Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд Хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд хариуцлагатай жижүүр ажиллана

Энэ оны төгсгөлд бүх нийтийн амралтын өдрүүд, баярын өдрүүд үргэлжлэн тохиож байна. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс нэгдүгээр сарын 2 хүртэл бүх нийтээр амарна. Эдгээр өдрүүдэд нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга, удирдлагууд Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд хариуцлагатай жижүүрээр ажиллах юм.

  • Нийслэлийн газрын алба,
  • Нийслэлийн тээврийн газар,
  • Улаанбаатар зам засвар, арчлалтын газар,
  • Нийслэлийн соёл урлагийн газар,
  • Нийслэлийн аялал жуулчлалын газар,
  • Геодези усны барилга байгууламжийн газар,
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК,
  • Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Хот тохижилтын газар,
  • Нийслэлийн мэдээллийн технологийн газар,
  • Нийслэлийн эрүүл мэндийн газар,
  • Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын дарга нар арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрээр ажиллана.

Иргэд хэрэгцээт мэдээллээ Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005, 76111005 дугаарын утсаар авах боломжтой байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Маргааш чуулганы нэгдсэн хуралдаантай

Ирэх пүрэв гариг буюу арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр тохиох тул бүх нийтээр амарна. Үүнтэй холбогдуулж, УИХ пүрэв гаригт хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаа нэг хоногоор урагшлуулж, маргааш хуралдуулахаар болсон. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлэн болгохын тулд өнөөдөр дөрвөн байнгын хороо, мөн хамтарсан байнгын хороод тус бүр хуралдахаар хуралдаанаа үргэлжлүүлж байна.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 28-ны Лхагва гарагт:

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үе үеийн ерөнхийлөгч нар нэгдэн шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ

Үе үеийн дөрвөн ерөнхийлөгч нэгдэн шинэ оны өмнө ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү үйл явдлыг одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж санаачилсан байна. Хамгийн эхэнд монгол төрийн анхны Ерөнхийлөгч П.Очирбат мэндчилгээ дэвшүүлсэн бол дараа нь Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар шинэ оны мэнд дэвшүүллээ.

Ерөнхийлөгчид маань өнгөтэй сайхан, эвтэй найртай шинэ оноо угтан үлгэрлэж байгаа нь ард түмнээ эв нэгдэлд уриалсан үнэхээр сайхан үйл явдал боллоо.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Н.Учрал сурагчдын өвлийн амралтыг сунгах хүсэлт гаргалаа

УИХ-ын гишүүн Н.Учрал БСШУЯ-ны сайд Ж.Батсуурьд хандаж санал хүргүүлжээ. Тэрээр энэхүү саналтаа сурагчдын өвлийн амралтыг сунгахыг хүссэн байна.

Энэ талаар тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хүйтний эрч чангарч буй энэ цагт ханиад томууны өвчлөл хурдацтайгаар өсөж байна. Иймээс сурагчдын өвлийн амралтыг сунгах хүсэлтийг Ж.Батсуурь сайдад гаргалаа. Ханиад томууны өвчлөлөөс сэргийлэн сурагчдын амралтыг сунгаж байсан туршлага бий билээ” хэмээн бичжээ.

Түүний саналыг хүргэе.

Н.Учрал сурагчдын өвлийн амралтыг сунгах хүсэлт гаргалаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноолоо

УИХ-ын гишүүнээр сонгогдон, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийг 18 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны Баасан гаригийн орой гэрт нь онц хэрцгийгээр хөнөөсөн этгээд хэн байв гэдгийг тогтоох шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоол гаргалаа. С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруутай гэж үзэн ял шийтгэл оногдуулсан юм.

Шийдвэрт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноолоо. Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдснийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдснийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр болов.

Эдгээр гурван хүнийг бүлэглэн, онц хэрцгийгээр, шунахайн сэдлээр, захиалгаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж амь насыг нь онц хэрцгий аргаар хөнөөсөн гэж үзжээ.

Categories
мэдээ спорт

Р.Пүрэвдагва арслан чансааг дахин тэргүүлжээ

Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргажээ. 2016 оны цагаан сарын барилдаанаас эхлүүлсэн энэхүү чансаанд Үндэсний их баяр наадмын амжилт багтаж байгаа бөгөөд хамгийн сүүлд арван хоёрдугаар сарын 18-нд болсон Богдхан хайрханы хишиг барилдааны давааг багтаажээ. Нийт 20 барилдааны үзүүлэлтээр дараах бөхчүүд үндэсний бөхийн чансааны эхний 100-д бичигдэж байна.

Д/д

Овог

Нэр

Цол

Чансаа

1

Рэнцэнбямба

Пүрэвдагва

у.а

17067

2

Баатархүү

Пүрэвсайхан

у.з

15637

3

Төрөө

Баасанхүү

у.х

15145

4

Цэдэв

Содномдорж

у.х

13745

5

Гунаажав

Эрxэмбаяр

у.ав

13233

6

Батнасан

Гончигдамба

у.г

12795

7

Чимэдрэгзэн

Санжаадамба

у.ав

12662

8

Намсрайжав

Батсуурь

у.а

12567

9

Эрдэнэбат

Даш.Э

у.н

12027

10

Баярхүү

Бат-Өлзий

у.х

11915

11

Пүрэв

Бүрэнтөгс

у.а

11555

12

Болд

Эрдэнэхүү.Б

а.х.а

10716

13

Оргих

Хангай

а.а

10491

14

Хүрэл-Очир

Гантулга.Х

у.х

9680

15

Эрдэнэбилэг

Энхбат

у.н

9202

16

Бадамсамбуу

Ганхуяг.Б

у.н

9182

17

Шар

Мөнгөнбаатар

а.х.а

8925

18

Энхтөгс

Оюунболд

у.а

8635

19

Чагнаадорж

Ганзориг.Ч

у.н

8280

20

Сүхбаатар

Мөнхбат

у.ав

8275

21

Чинчулуун

Хөхчирэнгэр

у.н

8127

22

Мягмар

Бадарч

а.а

8083

23

Батзориг

Батмөнх.Б

у.з

7999

24

Лхагваа

Лха-Очир

у.н

7942

25

Дамдинпүрэв

Бат-Эрдэнэ.Д

у.х

7430

26

Нацагсүрэн

Золбоо

а.х.а

7365

27

Өлзийтогтох

Бат-Орших

у.х

7047

28

Баттулга

Соронзонболд

у.з

6965

29

Нямаа

Батзаяа

у.х

6925

30

Чотон

Баянмөнх.Ч

у.н

6777

31

Бат-Өлзий

Бат-Эрдэнэ.Б

а.а

6678

32

Алтанбагана

Цацавшир

у.х

6675

33

Баатар

Амарзаяа

у.н

6574

34

Батцэнгэл

Чимэдвандан

у.н

6388

35

Болдбаатар

Батжаргал.Бо

у.н

6237

36

Оюун

Гантулга.О

а.х.а

6220

37

Цэндзэсэм

Чимэддорж.Ц

у.н

6200

38

Нэгдэл

Жаргалбаяр

у.х

5889

39

Цэдэнбазар

Одбаяр

у.н

5870

40

Балдиржамц

Тайван

а.а

5599

41

Бат-Очир

Одгэрэл

у.х

5480

42

Бэрдмурат

Серик

а.а

5372

43

Өрнөхбаяр

Сүхбат.Ө

а.х.а

5265

44

Дорж

Анар

у.н

5185

45

Шархүү

Пүрэвгарьд

а.а

5023

46

Дамбий

Рагчаа

у.г

4840

47

Тогтохмэнд

Сайханжаргал

а.а

4750

48

Цэдэндорж

Мөнхбаяр

а.а

4677

49

Эрдэнэбилэг

Энх-Амгалан

а.з

4635

50

Лут

Батзориг.Л

у.н

4550

51

Лувсандорж

Цэрэнтогтох

у.н

4545

52

Батбаяр

Даваа-Очир

а.а

4325

53

Дамдин

Тогтохжаргал

а.а

4300

54

Батмөнх

Сангисүрэн

у.н

4265

55

Бат-Эрдэнэ

Хаш-Эрдэнэ

а.а

4255

56

Төмөрбаатар

Пүрэвсүрэн

а.а

4165

57

Чулуунбаатар

Батчулуун

у.н

4155

58

Дашзэвэг

Амаржаргал

а.а

4122

59

Жанцан

Бат-Эрдэнэ.Ж

у.г

3995

60

Жаргалсайхан

Алтаншагай.Ж

а.а

3970

61

Булган-Эрдэнэ

Түмэндэмбэрэл

а.з

3855

62

Даваахүү

Цэвэлсодном

а.х.а

3850

63

Төмөрбаатар

Санчир

у.з

3835

64

Төрмөнх

Бэгзсүрэн

а.а

3815

65

Эрдэнэбилэг

Ууганбаяр.Э

а.а

3815

66

Шүxэрт

Уламбаяр

у.х

3800

67

Ишдорж

Ёндонсамбуу

у.н

3790

68

Батчулуун

Хашбат

а.а

3790

69

Төрбат

Ядамсүрэн.Т

а.а

3790

70

Чинзориг

Эрдэнэсайхан

а.з

3775

71

Нямдорж

Ганбаатар

у.г

3760

72

Болор-Эрдэнэ

Номиндалай

а.х.а

3625

73

Лхагваа

Батсайхан.Л

а.з

3620

74

Шоовдойхүү

Шинэбаяр.Ш

у.н

3605

75

Лхагвасүрэн

Шинэбаатар

у.н

3590

76

Бямбадорж

Батдорж

а.н

3590

77

Даваасүрэн

Аззаяа

а.н

3560

78

Дэлгэрсайхан

Амарсайхан.Д

у.н

3540

79

Түвдэндорж

Өсөх-Ирээдүй

у.х

3530

80

Шаравдорж

Отгонтөгс

а.а

3495

81

Эрдэнэцогт

Ванданцэрэн

а.а

3425

82

Арслан

Бямбажав

у.х

3410

83

Ганболд

Баасандорж

у.н

3390

84

Нурлан

Мустафа

а.а

3360

85

Цэрэнбат

Сандагдорж

а.а

3310

86

Алтангэрэл

Давааням

а.а

3275

87

Бааран

Отгонбаатар.Б

а.а

3240

88

Батсуурь

Бат-Орших.Б

а.а

3225

89

Улагпан

Береке

а.а

3210

90

Алтангэрэл

Алтанхуяг.А

у.н

3195

91

Пүрэв

Өсөхбаатар

а.х

3180

92

Жаалаа

Наранбаатар.Ж

а.а

3130

93

Өлзийбат

Даваабаатар

у.х

3112

94

Дашзэвгэ

БаасандоржБу

у.з

3095

95

Хадбаатар

Мөнxбаатар.Х

у.а

3070

96

Баатарпүрэв

Ганбаатар

а.а

3040

97

Батсугар

Зоригтбаатар.Батсу

а.х

3000

98

Батсүх

Батдорж

а.а

2975

99

Малш

Еркебулан

а.а

2910

100

Хүрэлбаатар

Оргилболд

а.а

2905

Categories
мэдээ соёл-урлаг

Богд хаан, Дондогдулам хатны ховор гэрэл зургуудыг үзэсгэлэнд дэлгэнэ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулан Богд хааны ордон музейгээс “Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба” үзэсгэлэн нээхээр болжээ.

Эл тэмдэглэлт өдөрт зориулан Богд хааны ордон музейгээс, сан хөмрөгт хадгалагдаж буй Богд хааны хөрөг бүхий танка зураг, зээгт наамал бүтээлүүд, Богд хаан болон Дондогдулам хатны ховор гэрэл зургуудыг үзэсгэлэнд дэлгэхээр зэхэж байна. Түүнчлэн гэрэл зурагт дүрслэгдсэн Богд хаан, Дондогдулам хатан нарын хувцас, эд хэрэглэлээс үзэсгэлэнд дэлгэх аж.

Үзэсгэлэнгийн үеэр үйл ажиллагааны хөтөлбөрт хаан хатны сэнтийд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болох юм байна. Үргэлжлүүлэн МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан урьд өмнө судлагдаж олон нийтийн хүртээлд хүрч байгаагүй Богд хааны нэгэн намтрыг анх удаагаа цугларсан хүмүүст танилцуулж лекц унших аж. Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 29-нд Богд хааны ордон музейд болох юм байна.

Categories
гадаад мэдээ

Энэтхэг улс алсын тусгалтай баллистик пуужин хөөргөлөө

Өмнөд Азид Хятадын нөлөө нэмэгдэж байгаатай холбоотойгоор Энэтхэг улс алсын тусгалтай баллистик пуужин туршжээ. Энэтхэгийн Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд, тус улс Бенгалын булангийн нэгэн арлаас Энэтхэгийн далай руу чиглүүлэн “Agni-V” пуужинг амжилттай хөөргөсөн байна. Энэтхэгт үйлдвэрлэсэн уг пуужин нь 5000 км-ийн тусгалтай гэх ба пуужин Ази тивийн аль ч цэгт, түүнчлэн Орос болон Европын нутгийн зарим хэсэгт хүрэх тусгалтай аж. Мөн уг баллистик пуужин цөмийн цэнэгт хошуу тээх боломжтой хэмээн Киодо мэдээллээ. Сүүлийн жилүүдэд Энэтхэг улс армийнхаа зэвсэглэлийг улам сайжруулж байгаа ба Францаас орчин үеийн сөнөөгч онгоцууд худалдаж авсан аж.

Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.26/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир өргөн мэдүүллээ.

1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлэн 1999 онд Хөдөлмөрийн тухай хуулийг батлан гаргасан. Тус хуулиар үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, түүнийг тодорхой хугацаагаар /14 хоногоос 1 сараар/ цалин хөлсгүйгээр ажиллуулдаг зөрчил гаргадаг боловч хариуцлага хүлээдэггүй байна. Түүнчлэн иргэд хөдөлмөр зуучлалын байгууллагаар зуучлуулалгүй, хуулийн мэдлэг дутуугийн улмаас ажил олгогчтой хийсэн аман гэрээ нь зөрчигдөх, хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй хохирч үлдэх зэргээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол цөөнгүй гардаг байна. Эдгээр нь Хөдөлмөрийн тухай хуульд энэ талын зохицуулалт дутмаг, тодорхойгүй байгаатай холбоотой хэмээн үзэж, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгасан дээрх хуулийн төслийг боловсруулжээ.

Мөн манай улсын Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн тухай бусад хууль тогтоомжоор “цагийн ажил” гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй байдаг тул өргөн мэдүүлж буй уг төсөлд “Цагаар ажиллах” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгасан байна. Мөн тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар заажээ.

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөж ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 500000-1000000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 5000000-10000000 төгрөгөөр торгохоор хуулийн төсөлд тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сард оюутны хөнгөлөлттэй зорчих эрхийг хязгаарлана

Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэхдээ зөвхөн хичээл сургуульдаа явахдаа хөнгөлөлтөө эдлэх эрхтэй байдаг. Харин амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүд, оюутны өвлийн амралтын хугацаанд хөнгөлөлттэй зорчих эрхээ ашиглах боломжгүй байхаар хязгаарлалт хийсэн.

Үүний дагуу их, дээд сургуулийн оюутнуудын “Цахим төлбөрийн карт”-ын хөнгөлөлттэй зорчих эрх 2017 оны нэгдүгээр сарын 1- 31-ныг хүртэлх хугацаанд орохгүй бөгөөд хоёрдугаар сарын 1-нээс хөнгөлөлттэй зорчих эрх нь идэвхжиж нийтийн тээврээр зорчих юм байна.

Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сурагч, оюутнуудын өвлийн амралтын хугацаа харилцан адилгүй ч ихэвчлэн нэгдүгээр сарын 1-нээс 31-ны хүртэлх хугацаанд таарч байгаа учраа дээрхи зохицуулалтыг хийжээ.