Categories
мэдээ улс-төр

Монголд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгох хүсэлтийг Кувейт Улсад тавив

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 12 дугаар сарын 20-21-нд Кувейт Улсад албан ёсны айлчлал хийв. Түүнийг Эль-Кувейт хотын нисэх онгоцны буудалд Кувейтийн Үндэсний Ассамблейн дарга ноён Марзук Али Аль-Ганим тэргүүтэй албаны хүмүүс угтан авав.

УИХ-ын дарга М.Энхболд Кувейт Улсад айлчлах үеэр тус улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах, Үе залгамжлагч хунтайж Шейх Наваф Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах, Үндэсний Ассамблейн дарга Марзук Али Аль-Ганим, Шадар сайд бөгөөд Сангийн сайд Анас Халид Аль-Салех, Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб А.Аль-Бадер, Кувейтийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт (Alternative Investment)-ын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал Фарук Аль-Бастаки нартай уулзаж яриа хэлцээ хийв.

Яриа хэлцээний үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хооронд тогтоосон хамтын ажиллагаа улс төр, эдийн засгийн бүхий л салбарт амжилттай хөгжиж байгааг дурдаад, Кувейтийн талын санхүүжилтээр барьж байгуулсан авто зам, Тайширын Усан цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтад Монголын ард түмэн ямагт талархаж байдгийг онцлон тэмдэглэв.

Парламентын ордон барихад зориулан олгосон санхүүжилтийг ард түмний эрүүл мэндийг хамгаалах байгууллагад шилжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, Шүрэнгийн УЦС-ын асуудлаар тодорхой шийдвэрийг Засгийн газраас гаргана гэдгийг мэдэгдэв.

Кувейтийн Эмирийн санаачлан байгуулсан Кувейт-Монголын судалгааны төв Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж, Өндөрхааны нисэх онгоцны буудлын өргөтгөл шинэчлэлтийн техник, эдийн засгийн үндэслэл хийгдэж байгааг мөн кувейтийн талд мэдэгдэв.

Яриа хэлцээний үеэр УИХ-ын дарга Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон эдийн засгийн хямралаас гарах зорилтыг хэрэгжүүлэхэд Кувейт Улсаас Монголд хөрөнгө оруулалт хийх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгохыг хүсч, санал тавив.

Түүнчлэн Кувейт Улс, Кувейтийн сантай уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа тэмдэглээд Кувейтийн сан, Кувейтийн Хөрөнгө оруулалтын газрын удирдлагыг Монголд айлчилж, хамтран ажиллах асуудлаар газар дээр нь танилцаж яриа хэлцээ хийхийг урив.

Кувейтийн Эмир энэ жилийн хувьд газрын тосны үнийн уналттай холбоотойгоор Кувейтийн санхүүгийн байдал амаргүй байгаа, гэхдээ Монгол Улсад боломжийнхоо хэрээр туслахыг зохих байгууллагуудад чиглэл болгоно гэж мэдэгдэв.

Кувейт Улсын Үндэсний Ассамблейн дарга ноён Марзук Али Аль-Ганим Монгол Улс хүнд хэцүү цагт ямагт Кувейттэй хамт байсан, Иракийн дайны үеэр хамгийн түрүүн Кувейт улсын тусгаар тогтнолыг дэмжиж, Иракийн эзлэн түрэмгийллийг буруушааж байсан улс орны нэг нь Монгол тул Монгол Улсад хүндэтгэлтэй хандсаар байх болно, Монгол Улс бол Кувейтийн Засгийн газар, ард түмэнд хамгийн ойр дотно улсуудын нэг гэдгийг онцлон тэмдэглэж, цаашид хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага Кувейтийн Үндэсний Ассамблей болон Монгол Улсын Их Хурлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа цохон тэмдэглэв.

Кувейт Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Анас Халид Аль-Салех Монголын талаас бодитой төсөл, хөтөлбөр ирүүлбэл Кувейтийн сан, Хөрөнгө оруулалтын газар хүлээж авахад бэлэн гэж мэдэгдлээ.

Кувейтийн сангийн Ерөнхий захирал ноён Абдулвахаб Ахмед Аль-Бадер Кувейтийн сангийн шугамаар томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг судалж үзэхээ мэдэгдэж, зээл тусламжийн асуудлыг Засгийн газрын түвшинд шийднэ, шийдвэр нааштай гарна гэдэгт итгэлтэй байна гэж онцлон тэмдэглэлээ.

Categories
мэдээ улс-төр

Дээд шүүх АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ

АН энэ сарын 6-7-нд VI Их хурлаа хийж намынхаа Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан.Улс төрийн нам дүрэмдээ өөрчлөлт оруулсан тохиолдолд Дээд шүүхэд танилцуулж бүртгүүлдэг хуулийн зохицуулалттай. Үүний дагуу Дээд шүүх өнөөдөр АН-ын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцээд “Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна” гэж үзэн бүртгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Отгонцэцэг асрамжийн төвийн багачуудад бэлэг гардуулав

“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн барилдааны эмэгтэйчүүдийн 48 кг жинд Казахстаны нэрийн өмнөөс барилдсан Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртсэн билээ. Мөн түүний багш Д.Энхбаатар Казакстан Улсын эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсон. Тэд шинэ жилийн баярыг тохиолдуулан эх орондоо хүрэлцэн ирээд байна.

Казахстан улсын спортын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг “Өнөр бүл” асрамжийн газрын багачуудад шинэ жилийн баярын бэлэг гардуулжээ.

Дашрамд сонирхуулахад олон улсын жүдо бөхийн холбооноос энэ онд хамгийн их шагнал, урамшуулал хүртсэн жүдочийн нэрсийг зарлажээ. Энэ жагсаалтыг тамирчин Г.Отгонцэцэг тэргүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн өөрчлөлтийг судлах Ажлын хэсэгт 3 сарын хугацаа өглөө

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, гишүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлана гэж тусгасан. Энэ дагуу Ерөнхий сайд захирамж гарган Удирдлагын академийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгч Ч.Энхбаатараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ШУА, Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо, “Легемитус”, “Эв Монгол”, “Ёс өмгөөллийн нөхөрлөл” төрийн бус байгууллага, НҮБХХ-ийн багийн ахлагч болон бие даасан хуульч, эрдэмтэн, судлаач, түүхчид оржээ.

“Ажлын хэсгээс 21 аймаг, нийслэл хотод явуулсан судалгаа, хийсэн хэлэлцүүлэг, гаргасан дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын түвшинд танилцуулна. Хэдийгээр би Ажлын хэсэг байгуулсан ч Засгийн газар хөндлөнгөөс оролцохгүй, хараат бус байдлыг нь хангана. Өөрөөр хэлбэл Засгийн газарт таалагдсан санал, дүгнэлт гаргуулахгүй гэсэн үг. Энэ үүднээс Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд улс төрийн намын төлөөлөл, улс төрчдийг оруулаагүй. Та бүхнийг ажиллах нөхцөл, боломжоор хангаж, шаардлагатай санхүүжилтээр дэмжинэ. Бид хууль, эрх зүйн орчин, бодлого, үйл ажиллагаандаа алдаа гаргах эрхгүй. Засгийн газар бодит судалгаа, тооцоотой, үүндээ үндэслэсэн дүгнэлттэй ёстой” гэж Ерөнхий сайд хэлээд тэдний байр суурийг сонслоо.

М.Батчимэг: /Улаанбаатар бодлогын судалгааны төвийн зөвлөх/ Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсанд судлаач хүний хувьд талархаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь үндэсний зөвшилцлийн асуудал учир хамтран ажиллахад бэлэн байна.

Д.Ламжав: /иргэн/ Үндсэн хуулийн яг юуг нь засч сайжруулах нь зүйтэй вэ гэсэн чиглэлээр хийсэн судалгаа бий. Гэхдээ энэ Ажлын хэсэг илүү сайн төсөл бий болгоход анхаарч ажиллая.

Б.Гүнбилэг: /Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч/ Үндсэн хуулийг өөрчлөх талаар олон жил ярьж, энэ чиглэлээр багагүй зүйл хийсэн учир зарим зүйл нь тодорхой байгаа. Одоо яг юуг нь өөрчлөх шаардлагатай вэ гэдгээ Ажлын хэсэг дээрээ тодотгож, энэ чиглэлээ барьж ажиллавал дээр байх.

Н.Лувсанжав: /”Легимитус” ТББ-ын УЗ-ийн гишүүн/ Үндсэн хуулийн өөрчлөлтийг заавал ард нийтийн санал асуулга, зөвшилцлийн хүрээнд хийх ёстой гэсэн уур амьсгал байдаг. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн боломж бий юу гэдэгт бас анхаарах хэрэгтэй.

Ц.Даваадулам: /НҮБХХ-ийн засаглалын багийн ахлагч/ Ажлын хэсэг юуны түрүүн байр сууриа нэгтгэх хэрэгтэй. Сэдвүүдээ хувааж авч хэлэлцүүлэг зохион байгуулбал үр дүнтэй байх болов уу.

Г.Чулуунбаатар: /ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч/ Үндсэн хуулийг хөндөх асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж ирээч гэж ойлголоо. Үндсэн хуулиа өөрчилсөн гадны орнуудын туршлагыг судалсан байдалд чанарын задлан шинжилгээ хийе. Үндсэн хууль дахь ямар асуудлыг нь хөндөх, үндэсний зөвшилцлөө яаж явуулах юм гээд 2-3 хувилбартай, олон нийтийн санаа бодлыг тусгасан байхаар судалгаа хийх нь зүйтэй.

А.Эрдэнэцогт: /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тэнхимийн профессор/ Ажлын хэсэг хамрах хүрээгээ зөв тодорхойлохоос ажлаа эхлэх хэрэгтэй. Ингэж чадвал бидний дүгнэлтийг хэрхэн тусгаж, ямар шийдвэр гаргах нь Засгийн газар, УИХ-ын бүрэн эрх. Үндсэн хуулийн өөрчлөлт бол парламентын засаглалыг бэхжүүлэхэд оршиж байгаа гэж ойлгодог. Энэ чиглэлээ баривал зүгээр байх.

Д.Миеэгомбо: /”Ёс өмгөөллийн нөхөрлөл” ХХН-ийн гишүүн/ Үндсэн хуулийн өөрчлөлтийг үндэсний зөвшилцлөөр хийх ёстой. Ингэж чадвал өөрчлөлтийн нас урт, тогтвортой байх үндэс бүрдэнэ.

Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судалж, санал, дүгнэлтээ ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулах үүрэг хүлээсэн ч энэ хугацааг сунгах боломжтойхэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нэгдүгээр сарын 1-нээс гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг тэглэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдлыг бууруулах асуудлаар өнөөдөр товч мэдээлэл хийлээ.

Тэрээр Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг ингээд бууруулчих бололцоотой юм гэсэн баримт бичиг алга байна.

-Үе үеийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого гаргаж ажилласан ч үр дүн нь хангалттай байсангүй. Агаарын бохирдлын эсрэг ямар ажил, арга хэмжээ зохион байгуулсан, ямар үр дүн гарсан, гадаадын ямар байгууллагатай хамтарч ажилласан зэрэг судалгааг гаргаж үзлээ. Огт ажил хийгээгүй гэж болохгүй ээ, хийж хэрэгжүүлсэн ажил нэлээд байна. Гэхдээ л Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг ингээд бууруулчих бололцоотой юм гэсэн баримт бичиг алга байна. Иймээс Шинжлэх ухааны академид хандаж, эрдэмтэн судлаачдаа энэ асуудалд оролцооч гэсэн хүсэлт тавилаа. Эрдэмтэд маань нааштай хүлээж авсан. Халаалтын системийг хэрхэн боловсронгуй болгох, хямд зардлаар дулаан үйлдвэрлэх ямар боломж байна судлаач гэсэн. Энэ чиглэлээр шинэ бүтээл гаргаж, зохиогчийн эрх авсан хувь хүн, аж ахуйн нэгж байна. Харамсалтай нь тэдний санаачилга огт хэрэгжиж байгаагүй юм байна. Утаа багатай зуух, утаа багатай түлш л үйлдвэрлэж байж. Зуух ч утаа гаргана, түлш ч утаа гаргана. Тийм учраас агаарын бохирдол буурахгүй байна. Ганц түлш, зуухтай ноцолдоод ямар ч үр дүн үзүүлэхгүй байна. Тиймээс өнөөдөр Улаанбаатарын утаа ийм хэмжээнд хүрч, нийгэмд бухимдал үүсээд байна.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг ганц нэгхэн ажлаар шийдвэрлэж чадахгүй. Тиймээс Засгийн газраас хэд хэдэн чиглэл барьж, бодитой арга хэмжээ авч ажиллана.

Нэгдүгээрт, Гэр хорооллыг орон сууцжуулна. Богино хугацаанд орон сууцжуулахад хүнд. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын Монголд айлчлах үеэр яригдсан тусламжийн хөрөнгөөр орон сууц барих газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулна.

Хоёрдугаарт, Өнөөдөр манайд хийн түлш алга. Тиймээс бидэнд байгаа гарц бол цахилгаанаар дулаан үйлдвэрлэх. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний зөвлөлийн хурлаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны үнийг тэглэх шийдвэр гаргасан. Цахилгаанаар дулаан үйлдвэрлэхэд одоогийн байгаа технологи, тоног төхөөрөмж хангалтгүй. Ийм учраас эрдэмтдэдээ хандсан, хямд өртөгтэй цахилгаанаар дулаан үйлдвэрлээч гэсэн хүсэлт тавьсан. Монгол толгойгоо, нөөц бололцоогоо ашиглая.

Гуравдугаарт, Орон нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааны эх үүсвэр алдагдсанаас Улаанбаатарын хүн ам нэмэгдсэн. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулахад 130-140 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ хөрөнгөөр иргэдээ малжуулж, орон нутагт амьдрах боломж нөхцөлийг бий болгосон бол өнөөдөр олон мянган иргэн орон нутагт амьдрах эх үүсвэртэй, Улаанбаатарт ачаалал нэмэхгүй боломж байсан. Энэ ажлыг төвлөрлийг сааруулах хүрээнд шийдэж болох байсан юм болов уу. Ядуурал, агаарын бохирдлыг бууруулах зэрэг асуудлын хүрээнд иргэдийг малжуулж, орон нутагт амьдрах нөхцөл боломжоор хангах ажлыг хийнэ.

Дөрөвдүгээрт, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн хяналт, тэдний санаачилга чухал гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярилаа.

-2017 онд агаарын бохирдлыг бууруулахад 4 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн. Утаагүй зуух нэлээдийг захиалаад үйлдвэрлүүлсэн байна. Захиалаад хийлгэсэн учраас тухайн аж ахуйн нэгжээс зуухыг худалдаж авахаас аргагүй. Харин цаашид Засгийн газар зуух, түлш шинэчилж агаарын бохирдлыг бууруулах ажил хийхгүй. Цахилгаанаар, хийгээр дулаан үйлдвэрлэдэг технологид шилжинэ. Эхний ээлжинд гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэнэ. Агаарын бохирдлыг бууруулах төсвийн 80 орчим хувь нь шөнийн тарифыг тэглэх, алдагдлыг санхүүжүүлэх зэрэгт зарцуулагдана гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэллээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Хятадын 50 сая ам.доллараар орон сууц барина

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол тулгамдсан асуудал болсон тул Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2016.12.23/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийн эхэнд “Агаарын бохирдлыг зөвхөн түлш, зуухтай ноцолдсоноор бууруулж, үр дүн гаргах боломжгүй байгаа. Тийм учраас эрдэмтдийг энэ чиглэлд ажиллаач ээ гэсэн хүсэлт тавьсан. Эрдэмтэд маань хүлээж авсан.

Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авах ёстой гэж харж байгаа. Эхнийх нь орон сууцжуулах асуудал. Гэвч хотын бүх гэр хорооллыг орон сууцжуулна гэдэг хүнд. БНХАУ-ын Ерөнхий сайд манай улсад айлчлах үеэрээ 50 сая ам.доллар амалсан, түүгээр орон сууц барих асуудлыг эхний ээлжинд шийдье гэж Засгийн газар үзсэн.

Хоёрдугаарт, хийн болон цахилгаанаар дулааны эрчим хүч үйлдвэрлэж утааны асуудлыг шийдсэн улс орнууд бий. Манай нөхцөлд хийгээр дулаан үйлдвэрлэх боломжгүй учир цахилгаанаар дулаан үйлдвэрлэх боломж бололцоог судлах шаардлагатай байна. Саяхан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний зөвлөл хуралдаж гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэхээр болсон. Гэхдээ цахилгаанаар дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд одоогийн байгаа технологи, тоног төхөөрөмж маань хэрэглээгээ хангаж дийлэхгүй учраас хямд өртөгтэй цахилгаанаар дулаан бий болгодог технологийн бий болгож санаачлаач гэдэг саналыг эрдэмтэддээ тавьсан” гэлээ.

Ерөнхий сайдын тэмдэглэснээр агаарын бохирдолтой тэмцэхийн тулд өнгөрсөн хугацанд 130-140 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэвч үр дүн бага байгаа тул Засгийн газар утаагүй зуух, утаагүй түлш үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлэх бодлого барихгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цахимаар архивын 20 нэр төрлийн үйлчилгээ авах боломжтой

medeelel

Өнөөдөр Нийслэлийн Архивын газраас үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Мишээл салбараас 20 нэр төрлийн архивын үйлчилгээ авах боломжтой талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, “Цахим архив” төслийн хүрээнд энэхүү ажлыг хэрэгжүүлж байгаа аж. Цахим гарын үсгийн тухай хуулийн дагуу баримт бичгийн урсгалыг цахим хэлбэрт шилжүүлэхээр “Албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд тоон технологи нэвтрүүлсэн нэгдсэн систем”-ийг нэвтрүүлсэн байна.

Энэхүү системийг нийслэлийн нутгийн захиргааны болон тэдгээрийн харьяа 873 байгууллагын 16,041 төрийн албан хаагч өдөр тутмын баримт бичиг боловсруулах, хянах, шилжүүлэх, батлах, илгээх, хадгалах, архивлах үйл ажиллагаанд хэрэглэж байна.

Энэ оны байдлаар иргэдийн авч байгаа архивын үйлчилгээний нийт хандалтын 35.8 хувь ажилласан жил тогтоохтой холбоотой хүсэлт иржээ. Иргэд, хуулийн этгээд дээр дурдагдсан гурван салбарын аль нэгэнд нь харьяалал харгалзахгүйгээр хүсэлтээ шийдвэрлэх боломжтой болсноос гадна онлайнаар хүсэлтээ ирүүлэх боломжтой бүрдсэн байна.

Нийслэлийн Архивын Газрын хэлтсийн дарга Д.Анхбаяр

-“Төрийн Архиваас үзүүлж байгаа лавлагаа үйлчилгээг цахим хэлбэрээр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан хийх боломжтой боллоо. Мөн Төрийн Архивт төвлөрүүлэн хадгалж байгаа баримт болон бусад байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны явцад бий болсон захирамжлалын баримт бичгүүдээ цахим мэдээллийн санд шилжүүлж, үүнээс улбаалан лавлагаа мэдээллийг нэг цэгээс өгөх боломжтой болж байна. Үүнээс нийт хандалтын 44%-ийг 1-59 минутын дотор буюу шуурхай байдлаар шийдвэрлэж, 35%-ийг ажлын найман цагийн дотор шийдвэрлэж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банкны талаарх тогтоолын төслийг Байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнө Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ. Эдийн засаг, Төсвийн байнгын хороо хамтран дээрх тогтоолын төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэх юм. Чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш 15:00 цагт үргэлжилж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Х.Нямбаатар гишүүнээс Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжих нөхцөл байдал хангагдсан эсэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсно.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн алдартай хос хүүхдэдээ Төмөр хэмээх нэр өгсөн нь олны шүүмжлэлийг дагуулжээ

Болливүүдийн алдарт хос болох Kareena Kapoor болон Saif Ali Khan нар өөрийн шинэхэн төрсөн хүүдээ 14-р зууны булаан эзлэгч Төмөр хааны нэрийг өгчээ. Энэ нь энэтхэгээр Таймур гэж уншигддаг юм байна. Гэвч энэ нэрэнд нь олон энэтхэгчүүд дургүйцлээ илэрхийлж твиттерээр жиргэсэн байна. Монголоос гаралтай доголон Төмөр хаан буюу Тамерлайн нь өөрийн байлдан дагууллын үедээ олон энэтхэгчүүдийг алан хядсанд энэтхэгчүүд одоо ч дургүй байдаг бололтой. Гэвч хүүгийн эцэг эх өөрийн фенүүддээ хандан “Энэ бол зүгээр л нэр, төмөр гэсэн утгыг агуулж байгаа юм” гэж тайлбарлажээ.


О.ӨНӨР

Either Saif may not hv knowledge of history or taimur may be idol for him becz he invaded and plundered India, mascarred hindus.
Which Indians? Taimur attacked, massacred and looted the area then under Delhi Sultanate; 4 to 5 of the current Indian States at the most.@RanaAyyub any muslim name would have bn fine except the name of butchers like Aurangzeb, nadir shah and worst #Taimur
The only people who get to decide a baby's name are the parents of said baby & the ones they ask. Why should opinion of the rest matter?Why are people so bothered what the parents want to name their child please?Mind your business,it's got nothing to do with you.Parents wish!Don't be ridiculous. Deutsche Bank Asia chief economist is named Taimur. On last count, he had no problems.The fuss over what two actors named their new born baby reinforces how social media amplifier for the most monstrous and vile bigotry.
Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал болно

Хүн, тэр дундаа хүүхдийг хөгжүүлэх арга зүй нь шинжлэх ухааны үндэс, онолд суурилах ёстой. Энэ тухай Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтэд заасан байдаг төдийгүй МУ-ын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 70 орны нэг” болно гэсэн зорилтыг тодорхойлсон юм.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн салбарт хэрэгжүүлэх зорилтыг хангаж, үйл ажиллагааг тодорхойлохын тулд эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн санал, санаачилга, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг ашиглах нь зүйтэй хэмээн заажээ.

Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхим хамтран “Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.

“Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлын зорилт нь хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг шинжлэх ухааны үндэстэй шийдэх, Олон Улсын нийтлэг жишиг, үндэсний өв уламжлал, онцлогийг хослуулж, бодит хэрэгцээнд суурилсан бодлого боловсруулахад суурь мэдээлэл болоход оршино. Мөн хүүхдийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам, хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох аж.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд эрдэмтэн, судлаачид, багш, хүүхдийн байгууллагын ажилтнууд, ЕБС-ийн сурагчид оролцох боломжтой бөгөөд гурван үе шат, гурван дэд сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм байна.

Нэгдүгээр үе шат: ЕБС-ийн сурагчдын дунд “Хүүхдийн амьдралын орчин ба хүүхдийн сайн сайхан байдал” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан 2017 оны 1 дүгээр сарын 21-30 ны хооронд зохион байгуулна.

Хоёрдугаар үе шат: Их, дээд сургуулийн оюутан, магистрант, докторантуудын дунд “Хүүхдийн сайн сайхан байдалд чиглэсэн нийгмийн үйлчилгээ, хөтөлбөр төслүүдийн чанар, үр дүнг үнэлэх нь” сэдвээр илтгэлийн уралдаан зарлаж, 2016 оны 12 дугаар сарын 20-оос 2017 оны 1 дүгээр сарын 30-ны хооронд зохион байгуулна.

Гуравдугаар үе шат: Эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн хүрээнд “Хүүхдийн сайн сайхан байдлыг хангах арга зам” сэдвээр илтгэлийн уралдаан зарлаж, 2016 оны 12 дугаар сарын 20-оос 2017 оны 1 дүгээр сарын 30-ны хооронд зохион байгуулна.

Ийн шалгарсан 15 илтгэл, 5 эссэг 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлнэ.

Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлага

Илтгэл нь эрдэм шинжилгээний зорилттой уялдсан, судалгаанд үндэслэсэн, бодит байдалд хэрэгжиж болохуйц шинэлэг санаа дэвшүүлсэн болон бодит мэдээлэл ашиглаж баримт материал хавсаргаж, ашигласан ном, материалын жагсаалт бичиж, ерөнхий дүгнэлт, зөвлөмжийг заавал хийсэн байх гэсэн шаардлагуудыг тусгажээ.

Илтгэлийн бичвэр дараах шаардлагыг хангасан байна

Үсгийн фонд Arial, хэмжээ 11,12, мөр хоорондын зай 1,5, А4 бичгийн цаас,10-12 хуудас байна.

Илтгэгчдэд тавигдах шаардлага

Хамтарсан болон ганцаарчилсан илтгэл байж болох бөгөөд илтгэлийн хураангуйг боловсруулсан байх бөгөөд Power Point дээр 10 минут танилцуулахаар бэлтгэсэн байна. Мөн илтгэгч нь 4×6 харьцаатай 1 хувь цээж зураг, хувийн мэдээлэл, хариу холбоо барих утасны дугаар, и-майл хаягаа бичнэ.

Илтгэлийг 2017 оны 1 дүгээр сарын 23-25 өдрийн 09-17.00 цагийн хооронд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 307 тоотод хүлээн авна.

Эссэ бичлэгийг 2017 оны 1 дүгээр сарын 23-25 ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд дараах цахим хаягаар хүлээн авна. azjargal.j@fcy.gov.mn, selenge137@yahoo.com