Categories
мэдээ нийгэм

АНУ-д “Чингис хаан” үзэсгэлэн, парад болно

АНУ-ын хойд Каролина мужийн Чарлот хотноо энэ сарын 19-нөөс ирэх оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл Монголын эзэнт гүрэн, Их эзэн Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаарх үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна.

Тус үзэсгэлэнгийн хүрээнд энэ сарын 24-26-нд Чарлот хотод Чингис хаан, Монгол Улсыг сурталчилсан парад баярын арга хэмжээг Монгол Улсын ЭСЯ, Вашингтон ДС орчмын монголчуудын холбоо хамтран зохион байгуулахаар болжээ.

Баярын жагсаал өглөө 09:00 цагт “Discovery Place Museum”-ээс эхлэн Чарлот хотын төвөөр алхах гэнэ. Мөн энэ сарын 25, 26-нд “Чингис хаан” үзэсгэлэнгийн цагийн хуваарийн дагуу үзэсгэлэнгийн танхимд Монгол Улсыг сурталчлах урлагийн арга хэмжээ болох юм байна.

Жагсаалд Чингис хааны баатрууд, Өүлэн эх түүний хүүхдүүд, хүчит бөхчүүд, сур харваачид, морьтон баатар эрс болон дуучид, бүжигчид зэрэг урлагийн авьяастнууд оролцох аж.

Тус үзэсгэлэн өмнө нь 2012 онд Чикаго хотноо зохиогдож байсан юм.

Categories
мэдээ улс-төр

С.Чинзориг: “Иргэний нисэх” гэж том толгойтой, хатуу чихтэй газар байна

Иргэний нисэхтэй холбоотой байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асууж Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хариуллаа.

С.Чинзориг: Та сайд болсноосоо хойш Иргэний нисэхийн бүтцэд өөрчлөлт хийсэн үү, тодорхой тоо хэлээчээ, ямар бодлого та нар барьж ажилладаг юм бэ, танай салбарт удирдах удирдуулах ёс бүрэн утгаараа хэрэгжиж байна уу. Би асуудал тавьсан, гэтэл та өөрөөсөө зайлуулж Иргэний нисэхийнхэн надаас дээгүүр харайгаад байгаа юм гэсэн. Ийм сайд байж болох уу гэж асуумаар байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат: Иргэний агаарын тээвэрт өөрчлөлт хийх асуудлууд байгаа. Өөрчлөх бодлоготой байгаа. Шинэ нисэх буудлын 49 хувь яригдаж байгаа. Улсын төсөвт суугаагүй байна. Би Ерөнхий сайд Иргэний нисэхийнхэнтэй шууд харьцаад байгаа гэж хэлснээс миний толгой дээгүүр гараад байгаа гэж хэлээгүй шүү. Бондын асуудлуудын хувьд би Засгийн газарт уламжилчихсан байгаа гэв.

Б.Энх-Амгалан: Иргэний нисэх гэж том толгойтой, хатуу чихтэй газар байдаг. 17 тэрбум төгрөгийн ашиглалтын зардал өгөөч гэжээ. Хоёр сарын дотор ямар зардал гарсан юм бэ, энийг хариулаач. Менежментийн зөвлөгөө авна гэсэн байна. Хэнээс авч яах гэж байгаа юм бэ? Мөн “Чингис хаан” зочид буудлын зэрэглэлийг бууруулна гэжээ. МИАТ компаниар би үйлчлүүлсэн. Үйлчилгээ маш муу байлаа. Урд гарч байгаа зурагтаар хачин утгагүй юм тавьдаг. Энийгээ больчихооч гэхээр маркетингийн алба тэгж тавь гэсэн гэдэг.

-Хариулт: Шинэ нисэх буудлыг эхлүүлэхэд маш олон шинэ хөрөнгө оруулалт шаардлагатай болсон. Энэ нь гэрээнд заагдаагүй ч японы талаас ангорын асуудал дээр 11 тэрбум оруул гэсэн. Тэгэхгүй бол Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орж чадахгүй шүү дээ гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

“Хантайшир”-ын нэрэмжит барилдаан болно

Бөх сонирхогчид, үзэгчид энэ сард лав уйдахгүй нь ээ. Бараг долоон хоног бүр томоохон барилдаан бөхийн өргөөнд болох юм. Эхнийх нь 12-нд “Хантайшир” дэвжээ байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаантай.

Уг барилдаанаа угтах тус дэвжээнийхэн нэрэмжит барилдааны уламжлалд шинэ хуудас нээж Эх нялхсын төв эмнэлэгт онц шаардлагатай тоног төхөөрөмжүүд бэлэглэсэн байна

“Хантайшир” -ын нэрэмжит барилдааны дараа 20-нд Үндэсний спортын ууган гавьяат мастер, дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан бас нэг том барилдаан болох бол сарын сүүлчээр буюу 27-нд Зууны манлай Монгол бөх, дэлхийн бөхийн од, дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит 224 бөхийн барилдааныг үзэх нь ээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл далайг “Аялал жуулчлалын бүс” болгох төсөл хэрэгжиж эхэллээ

111112Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа холбогдуулан БОАЖЯ, Азийн хөгжлийн банк хамтран Хөвсгөл нуур дагуу аялал жуулчлал хөгжүүлж, гол бүс болгох урт хугацааны төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Уг төслийн хүрээнд Ханх, Хатгал суманд аялал жуулчлалын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих юм байна. Энэхүү төсөл нь хоёр үе шаттай бөгөөд эхний үед буюу 2016-2019 онд Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт орших таван сумын иргэдийн амьжиргааг дэмжиж ажиллах аж.

Харин төслийн хоёрдугаар шатанд нуур орчмын дэд бүтцийг сайжруулж, хог хаягдлыг шийдэх, дугуйн болон гүйлтийн зам тавьж, нарны эрчим хүчээр ажилладаг жуулчны баазын загвар бий болгох юм байна. Төслийг Японы Ядуурлыг бууруулах сангаас санхүүжүүлэхээр болжээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сансраас оролцоно

Өнөөдөр болох гэж буй АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дэлхийгээс гадна байгаа цорын ганц Америк хүн болох олон улсын сансрын станцад ажиллаж байгаа нисэгч саналаа өгөхийг “NASA” мэдээллээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд сансраас саналаа өгөх хүн нь нисэгч Шэйн Кимброу бөгөөд тэрээр өнгөрөгч 10-р сарын 19-нд Оросын Союз хөлгөөр Олон Улсын Сансрын Станцад хүрсэн юм. Кимброу дөрвөн сарын турш Оросын хоёр нисэгчтэй цуг судалгааны ажил хийх юм. Техас мужийн хуулийн дагуу сансрын нисэгчид 1997 оноос хойш сансрын уудамд ажиллаж байхдаа сонгуульд оролцож байгаа. Тэдний ихэнх нь Жонсоны Сансрын Төв байрладаг Хьюстон хотын ойролцоо амьдардаг тул ийнхүү Техасын хуулийг дагадаг аж. Ингэхдээ сансрын нисэгчийн имэйл хаягаар саналын хуудас нь очдог ба үүний дараа дэлхийн гадаргаас 400 км өндөрт саналаа өгөх үйл явц болж, сонголт нь имэйлээр буцаж дэлхий рүү илгээгддэг байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн талбайд газар олгохгүй

Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэвлэлийн хурлын үеэр “Нийслэлийн удирдлагуудад иргэдийн зүгээс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа талаар гомдол их ирдэг. Нэг өглөө босоход хорооллын дунд газар ухаад, бизнесийн зориулалттай барилга барьдаг, нэг өглөө сэрэхэд цэцэрлэг, сургуулийн хашаан дотор газар ухдаг байдлыг зогсоож өгөөч гэсэн хүсэлт ирж байна. Бид НИТХ-аар “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөр батлуулсан. Иргэдийн аз жаргалтай амьдралын үндэс нь эрүүл, аюулгүй, амгалан тайван орчинд амьдрах явдал. Энэ эрхийг баталгаажуулах үүднээс Нийслэлийн Засаг даргын хувьд шийдвэр гаргалаа. Өнөөдрөөс эхлээд нийслэлийн оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зоорилгоор орон сууцны хороолол дундах нийтийн эзэмшлийн талбайд бизнесийн зориулалтаар барилга барих ажлыг зогсоож байна. Дахиж миний гарын үсэгтэй нэг ч ийм шийдвэр гарахгүй. Харин орон сууцны хороолол дундах талбайд зөвхөн нийтийн зориулалттай авирмашины зогсоол барьж болно. Ингэхдээ газар доор 2-3 давхар зогсоол барьж, дээр нь ногоон байгууламж, тоглоомын талбай байгуулахыг зөвшөөрнө.” гэлээ.

Захирамжийн хоёр дахь хэсэгт сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газарт нэмж газар олгохыг хориглохоор заасан байна. Энэ талаар хотын дарга С.Батболд “Хэрэв сургууль, цэцэрлэгийн газар дотор газар олгохоор бол зөвхөн тухайн сургууль, цэцэрлэгийг өргөтгөж, суудлын тоо, орны тоог нэмэх зорилготой бол олгоно.” гэсэн юм.

Орон сууцны хороолол доторх нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэгийн эдэлбэр газарт барилга байгууламж барихтай холбоотой өмнө нь гарсан шийдвэр хууль зөрчсөн байвал хүчингүй болгохыг хотын дарга мэдэгдлээ. Ингэснээр нийслэлийн иргэдийн аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм. Мөн энэхүү шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежер 12 дугаар сарын 1-ний дотор нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулж, Засаг даргын зөвлөлд танилцуулахаар болсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2430-д хүрлээ

Долларын ханш өссөөр л байна. Энэ өсөлтийг хэн хэзээ зогсоохыг бурхан л мэдэх байх хэмээн хүмүүс харах болжээ. Төв банк нь мэддэг юм уу, найман шарга нь мэддэг юм уу гэж УИХ-ын гишүүн Б.Лүндээжанцан саяхан чуулган дээр дуу алдаж байсан. Гэвч валютын нийлүүлэлтээс хамаарна гэхээс өөр хариултыг хэн ч хэлсэнгүй. Тэгвэл өнөөдөр эрхэм долларын ханш 2430 төгрөгөөр зарагдаж байна. Бусад валютууд ч гэсэн дагаж өссөөр байгаа. Хятадын юань 359 төгрөгт хүрсэн бол нэгэн цагт 1:1-н харьцаатай байсан Солонгосын вон өдгөө 1:2,13 болжээ.

Засаг төр нь ОУВС-аас мөнгө царайчилж ар өврөө гэж байгаа энэ цагт долларын ханш өссөөр байх бололтой.

Categories
мэдээ улс-төр

Д.Батбаяр: Намайг оффшор дансгүй гэдгийг тогтоолоо

Д.Батбаяр: Намайг оффшор дансгүй гэдгийг тогтоолооУИХ-ын гишүүн асан, Кёкшүзан Д.Батбаяр оффшор данстай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр хурлын эхэнд өнгөрсөн ням гарагт буюу энэ сарын 6-нд “Монгол ТВ”-ийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөөр цацагдсан Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Консорциумтай хамтран Монголын оффшор данс эзэмшигч, оффшор бүс дэх компанид хувь эзэмшигчдийн нэрсийг зарласан нэвтрүүлгийг сэтгүүлчдэд үзүүлсэн юм.

Үүний дараагаар тэрээр “Өнгөрсөн тавдугаар сард Монголд анх удаа оффшор гэдэг нэр томьёо гарч ирсэн. Тэр нэр томьёоны хамгийн анхдагч нь Даваагийн Батбаяр буюу Кёкшүзан Д.Батбаяр миний зурагтай нэвтрүүлэг “Монгол ТВ” телевизээр гарч байсныг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед би УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан байсан. Тэр утгаараа хуулийн өмнө хариуцлага хүлээх тухай яригдаж байлаа.

Кёкшүзан Д.Батбаяр гэдэг хүнийг оффшор данстай эсэхийг тогтоож чадаагүй.

Сонгуулийн өмнө энэ мэдээлэл цацагдаж, УИХ-ын сонгуульд нэр дэвших дэвшихгүй гэх асуудлаас бизнесийн маань хөрөнгө оруулалтын асуудал хөндөгдсөн. Улмаар бизнес маань зогсонги байдалд орсон.

Тухайн үед би хэвлэлийн бага хурал зарлаж, энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулсан. Бүх хуулийн байгууллага шалгаад Кёкшүзан Д.Батбаяр гэдэг хүнийг оффшор данстай эсэхийг тогтоож чадаагүй.

Тиймдээ ч, би энэ асуудалд их эмзэглэж явдаг хүн. Учир нь, монголчуудын ойлголтоор оффшор данс бол хүний наймаа, зэвсгийн наймаа, хар тамхи, террорист үйл ажиллагааг санхүүжүүлэлт, авлигын мөнгө, улсын мөнгө болон татвараас нуудаг бүхнийг оффшор данс гэж ойлгодог.

Тухайн үед нэр нь дурдагдаж байсан хүн бол Даваагийн Батбаяр биш. Орхон аймгийн ИТХ-ын гишүүн Д.Батбаяр гэдэг хүн болох тодорхой болжээ.

Та бүхэн сая харлаа “Монгол ТВ” телевиз өнгөрсөн ням гарагт жинхэнэ оффшор данстай Д.Батбаярыг олж өглөө. Тухайн үед нэр нь дурдагдаж байсан хүн бол Даваагийн Батбаяр биш. Орхон аймгийн ИТХ-ын гишүүн Д.Батбаяр гэх хүн болох нь тодорхой болжээ” хэмээв.

Мөн тэрээр “Гадны хөрөнгө оруулалтаар бизнес эрхэлдэг хүний хувьд энэ бол андуурал байсан гэдгийг мэдэгдэх нь зүйтэй гэж бодлоо” гэлээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд зурган илэрцүүдӨнөөдөр АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас тэрбумтан Доналд Трамп нар нэр дэвшиж буй. Сонгуулийн санал хураалт оройн 20 цагт албан ёсоор хаагддаг бөгөөд санал хураалтын дүн энэ сарын 8-наас 9-нд шилжих шөнө гарна. Харин бидний хувьд энэ сарын 9-ний өдөр сонгуулийн үр дүнг мэдэх боломжтой юм. Сонгуульд ялсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа жилийн нэгдүгээр сарын 20-ноос албан үүргээ хэрэгжүүлж эхэлсэн гэж үздэг ажээ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд америкчуудын санал өгөх идэвх буурч байгаа талаар “Вашингтон пост” сонинд бичжээ. Эх сурвалжийн таамгаар, энэ удаагийн сонгуульд америкчуудын 52-54 хувь нь саналаа өгч магадгүй гэнэ. Үүнээс сонгуульд оролцох цагаан арьст америкчуудын тоо өнгөт арьстан, исламын шашинт америкчуудтай харьцуулахад 2008, 2012 оныхоос буурах магадлалтай байгаа аж.

“Real Clear Politics” улс төрийн судалгааны төвийн судалгаагаар сонгуульд санал өгөх магадлалтай америкчуудын дунд Хиллари Клинтоны нэр хүнд өндөр байгаа юм байна. Зарим эх сурвалжид тэдний рейтинг ойролцоо байгаа талаар дурджээ. Өнгөрсөн ням гаригийн байдлаар, олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад Хиллари Клинтон 46.6 хувийн дэмжлэг авсан бол Доналд Трампыг сонгогчдын 44.8 хувь нь дэмжжээ.

Д.Трамп цагаачлалын бодлого болон худалдааны гэрээг шинэчлэх, дунд давхаргын америкчуудын татварын тухай асуудлыг мөрийн хөтөлбөртөө багтаажээ. Клинтоны хувьд “Хиллари Америкийн төлөө” гэсэн уриан дор сурталчилгаа явуулсан. Тэрбээр санхүүгийн шинэчлэл, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд болон нийгмийн халамжийг сайжруулах зэрэг амлалтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

АНУ-д Ногоон нам, Ажилчдын нам, Хүний эрх чөлөөний нам гэх зэрэг хэдэн арьан нам байдаг аж. Гэсэн хэдий ч Ардчилсан нам болон Бүгд найрамдах нам нь эртний түүхтэй, хүчирхэг намууд юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр шинийн наймны билэгт сайн өдөр

Өнөөдөр өвлийн эхэн сарын шинийн найман буюу дүйчин өдөр. Билгийн тооллын эл өдөр бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон буян үйлд шамдаж, нүгэл хилэнцийг тэвчиж, цагаан хоол иддэг ёстой. Энэ өдөр Манал бурхан заларсан хэмээдэг учир түүний номыг уншдаг байна. Гандантэгчинлэн хийдийн Гандан дуганд өглөөний 8-13 цаг хүртэл Их Манал, Маналын дончод хурж байна.

Сонирхуулбал, сарын есөн дүйчэн байдаг. Үүнээс монголчуудын түгээмэл мэддэг шинийн 8,10, 15, 25, 30-ны өдөр байдаг.

Шинийн найманбол Оточ Манла бурхны заларсан өдөр юм. Энэ өдөр буян юу үйлдвээс мянга болж үрждэг ба янз бүрийн өвчин зовлонгоос гэтэлдэг учиртай. Энэ өдөр Оточ бурхны дүйчэн өдөр учраас Түшээт хан Чахундорж 1673 онд Түвдэд айлчлах үедээ тавдугаар Далай лам Агванлувсанжамцтай уулзаж алтан мандал, монгол дээл хувцас, баранзад хадаг, эд бараа олныг өргөж Оточ бурхны дэлгэрэнгүй уншлага айлдаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу зохиосон “Чандмань эрдэний эрхэт” /тө: Идшинванжил/ гэдэг их мөргөл тахилын уншлагыг cap бүрийн шинийн 8-нд тогтмол хурдаг уламжлалтай.

О.ӨНӨР