Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний төвийн эмч мэргэжилтнүүд “Харилцааны ур чадварыг хөгжүүлэх сургалт”-д хамрагдаж байна. Тус сургалт нь эмч мэргэжилтнүүдэд өөрийгөө таних, харилцааны чадварын давуу ба сул талыг олж мэдэх, хамтран ажиллагсад, өвчтөнүүд, тэдгээрийн ар гэрийнхэнтэй өдөр тутмын харилцаанд орохдоо зөв харилцах дадал зуршилд чиглүүлэх зорилготой. Түүнчлэн, нийгмийн харилцааг амжилтгүй болгодог, хүмүүсийн хооронд үл ойлголцол үүсгэдэг, улмаар ажлын бүтээмж урам зоригийг мохоож байдаг стресс, уур бухимдлаас хэрхэн зайлсхийх, хэрхэн түүнээс ангижрах биенээ ойлгосон, хүндэлсэн хандлагыг бий болгох нь тус сургалтын чухал хэсэг ажээ. Сургалтыг Франц улсын “Пипл Праймтайм” Олон улсын академаас уригдан ирсэн 29 жилийн мэргэжлийн туршлагатай нийгэм судлаач, харилцаа хандлагын мэргэжилтэн, сэтгэл зүйч Жиоржио Боуроникос болон байгууллагын стратеги зохион байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн мэргэжилтэн Оливие Ноблот нар явуулж байна. Сургалт энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ.
Month: November 2016
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээ болон визний шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр, төслүүдийг хэлэлцэх юм байна.
Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэх аж.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Оюундарь нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Гадаадаас 2017 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Дональд Трамп Луйзиана мужид, Хиллари Клинтон Коннектикут мужид тус тус нэмж ялснаар Трамп 137 мандаттай, Клинтон 104 мандаттай тус тус болоод байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд хамгийн багадаа 270 мандат авах шаардлагатай. Тэгвэл Трамп авах ёстой мандатынхаа 50-аас дээш хувийг түрүүлж авлаа.
Ялсан мужийн тоогоор Трамп 16, Клинтон 10 муж болоод байна.
Өмнө нь Дональд Трамп Техас, Канзас, Небраска, Өмнөд Дакота, Хойд Дакота, Виоминг, Арканзас мужуудад, Хиллари Клинтон Нью-Йорк мужид тус тус ялснаар Трамп 129 мандаттай, Клинтон 97 мандаттай тус тус болоод байсан юм. Ингэснээр ялсан мужийн тоогоор Трамп 15, Клинтон 9 муж болоод байв.
Доналд Трамп сонгуулийн дүнг тэсэн ядан хүлээж байгаа нь
Доналд Трамп сонгуулийн компанит ажлыг нь зохион байгуулсан менежер Kellyanne Conway-тэй хамт
АНУ-ын 16 муж улсад санал хураалт дуусахад нэг цагийн хугацаа үлдээд байна. Урьдчилсан байдлаар нэр дэвшигч Хиллари Клинтон Вермонт, Иллиной, Мэрилэнд, Вашингтон ДС, Делавер, Нью-Жерси, Массачусетс, Рөүд-Айленд зэрэг 8 мужид санал аваад байгаа бол Дональд Трамп Индиана, Кентакки, Баруун Виржиниа, Миссиппи, Оклахама мужид зургаан санал авчээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн гарч эхэллээ. Одоогоор 14 мужийн дүн эцэслэн гарсны зургаад нь БНН-аас нэр дэвшигч Д.Трамп ялалт байгуулаад байна.
Тэрээр Индиана, Кентакки, Баруун Виржини мужид ялж, Х.Клинтон Вермонт мужид илүүрхжээ. Ингэснээр Д.Трампын төлөөлөгчийн саналын тоо 48 болсон бол Х.Клинтоных 68 байна.
Харин нийт сонгогчдын саналын тоогоор ч БНН-ын нэр дэвшигч өрсөлдөгчөөсөө нэг орчим хувиар илүү явна.
Одоогоор “Хөвөгч” гэж нэрлэгддэг Флорида, Нью Хэмпшир мужид санал тооллого үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүр зураг дээрх мужийн үр дүн гарсны дараа нэлээд тодорхой болж ирэх юм байна.
АНУ-ын Калифорни муж улсын
Лос-Анжелес хот дахь Абузад ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах байрын
ойролцоо буудалцаан болж, хоёр хүн амь үрэгдэН, хоёр хүн шархаджээ. Цагдаагийн
газраас мэдээлснээр хохирогчдын нэг нь газар дээрээ, нөгөө нь эмнэлэгт хүргэгдсэний
дараа нас барсан байна. Хэргийн газарт АНУ-ын цагдаагийн тусгай хүчнийхэн
ажиллаж байгаа бөгөөд тэд буудалцаан болсон газрын ойролцоох бага болон дунд
сургуулийн хотхоныг хааж, хамгаалалтад авчээ.
Түүнчлэн буудалцаан ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах хоёр
байрны үйл ажиллагаанд нөлөөлсөн талаар гэрчүүд твиттерт жиргэжээ.
АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо “Memoriad-2016” оюуны олимп эхэллээ. Тус тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 14 тамирчин оролцож байгаа юм.
Тэгвэл оюуны олимпийн эхний төрөл болох “Хурдны хөзөр”-д ОУ-ын Мастер Т.Энхжин хүрэл медаль хүртжээ. Тэрбээр нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 27 секундэд дарааллаар нь тогтоон алдаагүй нэрлэсэн байна.
УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал болон Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийнэ.
Түүний тэргүүлдэг Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал болон Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаар мэдэгдэл гаргаж буй бөгөөд энэ талаараа мэдээлэх аж.
Г.Уянга өнгөрсөн сард фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын талаар бичсэн нэр хаяггүй захидал хүлээн авсан гэдгээ мэдэгдсэн юм.
Валютын ханш
Монголбанк (Өчигдөр)
Ам.доллар /USD/ 2,420.95
Евро /EUR/ 2,676.48
Иен /JPY/ 23.18
Фyнm /GBP/ 3,008.64
Рубль /RUB/ 37.98
Юань /CNY/ 357.22
Вон /KRW/ 2.13
Найман шарга (Өчигдөр 15:00 цагт)
авах зарах
Ам.доллар /USD/ 2440 2450
Евро /EUR/ 2690 2725
Иен /JPY/ 23.40 23.60
Фyнm /GBP/ 2970 3020
Рубль /RUB/ 38.50 39.00
Юань /CNY/ 359 361
Вон /KRW/ 2.11 2.15
“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Налайхын уурхайчид 15000 төгрөгийн төлөө 30 давхар барилгатай тэнцэх газрын гүн рүү орж ажиллаж байна гэвэл та итгэх үү. Энэ тухай сурвалжлагын нэгдүгээр нүүрнээс унших боломжтой.
Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн А.Сүхбаттай хийсэн ярилцлагыг нийтэллээ. Тэрээр төв цэвэрлэх байгууламжийн тухай олон асуудлыг хөндөж ярьсан байна.
Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгэмд шуугиан дэгдээдэг гуравдугаар нүүрэнд нийтлэлч Баабарын “Бидний хайртай америкчууд”нийтлэл хэвлэгдлээ.
Түүнчлэн улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн хөдөлгөөний зохицуулагч М.Чимэддоржтой хийсэн ярилцлагыг уншаарай. Өчигдөр тус хөдөлгөөнөөс АН-ын гүйцэтгэх зөвлөлд шаардлага хүргүүлсэн юм.
Улс төрийн тавдугаар нүүрэнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй хийсэн ярилцлага хэвлэгдэн гарсан бол цаг үе, үйл явдлын зургадугаар нүүрнээс өчигдөд Үндэсний музейд нээлтээ хийсэн “Чулууны хээ” үзэсгэлэнгийн тухай сурвалжлагыг уншиж сонирхоорой.
Наймдугаар нүүрнээс орчин үед дэлгэрээд байгаа “Юбер” такси хэмээх үйлчилгээний тухай унших боломжтой бол 12 дугаар нүүрнээс удахгүй бие даасан тоглолтоо хийх гэж буй дуучин СТА Т.Аминатай хийсэн ярилцлагыг унших боломжтой юм.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ
Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн зохиолоор бүтээж буй “Монгол ардын суут” драмын жүжгийн нээлт Хүүхэлдэйн театрын тайзнаа арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 19.37 цагаас эхэлнэ.
Тус жүжгийн найруулагчаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатар ажиллаж байгаа бол хөгжмийг Урлагийн Гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од бичжээ.
Энэ удаагийн жүжиг Хүүхэлдэйн театрт насанд хүрэгчдэд зориулсан анхны жүжиг тоглогдох гэж байгаагаараа онцлогтой. Мөн “Аргун” компанийн нэвтрүүлж буй Монголын театрын түүхэнд анх удаа технологийн “амьд тасалбар” Монгол ардын суут жүжигт зориулагдан хэвлэгдэж, худалдаанд гарлаа. Та IOS, ANDROID төхөөрөмжийнхөө App store\Playstore-оор Argun Trade аппликейшнийг үнэ төлбөргүй татан суулгаад Каталоги цэсийг сонгон AR тэмдэглэгээг сонгон сурталчилгааг сонсох болно.
________________________________________
МОНГОЛ АРДЫН СУУТ драмын жүжиг:
- Зохиолч: Ц.Хулан /МУУГЗ/
- Найруулагч: Б:Баатар /МУУГЗ/
- Хөгжмийн зохиолч: Т.Сэр-Од /МУУГЗ/
- Ивээн тэтгэгч: “Аргун Трейд” ХХК
Уран бүтээлчид:
Гол дүрд:
- Д.Нацагдорж- Ц.Цэрэндорж
- Д.Пагмадулам- М.Энхзаяа
- Хар хүн- Г.Гандөш
- Халамцуу бүсгүй- Я.Өнөртуул/СТА/
Дүрүүдэд:
- Өвгөн багш- П.Эрдэнэзаяа
- Буудлын жижүүр- Л.Даваадалай
- Хоёрдугаар эмэгтэй- С.Оюунболор
- Морин тэрэгч- Х.Батжаргал /МУСТА/
- Нэгдүгээр цагдаа- П.Эрдэнэзаяа
- Хоёрдугаар цагдаа- Л.Даваадалай
Бусад уран бүтээлч:
- Туслах найруулагч- М.Ариунтуяа /МУСТА/
- Гэрлийн техникч- Х.Камесхан
- Дууны техникч- Э.Базарханд /МУСТА/
- Ерөнхий зураач- В.Энх-Амгалан
- Туслах зураач- Б.Бямбацэрэн, С.Энх-Од
Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн зохиолоор бүтээж буй “Монгол ардын суут” драмын жүжиг маргааш 19.37 цагаас Хүүхэлдэйн театрын тайзнаа нээлтээ хийх гэж байна.
Ингээд зохиолчийн бичсэн сэтгэлийн үгийг хүргэж байна.