Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний яам хүндрэлийг даван туулах 4 төсөл хэрэгжүүлнэ

Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийг Засгийн газар боловсруулсан.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир,Я.Содбаатар, Л.Энхболд нар өнөөдөр Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзаж, салбараас тусгасан төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл сонслоо.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр нь Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах гэсэн хоёр үндсэн стратегитэй. Энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ дунд уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлэхээр тусгасан томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж, гадаад худалдааны бараа эргэлт өснө гэсэн тооцоолол бий. Тус хөтөлбөрт эрчим хүчний салбараас хэд, хэдэн төсөл, арга хэмжээ тусгахаар төлөвлөжээ. Тухайлбал, Дулааны 3-р цахилгаан станцын 250 МВт болон Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөл, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станц, Эгийн голын 315 МВт-ын усан цахилгаан станц зэрэг төсөл багтсан бөгөөд Эрчим хүчний яамнаас эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд дээрх төслүүдэд ач холбогдол өгч байгааг салбарын сайд тодотголоо.

Улс орны хөгжлийн тулгуур энэ салбарыг дэмжих нь эдийн засгийн хүндрэлээс гарах гол гарц болох учраас дээрх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх нь зүйтэй гэдгийг УИХ-ын гишүүд онцлов.

Categories
гадаад мэдээ

Самсунг компани Засгийн газраас дэмжлэг авахын тулд Чуй Сүн Шил-д мөнгө шилжүүлжээ

Өмнөд Солонгос улсын цагдаагийн газраас тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе болон түүний гурван туслахыг бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ.

Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газрын ажилтнууд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн Герман улсад байгуулсан хувийн компанийн санхүүгийн үйл ажиллагааг шалгалт хийж, тус компанийн дансанд Самсунг компани өнгөрөгч оны 10-р сард 3 тэрбум 500-н сая вон буюу хоёр сая 800-н мянган евро шилжүүлсэнг илрүүлсэн юм.

Тэгвэл Самсунг компани нь энэхүү мөнгийг компанийн цаашдын үйл ажиллагаанд Засгийн газраасаа дэмжлэг авах зорилгоор бэлэглэсэн байж болзошгүй ажээ.

Энэ тухай бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн Герман улсад байгуулсан хувийн компанийн хамтран эзэмшигч байсан Роберт Куйпс, Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Тэрээр хэлэхдээ “Чуй Сүн Шил нь Солонгосын морин спортын тамирчдын морь худалдан авахад зуучлах, дасгалжуулагч хөлслөх, бэлтгэл сургуулилт хийх, орон байраар хангах зэрэг ажлуудыг хийх зорилгоор Герман улсад хувийн компани байгуулсан. Би тус компанийн хамтран эзэмшигч байсан ч компанийн дансанд орж ирж байсан их хэмжээний мөнгөний зарим эх үүсвэр тодорхой биш байсан тул хамтран эзэмшигчээс сайн дураараа татгалзсан” гэж хэлсэн байна.

Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Самсунг компанийн холбогдох ажилтнуудаас мэдүүлэг авахаар болжээ.

Categories
гадаад мэдээ

Хятадын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Хятадын Засгийн газрын 2017 оны хичээлийн жилийн тэтгэлэг зарлагджээ. Энэхүү тэтгэлэг нь БНХАУ-ын засгийн газраас зарлаж буй магистр, докторын 100 хувийн тэтгэлэг аж. Элсэгчдээс HSK буюу хэлний түвшин шаардагдахгүй бөгөөд эхний нэг жил тэтгэлэгтэйгээр хэлний бэлтгэлд суралцах юм байна. Мөн хамрагдах оюутны тоо заагаагүй аж.

Бүртгэл энэ сарын 10-ныг дуустал Монголын Залуучуудын холбооны 400 тоотод явагдана.

-Ерөнхий шаардлага-

Магистрын түвшин:

1. Бакалаврын голч дүн 3 ба түүнээс дээш

2. Бие эрүүл

3. 35-аас доош настай байх

4. Материал бүрдүүлэлт

Докторын зэрэг:

1. Магистрын голч дүн 3 ба түүнээс дээш

2. Бие эрүүл

3. 40-аас доош настай байх

4. Материал бүрдүүлэлт

Бүрдүүлэх материал:

1. Анкет /тэтгэлэгийн анкет/

2. 3*4 хэмжээтэй өнгөт цээж зураг 2 ширхэг .

3. Гадаад паспорт нотариатаар баталгаажуулна.

4. Сурлагын намтар, дүнгийн хуудсыг нотариатаар баталгаажуулна. Хятад, англи хэлээс өөр хэл дээр байвал хятад эсвэл англи хэл дээр орчуулан нотариатаар баталгаажуулна.

5. Хятадад ирж суралцах ба судалгааны зорилгоор хятад эсвэл англи хэл дээр эссэ бичиж өгнө. /Магистр 800-аас доошгүй, Доктор 1200-аас доошгүй/

6. “Гадаад иргэдийн биеийн үзлэгийн бичиг” /хуулбар хувийг өгөн эх хувийг өөртөө үлдээнэ/

7. Хятадад суралцах хугацаа зургаан сараас дээш суралцагч нь англи хэл дээр бөглөх хэрэгтэй. Хүсэлт гаргагч нь “Гадаад иргэдийн биеийн үзлэгийн бичиг”-т заагдсаны дагуу бүх төрлийн үзлэгт орох ёстой. Үзлэг дутсан, хувь хүний зураг дутсан болон зурган дээрхи тусгай тамгагүй, эмчийн болон эмнэлэгийн тамгагүй бол “Гадаад иргэдийн биеийн үзлэгийн бичиг”-ийг хүчингүйд тооцно. Үзлэгийн хүчинтэй хугацаа нь зургаан сар болно.

8. Дэд профессор, Профессорын танилцуулсан тодорхойлолт хоёр хувь.

9. Бусад гавьяа шагнал (хэл болон тэмцээн уралдаан сургалт), ажилладаг бол ажлын байрны тодорхойлолт

Categories
мэдээ нийгэм

Аюултай ачаа тээвэрлэхдээ ЦЕГ-аас зөвшөөрөл авдаг боллоо

Аюултай ачаа тээвэрлэхдээ miat зурган илэрцүүдАюултай ачаа тээшийг тээвэрлэхдээ Цагдаагийн ерөнхий газраас урьдчилан зөвшөөрөл авсан байх ёстой аж. Энэхүү зөвшөөрлийг хүсэхдээ тухайн аж ахуйн нэгж, байгууллага хүсэлтээ гаргаж аюултай ачааны техникийн нөхцөл стандартыг ажилтнууддаа танилцуулсан тухай хуудсыг ачааны фото зурагтай хавсарган ЦЕГ-ын Лицензын төвд хандах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XX хуралдаан Улаанбаатарт болно

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын захирал Е.Н.Поповтой уулзжээ.

Тэд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр “Орос, Монгол, Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нь хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтойг хоёр тал тэмдэглэв.

Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан гурван талын оролцоотой хамтарсан төслүүдийн ТЭЗҮ-г бэлтгэх, хэрэгжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төвийг байгуулах, түүний байршлыг Улаанбаатар хотноо болгох яриа хэлэлцээг ойрын үед эхлүүлэх шаардлагатай байгаа талаар санал нэгджээ.

Ингээд гурван талын шинжээчдийн уулзалтыг ирэх 12 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Түүнчлэн, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо ирэх 12 дугаар сарын дундуур зохион байгуулахаар тохиролцжээ.

Categories
мэдээ нийгэм

“Энэ жил хүнсний улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах ургац хурааж авлаа”

Ургац хураалтын дүнгийн талаар ХХААХҮЯ-ны Газар тарилангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

-Ургац хураалтын дүн гарсан байна. Төлөвлөсөн хэмжээнд ургацаа хураан авч чадсан уу?

-2016 оны ургац хураалтын дүн ерөнхийдөө гарч байна. Улсын хэмжээнд нийтдээ 475,8 мянган га талбайд үр тариа, үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7 мянган тонн төмс, 93.5 мянган тонн хүнсний ногоо хурааж авлаа. Ингэснээр хүнсний улаанбуудай, төмсний дотоодын нийт хэрэгцээг 100 хувь хангах ургацыг хурааж авсан гэсэн үг юм. Өмнө нь хүнсний ногооны хэрэгцээний 40-50 орчим хувийг хангаж ирсэн. Энэ жилийн хувьд 54 хувийг хангахуйц хэмжээний хүнсний ногоог хурааж авлаа. Ирэх хаврын тариалалтад аж ахуй нэгжүүд үр тариагаа тодорхой хэмжээнд нөөцөлж авч үлддэг.

Энэ жилийн хувьд аж ахуйн нэгж, иргэд 45.5 мянган тонн үр нөөцөлсөн, ОБЕГ 1,300 гаруй тонн үрийн буудай, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 2,000 гаруй тонн үрийн буудаг нөөцлөхөөр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Аж ахуйн нэгж, иргэд 388.9 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн нь өндөр үзүүлэлт юм. Энэ нь ирэх хавар тариалалт өмнөх жилүүдээс илүү их байх гэсэн тооцоо судалгаа гарч байгаа юм.

-Ес, аравдугаар сард хур тунадас их орсон нь ургац хураалтын дүнд сөргөөр нөлөөлсөн үү?

-Энэ намрын ургац хураалт цаг агаарын хүнд нөхцөлд явагдлаа. Есдүгээр сарын сүүлийн арав хоног хур тунадастай, 10 дугаар сард газар тариалангийн төвийн бүс нутагуудаар хур тунадас, нойтон цастай байсан нь тодорхой хэмжээний хаягдал үүсгэх, ургац хураалтын ажлыг хугацааг хойшлуулах зэрэг асуудал үүссэн. Гэхдээ ургацаа алдахуйц хэмжээнд хүрээгүй. Ургац хураалтын урьдчилсан балансаар 480 орчим мянган тонн хүнсний улаан буудай хурааж авна гэсэн тооцоо гарсан байснаас 460 мянгыг хураан авлаа.

-Хүнсний улаанбуудайн борлуулалтын ажил хийгдэж дууссан уу?

-Борлуулалтын ажил дуусч байна. Хүнсний улаанбуудайг Тариалан эрхлэлтийг дэмжих сан 65 мянган тонн, гурил үйлдвэрлэгчид 220 мянган тонн, спиртний үйлдвэрт 10 мянган тонн, тэжээл үйлдвэрлэлд 14.2 мянган тонн борлуулалт хийгдээд байна.

Манай улсын жилийн хэмжээ 320 мянган тонн гэж тооцвол 30-40 мянган тонн буудай илүү гарч байгаа. Үүнийг аж ахуйн нэгжүүд өөрсдийн савны багтаамж боломжоо ашиглан нөөцөлж байгаа. Энэ нь жилийн турш борлуулалт үргэлжилнэ гэсэн үг.

Categories
мэдээ спорт

Даамын дэлхийн аваргууд маргааш эх орондоо ирнэ

Турк улсын Измир хотноо болсон энэ жилийн Өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах Даамын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцсон билээ.

Тодруулбал, манай улсаас энэ удаагийн ДАШТ-д нийт 27 тамирчин найман насны ангиллын тэмцээнд оролцож бахдам сайхан амжилт гаргасан.

Тэднээс 100 буудалт даамын үндсэн төрөлд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэг, блиц төрөлд нэг алт, хоёр хүрэл, Турк даамын төрөлд 5 алт, 7 мөнгө, нэг хүрэл нийт 19 медаль хүртэж бахдам сайхан амжилт гаргажээ.

Тэд маргааш 10:15 цагт “Чингис хаан” нисэх буудалд газардана.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батсуурь сайд хилийн чанадад байгаа эрдэмтэн, судлаачдыг урьжээ

БСШУС-ын сайд Ж.Батсуурь дэлхийн өнцөг булан бүрт судалгаа, шинжилгээний ажил хийж байгаа судлаачдад хандан ил захидал илгээжээ. Уг ил захидалд монгол эрдэмтэн, судлаачид гадаадын өндөр хөгжилтэй орны эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудад дэлхийн түвшний судалгааны ажил хийж, олон шинэ бүтээл туурвиж байгаад бид бахархаж байдгаа илэрхийлсэн байна.

Тэрээр цааш нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд шинэ хандлага, шинэ хамтын ажиллагааны арга хэрэгслүүдийг ашиглах асуудал амьдралаас урган гарч байна. Шинэ Засгийн газар улс орны ирээдүйн хөгжлийн гарц бол шинжлэх ухаанд суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх явдал гэж үзээд үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө шинжлэх ухаанд зарцуулах төсвийн мөнгийг тав дахин нэмэх зорилт тавин ажиллаж байгааг дурджээ.

Засгийн газар эх орондоо эрдэмтэн судлаачдынхаа ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гол газар болох шинжлэх ухааны парк барьж байгуулах ажлыг эхлүүлээд байгаа. Тиймээс эх орныхоо шинжлэх ухааныг хөгжүүлж хүн ардаа баян чинээлэг амьдрах боломжтой, хүчирхэг эдийн засагтай орон болгох их үйлсэд оролцоно уу хэмээн хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монгол эрдэмтэн, судлаачдаа БСШУСЯ урьж байгааг сайд ил захидалдаа онцолсон байна.

Ингэхдээ эхний ээлжинд гадаадад байгаа эрдэмтэн, судлаачдын хаяг, хийж байгаа ажлын тухай мэдээллийг цуглуулж сан бүрдүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Зуны дугуйтай автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

Замын цагдаагийн газар зурган илэрцүүд

Зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын тээврийн хэрэгслийг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг Замын цагдаагийн газраас авч хэрэгжүүлэх гэж байна.

Учир нь цас орж хальтиргаа гулгаа үүссэн, сүүдэртэй хэсэгт замын цас мөс арилаагүй, хайлсан цас нь оройдоо мөстөж хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх арга хэмжээг авахаар болжээ.

Орон нутагт Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан, Хэнтий аймагт халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Categories
гадаад мэдээ

Москвад өнөөдөр ялалтын парад болно

Өнөөдрөөс 75 жилийн өмнө буюу 1941 онд, Улаан талбайд болсон цэргийн жагсаалыг Москвагийн эрх баригчид өнөөдөр давтах гэж байна.

Октябрийн хувьсгалын 24 жилийн ойд зориулсан энэхүү жагсаалаас цэргүүд шууд Нацист Германы армитай тулалдахаар фронт руу явж байсан юм. Өнөөдрийн парадад 5,000 гаруй хүн оролцох төлөвтэй байгаагийн дотор 1941 оны жагсаалд оролцож байсан, мөн 1945 оны ялалтын жагсаалд оролцож байсан ахмадууд жагсах гэнэ.

1941 оны парадыг хийж байхад Дэлхийн Хоёрдугаар дайны хамгийн хүнд үе байсан юм. Нацистууд Москвагийн хаяанд тулж ирээд байсан тул 28,000 орчим цэрэг Улаан талбайгаас шууд фронт руу илгээгджээ. Өнөөдрийн Москвагийн цаг агаар ч 1941 оныхтой ижил үүлэрхэг, цас бударсан нөхцөлтэй байхаар байгаа гэнэ. Тухайн үед ийм цаг агаартай байснаас Германы бөмбөгдөгч онгоцнууд парадад саад хийж чадаагүй гэдэг.