд нийт 61 орчим сая толгой мал өвөлжилж, хаваржихаас отрын бүс нутагт нийтдээ 17 сая орчим толгой мал өвөлжих нөхцөлтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Отрын бүс нутагт өвөлжихөөр нүүдэлсэн 19 мянга гаруй айл, өрхөд 2500 орчим жирэмсэн эмэгтэй, 2600 орчим 0-5 насны хүүхэд амьдарч буй аж. Цагийн байдал хүндэрвэл бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламжийг яаралтай хүргэх зорилгоор 21 аймагт нийт 630.0 сая төгрөгийн үнэ бүхий хүн эмнэлгийн автомашиныг тус тус олгожээ.

Categories
мэдээ нийгэм

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хуралд хоёр гэрч оролцож байна

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүх хуралд ОБЕГ-ын хоёр шинжээч оролцож байна. Түүнчлэн сэжигтний ар гэрээс Ц.Амгаланбаатарын ээж оролцож буй аж. Гэрчээр Г.Чулуунбат оролцож байгаа юм. Түүнээс гадна н.Давааням гэх хүн гэрчээр оролцож байгаа гэсэн мэдээлэл байгаа юм байна.

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө эмч нар ирсэн бөгөөд өмгөөлөгчийн даралт ихэссэн учраас үзлэг хийсэн гэж тайлбарлалаа. Яг одоогоор шүүх хурал хорих 461-р ангид хаалттай үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Ү.Хосбаяр: Автомат болон цахим тоглоомын газрууд бүгд зөвшөөрөлгүй

Цагдаагийн ерөнхий газраас Улаанбаатар хотын хэмжээнд автомат тоглоом нэрийн дор хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан үйлчилгээний газруудад шалгалт хийжээ. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр мэдээлэл хийлээ.

Дүүргүүдийн цагдаагийн хэлтэс энэ оны 11-р сарын 22-29-ны өдрүүдэд харъяа нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй тоглоомын газруудад шалгалт зохион байгуулжээ.

Шалгалтаар хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 25 газрыг илрүүлжээ. Үүнээс 19 автомат тоглоомын газрын 149 ширээ, бусад эд зүйлийг хураан авч, эд хөрөнгийг битүүмжилсэн байна. Мөн шалталтад хамрагдсан 16 аж ахуй нэгжид эрүүгийн хуулийн тусгай ангийн 243.1 дахь зүйл ангиар /хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэлх хугацаагаар баривчлах/ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Мөрдөн байцаалт явагдаж буй учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм байна.

Нийслэлийн соёл урлагийн газраас автомат буюу цахим тоглоом хэлбэрээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгосон байдаг. Гэсэн ч энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн соёл урлагийн газраас бүх зөвшөөрлийг хүчингүй болгосон. Ийнхүү аль нэг хэлбэрээр автомат болон цахим тоглоомын газар нэртэйгээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон.

Тэгэхээр автомат тоглоом нэрийн дор үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд бүгд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч М.Батбилэг “Нарны билэг” сан байгуулжээ

“TV9” телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч, редактор М.Батбилэг хүнд өвчний улмаас бурханы оронд одсон эхнэрийнхээ дурсгалд зориулан “Нарны билэг” санг байгуулжээ.

Сангийн эхний ажил болгож өчигдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчинлин хийдийн харьяа дунд сургуулийн сурагчдад гарын бэлэг гардуулжээ. Тус сургууль нь 30 гаруй багш сурган хүмүүжүүлэгчтэй, гурван бүлгийн 140 гаруй хүүхэд суралцдаг аж.

Сангийн зүгээс цаашид сайн үйлсийн аян, буяны үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.