Categories
мэдээ нийгэм

Д.Лүндээжанцанг ”Алтан-Очир” одонгоор шагналаа

Монгол Улсад олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, шатрын спортыг хөгжүүлэх, биеийн тамир спортод оруулсан хувь нэмрийг нь үнэлж УИХ-ын гишүүн, шатрын зүтгэлтэн Д.Лүндээжанцанг Монголын Үндэсний Олимпийн Хорооны дээд шагнал “Алтан-Очир” одонгоор шагналаа. Энэ үеэр МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд зөвхөн шатрын спортыг дэмжээд зогсохгүй бусад спортыг үргэлж дэмжиж байдагт нь талархлаа илэрхийлсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин У.Батбаатар МУГЖ цол хүртлээ

Тайз, дэлгэцийн олон сайхан дүрээрээ ард түмэндээ танигдсан жүжигчин Уухааны Батбаатар Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдэг хүртлээ. Тэрээр “Сийлэн бөөр”, “Жинжиймаа”, “Маш нууц”, “Замбуулин дуусах болоогүй”, “Шүүдэр дундуур” зэрэг олон кинонд тун чадварлаг дүр бүтээсэн юм. У.Батбаатар нь одоогоор “Grand Film” продакшныг байгуулан ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ спорт

“Тусгаар тогтнол”-ын өдөрт зориулсан 128 шигшмэл бөхийн барилдаан болно

Олон нийт, бөх сонирхогчдын шимтэн хүлээдэг “Тусгаар тогтнол”-ын өдөрт зориулсан 128 шигшмэл бөхийн барилдаан арванхоёрдугаар сарын 29-нд буюу пүрэв гаригт Бөхийн өргөөнд болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх энэхүү барилдаан 2011 оноос эхлэн жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд буюу монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр болдог уламжлалтай билээ.

Өнгөрсөн жилийн барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон юм. Тэрээр 2013 оны барилдаанд Улсын начин цолтой түрүүлж байв. Тус барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэж байсан юм.

Харин хамгийн анхны 2011 оны барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байсан бол 2012 онд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэж байжээ.

2013 онд Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж, 2014 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гардан авч Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэж байжээ.

О.ӨНӨР


Categories
мэдээ эдийн-засаг

29 компанийн 361,764 хувьцаа арилжжээ

2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 29 хувьцаат компанийн 361,764 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцаа өсч, 10 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “УБ-БҮК” компани хамгийн өндөр буюу 14.90-иар өссөн бол “Ремикон” 12.73%, “Монгол савхи” 6.91%-иар тус тус өслөө. Мөн 8,836 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 917,135,572.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

“MSE ALL” индекс 858.50 нэгж болж 0.83%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,467,972,514,429.00 төгрөг боллоо.

Энэ өдөр I ангилалд 6 компанийн нийт 67,120 ширхэг хувьцаа 24,407,433 төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцаа

Тухайн өдрийн ханш

Захиалга

Авах

Зарах

Cимбол

Нээлт

Дээд

Доод

Сүүлийн ханш

Өмнөх өдрийн хаалт

Хаалтын ханш

Өөрчлөлт

Ширхэг

Авах Тоо

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

APU

395

395

380

385

382.34

382.72

0.38

0.10 %

57248

7000

367

390

1380

GOV

10290

10290

10290

10290

9955

10290

335.00

3.37 %

103

10

10100

10300

186

MIK

12200

12200

12200

12200

12270

12200

-70.00

-0.57 %

3

20

10480

12200

37

MMX

2750

2750

2750

2750

2760

2750

-10.00

-0.36 %

33

394

2750

2799

25

NEH

19500

19500

19500

19500

19100

19500

400.00

2.09 %

3

104

19100

19500

64

SUU

135

135

128

128

128.95

128.67

-0.28

-0.22 %

9730

300

127.1

130

6110

Энэ өдөр II ангилалд 18 компанийн нийт 292,563 ширхэг хувьцаа 36,704,714 төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцаа

Тухайн өдрийн ханш

Захиалга

Авах

Зарах

Cимбол

Нээлт

Дээд

Доод

Сүүлийн ханш

Өмнөх өдрийн хаалт

Хаалтын ханш

Өөрчлөлт

Ширхэг

Авах Тоо

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

ADL

1799

1799

1775

1775

1750

1782

32.00

1.83 %

33

27

1705

1800

150

BDL

5700

5700

5700

5700

5900

5700

-200.00

-3.39 %

25

5

5305

6275

5

BUK

455

455

455

455

396

455

59.00

14.90 %

50

400

350

450

150

DZG

15000

15000

15000

15000

15000

15000

0.00

0.00 %

3

3

13300

17940

1

GHC

13200

13200

13200

13200

13200

13200

0.00

0.00 %

11

3

11230

13200

67

HBO

198

198

198

198

198

198

0.00

0.00 %

20

10070

175

199.9

142

HGN

67

67

67

67

68.8

67

-1.80

-2.62 %

600

11200

63

67

3009

HSR

4000

4000

4000

4000

3990

4000

10.00

0.25 %

105

0

4000

27

JTB

63

67

60

67

69

62.01

-6.99

-10.13 %

5710

2000

59

69

315

MNH

4250

4250

4250

4250

4250

4250

0.00

0.00 %

92

10

4040

4300

80

MNP

340

340

338

338

340

339.95

-0.05

-0.01 %

9919

2126

330

340

16238

MNS

1500

1500

1500

1500

1500

1500

0.00

0.00 %

2

0

1650

100

MRX

60

60

60

60

67.8

60

-7.80

-11.50 %

265038

600

52.1

75

2500

RMC

62

62

62

62

55

62

7.00

12.73 %

5100

101379

51

62

4552

SHG

2750

2750

2750

2750

2700

2750

50.00

1.85 %

20

40

2500

2730

296

TTL

2900

2900

2800

2800

2941

2801

-140.00

-4.76 %

5415

6

2761

2800

4678

UID

610

637

600

600

590.71

614

23.29

3.94 %

390

200

522

600

131

UYN

899

899

899

899

840.9

899

58.10

6.91 %

30

200

730

880

5000

Энэ өдөр III ангилалд 5 компанийн нийт 2,081 ширхэг хувьцаа 1,038,525 төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцаа

Тухайн өдрийн ханш

Захиалга

Авах

Зарах

Cимбол

Нээлт

Дээд

Доод

Сүүлийн ханш

Өмнөх өдрийн хаалт

Хаалтын ханш

Өөрчлөлт

Ширхэг

Авах Тоо

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

AOI

2200

2200

1925

1925

2200

2194

-6.00

-0.27 %

88

20

1921

0

BHL

400

400

400

400

380

400

20.00

5.26 %

461

0

0

0

0

HRL

125

125

125

125

125

125

0.00

0.00 %

1197

0

125

14623

JGV

2645

3040

2645

3040

2645

2681

36.00

1.36 %

55

10

2250

0

MVO

1300

1300

1300

1300

1299

1300

1.00

0.08 %

280

30

1200

1350

120

Энэ өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 6,833 ширхэг үнэт цаас 654,704,930 төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцаа

Тухайн өдрийн ханш

Захиалга

Авах

Зарах

Cимбол

Нээлт

Дээд

Доод

Сүүлийн ханш

Өмнөх өдрийн хаалт

Хаалтын ханш

Өөрчлөлт

Ширхэг

Авах Тоо

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

ZGEB-BL-04/04/17-A0146-0

96000

96000

95990

95990

95140

95990

850

0.89 %

6550

0

0

0

0

ZGEB-BL-04/07/17-A0186-0

91760

91760

91760

91760

100000

91760

-8,240

-8.24 %

283

0

0

0

0

Энэ өдөр багцын арилжаанд нийт 2,003 ширхэг үнэт цаас 200,279,970 төгрөгөөр арилжигдсан байна.

Симбол

Ширхэг

Дээд

Доод

Сүүлийн ханш

1

ZGEB-BL-04/04/17-A0146-0

2003

99990

99990

99990

Бүгдийг нь биелүүлэх эсвэл үл биелүүлэх /AON/ дуудлага арилжаа

Симбол

Ширхэг

Авах Үнэ

Нэгж хувьцааны үнэ

Хүчинтэй хугацаа

Categories
мэдээ нийгэм

Энэ онд үйлдэгдсэн онц хүнд гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн нар өнөөдөр энэ онд үйлдэгдсэн онц хүнд гэмт хэргийн илрүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.

Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны долоодугаар сард 7 сартай жирэмсэн иргэн “М” нь бусдад боолгуулж нас барсан эрүүгийн тоот хэргийг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 1982 онд төрсөн, эрэгтэй “М” гэгч үйлдсэнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагч нар 2016 оны 12 дугаар сард нөхөн илрүүлэн шалгаж байна.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Акума” төвийн урд талын жалганд 2016 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 60 настай эмэгтэй “И”-нь эд зүйлээ дээрэмдүүлэн, зодуулж нас барсан эрүүгийн тоот хэргийг Баянхонгор аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 1991 онд төрсөн, эрэгтэй “Т” гэгч үйлдсэнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагч нар илрүүлэн шалгаж байна.

2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Нарангийн голын эцсийн буудлын орчим 27 настай, эрэгтэй “Г”-г хувийн машинтайгаа таксины үйлчилгээнд явах үед нь үл таних 160-170 см орчим өндөртэй, 20-25 орчим эрэгтэй хүн үйлчлүүлж явах үедээ араас боож “iPhone-4” маркын гар утас, 30 мянган төгрөг дээрэмдсэн хэргийг Б гэгч нь үйлдсэнийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг араас нь боож унаган, бүлэглэн зодож айлган сүрдүүлэн, хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмддэг Г, Н, С, А, Э нарын 18-25 насны бүлэг этгээдүүдийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр илрүүлэн баривчиллаа. Дээрхи этгээдүүд нь одоогоор Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэсвгэрт дээрмийн 21 гэмт хэрэг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Categories
мэдээ улс-төр

Ийм дуулиан шуугиантай С.Зоригийн хэргийг яагаад ингэж олны нүднээс далд шийдчихэв ээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Сүүлийн үед дээд шүүх захиалгын байгууллага болж хувирлаа. Долдугаар сарын 1-нд хүмүүсийн хэн буудсаныг тогтоогоогүй байж цагдаагийн дарга нарыг хүчээр зүйлчилж байгаад яллаж шийтгэсэн.

Нүдэн дээр ийм хэлмэгдүүлэлт хийсэн. Одоо С.Зоригийн амь насанд халдсан хэргийг таслан шийдвэрлэх тогтоолыг хаалттай хийж байгаад унших гэж байх шиг байна. Энэ хүмүүс амины хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм бол шүүх хурлаа нээлттэй хийгээд олон түмэнд гэмтнийг үзүүлээд, нотлох баримтаа гаргаж ирээд, шийдвэрлэчихэж болдоггүй юм уу? Өмгөөлөгч нарын шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлтийг хүлээж авалгүй хаалттай шийтгээд хаядаг. Ийм юм хэрхэвч байж болохгүй шүү. Хууль зүйд “Нэг гэмгүй хүнийг шийтгэснээс 10 гэмтэй хүнийг сулласан дээр” гэдэг нэг том зарчим байдаг. Гэмгүй хүнийг шийтгэхээр эцэг эх, үр хүүхэд, хань ижлийг нь давхар шийтгэдэг. Энэ дуулиан шуугиантай хэргийг яагаад ингэж олны нүднээс далд шийдээд байгаа юм бэ? Бүр гайхшрал түрүүлээд байгаа нь Булган гэх эмэгтэйг бүтэн жил хорьсон. Гэтэл тэр одоо гэрч ч, хохирогч, сэжигтэн, холбогдогч ч биш болсон. Ингэж болдог юмуу. Тэр хүнийг жил хорих эрхийг шүүгч л өгсөн байгаа. 1937 онд хэрэг ингэж тасалдаг байсан байх шүү. Арай дэндэж байна. Ц.Зориг гэдэг хүний үед л ийм юм хийгддэг боллоо…” хэмээн хатуухан шүүмжлэв.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголтыг ирэх оны гуравдугаар сарын 31-ний дотор хийнэ

НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтыг ирэх оны гуравдугаар сарын 31-ний дотор хийнэ гэдгийг ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал мэдээлэв.

ТЕГ-аас НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг 15 хоногийн дотор гаргах бөгөөд ажлын ес хоногт дахин баталгаажуулах аж. Баталгаажсан мэдээллийг Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлэх бөгөөд яамны зүгээс 45 хоногийн дотор буцаан олголтыг шийдвэрлэх юм. Ингэснээр ирэх оны 3 дугаар сарын 31-ны дотор буцаан олголтыг бүрэн хийх боломжтой гэлээ.

Тэрбээр, Он гарсаар 618 мянга 862 иргэн www.ebarimt.mn цахим хуудсанд хэрэглэгчээр бүртгүүлж, нийт 30.2 тэрбум төгрөгийн буцаан олголт авах эрхтэй болсон. Үүнээс 476 мянга 592 иргэн овог нэр, утас болон дансны дугаар зэрэг мэдээллээ бүрэн оруулсан байна. Үлдсэн иргэдийг энэ ондоо багтан цахим хуудсан дахь хувийн мэдээллээ бүрэн оруулахыг уриалж байна. Одоогоор 130 мянга гаруй иргэнд гар утсаар нь дамжуулан ирэх сарын 07-ны дотор хувийн мэдээллээ бүрэн оруулахыг анхааруулсан мессеж илгээсэн. Энэ хугацаанд иргэд мэдээллээ баталгаажуулаагүй бол дансанд нь мөнгө орох боломжгүй” гэв.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед НӨАТ-ын буцаан олголт хийх боломж байгаа эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад 2017 оны төсөвт буцаан олголтын зардлыг бүрэн тусгасан гэсэн хариулт өглөө.

Categories
мэдээ спорт

Мэргэжлийн сумогийн 2017 оны эхний башёгийн эрэмбийг Какүрюү М.Ананд тэргүүллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос 2017 оны нэгдүгээр сарын “Хацү” башёгийн банцүкэг зарласнаар 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд тэргүүлсэн байна. Харин 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж барууны магнайд бичигдсэн бол 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал зүүний дагавар, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Озэки цолтнуудын зүүний дагаварт эрэмбэлэгджээ. Өнгөрсөн 11 дүгээр сарын башёд амжилттай барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил анх удаа сэкивакэ цолтой зодоглоно. Сонирхуулахад, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд өнгөрсөн сарын башёг 14 даваа, нэг унаатайгаар өндөрлүүлсэн. Түүний хувьд Японы Эзэн хааны цомыг гурав дахь хүртээд байгаа юм. Токио хотноо 2017 оны эхний башё нэгдүгээр сарын 8-ны өдөр эхэлж 22-нд өндөрлөнө.

Categories
мэдээ улс-төр

Л.Болд гишүүн Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Л.Болд өнөөдөр /2016.12.27/ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай, Гэр хорооллын хөгжлийн тухай хуулиудын төслийг өргөн мэдүүлэв.
2002 онд батлагдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн иргэн бүрийн газар өмчлөх эрхийг нь баталгаажуулан хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Нийт 9 бүлэг, 55 зүйлтэй тус хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн үндсэн бүтцийг хадгалах зарчмыг баримталсан болохоо Улсын Их Хурлын дарга М.Энхболдод танилцуулсан юм.

Мөн хүнийг хэлмэгдүүлэхгүй байх, төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус, алдаа дутагдалтай үйл ажиллагаа, авилгыг илчлэх, ийм төрлийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Тус хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээгээр хамгаалагдсан шүүмжлэгчийн эрхийг баталгаатай хамгаалах механизм бүрдэх аж. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд Монголын хүн амын дийлэнх олонхи болсон залуучуудын улстөрийн ухамсар, улстөрийн үйл байдал, чиг хандлагыг ардчилсан нийгмийн үнэт зүйлс, харилцааны шинэ хэм хэмжээнд нийцүүлэн өөрчлөх, зарим ардчилсан улс орнуудын жишгийн дагуу Улсын Их Хуралд залуу нэр дэвшигчдийн квотыг бий болгох, залуу үеийн улстөрийн бодит оролцоог бүрдүүлэх үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачилан боловсруулснаа мөн өргөн мэдүүлсэн юм.

Түүнчлэн иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эдийн засгийн эргэлтэд иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийг оруулж амьжиргааны чанарыг дээшлүүлэх зорилгоор хот, суурин газарт инженерийн дэд бүтцээр хангагдаагүй нутаг дэвсгэрт иргэдийн өмчилсөн газрыг тохижуулан хөгжүүлэх, дэд бүтэц, үйлдвэр, үйлчилгээний хамтын өмчлөл бүхий бүтцийг бий болгох, гэр хорооллын хөгжил, амьдрах орчноо сайжруулах талаар гаргасан иргэдийн санаачилгыг дэмжих, үүсэх харилцааг зохицуулах зорилго бүхий Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийг хамгаалах хуулиудын төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.27/ Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өргөн мэдүүлэв.

Анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн, сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол гэмтэл эзэлж, жилээс жилд төрөлт нэмэгдэж, төрөлтийн хүндрэл буурахгүй, олдмол болон төрөлхийн цусны өвчлөл нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа нь Донорын тухай хуулийг шинэчлэн найруулах үндэслэл болсон талаар А.Цогцэцэг сайд Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Иймд иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах, донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах, хүйн цусны донорын банк болон цусны үүдэл эсийн банк байгуулах, цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулахаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Түүнчлэн Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Сүүлийн жилүүдэд эхийн сүүг орлох бүтээгдэхүүний хэрэглээ өсч байгаа. Энэ хэрээр хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь багасаж 60 хувь байсан үзүүлэлт 40 хувьд хүрч буураад байгаа. Түүнчлэн эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагын үүднээс Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн найруулж, 5 бүлэг, 20 зүйл, 56 заалт, 94 хэсэг бүхий хуулийн төсөл боловсрууллаа” гэв.

Хуулийн төсөлд эхийн сүүний оронд хүүхдэд өгөх зориулалттай үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг хооллох хэрэгслийн хамт багцалж “зориулалтын бүтээгдэхүүн” гэж нэрлэх болсон бөгөөд эдгээрийн сав, баглаа боодолд тавих нийтлэг шаардлагыг оруулжээ. Мөн энэ төрлийн бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт, хуулийг мөрдөх, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын үүрэг, хариуцлагын талаар болон хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагатай холбоотой зохицуулалтыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.